BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Тусламжийн мөнгийг зувчуулсан төрийн түшээд ичиг ичиг…

Өвөрхангай аймгийн хоёр суманд улсын төсвийн хөрөнгөөр багийн төвийн  нэг давхар хоёр барилгыг нэгийг нь 99 сая, нөгөөг нь 


15 сая төгрөгт барьжээ. Гэхдээ барилгын материал болон загвар, хэмжээ нь яг ижилхэн. Мөн тус аймгийн бас нэг суманд 88 сая төгрөгөөр барьсан халуун усны газар нь ашиглалтад ороогүй байхдаа гадна талаасаа хагарч ашиглах боломжгүй болсон зэрэг  төсвийн мөнгөнд  үрэлгэн хандаж буй  жишээг тоочоод байвал олон. Төсвийн мөнгийг энэ мэтээр төсөл хөтөлбөр, тендер, концесс, ЖДҮ, орон нутгийн хөгжлийн сан, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа,  орон нутгийн гадаад болон дотоод зээл, буцалтгүй тусламж  зэргээр үрэлгэн зарцуулдаг байдал  газар сайгүй байгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд шуугихаас өөрөөр хяналт тавьж хариуцлага тооцож буй зүйл үгүй. Төсөвтөө эзэн болох ёстой иргэд хий хардахаас өөр зүйл хийж чадахгүй байна гэдэг. Гэвч таны татварын мөнгийг хэрхэн үр дүнтэй зарцуулж буйд хяналт тавих Шилэн дансны тухай хуулийг 2014 онд баталсан. Энэ хуулиар иргэд төсвийн хөрөнгөд  хяналт тавих  үүргийг хуульчилсан байдаг. Үүнийг зарим нь  огт мэддэггүй мэддэг ч хэрэгжүүлэхийг хүсэхгүй зарим нь хэрхэн ашиглахаа мэдэхгүй байна.
 
“Зууны мэдээ” сониноос иргэд төсөвтөө  эзэн болох, Шилэн дансны хуулийг өдөр тутмын амьдралдаа хэвшил болгон  хянаж чаддаг болгох зорилгоор  “Хөвсгөл далайн эзэд”, “Захиргааны шинэ санаачлага” ТББ-уудтай хамтран шилэн дансыг хэрхэн хянадаг талаар мэдлэг мэдээлэл олгох цуврал буланг эхлүүлж байна. Гадаадын зээл, буцалтгүй төслийн хүрээнд иргэдийн амьжиргааг дэмжих зорилготой олон төсөл манайд хэрэгждэг ч үр дүн нь муу  зорилтот бүлэгтээ хүрдэггүй, үрэлгэн байдлаар зарцуулдаг гэж ярьсаар ирсэн. Үүний тод жишээ Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжсэн  “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл юм.
 
Энэ төсөлд 7.4 тэрбум төгрөгийн  буцалтгүй тусламж үзүүлсэн бөгөөд  2016-2019 онд хэрэгжиж дууссан байна.  Төслийн үр дүнд  Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын бүс нутаг болсон Алаг-Эрдэнэ, Ханх гэх мэт долоон сумын нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлж амьжиргааг дээшлүүлэх юм. Гэтэл төслийн нийт дүнгийн 28 хувийг зөвлөх үйлчилгээнд 21 хувийг орон нутгийн туршилтын санд  16 хувийг огт хуваарилаагүй буюу  нөөц санд үлдээсэн. Нийтдээ 52.7 хувь нь төслийг удирдан зохицуулах нэгжийн бичиг хэрэг, тээвэр, холбоо, хог хаягдал, төслийн удирдагч болон зочдын томилолт, эд хогшил, ахуйн хэрэглээнд зарцуулагдсан байна.
 
 
 
Энэ нь нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэн амьжиргааны түвшинг дээшлүүлэх үндсэн зорилгоо биелүүлэхэд хангалттай хүрэлцэхүйц санхүүгийн эх үүсвэрийг хуваарилж, үр ашигтай зарцуулаагүйн илрэл. 2016, 2017, 2019 оны худалдан авах төлөвлөгөөгөөр батлагдсан бараа, үйлчилгээний төсвийн зарцуулалтыг нийт 158,891.453 төгрөгөөр хэтрүүлсэн зөрчил гаргасан хэмээн тус төслийн үр дүнд мониторинг хийсэн иргэний нийгмийнхэн  илрүүлсэн байна.
 
 
 
Долоон тэрбум төгрөг бага мөнгө биш. Хамгийн гол нь буцалтгүй тусламжийн  мөнгийг зувчуулсан этгээд нь төрийн түшээд байгаа нь ичгэвтэр. Олон улсын байгууллагын хандиваар өгсөн мөнгөний ард тус аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын дэд дарга Ч.Энх-амгалан, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар нар нуугдаж байгаа аж. ЖДҮ-ийн мөнгө идээд зогсохгүй  сайхан сэтгэлт гадаадын иргэдийн хандивын мөнгийг зувчуулж байгаа нь арай л хэрээс хэтэрсэн зүйл болж ёс жудаг гэдгийг уландаа гишгэх юу ч биш болсон байна. Тэгэхээр энэ мэтээр  иргэд төсвөө хянаж Шилэн дансаа ашиглаж сурахыг хэлээд байна. Уг хуулийн  долдугаар зүйлд “Шилэн дансны мэдээллийг энэ хуулийн дагуу иргэн олон нийтэд хүргэх үүргийг  төсөвтэй холбоотой аливаа шийдвэр гаргасан, гарын үсэг зурсан эрх бүхий албан тушаалтан хариуцаж мэдээллийг тогтмол мэдээлэх үүргийг хүлээнэ” гэсэн. Харин  есдүгээр зүйлийн иргэний хяналт хэсэгт “хуулийн хэрэгжилтийн явц, шилэн дансны мэдээллийн зөрчил, дутагдал болон шаардлагыг байгууллага, албан тушаалтан хүлээн аваагүй бол “Төрийн аудитын байгууллага нь гомдол, мэдээллийн дагуу тодорхой арга хэмжээ авч, үр дүнг тухайн иргэнд бичгээр болон олон нийтэд мэдээлнэ. Иргэн, хуулийн этгээдийн татвар төлөгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзвэл захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй” хэмээн хуульчилжээ.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Тусламжийн мөнгийг зувчуулсан төрийн түшээд ичиг ичиг…
Бусад мэдээ ▼

1
04-09
Коронавирус электрон микроскопоор ингэж харагдана

2
04-09
Зарсан мөнгөндөө харамсаж, эрх мэдэлд улайрч сонгууль хийхээр шунаж буй намуудад

3
04-09
Д.Халиун: Загдаа ах намайг хүлж байгаад хүчиндсэн

4
04-09
Неймар, Гризманн хоёр хоорондоо багаа сольж магадгүй

5
04-09
Баянзүрхчүүдийг “панаалдаж” гишүүн бологсдоос амлалт, ёс суртахуун нэхээд ч нэмэргүй

6
04-09
Гадаадад байгаа монголчууд хийх ажилгүй, амьдрах байргүй, мөнгөгүй болж эхэлжээ

7
04-09
Д.Нямхүү: Замын-Үүдэд нэг сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлагдлаа

8
04-09
"Улаанбаатар хотын банк"-ны ажилтан эмэгтэй амиа хорлосон байдалтай олджээ

9
04-09
Архангай аймгийн нутгаас олдсон богтог малгайн алтан цоховч болон сүүжин ээмэг

10
04-09
Японд 40 гаруй компани дампуурлаа зарлажээ

11
04-09
”Би монгол хүний саруул ухааныг шаардаж байна”

12
04-09
ОХУ-ын ерөнхийлөгч тахалтай тэмцэж буй эмнэлгийн ажилтнуудад нэмэлт цалин олгох шийдвэр гаргажээ

13
04-09
Бүсчлэн хөгжүүлэх бас нэг оролдлого

14
04-09
Берни Сандерс сонгуулийн өмнөх сунгаанаас гарлаа

15
04-09
Оюутолгойг ороосон ойрын гурван асуудал

16
04-09
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид цахимаар хуралдана

17
04-09
Бид ямар ГАНДАНГИЙН ТАГТАА юу?

18
04-09
Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 1.5 сая давлаа

19
04-09
11 байршилд цахим дуудлага худалдааг зохион байгууллаа

20
04-09
Унгар улсын сургуулиуд цахимаар хичээлээ зааж байна

21
04-09
Замбараагүй төлөвлөлтийн цаадах Засаг дарга нарын наймааг ил болгов

22
04-09
Коронавирусийн тахал Дональд Трампын хөрөнгийг сарын дотор $1 тэрбумаар хорогдуулжээ

23
04-09
УЕПГ: Д.Дамба-Очир, Г.Солтан нарт яллах дүгнэлт үйлдсэн

24
04-09
Банкаа багалзуурдана гэдэг Ерөнхий сайд байдаг л юм байна

25
04-09
ЕБС, цэцэрлэгийг 9 сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй

26
04-09
Амны хаалтаа тайлж, назгайрах цаг болоогүй шүү

27
04-09
“Ардчилалд хэрэгтэй” хэлмэгдүүлэлт

28
04-09
Эрүүдэн шүүсэн гэх Б.Хурц нарын хэрэг хаана явна вэ?

29
04-08
BMW амны хаалт үйлдвэрлэж эхлэхээр болжээ

30
04-08
Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтын нүүрс тээврэлэлтийн асуудлаар уул уурхайн компаниудын хүсэлтийг хэлэлцлээ

31
04-08
Архангай аймгийн нутгаас олдсон богтог малгайн алтан цоховч болон сүүжин ээмэг

32
04-08
АНУ сансрын баялгийг ашиглана

33
04-08
ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 15-нд дуусна

34
04-08
Даланзадгад: "Сум хөгжүүлэх сан"-гийн зээлийн хүүг гурван сараар хойшлуулах шийдвэр гаргажээ

35
04-08
“COVID-19” цар тахлаас үүссэн эдийн засгийн хямралын үед “Сайн финанс ББСБ” харилцагчиддаа хэлний туслалцаа үзүүлж байна

36
04-08
Сонгинохайрхан дүүргийн Онцгой комисс дүүргийнхээ эмнэлгүүдэд тоног төхөөрөмж өглөө

37
04-08
Хорины Коронагийн жил

38
04-08
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт яллах дүгнэлт үйлджээ

39
04-08
Б.Жаргалсайхан: “Хасар” Жагаа гэдэг нэр үзэгчдээс надад өгсөн хамгийн том бэлэг

40
04-08
​УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн

41
04-08
Хорионы үеийн хожил

42
04-08
Төр, шашин хоёр тусдаа байхын бодит жишээ үндсэн хуулийн дагаж мөрдөх огноо

43
04-08
Засгийн газрын ээлжит хурал 08 цагаас эхлэн хуралдаж байна

44
04-08
Хуульч Ж.Эрхэмбаатар: Сэтгүүлч эх сурвалжаа нууцлахад л худал мэдээлэл тараасан гэмт хэрэгт буруутгагдана

45
04-08
З.Энхболд:Ерөнхийлөгчийн хууль бус ажиллагаануудыг дэлгэнэ

46
04-08
“Forbes” хамгийн залуу тэрбумтнуудын жагсаалтыг гаргажээ

47
04-08
Хятадаас хэзээ ч худалдан авч болохгүй 7 хүнс

48
04-08
“Forbes” дэлхийн хамгийн баян эрхмүүдийг жагсаажээ

49
04-08
“Twitter”-ийн захирал цар тахалтай тэмцэхэд нэг тэрбум ам.доллар хандивлана

50
04-08
Ц.Даваасүрэн: Таван толгойн станцыг төрийн хөрөнгөөр барьж, 2024 онд ашиглалтад оруулна

51
04-08
Ц.Элбэгдорж надтай цуг тусгай нислэгээр ирсэн бүх хүний өмнөөс баярласнаа дахин илэрхийлье

52
04-08
Хятад коронавируст дэгдэлтийн хоёр дахь давалгаанд бэлэн үү

53
04-08
Ирэх л байсан "цохилт" буюу Ерөнхий сайдын "тахал дуудсан" мэдэгдэл

54
04-08
Шуурхай: Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг иргэнээс коронавирус илэрч, 16 дахь тохиолдол бүртгэгдлээ

55
04-08
О.Бат-Өлзий: Э.Бат -Үүлээ 37 гэдэг нь зүгээр л миний хүүгийн утасны сүүлийн тоо

56
04-08
“Эсмия“ эм нь хүний элгэнд гэмтэц үүсгэх магадлал тогтоогдсон тул худалдаанаас ТАТАН АВЛАА

57
04-08
10 жил үржилд ороогүй хулсны баавгайнуудад коронавирус тус болжээ

58
04-08
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршил тогтооно

59
04-08
Байгал нуур 2020 онд тэсч үлдэх үү, аль эсвэл хордсон тэнгис болох уу?

60
04-08
Б.Лхагважав: Төсөв тодотгохгүй мөнгө хэвлээд суувал сонгуулийн дараа төгрөгийн ханш 40 хувиар сулрах эрсдэл бий

61
04-08
COVID-19: Японд зарласан онц байдал ба бизнесийнхэндээ үзүүлсэн тусламж

62
04-08
Эрүүгийн хуульд оруулсан хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн ойлгох вэ?

63
04-08
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

64
04-08
Хүний тархитай холбоотой сонирхолтой баримтуудуудад

65
04-08
Д.Бямбасүрэн: Монгол төрийн гучин жилийн ээдрээтэй замнал

66
04-08
Рио Тинто компани 2019 онд дэлхий даяар төлсөн татвараа улс улсаар нь задалж харуулжээ

67
04-08
Нацү башёг хойшлууллаа

68
04-08
Нью Йорк муж халдварын тоогоор Италийг гүйцэж, Франц улс 10,000 эндэгдэлтэй дөрөв дэх улс боллоо

69
04-08
Ухань хотын хөл хориог цуцаллаа

70
04-08
Д.Эрдэнэбилэг, О.Орхон нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

71
04-08
Өмнөговь аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

72
04-08
Т.Ганболд бие даагчдын нэгдсэн платформ байгуулж, удирдана

73
04-08
УИХ-ын сонгууль 2020: тойрог 2 & тулаан

74
04-08
С.Эрдэнэ даргын засгийн эрхийг хууль бусаар булаах төлөвлөгөө

75
04-08
Өмчлөгдсөн "хайр"

76
04-07
Б.Мөнхцэлмэг: Ц.Нямдорж туслахдаа хоёр өрөө орон сууц авч өгсөн

77
04-07
“Идэр” настай АН-ын эмгэнэл

78
04-07
Чернобыльд ойн түймэр гарснаас болоод цацрагийн хэмжээ 20 дахин нэмэгджээ

79
04-07
Х.Ганхуяг:100 сая төгрөг хандивласан нэрсийн жагсаалт, дансыг ил болгохыг шаардаж байна

80
04-07
“Багануур” ХК-ийн ажилтнуудын дунд "Өндөр бүтээл"-ийн уралдаан зохион байгуулагдлаа

81
04-07
С.Ширбазар: Монгол Улсын кибер аюулгүй байдал дэлхийгээс 20-25 жилээр хоцрогдсон

82
04-07
Спорт цогцолборын барилгын ажилтай танилцлаа

83
04-07
Солонгост байгаа Монгол иргэн коронавирусийн халдвар авчээ

84
04-07
Хятадад сарьсан багваахайн мах зарагдсан хэвээр байна

85
04-07
Хууль бусаар ашигт малтмал олборлосон 29 иргэнд хэрэг үүсгэн шалгаж байна

86
04-07
О.Баасанхүү: Миний саналыг хүлээж авсан намд ороход бэлэн гэдгээ хэлсэн

87
04-07
2020 онд эрэлттэй байх 5 робот

88
04-07
Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ?

89
04-07
Гурван өдрйин дотор хэрхэн уушгаа цэвэрлэх вэ?

90
04-07
Танилц: АН-аас сонголуульд өрсөлдөхөөр 100 сая төгрөгийн дэнчин өгсөн эрхмүүд...

91
04-07
"Дэлхийн домогт хамтлаг болохыг хүсдэг"

92
04-07
Завханы Ургамал сумын Засаг дарга Г.Гэрэлт-Од багийн даргаа зодож танхайрчээ

93
04-07
Японд халдвар авсан хүний тоо 4000-д хүрчээ

94
04-07
Дахин хоёр иргэн эдгэрч эмнэлэгээс гарахаар боллоо

95
04-07
Олимп хойшилсон шийдвэрийн тусгал

96
04-07
"Дэлхийн домогт хамтлаг болохыг хүсдэг"

97
04-07
Баянхошуунд гарсан ослоор найман машин мөргөлдөж 11 хүн бэртжээ

98
04-07
Бүрэн зураглалын талаар сэтгэгдэл

99
04-07
Нийслэлийн ИТХ-аас Ковид-19 халдвараас сэргийлэхийг уриалж байна

100
04-07
Орландо Блум, Кэти Перри нар охинтой болно