BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Ардчилсан Намын “шинэ од” Пит Буттижич

АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах Ардчилсан нам доторх сунгааны эхний шатны 


санал хураалтын дүн гарлаа. Эл сунгаанд ялах нь тодорхой гэгдэж байсан дэд ерөнхийлөгч асан Жо Байден болон түүнтэй ширүүн өрсөлдөж буй Сенатын гишүүн Берни Сандерс нар Индиана муж улсын Саут-Бенд гэдэг жижигхэн хотын даргаар ажиллаж байсан 38 настай Пит Буттижич гэдэг залууд ялагджээ. Харин ялалт байгуулсан залуу 11 дүгээр сард болох сонгуульд Д.Трамптай өрсөлдөж чадах болов уу?
 
Пит Буттижичийг одоог хүртэл АН-ын хамгийн нэр хүндтэй улстөрч гэгдсээр буй Барак Обаматай зүйрлэх нь олонтоо. Америкийн 44 дэх Ерөнхийлөгч New Yorker сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ Буттижичийг Ардчилсан намын “шинээр гялалзаж буй од” гэж нэрлэсэн байна.  Харин олон нийтийн санал асуулгуудын дүнг үзвэл, АН-ыг дэмждэг сонгогчид  “шинэ залуу нэр дэвшигч Пит одоогийн ерөнхийлөгч Трампыг ялж чадах уу?” гэдгийг юуны өмнө сонирхож байна.
 
2019 оны 1 дүгээр сард П.Буттижич ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийн төлөөх өрсөлдөөнд оролцох бодолтой байгаагаа илэрхийлсэн юм. Тэр үед түүний хамгийн үнэнч дэмжигчдийн хувьд хоёр эргэлзээ үүссэн байна. Нэгдүгээрт, Америкийн баруун төв нутгийн жижигхэн хотын дарга байсан хүнийг Ардчилсан намын лидерүүд дэмжих үү? Хоёрдугаарт, тэрбээр хүлээн зөвшөөрөгдсөн “хүнд жингийн” улстөрчид болох Ж.Байден, Б.Сандерс нарын адилаар Д.Трамптай өрсөлдөж  чадах болов уу? 
 
 
Жо Байден, Берни Сандерс, Пит Буттижич нар 
 
Харин 2 дугаар сарын 3-ны даваа гарагийн орой П.Буттижич дээрх хоёр асуултын хариуг өгч, энэ улирлын анхны санал хураалтанд ялалт байгуулсан нь улс төр судлаачдын гайхшралд орууллаа. Тэрбээр сонгогчдын 26,2 хувийн дэмжлэг авсан бол Сенат дахь бие даагч гишүүн Берни Сандерс түүнээс 0,1 хувиар цөөн санал авчээ. Харин ялах нь гарцаагүй гэж социологчдын үзэж байсан Жо Байден 15,8 хувийн саналаар 4 дүгээрт бичигдсэн байна. Хотын дарга асан Пит Буттижич Айова дахь сонгуулийн 99 тойргийн 60-д нь ялалт байгуулсан бол Б.Сандерс 18 тойрогт, Ж.Байден 7 тойрогт олонхийн дэмжлэгийг авчээ.
 
Хэл хугалмаар хэцүү нэр
 
Сонгуулийн кампанит ажлын үеэр П.Буттижич өөрийгөө америкчуудыг нэгтгэж чадах “шинэ үеийн шинэлэг арга барилтай удирдагч” гэж тодорхойлон танилцуулж байв. Түүний эцэг нь Мальтаас ирсэн цагаач бол эх нь Индианагийн унаган иргэн бөгөөд энэ нутагт түүний өвөг дээдэс таван үеэрээ амьдарсаар иржээ.   
Залуу нэр дэвшигчийн бүтэн нэр нь Питер Пол Монтгомери Буттижич юм.
 
 
 
Америкчуудын хувьд хэлэхэд хэл хугалмаар хэцүү Буттижич гэдэг нэр бол Мальта арлын Хамрун хотод төрсөн эцгийнх нь овог ажээ. Эцэг Буттижич эхэндээ католик шашны санваартан болохоор төлөвлөж байсан боловч АНУ-д ирснийхээ дараа Индиана муж улс дахь Нотр-Дамын их сургуульд утга зохиолын хичээл заах болжээ. "Buttigieg" гэдэг нь мальтачуудын овог бөгөөд араб хэлний "Abu-I-dajaj" гэдэг үгнээс үүсэлтэй гэнэ. "Abu-I-dajaj" гэдгийг орчуулваас “шувуу маллагч” гэсэн утгатай ажээ.  
 
 
 
Дэмжигчдийнх нь хувьд нэрийг нь дуудахад хүндрэлтэй байдаг учраас П.Буттижич сунгааны кампанит ажил эхэлснээс хойш сонгогчидтой уулзах үеэрээ өөрийгөө “хотын дарга Пит” танилцуулах болжээ. Ингээд Америкийн бүх телевизийн сувгийн хөтлөгчид түүнийг энэ нэрээр нь дуудах болсон байна.
Тэрбээр Харвардын их сургуульд түүх-уран зохиолоор бакалаврын диплом авсан ба дараа нь Британийн Rhodes-ийн тэтгэлгээр Оксфордын Пемброк коллежид 3 жилийн хугацаанд философи, улс төр, эдийн засгийн ухаан судалжээ. 
Үүний дараа дэслэгч цолтойгоор Үндэсний гвардид сайн дураараа алба хаахаар шийдсэн ба 2014 онд хотын дарга байхдаа Афганистан дахь “Баграм” агаарын цэргийн баазад АНУ-ын Тэнгисийн цэргийн флотын терроризмтой тэмцэх тусгай ангийн бүрэлдэхүүнд 7 сар алба хаасан байна. Түүнчлэн цэргийн ангийн захирагчийн жолоочоор ажиллаж байжээ. 
 
 
Гадаад хэлний өргөн мэдлэгтэй тэрбээр төрөлх англи хэлнээс гадна норвеги, испани, итали, мальта, араб, дари болон франц хэлийг ижилхэн түвшинд эзэмшсэн гэнэ.
 
Хотын дарга Пит
 
2011 оны 11 дүгээр сард 29 настай Пит Буттижич Саут-Бенд хотын даргын сонгуульд оролцохдоо 15 мянган сонгогчдоос 11 мянга орчим санал авснаар ялалт байгуулсан байна. 
Өмнө нь Саут-Бенд хот Америкийн автомашины үйлдвэрүүд төвлөрсөн газруудын нэг байсан бөгөөд тус хот дахь Studebaker компанийн үйлдвэрт хотын оршин суугчдын ихэнх нь ажилладаг байжээ.    
 
 
Үйлдвэр хаагдсаны дараа хотын дарга Пит буурин дээр нь Ignition гэдэг нэртэй технологийн парк байгуулахаар шийдвэрлэснээс гадна хотод хөрөнгө оруулалт татахын тулд 71 хэсэг газрыг хувийн компаниудад худалджээ. 
 
Буттижич хотын даргын дараагийн сонгуульд хялбархан ялсныхаа дараа “1000 хоногийн дотор үл хөдлөхийн 1000 объект” гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд хаягдсан эсвэл нурах дөхсөн барилгуудыг дуудлага худалдаагаар оруулж, тэдгээр барилгыг сэргээн засварлах уу эсвэл нураагаад оронд нь шинэ объект барих уу гэдгээ өөрсдөө шийдэх эрхийг худалдан авсан компаниудад өгсөн аж.  Үүний дүнд Питийн товлосон хугацаанаас хоёр сарын өмнө “1000 объект” бүгд эзэнтэй болсноос гадна бүх барилгын тал хувийг хөрөнгө оруулагчид сэргээн засварлахаар болжээ.
 
“Өрсөлдөгч Пит”
 
2018 оны 12 дугаар сард Буттижич хотын даргын сонгуульд 3 дахь удаагаа оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Сарын дараа тэрбээр сонгуулийн штабаа байгуулж, 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.
Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “хотын дарга Пит” Ардчилсан намын лидерүүд болох Ж.Байден, Б.Сандерс нарын дэвшүүлж буй санаа оноог бараг үг үсэг гээлгүй давтан оруулсан аж. Тэрбээр эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийг бууруулах, үр хөндөлт хийлгэх эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төлөвлөгөөгөө танилцуулж, АНУ-д цаазын ялыг халах нь зүйтэй гэж уриалж байв.
Түүнчлэн төлөөлөн сонгох хэлбэрээс татгалзаж, нууцаар шууд санал хураах зарчимд шилжих замаар сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг санал болгож байлаа.
Түүнээс гадна, Буттижич Афганистанаас Америкийн цэргийг гаргах нь зүйтэй гэж үздэг ба Израилийн нутаг дэвсгэрт Еврейн ба Палестины хоёр тусгаар улсыг байгуулах тухай санааг дэмждэг байна. Мөн Хятадад хүний эрхийг байнга зөрчиж буйг буруушаадаг ажээ.
Тэрбээр Трампын эсрэг импичмент зарлах тухай Конгресс дахь Ардчилсан намынхны саналыг дэмжин үг хэлэхдээ “өөрийг нь огцруулах бүхий л шалтгаан нөхцлүүдийг Цагаан ордны эзэн өөрөө бий болгосон” гэж мэдэгдэж байжээ. Үүний сацуу “одоогийн ерөнхийлөгч импичментээр огцрох бус харин 2020 оны сонгуульд ялагдах нь АНУ-ын эрх ашигт илүү нийцнэ” хэмээн үздэг.  Чухам ийм учраас сонгуульд оролцохоор шийдсэн гэдгээ тэрбээр Айовагийн сонгогчдод ухуулан тайлбарлаж байлаа. 
 
Этгээд содон өрсөлдөгч
 
Пит Буттижич нь ерөнхийлөгчид өрсөлдөх явцдаа өөрийн бэлгийн чиг хандлагын талаар ил тодоор мэдэгдсэн Америкийн түүхэн дэх анхны хүн болж байна. Өмнө нь 2012 онд ижил хүйстэн гэдгээ ил тодоор зарладаг байсан Бүгд Найрамдах намын гишүүн Фред Каргер ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх гэж оролдсон боловч хэдхэн сарын дараа энэ бодлоосоо татгалзаж байжээ. 
Пит 2015 онд South Bend Tribune сонинд “Хүлээн зөвшөөрөхийн утга учир” гэсэн гарчигтай нийтлэл бичсэнээр өөрийгөө ижил хүйстэн гэдгийг анх удаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хотын иргэдэд хандан “өөрийнхөө өмнө, дотнын хүмүүсийнхээ өмнө ил тод, шударга байх”-ыг уриалж байжээ.  Үүнээс хоёр жилийн дараа “хотын дарга Пит” дунд сургуулийн багш Частин Глезман-тай гэрлэх гэж байгаагаа зарласан ба улмаар 2018 оны 6 дугаар сард тэд Саут-Бэнд хот дахь ариун Иоанны сүмд гэрлэлтээ батлуулжээ.
 
 “Хотын дарга Пит” ерөнхийлөгч болж чадах уу?   
 
Пит Буттижич Айовад болсон сунгаанд ялсан явдлыг Америкийн улс төр судлаачид төдийлөн ойшоож үнэлэхгүй байна. Учир нь, тус муж улсын сонгогчид хэд хэдэн өрсөлдөгчдийн дотроос арай илүү таньж мэддэг хүнээ сонгосон аж.  Тус муж улсын хүн амын ихэнх нь цагаан арьстнууд бөгөөд Буттижич ч мөн адил баруун төв нутгаас гаралтай хүн юм.
 
 
Буттижичийг Айовагийн 45-аас доош насны иргэд дэмжсэн бол үндэсний хэмжээний санал асуулгын дүнгээр Ж.Байден урьдын адил тэргүүлж, бага зэргийн зөрүүтэйгээр Б.Сандерс удаалж байна.  Үүнээс гадна, ижил хүйстэн гэдгээ ил тод зарладаг хүний төлөө саналаа өгөхөд Америкийн сонгогчид сэтгэлзүйн хувьд хараахан бэлэн биш байгааг ихэнх ажиглагчид онцолж байгаа юм.
 
 
 
“Хар арьстан хүн ерөнхийлөгч болсон гэдэгтэй америкчууд арай ядан эвлэрч байсан билээ. Үүнээс үүдэн 2016 оны сонгуульд Д.Трамп ялсан юм. Америкийн хөдөөний сонгогчид болон жижиг хотуудын иргэд том хотуудын оршин суугчдын эсрэг саналаа өгсөн.
 
 
 
Тэгэхээр 2020 онд бүх талаараа этгээд содон хүн болох “хотын дарга Пит”-ийг сонгох нь юу л бол” хэмээн Вашингтон дахь Брукингийн хүрээлэнгийн шинжээч Марвин Калб дүгнэн хэллээ.
 
 
 
Б.Адъяахүү
Эх сурвалж: ВВС

Ардчилсан Намын “шинэ од” Пит Буттижич
Бусад мэдээ ▼

1
04-07
Б.Мөнхцэлмэг: Ц.Нямдорж туслахдаа хоёр өрөө орон сууц авч өгсөн

2
04-07
“Идэр” настай АН-ын эмгэнэл

3
04-07
Чернобыльд ойн түймэр гарснаас болоод цацрагийн хэмжээ 20 дахин нэмэгджээ

4
04-07
Х.Ганхуяг:100 сая төгрөг хандивласан нэрсийн жагсаалт, дансыг ил болгохыг шаардаж байна

5
04-07
“Багануур” ХК-ийн ажилтнуудын дунд "Өндөр бүтээл"-ийн уралдаан зохион байгуулагдлаа

6
04-07
С.Ширбазар: Монгол Улсын кибер аюулгүй байдал дэлхийгээс 20-25 жилээр хоцрогдсон

7
04-07
Спорт цогцолборын барилгын ажилтай танилцлаа

8
04-07
Солонгост байгаа Монгол иргэн коронавирусийн халдвар авчээ

9
04-07
Хятадад сарьсан багваахайн мах зарагдсан хэвээр байна

10
04-07
Хууль бусаар ашигт малтмал олборлосон 29 иргэнд хэрэг үүсгэн шалгаж байна

11
04-07
О.Баасанхүү: Миний саналыг хүлээж авсан намд ороход бэлэн гэдгээ хэлсэн

12
04-07
2020 онд эрэлттэй байх 5 робот

13
04-07
Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ?

14
04-07
Гурван өдрйин дотор хэрхэн уушгаа цэвэрлэх вэ?

15
04-07
Танилц: АН-аас сонголуульд өрсөлдөхөөр 100 сая төгрөгийн дэнчин өгсөн эрхмүүд...

16
04-07
"Дэлхийн домогт хамтлаг болохыг хүсдэг"

17
04-07
Завханы Ургамал сумын Засаг дарга Г.Гэрэлт-Од багийн даргаа зодож танхайрчээ

18
04-07
Японд халдвар авсан хүний тоо 4000-д хүрчээ

19
04-07
Дахин хоёр иргэн эдгэрч эмнэлэгээс гарахаар боллоо

20
04-07
Олимп хойшилсон шийдвэрийн тусгал

21
04-07
"Дэлхийн домогт хамтлаг болохыг хүсдэг"

22
04-07
Баянхошуунд гарсан ослоор найман машин мөргөлдөж 11 хүн бэртжээ

23
04-07
Бүрэн зураглалын талаар сэтгэгдэл

24
04-07
Нийслэлийн ИТХ-аас Ковид-19 халдвараас сэргийлэхийг уриалж байна

25
04-07
Орландо Блум, Кэти Перри нар охинтой болно

26
04-07
ҮАГ-ын шалгатад МАН,АН, МАХН тэргүүтэй намуудын мөрийн хөтөлбөр тэнцсэнгүй

27
04-07
Асаасан шүдэнз болгон аюул дагуулах эрсдэлтэй

28
04-07
АНУ-ын эндэгдлийн тоо 10,000-ыг давж, Норвеги улс тахлыг хяналтдаа оруулсныг зарлалаа

29
04-07
Явах цаг боллоо. Хонгорууд минь!!!

30
04-07
БНХАУ коронавирусийг ялан дийлсэнд зориулж хиймэл дагуул хөөргөнө

31
04-07
Бор болон цагаан өндөгний алийг нь авах хэрэгтэй вэ?

32
04-07
Д.Хаянхярваа гишүүн ээ "Уургийн зураг жиргэх яах вэ, урдах замаа баримаар байна"

33
04-07
Хятадад амны хаалтны үйлдвэрлэл “галзуурч” байна

34
04-07
Японд халдвар авсан хүний тоо 4000-д хүрчээ

35
04-07
Богинын аманд гарсан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

36
04-07
Согтуу цагдаа ШТС-ын түгээгч рүү буу тулгаж танхайрчээ

37
04-07
Коронагаас авч үлдэх сургамж, дадал

38
04-07
Г.Солтан, Д.Дамба-Очир нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал дахин сөхөгдөх үү

39
04-07
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "ТОЁОКО ИНН" зочид буудалд тусгаарлагджээ

40
04-07
Сүүлчийн чуулганы нээлтийн сюрпризүүд

41
04-06
Пүнтүүзийг гадаа талбайд нүхэн жорлонгийн ойролцоо хатааж байжээ

42
04-06
Л.Хангай: Монголоор дамжуулан хийн хоолой барих ажил өнөө маргаашгүй эхэлчихнэ гэж бодож болохгүй

43
04-06
ФОТО: Уханий шинэ амьдрал

44
04-06
Хилээр хууль бусаар алт нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ

45
04-06
Сингапур улсаас манай улсад 3000 ширхэг оношлуур хандивлалаа

46
04-06
Монгол Оросын нөлөөллөөс гарах уу

47
04-06
Ерөнхийлөгчийн хэлсэн таван санал

48
04-06
Коронавирусын тархалт ихэсвэл 300 ортой эмнэлгийг ашиглана

49
04-06
Х.Баттулга: НӨОАТ-ын хэмжээг бууруулах, царцаах зэрэг бодитой шийдлүүд гаргах хэрэгтэй

50
04-06
Цар тахал ба санхүүгийн хар зах

51
04-06
Рио Тинтогийн жижиг хувьцаа эзэмшигчид дахин эсэргүүцэл зарлав

52
04-06
Мүн Жэ Иний нэр хүнд хамгийн өндөр түвшинд хүрч өсжээ

53
04-06
“Хэтэрхий чанга шуугилдлаа” гэсэн шалтгаанаар хөршийнхөө таван хүнийг буудан хөнөөжээ

54
04-06
УИХ-ын дарга Г.Занданшатарын Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг

55
04-06
О.Магнай: Засгийн Газрын шийдвэр НДШ төлдөггүй, хувиараа ажил хийдэг 400 мянган хүнийг орхигдуулсан

56
04-06
Онцгой байдлын жолооч “Хөвсгөл” нууранд машинтайгаа живж, амиа алджээ

57
04-06
Сангийн яам, ГЕГ-ын удирдлагууд харийнхны өмнө бөхийв үү

58
04-06
Хубэй мужид тусалсан Өвөр Монголын сүүлийн ээлжийн эмч, сувилагчид бүгдээрээ буцаж ирлээ

59
04-06
УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулган эхэллээ

60
04-06
Үхань хотын гудамж талбайд амьдрал өрнөж эхэллээ

61
04-06
Энэ сараас эхлэн эмнэлгийн хэрэгслийг Хятад улсын бүртгэлгүйгээр экспортлох боломжгүй

62
04-06
SKILLUP.MN Монголын анхны ОНЛАЙН СУРГАЛТЫН ПЛАТФОРМ

63
04-06
Авлигыг АН түүчээлэх үү

64
04-06
Төрийн банк харилцагчаа дэмжсэн арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна

65
04-06
Л.Мөнхтүшиг : Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсаас 6313 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна

66
04-06
Төв аймгийнхны итгэлийг хүлээсэн А.Сүхбат...

67
04-06
Засгийн газраас нэхэх НАЙМ дахь арга хэмжээ

68
04-06
Хятадад вирус хувиран шинэчлэгдэж байна

69
04-06
“Codelco” зэсийн төсөлд оруулж буй хөрөнгө оруулалтаа бууруулж эхэлжээ

70
04-06
Нью Йоркийн амьтны хүрээлэнгийн бар коронавирусийн халдвар авчээ

71
04-06
Б.Батзоригийг шүүх хурал хойшилж, хилийн хоригийг хэвээр үлдээв

72
04-06
Туркийн нэг иргэнээс коронавирус илэрч, Монгол улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ

73
04-06
Таны одоохондоо зүглээд хэрэггүй 7 газар

74
04-06
Ломбардаас дээрэмдсэн үнэт эдлэлээ Дэнжийн мянгад нуусан байжээ

75
04-06
Бар “ковид19”-өөр халдварласан тохиолдол анх удаа гарлаа

76
04-06
Ядуусаа төрийн түшээгээр сонгодог "Монгол"

77
04-06
Нийслэлийн удирдлага УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцоно

78
04-06
С.Эрдэнэ Д.Баттулгыг “жийж”, Ш.Түвдэндоржийг сонгосон уу

79
04-06
Энэ долоо хоногийн теле хичээлийн хуваарь

80
04-06
Л.Амар: Гадны банк орж ирээд ч зээлийн хүү өөрчлөгдөхгүй

81
04-06
Д.Трамп газрын тосны дайнд ялахыг хүсч байна

82
04-06
​УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулах бололтой

83
04-06
Дархан-Уул аймагт 72469 толгой төл мал бойжиж байна

84
04-06
ХХ зууны түүхээ түүхийрүүлсээр л байх уу?

85
04-06
Орос улс гадаадад байгаа иргэдээ авчрах тусгай нислэгүүдийг зогсоолоо

86
04-06
Ё.Баатарбилэг: Тавдугаар сард хичээл эхлэх эсэхийг энэ сарын 20-ны үеэр шийднэ

87
04-06
Засгийн шийдвэр ноолуурыг “блоклов”

88
04-06
ЖДҮ-чид Б.Батзоригоор “туг тахиж” асуудлыг намжаах уу

89
04-04
Б.Ууганбаяр: Сэжигтэй тохиолдол илэрсэн хоёр хүнийг онгоцны арын хаалгаар буулгалаа

90
04-04
Кеннедийн гэр бүлийн хоёр гишүүн сураггүй алга болжээ

91
04-04
"Сайн ломбард"-аас 10 сая төгрөг, их хэмжээний үнэт эдлэл дээрэмдсэн этгээдүүдийг БАРИВЧИЛЛАА

92
04-04
Хятадын судлаачид коронавирусийн халдвар нүдний эмч нарт халгаатай гэж дүгнэжээ

93
04-04
Д.Тэмүүжин: “Люмино” бол чанар гэдэг үгний тодорхойлолт

94
04-04
УИХ-ын гишүүн Б.Батзориг чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгчээ

95
04-04
Оросын үнэн алдартны шашны тэргүүн Москва хотыг коронавирусийн аюулаас аврах залбирал үйлджээ

96
04-04
Урин цаг наашилж, усны шувууд тал нутагт иржээ

97
04-04
Өнөөдөр “Ханш нээх өдөр” тохиож байна

98
04-04
Доналд Трамп: ОХУ-ын тусламжаар бид олон хүний амийг аварч чадна

99
04-04
Монгол хүний цуснаас ямар ч төрлийн вирусийн тархалтыг зогсоох уургийн бэлдмэл гарган авчээ

100
04-04
БНХАУ-ын 800 иргэнээр мөнгө угаалгахыг завдсан толгойлогчдыг нь шалгаж дууслаа