BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Хойд Солонгост коронавирусийн эсрэг хорио цээрийн дэглэм зөрчсөн төрийн албан хаагчийг цаазалжээ

Өмнөд Солонгосын хэд хэдэн хэвлэлүүдэд Хойд Солонгосын эрх баригчид коронавирусийн эсрэг хорио цээрийн дэглэм зөрчсөн халдвар авсан байж болзошгүй нэг иргэнийг цаазаар авсан талаар мэдээлжээ.  


Хойд Солонгосын эрх баригчид БНХАУ-д гарсан коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх үүднээс бүх гаднын улсын иргэдийг эх орондоо нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг өнгөрөгч нэгдүгээр сарын 22-нд танилцуулсан. Үүний дараа тус улсын удирдагч Ким Жон Ун төрийн мэдлийн хэвлэлээр улс даяар онц байдал зарлаж, БНХАУ-тай хилээ хаан, бүх нислэг болон галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоож, сүүлийн 30 хоногт Хятадад зорчсон иргэдийг хөл хорих шийдвэрийг гаргасан бөгөөд гаднын улсын иргэд төдийгүй дипломат албан хаагчид хүртэл ямар ч болзолгүй үүнийг дагах шаардлагатай гэсэн юм.

Тэгвэл эх сурвалжуудын мэдээлснээр цаазлуулсан иргэн нь Хойд Солонгосын төрийн албан тушаалтан байсан аж. Тэрээр БНХАУ-д зорчоод байсан бөгөөд хөл хорионд байх хугацаандаа нийтийн саунаар үйлчлүүлж байгаад хяналтын байгууллагынханд саатуулагдсан байна. Ингээд эрх баригчдын зүгээс хорио цээрийн дэглэм зөрчсөн түүнд цаазлах ял оноосон аж. Энэ асуудлын талаар Хойд Солонгосын Гадаад хэргийн яам ямар нэгэн албан ёсны байр суурь илэрхийлээгүй байна.    

Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны зүгээс “Covid-19” вирусийн эсрэг авч хэрэгжүүлэх хорио цээрийн дэглэмийн хүрээнд тус улс дахь гаднын улсуудын консулын дипломат ажилтнууд болон олон улсын байгууллагын ажилчдад хөл хорих, эрүүл мэндийн хяналт тогтоох арга хэмжээг ирэх гуравдугаар сарын 1 хүртэл сунгах болсон талаар мэдэгджээ. Мөн тус улсын эрх баригчдын зүгээс танилцуулсан хорио цээрийн дэглэм сахиулах тогтоолд уг арга хэмжээг 30 хоногоор нэмж сунгах боломжтой талаар дурдсан байна. Энэхүү мэдэгдлийг пүрэв гаригт Хойд Солонгосын нийслэл Пхеньян дахь ОХУ-ын Элчин сайдын яам өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаар баталсан юм.

Хойд Солонгост зорчдог иргэдийн дийлэнх нь БНХАУ-ын иргэд байдаг. Тус улсад одоогоор “Covid-19” вирусийн батлагдсан тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй байна. Гэсэн ч мэргэжилтнүүд хаалттай улсын хувьд Хойд Солонгост коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн ч мэдээлэхгүй байх өндөр магадлалтай талаар дурджээ.

Харин Улаан загалмай нийгэмлэгийн зүгээс пүрэв гаригт хөрш оронд нь гарсан “Covid-19” тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд туслах үүднээс Хойд Солонгост тавьсан хориг арга хэмжээнүүдээ цуцлахыг дэлхийн улсуудад уриалсан байна. Энэ талаар Улаан загалмай нийгэмлэгийн Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Хавиер Кастелланос “Бид Хойд Солонгосын ард түмэнд болзошгүй дэгдэлтэд бэлтгэж, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой хувийн хамгаалалтын хэрэгслүүд болон оношилгооны техникүүд маш их хэрэгцээтэй байгааг мэдэж байгаа. Гэсэн ч тус улс дахь манай салбар эдгээр тусламжийг бэлтгэх асуудалд хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгарч байна. Жишээ нь Хойд Солонгос олон улсын эдийн засгийн хоригт орсонтой холбоотойгоор банкны гүйлгээ хийх боломжгүй зэрэг хүндрэл тулгарч байна. Өөрөөр хэлбэл одоогоор энэ улсад хүмүүнлэгийн тусламж явуулах ямар ч нөхцөл боломж байхгүй болоод байна” гэжээ.

О.Мөнхбат

Эх сурвалж: Wikitree, Daily Star, Aljazeera

 

Хойд Солонгост коронавирусийн эсрэг хорио цээрийн дэглэм зөрчсөн төрийн албан хаагчийг цаазалжээ
Бусад мэдээ ▼

1
04-07
Б.Мөнхцэлмэг: Ц.Нямдорж туслахдаа хоёр өрөө орон сууц авч өгсөн

2
04-07
“Идэр” настай АН-ын эмгэнэл

3
04-07
Чернобыльд ойн түймэр гарснаас болоод цацрагийн хэмжээ 20 дахин нэмэгджээ

4
04-07
Х.Ганхуяг:100 сая төгрөг хандивласан нэрсийн жагсаалт, дансыг ил болгохыг шаардаж байна

5
04-07
“Багануур” ХК-ийн ажилтнуудын дунд "Өндөр бүтээл"-ийн уралдаан зохион байгуулагдлаа

6
04-07
С.Ширбазар: Монгол Улсын кибер аюулгүй байдал дэлхийгээс 20-25 жилээр хоцрогдсон

7
04-07
Спорт цогцолборын барилгын ажилтай танилцлаа

8
04-07
Солонгост байгаа Монгол иргэн коронавирусийн халдвар авчээ

9
04-07
Хятадад сарьсан багваахайн мах зарагдсан хэвээр байна

10
04-07
Хууль бусаар ашигт малтмал олборлосон 29 иргэнд хэрэг үүсгэн шалгаж байна

11
04-07
О.Баасанхүү: Миний саналыг хүлээж авсан намд ороход бэлэн гэдгээ хэлсэн

12
04-07
2020 онд эрэлттэй байх 5 робот

13
04-07
Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ?

14
04-07
Гурван өдрйин дотор хэрхэн уушгаа цэвэрлэх вэ?

15
04-07
Танилц: АН-аас сонголуульд өрсөлдөхөөр 100 сая төгрөгийн дэнчин өгсөн эрхмүүд...

16
04-07
"Дэлхийн домогт хамтлаг болохыг хүсдэг"

17
04-07
Завханы Ургамал сумын Засаг дарга Г.Гэрэлт-Од багийн даргаа зодож танхайрчээ

18
04-07
Японд халдвар авсан хүний тоо 4000-д хүрчээ

19
04-07
Дахин хоёр иргэн эдгэрч эмнэлэгээс гарахаар боллоо

20
04-07
Олимп хойшилсон шийдвэрийн тусгал

21
04-07
"Дэлхийн домогт хамтлаг болохыг хүсдэг"

22
04-07
Баянхошуунд гарсан ослоор найман машин мөргөлдөж 11 хүн бэртжээ

23
04-07
Бүрэн зураглалын талаар сэтгэгдэл

24
04-07
Нийслэлийн ИТХ-аас Ковид-19 халдвараас сэргийлэхийг уриалж байна

25
04-07
Орландо Блум, Кэти Перри нар охинтой болно

26
04-07
ҮАГ-ын шалгатад МАН,АН, МАХН тэргүүтэй намуудын мөрийн хөтөлбөр тэнцсэнгүй

27
04-07
Асаасан шүдэнз болгон аюул дагуулах эрсдэлтэй

28
04-07
АНУ-ын эндэгдлийн тоо 10,000-ыг давж, Норвеги улс тахлыг хяналтдаа оруулсныг зарлалаа

29
04-07
Явах цаг боллоо. Хонгорууд минь!!!

30
04-07
БНХАУ коронавирусийг ялан дийлсэнд зориулж хиймэл дагуул хөөргөнө

31
04-07
Бор болон цагаан өндөгний алийг нь авах хэрэгтэй вэ?

32
04-07
Д.Хаянхярваа гишүүн ээ "Уургийн зураг жиргэх яах вэ, урдах замаа баримаар байна"

33
04-07
Хятадад амны хаалтны үйлдвэрлэл “галзуурч” байна

34
04-07
Японд халдвар авсан хүний тоо 4000-д хүрчээ

35
04-07
Богинын аманд гарсан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

36
04-07
Согтуу цагдаа ШТС-ын түгээгч рүү буу тулгаж танхайрчээ

37
04-07
Коронагаас авч үлдэх сургамж, дадал

38
04-07
Г.Солтан, Д.Дамба-Очир нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал дахин сөхөгдөх үү

39
04-07
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "ТОЁОКО ИНН" зочид буудалд тусгаарлагджээ

40
04-07
Сүүлчийн чуулганы нээлтийн сюрпризүүд

41
04-06
Пүнтүүзийг гадаа талбайд нүхэн жорлонгийн ойролцоо хатааж байжээ

42
04-06
Л.Хангай: Монголоор дамжуулан хийн хоолой барих ажил өнөө маргаашгүй эхэлчихнэ гэж бодож болохгүй

43
04-06
ФОТО: Уханий шинэ амьдрал

44
04-06
Хилээр хууль бусаар алт нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ

45
04-06
Сингапур улсаас манай улсад 3000 ширхэг оношлуур хандивлалаа

46
04-06
Монгол Оросын нөлөөллөөс гарах уу

47
04-06
Ерөнхийлөгчийн хэлсэн таван санал

48
04-06
Коронавирусын тархалт ихэсвэл 300 ортой эмнэлгийг ашиглана

49
04-06
Х.Баттулга: НӨОАТ-ын хэмжээг бууруулах, царцаах зэрэг бодитой шийдлүүд гаргах хэрэгтэй

50
04-06
Цар тахал ба санхүүгийн хар зах

51
04-06
Рио Тинтогийн жижиг хувьцаа эзэмшигчид дахин эсэргүүцэл зарлав

52
04-06
Мүн Жэ Иний нэр хүнд хамгийн өндөр түвшинд хүрч өсжээ

53
04-06
“Хэтэрхий чанга шуугилдлаа” гэсэн шалтгаанаар хөршийнхөө таван хүнийг буудан хөнөөжээ

54
04-06
УИХ-ын дарга Г.Занданшатарын Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг

55
04-06
О.Магнай: Засгийн Газрын шийдвэр НДШ төлдөггүй, хувиараа ажил хийдэг 400 мянган хүнийг орхигдуулсан

56
04-06
Онцгой байдлын жолооч “Хөвсгөл” нууранд машинтайгаа живж, амиа алджээ

57
04-06
Сангийн яам, ГЕГ-ын удирдлагууд харийнхны өмнө бөхийв үү

58
04-06
Хубэй мужид тусалсан Өвөр Монголын сүүлийн ээлжийн эмч, сувилагчид бүгдээрээ буцаж ирлээ

59
04-06
УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулган эхэллээ

60
04-06
Үхань хотын гудамж талбайд амьдрал өрнөж эхэллээ

61
04-06
Энэ сараас эхлэн эмнэлгийн хэрэгслийг Хятад улсын бүртгэлгүйгээр экспортлох боломжгүй

62
04-06
SKILLUP.MN Монголын анхны ОНЛАЙН СУРГАЛТЫН ПЛАТФОРМ

63
04-06
Авлигыг АН түүчээлэх үү

64
04-06
Төрийн банк харилцагчаа дэмжсэн арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна

65
04-06
Л.Мөнхтүшиг : Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсаас 6313 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна

66
04-06
Төв аймгийнхны итгэлийг хүлээсэн А.Сүхбат...

67
04-06
Засгийн газраас нэхэх НАЙМ дахь арга хэмжээ

68
04-06
Хятадад вирус хувиран шинэчлэгдэж байна

69
04-06
“Codelco” зэсийн төсөлд оруулж буй хөрөнгө оруулалтаа бууруулж эхэлжээ

70
04-06
Нью Йоркийн амьтны хүрээлэнгийн бар коронавирусийн халдвар авчээ

71
04-06
Б.Батзоригийг шүүх хурал хойшилж, хилийн хоригийг хэвээр үлдээв

72
04-06
Туркийн нэг иргэнээс коронавирус илэрч, Монгол улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ

73
04-06
Таны одоохондоо зүглээд хэрэггүй 7 газар

74
04-06
Ломбардаас дээрэмдсэн үнэт эдлэлээ Дэнжийн мянгад нуусан байжээ

75
04-06
Бар “ковид19”-өөр халдварласан тохиолдол анх удаа гарлаа

76
04-06
Ядуусаа төрийн түшээгээр сонгодог "Монгол"

77
04-06
Нийслэлийн удирдлага УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцоно

78
04-06
С.Эрдэнэ Д.Баттулгыг “жийж”, Ш.Түвдэндоржийг сонгосон уу

79
04-06
Энэ долоо хоногийн теле хичээлийн хуваарь

80
04-06
Л.Амар: Гадны банк орж ирээд ч зээлийн хүү өөрчлөгдөхгүй

81
04-06
Д.Трамп газрын тосны дайнд ялахыг хүсч байна

82
04-06
​УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулах бололтой

83
04-06
Дархан-Уул аймагт 72469 толгой төл мал бойжиж байна

84
04-06
ХХ зууны түүхээ түүхийрүүлсээр л байх уу?

85
04-06
Орос улс гадаадад байгаа иргэдээ авчрах тусгай нислэгүүдийг зогсоолоо

86
04-06
Ё.Баатарбилэг: Тавдугаар сард хичээл эхлэх эсэхийг энэ сарын 20-ны үеэр шийднэ

87
04-06
Засгийн шийдвэр ноолуурыг “блоклов”

88
04-06
ЖДҮ-чид Б.Батзоригоор “туг тахиж” асуудлыг намжаах уу

89
04-04
Б.Ууганбаяр: Сэжигтэй тохиолдол илэрсэн хоёр хүнийг онгоцны арын хаалгаар буулгалаа

90
04-04
Кеннедийн гэр бүлийн хоёр гишүүн сураггүй алга болжээ

91
04-04
"Сайн ломбард"-аас 10 сая төгрөг, их хэмжээний үнэт эдлэл дээрэмдсэн этгээдүүдийг БАРИВЧИЛЛАА

92
04-04
Хятадын судлаачид коронавирусийн халдвар нүдний эмч нарт халгаатай гэж дүгнэжээ

93
04-04
Д.Тэмүүжин: “Люмино” бол чанар гэдэг үгний тодорхойлолт

94
04-04
УИХ-ын гишүүн Б.Батзориг чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгчээ

95
04-04
Оросын үнэн алдартны шашны тэргүүн Москва хотыг коронавирусийн аюулаас аврах залбирал үйлджээ

96
04-04
Урин цаг наашилж, усны шувууд тал нутагт иржээ

97
04-04
Өнөөдөр “Ханш нээх өдөр” тохиож байна

98
04-04
Доналд Трамп: ОХУ-ын тусламжаар бид олон хүний амийг аварч чадна

99
04-04
Монгол хүний цуснаас ямар ч төрлийн вирусийн тархалтыг зогсоох уургийн бэлдмэл гарган авчээ

100
04-04
БНХАУ-ын 800 иргэнээр мөнгө угаалгахыг завдсан толгойлогчдыг нь шалгаж дууслаа