BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

"2021 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө бүх хуулийн этгээд эцсийн өмчлөгчөө мэдүүлж дууссан байх ёстой"

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 194 мянга гаруй хуулийн этгээд бүртгэлтэй байгаа аж. Эдгээр хуулийн этгээд 


эцсийн өмчлөгчөө 2021 оны нэгдүгээр сард багтан бүртгүүлэх ёстойг Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/ сануулж байна. Харин 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш шинэ аж ахуйн нэгж байгуулж байгаа иргэд эцсийн өмчлөгчөө өгөхөөр боллоо. Ийнхүү эцсийн өмчийг бүртгэж буй нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Татварын багц хуультай холбоотой аж. Дээрх асуудлаар тус газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга Ж.Аюушаас тодрууллаа.

-Татварын багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг бүртгэж эхэлсэн. Энэ талаар яриагаа эхлүүлье?

-Улсын бүртгэлийн ерөнхий газар хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэж байна. Өнөөдрийн байдлаар нийт 196,085 хуулийн этгээд Улсын бүртгэлд бүртгэлтэй байна. Үүний 153,500 орчим нь хязгаарлагдмал хариуцлагатай компани, 22,200 гаруй төрийн бус байгууллага бүртгэлтэй байна.

Татварын ерөнхий хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулиар Хуулийн этгээдийн тухай улсын бүртгэлийн хуулийн хүрээнд дагаж хэрэгжүүлэх өөрчлөлт орсон байгаа.

Тухайлбал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд хуулийн этгээдийн нэмэлт өөрчлөлт орсон тохиолдолд татварын тодорхойлолт авна гэдгийг зааж өгсөн. Өмнө нь зөвхөн ашигт малтмалын холбогдох хуулийн лицензтэй этгээдүүд эрх шилжүүлэх буюу хувьцаа эзэмшигч нь өөрчлөгдсөн тохиолдолд холбогдох татварын байгууллагаас тодорхойлолт авч бүртгүүлдэг байсан бол энэ оны нэгдүгээр сарын 1-нээс бүх хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд татварын тодорхойлолт авдаг болсон. Энэ нь зөвхөн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөхгүй. Хаяг, үйл ажиллагаа, гүйцэтгэх захирал өөрчлөгдөх гэх мэт зүйлүүдэд улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар мэдээлэлд орсон өөрчлөлт гэж үзнэ.

Энэ тохиолдол болгонд татварын тодорхойлолтыг авч хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх болсон. Мөн Татварын ерөнхий хуулийн журмын тухай хуулиар 196,000 хуулийн этгээд эцсийн өмчлөгчөө улсын бүртгэлд бүртгүүлэх шинэ зохицуулалт орж ирсэн. Одоо бид шинэ зохицуулалтаар өмнөх хуулийн этгээдүүд нөхөн бүртгэлээр эцсийн өмчлөгчөө мэдүүлж эхлэх ёстой.

Харин шинээр компани байгуулж байгаа хуулийн этгээд тухайн үүсгэн байгуулж буй компанийн эцсийн өмчлөгч хэн бэ гэдгийг мэдүүлэх хэрэгтэй болсон. Үүнтэй холбоотойгоор УБЕГ-ын даргын тушаалаар маягт батлуулаад уг маягтын дагуу мэдүүлээд үүнийг улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулдаг болсон юм.

Өмнө нь бид хуулийн этгээдийн улсын бүртгэлд хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчийг бүртгэдэг байсан бол одоо хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч, анхны үүсгэн байгуулагч, удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэх мэт дэлгэрэнгүй байдлаар хуулийн этгээдийн бүртгэлийг бүртгэдэг болсон.

Өөрөөр хэлбэл, 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө бүх хуулийн этгээд эцсийн өмчлөгчөө мэдүүлж дууссан байх ёстой. Одоогийн байдлаар 2,000 гаруй хуулийн этгээд бүртгүүлээд байна. Тэгэхээр бид мэдээллээ хүргэж, хуулийн этгээдүүдэд анхааруулахгүй бол холбоглох хуулийн заалтаа иргэн болон хуулийн этгээд мэдээгүйгээс болоод хуулийн хугацаа өнгөрвөл зөрчлийн хуулиар торгуулна.

-Хуулийн эцсийн өмчлөгчөө хэрхэн мэдүүлэх вэ?

-Мөнгө угаах, болон тероризмыг санхүүжүүлэх тухай хуулийн 3.1.6-т зааснаар эцсийн өмчлөгч гэж хэн бэ гэдгийг зааж өгсөн. Энд зөвхөн иргэнийг зааж өгсөн онцлогтой. Тухайлбал, тухайн компанид 25 хувиас дээш хувь эзэмшиж байгаа хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийг эцсийн өмчлөгчөөр мэдүүлж болно. Тэгэхээр 25 буюу түүнээс дээш хувьцаа эзэмшигч тухайн ашиг орлогыг компанийн тухай хуулиар эцсийн ашиг орлогыг өөрөө хүртэж байгаа гэж үзэж байгаа бол мэдүүлж болно. Эсвэл толгой компаниудтай тохиолдолд холбогдох маягтыг баталсан.

Мөн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх тухай хуулийн 3.1.6-т зааснаар хувьцаа эзэмшдэггүй, төлөөлөн ямар нэгэн эрхийг хэрэгжүүлдэггүй хэдий  ч ашиг орлогын цаана хүртэж байгаа этгээд байж болно.

Хувьцаа эзэмшигч холбогдох маягт, эцсийн өмчлөгчөө үнэн зөв мэдүүлэх ёстой. Эцсийн өмчлөгчөө мэдүүлээгүй тохиолдолд эрх бүхий этгээд үнэн зөв бөглөөд холбогдох хуулийн этгээдийн тамга, тэмдгээр баталгаажуулаад гарын үсгээ зурж мэдүүлсний дагуу эцсийн өмчлөгчийн мэдээллийг оруулж бүртгэж байгаа.

-Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчөө худал мэдүүлбэл ямар хариуцлага хүлээлгэх бол?

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд эцсийн өмчлөгчийн мэдээлэл орсон тохиолдолд 15 хоногт мэдүүлэх ёстой гэж заасан. Мөн Улсын бүртгэлийн хуулийн 14 дүгээр зүйлд мэдүүлгээ гаргаж буй иргэд үнэн зөв мэдүүлэх эрхтэйг сануулсан. Хэрвээ хуурамчаар мэдүүлсэн тохиолдолд зөрчлийн тухай хууль болон эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр заасан. Монгол Улсад 153,000 хязгаарлагдмал хариуцлагатай компани  байдгаас 9,077 нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бий.

–Бүртгүүлэхэд анхаарах зүйл бий юу?

-Хамгийн гол нь 12 маягтын дагуу тухайн хуулийн этгээдийн эрх бүхий этгээд үнэн зөв мэдээллийг тодруулж, бүрэн гүйцэт бөглөх шаардлагатай. Буруу бөглөснөөс болоод буцах асуудал үүсэж байгаа.

Э.АРИУН

Эх сурвалж: УБЕГ

 

 
 
"2021 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө бүх хуулийн этгээд эцсийн өмчлөгчөө мэдүүлж дууссан байх ёстой"
Бусад мэдээ ▼

1
04-09
Б.Мэргэн: Үндсэн хуулиа зөрчиж болохгүй учраас тавдугаар сард засгийн газрын бүрэлдэхүүнээ өөрчлөх үүрэгтэй

2
04-09
БНСУ бусад орны иргэдийг нэвтрэхийг хязгаарлан, виз гаргалтыг хатууруулна

3
04-09
Авлигын гэмт хэргийг дагнасан шүүхээр шийдвэрлүүлдэг болъё

4
04-09
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Яармаг” төслийн байршлыг баталлаа

5
04-09
Коронавирус электрон микроскопоор ингэж харагдана

6
04-09
Зарсан мөнгөндөө харамсаж, эрх мэдэлд улайрч сонгууль хийхээр шунаж буй намуудад

7
04-09
Д.Халиун: Загдаа ах намайг хүлж байгаад хүчиндсэн

8
04-09
Неймар, Гризманн хоёр хоорондоо багаа сольж магадгүй

9
04-09
Баянзүрхчүүдийг “панаалдаж” гишүүн бологсдоос амлалт, ёс суртахуун нэхээд ч нэмэргүй

10
04-09
Гадаадад байгаа монголчууд хийх ажилгүй, амьдрах байргүй, мөнгөгүй болж эхэлжээ

11
04-09
Д.Нямхүү: Замын-Үүдэд нэг сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлагдлаа

12
04-09
"Улаанбаатар хотын банк"-ны ажилтан эмэгтэй амиа хорлосон байдалтай олджээ

13
04-09
Архангай аймгийн нутгаас олдсон богтог малгайн алтан цоховч болон сүүжин ээмэг

14
04-09
Японд 40 гаруй компани дампуурлаа зарлажээ

15
04-09
”Би монгол хүний саруул ухааныг шаардаж байна”

16
04-09
ОХУ-ын ерөнхийлөгч тахалтай тэмцэж буй эмнэлгийн ажилтнуудад нэмэлт цалин олгох шийдвэр гаргажээ

17
04-09
Бүсчлэн хөгжүүлэх бас нэг оролдлого

18
04-09
Берни Сандерс сонгуулийн өмнөх сунгаанаас гарлаа

19
04-09
Оюутолгойг ороосон ойрын гурван асуудал

20
04-09
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид цахимаар хуралдана

21
04-09
Бид ямар ГАНДАНГИЙН ТАГТАА юу?

22
04-09
Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 1.5 сая давлаа

23
04-09
11 байршилд цахим дуудлага худалдааг зохион байгууллаа

24
04-09
Унгар улсын сургуулиуд цахимаар хичээлээ зааж байна

25
04-09
Замбараагүй төлөвлөлтийн цаадах Засаг дарга нарын наймааг ил болгов

26
04-09
Коронавирусийн тахал Дональд Трампын хөрөнгийг сарын дотор $1 тэрбумаар хорогдуулжээ

27
04-09
УЕПГ: Д.Дамба-Очир, Г.Солтан нарт яллах дүгнэлт үйлдсэн

28
04-09
Банкаа багалзуурдана гэдэг Ерөнхий сайд байдаг л юм байна

29
04-09
ЕБС, цэцэрлэгийг 9 сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй

30
04-09
Амны хаалтаа тайлж, назгайрах цаг болоогүй шүү

31
04-09
“Ардчилалд хэрэгтэй” хэлмэгдүүлэлт

32
04-09
Эрүүдэн шүүсэн гэх Б.Хурц нарын хэрэг хаана явна вэ?

33
04-08
BMW амны хаалт үйлдвэрлэж эхлэхээр болжээ

34
04-08
Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтын нүүрс тээврэлэлтийн асуудлаар уул уурхайн компаниудын хүсэлтийг хэлэлцлээ

35
04-08
Архангай аймгийн нутгаас олдсон богтог малгайн алтан цоховч болон сүүжин ээмэг

36
04-08
АНУ сансрын баялгийг ашиглана

37
04-08
ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 15-нд дуусна

38
04-08
Даланзадгад: "Сум хөгжүүлэх сан"-гийн зээлийн хүүг гурван сараар хойшлуулах шийдвэр гаргажээ

39
04-08
“COVID-19” цар тахлаас үүссэн эдийн засгийн хямралын үед “Сайн финанс ББСБ” харилцагчиддаа хэлний туслалцаа үзүүлж байна

40
04-08
Сонгинохайрхан дүүргийн Онцгой комисс дүүргийнхээ эмнэлгүүдэд тоног төхөөрөмж өглөө

41
04-08
Хорины Коронагийн жил

42
04-08
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт яллах дүгнэлт үйлджээ

43
04-08
Б.Жаргалсайхан: “Хасар” Жагаа гэдэг нэр үзэгчдээс надад өгсөн хамгийн том бэлэг

44
04-08
​УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн

45
04-08
Хорионы үеийн хожил

46
04-08
Төр, шашин хоёр тусдаа байхын бодит жишээ үндсэн хуулийн дагаж мөрдөх огноо

47
04-08
Засгийн газрын ээлжит хурал 08 цагаас эхлэн хуралдаж байна

48
04-08
Хуульч Ж.Эрхэмбаатар: Сэтгүүлч эх сурвалжаа нууцлахад л худал мэдээлэл тараасан гэмт хэрэгт буруутгагдана

49
04-08
З.Энхболд:Ерөнхийлөгчийн хууль бус ажиллагаануудыг дэлгэнэ

50
04-08
“Forbes” хамгийн залуу тэрбумтнуудын жагсаалтыг гаргажээ

51
04-08
Хятадаас хэзээ ч худалдан авч болохгүй 7 хүнс

52
04-08
“Forbes” дэлхийн хамгийн баян эрхмүүдийг жагсаажээ

53
04-08
“Twitter”-ийн захирал цар тахалтай тэмцэхэд нэг тэрбум ам.доллар хандивлана

54
04-08
Ц.Даваасүрэн: Таван толгойн станцыг төрийн хөрөнгөөр барьж, 2024 онд ашиглалтад оруулна

55
04-08
Ц.Элбэгдорж надтай цуг тусгай нислэгээр ирсэн бүх хүний өмнөөс баярласнаа дахин илэрхийлье

56
04-08
Хятад коронавируст дэгдэлтийн хоёр дахь давалгаанд бэлэн үү

57
04-08
Ирэх л байсан "цохилт" буюу Ерөнхий сайдын "тахал дуудсан" мэдэгдэл

58
04-08
Шуурхай: Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг иргэнээс коронавирус илэрч, 16 дахь тохиолдол бүртгэгдлээ

59
04-08
О.Бат-Өлзий: Э.Бат -Үүлээ 37 гэдэг нь зүгээр л миний хүүгийн утасны сүүлийн тоо

60
04-08
“Эсмия“ эм нь хүний элгэнд гэмтэц үүсгэх магадлал тогтоогдсон тул худалдаанаас ТАТАН АВЛАА

61
04-08
10 жил үржилд ороогүй хулсны баавгайнуудад коронавирус тус болжээ

62
04-08
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршил тогтооно

63
04-08
Байгал нуур 2020 онд тэсч үлдэх үү, аль эсвэл хордсон тэнгис болох уу?

64
04-08
Б.Лхагважав: Төсөв тодотгохгүй мөнгө хэвлээд суувал сонгуулийн дараа төгрөгийн ханш 40 хувиар сулрах эрсдэл бий

65
04-08
COVID-19: Японд зарласан онц байдал ба бизнесийнхэндээ үзүүлсэн тусламж

66
04-08
Эрүүгийн хуульд оруулсан хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн ойлгох вэ?

67
04-08
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

68
04-08
Хүний тархитай холбоотой сонирхолтой баримтуудуудад

69
04-08
Д.Бямбасүрэн: Монгол төрийн гучин жилийн ээдрээтэй замнал

70
04-08
Рио Тинто компани 2019 онд дэлхий даяар төлсөн татвараа улс улсаар нь задалж харуулжээ

71
04-08
Нацү башёг хойшлууллаа

72
04-08
Нью Йорк муж халдварын тоогоор Италийг гүйцэж, Франц улс 10,000 эндэгдэлтэй дөрөв дэх улс боллоо

73
04-08
Ухань хотын хөл хориог цуцаллаа

74
04-08
Д.Эрдэнэбилэг, О.Орхон нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

75
04-08
Өмнөговь аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

76
04-08
Т.Ганболд бие даагчдын нэгдсэн платформ байгуулж, удирдана

77
04-08
УИХ-ын сонгууль 2020: тойрог 2 & тулаан

78
04-08
С.Эрдэнэ даргын засгийн эрхийг хууль бусаар булаах төлөвлөгөө

79
04-08
Өмчлөгдсөн "хайр"

80
04-07
Б.Мөнхцэлмэг: Ц.Нямдорж туслахдаа хоёр өрөө орон сууц авч өгсөн

81
04-07
“Идэр” настай АН-ын эмгэнэл

82
04-07
Чернобыльд ойн түймэр гарснаас болоод цацрагийн хэмжээ 20 дахин нэмэгджээ

83
04-07
Х.Ганхуяг:100 сая төгрөг хандивласан нэрсийн жагсаалт, дансыг ил болгохыг шаардаж байна

84
04-07
“Багануур” ХК-ийн ажилтнуудын дунд "Өндөр бүтээл"-ийн уралдаан зохион байгуулагдлаа

85
04-07
С.Ширбазар: Монгол Улсын кибер аюулгүй байдал дэлхийгээс 20-25 жилээр хоцрогдсон

86
04-07
Спорт цогцолборын барилгын ажилтай танилцлаа

87
04-07
Солонгост байгаа Монгол иргэн коронавирусийн халдвар авчээ

88
04-07
Хятадад сарьсан багваахайн мах зарагдсан хэвээр байна

89
04-07
Хууль бусаар ашигт малтмал олборлосон 29 иргэнд хэрэг үүсгэн шалгаж байна

90
04-07
О.Баасанхүү: Миний саналыг хүлээж авсан намд ороход бэлэн гэдгээ хэлсэн

91
04-07
2020 онд эрэлттэй байх 5 робот

92
04-07
Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ?

93
04-07
Гурван өдрйин дотор хэрхэн уушгаа цэвэрлэх вэ?

94
04-07
Танилц: АН-аас сонголуульд өрсөлдөхөөр 100 сая төгрөгийн дэнчин өгсөн эрхмүүд...

95
04-07
"Дэлхийн домогт хамтлаг болохыг хүсдэг"

96
04-07
Завханы Ургамал сумын Засаг дарга Г.Гэрэлт-Од багийн даргаа зодож танхайрчээ

97
04-07
Японд халдвар авсан хүний тоо 4000-д хүрчээ

98
04-07
Дахин хоёр иргэн эдгэрч эмнэлэгээс гарахаар боллоо

99
04-07
Олимп хойшилсон шийдвэрийн тусгал

100
04-07
"Дэлхийн домогт хамтлаг болохыг хүсдэг"