BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Гурван өнгийн оймс

Дэлхийн хамгийн алдартай гэмт хэргийн сэдэвт, туульсын кино болох “Загалмайлсан эцэг”-ийн домог болсон шалтгаан нь түүний 


төгс кино хэл, бэлгэдэлдээ бий гэлцдэг. “Загалмайлсан эцэг”-ийн хамгийн алдартай бэлгэдэл бол “жүрж”. Кинонд жүрж ямар нэг хэлбэрээр харагдах үед залгаад ямар нэгэн аллага, хурц үйл явдал өрнөдгийг гярхай үзэгчид ажиглажээ.

Киноны нэгдүгээр ангид Дон Корлеониг жимсний захаас жүрж худалдан авсны дараа амь насанд нь халддаг. Хоёрдугаар ангийн дунд хэсэгт гэр бүлийн толгойлогчдыг хоморголон хядахын өмнө ширээгээр нэг жүрж өнхөрдөг. Гуравдугаар анги дээр Дон Алтобелли дуурийн театр дахь аллагын захиалга өгөхөөр Сицилийн зандалчдын гэрт зочлохдоо алуурчны хүүд жүрж шидэж өгдөг. Уран бүтээлчид нь санаатай хийсэн ч биз, үгүй ч биз. Ямартай ч энэ кинон дээр жүрж хурц өрнөлийн өмнө заавал гарч ирнэ.

“Загалмайлсан эцэг”-ийн бэлгэдлийг санагдуулам нэгэн сонин үзэгдэл манай улс төрд сүүлийн арваад жид ажиглагдах болжээ. Монголын улс төрд ямар нэгэн хүчтэй хөдөлгөөн, эргэлт гарахын өмнө ёс юм шиг оймс үзэгдэх болов. Энэ ертөнцөд санамсаргүй зүйл нэгээхэн ч үгүй. Энэ өнцгөөс харвал манай улс төрийн гарцаагүй чухал бэлгэдэл бол оймс.

Намбарын Энхбаярын “бор оймс”

Урьд нь монгол төрийн удирдагчдыг дандаа л гаднын захиалга даалгавраар ялладаг байлаа. 2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө АТГ болон цагдаагийн 300 гаруй албан хаагч Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилсан. Монголын төр монгол удирдагчаа анх удаа яллах гэж буй нь энэ. Урьд нь Ю.Цэдэнбал даргыг ялласан гэдэг ч, үнэндээ нам нь эгнээнээсээ хавчин гаргасан хэрэг болсон билээ. Хууль, хүчнийхэн туршлагагүйтсэн үү, эсвэл хэт улайрсан уу, ямартай ч энэ баривчилгааны үеэр Ерөнхийлөгч асны “оймсыг нь гозойлгож” орхисон.

Н.Энхбаярын энэ бор оймс Монголын улс төрийг замбараагүй дээр нь эмх замбараагүй болгож орхисон.

Түүний оймсноос зүүгдсэн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар хууль тогтоогч болж, улс төрийн үхдэл болох нь бараг л тодорхой болж намдаа шахагдаад байсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Н.Удвал, Л.Цог нарт ахин босох гишгүүр болсон. Хуучин намаасаа “Х” үсэг сугалан авч үлдэн байгуулсан нам нь гуравдагч хүчний орон зайг бараг л эзэлж чадсанаар барахгүй, УИХ-ын сонгуулиар нэр төртэй санал хувааснаар барахгүй, Ерөнхийлөгчийн сонгуулийг ч “будлиантуулах” дөхөв. МАХН-ын хийж буй улс төрийн тоглолт улаан цайм, ул суурьгүй болсоор байгаа.

Товчхондоо бор оймс Монголын улс төр улам л үнэ цэнэгүй, увайгүй, популист болохын ёр байв.

Лүндэгийн Наранбаатарын “хар оймс”

Улсын мэргэн харваач Лүндэг агсны хүү, уул уурхайгаар мэргэшсэн эдийн засагч Л.Наранбаатар есөн настайгаасаа харвасан ч 2016 оны гуравдугаар сарын 31-нд УИХ-ын дарга З.Энхболд руу оймсоо тайлж шидэхдээ онож чадаагүй юм.

Л.Наранбаатар: Монголын ард түмнийг ядууруулж, өрөнд оруулсан...

З.Энхболд: Манайд иймэрхүү өвчтэй хүмүүс зөндөө байдаг юм ш дээ.

(Энэ үйл явц гадаадын олон зочдын өмнө, Эдийн засгийн форумын хаалтын үеэр болсон)

Гурван өнгийн оймс

Тавантолгой төслийг урагш явуулахгүй гэсэн З.Энхболдод бухимдлаа илэрхийлсэн нь энэ. Л.Наранбаатарын хар оймс харамсалтай нь зөвхөн ганц улстөрчийн бухимдал байсангүй. Сонгуульд тулган сонгуулийн хуулийг өөрчилж, ёстой л дураараа дургих шиг болсон АН-ын түүхэн ялагдлын цондон байв. Ялагдсан АН-д шийдвэртэй шинэчлэл хийгдсэнгүй. Улс төрийн унтаа байдалд байсаар дараагийн сонгуулийн аманд ирэв.

Оймсдуулсан З.Энхболд дарга нь улс төрийн дээд тавцанд байсан хэвээр. Тэр сонгуультай залгуулаад Ерөнхийлөгч Х.Баттулгын Тамгын газрын даргаар ажиллаж байв. Харин 2019 оны шилдэг эдийн засагч Л.Наранбаатар нь бусдыг залилсан хэрэг нь илчлэгдээд шүүхдэж яваа мэдээлэл цацагдсан.

Товчхондоо “хар оймс” Монголын улс төр улам бүр эрээ цээргүй, эз түрэмгий, популизмд дөрлүүлэхийн цондон байв.

Н.Баярсайханы “саарал оймс”

АТГ-ынхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайханы өрөөнд 2017 онд нэгжлэг хийсэн бичлэгээ 2019 онд цацав.

Түүний өмссөн урт түрийтэй саарал оймсны завсраас комиссарууд 10 мянган ам.доллар олжээ. Монгол мөнгөөр бол 27 сая орчим төгрөг. Хил, хорио цээрийн хяналт гэдэг ойлгомжтой. Өндөг, мах зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүний чанарыг алдагдуулахгүйн тулд, бас алдагдсан чанарыг нь мэдэгдүүлэхгүйн тулд иргэн хахууль өгдөг байсан нь хэн ч харсан ойлгомжтой.

Гурван өнгийн оймс

Н.Баярсайхан бол Монголдоо анхдагч “HiFi Records” хөгжмийн дэлгүүрийн эзэн, өөрийн лэйбелийг хөгжүүлсэн, амьд хөгжмийн ертөнцөд чамгүй нөлөөтэй эрхэм билээ. Гэтэл энэ бизнес нь түүнд хангалттай байсангүй бололтой. Төрийн албанд орж, өөртэйгөө адил баялаг бүтээгчдийн халаасыг “сэгсрэх” зам сонгожээ. Энэ бол манай өнөөгийн нийгэмд түгээмэл тохиох дүр. Харин түүний оймс юу ёрлож, юу цондогнож, юу зөгнөсөн нь одоохондоо тодроогүй байна. Өмнөх бор, хар оймсноос л илүү өөдтэй юм зөгнөөгүй нь ойлгомжтой.

Бэлгэдэл

Бор, хар, хөх гурван өнгийн оймс. Манай нийгэм хөлөөсөө биш, толгойноосоо өтөж буйн бэлгэдэл болжээ. Шинэ жилээр оймсоо өлгөж, өвлийн өвгөнөөс бэлэг хүлээдэг заншил манайд нэгэнт нэвтэрсэн. Харамсалтай нь энэ гурван өнгийн оймсонд лав олигтой бэлэг ирсэнгүй. Эд гэдэг тэгээд эдэлсэн эзнээсээ болдог хойно доо.

Я.БАЯРАА

ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN

Гурван өнгийн оймс
Бусад мэдээ ▼

1
04-02
Баянзүрх дүүрэгт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийв

2
04-02
БЗД 18.958 м.кв талбайд давтан ариутгал хийгээд байна

3
04-02
"Монгол тэмүүлэл" сургуулийн шинэ барилгын ажил эхэллээ

4
04-02
С.Амарсайхан: Төв шуудан, Хөрөнгийн бирж, Улаанбаатар зочид буудлын талбайг нийслэл буцааж авсан

5
04-02
NASA Нарны шуургыг судлах шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ

6
04-02
Эрдэмтэд ховор хар нүх илрүүлжээ

7
04-02
БНСУ хичээлийн шинэ жилийн нээлтээ цахимаар хийнэ

8
04-02
Бүх мөнгийг нь үрэн таран хийгээд нөхрөө хаясан модель бүсгүй Дэлгэрэнгүйг: http://miss.mn/238836.html

9
04-02
Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталгаажуулна

10
04-02
Тэтгэвэр ба Шинэчлэл

11
04-02
ТАНИЛЦ: Төрөөс ААН-үүдэд олгож буй ХӨНГӨЛӨЛТҮҮД

12
04-02
Нью-Йорк хотын цагдаагийн газрын 1000 гаруй ажилтан коронавирусээр халдварлажээ

13
04-02
Булган аймагт бага насны хүүхэд мориноос унаж нас баржээ

14
04-02
Эквадорт Covid-19 өвчнөөр нас барсан хүмүүсийн цогцос гудамжинд хаягдаж байна

15
04-02
Далд уурхайн музейн ТЭЗҮ-г баталлаа

16
04-02
Т.Доржханд: Гуравхан сар ажиллах усан оргилуур бидэнд хэрэггүй

17
04-02
Б.Жаргалсайхан: Засгийн газраас авч буй арга хэмжээ сонгуульд зориулсан шоу болчих вий

18
04-02
Иранд халдварын улмаас нас барсан хүний тоо 3000 давжээ

19
04-02
Тусгаарлалтаас гарсан иргэд сураг алдарч эхэлжээ

20
04-02
АН-ынхан төрд бус төмөр торны цаана суух вий дээ

21
04-02
Хашаандаа 269 ширхэг бугын эвэр хадгалж байсан этгээдийг шалгаж байна

22
04-02
Татвар төлөrчдийн анхааралд

23
04-02
Байгалийн хийн хоолойд баярлах болоогүй...

24
04-02
Монгол юугаараа алдартай вэ?

25
04-02
Ц.Элбэгдорж: Би Х.Баттулгыг сөрж өрсөлдөх болно

26
04-02
Монголд шатахууны үнэ 728 – 876-өөр буурах боломжтой

27
04-02
2015 оноос хойш мөнгө угаасан хэрэгт ОХУ-ын иргэнийг шалгаж эхэллээ

28
04-02
Ямар хүн өөрийгөө гэртээ хэрхэн тусгаарлах вэ?

29
04-02
Д.Нарангэрэл: Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас тус бүр нэг сэжигтэй тохиолдол илэрлээ

30
04-02
Америк-Мексикийг холбосон хонгилоос $30 саяын үнэ хүрэх хар тамхи илрүүлжээ

31
04-02
Коронавирусийн улмаас 6 долоо хоногтой хүүхэд нас баржээ

32
04-02
Хөл хорионы дүнд Энэтхэгт анх удаа тэнгэр нь цэлмэж, цэнхэртэж эхэлжээ

33
04-02
Солонгос улсад хууль бусаар оршин суугч иргэдийн анхааралд!

34
04-02
Парламент дэгийн хуулиа хэрхэн өөрчлөх вэ?

35
04-02
Нүүрсний худалдааг хэвийн гольдролд оруулахын төлөө ажиллахаар тохиролцлоо

36
04-02
БНСУ-аас монгол иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц хөөрлөө

37
04-02
Л.Оюун: Зээл төлөлтийн хугацааг хойшлуулсан нь нүглийн нүдийг гурилаар хуурна гээч л болж байна

38
04-02
Дэд Консулыг хар тамхины бүлэгт элссэн гэж Туркийн цагдаагийхан сэжиглэжээ

39
04-02
С.Баярцогт 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?

40
04-02
Японы Fujifilm компани Covid-19 өвчнийг эмчлэх туршилтаа эхлүүлжээ

41
04-02
Коронавирус ба "мораль"

42
04-02
Ерөнхий сайд коронавирустэй “хөтлөлцөх” гэж байна!

43
04-02
Тусгаарлагдсан иргэдийг үзэн ядуулах мэдээлэл хэнд ашигтай вэ?

44
04-01
Хятадын сар судлах төхөөрөмж 420 гаруй метр аялжээ

45
04-01
Тэд бидний тухай: Монголчууд “Ковид-19” вирусний эсрэг үр дүнтэй тэмцэж байна

46
04-01
Коронавируст халдварыг Ховд, Дорнод, Орхон, Дархан-Уул аймгуудад зэрэг оношлох боломжтой боллоо

47
04-01
​Хөл хорьсонтой холбоотойгоор АНУ-ын хэмжээнд алкоголийн хэрэглээ, онлайн худалдаа огцом өсжээ

48
04-01
Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 87 гомдол хянагджээ

49
04-01
Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хурлыг хойшлууллаа

50
04-01
Ч.Хүрэлбаатар: Төрийн албан хаагчдын НДШ-ийг тэглэхгүй, албан татвараас чөлөөлөхгүй

51
04-01
Халдвар илэрсэн Туркийн ЭСЯ-ны эхнэр хэл ам хийж, ерөнхийлөгчийн тусгаарлагдсан өрөөг голжээ

52
04-01
Антониу Гутерреш: Коронавирусийн тахал бол дэлхийн II дайнаас хойш хүн төрөлхтөнд тохиолдсон хамгийн том хямрал

53
04-01
Ковид19 өвчний улмаас эмчлэгдэж буй өвчтөнүүдийн эмч Ц.Чинбаяр, Б.Дармаа нартай цахимаар мэдээлэл солилцлоо

54
04-01
Коронавирусийн улмаас үйл ажиллагаа нь зогссон ААН-ийн ажилтанд сар бүр 200 мянган төгрөг олгоно

55
04-01
Цар тахал ба санхүүгийн хар зах

56
04-01
Тусгай үүргийн онгоц “тусгай” хүмүүст зориулагдаагүй

57
04-01
4, 9 тоогоор төгссөн машин энэ сард татвараа төлнө

58
04-01
COVID-19: ОХУ нүүр царай таних технологиор иргэдээ хянана

59
04-01
Эсэргүүцлээс үүссэн инээдмийн өдөр ...

60
04-01
Comedy Lab-ийн LIVE тоглолт өнөөдөр болно

61
04-01
Монголын төрийг захирагчид

62
04-01
Сонгох эрхээ өнөөдрөөс өөрсдөө хамгаалъя

63
04-01
Киргизүүдээс өөрсдийгөө толинд харах шиг болсон Монгол хүний сэтгэгдэл

64
04-01
Тархины ажиллагааг өгүүлбэрт хөрвүүлдэг машиныг эрдэмтэд бүтээжээ

65
04-01
Азиудыг үзэн ядах хандлага нэмэгдсээр байна

66
04-01
Гуравдугаар сард 93 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлжээ

67
04-01
НҮБ: Хүн төрөлхтөн хоёрдугаар дайнаас хойш хамгийн том сорилттой тулгарлаа

68
04-01
​Хятадын үйлдвэрүүдийн 90 хувь нь сэргэж, бусад улсууд эдийн засгаа 'аврах' багц хөтөлбөрүүдээ батлав

69
04-01
Инээмсэглэл /сургамжит өгүүллэг/

70
04-01
Монголд архи яагаад ганцаараа дархан эрх эдэлдэг юм бэ?

71
04-01
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй гар барьсан эмчээс коронавирусийн халдвар илэрчээ

72
04-01
COVID-19: Нигерийн парламентын гишүүд цалингаа хандивлана

73
04-01
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг онгоцны буудал дээрээс саатуулан шалгах шийдвэр гарчээ

74
04-01
ЭМЯ: Коронавирусын хоёр халдвар илэрч, Монголд бүртгэгдсэн тохиолдол 14 боллоо

75
04-01
Төсвөө яагаад тодотгох шаардлагатай вэ?

76
04-01
Эрин үеийн сорилт

77
04-01
Улстөрчдийн хобби

78
04-01
Монгол Банкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох хүн алга уу

79
04-01
Д.Нямхүү: Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ

80
04-01
Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 850 мянга давлаа

81
04-01
Монгол банкны Ерөнхийлөгч ОГЦОР!

82
04-01
Дэлхийн улс орнууд элсэлтийн шалгалтаа яаж авдаг вэ?

83
04-01
COVID-19: Эрдоган долоон сарын цалингаа хандивлана

84
04-01
Батзаяагийн үеэл Баабар, Баабарын үеэл Батзаяа

85
04-01
"Али Баба"-гийн Жек Ма сайн үйлсийн тусламж ирүүлэв

86
04-01
С.Баярын хэрэгт шүүхийн харьяалал тогтооно

87
04-01
Даруулгатай байх нь "дайсан"-аа ялах чухал нөхцөл билээ

88
04-01
Ерөнхийлөгчийн уриалга зүгээр нэг улстөржилт биш

89
04-01
Ц.Элбэгдоржийг энэ сарын 3-нд ирмэгц нь баривчлана

90
04-01
Азийн хөгжлийн банкнаас 1.4 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ

91
03-31
"Барселона" клубийн тоглогчид цалингийнхаа 70 хувиас татгалзжээ

92
03-31
Барууны орнуудад Ази гаралтай иргэд рүү халдах явдал хэдэн зуугаар бүртгэгдэх болжээ

93
03-31
УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоожээ

94
03-31
Хангийн боомтоор нүүрс тээвэрлэж эхэллээ

95
03-31
​'Али Баба'-гаас 500 мянган ширхэг N95 макс хандивлалаа

96
03-31
Гадаадад коронагаар өвчилбөл ХЭН Ч БИШ, Монголд талх шидэж хоол голдог ХААД

97
03-31
Ирэх сонгуулийн зурхай

98
03-31
Дэлхийн гайхамшгаас...

99
03-31
Арьс ширээ ч ашиглаж чадахгүй бид нар бас АРЧААГҮЙ...

100
03-31
Төрийн банк зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг онлайнаар авч байна