BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Монгол хэл, бичгийн шалгалтад бүдэрвэл их, дээд сургуульд элсэх боломжгүй

Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл явагдаж байна


Жил бүрийн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 10-нд эхлээд, дөрөвдүгээр сарын 15-нд дуусдаг.  Энэ жил ЭЕШ-ын цахим бүртгэлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй.БСШУСЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төвийнхөн энэ тухай албан ёсны мэдээлэл хийж, элсэгчдийн цахим бүртгэл орон даяар эхэлж байгааг дуулгасан.  Мөн энэ өдөр Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл давхар эхэлснийг БҮТ-ийн мэргэжилтнүүд анхааруулж байна. Тодруулбал, их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна хэмээн заасан байдаг. Тиймээс Монгол хэл, бичгийн шалгалтыг элсэгч нэг бүрээс авдаг болсон. Өнгөрсөн жилээс эхлэн энэ шалгалт босго оноотой болон Боловсролын үнэлгээний төвөөс урьдчилан зохион байгуулдаг болсон юм. Энэ жилийн хувьд Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл  гуравдугаар сарын 16-ны 18:00 цаг хүртэл явагдах ажээ.  Өөрөөр хэлбэл, ЭЕШ зургадугаар сард зохион байгуулагдана. Харин Монгол хэл бичгийн шалгалт гуравдугаар сарын 28-нд орон даяар зохион байгуулагдана гэв.
 
Энд нэг зүйлийг онцлоход  “Өнгөрсөн жил зарим төгсөгч Монгол хэл бичгийн шалгалтыг зургадугаар сард ЭЕШ-тай хамт зохион байгуулагдана гэж ойлгоод шалгалтаас хоцорсон тохиолдол гарсан. Тиймээс Монгол хэл бичгийн шалгалтыг урьдчилан өгнө гэдгийг эцэг эхчүүдэд болон анги удирдсан багш нар, элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хүүхэд бүрт онцгойлон анхааруулж байна.
 
Мөн энэ шалгалтад орж чадаагүй тохиолдолд  их, дээд сургуульд элсч орох боломжгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй” хэмээн БҮТ-ийн захирал Ж.Ган-Эрдэнэ онцолсон юм.
 
Энэ жил 32 мянган шалгуулагч ЭЕШ өгнө
 
Энэ жил оюутан болж их, дээд сургуульд суралцахаар төлөвлөж буй хүүхдүүдийг уламжлал ёсоор БҮТ-ийн www.eec.mn гэсэн цахим хаягаар бүртгэж байна. Энэ жилийн хувьд элсэгч бүр хамгийн эхний даваа болох Монгол хэл бичгийн шалгалтаа өгч оноогоо авна. Дараа нь ЭЕШ-д оролцохдоо шалгалтын дүн оноогоо шууд газар дээр нь мэдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, элсэлтийн шалгалт энэ жил ч мөн адил өнгөрсөн жилийнх шиг зохицуулалтаар явна.
 
ЭЕШ-д царай таних технологийг туршина
 
Өндөр хөгжилтэй улс оронд сурагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс царай таних технологийг нэвтрүүлсэн байдаг. Тухайлбал, АНУ-ын Нью-Йоркийн Локпорт хотын сургуулиуд хяналтын системээ сайжруулах царай таних шинэ технологийг амжилттай хэрэгжүүлсэн байдаг. Мөн Хятадын зарим сургууль ЭЕШ-д энэ технологийг идэвхтэй ашигладаг гэжээ. Тэгвэл манай улс анх удаа энэ жил ЭЕШ-д царай таних технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ тухай БҮТ-ийн захирал Ж.Ган-Эрдэнэ “Энэ жил бид хэд хэдэн шалгалтын төвд  царай таних технологийг туршиж үзэхээр бэлтгэж байна. Яагаад гэвэл жил бүрийн элсэлтийн шалгалтын үеэр цөөнгүй элсэгчийн гаргадаг алдаа бол өөрийнхөө бичиг баримтыг дутуу бүрдүүлэх, бичиг баримтаа мартаж ирээд шалгалтад орж  чадахгүй байх тохиолдол гардаг.  Мөн зарим хүүхэд ЭЕШ-д өөрийнхөө өмнөөс хүүхэд оруулах гэсэн оролдлого гарч байсан. Тиймээс энэ технологийн ачаар тухайн хүүхэд мөн эсэхийг таних, бичиг баримтаа бүрдүүлж ирэх, цаг алдах асуудлыг хялбар  шийдвэрлэх боломжтой юм. Энэ жил туршилтын журмаар энэ технологийг нэвтрүүлэх учраас  элсэгчид цахим бүртгэлээ хийлгэхдээ шаардлага хангахуйц зураг оруулах хэрэгтэй” гэсэн юм.
 
 
Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Монгол хэл, бичгийн шалгалтад бүдэрвэл их, дээд сургуульд элсэх боломжгүй
Бусад мэдээ ▼

1
03-30
Коронавирус дэлхий даяар нийт 700 мянга давжээ

2
03-30
ИНФОГРАФИК: Нийслэлийн хэмжээнд 2020 оны эхний улиралд гэмт хэргийн гаралт 21,1% буурчээ

3
03-30
Дэлхий коронавирустэй тэмцэж байх хооронд Умард Солонгос ес дэх пуужингээ харвалаа

4
03-30
​Эмнэлэгт террорист халдлага үйлдэх гэж байсан этгээдийг илрүүлж, хөнөөжээ

5
03-30
“Чингис хаан” банканд даатгалын сангийн хөрөнгө байршуулах эрхийг хаслаа

6
03-30
"Өндөрхаан" нисэх онгоцны буудлыг шинэчилж, "Дэлүүн болдог" нисэх буудлыг энэ онд барина

7
03-30
Хөл хорионоос гарахын тулд нохой болов

8
03-30
Аяга чинь хагархай, Уурга чинь хугархай байг...

9
03-30
Өмнөд Солонгосын засгийн газар өөрийн иргэдэд бэлэн мөнгө тараах болсныг зарлалаа

10
03-30
Тусгаарлалтаас гарсны дараа гэрийн дэглэм сахиагүй иргэдтэй хатуу ярина

11
03-30
Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын байр суурь зөрүүтэй байгаа нь тодорхой боллоо

12
03-30
Жиакомо Грасселли: Бидний алдааг битгий давтаарай, Итали бөмбөг дэлбэрсэн мэт аюултай нүүр туллаа

13
03-30
"Залуус" хороололд гал гарч нэг иргэн амиа алджээ

14
03-30
"БНСУ-д зорчиж буй иргэд өөрсдийн зардлаараа 14 хоног тусгаарлана. Нэг хоногийн зардал нь 100,000 вон"

15
03-30
Э.Гэрэлт-Од: Намууд мөнгө амлаж буй нь сонгогчдыг өдөж, турхирч байгаа үйлдэл

16
03-30
Д.Нямхүү: Халдвар аваад эдгэрсэн хоёр хүнийг эмнэлгээс гаргалаа

17
03-30
Үхэл амьдралыг шийдэх амьсгалын аппаратууд

18
03-30
Баар, фитнесс, саун, дэн буудал, спорт заалны хөл хориог дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгалаа

19
03-30
Kоронагийн голомт Уханьд үймээн гарлаа

20
03-30
Шивээхүрэнгийн боомтоор нүүрс тээвэрлэж эхэллээ

21
03-30
БНСУ-ын иммигрейшн АНУ зэрэг гадаад орноос ирж байгаа монгол иргэдийг хилээр оруулахгүй байгаа тул тусгай нислэгээр ирэх боломжгүй

22
03-30
Н.Энхбат: Гавьяат цол аваад гарч ирэхэд хэн ч цэцэг барьж угтаагүй. Би бэлтгэлээ хийхээр заал руугаа явсан

23
03-30
Д.Нямхүү: Халдвар авсан хоёр хүн бүрэн эдгэрээд эмнэлгээс гарахаар болсон

24
03-30
Covid-19 өвчнөөр АНУ-д 200,000 хүртэл тооны хүн нас барах магадлалтайг мэргэжилтэн анхааруулжээ

25
03-30
Коронавирусний тархалттай холбогдуулан В.Путин дараах үүргүүдийг өгчээ

26
03-30
Москва хотын бүх оршин суугчид өнөөдрөөс эхлэн гэр гэртээ ТУСГААРЛАГДАНА

27
03-30
COVID-19: Испани улсад нэг өдрийн дотор 838 хүн өвчнөөр нас барлаа

28
03-30
Титэм вирусийн тэлэлт ба хэнэггүй Монгол зан

29
03-30
Арилжааны банкууд ийм шийдвэр гаргажээ

30
03-30
Foreign Policy: Коронавирусын цар тахлын дараа дэлхий ямар болох вэ?

31
03-30
Д.Одхүү: Өөрийнхөө нутагт урсаж байгаа голын усыг ашиглах эрх нь энэ ард түмэнд байгаа

32
03-30
Харри, Меган нарын хамгаалалтын зардлыг АНУ хариуцахгүйг Дональд Трамп мэдэгдэв

33
03-30
НӨАТ-ын баримтаа IV сарын 8-аас өмнө бүртгүүлээрэй

34
03-30
Гучин жил хүлээгдсэн төсөл эхлэх нь

35
03-30
Эмч нар хаана үлдчихээ вэ? Ерөнхий сайдаа

36
03-30
Отгон чуулганаа оромдох төлөвлөгөө

37
03-30
У.Хүрэлсүхийн гүехэн бодол, Х.Баттулгын "гүнзгий" санаа

38
03-28
Видео: Nokia гар утасны хувьсал

39
03-28
Алтанбулагийн хилийн боомтыг хаалаа

40
03-28
БНХАУ-аас Монгол Улсад 830 мянган юаны эд материалын тусламж хүлээлгэн өгөв

41
03-28
“Матар Данди” киноны жүжигчин коронавирусээс болж нас барав

42
03-28
Хачигт халдварын идэвхжлийн үе эхэллээ

43
03-28
Нэрт зурхайч коронавируст өртөхгүй ордуудыг нэрлэлээ

44
03-28
НҮБ-аас манай улсад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ

45
03-28
Баян-Өлгий аймагт тусгаарлагдаж байгаад хүний паспорт ашиглан Улаанбаатар руу орж ирэхийг завдсан эмэгтэй хуулийн хариуцлага хүлээнэ

46
03-28
Их Британийн Ерөнхий сайд вирусийн халдвар авчээ

47
03-28
Сул зогсож буй дэлхий

48
03-28
200 иргэнийг хамруулсан "нийтийн бүжиг" зохион байгуулж байжээ

49
03-28
"Урт цагаан"-ы асуудлыг НИТХ шийднэ

50
03-28
Тэрбумтан Жак Магийн "Олны хүч оломгүй далай" хандивын ачаа Монголд буужээ

51
03-28
В.Путин ОХУ-Монгол-Хятадыг холбох “Сила Сибири-2” хийн хоолойн төслийг эхлүүлэхийг үүрэг болгожээ

52
03-28
Титэм вирусийн олз

53
03-28
Баянзүрхчүүд #SafetyCheckChallenge-д нэгдлээ

54
03-28
Хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр мэдээлэл хийнэ

55
03-28
Коронавирусний цар тахлын үед “Их-20” бүлгийн удирдагчид юу ярив?

56
03-28
COVID-19: Буриадад халдвар авсан хүний тоо 8 боллоо

57
03-28
200 гаруй хүнтэй бүжгийн клуб ажиллаж байсныг зогсоожээ

58
03-28
“COVID-19”-өөр халдварласан өвчтөн амтлах, үнэрлэх мэдрэхүйгээ түр хугацаанд алджээ

59
03-28
Монгол улсад коронавирусын 12 дахь тохиолдол бүртгэгдлээ

60
03-27
ФОТО: Байгаль эхийн урлан

61
03-27
Төрийн банк харилцагчаа дэмжсэн арга хэмжээг авч ажиллаж байна

62
03-27
Эдийн шуналтай нийгэм бүрхжээ

63
03-27
Коронавирусийн тахлын улмаас АНУ-д 3.3 сая хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн нь түүхэн дээд үзүүлэлт боллоо

64
03-27
Хүрэлсүхийг хүүхдийн мөнгөөр нь шанаадаж унагаачихаад, хүнс хоолны өлсгөлөнд нэрвэгдэе

65
03-27
Х.Бат-Ялалтыг 30 хоног цагдан хорилоо

66
03-27
Тусгаарлах хугацааг 21 хоног болгон сунгаж, төлбөр нь нэг сая 50 мянган төгрөг болжээ

67
03-27
“Gem Stage” Live онлайн цуврал тоглолтонд A SOUND, THE LEMONS оролцоно

68
03-27
Мөстсөн хэсгүүдийг сэтэлж, урсцыг өөрчилж байна

69
03-27
Зэрлэг амьтдад гурван тонн шүү, давс, 300 боодол өвс тавьж өгчээ

70
03-27
Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн анхааралд

71
03-27
Нисдэг хулгана буюу сарьсан багваахай

72
03-27
В.Путин эмийн үнийг тогтоох тухай хуульд гарын үсэг зуржээ

73
03-27
Зургаан сарын хугацаанд ААН-үүдийг нийгмийн даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөллөө

74
03-27
Сингапурт бусадтай ойр зогссон хүнийг хатуу шийтгэх журам хэрэгжиж эхэллээ

75
03-27
Эсрэг тэсрэг байр суурь

76
03-27
Дарханы зам дахиад нэг зун гацах уу?

77
03-27
Хиамнаас нь бээлий гарч ирсэн гэх үйлдвэрийг ГУРВАН САЯ төгрөгөөр ТОРГОЖЭЭ

78
03-27
Дэлхийн томоохон хөрөнгийн индексүүд унаж байна

79
03-27
Хөл хорионы үед унших шинэ детектив зохиолууд

80
03-27
НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгоно

81
03-27
Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

82
03-27
Коронавирусийн халдвар 3-р сарын 27-ны 00 цагийн байдлаар

83
03-27
Bitcoin- крипто валют: зоосонд хөрөнгө оруулах нь зөв уу?

84
03-27
Их дээд сургуульд элсэгчдийн ЭЕШ-ыг сонгуулийн дараа авна

85
03-27
АНУ-д байгаа монголчууд АВРАЛ эрж захиа бичиж байна

86
03-27
АНУ-ын байлдааны хөлгийн 25 усан цэрэг коронавирусийн халдвар авжээ

87
03-27
Эрээн хот тусламжийн эд барааг хилээр шуурхай нэвтрүүлж байна

88
03-27
Ши Жиньпин тахлын эсрэг хамтран тэмцэх чухал зарчмуудыг дурдав

89
03-27
АНУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо БНХАУ-д илэрснийг давжээ

90
03-27
Коронагийн эсрэг төрийн бодлого үр дүнтэй байна уу?

91
03-27
М.Чимэддорж: Дундаж давхрага ширгэж, ядуурлын эгнээ тэлэх аюул нүүрлэлээ

92
03-27
Ерөнхийлөгчийн уриалгын цаад УЧИР

93
03-27
О.Баасанхүү: Монголын төрд Ц.Нямдорж нарын өвөө нар гай болж байна

94
03-27
Олон мандаттай том тойргоос авах СУРГАМЖ

95
03-27
Дэд сайд асан Т.Болдбаатарын охины хар тамхины хэрэг замхрах уу

96
03-27
Элсний бөх Парисын олимпод багтахын төлөө…

97
03-27
Д.Баярхүү: Сонгогчид зөв сонголтоо хийхэд л электорат хөдөлгөөний үндсэн зорилго оршино

98
03-27
ДЭМБ-ын тэргүүн Гебрейесус: Коронавирусийн эсрэг улс орнуудын хэрэгжүүлэх шаардлагатай 6 алхмыг нэрлэжээ

99
03-27
Б.Жавхлан гишүүнээ цагаа олж “попрооч”

100
03-27
Тарж бутарч, талцаж маргалдах Монголчууд бид