BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Баянгол Дүүргийн засаг дарга С.Одонтуяа сонгуулийн хууль зөрчиж, сонгогчдод мөнгө, бараа материал тараах гэж байна

Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 15-р хуралдаан өчигдөр тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн байранд боллоо.


Энэ удаагийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Баянгол дүүргийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд өөрчлөлт оруулах асуудлыг авч хэлэлцсэний дотор удахгүй болох сар шинийн баярыг тохиолдуулан дүүргийн нийт ахмадуудад зориулан, цагаан сарын гарын бэлэг өгөх хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах асуудлыг авч хэлэлцлээ.

Уг саналыг анх тус дүүргийн АН-ын иргэдийн төлөөлөгчид санал болгосон бөгөөд уг үйл ажиллагаанд нийт 430 сая төгрөг зарцуулахаар төлөвлөж байгаа юм байна. Харин энэхүү саналыг дүүргийн МАН-ын иргэдийн төлөөлөгчид сонгуулийн жил дөхөж байгаатай холбогдуулан АН-ын зүгээс сар шинийн баярыг далимдуулан ахмадуудад гарын бэлэг тарааж, сонгуулийн шоу хийхээр санаархаж байна хэмээн хардаж энэ асуудлын талаар хэвлэлийнхэнд хандсан юм. Тэдний үзэж байгаагаар сонгуулийн жил болж байгаатай холбогдуулан төсвийн хөрөнгийг илүү үр ашигтай зүйлд зарцуулах нь зөв зүйтэй бөгөөд мөн нөгөө талаас короновирусын бодит аюул заналхийлж буй энэ цаг үед ийм арга хэмжээ зохион байгуулах нь уг өвчин гарах эрсдэл үүсгэж болзошгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Гэхдээ МАН-ын төлөөлөгчид АН-ынхны зүгээс санал болгосон ахмадуудад гарын бэлэг тараах саналыг огтхон ч эсэргүүцээгүй гэдгээ сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгдэж байлаа. Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хурал дууссаны дараа МАН-ын бүлгийн зарим төлөөлөгчидтэй сэтгүүлчид уулзаж, тэдний санал бодлыг сонссон юм.

bayangol duureg-8

БГД-ын Иргэдийн хурлын төлөөлөгч Н.Эрдэнэжав: Уул нь хуулиараа бол аль аль талаасаа мөнгө тараахыг хориглочихсон байдаг. Гэтэл яагаад чухам бэлэн мөнгө тараах гээд байгаагаа АН-ын нөхдүүд маань саяын хурлаар тодорхой тайлбарлаж чадсангүй. Зүгээр ахмадуудад мөнгө хэрэгтэй, тийм болохоор тэдэнд мөнгө тараая гэж байна. Мэдээж хүн болгонд мөнгө хэрэгтэй. Бидний зүгээс энэ хөрөнгийг зөв зохистой зүйлд нь оруулая гэж санал болгосон. Өрхийн эмнэлэгүүд хамаа алга ариутгалын юмуу эсвэл агаар шүүгчийн зүгээр маскны ч юмуу энэ цаг үетэй холбоотой үед бараг хагас тэрбум төгрөгийг зөв зүйтэй зүйлд нь зарцуулая гээд сая хурлын үеэр хэлээд дэмжлэг авч чадсангүй.

bayangol duureg-4

БГД-ын Иргэдийн хурлын төлөөлөгч Г.Ганзориг: БГД-ын иргэдийн төлөөлөгчдийн хурал үргэлж олонхи цөөнхийн харьцаагаар явагдаж ирсэн. Тэгээд дандаа энэ харьцаагаар олонхи нь цөөнхийнхөө гаргасан санал санаачлагыг дардаг. Хэчнээн ард иргэдийнхээ төлөө сайн сайхан санаачлага гаргасан ч олонхоороор унагадаг ийм нэг үзэгдэл өнгөрсөн дөрвөн жилд манай дүүргийн иргэдийн хурал дээр явж ирлээ. Түүний жишгээр мөн орон нутгийн хөгжлийн сангын хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд өөрчлөлт орж байгаа. Ингэж өөрчлөлт орсон ч гэсэн иргэдийнхээ төлөө энэ хөрөнгөө зориулаач ээ, тэрбум гаруй хөрөнгийг хэрэгтэй зүйлд нь зарцуулая гэсэн санал гаргахаар нийтийн зориулалттай орон сууцны дээврийн засвар энэ тэр гээд хийж болох ажлууд харагдаж байгаа юм. Тэрнийг бол бид бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Хамгийн гол нь цагаан сар гээд энэ нэг арга хэмжээ байгаа юм.

Мэдээж ахмадуудаасаа бид юугаа харамлахав. Гэхдээ одоо цагаан сар тэмдэглэхгүй болчихсон энэ үед 430 сая төгрөгийг ахмадууддаа эрүүл мэндийн байгууллагаар нь өрхийн эмнэлэгээр нь дамжуулаад нэг ахмадад тав, арван цаас ч гэдэг юмуу хэдэн эсвэл кг гурил будаа өгөх биш нийт ахмадуудад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг ийм хүртээмжтэй байдлаар зохицуулалт хийвэл яасан юм бэ гэсэн чинь сая хариулсан болоод л баталчихлаа. Аягүй хэцүү. Ингээд бид өчнөөн санал гаргаад ерөөсөө дэмжигдэхгүй байна. Баянгол дүүргийн хувьд бол АН засаглаж байгааг иргэд маань мэдэж байгаа.

Гэхдээ дүүрэг хороон дээр яваад очихоор иргэд маань мэдээж сонгогдсон иргэдийн төлөөлөгчийнх нь  хувиар асуудлаа тавьж байдаг. Харин энд ирээд сөрөг хүчин болоод ажиллахаар үнэн хүчин мөхөсдөж байна. Сая л гэхэд 17-р хороонд тавигдсан байсан гэрэлтүүлгийн ажлыг мөн өөр хороо руу татчих жишээний. Энэ чинь Баянгол дүүргийн нийт иргэддээ анх л төсөвлөсөн төсвөө тэр чигээр нь явуулаад бүх иргэддээ жигд хүртээмжтэй хүртээх байтал нэг хорооноос жишээ нь намайг сонгогдсон гэдгээр нь ад үздэг юмуу, МАН-аас сонгогдсон болохоор нь төсөв хөрөнгийг нь татдаг юмуу бүү мэд, ямар ч байсан сая татчихлаа өөр хороо руу.  Тэгснээ тэрнийгээ маш гоёоор тайлбарлачих юм.

Анх л наадах чинь танай хороон дээр тавиагүй байсан ш дээ гээд 17, 18, 19-р хороо руу гэж тавьсан байснаа сая зөвхөн 19-р хороо руу татчихлаа. Энэ мэтчилэн асуудлууд байгаад байна. СӨХ-д 500 сая төгрөг гэж байна. Яахав СӨХ иргэдийнхээ төлөө ажилладаг нь үнэн. СӨХ-өө дэмжих ёстой юу гэвэл ёстой. Гэхдээ СӨХ чинь ямар байгууллага билээ. Ард иргэдээсээ хөрөнгө мөнгө цуглуулдаг тэрүүгээрээ үйл ажиллагаа явуулдаг.

Одоо ингээд нийт Баянголчуудад зориулагдах ёстой мөнгөнөөсөө СӨХ-үүдэд өгөөд ингээд ирэхээр бас ямар дүр зураг үүсэх вэ нөгөө СӨХ-үүд маань өөр тийш нь шингээдэг зарцуулдаг иймэрхүү юм бас гарч ирж магадгүй. Тэгэхээр би ингэж хэлэх гээд байна. Яг л тэр мөнгийг зориулалт зориулалтаар нь зарцуулаачээ гэж хэлмээр байна. Эцэст нь хэлэхэд иргэддээ зарцуулах ёстой юмыг нь иргэддээ зориулаад явчих хэрэгтэй гэж хэлээд байгаа юм.  Харамсалтай нь эрх барьж буй АН-ын төлөөлөгчид бидний үгийг огт сонсохгүй байна. Гэхдээ бид тэдэнтэй сөргөлдөх бодлого огт баримтлахгүй. Удахгүй болох сонгуулиар  Баянголчууд маань өнгөрсөн хугацаанд энэ дүүргийг удирдаж ирсэн АН-ын үйл ажиллагаанд зохих үнэлэлт дүгнэлт өгөх байхаа гэж бодож байна.

bayangol duureg-5

БГД-ын Иргэдийн хурлын төлөөлөгч П.Өлзийнаран: Өнөөдөр Баянгол дүүрэг төсвийн тодотгол хийж байна. Нэг нь бол дүүргийн төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлууд дээрээ төсвийн тодотгол хийгдэж байна. Бараг хоёр тэрбум төгрөгийн асуудал яригдлаа. Бас улс, нийслэлийн төсвөөр хөрөнгө оруулалт хийх тухай яригдлаа. Бидний хувьд дүүргийн төсөв дээр нэлээд шүүмжлэлттэй хандаж байна. Нэлээд үрэлгэн төсөв байна. Эрх баригч намынхан өөрийнх нь хувийн кармаанаас биш татвар төлөгчдийн кармаанаас гарч байгаа болохоор тэгж хандаж байгаа юм шиг зарцуулалт хийж байна.

Жишээ нь эрүүл мэнддээ 130 төгрөг төсөвлөсөн байхад цагаан сарын үйл ажиллагаа, бэлэг сэлт болохоор 500 сая төгрөг гэж төсөвлөсөн байна. Энэ мөнгийг 25000 ахмадад хуваахад дунджаар 20 мянган төгрөг болж байгаа. Ийм мөнгөөр энэ ахмадуудын аж амьдрал тэгширчихгүй. Мөн энд онцолж хэлэхэд татвар төлөгчдын мөнгө болон гадаадын хөрөнгө оруулалт, зээлийн хөрөнгүүдийг ямар ч үр ашиггүй зарцуулж байна. Бүтээн байгуулалтуудынх нь чанар маш муу байна. Тийм болохоор бид эдгээр төсвүүд дээр нэлээд шүүмжлэлттэй хандаж байгаагаа илэрхийлсэн. Мэдээж болж бүтэж байгаа юм байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ зөв юм нь бага, муу юм нь их байгааг бид  энэ бүх хугацаанд  хэлж ярьж, эсэргүүцэж шаардсаар ирлээ.

Ж.Батдорж

Эх сурвалж: BOLOD.mn

Баянгол Дүүргийн засаг дарга С.Одонтуяа сонгуулийн хууль зөрчиж, сонгогчдод мөнгө, бараа материал тараах гэж байна
Бусад мэдээ ▼

1
04-09
Б.Мэргэн: Үндсэн хуулиа зөрчиж болохгүй учраас тавдугаар сард засгийн газрын бүрэлдэхүүнээ өөрчлөх үүрэгтэй

2
04-09
БНСУ бусад орны иргэдийг нэвтрэхийг хязгаарлан, виз гаргалтыг хатууруулна

3
04-09
Авлигын гэмт хэргийг дагнасан шүүхээр шийдвэрлүүлдэг болъё

4
04-09
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Яармаг” төслийн байршлыг баталлаа

5
04-09
Коронавирус электрон микроскопоор ингэж харагдана

6
04-09
Зарсан мөнгөндөө харамсаж, эрх мэдэлд улайрч сонгууль хийхээр шунаж буй намуудад

7
04-09
Д.Халиун: Загдаа ах намайг хүлж байгаад хүчиндсэн

8
04-09
Неймар, Гризманн хоёр хоорондоо багаа сольж магадгүй

9
04-09
Баянзүрхчүүдийг “панаалдаж” гишүүн бологсдоос амлалт, ёс суртахуун нэхээд ч нэмэргүй

10
04-09
Гадаадад байгаа монголчууд хийх ажилгүй, амьдрах байргүй, мөнгөгүй болж эхэлжээ

11
04-09
Д.Нямхүү: Замын-Үүдэд нэг сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлагдлаа

12
04-09
"Улаанбаатар хотын банк"-ны ажилтан эмэгтэй амиа хорлосон байдалтай олджээ

13
04-09
Архангай аймгийн нутгаас олдсон богтог малгайн алтан цоховч болон сүүжин ээмэг

14
04-09
Японд 40 гаруй компани дампуурлаа зарлажээ

15
04-09
”Би монгол хүний саруул ухааныг шаардаж байна”

16
04-09
ОХУ-ын ерөнхийлөгч тахалтай тэмцэж буй эмнэлгийн ажилтнуудад нэмэлт цалин олгох шийдвэр гаргажээ

17
04-09
Бүсчлэн хөгжүүлэх бас нэг оролдлого

18
04-09
Берни Сандерс сонгуулийн өмнөх сунгаанаас гарлаа

19
04-09
Оюутолгойг ороосон ойрын гурван асуудал

20
04-09
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид цахимаар хуралдана

21
04-09
Бид ямар ГАНДАНГИЙН ТАГТАА юу?

22
04-09
Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 1.5 сая давлаа

23
04-09
11 байршилд цахим дуудлага худалдааг зохион байгууллаа

24
04-09
Унгар улсын сургуулиуд цахимаар хичээлээ зааж байна

25
04-09
Замбараагүй төлөвлөлтийн цаадах Засаг дарга нарын наймааг ил болгов

26
04-09
Коронавирусийн тахал Дональд Трампын хөрөнгийг сарын дотор $1 тэрбумаар хорогдуулжээ

27
04-09
УЕПГ: Д.Дамба-Очир, Г.Солтан нарт яллах дүгнэлт үйлдсэн

28
04-09
Банкаа багалзуурдана гэдэг Ерөнхий сайд байдаг л юм байна

29
04-09
ЕБС, цэцэрлэгийг 9 сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй

30
04-09
Амны хаалтаа тайлж, назгайрах цаг болоогүй шүү

31
04-09
“Ардчилалд хэрэгтэй” хэлмэгдүүлэлт

32
04-09
Эрүүдэн шүүсэн гэх Б.Хурц нарын хэрэг хаана явна вэ?

33
04-08
BMW амны хаалт үйлдвэрлэж эхлэхээр болжээ

34
04-08
Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтын нүүрс тээврэлэлтийн асуудлаар уул уурхайн компаниудын хүсэлтийг хэлэлцлээ

35
04-08
Архангай аймгийн нутгаас олдсон богтог малгайн алтан цоховч болон сүүжин ээмэг

36
04-08
АНУ сансрын баялгийг ашиглана

37
04-08
ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 15-нд дуусна

38
04-08
Даланзадгад: "Сум хөгжүүлэх сан"-гийн зээлийн хүүг гурван сараар хойшлуулах шийдвэр гаргажээ

39
04-08
“COVID-19” цар тахлаас үүссэн эдийн засгийн хямралын үед “Сайн финанс ББСБ” харилцагчиддаа хэлний туслалцаа үзүүлж байна

40
04-08
Сонгинохайрхан дүүргийн Онцгой комисс дүүргийнхээ эмнэлгүүдэд тоног төхөөрөмж өглөө

41
04-08
Хорины Коронагийн жил

42
04-08
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт яллах дүгнэлт үйлджээ

43
04-08
Б.Жаргалсайхан: “Хасар” Жагаа гэдэг нэр үзэгчдээс надад өгсөн хамгийн том бэлэг

44
04-08
​УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн

45
04-08
Хорионы үеийн хожил

46
04-08
Төр, шашин хоёр тусдаа байхын бодит жишээ үндсэн хуулийн дагаж мөрдөх огноо

47
04-08
Засгийн газрын ээлжит хурал 08 цагаас эхлэн хуралдаж байна

48
04-08
Хуульч Ж.Эрхэмбаатар: Сэтгүүлч эх сурвалжаа нууцлахад л худал мэдээлэл тараасан гэмт хэрэгт буруутгагдана

49
04-08
З.Энхболд:Ерөнхийлөгчийн хууль бус ажиллагаануудыг дэлгэнэ

50
04-08
“Forbes” хамгийн залуу тэрбумтнуудын жагсаалтыг гаргажээ

51
04-08
Хятадаас хэзээ ч худалдан авч болохгүй 7 хүнс

52
04-08
“Forbes” дэлхийн хамгийн баян эрхмүүдийг жагсаажээ

53
04-08
“Twitter”-ийн захирал цар тахалтай тэмцэхэд нэг тэрбум ам.доллар хандивлана

54
04-08
Ц.Даваасүрэн: Таван толгойн станцыг төрийн хөрөнгөөр барьж, 2024 онд ашиглалтад оруулна

55
04-08
Ц.Элбэгдорж надтай цуг тусгай нислэгээр ирсэн бүх хүний өмнөөс баярласнаа дахин илэрхийлье

56
04-08
Хятад коронавируст дэгдэлтийн хоёр дахь давалгаанд бэлэн үү

57
04-08
Ирэх л байсан "цохилт" буюу Ерөнхий сайдын "тахал дуудсан" мэдэгдэл

58
04-08
Шуурхай: Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг иргэнээс коронавирус илэрч, 16 дахь тохиолдол бүртгэгдлээ

59
04-08
О.Бат-Өлзий: Э.Бат -Үүлээ 37 гэдэг нь зүгээр л миний хүүгийн утасны сүүлийн тоо

60
04-08
“Эсмия“ эм нь хүний элгэнд гэмтэц үүсгэх магадлал тогтоогдсон тул худалдаанаас ТАТАН АВЛАА

61
04-08
10 жил үржилд ороогүй хулсны баавгайнуудад коронавирус тус болжээ

62
04-08
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршил тогтооно

63
04-08
Байгал нуур 2020 онд тэсч үлдэх үү, аль эсвэл хордсон тэнгис болох уу?

64
04-08
Б.Лхагважав: Төсөв тодотгохгүй мөнгө хэвлээд суувал сонгуулийн дараа төгрөгийн ханш 40 хувиар сулрах эрсдэл бий

65
04-08
COVID-19: Японд зарласан онц байдал ба бизнесийнхэндээ үзүүлсэн тусламж

66
04-08
Эрүүгийн хуульд оруулсан хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн ойлгох вэ?

67
04-08
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

68
04-08
Хүний тархитай холбоотой сонирхолтой баримтуудуудад

69
04-08
Д.Бямбасүрэн: Монгол төрийн гучин жилийн ээдрээтэй замнал

70
04-08
Рио Тинто компани 2019 онд дэлхий даяар төлсөн татвараа улс улсаар нь задалж харуулжээ

71
04-08
Нацү башёг хойшлууллаа

72
04-08
Нью Йорк муж халдварын тоогоор Италийг гүйцэж, Франц улс 10,000 эндэгдэлтэй дөрөв дэх улс боллоо

73
04-08
Ухань хотын хөл хориог цуцаллаа

74
04-08
Д.Эрдэнэбилэг, О.Орхон нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

75
04-08
Өмнөговь аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

76
04-08
Т.Ганболд бие даагчдын нэгдсэн платформ байгуулж, удирдана

77
04-08
УИХ-ын сонгууль 2020: тойрог 2 & тулаан

78
04-08
С.Эрдэнэ даргын засгийн эрхийг хууль бусаар булаах төлөвлөгөө

79
04-08
Өмчлөгдсөн "хайр"

80
04-07
Б.Мөнхцэлмэг: Ц.Нямдорж туслахдаа хоёр өрөө орон сууц авч өгсөн

81
04-07
“Идэр” настай АН-ын эмгэнэл

82
04-07
Чернобыльд ойн түймэр гарснаас болоод цацрагийн хэмжээ 20 дахин нэмэгджээ

83
04-07
Х.Ганхуяг:100 сая төгрөг хандивласан нэрсийн жагсаалт, дансыг ил болгохыг шаардаж байна

84
04-07
“Багануур” ХК-ийн ажилтнуудын дунд "Өндөр бүтээл"-ийн уралдаан зохион байгуулагдлаа

85
04-07
С.Ширбазар: Монгол Улсын кибер аюулгүй байдал дэлхийгээс 20-25 жилээр хоцрогдсон

86
04-07
Спорт цогцолборын барилгын ажилтай танилцлаа

87
04-07
Солонгост байгаа Монгол иргэн коронавирусийн халдвар авчээ

88
04-07
Хятадад сарьсан багваахайн мах зарагдсан хэвээр байна

89
04-07
Хууль бусаар ашигт малтмал олборлосон 29 иргэнд хэрэг үүсгэн шалгаж байна

90
04-07
О.Баасанхүү: Миний саналыг хүлээж авсан намд ороход бэлэн гэдгээ хэлсэн

91
04-07
2020 онд эрэлттэй байх 5 робот

92
04-07
Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ?

93
04-07
Гурван өдрйин дотор хэрхэн уушгаа цэвэрлэх вэ?

94
04-07
Танилц: АН-аас сонголуульд өрсөлдөхөөр 100 сая төгрөгийн дэнчин өгсөн эрхмүүд...

95
04-07
"Дэлхийн домогт хамтлаг болохыг хүсдэг"

96
04-07
Завханы Ургамал сумын Засаг дарга Г.Гэрэлт-Од багийн даргаа зодож танхайрчээ

97
04-07
Японд халдвар авсан хүний тоо 4000-д хүрчээ

98
04-07
Дахин хоёр иргэн эдгэрч эмнэлэгээс гарахаар боллоо

99
04-07
Олимп хойшилсон шийдвэрийн тусгал

100
04-07
"Дэлхийн домогт хамтлаг болохыг хүсдэг"