BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

​Жулиан Ассанж: Трамп нэг болзолтойгоор намайг өршөөнө гэж амлаж байсан

Австрали улсын иргэн, “Wikileaks” веб сайтын үүсгэн байгуулагч Жулиан Ассанж лхагва гаригт Их Британийн шүүхэд хандан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай ойрын харилцаатай хүмүүс түүнд өршөөл үзүүлэх тухай амлаж байсан талаар мэдүүлжээ.


Вашингтоны эрх баригчид түүнийг АНУ-ын Тагнуулын тухай хууль тогтоомжийг зөрчсөн, Засгийн газрын компьютеруудыг хакердах хуйвалдаан зохион байгуулсан, төрийн нууцад хамаарах хэдэн мянган хуудас бүхий материалуудыг хакердах замаар буюу хууль бус аргаар олж авсан, түүнийгээ “Wikileaks” веб сайтаараа дамжуулан нийтэлсэн гэх зэрэг 18 өөр үндэслэлээр буруутгаж, өөрийн улсдаа шилжүүлэн авахыг хүсэж буй. Хэрэв Холбооны дээд шүүхээр түүний гэм буруутай нь тогтоодвол түүнд 175 жилийн хорих ял төлөвлөсөн.

Харин Жулиан Ассанж болон түүний дэмжигчид хэрэв АНУ-д түүнийг шилжүүлэн өгсөн тохиолдолд тус улсын Холбооны дээд шүүх, хууль, хяналтын байгууллага, эрх баригчид түүнд шударга хандахгүй бөгөөд магадгүй эрүүдэн шүүж хүчээр ял тулгана гэж хэд хэдэн удаа мэдэгдсэн. Тиймээс Ассанжийн өмгөөлөгчдийн баг Их Британийн шүүхэд түүнийг АНУ-д шилжүүлэн өгөхгүй байх зарга үүсгээд байгаа юм.

Лондон дахь Вестминстерийн шүүх ирэх долоо хоногийн даваа гаригт энэ асуудлыг хэлэлцэж эхлэх тов гарсан. Их Британийн шүүх лхагва гаригт Жулиан Ассанжийг саатуулаад байгаа Белмарш хорих байрнаас телеконфренц явуулж шүүх хурлын өмнөх сонсгол өрнүүлсэн юм.

Энэ үеэр тэрээр шүүх бүрэлдэхүүнд хандан “2017 оны долдугаар сард түүнийг Лондон дахь Эквадор улсын Элчин сайдын яаманд улс төрийн орогнолоор амьдарч байх хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай ойрын харилцаатай хүмүүсийн нэг болох Бүгд найрамдах намаас сонгогдсон Конгрессын гишүүн асан Дана Рохрабчер гэх хүн ирж уулзахдаа, хэрэв 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгч сонгуулийн үеэр Оросын тагнуулууд Ардчилсан намын Үндэсний хорооны нөлөө бүхий гишүүдийн цахим шууданг хакердаж, улмаар тэр нь сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэх маргаантай хэрэгт Ерөнхийлөгч Трамп болон түүний ойрын хүмүүс холбоогүй гэж мэдэгдэх юм бол түүнд өршөөл үзүүлэх эсвэл өөр арга замаар туслах санал тавьж байсан” гэж мэдүүлжээ. Уг хэргийг шүүх шүүгч Ванесса Барайцер уг мэдүүлгийг нотлох баримт гэж хүлээн зөвшөөрсөн.

Энэ талаар Их Британийн “Byline Times” цахим хэвлэлийн, шүүх танхимын сурвалжлагч  Жеймс Долеман пүрэв гаригт хамгийн анх мэдээлсэн юм.

Тэгвэл уг мэдээлэл цацагдсанаас ердөө хэдхэн цагийн дараа АНУ-ын Конгрессын гишүүн асан Дана Рохрабчер мэдэгдэл хийж “Энэхүү санаачилгыг өөрөө гаргасан бөгөөд үүнд Цагаан ордон ямар ч холбоогүй, үүнийг зөвшөөрөөгүй” гэж няцаагаад байна. Тэрээр “Би Жулиан Ассанжийн талаар Ерөнхийлөгч Доналд Трамптай огт ярьж байгаагүй. Өөрөөр хэлбэл, би хэн нэгний хүсэлтээр Ассанжтай уулзаагүй. Би зөвхөн өөрийн улсдаа чухал гэж үзсэн мэдээллийг олж авах зорилгоор өөрийн зардлаар баримт цуглуулахаар бие даан хөдөлсөн. Би Ассанжтай хийсэн уулзалтаараа Ерөнхийлөгч Доналд Трампыг огт төлөөлөөгүй бөгөөд түүнд Цагаан ордны тэргүүний зүгээс хэлэлцээр хийх санал хүргүүлсэн талаар уламжлаагүй” гэсэн юм.

Уг асуудал саяхан Конгрессын импичмент үйл явцад ялалт байгуулаад буй Ерөнхийлөгч Доналд Трамп эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх ээлжит маргаантай хэргийн эхлэл болох хандлагатай байгаа талаар Америкийн хэвлэлүүд болон улс төрийн ажиглагчид ярьжээ. 

Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Стефани Гришам сэтгүүлчдэд тодруулга өгөхдөө “Ерөнхийлөгч Доналд Трамп Конгрессын гишүүн асан Дана Рохрабчерыг бараг танихгүй. Ерөнхийлөгч түүнтэй дээрх асуудлаар төдийгүй бусад шалтгаанаар огт ярьж байгаагүй. Тиймээс энэ бол бүхэлдээ худал мэдээлэл. Ерөнхийдөө энэ бол Ерөнхийлөгчийг чиглэсэн Ардчилсан намын хэзээ ч дуусахгүй худал гүтгэлгийн ээлжит нэг явуулга” гэж мэдэгдсэн байна.

Гэсэн ч Америкийн хэд хэдэн хэвлэлүүд 2017 оны дөрөвдүгээр сар буюу Жулиан Ассанж болон Дана Рохрабчер нарын уулзалт Лондонд болохоос хэдхэн сарын өмнө Ерөнхийлөгч Трампын албан өрөөнд болж буй хуралдаанд экс конгрессын гишүүн хүрэлцэн ирсэн дүрс бичлэгийг нийтэлсэн юм. Мөн 2017 есдүгээр сард буюу Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд уулзалт болсноос хоёр сарын дараагаар Дана Рохрабчер тухайн үеийн Цагаан ордны Хэрэг эрхлэх газрын дарга асан Жон Келлиг дуудаж уулзахдаа Ассанжтай хэлэлцээр хийж боломжтой талаар ярьсан тухай мэдээлэл гарч эхэлсэн. Дана Рохрабчер Цагаан ордны Хэрэг эрхлэх газрын даргатай энэ талаар ярьсан гэдгээ үгүйсгээгүй юм. Харин тэрээр Жон Келли тэр хоёрын дунд болсон яриаг цааш нь Ерөнхийлөгч Доналд Трампад уламжлаагүй гэж мэдэгдсэн байна.

Энэ талаар Дана Рохрабчер “Би Жон Келлид хэрэв Ассанжийг өршөөсөн тохиолдолд тэрээр хариу болгож Ардчилсан намын Үндэсний хорооны гишүүдийн цахим шууданг хакердсан хэргийн талаар бодитой мэдээлэл өгнө гэж хэлсэн. Жон Келлитэй уулзсан энэ асуудал бол энэ хэргийн хүрээнд миний бие Трампын засаг захиргааны хэн нэг төлөөлөгчтэй ярилцсан эхний бөгөөд сүүлийн тохиолдол байсан. Генерал Келлигийн хувьд ч адил. Хэдий би энэ асуудлыг Ерөнхийлөгч Доналд Трампын чихэнд хүргэж чадаагүй ч гэсэн одоог хүртэл өнөө цаг үеийн жинхэнэ шүгэл үлээгч Жулиан Ассанжийг өршөөхийг уриалсан хэвээр байгаа” гэсэн юм.

Дана Рохрабчер нь 2018 онд Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн санал хураалтаар огцрох хүртлээ гадаад бодлогын хүрээнд Конгресс дахь Владимир Путины ОХУ-ыг идэхвтэй дэмжигчдийн нэг байсаар ирсэн аж. Тэрээр өөрөө ч ОХУ-ын төрийн тэргүүнтэй ойрын харилцаатай болохоо нуудаггүй бөгөөд 1990 оны үед Путинтэй хамт согтотлоо архи ууж гар барилдаж байсан тухайгаа ярьж байсан удаатай. Мөн АНУ-ын Холбооны мөрдөх товчооны зүгээс Оросын тагнуулын байгууллага түүнийг “нөлөөллийн агент”-аар элсүүлэх сонирхолтой байгаа талаар эрх баригчиддаа анхааруулж байжээ.

Дашрамд дардахад, 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос ердөө хэдхэн долоо хоногийн өмнө Ардчилсан намаас нэр дэвшигч Хилари Клинтон болон тус намын Үндэсний хорооны хэд хэдэн нөлөө бүхий гишүүдийн хоорондоо харилцан имэйл хакеруудад алдагдаж, “Wikileaks” веб сайтадад хамгийн анх байршиж цахим орчинд тархсан байдаг. Үүний дараа тухайн үед ялалт байгуулах боломж харьцангуй өндөртэй байсан Хилари Клинтонд итгэх иргэдийн итгэл үлэмж хэмжээгээр буурч, сонгуулийн үр дүн Трампын талд иргэсэн гэж зарим хүн үздэг. Гэсэн ч тухайн үед уг мэдээлэл Трамп хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг тохуурхан ярьж байгаа бичлэг цацагдсанаас ердөө хэдхэн цагийн дараа “Wikileaks”-д нийтлэгдсэн нь өнөөгийн АНУ-ын улс төрд үүссэн хамгийн ээдрээтэй нөхцөл байдлуудын эхлэл болсон аж.

О.Мөнхбат

Эх сурвалж: The Guardian, Rawstory  

​Жулиан Ассанж: Трамп нэг болзолтойгоор намайг өршөөнө гэж амлаж байсан
Бусад мэдээ ▼

1
04-10
Эм ханган нийлүүлэгчид ээ, эмийн заавар монгол хэл дээр байх хуулийн заалтаа мөрдөнө үү

2
04-10
ЖДҮ-гээ ярьсан бол жинхэнэ “Бүрэн зураглал” болох байв

3
04-10
НӨАТ-ыг бууруулах санаачлага ба Сангийн сайдын харалган бодол

4
04-10
МАН-ын амлалтыг мань мартаагүй

5
04-09
Б.Мэргэн: Үндсэн хуулиа зөрчиж болохгүй учраас тавдугаар сард засгийн газрын бүрэлдэхүүнээ өөрчлөх үүрэгтэй

6
04-09
БНСУ бусад орны иргэдийг нэвтрэхийг хязгаарлан, виз гаргалтыг хатууруулна

7
04-09
Авлигын гэмт хэргийг дагнасан шүүхээр шийдвэрлүүлдэг болъё

8
04-09
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Яармаг” төслийн байршлыг баталлаа

9
04-09
Коронавирус электрон микроскопоор ингэж харагдана

10
04-09
Зарсан мөнгөндөө харамсаж, эрх мэдэлд улайрч сонгууль хийхээр шунаж буй намуудад

11
04-09
Д.Халиун: Загдаа ах намайг хүлж байгаад хүчиндсэн

12
04-09
Неймар, Гризманн хоёр хоорондоо багаа сольж магадгүй

13
04-09
Баянзүрхчүүдийг “панаалдаж” гишүүн бологсдоос амлалт, ёс суртахуун нэхээд ч нэмэргүй

14
04-09
Гадаадад байгаа монголчууд хийх ажилгүй, амьдрах байргүй, мөнгөгүй болж эхэлжээ

15
04-09
Д.Нямхүү: Замын-Үүдэд нэг сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлагдлаа

16
04-09
"Улаанбаатар хотын банк"-ны ажилтан эмэгтэй амиа хорлосон байдалтай олджээ

17
04-09
Архангай аймгийн нутгаас олдсон богтог малгайн алтан цоховч болон сүүжин ээмэг

18
04-09
Японд 40 гаруй компани дампуурлаа зарлажээ

19
04-09
”Би монгол хүний саруул ухааныг шаардаж байна”

20
04-09
ОХУ-ын ерөнхийлөгч тахалтай тэмцэж буй эмнэлгийн ажилтнуудад нэмэлт цалин олгох шийдвэр гаргажээ

21
04-09
Бүсчлэн хөгжүүлэх бас нэг оролдлого

22
04-09
Берни Сандерс сонгуулийн өмнөх сунгаанаас гарлаа

23
04-09
Оюутолгойг ороосон ойрын гурван асуудал

24
04-09
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид цахимаар хуралдана

25
04-09
Бид ямар ГАНДАНГИЙН ТАГТАА юу?

26
04-09
Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 1.5 сая давлаа

27
04-09
11 байршилд цахим дуудлага худалдааг зохион байгууллаа

28
04-09
Унгар улсын сургуулиуд цахимаар хичээлээ зааж байна

29
04-09
Замбараагүй төлөвлөлтийн цаадах Засаг дарга нарын наймааг ил болгов

30
04-09
Коронавирусийн тахал Дональд Трампын хөрөнгийг сарын дотор $1 тэрбумаар хорогдуулжээ

31
04-09
УЕПГ: Д.Дамба-Очир, Г.Солтан нарт яллах дүгнэлт үйлдсэн

32
04-09
Банкаа багалзуурдана гэдэг Ерөнхий сайд байдаг л юм байна

33
04-09
ЕБС, цэцэрлэгийг 9 сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй

34
04-09
Амны хаалтаа тайлж, назгайрах цаг болоогүй шүү

35
04-09
“Ардчилалд хэрэгтэй” хэлмэгдүүлэлт

36
04-09
Эрүүдэн шүүсэн гэх Б.Хурц нарын хэрэг хаана явна вэ?

37
04-08
BMW амны хаалт үйлдвэрлэж эхлэхээр болжээ

38
04-08
Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтын нүүрс тээврэлэлтийн асуудлаар уул уурхайн компаниудын хүсэлтийг хэлэлцлээ

39
04-08
Архангай аймгийн нутгаас олдсон богтог малгайн алтан цоховч болон сүүжин ээмэг

40
04-08
АНУ сансрын баялгийг ашиглана

41
04-08
ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 15-нд дуусна

42
04-08
Даланзадгад: "Сум хөгжүүлэх сан"-гийн зээлийн хүүг гурван сараар хойшлуулах шийдвэр гаргажээ

43
04-08
“COVID-19” цар тахлаас үүссэн эдийн засгийн хямралын үед “Сайн финанс ББСБ” харилцагчиддаа хэлний туслалцаа үзүүлж байна

44
04-08
Сонгинохайрхан дүүргийн Онцгой комисс дүүргийнхээ эмнэлгүүдэд тоног төхөөрөмж өглөө

45
04-08
Хорины Коронагийн жил

46
04-08
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт яллах дүгнэлт үйлджээ

47
04-08
Б.Жаргалсайхан: “Хасар” Жагаа гэдэг нэр үзэгчдээс надад өгсөн хамгийн том бэлэг

48
04-08
​УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн

49
04-08
Хорионы үеийн хожил

50
04-08
Төр, шашин хоёр тусдаа байхын бодит жишээ үндсэн хуулийн дагаж мөрдөх огноо

51
04-08
Засгийн газрын ээлжит хурал 08 цагаас эхлэн хуралдаж байна

52
04-08
Хуульч Ж.Эрхэмбаатар: Сэтгүүлч эх сурвалжаа нууцлахад л худал мэдээлэл тараасан гэмт хэрэгт буруутгагдана

53
04-08
З.Энхболд:Ерөнхийлөгчийн хууль бус ажиллагаануудыг дэлгэнэ

54
04-08
“Forbes” хамгийн залуу тэрбумтнуудын жагсаалтыг гаргажээ

55
04-08
Хятадаас хэзээ ч худалдан авч болохгүй 7 хүнс

56
04-08
“Forbes” дэлхийн хамгийн баян эрхмүүдийг жагсаажээ

57
04-08
“Twitter”-ийн захирал цар тахалтай тэмцэхэд нэг тэрбум ам.доллар хандивлана

58
04-08
Ц.Даваасүрэн: Таван толгойн станцыг төрийн хөрөнгөөр барьж, 2024 онд ашиглалтад оруулна

59
04-08
Ц.Элбэгдорж надтай цуг тусгай нислэгээр ирсэн бүх хүний өмнөөс баярласнаа дахин илэрхийлье

60
04-08
Хятад коронавируст дэгдэлтийн хоёр дахь давалгаанд бэлэн үү

61
04-08
Ирэх л байсан "цохилт" буюу Ерөнхий сайдын "тахал дуудсан" мэдэгдэл

62
04-08
Шуурхай: Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг иргэнээс коронавирус илэрч, 16 дахь тохиолдол бүртгэгдлээ

63
04-08
О.Бат-Өлзий: Э.Бат -Үүлээ 37 гэдэг нь зүгээр л миний хүүгийн утасны сүүлийн тоо

64
04-08
“Эсмия“ эм нь хүний элгэнд гэмтэц үүсгэх магадлал тогтоогдсон тул худалдаанаас ТАТАН АВЛАА

65
04-08
10 жил үржилд ороогүй хулсны баавгайнуудад коронавирус тус болжээ

66
04-08
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршил тогтооно

67
04-08
Байгал нуур 2020 онд тэсч үлдэх үү, аль эсвэл хордсон тэнгис болох уу?

68
04-08
Б.Лхагважав: Төсөв тодотгохгүй мөнгө хэвлээд суувал сонгуулийн дараа төгрөгийн ханш 40 хувиар сулрах эрсдэл бий

69
04-08
COVID-19: Японд зарласан онц байдал ба бизнесийнхэндээ үзүүлсэн тусламж

70
04-08
Эрүүгийн хуульд оруулсан хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн ойлгох вэ?

71
04-08
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

72
04-08
Хүний тархитай холбоотой сонирхолтой баримтуудуудад

73
04-08
Д.Бямбасүрэн: Монгол төрийн гучин жилийн ээдрээтэй замнал

74
04-08
Рио Тинто компани 2019 онд дэлхий даяар төлсөн татвараа улс улсаар нь задалж харуулжээ

75
04-08
Нацү башёг хойшлууллаа

76
04-08
Нью Йорк муж халдварын тоогоор Италийг гүйцэж, Франц улс 10,000 эндэгдэлтэй дөрөв дэх улс боллоо

77
04-08
Ухань хотын хөл хориог цуцаллаа

78
04-08
Д.Эрдэнэбилэг, О.Орхон нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

79
04-08
Өмнөговь аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

80
04-08
Т.Ганболд бие даагчдын нэгдсэн платформ байгуулж, удирдана

81
04-08
УИХ-ын сонгууль 2020: тойрог 2 & тулаан

82
04-08
С.Эрдэнэ даргын засгийн эрхийг хууль бусаар булаах төлөвлөгөө

83
04-08
Өмчлөгдсөн "хайр"

84
04-07
Б.Мөнхцэлмэг: Ц.Нямдорж туслахдаа хоёр өрөө орон сууц авч өгсөн

85
04-07
“Идэр” настай АН-ын эмгэнэл

86
04-07
Чернобыльд ойн түймэр гарснаас болоод цацрагийн хэмжээ 20 дахин нэмэгджээ

87
04-07
Х.Ганхуяг:100 сая төгрөг хандивласан нэрсийн жагсаалт, дансыг ил болгохыг шаардаж байна

88
04-07
“Багануур” ХК-ийн ажилтнуудын дунд "Өндөр бүтээл"-ийн уралдаан зохион байгуулагдлаа

89
04-07
С.Ширбазар: Монгол Улсын кибер аюулгүй байдал дэлхийгээс 20-25 жилээр хоцрогдсон

90
04-07
Спорт цогцолборын барилгын ажилтай танилцлаа

91
04-07
Солонгост байгаа Монгол иргэн коронавирусийн халдвар авчээ

92
04-07
Хятадад сарьсан багваахайн мах зарагдсан хэвээр байна

93
04-07
Хууль бусаар ашигт малтмал олборлосон 29 иргэнд хэрэг үүсгэн шалгаж байна

94
04-07
О.Баасанхүү: Миний саналыг хүлээж авсан намд ороход бэлэн гэдгээ хэлсэн

95
04-07
2020 онд эрэлттэй байх 5 робот

96
04-07
Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ?

97
04-07
Гурван өдрйин дотор хэрхэн уушгаа цэвэрлэх вэ?

98
04-07
Танилц: АН-аас сонголуульд өрсөлдөхөөр 100 сая төгрөгийн дэнчин өгсөн эрхмүүд...

99
04-07
"Дэлхийн домогт хамтлаг болохыг хүсдэг"

100
04-07
Завханы Ургамал сумын Засаг дарга Г.Гэрэлт-Од багийн даргаа зодож танхайрчээ