BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Мөрийн хөтөлбөр гэдэг үлгэрийн далай оршвой

Монгол улс коммунист дарангуйллаас салж, ардчилсан нийгэмд шилжээд тийм ч их удаагүй. Мэдээж өнгөрсөн хугацаанд  


улс орон асар их өөрчлөгдөж, дэлхий ертөнц ч Монголыг хүлээн зөвшөөрч, энэ улс хөгжил дэвшлийн тодорхой үе шатанд хүрсэн. Тийнхүү улс орон маань бүхлээрээ өөрчлөгдөн шинэчлэгдэж өнөөгийн хүмүүсийн хэлдгээр тэр үед зүгээр л хоосон цагаан цаас шиг байсан улс маань шал өөр нийгэм рүү шилжсэн нь басхүү бахархал байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. 1921 онд Монгол оронд ардын хувьсгал ялахад олон зуун жилээр хоцрогдмол бүдүүлэг байсан энэ улс хөгжил дэвшилдээ хүрэх анхны зам нь тавигдсан гэж өнөөгийн Монголын болон гадаадын эрдэмтэд үздэг. Гэхдээ тэр үед ганц Монгол ч биш бас дэлхийн бусад олон улс орнууд адилхан дорой буурай байсан гэдгийг хэлэх нь зөв байх. Нэгэн түүхийг уншиж байснаа тод санадаг юм. Хувьсгалаас өмнө Хаант Орос улсын хэсэг эрдэмтэд Монголд ирээд бичиж үлдээсэн номон дээр байдаг. Судалгаа шинжилгээний ажлаар тэр үед Монголд ирсэн тэрхүү эрдэмтэд маш өндөр боловсролтой, түүхийн талаар өргөн мэдлэгтэй, Монголын эзэнт гүрний тухай маш сайн мэддэг тийм хүмүүс байсан гэдэг. Тэгээд Монголд ирээд нэгэн цагт дэлхийн талыг байлдан дагуулж байсан энэ ард түмэн ийм балиар заваан, бүдүүлэг улс болчихсон байхыг хараад гайхан цочирдсоноо бичиж үлдээсэн байдаг.

Мөн ардын хувьсгалын дараа Оросын хувьсгалчид, большевик намын дарга нар ч гэсэн Монголд ирээд үнэн хөгийн улсыг харснаа бичсэн байдаг. Тэр үед Монгол улс нь бөөн яр тэмбүү, нуль өвчин бас тэгээд ямар ч боловсролгүй, нийтээрээ шахуу ямар учиртай нь мэдэгдэхгүй төвдийн шарын шашны хачин ном уншсан нэг тийм аймшгийн улс байсан нь үнэн юм. Түүний дараа Монгол улс нийгэм журамт нийгмийг байгуулах замыг сонгон, улс орон хөгжиж дэвших замдаа орсон билээ. Монголын их зохиолч Дашдоржийн Нацагдорж тухайн үед хөмөрсөн тогоонд байсан энэ улс шинэ Монгол боллоо гэж бичиж байснийг бид бүгдээрээ мэднэ. Юуны учир оршил болгож энэхүү зүйлийг бичвээ гэвэл аливаа улс орон хөгжиж дэвшихийн тулд нэгэн үеийнхэн амь бие хайргүй зүтгэж өөрсдөө хохирч байж, улс орон нь хөгждөг гэдгийг сануулах гэсэндээ тэр. Ямар ч байсан тэр цаг үеэс хойш өнөөг хүртэл Монгол улс алдаа оноотой замыг туулан хөгжиж иржээ. Өнгөрсөн гучин жилийн түүхэнд ч гэсэн үүнтэй адил төстэй зүйлүүд ажиглагддаг.

Нэг их удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог сонгууль. Сонгогч олон түмэн ямар хүн, улс төрийн хүчнээр улс орноо удирдуулахаа шийддэг чухал хариуцлагатай сонгууль. Сонгуульд ялсан хүн өөрийн багийг бүрдүүлж, тэр  нь улс орныг ирэх дөрвөн жилд удирдан чиглүүлдэг. Мэдээжийн хэрэг тухайн намаас сонгогдсон хүмүүс өөр өөрсдийн мөрийн хөтөлбөрөө боловсруулж оролцдог. Тэр нь ч тэд нарын сонгуульд оролцох гол хүчин зүйл болдог. Өөрөөр хэлбэл энэ нь ард түмэн сонгогчдод нөлөөлөх намын гол баримт бичиг юм. Мэдээжийн хэрэг сонгогч түмэн сонгуульд оролцохдоо улс төрийн намуудын нэр дэвшигчид болон тэдний мөрийн хөтөлбөрийг голлон анхаарч байж сонголтоо хийдэг. Харин өнгөрсөн хугацаанд улс орныг маань удирдаж байсан тэдгээр нам улс төрийн хүчнүүд өөрсдийн гаргаж дэвшүүлж байсан нөгөө амлалтуудаа биелүүлж чадсан болов уу. Үүнийг л харин тэд нараас асуумаар байгаа юм. Өнөөдөр УИХ дээр олонх цөөнх болж байгаа намуудын өмнөх мөрийн хөтөлбөрүүдийг эргээд нэг санацгаая. 1 сая төгрөгийн хувьцаа, 1.5 сая төгрөгийн хувьцаа, ажилтай орлоготой Монгол хүн, Монгол хүн 20, Хөгжлийн мод гэх мэт. Иймэрхүү зүйлүүдийг цааш нь үргэлжлүүлэн дурдаж болно.

Харамсалтай нь эдгээрээс ганц нь ч биелээгүй гэдгийг та бид бүхэн мэдэж байгаа. Биелэх ч боломжгүй гэдгийг анхнаасаа ард түмэн ойлгож байсан. Тэр ч бүү хэл намууд мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээхээ ч амласан байсан. Харин энэ удаа нөгөө сайхан юм ярьдаг намууд дахиад л ард түмнийг хуурахаар ээлжит худал хуурмаг зүйлээ ярьж эхэллээ. Бусад намууд ч бас адилхан байгаа. Ер нь ингэж ард түмнийг доромжилж байдаг ийм нам улс төрийн хүчин Монгол улсад байх шаардлага байна уу. Тэгээд бас дээрээс нь хууль бусаар сонгууль будлиантуулж зэвсэг хэрэглэн ямар ч гэмгүй хүмүүсийг буудаж алдаг ч байх шиг. Үнэндээ бол энэ нь эмгэнэл юм. Тэртээ тэргүй хөгжүүлж, сайжруулж, сайн сайхан болгож чадахгүй байж ингэж худлаа ярьж байдгаа болих хэрэгтэй.

Дэлхийд шинээр аж үйлдвэржсэн гэгддэг Азийн бар улсуудын төр засаг, Засгийн газрууд ийм үл гүйцэлдэх юм ярьж яваагүйг бид бүхэн түүх, ном судраас сайн мэднэ. Далай шиг энэ том газар нутагтай, 70 сая мал сүрэгтэй, ийм их байгалийн баялагтай энэ улсыг эдгээр намууд хөгжүүлж үнэхээр чадахгүй байна. Хөгжүүлэх хүсэл сонирхол ч алга. Тийн байтал тэд нар дахиад л өнөөх улигт юмаа ярьж хүмүүсийн тархи толгойг угааж Засгийн эрхэнд гарахаар улайрч явна. Ингэж явсаар байгаад Монгол улс хэдхэн тооны олигархууд болон улс төр бизнесийнхэнтэй нягт холбогдсон мафийн бүлэглэлийн гарт ороод дуусах нь. Ийм бүлэглэлүүд удирдаж байсан улс орнуудын сүйрсэн жишээ өчнөөн төчнөөнөөрөө бий. Тийм учраас тэгж ард түмнийг хуурч мэхэлдэг улсуудаас Монгол улс, монголчууд салах цаг нь одоо болсон гэж хэлмээр байна. Ард түмэндээ хандаж хэлэхэд луйварчдыг сонгож болохгүй, сонголтоо хийхдээ маш ухаалаг хандаж, эх орноо аврах цаг нь болсон шүү гэдгээ ойлгох шаардлагатай байна.

Ж.Батдорж

Эх сурвалж: Guren.mn 

Мөрийн хөтөлбөр гэдэг үлгэрийн далай оршвой
Бусад мэдээ ▼

1
05-31
Б.Дэлгэрмаа: Би эвслээс дэвших нь АН цүнх баригчдыг дэвшүүлэхээс илүү “хар дарсан зүүд” гэж үү

2
05-30
Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх нийслэлийн засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа

3
05-30
Швейцарь цагны экспорт 80 орчим хувиар буурч, 20 жилийн өмнөхөд хүрэв

4
05-30
Танилц: Улаанбаатар хотын хүнсний захуудад борлуулагдаж буй махны үнэ

5
05-30
Ээж нь гурван сартай хүүхдээ тэвэрч цонхоор үсэрсэн гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

6
05-30
Дөрвөн хүүхдийн амь авч одсон “Ханталст” компанийн эзэд болох Ш.Бат-Энх, И.Нарантуяа нараас хариуцлага нэхнэ

7
05-30
Ц.Гомбосүрэн: Эцсийн бүлэгт аль нэг нам, эвсэл л улс орныг хөтлөх бодлогыг барьж хэрэгжүүлнэ

8
05-30
Францад болсон дуудлага худалдаанд 1762 оны коньяк $146,000-аар зарагджээ

9
05-30
Ц.Нямдорж: М.Энхсайханыг ажил хийсэн гэж ялласан нь буруу

10
05-30
Танилц: Хорио цээртэй үед бид ингэж сонгуулиа өгнө

11
05-30
Гүнж Кейт Миддлтон яагаад гурван бөгж зүүдэг вэ?

12
05-30
Хендрик Стрик: Коронавирусийн вакцин хэзээ ч гарахгүй байж магадгүй

13
05-30
Гол зогоох мөнгө

14
05-30
Доналд Трамп: Технологийн компаниудаас АНУ-ын иргэдийн үзэл бодол, үгээ чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хамгаална

15
05-30
Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ч солиотууд сонгуульд өрсөлдөх хориотой

16
05-30
Засгаас хариуцлага, залуусаас оролцоо нэхсэн сонгууль айсуй

17
05-30
Н.Энхбаярын шоу явахаа байжээ

18
05-29
Жагсагчид Флойдыг баривчилсан цагдаа нарын ажиллаж байсан цагдаагийн хэлтсийг бүсэлж, галдан шатаасан байна

19
05-29
Хятад, АНУ-ын хэн нь цар тахлыг илүү хүч нөлөөтэй болж давж гарах вэ гэдэг тэмцэл өрнөж байна

20
05-29
Өнөөдөр олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

21
05-29
Сонгуулийн хууль зөрчвөл 20-200 сая төгрөгөөр торгоно

22
05-29
​СЕХ: Н.Номтойбаярыг хорьсон ч нэр дэвших эрхтэй

23
05-29
Бэлэн мөнгө гардаж авсан бичлэг задардаг шүү, нэр дэвшигчид ээ

24
05-29
“Хар жагсаалт”-ын хортой нөлөө

25
05-29
Юу ч хийсэн сэтгэл дутна...

26
05-28
Австралийн VOICE шоунд шүүгчдийг алмайруулсан монгол залуу

27
05-28
Далай Лам цахим сүлжээгээр дамжуулан Жанрайсиг бурханы авшиг хүртээнэ

28
05-28
БЗД-ийн 16 дугаар хороо Нийслэлийн шилдгээр шалгарлаа

29
05-28
Гэвш лам Дэнгела буяны их үйлээ түгээсээр байна

30
05-28
Зургаан байршилд хурд хэмжиж байна

31
05-28
Б.Баярмагнай: Хэрвээ зэвсэгт хүчинд золиос гэж байх ёстой юм бол тэр нь би байг

32
05-28
Хаалгаа түгжсэн Монгол

33
05-28
УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ

34
05-28
Хунтайж Харригийн байшингийнх нь дээгүүр дронууд нисдэг

35
05-28
Коронавирусээр халдварласан тохиолдол 161 болов

36
05-28
ЗТХЯ-ыг самарсан Ж.Бат-Эрдэнийн гэр бүлийн орлого жилийн дотор 100 саяас 900 сая болтлоо өсчээ

37
05-28
ЦЕГ: Тогтоол усны гүнийг хэмжиж байна

38
05-28
19 тэрбумын хөрөнгөтэй И.Нарантуяа хатагтайн шунал барагдах болоогүй юу?

39
05-28
АН хүүхдүүдийн үхлээр улс төр хийж байна

40
05-28
Ц.Сандуйгийн НЭР ДЭВШИХ эрхийг хязгаарлах уу?!

41
05-28
АНУ-д цар тахлын улмаас нас барсан хүний тоо 100 мянгыг давлаа

42
05-28
​Ц.Мөнхбаатар: Дөрвөн хүүхэд эндсэн асуудал дээр бүх шатанд хариуцлага тооцно

43
05-28
​Б.Баатархүү: 11-15 насны дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан

44
05-28
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

45
05-28
​'Хан талст' компанийн хариуцлагагүй ажиллагаанаас болж дөрвөн хүүхэд алтан амиа алдлаа гэв

46
05-28
​Д.Нямхүү: Нэмж 13 хүнээс коронавирус илэрлээ

47
05-28
Н.Номтойбаяр гишүүн байхдаа Дорнод аймагт ямар бүтээн байгуулалт хийсэн бэ?

48
05-28
​Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйтэй ёс зүйгүй харьцсан шүүгчийн шүүх эрхийг бүх насаар нь түдгэлзүүллээ

49
05-28
Генерал Б.Баярмагнай: Улс төрчид Сьерра леонд очоосой, баялгийн балгаас нь суралцаасай

50
05-28
Зээлийн хүүг бууруулах нь гарц мөн үү?

51
05-28
​‘Онон’ Монголдоо эсэн мэнд буцаж ирсэн цорын ганц эгэл хөхөө болжээ

52
05-28
Гаршсан ЖДҮ-чин нэр дэвшиж болох уу

53
05-28
Төгсөрсөн луйварчин О.Магнайгийн маскыг хуулжээ

54
05-28
Тахалтай орнууд хөл хориогоо сулруулаад байх, манайх чангалаад байх аль нь зөв бэ

55
05-27
УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯРЫН САНААЧИЛГААР УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012-2019 ОНД ХИЙГДСЭН БОЛОН 2020 ОНД ХИЙХ АЖЛУУД

56
05-27
Хүүхдийн баярт зориулсан ХӨӨРХӨН ХЯМДРАЛ 50% зарлалаа

57
05-27
ОЛОНТОЙ ХҮН

58
05-27
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсний үр дүнд уурхайчдын цалин, ахмадуудынхаа тэтгэмжийг нэмэгдүүлжээ

59
05-27
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва барилгын материалын үндэсний үйлдвэрлэгч “Жоби” үйлдвэртэй танилцлаа

60
05-27
The New York Times: Турк улс Ливид гол тоглогч болж хувирсан нь

61
05-27
Ц.Мөнхбаяр, П.Шинжээравдан нарын иргэд Н.Энхбаярыг СЕХ бүртгээгүйг эсэргүүцэж, үймээн үүсгэв

62
05-27
Сонгуулийн солиорол ба тэрбумтан болгох амлалт

63
05-27
Д.Нямхүү: Долоон хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 148 боллоо

64
05-27
Нэр дэвшигч гэх БИРДҮҮД гарч ирээд хүслээ хэл гэвэл битгий гэнэн байгаарай

65
05-27
В.Путин: Орос хүнсээр өөрийгөө хангаж чадна

66
05-27
Т.Билэгжаргалд 2.8 жилийн хорих ял оноолоо

67
05-27
Ч.Улааны амласан ба улайсан тайлбар

68
05-27
НМХГ:"Сансар" худалдааны төвийн бэлгэнд боосон "Haribo" чихэр шошгын мэдээллийн зөрчилтэй байсан

69
05-27
БНСУ-д амны хаалтгүй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулахгүй

70
05-27
Алтны ханш 1700.60 ам.долларт буюу сүүлийн найман жилд хамгийн өндөр үнэ хүрлээ

71
05-27
Сонгууль явуулах журмаа хэзээ танилцуулах вэ?

72
05-27
Усаа хэмнэх ухаан нь амьдралыг тэтгэх үнэт зүйл юм

73
05-27
Цар тахлын төв дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст шилжиж буйг ДЭМБ анхааруулжээ

74
05-27
АНУ-ын хотуудад хөл хорионы улмаас хоол хүнсгүй болсон хархнууд бие биеэ барьж идэж байгааг мэдээлжээ

75
05-27
Мөнгөөр нь биш, мөрийн хөтөлбөрөөр нь сонгоё

76
05-27
Парламентын сонгуулиар хэнийг Ерөнхий сайд болгохоо давхар шийднэ

77
05-26
Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа

78
05-26
Энэ сарын 30-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүснэ

79
05-26
Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар М.Тулгатыг сонголоо

80
05-26
Хятадын Засгийн газар ажлын тайлангаа танилцуулжээ

81
05-26
Амжилтын түүх: Кино түрээслэгчээс "Нетфликс"-ийн гүйцэтгэх захирал болсон Рид Хастингс

82
05-26
Наадамлаад өвдөх үү, наадахаас татгалзах уу

83
05-26
Эверест оргилоос харагдах үзэмж

84
05-26
Цэнхэр дэлгэцийн наадам гэж юу байдаг юм бэ?

85
05-26
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Кремльд эргэн иржээ

86
05-26
Монгол Улсаас ОХУ-д 1 сая ам.долларын махны тусламж үзүүлэх гэрчилгээг гардуулав

87
05-26
Гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийг АНУ-д уриалжээ

88
05-26
ОХУ-д “Ми-8” цэргийн нисдэг осолджээ

89
05-26
Энэ сонгууль миний бодлоор…

90
05-26
Францад трансжендер эмэгтэй анх удаа хотын даргаар сонгогджээ

91
05-26
Салхитын мөнгөний ордын хэргээр шүүгдсэн Ш.Мөнгөншагай нарт 2-5 жилийн ял оноолоо

92
05-26
Д.Цогтбаатар сайд гадаад дахь иргэдийг ОЛИГАРХИ хэмээн доромжлов

93
05-26
Хариуцлага алдсан таван хүний асуудлыг 30 хүнийг халсан болгож дэвэргэжээ

94
05-26
МАН-ын нэр дэвшигчдээс ЖДҮ-гийн зээл авсан нь баримтаар нотлогдсон ганц хүн Х.Нямбаатар

95
05-26
Нийслэлийн 2,000 цэгт хүний нүүр царайг таних боломжтой камер суурилуулахаар болжээ

96
05-26
ОХУ-аас 171 иргэн эх орондоо ирлээ

97
05-26
Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хууль зөрчив үү?

98
05-26
Маш ноцтой: “Дуншиж” буй шашны хууль гадаадын захиалгатай гэв үү?!

99
05-26
Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хууль зөрчив үү?

100
05-26
Хитлерийн хайртай араатан Москвагийн амьтны хүрээлэнд 84 насандаа амьсгал хураажээ