BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

УИХ-ын сонгуулийг ямар тохиолдолд хойшлуулдаг вэ

Коронавирусийн халдвараас шалтгаалан улс орны эдийн засагт хүндрэл үүсч байгаатай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч 


Х.Баттулга өчигдөр ард түмэндээ хандан уриалга гаргалаа. Ерөнхийлөгч энэхүү уриалгадаа "УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэе" гэсэн олон нийтийн анхаарлыг татаж байна. Тэрээр "Хямрал хаяанд ирээд хаалга тогшиж байхад манай улс төрийн намууд ямар ч тооцоо судалгаагүй атлаа сонгуулийн том том мөнгөн амлалт өгч байгаа нь оргүй худлаас гадна тэд цаг үеэ огт мэдрэхээ байсны баттай шинж мөн. Манай улс төрийн намууд хийгээд түүний бараг бүх удирдагчид “улс төрийн хямрал нүүрлэсэн” гэж дүгнэсэн нь саяхан. Эдүгээ улс төрийн хямрал дээр эдийн засгийн даяар хямрал нэмэгдэж, давхар хямрал нүүрлэсэн нөхцөлд манай улс төрийн намууд амлалтын биш, хямралыг даван туулах хөтөлбөр гаргах нь зүйтэй. Намайг улс төрийн реформ хийнэ гэхэд намууд дургүйцэж байсан алдаагаа дахин давтахгүй гэж найдаж байна. Юуны өмнө улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах, энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй" гэсэн юм.

2020 оны улсын төсөвт УИХ-ын сонгууль зохион байгуулах зардал суусан. Сонгуулийг хойшлуулж 2020 оны хэдэн сард ч зохин байгуулсан төсөвт суусан, зарцуулах ёстой зардал нь гарч л таарна. Харин сонгууль зохион байгуулах хугацааг хойшлуулж, түүнээс өмнө төсөвт тодотгол хийх замаар сонгуулийн зардлыг хэмнэж болно. Ерөнхийлөгч ч үүнийг уриалж байгаа бололтой. Үүнтэй холбогдуулан УИХ-ын сонгуулийг ямар тохиолдолд хойшлуулахаар хуульчилсан байдгийг танилцуулъя. 

УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгууль хойшлуулах зохицуулалтыг дараахь байдлаар тусгажээ.

9.4. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулж болно.

9.5. Сонгууль товлон зарласны дараа энэ хуулийн 9.4-т заасан онцгой нөхцөл бий болсон тохиолдолд Улсын Их Хурал ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсоож болно.

9.6. Улсын Их Хурал энэ хуулийн 9.4, 9.5-д заасан онцгой нөхцөл арилсны дараа ажлын долоон өдөрт багтаан, санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ээлжит сонгуулийг товлон зарлана.

Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт онцгой нөхцөл байдал гэдгийг дараахь байдлаар тодорхойлсон байна.

25.2. Дараахь онцгой нөхцөл бий болсон үед үр дагаврыг нь арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгохын тулд онц байдал зарлаж болно:
1) улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон;

2) Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон.

25.3. Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагүй байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, тийм мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед дайны байдал зарлаж болно.

Эдгээр хуульд заасны дагуу УИХ-ын сонгуулийг хойшлуулж болох ч одоогоор хойшлуулах онцгой нөхцөл байдал үүссэн үү, үгүй юү гэдэг нь анхаарал татаж байна. Ямартай ч Ерөнхийлөгчийн дээрх уриалга ойрын хугацаанд өрнөх улс төрийн гол сэдэв байх бололтой.

ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN

http://eagle.mn/r/70420

УИХ-ын сонгуулийг ямар тохиолдолд хойшлуулдаг вэ
Бусад мэдээ ▼

1
06-04
Д.Сарангэрэл сайд 487 сая төгрөгийн хадгаламж, 677 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй

2
06-04
10 саяас 1 тэрбумын үнэлгээтэй хурдан удмын адуутай эмэгтэй нэр дэвшигчид

3
06-04
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан 3 машин, 2 орон сууц, 3 гражтай

4
06-04
ТЕГ санхүүгийн гэмт хэргийг шалгах шинэ зам, сувгийг нээжээ

5
06-04
Масктай сонгууль, маапаантай наадам

6
06-04
Нэр дэвшигчдийн хамгийн чинээлэг нь Б.Пунсалмаа, хамгийн бага орлоготой нь Н.Ган-Од

7
06-04
Спортыг дэмжигч генерал Б.Баярмагнай

8
06-04
Тэрбум тэрбумын хөрөнгөтэй нэр дэвшигчид төрд шургалхаар айсуй

9
06-04
Өмнөговийн сонгуулийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн залууc өрсөлдөгчгүй өнгөлж эхэллээ

10
06-04
Х.Тэмүүжин 180 сая төгрөгийн үнэлгээтэй Mercedes Benz, G class 500 автомашинтай

11
06-04
Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг нар Баянгол дүүргийн 7, 16 дугаар хорооны иргэд сонгогчидтой уулзлаа

12
06-04
Зарим олны танил эрхмүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс танилцуулахад

13
06-04
Газар шорооны ажил эхлүүлэх гэж буй иргэд, аж ахуй нэгжүүдийн анхааралд

14
06-04
МАН, АН-ын дарга нарын хөрөнгө, орлогын мэдүүлэг

15
06-04
Хамгийн СОДОН сонгуулийн нээлт

16
06-04
"Одоогийн байдлаар 180 нэр дэвшигчийн цахим хуудас, хаягийг бид Фэйсбүүк компанид хүргүүлсэн"

17
06-04
Умард туйлын бүсэд их хэмжээний шатахуун асгарсантай холбогдуулан Владимир Путин онц байдал зарлажээ

18
06-04
Шүүх засаглал улс төрөөс хараат байна

19
06-04
Жорж Флойдын аминд хүрсэн цагдаа нарт ял төлөвлөжээ

20
06-04
Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймаг ой, хээрийн түймрийн өндөр эрсдэлтэй

21
06-04
УИХ-ын сонгуульд МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигчид иргэд, сонгогчидтойгоо уулзлаа

22
06-04
Арай л гоё сонгууль, аймаар худлаа make up...

23
06-03
Нэр дэвшигч Б.Баярмагнай: Жинхэнэ эх орончид л зовох цагт ард олныхоо талд зогсож чадна

24
06-03
Эрдэмтэд дэлхийн зургаа дахь ‘их мөхөл’ ойртож байгааг анхаарууллаа

25
06-03
Энэ сонгууль нийгмийг өөрчлөх үү?

26
06-03
Австри улс Нацистуудын удирдагчийн төрсөн байшинг цагдаагийн байр болгох зураг төслөө танилцууллаа

27
06-03
Д.Өнөрболор 12 орон сууцтай, долоон тэрбумын хадгаламжтай

28
06-03
МҮЭХ, Монголын барилгачдын холбоо зэрэг 15 ТББ-тай МАН хүчээ нэгтгэхээр боллоо

29
06-03
Байраа зарж сонгуулийн мөнгөө босгосон Б.Гүнбилэг таван орон сууцтай гэж мэдүүлжээ

30
06-03
С.Баярцогтын жилийн орлого нь 1.2 тэрбум төгрөг бол хадгаламжиндаа 8.8 сая төгрөгтэй

31
06-03
Blackpink хамтлагийн Лиза 1 тэрбум вон алджээ

32
06-03
АНУ-д эмээгийнхээ амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарчээ

33
06-03
“Супер баатар”, марафонч, улаан утаа асаагчтай сонгуулийн эхний өдөр

34
06-03
У.Хүрэлсүх: 60, 80 жил яригдсан төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж чадсан тул ард түмэн биднийг дэмжиж байна

35
06-03
Эхэлсэн ажлуудаа дуусгахад МАН-д ард түмний дэмжлэг хэрэгтэй байгаа тул хүчээ нэгтгэхийг уриаллаа

36
06-03
Африк тивийн орнууд АНУ-аас арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй тэмцэхийг шаардав

37
06-03
Төмрийн хүдрийн үнэ 102 ам.доллар болж өсжээ

38
06-03
Н.Номтойбаярыг суллахыг шаардаж хорих ангийн гадна жагсчээ

39
06-03
Содон нэр дэвшигчид

40
06-03
Э.Болорчулуун: Лизинггүй Архангай аймаг болгоно

41
06-03
Сонгууль-2020: Н.Ган-Од П.Анужинг амлаж авчээ

42
06-03
Америкийн цагдаа нар Оросын сэтгүүлч рүү олонтаа бууджээ

43
06-03
Эхнэрээсээ салахын тулд наж могойнд хатгуулж, амийг нь хөнөөжээ

44
06-03
Ц.Анандбазар машингүй, байргүй, оффиссгүй гэж мэдүүлжээ

45
06-03
Сая төгрөгийн цалинтай гишүүний суудалд суухын төлөө тэрбумыг зардаг нь юуных вэ?

46
06-03
Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид өглөөг сонгогчидтойгоо эхлүүллээ

47
06-03
Гоёор харвал Н.Номтойбаяр дутуу хариулж, Монголын шүүх буруу ойлгожээ

48
06-03
МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны нээлтээ онлайнаар хийлээ

49
06-03
Н.Номтойбаяр шоронгоос ИЛ ЗАХИДАЛ бичжээ

50
06-03
Хэрсүү л байгаарай даа, сонгогчид минь

51
06-03
Ерөнхий сайдыг “томилох”, “сонголттой” сонгууль эхэллээ

52
06-02
Роскосмос, NASA хоёр харилцан нэг нэгнийхээ хөлөгт нөөц суудал ашиглах талаар хэлэлцэж байгааг мэдээлжээ

53
06-02
АНУ-д нэг сая ам.доллартай тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

54
06-02
Хятадын ГХЯ: АНУ-ын БНХАУ-ын эрх ашигт харшлах үг, үйлдэлд хатуу арга хэмжээ авах болно

55
06-02
Б.Нямтайшир: Шоронгоос сонгуульд өрсөлдөх анхны тохиолдол ардчилсан нийгэмд гарлаа

56
06-02
УИХ-ын сонгуулийн 23-р тойрогт нэр дэвшигч Б.БАЯРМАГНАЙ СЕХ-ноос нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардаж авч байна

57
06-02
Хятадын үндэсний урлагийн их театрыг олон нийтэд нээлттэй боллоо

58
06-02
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд “авъяаслаг хүүхдүүд” уралдаан зохион байгуулагдлаа

59
06-02
“Ремдесивир” эм нааштай үр дүн үзүүллээ

60
06-02
“Багануур” хк-ийг 2019 оны топ-100 аж ахуйн нэгжээр өргөмжиллөө

61
06-02
Б.Баярмагнай: Бие даагчид эрх нь хязгаарлагдмал, юу ч хийж чаддаггүй, ганцаарддаг гэдэг худлаа

62
06-02
Наран дээр сүүлийн гурван жил болоогүй хүчтэй дэлбэрэлт болжээ

63
06-02
Архангайчуудын “ Шинэ сонголт” нь бие даан нэр дэвшигч Энэбишийн Болорчулуун

64
06-02
А.Намуунаа: Хөтөлбөрт хамрагдсанаар IT-ийн салбарт хэрэглэгдэж буй сүүлийн үеийн технологийн чиг хандлага, тэдгээрт мэргэших, биеэ дааж судлах боломжууд нээгдсэн

65
06-02
Илон Маск хүүгийнхээ “X Æ A-12” гэх нэрийг өөрчилжээ

66
06-02
2020 оны сонгуульд нийт 639 нэр дэвшигч оролцож байна

67
06-02
Германы прокуророос Б.Баттүшиг нарт 11 жилийн хорих ял төлөвлөжээ

68
06-02
Эсгий хийх газар хүүхэд нохой хэрэггүй гэж нэг мэргэн үг байдаг

69
06-02
Үрдээ зориулав...

70
06-02
Р.Өсөхбаяр: Гаж тогтолцоонуудыг өөрчлөхийн тулд би сонгуульд өрсөлдөж байна

71
06-02
Ж.Флойдын үхэлд буруутгагдаж байгаа цагдааг чанга хатуу дэглэмтэй хорих ангид шилжүүлжээ

72
06-02
Трамп АНУ-д болж буй үймээн самууныг дотоодын терроризм гэв

73
06-02
Сэлэм эргүүлснээсээ хойш хар тамхи хэрэглэсэн С.Бямбацогт шүүхэд худал мэдүүлэг өгчээ

74
06-02
ЗТХЯ-ны газрын дарга асан Р.Ононгоос 644.9 сая төгрөг гаргуулах нь

75
06-02
Дональд Трамп үймээн самууныг цэргийн хүчээр дарахыг мужийн захирагч нарт уриалжээ

76
06-02
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва амаржих газруудад автомашин олгохоор шийдвэрлэв

77
06-02
Бразил халдварын улмаас нас барсан хүний тоогоор дөрөвдүгээрт жагсаж эхэлжээ

78
06-02
Улаанбаатар хотын такси үйлчилгээг шинэ шатанд гаргана

79
06-02
“Фортуна” Б.Батбаяр Архангайнханд үлгэр ярьсаар байх уу

80
06-02
Н.Номтойбаярыг өнөөдөр суллаж магадгүй

81
06-02
Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ

82
06-02
Бензиний үнэ буурсан ч долларын ханш өсчихлөө

83
06-02
Нэр дэвшигчээ матарладаг би чадначууд

84
06-02
Д.Бямбасүрэн: Надад хөдөөний хүн гэдэг мөн чанар бий, одоо ч ийм байгаа

85
06-02
Дональд Трамп үймээн самууныг цэргийн хүчээр дарахыг мужийн захирагч нарт уриалжээ

86
06-02
Сармагчин модноосоо буун алхаж эхлэх үеэсээ л сонгох, сонгогдох эрхээ эдэлж эхэлсэн гэдэг

87
05-31
З.Энхтөр "Амэ трейд"-ээр дамжуулан ноолуур авч, Сүхбаатарчуудыг хулхидсан уу?

88
05-31
Б.Дэлгэрмаа: Би эвслээс дэвших нь АН цүнх баригчдыг дэвшүүлэхээс илүү “хар дарсан зүүд” гэж үү

89
05-30
Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх нийслэлийн засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа

90
05-30
Швейцарь цагны экспорт 80 орчим хувиар буурч, 20 жилийн өмнөхөд хүрэв

91
05-30
Танилц: Улаанбаатар хотын хүнсний захуудад борлуулагдаж буй махны үнэ

92
05-30
Ээж нь гурван сартай хүүхдээ тэвэрч цонхоор үсэрсэн гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

93
05-30
Дөрвөн хүүхдийн амь авч одсон “Ханталст” компанийн эзэд болох Ш.Бат-Энх, И.Нарантуяа нараас хариуцлага нэхнэ

94
05-30
Ц.Гомбосүрэн: Эцсийн бүлэгт аль нэг нам, эвсэл л улс орныг хөтлөх бодлогыг барьж хэрэгжүүлнэ

95
05-30
Францад болсон дуудлага худалдаанд 1762 оны коньяк $146,000-аар зарагджээ

96
05-30
Ц.Нямдорж: М.Энхсайханыг ажил хийсэн гэж ялласан нь буруу

97
05-30
Танилц: Хорио цээртэй үед бид ингэж сонгуулиа өгнө

98
05-30
Гүнж Кейт Миддлтон яагаад гурван бөгж зүүдэг вэ?

99
05-30
Хендрик Стрик: Коронавирусийн вакцин хэзээ ч гарахгүй байж магадгүй

100
05-30
Гол зогоох мөнгө