 |
|
 |
|
Долларын шинэ урсгал нээж байж л тахлын эдийн засгийн хямралыг мэнд давна |
|
|
 |
|
 |
Долларын шинэ урсгал нээж байж л тахлын эдийн засгийн хямралыг мэнд давна
2020-03-31-Сонгуулиар бүрдэх шинэ засагт Тахлын дараа тоглох хөзөр үлдсэн үү?  Математик прогрессоор өсч буй COVID-19 дэлхийн эдийн засгийг орвонгоор нь эргүүлж байна. Хүн төрөлхтөн “тахлын үеийн эдийн засгийн хямрал” дунд аж төрөөд хэдэн сар болчихлоо. Үйлдвэрлэгчид нь үйлдвэрээ хааж, хэрэглэгчид нь гэртээ нам бүгсэн өдрүүд хэдий болтол үргэлжлэхийг эрдэмтэн шинжээч, эмч судлаачид өнөөхөндөө янз бүрээр таамаглацгааж сууна. Цаг хугацааны энэ тодорхойгүй байдал төр засгийн толгойд буй эрх мэдэлтнүүдийн хувьд шийдвэр гаргахад нь хүндрэл учруулж байна. Дэлхийн эдийн засагт эрэлт, нийлүүлэлт аль аль нь зэрэг тасалдсан хямрал энэ зуунд лав тохиогоогүй. Монголын түүхий эд, герман технологи, англи мөнгө, америк менежмент нийлээд Хятадад бараа бүтээгдэхүүн болон үйлдвэрлэгдэж буцаад дэлхий даяар тардаг болчихсон глобальчлалын энэ эрин үе дэх цар тахлын нөлөөг бүрэн тооцоолж таамаглах нь маньд байтугай дэлхийн томчуудад ч хүндхэн сорилт болж байх шиг байна.
Ямартай ч урьдчилсан сигналуудаас анзаарахад цар тахлаас болж дэлхийн эдийн засгийн өсөлт 0 хувьд очих, ихэнх улсын ДНБ хасах руу уруудах нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гарна гэдэг шиг тодорхой болчихлоо. Бүр тодруулбал вирусийн эсрэг вакцин, эм гартал халдварын тархалт буурахгүй, дэлхийн улс орнуудын эдийн засаг сэргэхгүй. Цэнхэр гаригийн том үйлдвэрлэгч буюу гол нийлүүлэгч нь Хятад. Жилдээ зургаан хувийн өсөлт үзүүлнэ гэж тооцоолж суусан энэ аварга эдийн засгийн нэгдүгээр улирлынх нь үзүүлэлт хасах хоёр хувьтай гараад байна. Энэ бол шок. Шинжээчдийн зарим нь Хятадын эдийн засгийн өсөлтийг хоёр хувь гэж тооцсон бол халдварын эхний давлагааг барьж чадсан урд хөршийн эдийн засгаа сэргээх чиглэлд хийж буй алхмуудыг ажиглаж суугаа нөгөө хэсгээс таван хувь руу өгсөнө гэсэн өөдрөг таамаг ч дуулдаж эхэллээ.
Гэхдээ Хятадын эдийн засаг дажгүй өсч, үйлдвэрлээд эхэллээ гэхэд хэрэглэгчид нь худалдаж авах уу гэдэг асуултын хариу өнөөхөндөө бүрхэг бүүдгэр байгаа. Том худалдан авагчдын нэг болох АНУ гэхэд л өнөөдөр цар тахлын тархалтаараа дэлхийд тэргүүлж яваа. Хэдий хугацааны дараа тархалтыг хяналтдаа оруулж чадах нь тодорхойгүй байна. Хятад хичнээн үйлдвэрлэлээ ч худалдан авагч байхгүй бол глобаль эдийн засгийн эрэг шураг хоорондоо таарч, эрэлт нийлүүлэлтийн механизм дахин ажиллаж эхлэх боломж бүрдэхгүй. Тэгэхээр коронавирусийн дэлхийн эдийн засагт өгсөн цохилтын нөлөө тийм амархан арилахгүй нь.
Энэ үед бид яах вэ, хямралаас яаж зөөлөн газардах вэ? Ажилчдаа цомхотгосон компаниудын хувь хэмжээ ганцхан сарын дотор 30 хувийг давчихлаа. Ахиад сарын дараа хэд болж өсөхийг өнөөхөндөө таах аргагүй. Өндөр хөгжилтэй улсууд шиг компаниуддаа их мөнгө тарааж ажлын байраа хадгаллаа гэхэд л их удаж ирэх намар хүртэл тэсэх нөөц бий. За тэгээд өвлийн хүйтэн залгачихаар гал алдахгүйн тулд яах вэ, талх тариагаа бэлдэж хурааж амжих уу гэсэн асуултууд шил дарна. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, эдийн засагчид, хувийн хэвшлийнхэн, жирийн иргэд гээд нийгмээрээ энэ асуултад хариу, шийдэл хайцгааж явна. Учир нь коронавирусийн нөлөө өрх бүрд нөлөөлж, иргэдийн халаасыг аль хэдийнэ тэмтрээд эхэлчихсэн.
Дэлхий даяар Засгийн газрууд тахлын үеийн эдийн засгийн эхний шокыг сөргүүлж, тахлын дараах үр дагаврыг бууруулахад чиглэсэн багц арга хэмжээнүүдийг авч байна. Монголын Засгийн газар ч дэлхийн улсуудтай хөл нийлүүлж шийдэл, шийдвэрээ гаргаад эхэллээ. Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт иргэд, компаниудаа элгээр нь хэвтүүлчихгүйгээр COVID-19-ийн эхний давлагааг өнгөрөөхөд чиглэсэн таван их наяд төгрөгийн дүн бүхий арга хэмжээ авахаа зарласан нь нийгэмд эерэг мэссэж болов. Юутай ч Ерөнхий сайдын мэдэгдэл олны санаа зовнилыг дарж, ойрын хэдэн сард амсхийх боломж олголоо. Цагаа мэдэрч шуурхай шийдэл гаргасанд нь Ерөнхий сайд таньд, таны ахалж буй багт баяр хүргэе. Цаашдаа ч цаг үеэ мэдэрсэн энэ мэт шуурхай шийдэл гаргаад явна гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ эргэлзэж болгоомжлохгүй орхиж боломгүй нэг асуулт байна. Эрүүл саруул эдийн засгийг ч эмнэлэгт хэвтүүлж, сэхээнд оруулчих дөхдөг сонгуулийн жил, COVID-19-ийн тархалт давхцах нь Монголд ямар нөлөө үзүүлэх, хэр хэмжээний эрсдэл авчрах бол?
- Ирэх саруудад долларын ган болох уу?
Долларын ган болох нь тодорхой гэж эдийн засагчид ам нийлүүлж байна. Бидний олдог долларын 80-90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүнээс орж ирдэг. Уул уурхайн бүтээгдэхүүнээ зараад олдог валютынхаа тэн хагасыг бид нүүрсээ борлуулж олдог. Харамсалтай нь оны эхний гурван сард нүүрсээ экспортолж чадсангүй. Саяхнаас нүүрсний экспорт эхэлсэн тухай гэгээтэй мэдээ цацагдсан ч энгийн цагт өдөртөө 1200 машин гардаг Гашуунсухайтаар эхний өдөр нь 70-хан, хоёр дахь өдөр нь 30 ч хүрэхгүй машин нүүрс гарсан дуулдсан. Эскпортын нүүрсний бараг тал хувь нь гардаг Шивээхүрэн бүр таг, өнөөхөндөө ямар ч нүүрс гараагүй байна. Ариутгалын процесс энэ тэр гээд вирусээс үүдсэн асуудлууд нүүрсний экспортыг яст мэлхийн хурдаар мөлхөхөд хүргээд байгаа юм билээ. Вирусийн тархалтаа хянаж чадсан урд хөрш бусад улсуудаас халдвар импортлогдож эхэллээ гэсэн шалтгаанаар саяхан хилээ хаалаа. Тэд ч, бид ч болгоомжилж байна. Үхлийн аюултай цар тахлын үе учраас ингэхээс өөр арга байхгүй. Ингээд харахаар нүүрсээ зарж олдог долларын урсгал огцом буурах, байдал эвгүйдвэл тасарч ч мэдэх эрсдэл нүүр тулаад ирж.
Гаднаас авдаг долларынхаа үлдсэнийг бид зэсээ экспортолж олдог. Оюу толгой, Эрдэнэт ажиллаж, экспорт хийж яваа ч 6500 ам.доллар давж байсан зэсийн үнэ 4600 руу уруудчихлаа. Оюу толгой гэхэд сардаа 120 сая ам.долларын борлуулалт хийдэг. Ханш ингээд уначихаар сардаа 70-80 сая ам.доллар л олно гэсэн үг. Гаднаас орж ирэх доллар багаслаа гээд бид доллараар худалдаж авдаг шатахуун, хувцас, хүнс, ногоо, жимсний хэрэглээнээсээ татгалзаж чадахгүй.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн хоёр жилд бараг тэг болсон. Коронагийн үеэр долларын шинэ урсгал орж ирнэ гэж найдалтгүй. Ойрын хугацаанд баруунаас даацтай хөрөнгө оруулалт хийгдэх боломж хэтээсээ байхгүй. Ингээд харахаар ирэх саруудад Монгол улсад долларын ган нүүрлэх нь тодорхой болчихож.
Доллар хомстох зовлонгоос гадна өөр нэг том асуудал хаалга тогшиж байгаа. Сонгуулийн өмнө маш их төгрөг эдийн засагт нийлүүлэгдэнэ. Ганц энэ жил ч биш өмнөх сонгуулийн жилүүдэд ч уламжлал болсон энэ үзэгдэл цар тахал нүүрлэсэн өнөө жил ч өөрчлөгдөхгүй нь өнгөрсөн долоо хоногт баталгаажсан. Сангийн сайдын төдийгөөс өдий хүртэл хэлсээр ирсэн “Төсөвт тодотгол хийхгүй” гэсэн үгийг Ерөнхий сайд давтаад хэлчихлээ. Жижиг дундуудаа, ноолуурын салбараа дэмжинэ, төсөвт туссан татваруудыг хойшлуулна гэх мэт мэдэгдэл мөнгө их хэмжээгээр хэвлэх бас нэг том шалтгаан болох нь тодорхой. Тэтгэврийн зээлийн тэглэлтэд гурав, дөрвөн зуун тэрбум төгрөг зах зээлд аль хэдийнэ нийлүүлэгдснийг уншигчид санаж суугаа байх. Сая хэлсэн шийдлүүдэд энэ хэрийн мөнгө зарцуулагдах болов уу. Товчхондоо зургадугаар сар хүртэл өндөр тоотой мөнгөн дүн бүхий төгрөг хэвлэх нь тодорхой байна.
Төв банкны ерөнхийлөгчийн дараагийн ажил нь долларын ханш. Мань эр “Долларын ханшаа сонгууль хүртэл барь” гэсэн даалгаврыг намаасаа авчихсан суугаад эргэлзэх юм алга. Н.Баяртсайханы үед овоо хэмжээгээр цуглуулсан алтны нөөц бий. Энэ нөөцөө шавхан барин долдугаар сард хүртэл ноён ногооны ханшийг хазаарлаж дөнгөнө гэдгээ Монголбанкны өнөөгийн ерөнхийлөгч тооцоолчихсон яваа.
- Ногоон валютын ханш хэд хүрч “галзуурах” вэ?
За тэгээд сонгууль дууслаа, наадам дөхлөө, тэр үед долларын ханш хаа хүрч галзуурах вэ? 2700-гаас 2900 болж өснө гэж таамаглавал хэтэрхий гэнэн тооцоолол болно. Ханшийн шинжээчдийн хөшигийн ард хэлж буй тооцоогоор бол 4000, 5000 гэсэн аварга тоо дуулдаж байгаа. Долларын ханш ингээд өсчихвөл жижиг дунд үйлдвэр, эгэл борчуудад маш хүнд тусна. Шуудхан хэлэхэд нийтээрээ ажилгүй, орлогогүй хэцүүдэх зураг харагдаж байна.
Тэгвэл одоо энэ таагүй эрсдэлтэй нүүр тулахгүй аж төрөх ямар боломж байна вэ гэсэн асуултад хариу хайя. Коронавирусын тархалтын улмаас дэлхийн эдийн засаг энэ хаваржин сэхээнд байх ч улс орнуудын авч буй эрчимтэй арга хэмжээний дүнд эхний тархалтыг нь хазаарлаж чадвал ирэх намраас сэргэлт авна гэх таамаг голлож буй. Өөрөөр хэлбэл их шуурганы дараа хэсэгхэн зуур тэнгэр цэлмэхтэй адил ирэх намраас дэлхийн эдийн засаг өндийж сэргэх явц эхэлж магадгүй нь. Өнөөдрийн хувьд улс орнууд эдийн засгаа аврахаар их хэмжээний мөнгө зарцуулсаар байна. Тэр нөлөөгөөр дэлхийн эдийн засаг түр эрчимжих цагийг шинжээчид ирэх намар гэцгээж байгаа юм. Өдгөө улайчихсан, хасах гучин хувьтай яваа дэлхийн хөрөнгийн том захуудын уналт ирэх намар юм уу өвлөөс 10 хувийн өсөлт үзүүлнэ гэсэн өөдрөг таамаг дуулдаж байна. Шинжээчид “Дараа жилийн нэгдүгээр сард дэлхийн хөрөнгийн зах зээл ногоорно” хэмээн ам нийлүүлээд эхэллээ. Шинээр бүрэлдэх Засгийн газрын ажил есдүгээр сараас жигдэрч таарна. Товчхондоо төгрөгийн ханшаа алдчихсан тэвдэж явах цагт дараагийн засгийн ажил эхэлнэ. Шинэ засгийн хувьд дэлхийн эдийн засаг сэргэх энэ таатай цагийг ашиглаж чадвал тахлын эдийн засгийн хямралыг мэнд давж чадна.
- Сонгуулийн дараах шинэ засагт доллар оруулж ирэх ямар хөзөр байна вэ?
Төгрөгийнхөө ханшийг шал арчуулахгүй гэвэл гаднаас доллар оруулж ирэхээс аргагүй. Эхний гарц бол гаднаас хямд хүүтэй зээл авах. ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр сонгуулийн өмнө дүгнэгдэнэ. Амжилттай эхэлсэн энэ хөтөлбөрийн нөхцлүүд 2020 оны төсөв дэх сонгуульд чиглэсэн амлалтуудаас болж бүрэн биелэх нь эргэлзээтэй байгаа. ОУВС Монголын Засгийн газрыг үүргээ биелүүлээгүй гэж дүгнээд гараад явчих тохиолдолд бидэнд итгэж мөнгө зээлэх хөрөнгө оруулагч олдохгүй. Саарал жагсаалт, зээлжих зэрэглэл гэсэн саад тээгүүд бас бий. Өнөөдөр В үнэлгээтэй яваа зээлжих зэрэглэл ирэх намар яаж уруудахыг таамаглах аргагүй. Зээлжих зэрэглэл өнөөдрийнхөөс дордвол ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас нэмж зээл авах боломж олдохгүй.
Хоёр дахь гарц нь улс хоорондын зээл байж болох ч Хятадаас өөр наашаа гэх улс олдохгүй гэсэн шалтгаан бий. Гурав дахь гарц нь хувийн хэвшлийнхэнд хамаарна. Худалдаа хөгжлийн банк, “МИК”, “Энержи ресурс” олон улсын зах зээл дээр бонд гаргаж мөнгө босгосон туршлагатай. Гэхдээ цар тахлын хямрал хувийн хэвшлийнхэнд өмнөх шиг том дүнтэй мөнгө босгох боломж өгөхгүй гэж шинжээчид онцолж байна. Хувийн хэвшлийнхэн бүү хэл төр засаг ч бонд гаргахад хэцүү нөхцөл үүсээд байгаа. Дөрөв дэх гарц нь стратегийн түншлэгчтэй гар барих. Оюу толгой дээр туршчихсан загвар. Түншлэгчтэйгээ арваад жилийн турш хэл амаа ололцож үг хэлээ нэгтгээгүй, өнөөг хүртэл хэлэлцээрийн ширээний араас босоогүй яваа болохоор ахиад бидэнд итгэх стратегийн түншлэгч олдоно гэдэг юу л бол. Улстөрийн зоримог шийдвэрээр том төслүүдээ хөдөлгөж доллар татах гарц байж болох ч тэгж зориглох улстөрч олдохгүй. Оюу толгой, Таван толгойг хөдөлгөсөн улстөрчид ташраараа эрүүгийн хэрэгт татагдсан болохоор улстөрчдөөс ямар нэг зоригтой шийдвэр хүлээгээд нэмэргүй нь илэрхий тодорхой асуудал.
Доллар босгох тав дахь гарц бол олон улсын нээлттэй хөрөнгийн зах зээл дээр аль нэг төслийнхөө хувьцааг арилжих. Дэлхийн хөрөнгийн зах зээл ногоорсон үед хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан бизнес төсөл санал болгож чадвал бидэнд боломж бий. Тэгвэл тийм төсөл бидэнд байна уу? Оюу толгойн дараа хөрөнгө оруулагчдын нүдийг унагахаар төсөл өнөөхөндөө Тавантолгой л байна. Товчхондоо хэцүүдсэн үед гаргаж ирэх ганц хөзөр маань. Оны сүүлээр юм уу ирэх жилийн эхээр Таван толгойн IPO-г олон улсын хөрөнгийн зах зээл дээр хийж чадвал доллараар ангасан эдийн засгаа амилуулж сэргээх боломж бий. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ажлаа авснаасаа хойш Таван толгойг IPO-д бэлтгэхэд онцгой анхаарч эхэлснээ хэвлэлээр удаа дараа мэдэгдсэн. Олон улсын хөрөнгийн бирж дээр гарах тийм амар ажил биш. Бүх бичиг баримт, санхүүгийн тайлан, дүрэм журмаа дэлхийн стандартын дагуу бэлдэх, тэр бүхэнд олон улсын зөвлөхүүдийн босго шалгуурыг давах гэж ирээд тоочвол урт хугацаа, нүсэр процесс шаарддаг. Олзуурхмаар нь IPO хийх том ажлын ихэнхийг нь нугалсан гэх гэгээтэй мэдээ дуулдаж байна.
- Таван толгойн IPO-гоос татгалзаж болохгүй шалтгаанууд?
Ерөнхий сайд саяхан Таван толгойн IPO-г энэ засгийн бүрэн эрхийн хугацаанд хийхгүй гээд мэдэгдчихлээ. Цар тахлаа яая гэж байгаа дэлхийд IPO байтугай ажлууд зогсолтын байдалд орсон болохоор гүйцэтгэх засаглалын тэргүүн ийм мэдэгдэл хийсэн байх. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сонгуулийн дараа тахлын эдийн засгийн хүндрэлийг давах ганц хөзөр гэгдэж буй IPO хийх бэлтгэл ажлыг бүрмөсөн зогсоохгүй нь тодорхой. “Эрдэнэс Таван толгой”-н охин компани “Эрдэнэс Таван толгой майнинг” олон улсын хөрөнгийн зах зээлийн шалгуур босгыг давахын тулд багагүй мөнгө зарсан нүсэр ажлын ард бараг л гарсан дуулдаж байна. Нэгэнт зарцуулсан мөнгөө салхинд хийсгэхгүйгээр үр өгөөжийг нь гаргах бодол, зорилго Засгийн газарт байгаад эргэлзэх зүйл алга.
Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээлээс босгох мөнгөөр Таван толгойд төмөр зам, баяжуулах болон коксын үйлдвэр барих цогц бүтээн байгуулалт өрнүүлж, нүүрснээс олох өгөөжөө огцом өсгөх зорилго тавиад байгаа юм. Ийм өгөөжтэй хэлцлийг “Эрдэнэс Таван толгой”-н нийт хувьцааны 30 хувьд л хийхээр 2018 онд УИХ-аас чиглэл өгсөн ч Ерөнхий сайд Хүрэлсүхийн Засгийн Газар хаширлаж, охин компанийх нь 30 хувь дээр “туршихаар” төлөвлөж буй. Ер нь төрийн өмчит компани олон улсын хөрөнгийн зах зээл дээр олноороо гарах тусмаа л сайн. Наанадаж л мэдээлэл нь ил тод болж даргын шахаас, улстөрчдийн халаасны хүмүүсээс салж, хөрөнгө оруулагчдын шахаасаар компанийн удирдлагууд зөвхөн ашгийн төлөө ажиллаж эхэлдэг. Энгийнээр хэлбэл компанийн ашиг улстөрчдийн халаасанд биш иргэдэд, компаниудад, эдийн засагт шууд утгаараа өгөөжөө өгөөд эхэлдэг юм. Чухам ийм л шалтгаанаар дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын төр, хувийн хэвшлийн том компаниуд олон улсын хөрөнгийн зах зээл рүү тэмүүлдэг.
Таван толгойн IPO-д дэлхийн хэмжээнд бэлдэж байна уу, IPO-г амжилттай хийж чадах уу гэсэн асуулт олон хүнд бий байх. Ер нь ямар ч IPO-д өндөр оролцоотой ажилладаг хэсэг бол хөрөнгө оруулалтын банкууд. Хөрөнгө оруулалтын сангуудаас мөнгө босгох ажлыг гардаж хийдэг гэдэг утгаараа тэдний үүргийг онцгойлохоос аргагүй. Мэдээж дэлхийн акул хөрөнгө оруулалтын банкуудын хувьд санал тавих төдийд за зүй гэхгүй нь тодорхой. Ажиллах гэж буй төсөлдөө өндөр шалгуур тавьж, үнэлгээ өгч, өчнөөн ажил өрнүүлсний эцэст “За энэ төсөлд хөрөнгө босгох ажлыг хариуцъя” гэж дуугардаг. Өмнөх хэлэлцээр бүтэлгүйтсэн гэх шалтгаанаар JP Morgan лавТаван толгойн IPO-гийн хэлцэлд орохоос татгалзсан гэж дуулдсан. Гэхдээ энэ удаагийн хэлцэлд ч Bank of America, Credit Suisse гэх мэт томчуудын нэр сонсогдож байна. Өөрөөр хэлбэл Засгаас энэ удаагийн ажлыг зогсоовол дараа нь тэд JP Morgan шиг толгой сэгсрэх магадлал өндөр. Товчхондоо Таван толгойн хувьд олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох боломж хумигдана гэсэн үг. Том төслийг IPO-д бэлдэхэд дор хаяж хоёр, гурван жил шаарддаг тухай өмнө цухас дурдсан. Давтаад хэлэхэд нэгэнт их мөнгө зарж амжуулсан ажлаа нураалгүйгээр ирэх намар хүргэчихвэл олон улсын зах зээлээс мөнгө босгоход ямар ч асуудал алга.
Эсрэгээрээ нураачихвал эргээд босгох гэж хоёр, гурван жил зарцуулна. Ахиад л их мөнгө урсана. Сонгуулийн дараа буцаагаад эхлүүллээ гэхэд дараа жилийн сонгуулийн өмнө дахиад бүдрэх эрсдэл бий. Төдийгөөс өдий хүртэл засаг солигдох бүрд нэг нь нөгөөгийнхөө ажлыг унагасаар Оюутолгойгоос өөр гялайх төсөлгүй өнөөг хүрсэн нь гашуун ч гэлээ бодитой үнэн. Гэтэл өнөөдөр дэлхий коронавирусийн өмнөх ба дараах ертөнц гээд өөрчлөгдчихлөө. Эргэж буцсан энэ хандлагаа Таван толгой дээр үргэлжлүүлбэл шинэ ертөнц бидэнд найртай хариу барихгүй. Төгрөгийн ханш навс унаж, ам.доллар 4000-5000 төгрөг рүү цойлох нь бодит эрсдэл болчихоод байна. Сард 500 мянган төгрөг авдаг Батаагийн цалин өнөөдөр 180 ам.доллартай тэнцэж байгаа бол ирэх намар 100-125 ам.доллар болж буурна гэсэн үг. Ингээд харахаар долларын ханшийн дарамтыг хамгийн түрүүнд мэдрэх хүмүүс бол жирийн иргэд.
Эцэст нь онцлоход Хонгконгийн бирж дээр гарах Таван толгойн хувьцааны 30 хувийг худалдаж авах хөрөнгө оруулагчдад өндөр шалгуур тавьж байгаа юм билээ. Таван толгойн хувьцааны 30 хувь руу орж ирэх хөрөнгө оруулагчдын хамгийн том гурвынх нь нийлбэр 12.5 хувиас хэтрэхгүй. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчид ашиг, зардлыг нь хөндлөнгөөс хянаж оруулсан хувь хэмжээнийхээ хэрээр ногдол ашиг хүртээд явахаас өөр оролцоогүй гэсэн үг. Харин ч Таван толгойд гадны ганц хоёрхон компани эзэн суух нь гэсэн эрсдэл арилах сайн талтай. Ахиулаад харвал иргэдийн эзэмшдэг 1072 хувьцааны үр ашиг, үнэ цэнэ өсөх давуу тал ч энэ шийдлийн цаана бий.
Ц.БААСАНСҮРЭН
ЭХ СУРВАЛЖ: https://ikon.mn/
https://ikon.mn/n/1u6j |
| Долларын шинэ урсгал нээж байж л тахлын эдийн засгийн хямралыг мэнд давна |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа 12:30 Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
|
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын дагуу өнөөдөр (2026.02.03) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны »»
|
|
Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна 12:27 Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр
|
Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр »»
|
|
Өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан 12:26 Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас
|
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв 11:39 Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад
|
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад »»
|
|
360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа 10:19 Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
|
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. »»
|
|
2.7 их наядын төсөвтэй трамвай төслийг хэрэгжүүлснээр жилд 101 тэрбумын шатахуун хэмнэнэ гэж тооцоолжээ 10:00 Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа.
|
Нийслэл хотод нийтийн тээврийн шинэ шийдэл буюу трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шийдэлд хүрээд байгаа. »»
|
|
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ 09:58 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /Kazinform/. Америкийн тэрбумтан Илон Маск сансрын технологийн »»
|
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа 09:17 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа
|
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа »»
|
|
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв 09:16 Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий
|
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий »»
|
|
Мал өвөлжилт нийт нутгийн 50%-д дунд, 17%-д бага зэрэг хүндрэлтэй байхаар байна 09:15 Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд,
|
Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 5%-д нэн их, 16%-д их, 50%-д дунд, »»
|
|
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэх гэж байна 08:46 Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн
|
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн »»
|
|
Өчигдөр Улаанбурхан өвчний 25 тохиолдол бүртгэгджээ 13:50 Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ.
|
Улаанбурхан өвчний нийт 14.052 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 11.476 нь нийслэлд, 2564 нь орон нутагт бүртгэгджээ. »»
|
|
Эндсэн бугын хохиролд 25.4 сая төгрөг гаргуулахаар болжээ 13:44 Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай
|
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай »»
|
|
Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-д ажиллалаа 13:36 Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм.
|
Зүүн бүсийн бүсчилсэн хөгжлийг дэмжих нэг том ажил бол яалт ч үгүй Налайхын үйлдвэрлэл технологийн парк юм. »»
|
|
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна 13:27 Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд
|
Өнгөрсөн сарын 24-ий 00:10 цагт "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ хүнд »»
|
|
Монголын цаначид бэлтгэлээ эхлүүллээ 13:20 Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар
|
Milano Cortina2026 Гүйлтийн цанын тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрах, ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг нар »»
|
|
Автомашины торгуулиа 15 хоногийн дотор төлбөл 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ 12:35 Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын
|
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосноор замын »»
|
|
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ 12:26 Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион
|
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион »»
|
|
Э.Батшугар: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана 10:12 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд »»
|
|
Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна 10:03 Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай
|
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай »»
|
|
Өнгөрсөн 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа 10:02 Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг
|
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг »»
|
|
Эрэлийн Б.Эрдэнэбат согтуудаа, мөрдөн байцаагч Г.Батболдыг зодсон хэрэг прокурор дээр очоод алга болжээ 15:28 "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан.
|
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нийгэм тэр даяараа давалгаалсан. »»
|
|
ЦЕГ: Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 15:14 Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг
|
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн талаарх дуудлага, мэдээллүүдийг »»
|
|
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ 15:03 Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах
|
Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах »»
|
|
“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа 14:05 Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд
|
Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд »»
|
|
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ 13:36 Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
|
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. »»
|
|
Хүний эрүүл мэндэд асар хортой, сүлжээний "Herbalife"-ийг Америкийн холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ 13:28 "Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг.
|
"Herbalife" компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалт хүчтэй хийдэг. »»
|
|
Халуун элгэн нутаг дууны үгийн орчуулга, тайлбар 11:45 Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ.
|
Бидний 2 дахь сүлд дуу болсон Халуун элгэн нутаг дууны үгийг орчуулж, орчуулга хийж байхдаа үгийн утга санааг ухаж бодоод, тайлбарлаж үзлээ. »»
|
|
Цагаан сарын ёс уламжлал 11:21 Хонь цагт идээгээ зас 13.40-15.40
|
Хонь цагт идээгээ зас 13.40-15.40 »»
|
|
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ 11:01 Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон
|
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан сумын цолтон болон »»
|
|
Нийт дуудлагын 93 хувийг обьектын гал түймэр эзэлж байна 10:55 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт »»
|
|
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан 10:32 10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд
|
10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн харъяа сургуулийн хоёрдугаар курсэд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд »»
|
|
НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ? 10:30 2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
|
2025 оны VI улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. »»
|
|
Багшийнхаа нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 10:11 Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн
|
Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн »»
|
|
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ 10:04 Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод
|
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод »»
|
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ 09:53 Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд,
|
Насанд хүрээгүй хүүхдээр худалдаа наймаа хийлгэсэн зөрчлийг таслан зогсоосон талаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, »»
|
|
Х.Болортуяа, Т.Энхжин нар хүрэл медаль хүртэв 09:48 ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын
|
ОХУ-ын Красноярск хотноо алдарт бөх И.Ярыгины Алтан гранпри тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын »»
|
|
Н.Учрал: “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ 09:38 Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм.
|
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. »»
|
|
"Babybio" optima 1 нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын дугаар бүхий бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа 09:33 АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав.
|
АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. »»
|
|
Э.Хүрэлбаатар: Мөрөөдсөн, бодсон, сэтгэсэн, зүтгэсэн, хийж хэрэгжүүлсэн 09:24 “Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа.
|
“Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа. »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|