BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

НДШ тэглэхийн цаана...

Нэгдүгээр сараас эхлэн Монгол Улс коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 


хязгаарлаж, паб, баар, караоке, амралтын газар гэх мэт худалдаа үйлчилгээний газрын ажиллах цагийг багасгасан. Түүнчлэн экспортын орлого буурч, аж ахуйн нэгжүүдийн орлого багасаж, цомхотгол хийж, хаалгаа барьж байгаа юм. МҮХАҮТ-ийн хийсэн судалгаагаар 495 компани сүүлийн сар хүрэхгүй хугацаанд ажлын байрандаа ямар нэгэн цомхотгол хийсэн байна. Тиймээс эдийн  засгаа дэмжих, аж ахуйн нэгжүүдийг хүндрэлээс гаргахын тулд долоон төрлийн  арга хэмжээ авах шийдвэр гаргаснаар өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулсан.

1. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд ААН, компаниудын НДШ-ийг бүрэн тэглэх

2. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл мөн зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй.

3. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-ийг орлогын албан татвараас бүрэн чөлөөлөх

4. Шинэ коронавирусийн улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж байгаа хувийн хэвшлийн ААН-үүдийн ажилтан бүрт сар  200 мянган төргөийн урамшуулал олгохоор боллоо. Эл шийдвэр гурван сарын хугацаанд хэрэгжинэ. 

5. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл малчдаас ноолуур худалдан авах зорилгоор гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээлийг үйлдвэрлэгч нарт олгох. Зээлийн зөрүүг Засгийн газар даана.

6. Гурван сарын турш 18 нас хүртэлх насны бүх хүүхдэд сар бүр олгож байгаа 20 мянган төгрөг дээр 10 мянган төгрөг нэмж олгох.

7. Дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн шатахууны үнийг литр тутамд нь  300-400 төгрөгөөр буулгах.

Үүнтэй холбогдуулан Нийгмийн даатгалын шимтгэлийг хэрхэн тооцож авдаг болон юунд зарцуулдаг талаарх мэдээллийг хүргэе. Мөн баасан гарагт гарсан энэхүү шийдвэр хэрэгжихээр алдагдалтай ажилладаг бусад сангуудад асуудал үүсэх үү, тэтгэвэр тэтгэмжээ хэрхэн төлөх вэ гэх мэт асуултууд гарч байгаа юм.

42 000  аж ахуйн нэгжийн 679 800 ажилчин НДШ төлсөн

Нийгмийн даатгалын сангийн орлого таван төрлийн даатгалаас бүрддэг.  Тэтгэврийн, тэтгэмжийн, эрүүл мэндийн даатгал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний, ажилгүйдлийн даатгал юм. Энэхүү даатгалын шимтгэл нь нийт 24 хувь буюу ажил олгогчоос 12.5, ажилчнаас 11.5 хувийг нь авдаг юм. Өөрөөр хэлбэл, 1 000 000 төгрөгийн цалинтай хүн түүнээсээ сар бүр нийгмийн даатгалын шимтгэлд 11.5 хувь буюу 115.000 төгрөг төлнө. Мөн түүнийхээ үлдэгдэл 885 000 төгрөгөөс хувь хүний онцгой албан татварын 10 хувь буюу 85 000 төгрөгөө төлөөд гар дээрээ 800 000  төгрөг авна. Харин компаниас нь сая төгрөгийн цалинтай ажилчныхаа 12.5 хувийг буюу 125 000 төгрөг төлнө. Ингэхээр 1 000 000 цалинтай иргэн сард 240 000 төгрөгийн шимтгэл төлдөг гэсэн үг. Хэрэв сарын 800 000 төгрөгийн цалинтай бол түүнээсээ мөн сар бүр нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвараа төлөөд 637 200 төгрөг гар дээрээ авах юм.

Монгол Улсын хэмжээнд 2019 оны байдлаар нийт  42 000  аж ахуйн нэгж, байгууллагын 679 800 ажилчин  нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна. Ингээд Нийгмийн даатгалын санд 2019 онд 2.8 их наяд төгрөг төвлөрчээ.

НДШ-ийн орлогыг 17 төрлийн үйлчилгээнд зарлагаддаг

Дээрх хэмжээний ажилчин, аж ахуйн нэгжээс авч, Нийгмийн даатгалын санд төвлөрүүлсэн мөнгийг

- Өндөр насны тэтгэвэр

- Тахир дутуугийн тэтгэвэр

- Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

- Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж

- Жирэмсний болон амаржсаны тэтгэмж

- Оршуулгын тэтгэмж

- Тахир дутуугийн тэтгэвэр

- Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

- Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж

- Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр

- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл

- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийг сувилах сувиллын газрын даатгуулагчийг сувилахад ногдох тусламж, үйлчилгээний хувьсах зардал

- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал

-Ажилгүйдлийн тэтгэмж

- Сургалтын зардал

-Даатгуулагчид үзүүлэх амбулаторийн болон хэвтэн эмчлуулэх тусламж, үйлчилгээний зардал     

-Эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх зардал зэрэгт зарцуулдаг.  

Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэлээс төвлөрсөн мөнгийг 17 төрлийн үйлчилгээнд зарцуулж байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2019 онд 493 300 мянган хүнд 303 800  тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2019 онд 60 700 мянган хүн хамрагдсаны 68.2 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 26.0 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 5.5 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2019 онд 120 100 мянган хүн хамрагдсаны 52.8 хувь нь асаргааны тэтгэмжид, 47.2 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна. Хүүхдийн 229.6 тэрбум төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2019 онд 18 хүртэлх насны сая хүүхдэд олгожээ.

НДШ тэглэхээр тэтгэвэр, тэтгэмж, халамжийн мөнгөө яаж өгөх вэ?

Товчхондоо иргэн, аж ахуйн нэгжийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээр тэтгэвэр, тэтгэмж тэргүүтэй халамжаа олгодог.

Үүнээс гадна гаргасан шийдвэрийн нэг нь орлогын албан татварыг хувь хүний хийгээд аж ахуйн нэгжийг орлогын албан татвараас чөлөөлөх юм. Ийнхүү аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлөхөөр Орон нутгийн төсөв тасалдах эрсдэл бийг зарим эдийн засагчид танилцуулаад байна. Өөрөөр хэлбэл, Орон нутгийн төсөв бүрдэхэд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар чухал юм. Өнгөрсөн онд гэхэд Орон нутгийн төсвийн орлогын 43.5 хувийг татварын орлого, 56.5 хувийг татварын бус орлого эзэлж байна. Татварын орлогын 69.2 хувийг орлогын татварын орлого, 12.0 хувийг хөрөнгийн албан татвар, 18.8 хувийг бусад татвар, төлбөр хураамжийн орлого эзэлж байна.

Улсын төсвийн орлогын тухайд 81.7 хувийг татварын орлого бүрдүүлдэг. Татварын нийт орлого өнгөрсөн онд 9.7 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.5 их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татвар 460.8 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн.

Ингэхээр  “НДШ тэглэхээр тэтгэвэр, тэтгэмж, халамжийн мөнгөө яаж өгөх вэ” , орлогын албан татварыг чөлөөлөхөөр зарим орон нутгийн төсөв хэрхэн бүрдэх вэ гэдэг асуултууд гарна. 

Тэгвэл энэ асуултуудад Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Засгийн газраас авч буй долоон төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд таван их наяд төгрөгийн санхүүжилтийг хийнэ. Монгол айл бүрт хадгалмж, хуримтлал байдаг шүү дээ. Түүнтэй ижилхэн Монгол Улсад ч санхүүгийн нөөц, хуримтлал бий. Тэр хуримтлалаараа энэхүү таван их наяд төгрөгийн санхүүжилтийг хийж байгаа юм” гэсэн юм. Товчхондоо тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө, эрүүл мэндийн үнэгүй үйлчилгээ, эмийн хөнгөлөлт гэх мэтийг иргэн, аж ахуйн нэгжээс авсан НДШ-ээр бус улсаас мөнгө гарган зургаан сарын турш  өгөх аж. Түүнчлэн зарим орон нутгийн төсөвт дутах орлогын татварыг ч Ерөнхий сайдын хэлснээр улсын хуримтлалаас гаргах гэнэ.

EХ СУРВАЛЖ: EAGLE.MN

http://eagle.mn/r/70549

НДШ тэглэхийн цаана...
Бусад мэдээ ▼

1
05-25
Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу эрүүл мэнд, соёл, амралтын орчныг бүрдүүлнэ

2
05-25
БНХАУ яагаад энэ онд эдийн засгийн өсөлтийн тодорхой зорилт дэвшүүлээгүй вэ?

3
05-25
Хөл хориог зургаадугаар сарын 30-ныг дуустал сунгалаа

4
05-25
БНАСАУ шинэ шумбагч онгоц зэвсэглэлдээ хүлээн авахаар бэлдэж байна

5
05-25
Хонконгийн залуус дахин эсэргүүцлийн жагсаал хийлээ

6
05-25
Эдийн засгийг “ХҮРЭЛСҮХ” хэмжүүрээр шинжихүй

7
05-25
Ноос хогонд, ноолуур банкны өрөнд

8
05-25
Цахим спортын “Tiger” баг Азийн топ багуудын тэмцээнд түрүүллээ

9
05-25
Тува улсын тэргүүн коронавирусээр халдварлажээ

10
05-25
The Diplomat: Монголын УИХ-ын сонгуульд сонирхолтой олон хүн нэр дэвшсэн ч тогтолцоо нь тэдний эсрэг байна

11
05-25
​АНУ-д олныг хамарсан үдэшлэгийн үеэр буудалцаан болж хоёр хүн алагдаж, таван хүн шархаджээ

12
05-25
Сисси гүйж Роми Шнайдерын амьдарлын түүхээс

13
05-25
Томуугийн өвчлөл өмнөх долоо хоногоос 5.1 хувиар өсжээ

14
05-25
Энэ кино бүхлээрээ сэтгэлзүйн драм

15
05-25
Суурь өөрчлөлт хийхгүйгээр гацаа арилахгүй

16
05-25
Коронавирусний эсрэг БНХАУ-ын тэмцлийн талаарх зургаан баримт

17
05-25
Далай ламын хойд дүрийг тодруулах асуудал ээдрээтэй болжээ

18
05-25
Дорнод аймагт ослын улмаас найман сартай хүүхэд амиа алджээ

19
05-25
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 460 машины автозогсоол барина

20
05-25
Ван И: АНУ БНХАУ-ыг өөрчлөх бодлоосоо салах хэрэгтэй

21
05-25
М.Нандин-Эрдэнэ өрсөлдөгчөө 38 секундэд яллаа

22
05-25
С.Баяр нарын 7 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан хойшлогдлоо

23
05-25
Ч.Улаан: 100 мянган төгрөгөөр ноолуураа авч чадсангүй. Малчдаасаа хүлцэл өчье

24
05-25
У.Хүрэлсүх: Хил нээхгүй, хэзээ нээхийг хэлж чадахгүй

25
05-25
БНХАУ АНУ-д хандан эсэргүүцлээ илэрхийлжээ

26
05-25
Дахин нэг хүн эдгэрч, дараагийн тусгаарлалт руу шилжлээ

27
05-25
Газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх үйл ажиллагааны түр журмыг буцаалаа

28
05-25
Өнөөдөр, маргааш, нөгөөдөр ОХУ-аас 500 оюутнаа татан авна

29
05-25
Айдсаа өвөртлөн одсон У.Хүрэлсүх

30
05-25
С.Баярын биеийн байдлаас болж шүүх хурлыг хойшлууллаа

31
05-25
Н.Номтойбаяр: Ц.Нямдорж оо, аятайхан байгаарай

32
05-25
“Борц” болсон эдийн засаг

33
05-25
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөдөр 12.00 цагаас эхлэн дагаж мөрдөнө

34
05-25
Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хэдий болтол захиалгатайгаар улс төрчдийг намнасаар байх вэ?

35
05-25
АПУ ард түмнийг архинд живүүлцсэн болохоос аварч, хамгаалаагүй шүү!!!

36
05-25
Иргэд рүүгээ буу шагайлгасан улс төрчдөөс хэн нь ч шийтгүүлээгүй л байна

37
05-25
Улс төрчид мөнгө олж үнэртэхдээ гаргуун

38
05-24
Орон сууцны хороолол дунд олон жил болсон хашааг буулгаж газрыг нь чөлөөллөө

39
05-24
Баянбүрдийн замын хоёр урсгалыг бүрэн нээлээ

40
05-24
Багцалсан бэлгэнд хугацаа нь дуусах гэж байгаа бүтээгдэхүүн оруулжээ

41
05-24
ЭМЯ: Халдвар нэмэгдээгүй, хоёр хүн эдгэрсэн

42
05-23
АН-ЫН ДЭД ДАРГА АСАН Б.ДЭЛГЭРМАА ЯАГААД ЯАГААД ИЗНН-ААС НЭР ДЭВШИХ БОЛОВ

43
05-23
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуй нэгжээр 17 дахь жилдээ өргөмжлөгдлөө

44
05-23
Аудит 172 бие даагчийн мөрийн хөтөлбөрийг дүгнэлээ

45
05-23
Алга болохоос нь өмнө амжиж үзэх 10 гайхамшиг

46
05-23
Ашигт малтмал газрын тосны газрын даргын мэндчилгээ

47
05-23
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг 18 дахь удаагаа тэргүүллээ

48
05-23
Мартаж болохгүй үнэн!!!

49
05-23
Д.Нямхүү: Өнөөдөр хоёр хүн эдгэрч эмнэлэгээс гарсан, нийт 30 нь эдгэрээд байна

50
05-23
Австралийн судлаачид интернэт холболтын хурдны дээд амжилтыг тогтоожээ

51
05-23
Баянгол дүүргийн ЭМТ-өөс 30 хүн халагдсан уу?

52
05-23
Тэр “ОРГИЛ”-ын ГАНБААТАР гэж дуудуулах дуртай

53
05-23
Завилаа суудалтай бурхан уулын заяа хаашаа явна вэ...

54
05-22
Монголын төр, ард түмэн “АПУ“-д ямар ӨРТЭЙ юм бэ?

55
05-22
"Өүлэн" Л.Өнөрчимэг Баянзүрх дүүрэгт З.Энхболд, Б.Саранчимэг тэргүүтэнтэй өрсөлдөнө

56
05-22
Хятадын цахилгаан станцууд Австралийн нүүрсийг авахаас татгалзаж эхэлснийг мэдээлжээ

57
05-22
БНХАУ-ын цэргийн төсвийг энэ жил 6.6 хувиар нэмэгдүүлнэ

58
05-22
Ж.Ганбаатар: Бидний ирээдүй зөв хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй байгаасай

59
05-22
Давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч 141 тохиолдол бүртгэгдлээ

60
05-22
МАН уналтаас айхдаа бие даагчдыг элдэвлэж байна

61
05-22
Италийн захиалгаар 100 тонн "Монголын хаан ширхэгт" ноолуур экспортод гаргахаар бэлтгэж байна

62
05-22
Чечений удирдагч Рамзан Кадыров коронавирусийн халдвар авч, Москвагийн эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлжээ

63
05-22
Нью Йорк мужийн Ази гаралтай иргэдийн дунд ажилгүйдэл хамгийн их нэмэгджээ

64
05-22
Дөрвөн жилийн хорих ялтай Ц.Сандуй Ногоон намаас УИХ-д нэр дэвшихээр болжээ

65
05-22
“Ард түмний зарц” В.Зеленский амласандаа хүрсэн үү?

66
05-22
Орос гацааг хоёр хөршийн гацаа гэсээр байх уу?

67
05-22
12 мянган тонн мах асуудал биш үү

68
05-22
Малайз дахь монголчууд гэмт хэргийн золиос болсоор байхад, Монголын төр хөсөр хаясан хэвээр

69
05-22
У.Хүрэлсүх VS В.Путин

70
05-22
Улсад 9 их наяд төгрөгийн хохирол учруулсан хэрэгт шалгагдаж буй Д.Эрдэнэбатад сонгуульд өрсөлдөх ЭРХ, ЁСЗҮЙ бий юу

71
05-22
The Scientist: Хүний биеийн анатомийн 6 шинэ нээлт

72
05-21
АВВА хамтлагийн Waterloo дуу бүх цаг үеийн шилдгээр нэрлэгдлээ

73
05-21
“Хоттойгоо селфидье” дуусахад дөрөв хоног үлдлээ

74
05-21
Зөвшөөрөлгүй гарааш, контейнерийг буулгажээ

75
05-21
Афган охид автомашины эд ангиар амьсгалын аппарат бүтээжээ

76
05-21
"Конотори-9" хөлгийг амжилттай хөөргөжээ

77
05-21
Имарт Хайпермаркет нь “ТОП-100” Аж Ахуйн Нэгжээр дахин шалгарлаа

78
05-21
Сингапур улс анх удаа видео холбоогоор цаазын ял оноожээ

79
05-21
Лу.Гантөмөр, Р.Эрдэнэбүрэн, М.Тулгат нар гомдогсдын эгнээг тэргүүлж байна

80
05-21
Намын шалгуур үргэлж шударга байдаггүйг илтгэх цөөн баримт

81
05-21
Дэлхийн даяар нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ

82
05-21
Ж.Ганбаатар: Төсөвт тодотгол хийхгүйгээр зохицуулалт хийх боломжийг засгийн газарт олгож байгаа

83
05-21
51 нэр дэвшигч хөрөнгө орлогоо мэдүүлсэнгүй

84
05-21
12 жил нэг хүнээс айсан МАНАН

85
05-21
Автомашин онхолдож зургаан хүн газар дээрээ амь насаа алджээ

86
05-21
Назгайрал аюул дагуулна

87
05-21
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэнг чөлөөллөө

88
05-21
Дэлхийн зөгийн өдөрт зориулав: Зөгийн нийгэмд үзүүлэх ач холбогдол

89
05-21
Ууланд аялж, зугаалж байсан 800 гаруй иргэнийг буулгаж ой хээрийн түймрээс сэргийллээ

90
05-21
​Дэлхийд коронавирусийн халдвар нэг өдрийн дотор 100 мянгаар нэмэгдэж, таван сая боллоо

91
05-21
Шүүгчдийн авсан хахуулын мөнгө ЗЭЭЛ болоод замхарах нь ээ!!!

92
05-21
Ирэх долоо хоногт ОХУ-аас 500 орчим иргэнээ татан авна

93
05-21
Д.Нямхүү: 109 хүнд коронавирусийн шинжилгээ хийлээ, хариу бүгд сөрөг гарсан

94
05-21
УБЦТС ТӨХК 2019 оны үндсэн үзүүлэлтээрээ Топ - 100 компанийн нэг боллоо

95
05-21
Б.Бaaтархүү: Acpaмжийн гaзpaac aлгa бoлcoн гэх хүүхэд CXД-т aмьдapч бaйнa

96
05-21
Японд дөнгөж төрсөн нярайн элгэнд анх удаа үүдэл эс шилжүүлэн суулгажээ

97
05-21
Coнгyyлиap мөнгө aвcaн coнгoгчийг CAЯ төгpөгөөp тopгoнo

98
05-21
Нимбэг, зөгийн балтай усыг 365 өглөө уусны дараа…

99
05-21
ХӨНДӨХ СЭДЭВ: Сүсэглэл, солиорлын дэнс: ЯМАА

100
05-21
Х.Тэмүүжин: УИХ-д орж ирээд хулгай хийх, ах дүүгээ албан тушаалд томилох боломж бага болсон шүү!