BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Улстөрчдийн хобби

ДОНАЛЬД ТРАМП 

/АНУ-ын Ерөнхийлөгч/


АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трампыг ажлаа авснаас хойш 165 өдрийн 35-ыг нь гольфийн талбайд өнгөрүүлсэн гэж NBC суваг шүүмжилж байв. Нью-Йорк мужийн “Winged Foot Golf Club” клубийн гишүүн тэрбээр энэ төрлийн тэмцээнд ч оролцдог. Түүнийг дөрвөн жилийн хугацаанд гольф тоглоход 340 сая орчим ам.доллар зарцуулах нь гэсэн таамаг ч бий. Ноён Ерөнхийлөгчийн сонирхол зөвхөн гольфоор хязгаарлагдахгүй. 

1960-аад онд тэрбээр Нью-Йоркийн цэргийн академид суралцаж байхдаа сагсан бөмбөгөөр хичээллэж, бэйсбол ч сонирхдог байжээ. Америк хөлбөмбөгийн хорхойтон Дональд Трамп “New England Patriots” багийнхантай нэлээд ойр дотно аж. Энтертайнмент төрлийн бизнест одтой тэрбээр Фрэнк Синатра, Тони Беннетт болон Элтон Жон нарын уран бүтээлд дуртай, рэппер Эминемийн сонсогч. 

БАРАК ОБАМА 

/АНУ-ын Ерөнхийлөгч асан/

Трампын өмнө АНУ-ын Төрийн тэргүүний албыг хашиж байсан Барак Обама сагсан бөмбөгийн хорхойтон. Үндэсний сагсан бөмбөгийн ассоциацийн “Chicago Bulls” багийн хөгжөөн дэмжигч тэрбээр Хавайд сурч байхдаа энэ спортоор хичээллэж байв. Түүнийг Цагаан ордныг орхихоороо аль нэгэн багийн эзэмшигч болж магадгүй гэсэн таамаг ч олонтаа гарч байжээ. Барак Обама мөн гольфийн хорхойтон. 52 насныхаа төрсөн өдрөө бүтэн долоон цагийн турш гольф тоглож, тэмдэглэсэн удаатай. Барак Обама бичсэн номуудаараа ч алдартай бөгөөд “Ааваасаа өвлөсөн мөрөөдөл” зэрэг бүтээлээрээ чамгүй орлого олж байлаа. 
Америкийн Ерөнхийлөгч асан мөн шар айраг нэрэх дуртай нэгэн. Айова мужид өрнөсөн сонгуулийн кампанит ажлын үеэр түүний энэ хоббиг олон нийт мэдэж авсан гэдэг. Нутгийн уушийн газрын эзэн Барак Обамаг шар айргаар дайлах үед түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга нь “White House Honey Ale” нэртэй пиво нэрдэг газартайг нь ярьж байжээ. 

II ЭЛИЗАБЕТ 

/Их Британийн Хатан хаан/

Их Британийн Хатан хаан II Элизабет зураг авах, аялах дуртай. Хаан ширээнд сууснаасаа хойш 130 оронд айлчилсан бөгөөд тэрбээр Их Британи, Хамтын нөхөрлөлийн орнуудад амралтаа өнгөрүүлэх дуртай. Хатан хаан амьтан, тэр дундаа нохойнд хайртай бөгөөд спаниель,  лабрадор үүлдрийн нохой тэжээдэг. Түүнчлэн олон жилийн турш морин спортор хичээллэсэн Хатан хаан одоо ч энэ хоббигоо орхиогүй. Анх гурван настайдаа морь унахыг заалгаж байсан тэрбээр “Морь унахаар би бусадтай адил энгийн хүн гэдгээ мэдэрдэг” гэж ярьсан нь бий. 

 

 

СИ ЖИНЬПИН 

/БНХАУ-ын удирдагч/

БНХАУ-ын Дарга Си Жиньпин усанд сэлж, ууланд авирах дуртай, залуудаа хөлбөмбөг, гар бөмбөг тоглодог байжээ. Түүнийг Төрийн тэргүүн болсноос нь хойш Хятад даяар хөлбөмбөг сонирхогчид олширсон гэсэн яриа ч бий. Си Жиньпин Хятадын уламжлалт тулааны урлагт ихэд дуртай, энэ төрлийн спортоор хичээллэж байсан аж. 
Спортоос гадна тэрбээр утга зохиол, урлагт дуртай. Оросын нэр зохиолч Ф.Достоевский, Л.Толстой нарын бүтээлүүд түүнд гүн сэтгэгдэл төрүүлдэг гэж ярьдаг бол киноны хувьд  “Цэрэг Райныг аварсан нь” бүтээлийг үзэх дуртай гэнэ. 

ЖАСТИН ТРЮДО 

/Канадын Ерөнхий сайд /

Канадын 23-дахь Ерөнхий сайд Жастин Трюдо дэлхийн хамгийн өндөр рейтингтэй, хамгийн залуу, хамгийн царайлаг улстөрчдийн жагсаалтад дээгүүрт бичигддэг. Тэрбээр иогоор хичээллэж, боксын рингэн дээр гарч чадна. 2012 онд Жастин Трюдо Консерватив намын сенатч Патрик Бразтай боксоор тулалдаж, олсон орлогоо хандивлажээ. 
Монреаль хотын Энэтхэг-Канадын ассоциацийн нэгэн арга хэмжээн дээр энэтхэг үндэсний хувцас өмссөн Жастин Трюдо Пенжаб бхангра бүжиглэж “сюрприз” барьж байлаа. Тэр бас жүжиглэх авьяастай. 2007 онд “Агуу дайн” нэртэй түүхэн кинонд хошууч Тальбо Папиногийн дүр бүтээсэн билээ. 

ВЛАДИМИР ПУТИН

/ОХУ-ын Ерөнхийлөгч/

Оросын Төрийн тэргүүн В.Путин олон төрлийн сонирхол, хоббитой. Жүдогоор хичээллэдэг, хоккей тоглох, загасчлах, морь унах дуртай тэрбээр төгөлдөр хуур ч тоглож чадна. 11 настайгаасаа жүдо, самбо бөхөөр хичээллэсэн Путин мөн каратегийн хар бүстэй. 

АНГЕЛА МЕРКЕЛЬ

/ХБНГУ-ын Канцлер/

Орчин цагийн хамгийн хүчирхэг улстөрчдийн нэг, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийг хөлбөмбөгийн тэмцээний үзэгчийн суудалд харж болно. Котбусын “Энерги” баг, Мюнхений “Бавариа” багийн хөгжөөн дэмжигч тэрбээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хамт хөлбөмбөгийн тэмцээн үзэж байв. 
Ангела Меркель цанын спортоор олон жил хичээллэсэн бөгөөд 2014 онд Швейцарийн ууланд гулгаж байгаад гэмтэл авсан удаатай. Сонирхуулахад, Германы Канцлер оросоор муугүй ярьдаг агаад сургуулийнхаа орос хэлний олимпиадад түрүүлж, ЗХУ-д аялж байсан гэдэг. Ангела Меркель хоол сайн хийдэг, цэцэрлэгээ өөрөө арчилдаг гэнэ. 

УГО ЧАВЕС 

/Венесуэлийн Ерөнхийлөгч агсан/

Венесуэлийн хувьсгалч, төрийн зүтгэлтэн, Ерөнхийлөгч агсан Уго Чавес найруулагч Клинт Иствүдийн бүтээлүүдэд дурладаг байв. Түүний хамгийн дуртай кино нь “Гладиатор” байсан гэдэг. Англи хэлэнд дуртай, хөгжим сонирхдог тэрбээр 2008 онд “Тулааны хөгжим” нэртэй цомог гаргаж байжээ. Мөн Венесуэлийн хөгжимчидтэй ардын дуу тоглодог нэвтрүүлэгт ч удаа дараа орж байлаа. 

ЭММАНЮЭЛЬ МАКРОН 

/Францын Ерөнхийлөгч/

Францын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхийлөгч Эмманюэль Макрон сонгодог хөгжим, утга зохиол сонирхдог. Сэхээтэн гэр бүлээс гаралтай тэрбээр эмээтэйгээ бага насаа өнгөрүүлсэн бөгөөд тэр үеэс сонгодог хөгжим сонирхож, төгөлдөр хуур муугүй тоглодог болжээ. Тэрбээр мөн теннис, боксоор хичээллэж, хөлбөмбөгийн тэмцээн үзэх дуртай. 15 настайдаа франц хэлний багш Брижит Троньедээ дурласан Эмманюэль сургуулийн театрын дугуйланд зориулан жүжиг бичиж байсан гэдэг. Өдгөө Францын Тэргүүн хатагтай болсон Брижит тэр үед шавийнхаа авьяасыг үнэлж, зохиолч болно гэж магтаж байв. 

СИЛЬВИО БЕРЛУСКОНИ 

/Италийн Ерөнхий сайд асан/

57 настайдаа улс төрд хөл тавьж, нам байгуулан, 60 хоногийн дотор Парламентын сонгуульд ялалт байгуулсан Сильвио Берлускони дуу хөгжимд дуртай. Хөгжимчин Мариано Апичеллатай хамтран уран бүтээл туурвиж, дуу бичүүлсэн нь бий. Экс Ерөнхий сайд гитар тоглож, дуулахыг Владимир Путин, Тони Блэр, Жорж Буш нар  сонсож байв. 

Үндэсний шуудан

Улстөрчдийн хобби
Бусад мэдээ ▼

1
05-30
Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх нийслэлийн засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа

2
05-30
Швейцарь цагны экспорт 80 орчим хувиар буурч, 20 жилийн өмнөхөд хүрэв

3
05-30
Танилц: Улаанбаатар хотын хүнсний захуудад борлуулагдаж буй махны үнэ

4
05-30
Ээж нь гурван сартай хүүхдээ тэвэрч цонхоор үсэрсэн гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

5
05-30
Дөрвөн хүүхдийн амь авч одсон “Ханталст” компанийн эзэд болох Ш.Бат-Энх, И.Нарантуяа нараас хариуцлага нэхнэ

6
05-30
Ц.Гомбосүрэн: Эцсийн бүлэгт аль нэг нам, эвсэл л улс орныг хөтлөх бодлогыг барьж хэрэгжүүлнэ

7
05-30
Францад болсон дуудлага худалдаанд 1762 оны коньяк $146,000-аар зарагджээ

8
05-30
Ц.Нямдорж: М.Энхсайханыг ажил хийсэн гэж ялласан нь буруу

9
05-30
Танилц: Хорио цээртэй үед бид ингэж сонгуулиа өгнө

10
05-30
Гүнж Кейт Миддлтон яагаад гурван бөгж зүүдэг вэ?

11
05-30
Хендрик Стрик: Коронавирусийн вакцин хэзээ ч гарахгүй байж магадгүй

12
05-30
Гол зогоох мөнгө

13
05-30
Доналд Трамп: Технологийн компаниудаас АНУ-ын иргэдийн үзэл бодол, үгээ чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хамгаална

14
05-30
Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ч солиотууд сонгуульд өрсөлдөх хориотой

15
05-30
Засгаас хариуцлага, залуусаас оролцоо нэхсэн сонгууль айсуй

16
05-30
Н.Энхбаярын шоу явахаа байжээ

17
05-29
Жагсагчид Флойдыг баривчилсан цагдаа нарын ажиллаж байсан цагдаагийн хэлтсийг бүсэлж, галдан шатаасан байна

18
05-29
Хятад, АНУ-ын хэн нь цар тахлыг илүү хүч нөлөөтэй болж давж гарах вэ гэдэг тэмцэл өрнөж байна

19
05-29
Өнөөдөр олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

20
05-29
Сонгуулийн хууль зөрчвөл 20-200 сая төгрөгөөр торгоно

21
05-29
​СЕХ: Н.Номтойбаярыг хорьсон ч нэр дэвших эрхтэй

22
05-29
Бэлэн мөнгө гардаж авсан бичлэг задардаг шүү, нэр дэвшигчид ээ

23
05-29
“Хар жагсаалт”-ын хортой нөлөө

24
05-29
Юу ч хийсэн сэтгэл дутна...

25
05-28
Австралийн VOICE шоунд шүүгчдийг алмайруулсан монгол залуу

26
05-28
Далай Лам цахим сүлжээгээр дамжуулан Жанрайсиг бурханы авшиг хүртээнэ

27
05-28
БЗД-ийн 16 дугаар хороо Нийслэлийн шилдгээр шалгарлаа

28
05-28
Гэвш лам Дэнгела буяны их үйлээ түгээсээр байна

29
05-28
Зургаан байршилд хурд хэмжиж байна

30
05-28
Б.Баярмагнай: Хэрвээ зэвсэгт хүчинд золиос гэж байх ёстой юм бол тэр нь би байг

31
05-28
Хаалгаа түгжсэн Монгол

32
05-28
УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ

33
05-28
Хунтайж Харригийн байшингийнх нь дээгүүр дронууд нисдэг

34
05-28
Коронавирусээр халдварласан тохиолдол 161 болов

35
05-28
ЗТХЯ-ыг самарсан Ж.Бат-Эрдэнийн гэр бүлийн орлого жилийн дотор 100 саяас 900 сая болтлоо өсчээ

36
05-28
ЦЕГ: Тогтоол усны гүнийг хэмжиж байна

37
05-28
19 тэрбумын хөрөнгөтэй И.Нарантуяа хатагтайн шунал барагдах болоогүй юу?

38
05-28
АН хүүхдүүдийн үхлээр улс төр хийж байна

39
05-28
Ц.Сандуйгийн НЭР ДЭВШИХ эрхийг хязгаарлах уу?!

40
05-28
АНУ-д цар тахлын улмаас нас барсан хүний тоо 100 мянгыг давлаа

41
05-28
​Ц.Мөнхбаатар: Дөрвөн хүүхэд эндсэн асуудал дээр бүх шатанд хариуцлага тооцно

42
05-28
​Б.Баатархүү: 11-15 насны дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан

43
05-28
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

44
05-28
​'Хан талст' компанийн хариуцлагагүй ажиллагаанаас болж дөрвөн хүүхэд алтан амиа алдлаа гэв

45
05-28
​Д.Нямхүү: Нэмж 13 хүнээс коронавирус илэрлээ

46
05-28
Н.Номтойбаяр гишүүн байхдаа Дорнод аймагт ямар бүтээн байгуулалт хийсэн бэ?

47
05-28
​Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйтэй ёс зүйгүй харьцсан шүүгчийн шүүх эрхийг бүх насаар нь түдгэлзүүллээ

48
05-28
Генерал Б.Баярмагнай: Улс төрчид Сьерра леонд очоосой, баялгийн балгаас нь суралцаасай

49
05-28
Зээлийн хүүг бууруулах нь гарц мөн үү?

50
05-28
​‘Онон’ Монголдоо эсэн мэнд буцаж ирсэн цорын ганц эгэл хөхөө болжээ

51
05-28
Гаршсан ЖДҮ-чин нэр дэвшиж болох уу

52
05-28
Төгсөрсөн луйварчин О.Магнайгийн маскыг хуулжээ

53
05-28
Тахалтай орнууд хөл хориогоо сулруулаад байх, манайх чангалаад байх аль нь зөв бэ

54
05-27
УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯРЫН САНААЧИЛГААР УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012-2019 ОНД ХИЙГДСЭН БОЛОН 2020 ОНД ХИЙХ АЖЛУУД

55
05-27
Хүүхдийн баярт зориулсан ХӨӨРХӨН ХЯМДРАЛ 50% зарлалаа

56
05-27
ОЛОНТОЙ ХҮН

57
05-27
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсний үр дүнд уурхайчдын цалин, ахмадуудынхаа тэтгэмжийг нэмэгдүүлжээ

58
05-27
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва барилгын материалын үндэсний үйлдвэрлэгч “Жоби” үйлдвэртэй танилцлаа

59
05-27
The New York Times: Турк улс Ливид гол тоглогч болж хувирсан нь

60
05-27
Ц.Мөнхбаяр, П.Шинжээравдан нарын иргэд Н.Энхбаярыг СЕХ бүртгээгүйг эсэргүүцэж, үймээн үүсгэв

61
05-27
Сонгуулийн солиорол ба тэрбумтан болгох амлалт

62
05-27
Д.Нямхүү: Долоон хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 148 боллоо

63
05-27
Нэр дэвшигч гэх БИРДҮҮД гарч ирээд хүслээ хэл гэвэл битгий гэнэн байгаарай

64
05-27
В.Путин: Орос хүнсээр өөрийгөө хангаж чадна

65
05-27
Т.Билэгжаргалд 2.8 жилийн хорих ял оноолоо

66
05-27
Ч.Улааны амласан ба улайсан тайлбар

67
05-27
НМХГ:"Сансар" худалдааны төвийн бэлгэнд боосон "Haribo" чихэр шошгын мэдээллийн зөрчилтэй байсан

68
05-27
БНСУ-д амны хаалтгүй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулахгүй

69
05-27
Алтны ханш 1700.60 ам.долларт буюу сүүлийн найман жилд хамгийн өндөр үнэ хүрлээ

70
05-27
Сонгууль явуулах журмаа хэзээ танилцуулах вэ?

71
05-27
Усаа хэмнэх ухаан нь амьдралыг тэтгэх үнэт зүйл юм

72
05-27
Цар тахлын төв дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст шилжиж буйг ДЭМБ анхааруулжээ

73
05-27
АНУ-ын хотуудад хөл хорионы улмаас хоол хүнсгүй болсон хархнууд бие биеэ барьж идэж байгааг мэдээлжээ

74
05-27
Мөнгөөр нь биш, мөрийн хөтөлбөрөөр нь сонгоё

75
05-27
Парламентын сонгуулиар хэнийг Ерөнхий сайд болгохоо давхар шийднэ

76
05-26
Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа

77
05-26
Энэ сарын 30-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүснэ

78
05-26
Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар М.Тулгатыг сонголоо

79
05-26
Хятадын Засгийн газар ажлын тайлангаа танилцуулжээ

80
05-26
Амжилтын түүх: Кино түрээслэгчээс "Нетфликс"-ийн гүйцэтгэх захирал болсон Рид Хастингс

81
05-26
Наадамлаад өвдөх үү, наадахаас татгалзах уу

82
05-26
Эверест оргилоос харагдах үзэмж

83
05-26
Цэнхэр дэлгэцийн наадам гэж юу байдаг юм бэ?

84
05-26
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Кремльд эргэн иржээ

85
05-26
Монгол Улсаас ОХУ-д 1 сая ам.долларын махны тусламж үзүүлэх гэрчилгээг гардуулав

86
05-26
Гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийг АНУ-д уриалжээ

87
05-26
ОХУ-д “Ми-8” цэргийн нисдэг осолджээ

88
05-26
Энэ сонгууль миний бодлоор…

89
05-26
Францад трансжендер эмэгтэй анх удаа хотын даргаар сонгогджээ

90
05-26
Салхитын мөнгөний ордын хэргээр шүүгдсэн Ш.Мөнгөншагай нарт 2-5 жилийн ял оноолоо

91
05-26
Д.Цогтбаатар сайд гадаад дахь иргэдийг ОЛИГАРХИ хэмээн доромжлов

92
05-26
Хариуцлага алдсан таван хүний асуудлыг 30 хүнийг халсан болгож дэвэргэжээ

93
05-26
МАН-ын нэр дэвшигчдээс ЖДҮ-гийн зээл авсан нь баримтаар нотлогдсон ганц хүн Х.Нямбаатар

94
05-26
Нийслэлийн 2,000 цэгт хүний нүүр царайг таних боломжтой камер суурилуулахаар болжээ

95
05-26
ОХУ-аас 171 иргэн эх орондоо ирлээ

96
05-26
Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хууль зөрчив үү?

97
05-26
Маш ноцтой: “Дуншиж” буй шашны хууль гадаадын захиалгатай гэв үү?!

98
05-26
Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хууль зөрчив үү?

99
05-26
Хитлерийн хайртай араатан Москвагийн амьтны хүрээлэнд 84 насандаа амьсгал хураажээ

100
05-26
Татан авах хүмүүсээ тал, гэр хоёртоо байрлуулъя