BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Д.Трамп газрын тосны дайнд ялахыг хүсч байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ойрын өдрүүдэд ОХУ, Саудын Арабтай газрын тосны олборлолтыг бууруулах талаар 


тохиролцоонд хүрнэ гэж мэдэгдлээ. Тэрбээр "Талууд юу хийхээ мэдэж байгаа. Газрын тосны дайн Орос болон Саудын Арабт сөргөөр нөлөөлнө. Вашингтон хэлэлцүүлэгт оролцоход бэлэн байна. Учир нь хэн ч аж үйлдвэрээ алдахыг хүсэхгүй. Газрын тосны салбарт олон мянган хүн ажилладаг. Тэднийг ажлын байрыг булааж болохгүй" гэсэн юм.
 
Гэхдээ түүний мэдэгдэлд Москва, Эр-Рияд хариу өгөөгүй байна. ОХУ, Саудын Арабын газрын тос олборлогчид энэ сараас гарцаа нэмэгдүүлснээр Ази, Европын голлох индексүүд унажээ. АНУ-ын тухайд сүүлийн саруудад импортоосоо давсан хэмжээний газрын тос экспортолж, эрчим хүчний салбар дахь бие даасан байдлаа хандгалахыг эрмэлзэж байна.
 
Харин нефтийн зах зээл сүүлийн 30 жилийн хугацаанд байгаагүй хямралд орсон нь АНУ-ын газрын тос нийлүүлэгчдэд хүндхэн цохилт боллоо. Вашингтон газрын тосны дайныг зогсоохын тулд ОХУ-д давуу эрх олгоно гэж шинжээчид дүгнэж байгаа. Мөн "Умардын урсгал-2" хийн хоолойн эсрэг хоригийг цуцлаж магадгүй. Үүнд хийн хоолойн бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдэд тавьсан хориг ч хамаарна. Орос улс Украинтай транзит гэрээ байгуулснаар Европ дахь хийн хангамж эрэлтээс давсан тул Трамп газрын тосны хуулийг цуцлах санал гаргажээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков "Саудын Арабтай дээд түвшний уулзалт хийхээр төлөвлөөгүй байна. Мөн "ОПЕК+”-ийн шийдвэрийн хариу хэлэлцээр хийх саналыг аль нэг тал гаргаагүй" гэдгийг цохон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ Саудын Арабын тал энэ сарын 1-нд 12 сая баррель газрын тос олборлож дээд амжилт тогтоосон. Энэ бол Саудын Арабын эрх баригчид нефтийн үнийн дайнд буулт хийхгүй гэдгээ бзталсан үйлдэл гэж ING банкны шинжээчид дүгнэжээ. Мөн Вашингтон уналтад орсон занарын зах зээлээ аврахыг хичээж байна. Гэвч Хойд Дакота дахь АНУ-ын занарын тэргүүлэх компаниудын нэг "Whiting Petroleum" өнгөрсөн долоо хоногт дампуурлаа зарласан. "Whiting Petroleum" компаниас 2.2 тэрбум ам.долларын авлагатай байсан зээлдүүлэгчид гурван сарын хугацаанд 11 дахин унасан хувьцааны 97 хувийг авах санал гаргажээ. ОХУ-ын газрын тосны олборлолтыг бууруулах, АНУ-ын занарын үйлдвэрийг сэргээх нь Дональд Трампын зорилго. Хэрвээ ОХУ, Саудын Араб нэгдсэн шийдвэрт хүрэхгүй бол Д.Трамп арга барилаа өөрчилж магадгүй. Цагаан ордны Эрчим хүчний аюулгүй байдлын бодлогын зөвлөх Лори Самс Oilprice.com-д өгсөн ярилцлагадаа Вашингтон газрын хувьсах импортын татварыг нэвтрүүлэхээр төлөвлөснийг дурдаад "АНУ-ын Ерөнхийлөгч өөрийн үзэмжээр, ямар ч зөвшөөрөлгүйгээр нефтийн бүтээгдэхүүний импортын хураамжийг тогтоох эрхтэй" гэжээ. Өөрөөр хэлбэл АНУ импортын газрын тосны үнийг нэг баррелийг нь 50 ам. доллараар тогтооно гэсэн үг юм. Энэ шийдвэр нь занарын төслүүдийг аврахад чиглэжээ. Хэрэв үнийн санал бага байгаа бол зөрүүг төлбөрөөр нөхөх гэнэ.
 
 
 
Жишээлбэл, Брент маркийн газрын тосыг АНУ руу баррель нь 26.8 ам.доллараар импортлоход татвар нь 23.2 ам.доллар болно. Ингэснээр 50 ам.долларын үнийн саналыг тэнцвэржүүлэх юм. "Ерөнхийлөгч Д.Трампын хувьд энэ нь занарын үйлдвэрийг аврах хамгийн хямд төлөвлөгөө" болохыг Лори Самс онцолжээ. Баррель нь 50 ам.долларт хүрвэл дэлхийн газрын тосны зах зээлийг тогтворжуулж, үнийн дайныг дуусгах чухал апхам болно.
 
 
 
ХЯТАД ОХУ-Д ЯЛАХАД НЬ ТУСАЛНА
 
Хятадын нефть боловсруулах үйлдвэрүүд энэ сард нэг сая тонн газрын тос нийлүүлэх гэрээг ОХУ-ын компаниудтай байгуулжээ. Тахлын дараах Хятадын эдийн засгийн сэргэлтээс гадна аж ахуйн нэгжүүд хэвийн ажиллаж эхэлснээр тус улсад шатахууны эрэлт нэмэгдсэн. Дотоодын газрын тосны компаниудын хувьд энэ нь дэлхийн зах зээл дэх үнийн дайнд амжилтад хүрэх гол хүчин зүйл болж магадгүй юм. Тахлын тархалтыг хумьсан Бээжингийн эрх баригчид эдийн засгаа дэмжих олон арга хэмжээ авч эхэллээ.
Татвар, зээлийн хүүг урьд өмнө байгаагүйгээр бууруулсан. Хятадын Ардын банк зах зээлд 1.2 их наяд юанийн (170 тэрбум ам.доллар) нэмэлт хөрвөх чадварыг олгосон бөгөөд Сангийн яам нь орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад дэд бүтцийн төсөлд зориулж зорилтот бонд гаргахыг зөвшөөрчээ. Хятадын Үндэсний статистикийн товчооны мэдээлснээр худалдан авах албан ёсны индекс 52 хувьд хүрсэн. Нэмж дурдахад төсвийн зардлыг оновчтой болгох ажлын хүрээнд Бээжингийн Төв Засгийн газар нар салхин цахилгаан станцын татаасыг цуцлах бодолтой байна. Хятадын эрх баригчид Вашингтонтой хийсэн шинэ худалдааны хэлэлцээрийг биелүүлэхэд бэлэн байгаагаа харуулахын тулд шатахууны эрэлт сэргэж буй давуу талаа ашиглаж, АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хий худалдаж авахаар болсон. Гэсэн хэдий ч эрчим хүчний дийлэнх хувийг ОХУ-аас авч байна. ОХУ Хятадын гззс: тосны гол нийлүүлэгч хэвээр байгаа -ь салбар дахь байр сууриа хадгалж . гл: нөлөөлж байна. Тиймээс Бээжин дэлхийн газрын тосны зах зээл дэх Орос Саудын Араб, АНУ-ын сөргөлдөөнийг шийдвэрлэх хэмжээний чухал импортлогч юм. Одоо дэлхийн зах зээл дээр Брент маркийн газрын тос баррель нь 22.58 ам.долларын ханштай байна. Энэ нь Оросын төсевтэй харьцуулахад хоёр дахин Саудын Арабын улсын төсвийн тэнцвэржүүлсэн түвшнээс бараг дөрөв дахин бага үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч, Эр-Риядын дэлхий хямд газрын тосоор хангах төлөвлөгөө нь Европ, АНУ дахь газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг буулт хийхэд хүргэжээ. Цар тахлын улмаас шатахууны эрэлт буурч, Европын нефть хадгалах байгууламжуудын агуулах дүүрэн байна. Түүгээр ч үл барам Америкийн зарим компани түүхий эдийн ханшаа бурууллаа. ”Wyoming Asphalt Sour" компани битум үйлдвэрлэхэд ашигладаг өтгөрүүлсэн тосны үнийг нэг баррель тутмыг 0.49 ам.доллараар бууруулсан байна.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Д.Трамп газрын тосны дайнд ялахыг хүсч байна
Бусад мэдээ ▼

1
05-28
Коронавирусээр халдварласан тохиолдол 161 болов

2
05-28
ЗТХЯ-ыг самарсан Ж.Бат-Эрдэнийн гэр бүлийн орлого жилийн дотор 100 саяас 900 сая болтлоо өсчээ

3
05-28
ЦЕГ: Тогтоол усны гүнийг хэмжиж байна

4
05-28
19 тэрбумын хөрөнгөтэй И.Нарантуяа хатагтайн шунал барагдах болоогүй юу?

5
05-28
АН хүүхдүүдийн үхлээр улс төр хийж байна

6
05-28
Ц.Сандуйгийн НЭР ДЭВШИХ эрхийг хязгаарлах уу?!

7
05-28
АНУ-д цар тахлын улмаас нас барсан хүний тоо 100 мянгыг давлаа

8
05-28
​Ц.Мөнхбаатар: Дөрвөн хүүхэд эндсэн асуудал дээр бүх шатанд хариуцлага тооцно

9
05-28
​Б.Баатархүү: 11-15 насны дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан

10
05-28
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

11
05-28
​'Хан талст' компанийн хариуцлагагүй ажиллагаанаас болж дөрвөн хүүхэд алтан амиа алдлаа гэв

12
05-28
​Д.Нямхүү: Нэмж 13 хүнээс коронавирус илэрлээ

13
05-28
Н.Номтойбаяр гишүүн байхдаа Дорнод аймагт ямар бүтээн байгуулалт хийсэн бэ?

14
05-28
​Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйтэй ёс зүйгүй харьцсан шүүгчийн шүүх эрхийг бүх насаар нь түдгэлзүүллээ

15
05-28
Генерал Б.Баярмагнай: Улс төрчид Сьерра леонд очоосой, баялгийн балгаас нь суралцаасай

16
05-28
Зээлийн хүүг бууруулах нь гарц мөн үү?

17
05-28
​‘Онон’ Монголдоо эсэн мэнд буцаж ирсэн цорын ганц эгэл хөхөө болжээ

18
05-28
Гаршсан ЖДҮ-чин нэр дэвшиж болох уу

19
05-28
Төгсөрсөн луйварчин О.Магнайгийн маскыг хуулжээ

20
05-28
Тахалтай орнууд хөл хориогоо сулруулаад байх, манайх чангалаад байх аль нь зөв бэ

21
05-27
УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯРЫН САНААЧИЛГААР УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012-2019 ОНД ХИЙГДСЭН БОЛОН 2020 ОНД ХИЙХ АЖЛУУД

22
05-27
Хүүхдийн баярт зориулсан ХӨӨРХӨН ХЯМДРАЛ 50% зарлалаа

23
05-27
ОЛОНТОЙ ХҮН

24
05-27
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсний үр дүнд уурхайчдын цалин, ахмадуудынхаа тэтгэмжийг нэмэгдүүлжээ

25
05-27
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва барилгын материалын үндэсний үйлдвэрлэгч “Жоби” үйлдвэртэй танилцлаа

26
05-27
The New York Times: Турк улс Ливид гол тоглогч болж хувирсан нь

27
05-27
Ц.Мөнхбаяр, П.Шинжээравдан нарын иргэд Н.Энхбаярыг СЕХ бүртгээгүйг эсэргүүцэж, үймээн үүсгэв

28
05-27
Сонгуулийн солиорол ба тэрбумтан болгох амлалт

29
05-27
Д.Нямхүү: Долоон хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 148 боллоо

30
05-27
Нэр дэвшигч гэх БИРДҮҮД гарч ирээд хүслээ хэл гэвэл битгий гэнэн байгаарай

31
05-27
В.Путин: Орос хүнсээр өөрийгөө хангаж чадна

32
05-27
Т.Билэгжаргалд 2.8 жилийн хорих ял оноолоо

33
05-27
Ч.Улааны амласан ба улайсан тайлбар

34
05-27
НМХГ:"Сансар" худалдааны төвийн бэлгэнд боосон "Haribo" чихэр шошгын мэдээллийн зөрчилтэй байсан

35
05-27
БНСУ-д амны хаалтгүй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулахгүй

36
05-27
Алтны ханш 1700.60 ам.долларт буюу сүүлийн найман жилд хамгийн өндөр үнэ хүрлээ

37
05-27
Сонгууль явуулах журмаа хэзээ танилцуулах вэ?

38
05-27
Усаа хэмнэх ухаан нь амьдралыг тэтгэх үнэт зүйл юм

39
05-27
Цар тахлын төв дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст шилжиж буйг ДЭМБ анхааруулжээ

40
05-27
АНУ-ын хотуудад хөл хорионы улмаас хоол хүнсгүй болсон хархнууд бие биеэ барьж идэж байгааг мэдээлжээ

41
05-27
Мөнгөөр нь биш, мөрийн хөтөлбөрөөр нь сонгоё

42
05-27
Парламентын сонгуулиар хэнийг Ерөнхий сайд болгохоо давхар шийднэ

43
05-26
Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа

44
05-26
Энэ сарын 30-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүснэ

45
05-26
Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар М.Тулгатыг сонголоо

46
05-26
Хятадын Засгийн газар ажлын тайлангаа танилцуулжээ

47
05-26
Амжилтын түүх: Кино түрээслэгчээс "Нетфликс"-ийн гүйцэтгэх захирал болсон Рид Хастингс

48
05-26
Наадамлаад өвдөх үү, наадахаас татгалзах уу

49
05-26
Эверест оргилоос харагдах үзэмж

50
05-26
Цэнхэр дэлгэцийн наадам гэж юу байдаг юм бэ?

51
05-26
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Кремльд эргэн иржээ

52
05-26
Монгол Улсаас ОХУ-д 1 сая ам.долларын махны тусламж үзүүлэх гэрчилгээг гардуулав

53
05-26
Гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийг АНУ-д уриалжээ

54
05-26
ОХУ-д “Ми-8” цэргийн нисдэг осолджээ

55
05-26
Энэ сонгууль миний бодлоор…

56
05-26
Францад трансжендер эмэгтэй анх удаа хотын даргаар сонгогджээ

57
05-26
Салхитын мөнгөний ордын хэргээр шүүгдсэн Ш.Мөнгөншагай нарт 2-5 жилийн ял оноолоо

58
05-26
Д.Цогтбаатар сайд гадаад дахь иргэдийг ОЛИГАРХИ хэмээн доромжлов

59
05-26
Хариуцлага алдсан таван хүний асуудлыг 30 хүнийг халсан болгож дэвэргэжээ

60
05-26
МАН-ын нэр дэвшигчдээс ЖДҮ-гийн зээл авсан нь баримтаар нотлогдсон ганц хүн Х.Нямбаатар

61
05-26
Нийслэлийн 2,000 цэгт хүний нүүр царайг таних боломжтой камер суурилуулахаар болжээ

62
05-26
ОХУ-аас 171 иргэн эх орондоо ирлээ

63
05-26
Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хууль зөрчив үү?

64
05-26
Маш ноцтой: “Дуншиж” буй шашны хууль гадаадын захиалгатай гэв үү?!

65
05-26
Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хууль зөрчив үү?

66
05-26
Хитлерийн хайртай араатан Москвагийн амьтны хүрээлэнд 84 насандаа амьсгал хураажээ

67
05-26
Татан авах хүмүүсээ тал, гэр хоёртоо байрлуулъя

68
05-26
Ч.Улаан сайд аа, уучлаарай чинь хэрэггүй, дахиж Монголын төрд битгий ойрт

69
05-26
Үндсэн хуулийн өөрчлөлт: Цэцийг ч гэсэн сэгсрээд үзье

70
05-25
Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу эрүүл мэнд, соёл, амралтын орчныг бүрдүүлнэ

71
05-25
БНХАУ яагаад энэ онд эдийн засгийн өсөлтийн тодорхой зорилт дэвшүүлээгүй вэ?

72
05-25
Хөл хориог зургаадугаар сарын 30-ныг дуустал сунгалаа

73
05-25
БНАСАУ шинэ шумбагч онгоц зэвсэглэлдээ хүлээн авахаар бэлдэж байна

74
05-25
Хонконгийн залуус дахин эсэргүүцлийн жагсаал хийлээ

75
05-25
Эдийн засгийг “ХҮРЭЛСҮХ” хэмжүүрээр шинжихүй

76
05-25
Ноос хогонд, ноолуур банкны өрөнд

77
05-25
Цахим спортын “Tiger” баг Азийн топ багуудын тэмцээнд түрүүллээ

78
05-25
Тува улсын тэргүүн коронавирусээр халдварлажээ

79
05-25
The Diplomat: Монголын УИХ-ын сонгуульд сонирхолтой олон хүн нэр дэвшсэн ч тогтолцоо нь тэдний эсрэг байна

80
05-25
​АНУ-д олныг хамарсан үдэшлэгийн үеэр буудалцаан болж хоёр хүн алагдаж, таван хүн шархаджээ

81
05-25
Сисси гүйж Роми Шнайдерын амьдарлын түүхээс

82
05-25
Томуугийн өвчлөл өмнөх долоо хоногоос 5.1 хувиар өсжээ

83
05-25
Энэ кино бүхлээрээ сэтгэлзүйн драм

84
05-25
Суурь өөрчлөлт хийхгүйгээр гацаа арилахгүй

85
05-25
Коронавирусний эсрэг БНХАУ-ын тэмцлийн талаарх зургаан баримт

86
05-25
Далай ламын хойд дүрийг тодруулах асуудал ээдрээтэй болжээ

87
05-25
Дорнод аймагт ослын улмаас найман сартай хүүхэд амиа алджээ

88
05-25
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 460 машины автозогсоол барина

89
05-25
Ван И: АНУ БНХАУ-ыг өөрчлөх бодлоосоо салах хэрэгтэй

90
05-25
М.Нандин-Эрдэнэ өрсөлдөгчөө 38 секундэд яллаа

91
05-25
С.Баяр нарын 7 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан хойшлогдлоо

92
05-25
Ч.Улаан: 100 мянган төгрөгөөр ноолуураа авч чадсангүй. Малчдаасаа хүлцэл өчье

93
05-25
У.Хүрэлсүх: Хил нээхгүй, хэзээ нээхийг хэлж чадахгүй

94
05-25
БНХАУ АНУ-д хандан эсэргүүцлээ илэрхийлжээ

95
05-25
Дахин нэг хүн эдгэрч, дараагийн тусгаарлалт руу шилжлээ

96
05-25
Газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх үйл ажиллагааны түр журмыг буцаалаа

97
05-25
Өнөөдөр, маргааш, нөгөөдөр ОХУ-аас 500 оюутнаа татан авна

98
05-25
Айдсаа өвөртлөн одсон У.Хүрэлсүх

99
05-25
С.Баярын биеийн байдлаас болж шүүх хурлыг хойшлууллаа

100
05-25
Н.Номтойбаяр: Ц.Нямдорж оо, аятайхан байгаарай