 |
|
 |
|
Л.Хангай: Монголоор дамжуулан хийн хоолой барих ажил өнөө маргаашгүй эхэлчихнэ гэж бодож болохгүй |
|
|
 |
|
 |
Л.Хангай: Монголоор дамжуулан хийн хоолой барих ажил өнөө маргаашгүй эхэлчихнэ гэж бодож болохгүй
2020-04-06Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сард ОХУ-д айлчлах үеэр Монгол Улсын Засгийн газар, “Газпром” компани хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар 20 гаруй жил яригдсан хийн хоолойг Монголын нутгаар дайруулах төслийн албан ёсны эхлэлийг тавьсан. 
Тэгвэл гурав хоногийн өмнө манай ҮАБЗ яг энэ асуудлаар хуралдаж байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангах ажлын хэсгийг Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулан байгууллаа.
Түүнээс хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Газпром” компанийн тэргүүн А.Миллерийг хүлээн авч уулзахдаа уг төслийн хөрөнгө оруулалтын өмнөх ажлыг эхлүүлэх зөвшөөрөл өгсөн. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас БНХАУ руу жилдээ 50 тэрбум шоо метр хий дамжуулах “Сибирийн хүч-2” хоолойг Монголын нутгаар дайруулан барих ажил эхлэх цаг ойртож байна. Энэ асуудлаар Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Л.Хангайтай ярилцлаа.
-ОХУ-аас БНХАУ руу жилдээ 38 тэрбум шоо метр хий дамжуулах “Сибирийн хүч-1” хоолой 2019 оны 12 сард ашиглалтад орсон. Хийн хоолой татах хоёр дахь төслийг эхлүүлэхээр яаравчилж байгаагийн шалтгаан нь юу вэ?
-Орос бол нэг талаасаа Азийн орон, нөгөө талаас Европын орон. Төрийн сүлдэндээ ч баруун, зүүн тийш харсан хоёр толгойтой бүргэдийг дүрсэлсэн байдаг. Европын зах зээл дээр ч, Азийн зах зээл дээр ч тоглогч байх сонирхолтой. Хэрвээ Европын зах зээл дээр хүндрэл учирвал Азийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлнэ. Азийн зах зээлд хүндрэл учирвал Европ руу гаргана. Оросын экспортын хамгийн гол бүтээгдэхүүн нь нэгдүгээрт, нефть; хоёрдугаарт байгалийн хий юм. Экспортынхоо дийлэнхийг нь Европын орнууд руу гаргадаг. Харин 2014 оноос хойш янз бүрийн хориг саад тавиад Европ руу экспорт хийхэд их хүнд болоод байгаа учир Азийн зах зээлийг сонирхож байна.
Азийн хамгийн том зах зээл Хятадад хий нийлүүлнэ гэдэг асуудлыг Орос бараг 10-аад жил ярьж байгаад 30 жилийн хугацаанд 400 тэрбум ам.долларын үнэ бүхий хий нийлүүлэх гэрээтэй “Сибирийн хүч-1” нэртэй, 2156 км хоолойг дөрвөн жилийн дотор барьж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулсан. Их удаан ярьсан л даа. Ямар нөхцөлтэй, ямар үнээр, хаагуур нийлүүлэх вэ гэдэг дээр тохиролцох гэж их удсан.
-Яг энэ цаг үед “Сибирийн хүч-2” хоолойг Монголоор дамжуулан барих ажилд ихээхэн дэвшил гарч байгаа нь харагдаж байна?
-Манайхаар дамжуулан хийн хоолой барих ажил өнөө маргаашгүй эхэлчихнэ гэж бодож болохгүй. Гэхдээ энэ ажил урагштай байна. Хэдхэн хоногийн өмнө манай улс байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын хэсгийг ҮАБЗ-ийн дэргэд байгууллаа. Бүрэлдэхүүнд нь ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар орсон. Гуравдугаар сарын 27-нд “Газпром” компанийн тэргүүн А.Миллер ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахдаа 2020 онд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан. Үүн дотор Монголоор дайруулж Хятадад хий нийлүүлэх төслийн ТЭЗҮ, судалгаа - шинжилгээний ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авлаа.
-Энэхүү төслийг хэрэгжүүлэх яриа хэлэлцээ Оросын талаас “Газпром” компани, Хятадын талаас CNPC корпорацын хооронд өрнөж байгаа. Манай талыг ямар компани төлөөлөх бол?
-“Газпром” бол төрийн мэдэлд байдаг Оросын хамгийн том компани. Хятадын CNPC ч мөн ялгаагүй дэлхийн хэмжээний төрийн том компани. Тэд Монголын талаас бидэнтэй хамтарч ажиллах компанийг зааж өгөөч гээд байгаа. Энэ хоёр том компанитай Монголын том компани л харьцах ёстой. Өчигдөр байгуулагдсан 5 хүнтэй компани тэдэнтэй хэлэлцээр хийе гэвэл хүлээж авахгүй байх. Миний бодлоор тэдэнтэй эн зэрэгцэх том компани бол “Эрдэнэс Монгол”. Нэгдүгээрт, төрийн компани; хоёрдугаарт, Засгийн газарт харьяалагддаг; гуравдугаарт, Монголын томоохон компаниудыг нэгтгэдэг; дөрөвдүгээрт, олон улсад танигдсан. Эцэст нь энэ компанийн гол зорилго бол гадаадын хөрөнгө оруулалт татах.
-Хятадын хийн хэрэглээг 2030 он гэхэд жилдээ 600 тэрбум шоо метрт хүрнэ гэж Оросын зарим судлаачид үзэж байна. Тэгэхээр Орос-Хятадыг холбох хийн хоолой манай улсад ямар өөрчлөлт авчрах вэ?
-Монголын ирээдүй энэ хоёр улсын хамтын ажиллагаанаас ихээхэн шалтгаална гэдгийг юуны өмнө онцлон тэмдэглэмээр байна. Манай урд хөрш бол дэлхийн хамгийн том эдийн засагтай, хамгийн олон хүн амтай улс. Хойд хөрш бол маш их байгалийн баялагтай орон. Энэ хоёрын хооронд түүхий эд, аж үйлдвэрийн бараа зөөх нь манайд их ашигтай. 2016 онд гурван орны төрийн тэргүүн уулзах үеэр эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурсныг дурьдах хэрэгтэй. Тэр хөтөлбөрт хийн хоолой тавих асуудал ч туссан юм. Ер нь Монгол бол транзит тээврийн уламжлалтай орон гэж хэлж болно. Яагаад гэвэл 18 дугаар зуунаас 20 дугаар зууны эхэн хүртэл Цайны замаар Хятадаас Орос руу торго, шаазан зөөдөг байсан. Эргүүлээд Оросоос Хятад руу ангийн арьс, ноосон даавуу зөөж транзит тээвэр хийдэг байж. Дараагаар нь трансмонголын УБТЗ-ыг хэлэх байна. Манай улс 70 жилийн өмнө маш том транзит төсөл хэрэгжүүлсэн нь Орос - Хятадыг холбосон төмөр замтай болсон явдал. Энэ замаар хоёр улсын хооронд ачаа тээвэрлэж ихээхэн ашиг олдог. Үүний үр шимийг бид хангалттай хүртсэн, одоо ч хүртсээр байна. Төмөр замгүйгээр Монголын өнөөдрийн хөгжлийг төсөөлөхөд бэрх. Хийн хоолой бол УБТЗ-тай адил Орос, Хятадыг холбосон томоохон төсөл. Үүнийг хэрэгжүүлэх гэхээр Орос юмуу Хятадын хараат байдалд орчихно гэж зарим хүмүүс болгоомжилдог. Тийм зүйл байхгүй.
-Хийн хоолой барьснаар ажлын байр нэмэгдэнэ гэдэг ч юмуу эдийн засгийн үр өгөөж нь ямар байх вэ?
-Ядуугийн зовлон юм уу даа. Манайхан эдийн засгийн өгөөж гээд л түрүүлээд ярих юм. Нарийн яривал энэ хоёр улстай интеграцид орж байна гэдэг нь чухал юм. Гэхдээ эдийн засгийн үр өгөөжийг ярилгүй л яахав. Эцсийн байдлаар ТЭЗҮ гарахаар л бүх юм тодорхой болно. Гэхдээ 2000 онд боловсруулж байсан урьдчилсан ТЭЗҮ-гээр хийсэн тооцоо байдаг. Одоо барих гэж байгаа хоолойн ТЭЗҮ гараагүй учраас тодорхой хэлэхэд хэцүү.
-2000 оны ТЭЗҮ-ээр ямар байсан бэ?
-Эрхүү хотоос 400 гаруй км зайтай Ковыктагийн ордоос Монголоор дайруулан Бээжин хүртэл хоолой татах урьдчилсан ТЭЗҮ-ийг уг ордын лицензийг эзэмшиж байсан “Русиа петролиум” компани 2000 онд хийсэн байдаг. Жилдээ 25 тэрбум шоо метр хий дамжуулах хоолойн Монголын нутгаар дамжин өнгөрөх хэсэг /1050 км/, 8 шахуургын станцыг дөрвөн жилд барина гэж. Барилгын ажлын оргил үед 3700 хүн, барьж дууссаны дараа 1354 хүн ажиллана гэх мэтээр нарийн тооцоо хийсэн байдаг. Мэдээж ихэнх нь монгол хүмүүс ажиллана. Хийн салбарт нэг ажлын байр бий болбол бусад салбарт 4-6 ажлын байр бий болно гэсэн тооцоо бас байдаг. 1500 хүн ажиллавал цаана нь хий түгээх станц, хийг савлаж зарах гэдэг ч юм уу 6 мянган дагалдах ажлын байр бий болох нь л дээ.
-ТЭЗҮ-ийг боловсруулахад манай тал бас оролцох байх?
-Манайхаас оролцоно. Манайхаас мэдээ, мэдээлэл авч таарна. Ер нь бусад орны туршлагаас харахад хийн хоолой тавихад хэд хэдэн хувилбар байдаг юм билээ. Нутгаараа дайруулж гадны хөрөнгөөр хийн хоолой тавиулж төлбөр авах. Дараагийнх нь өөрсдөө хоолой бариад хий дамжуулах замаар орлого олдог бас нэг хувилбар байна. Мөн худалдагч, худалдан авагч хоёртойгоо гурвуулаа нийлж мөнгө босгоод хоолой барьдаг хувилбар ч байна. Алийг нь сонгохыг манай төр, засаг хоёр талтайгаа тохирч шийдэх ёстой.
-Украин улс Оросоос Европ руу хий дамжуулж байгаагийнхаа төлбөрт жилдээ 3 тэрбум ам.доллар авдаг. Манайх энэ транзитаас ямар хэмжээний орлого олох боломжтой вэ?
-Тунис, Марокко, Словак, Польш, Украин, Беларусь гээд өөрийн нутгаар хийн хоолой дамжуулж байгаа олон орон байдаг. Жишээлбэл, 2018 онд Украин Оросоос Европ руу 86 тэрбум шоо метр хий дамжуулж, түүнээсээ 3 тэрбум ам.долларын орлого олсон бол Беларусь улс хий болон нефть дамжуулснаар 1.58 тэрбум ам.доллар олсон. 1000 шоо метр хийг өөрийн нутгаар 100 км дамжуулбал ойролцоогоор 2.5 ам.доллар төлдөг коэффициент байдаг юм байна лээ.
Хэрэв манайх жилдээ 38 тэрбум шоо метр хий дамжуулна гэвэл тэрбум орчим ам.долларын орлого олно. Одоо харин манайхаар жилдээ 50 тэрбум шоо метр хий дамжуулах боломжтой гэж ярьж байна.
-Манайх энэ төсөл хэрэгжсэнээр зөвхөн транзит биш бас хэрэглэгч орон болох боломжтой болно. Байгалийн хий манай улсын хувьд эрчим хүчний хямд эх үүсвэр байж чадах уу?
-Би судлаач, инженер биш учир тодорхой хэлж чадахгүй. Гэхдээ Монгол Улсын хийн хэрэглээг жилдээ хагас тэрбум шоо метр, яваандаа нэг тэрбум шоо метрт хүрнэ гэж үздэг юм байна лээ. Эхэндээ ахуйн хэрэглээнд яваандаа цахилгаан станц, хийгээр цэнэглэдэг машин хэрэглэдэг болбол тэрбум орчим болно. Хийн хоолой дамжуулахад замдаа борлуулж л байвал сайн байдаг. Монголын хамгийн том хэрэглэгч бол Улаанбаатар, Эрдэнэт хотууд. Манайх утаанаасаа сална гээд утаагүй зуух, түлш гээд яриад байгаа. Утаанаас салах гол арга бол хийн хэрэглээ. Энэ бол дэлхийн туршлага.
-Коронавирусний цар тахалтай холбоотойгоор дэлхийн эдийн засаг нэлээн эрсдэлд ороод байна. Энэ төсөлд коронавирус саад болох болов уу?
-Үгүй байх. Коронавирус удлаа гэхэд жилийн дотор намжчихна. Хийн хоолой барих бол хэдэн жилийн ажил.
-ОХУ-аас БНХАУ руу гуравдагч орны нутгаар дамжуулахгүйгээр хийн хоолой татах "Алтай" төслийг зогсоож хоолойг манайхаар дайруулах болсон шалтгаан нь юу байв?
-Энэ маршрутаар хоолой тавихад бэрхшээлүүд их бий. Нэгдүгээрт, харьцангуй урт буюу 6700 км; хоёрдугаарт, өндөр уул, өргөн гол мөрөн гээд байгалийн саад бэрхшээл ихтэй, манай Алтай Таван Богдын цаагуур явна гэсэн үг шүү дээ; гуравдугаарт, газар хөдлөлтийн идэвхтэй бүс таарч байгаа; дөрөвдүгээрт, дэлхийн өв гэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн Укокын дархан цаазтай газар; бас Шиньжаан - Уйгарын улс төрийн тогтворгүй нутгаар дайрах гээд байгаа юм. Манайхаар тавьбал харьцангуй богино, голдуу тал хээр нутгаар өнгөрөх тул хямд бас хурдан барих бололцоотой. Мөн төмөр болон авто замын ойролцоо өнгөрөх учраас одоо байгаа дэд бүтцийг ашиглах боломжтой юм.
-Хийн хоолойг өөрийн нутгаар дамжуулах сонирхолтой гэдгээ манайхаас гадна Казахстан улс бас илэрхийлээд байгаа. Манайх Казахстанаас юугаараа давуу байсан бэ?
-Энэ оны эхээр Казахстаны Эрчим хүчний сайд Оросын сайдтай уулзахдаа өөрийн нутгаар хийн хоолойгоо тавиач гэсэн санал тавьсан. Түүний өмнөхөн Оросын эрчим хүчний сайд Монголоор хийн хоолой дамжуулах судалгааны ажил эхэлчихээд байна гэж хэлсэн учраас манайх өрсчихсөн гэж хэлж болно. Гэхдээ бид тайвширч болохгүй, ажлаа хийгээд л байх ёстой. Орос, Казахстан хоёр их дотно харилцаатай гэдгийг санаж байх хэрэгтэй.
-Казахстан бас зүүн бүсээ хийгээр хангах сонирхол байсан уу?
-Казахстан өөрөө асар их хийн нөөцтэй. Оросын хийн дээр өөрийнхийгөө нэмээд Хятадад гаргах сонирхолтой байгаа юм. Өөрөөр хэлбэл сонирхол нь өөр.
-Сүүлийн үед Оросоос Монголд оруулах хөрөнгө оруулалт эрчимтэй буурч байна. Үүний шалтгааныг Та юу гэж харж байгаа вэ?
-1920-иод он хүртэл Монгол бараг бүх юмаа Хятадаас авдаг байсан. Даавуу, цай, гурил, будаа гэх мэт. Дараа нь Ардын хувьсгалаас хойш бүх юмаа Оросоос авдаг болсон. Социализм нурснаар эргээд ихэнх хэрэгцээгээ Хятадаас хангадаг боллоо. Орос, Монгол хоёрын экспортын бүтэц их адилхан юм. Манай хоёр улс хоёулаа ихэвчлэн түүхий эд гадагшаа гаргадаг. Хятад бол аж үйлдвэрийн бараа, бидэнд хэрэгцээтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Миний хувьд хойд хөршийн хөрөнгө оруулалт буурч өмнөд хөршийнхөөс хэдэн арав дахин бага болсонд ихээхэн санаа зовж байна. Бид Оросын хөрөнгө оруулалтыг татах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм.
- Ярилцлага өгсөнд баярлалаа.
Л.Нандинцэцэг
Эх сурвалж: montsame.mn
|
| Л.Хангай: Монголоор дамжуулан хийн хоолой барих ажил өнөө маргаашгүй эхэлчихнэ гэж бодож болохгүй |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хавдар судлалын үндэсний төвд анх удаа роботоор мэс засал хийжээ 14:29 Робот мэс засал эмчилгээг Хавдар судлалын үндэсний төвд анх удаа 2025 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хийжээ.
|
Робот мэс засал эмчилгээг Хавдар судлалын үндэсний төвд анх удаа 2025 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хийжээ. »»
|
|
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага 14:25 Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн үүлдрийн ухна 235 мянган юаньд хүрч байна. Намрын сүүл үеийн хөдөө нутгаар малын ашиг орлогын тухай халуун яриа өрнөж байлаа. Малчдын ашиг орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг нь хүнсний аюулгүй байдалтай шууд холбогдох тул ӨМӨЗО, орон нутаг хүртэл бэлчээрийн мал аж ахуйн хэлбэрийг өөрчилж байна.
11-р сарын эхээр бид бэлчээрийн даац хэтрүүлэн малжихыг хориглох асуудлыг шийдэх туршилтын бүс болох Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошуу, Улаанхад хотын Ар хорчин хошуу, Улаанцав хотын Цахар баруун гарын хойд хошуугаар сурвалжилж явахдаа тухайн газрын мал аж ахуй, газар тариаланг уялдуулан малын тарга хүчийг нэмэгдүүлэх, үүлдрийг сайжруулах, шинжлэх ухаанчаар малжиж, шинэ мэргэжлийг ашиглан ажлын үр бүтээмжээ дээшлүүлж буй байдалтай танилцсан юм.
|
|
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд” 14:21 Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын аяны зүүн шугамын багийнхан ӨМӨЗО-ны Улаанхад хотын Ар Хорчин хошуу, Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошуу, Улаанцав хотын Цахар Баруун Гарын Хойд хошуугаар сурвалжлан явлаа. Эдгээр хошуу нь бэлчээрийн даацаас хэтрүүлэн маллах асуудлыг шийдэх туршилтын цэг учраас ихэнх малчид уламжлалт маллагааны арга хэлбэрээ өөрчлөн, бэлчээрийн даац ба малын тоо толгойны харьцлыг зөв зохистой шийдвэрлэж байгаа нь мэдрэгдэн, тал нутгийн эзэн хүний эрхэм үүргээ гүйцэтгэж яваа нь үнэхээр бахархалтай. Мөн орон нутгийн засгийн газраас малчдыг удирдан бэлчээрийн мал аж ахуйн хэлбэрийг шинэчлэх ажлыг дэмжин, шинэ арга зам эрэлхийлсээр байгаа нь сайшаалтай.
|
|
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ 14:17 Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин гурвын харилцан уялдаа холбоог зохицуулж, малчдын ашиг орлого нэмэгдэх юм бол хөдөө орон нутаг цэцэглэн хөгжих болно. Тэгвэл бэлчээр-мал-малчин гурвын харилцан уялдаа холбоог хэрхэн зохицуулах вэ? Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ? 11-р сарын эхээр сэтгүүлчид бид Өвөр Монголын бэлчээрийн даацаас хэтэртэл мал маллах асуудлыг шийдэх туршилтын хошуу болох Баяннуур хотын Урадын дунд хошуу, Бугат хотын Дархан Муумянган Холбоот хошуу, Ордос хотын Отогийн өмнөд хошуунд хүрч сурвалжилга авсан юм.
|
|
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт 14:12
Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс нутгийг гэрэлтүүлснээс хойш аажмаар Монгол улсын Хаиги хил орчмын бүс нутагт амьдрал, худалдаа, хөгжлийг ахиулах "амин шугам" болон хөгжиж, Хятад, Монголын найрамдлын бэлгэдэл болсон юм.
“Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжлагын гуравдугаар баг 12-р сарын 16-ны үдийн хойно Бугат цахилгаан хангамжийн Дархан Муумянган холбоот хошууны салбар компанийн Хун Чи цахилгаан дамжуулах станцад хүрч, Мандал боомтоор Монгол улсын Ханги боомт болон ойр хавийн уул уурхайн бүс нутагт цахилгаан нийлүүлж байгаа байдалтай танилцсан юм.
|
|
Хил дамнасан ногоон “аялал” 14:10
“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох Хятад, Монгол хоёр улс байгаль орчноо хамгаалах цөлжилтийг сааруулах зорилгоор сүүлийн жилүүдэд санаа оноо нийлж хамтран ногоон байгууламж байгуулж байна. “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжлагын гуравдугаар баг 12-р сарын 15-ны өдөр Монгол улсын Замын-Үүд сумд хүрч, Хятад, Монгол хоёр улсын хамтран ногоон байгууламж байгуулж буй байдалтай танилцав. Үүний зэрэгцээ Бээжин хотноо 11-р сарын эхний өдрүүдэд болсон "Монгол улсын хөрс, усыг хамгаалах, цөлжилтийг сааруулах урьдчилан сэргийлэх сургалт"-д оролцоод ирсэн Замын-Үүд сумын ойн ангийн дарга Г.Энхбат бидэнд ярилцлага өгөхдөө:
- Бид ногоон байгууламж үүсгэн байгуулаад Эрээн хот болон Бээжингийн ойн их сургуультай судалгааны талаар хамтран ажиллаж байна. Ирэх онд Бээжингийн ойн их сургууль Замын-Үүдэд таван га газар ногоон байгууламж байгуулж, цөлжилтийн эсрэг судалгааны чиглэлээр ажиллах болно гэж хэллээ.
|
|
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь 14:08
Нарны туяанд солонгорсон
Номин ногоон талдаа
Шинэхэн гэрүүд сувдраад
Сүү цагаа ханхалсан
Цэцэгт хөдөө нутаг минь …
Байгаль орчны хувиралт, ирээдүйн хөгжлийн шаардлагын дагуу малчид минь “Цэцэгт хөдөө нутаг”-аа үе дамжин дуулахын тулд тал нутгаа мөнх ногооноор нь байлгаж, таван хошуу малаа тааваар сайхан маллаж, тансаг амьдралаа цогцлоохоор мал аж ахуйн шинэ замыг судлан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн хэлбэрийг өөрчилж байна. Гэвч хэвшил болсон уламжлалт аргаа шинэчлэх гэдэг тийм ч амархан байсангүй. “Аргыг нь олбол бэрхийг давна”. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн хэлбэрийг хэрхэн өөрчилж, аргыг нь олж асуудлыг шийдэх ёстой.
Урадын Дунд хошууны Чинь Тяньжянь компанийн малыг тэжээж байгаа малчин Зургийг: Х.ЦОЛМОН
Өвсний толгойд хяруу унаж өглөөний жавар чангарсан 11-р сарын эхээр манай сэтгүүлчдийн багийнхан ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг шийдвэрлэх туршилтын цэг болох Ордос хотын Отогийн Өмнөд хошуу, Баяннуур хотын Урадын Дунд хошуу, Бугат хотын Дархан Муумянган холбоот хошуугаар ярилцлага хийж явахдаа орон нутаг болон малчид шинжлэх ухааны шинэлэг загвар ба аргаар уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн дадал зуршлыг өөрчилж буйтай танилцан, бахархаж байлаа.
|
|
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй 14:05 Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг шийдвэрлэх ажлын туршилтын бүсийн хошуу шянь болох Тyнляо хотын Зарууд Хошуу, Хянган аймгийн Хорчин Баруун Гарын Өмнөд Хошуу, Хөлөнбуйр хотын Шинэ Барга Баруун хошуугаар сурвалжилж явахдаа маш олон суурин, гацаа, малчид, тариаланчид тусгай хоршоо нь “Фермийн аж ахуйг хөгжүүлэх, малын үүлдрээ чанаржуулах, малын бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх” зэрэг хэд хэдэн талаар уламжлалт мал аж ахуйгаа эдийн засгийн эргэлтэд оруулж буй тухай сурвалжиллаа.
|
|
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ 12:43
Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун хошууны малчид өвөлжөөндөө хадлан тэжээлээ жин тан болгон завгүй ажиллахад Зарууд хошууны ”Тал нутаг” группийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах өвс тэжээл нөөцлөх сууринд машин механик хүржигнэн эрдэс тэжээл найруулна.
“Хүн хоолоор, хүлэг өвсөөр” гэдэгчлэн өвс тэжээл бол хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн суурь юм. Мал, бэлчээрийн зохистой харьцааг хангах, бэлчээрийн экологийн чадавхийг зохистой ашиглахад өвс тэжээл нь малчдад тулгамдсан асуудал болоод байна.
11-р сарын эхээр бид Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошуу, Хянган аймгийн Хорчин баруун гарын өмнөд хошуу, Түнляо хотын Зарууд хошуугаар сурвалжилж явахдаа олон хөдөө айл, тусгай хоршоо ба аж ахуйн нэгж хамтран " Хамтдаа хөгжих" загвараар мал аж ахуй, бэлчээрийн нөхцөл байдлаа сайжруулж байхыг харлаа.
|
|
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров 11:14 Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ажил дууслаа. Хармөрөн мужийн Харбин–Ичунь чиглэлийн хурдны төмөр замын сүүлчийн 25 метр урт ган замыг 11-р сарын 25-нд тавьж дууссанаар тус төмөр замыг барих ажил бүрэн дууслаа. Энэхүү төмөр зам нь хамгийн өндөр өргөрөгтэй, температурын их зөрүүтэй, мөнх цэвдэгтэй бүс нутгийг дайран өнгөрдөг анхны өндөр хурдны төмөр зам юм.
|
|
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв 11:12 2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн Лижянь-1 Y9 зөөгч пуужингаар Өвөр Монголын Алшаа аймгийн Эзнээ хошууны нутаг дахь Дүнфэн арилжааны сансрын инновацийн туршилтын бүсээс хоёр пуужинг хөөргөв. Нэг пуужингаар Чүтянь-2 технологийн туршилт 01 болон 02 хэмээх хоёр хиймэл дагуулыг урьдчилан тодорхойлсон тойрог замд амжилттай орууллаа. Энэ нь Лижянь-1 зөөгч пуужингийн арав дахь нислэг байсан бөгөөд пуужингийн их биеийг тусгайлан "БНХАУ-ын Үндэсний спорт XV наадам" -ын уриа болон логогоор чимсэн байв.
|
|
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Төрийн орон нутгийн өмчтэй холбоотой эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэх шаардлагтай 10:37 УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнөөдөр /2025.12.26/ Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн удирдлагатай
|
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнөөдөр /2025.12.26/ Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн удирдлагатай »»
|
|
Газар ашиглагч иргэн, хуулийн этгээдүүдэд мэдээлэл хүргүүлэх тухай 10:32 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны А/947 дугаартай “Тусгай хамгаалалттай газар нутагт газар
|
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны А/947 дугаартай “Тусгай хамгаалалттай газар нутагт газар »»
|
|
Шуурганы улмаас АНУ-д олон зуун нислэг цуцлагджээ 10:18 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 28 /Reuters/. АНУ-ын зүүн хойд нутгийг цас, мөстсөн бороотой хүйтэн
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 28 /Reuters/. АНУ-ын зүүн хойд нутгийг цас, мөстсөн бороотой хүйтэн »»
|
|
Онцгой байдлын байгууллагын 2025 оны шилдэг алба хаагчид 10:14 Онцгой байдлын байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах,
|
Онцгой байдлын байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, »»
|
|
2025 оны шилдэг хуульчид тодорлоо 09:51 Оны шилдэг хуульчдыг шалгаруулах “Фемида-2025” ёслолын ажиллагаа 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр болж,
|
Оны шилдэг хуульчдыг шалгаруулах “Фемида-2025” ёслолын ажиллагаа 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр болж, »»
|
|
Улаанбаатар метро төсөл хэрэгжсэнээр нэг чиглэлд цагт 17 мянга гаруй зорчигч тээвэрлэнэ 09:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон »»
|
|
С.Амарсайхан: Төр төсвөө бүрдүүлж чадахгүй болсон үедээ наймаачин шиг ханддаг байж болохгүй 16:31 Төрийн өмчийн зарим компаниудыг хувьчлахаар болсон тухай Засгийн газраас мэдээллэсэн. Тэгвэл энэ хувьчлалтай холбоотой УИХ-ын гишүүн С.Амарсайхан өөрийн байр суурийг олон нийтэд хандаж цахим хуудаснаа илэрхийлжээ.
|
Төрийн өмчийн зарим компаниудыг хувьчлахаар болсон тухай Засгийн газраас мэдээллэсэн. Тэгвэл энэ хувьчлалтай холбоотой УИХ-ын гишүүн С.Амарсайхан өөрийн байр суурийг олон нийтэд хандаж цахим хуудаснаа илэрхийлжээ. »»
|
|
Онцгой байдлын алба хаагчид он гарснаар 4425 хүний амь насыг авран хамгаалжээ 16:06 Онцгой байдлын ерөнхий газрын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар нээж, үг хэллээ.
|
Онцгой байдлын ерөнхий газрын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар нээж, үг хэллээ. »»
|
|
Нийслэлийн шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо 15:54 Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1214, 2024 оны А/612 дугаар захирамжаар “Нийслэлийн шилдэг менежменттэй цэцэрлэг, сургууль шалгаруулах, индексийн урамшуулал олгох”, “Шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэг” шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ыг тус тус шинэчлэн баталсан.
|
Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1214, 2024 оны А/612 дугаар захирамжаар “Нийслэлийн шилдэг менежменттэй цэцэрлэг, сургууль шалгаруулах, индексийн урамшуулал олгох”, “Шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэг” шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ыг тус тус шинэчлэн баталсан. »»
|
|
“НИСЭХИЙН АЛДАР” МЕДАЛИЙН АНХДАГЧИД ТОДРОВ 15:46 Шинэ бүтэц зохион байгуулалтаар ТӨХХК болж өөрчлөгдсөн Иргэний нисэхийн үндэсний төв салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, өндөр ур чадвартай ажилтнуудаа урамшуулах “Нисэхийн алдар” медальтай болсон билээ.
|
Шинэ бүтэц зохион байгуулалтаар ТӨХХК болж өөрчлөгдсөн Иргэний нисэхийн үндэсний төв салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, өндөр ур чадвартай ажилтнуудаа урамшуулах “Нисэхийн алдар” медальтай болсон билээ. »»
|
|
Дархан-Уул аймагт гэрээсээ гараад сураггүй алга болсон 62 настай иргэнийг олж, эмнэлгийн байгууллагат хүлээлгэж өгчээ 15:39 Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт Дархан-Уул аймагт хүүхдийндээ түр ирээд байсан иргэн "Б" нь 2025.12.24-ний өдрийн 08:00 цагийн орчим хүүхдийнхээ гэрээс гараад сураггүй болсон бөгөөд эрэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.
|
Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт Дархан-Уул аймагт хүүхдийндээ түр ирээд байсан иргэн "Б" нь 2025.12.24-ний өдрийн 08:00 цагийн орчим хүүхдийнхээ гэрээс гараад сураггүй болсон бөгөөд эрэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. »»
|
|
1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтнолоо зарласан энэ өдөр бүх нийтээрээ амарна 15:31 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойг арванхоёрдугаар сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлдэг.
|
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойг арванхоёрдугаар сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. »»
|
|
П.Мөрөн, Э.Халиунболд нар “Дакар ралли”-д хурд сорих нь 15:25 Мотоциклын тамирчин Тиерри Сабине Ливи улсад 1977 онд болсон уралдааны элсэн цөлд төөрч, азаар амь аврагдахдаа
|
Мотоциклын тамирчин Тиерри Сабине Ливи улсад 1977 онд болсон уралдааны элсэн цөлд төөрч, азаар амь аврагдахдаа »»
|
|
Онцгой байдлын байгууллагын 2025 оны Онцгой гавьяа байгуулсан алба хаагчид 15:22 ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ ОНЦГОЙ ГАВЬЯА БАЙГУУЛСАН АЛБА ХААГЧИД
|
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ ОНЦГОЙ ГАВЬЯА БАЙГУУЛСАН АЛБА ХААГЧИД »»
|
|
“ИНҮТ” ТӨХХК-ИЙН АЖИЛТНУУД ХӨДӨЛМӨРӨӨ ҮНЭЛҮҮЛЛЭЭ 12:49 Шинэ оны босгон дээр “ИНҮТ” ТӨХХК-ийн ажилтнууд төр, засаг, байгууллагын шагналаар шагнуулж, хөдөлмөрөө үнэлүүлснийг “ИНҮТ” ТӨХХК-ийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ.
|
Шинэ оны босгон дээр “ИНҮТ” ТӨХХК-ийн ажилтнууд төр, засаг, байгууллагын шагналаар шагнуулж, хөдөлмөрөө үнэлүүлснийг “ИНҮТ” ТӨХХК-ийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ. »»
|
|
Кремль: В.Путин жил тутмын илтгэлээ тавихгүй 11:28 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу »»
|
|
Улсын арслан Б.Орxонбаярыг "Оны онцлоx xүн"-ээр тодруулжээ 10:53 Аму тариа, Ардын хувьсгалын өлгий нутаг хэмээгддэг Сэлэнгэ аймаг уламжлал ёсоор салбар бүрийн шилдгүүдээ
|
Аму тариа, Ардын хувьсгалын өлгий нутаг хэмээгддэг Сэлэнгэ аймаг уламжлал ёсоор салбар бүрийн шилдгүүдээ »»
|
|
Ж.Чинбүрэн: Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахараа тасралтгүй хэмжих CGM төхөөрөмжөө хүлээн авлаа 10:29 Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд хурууны өндгөө өдөр бүр 10 удаа хатгуулахгүйгээр сахарын үзүүлэлтээ тогтмол
|
Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд хурууны өндгөө өдөр бүр 10 удаа хатгуулахгүйгээр сахарын үзүүлэлтээ тогтмол »»
|
|
Ч.Хишигдалай: Гуравдагч улсаас буюу Казахстанаас шатахуун худалдаж авах талаар ярилцсан 10:26 Шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ)-наас өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа.
|
Шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ)-наас өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. »»
|
|
УИХ-ын гишүүн С.Амарсайхан төрийн өмчит компаниудыг яаран хувьчлах гэж байгааг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлжээ 10:20 С.Амарсайхан хэлэхдээ "Эдийн засаг хямарсан, иргэдийн орлого хумигдсан, аж ахуйн нэгжүүд мөнгө санхүүгийн боломжгүй энэ үед
|
С.Амарсайхан хэлэхдээ "Эдийн засаг хямарсан, иргэдийн орлого хумигдсан, аж ахуйн нэгжүүд мөнгө санхүүгийн боломжгүй энэ үед »»
|
|
Элчин сайд П.Сэргэлэн Кувэйт улсын батлан хамгаалахын сайд Шейх Абдулла Али Абдулла Аль-Салем Аль-Сабахтай уулзав 10:05 Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
|
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр »»
|
|
Хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа 09:31 Гамшгаас хамгаалах тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усан замын тээврийн тухай хууль,
|
Гамшгаас хамгаалах тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усан замын тээврийн тухай хууль, »»
|
|
“Уламжлалт гар урлалыг дэмжих төв”-д ЖДҮ эрхлэгчид түрээсийн төлбөр төлөхгүйгээр ажиллаж байна 17:28 Гэр хорооллын тогтвортой, цогц хөгжлийг дэмжих зорилгоор “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
|
Гэр хорооллын тогтвортой, цогц хөгжлийг дэмжих зорилгоор “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийг хэрэгжүүлж байна. »»
|
|
Хамгаалалтын захиргаадад үүссэн бичиг баримтын зөрчлийг 21 хоногт арилгуулж, иргэд, ААН-ийн асуудлыг шуурхай шийдвэрлэнэ 17:04 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглалттай холбоотой тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, зөрчлийг арилгах чиглэлээр ажиллах АЛБАН ДААЛГАВАР гаргаж, хамгаалалтын захиргаадад хүргүүлсэн байна.
|
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглалттай холбоотой тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, зөрчлийг арилгах чиглэлээр ажиллах АЛБАН ДААЛГАВАР гаргаж, хамгаалалтын захиргаадад хүргүүлсэн байна. »»
|
|
“ИНҮТ” ТӨХХК АЖЛАА ДҮГНЭЖ, БАЯРЫН ХУРЛАА ХИЙЛЭЭ 16:35 “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК 2025 оны ажлаа дүгнэж, баярын хурлаа хийлээ.
|
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК 2025 оны ажлаа дүгнэж, баярын хурлаа хийлээ. »»
|
|
Төрийн байгууллагуудад авлигаас урьдчилан сэргийлэх Зөвлөмж хүргүүлэв 16:32 Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Зам тээврийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газар, Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт Зөвлөмж хүргүүлэв.
|
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Зам тээврийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газар, Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт Зөвлөмж хүргүүлэв. »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа 15:16 Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, ашигт малтмалын лицензийн
|
Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, ашигт малтмалын лицензийн »»
|
|
Соронзон шуургатай өдрүүдийн тоо эрс нэмэгджээ 12:39 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /TASS/. Энэ онд Дэлхий дээр соронзон шуурга болсон өдрүүдийн тоо
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /TASS/. Энэ онд Дэлхий дээр соронзон шуурга болсон өдрүүдийн тоо »»
|
|
Татварын өртэй татвар төлөгчийн дансыг хаахгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг нь бүрдүүлнэ 12:28 Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж 40 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж 40 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. »»
|
|
“ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарт ял шийтгэлээ 12:05 “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарт холбогдох хахуулийн хэргийг Баянзүрх,
|
“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарт холбогдох хахуулийн хэргийг Баянзүрх, »»
|
|
Украины ард түмнийг өрөвдөхийн зэрэгцээ улстөрчдийг нь жигших юм 12:03 Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн.
|
Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн. »»
|
|
Баян-Өлгий аймгийн 319 уул, усны Казах нэрийг Монголоор сэргээн нэрлэх тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ 11:16 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баян Өлгий аймгийн 319 уул усны казах нэрийг монгол нэршлээр нь сэргээн
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баян Өлгий аймгийн 319 уул усны казах нэрийг монгол нэршлээр нь сэргээн »»
|
|
Далайн ёроолоос газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 11:15 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын »»
|
|
БНХАУ-ын ШУӨЗО-ны Хами аймгийн төлөөлөгчидтэй уулзалт хийлээ 11:04 БНХАУ-ын Шинжан Уйгарын Өөртөө Засах Орны Хами аймгийн намын хорооны дарга Сун Таогийн урилгаар 2025 оны
|
БНХАУ-ын Шинжан Уйгарын Өөртөө Засах Орны Хами аймгийн намын хорооны дарга Сун Таогийн урилгаар 2025 оны »»
|
|
Ар Монгол, Өвөр Монголын байгалийн нөөц баялаг 11:02 Монголын өндөрлөг газар нутаг нь Дэлхийн хэмжээнд стратегийн ач холбогдол бүхий асар их, олон төрлийн ашигт малтмалын нөөцөөрөө баян.
|
Монголын өндөрлөг газар нутаг нь Дэлхийн хэмжээнд стратегийн ач холбогдол бүхий асар их, олон төрлийн ашигт малтмалын нөөцөөрөө баян. »»
|
|
Өндөр өртөгтэй үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа 10:59 Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Лангуунаас алтан гинжнүүд
|
Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Лангуунаас алтан гинжнүүд »»
|
|
Оюу толгойн Хянан шалгах түр хороо өнөөдөр сүүлийн хуралдаанаа хийлээ 10:57 Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн
|
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн »»
|
|
Гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлж, урьдчилан сэргийлэгч иргэн бүрт баярлалаа 10:40 Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг "Аюулгүй байдлаа шалгах" өдөр болгон
|
Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг "Аюулгүй байдлаа шалгах" өдөр болгон »»
|
|
Аймаг, сумдад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, цасанд боогдсон зам, давааг нээх хүнд машин механизм гаргахаар шийдвэрлэлээ 10:32 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвлийг хүндрэл багатай даван туулах, зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвлийг хүндрэл багатай даван туулах, зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх »»
|
|
|
Трамп-Зеленскийн уулзалтаас тодорхой үр дүн гарсангүй 14:33 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 29 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины удирдагч
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 29 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины удирдагч »»
|
|
Шуурганы улмаас АНУ-д олон зуун нислэг цуцлагджээ 10:18 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 28 /Reuters/. АНУ-ын зүүн хойд нутгийг цас, мөстсөн бороотой хүйтэн
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 28 /Reuters/. АНУ-ын зүүн хойд нутгийг цас, мөстсөн бороотой хүйтэн »»
|
|
Кремль: В.Путин жил тутмын илтгэлээ тавихгүй 11:28 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу »»
|
|
АНУ Нигери дэх "Исламын улс" бүлэглэлд цохилт өгчээ 10:57 Нигерийн Засгийн газрын хүсэлтийн дагуу АНУ Нигерийн баруун хойд бүсэд байрлаж байсан “Исламын улс” (ISIS)
|
Нигерийн Засгийн газрын хүсэлтийн дагуу АНУ Нигерийн баруун хойд бүсэд байрлаж байсан “Исламын улс” (ISIS) »»
|
|
В.Зеленский: 20 заалт бүхий төлөвлөгөөг АНУ-тай хамтран боловсруулсан 14:58 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /NHK/. Оростой хийж буй дайныг зогсооход чиглэсэн 20 заалт бүхий
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /NHK/. Оростой хийж буй дайныг зогсооход чиглэсэн 20 заалт бүхий »»
|
|
Украины ард түмнийг өрөвдөхийн зэрэгцээ улстөрчдийг нь жигших юм 12:03 Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн.
|
Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн. »»
|
|
Далайн ёроолоос газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 11:15 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын »»
|
|
Хятад Улс цөмийн зэвсгийг түрүүлж ашиглахгүй байх бодлогыг баримтална гэв 17:36 12-р сарын 23-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв.
|
12-р сарын 23-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв. »»
|
|
Тайванд зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн нас барж, 11 иргэн гэмтэв 17:12 Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж,
|
Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, »»
|
|
Медведев Европын Холбооны зөөлөн өнгө аястай мэдэгдлүүдийн шалтгааныг сонирхож байна гэв 17:02 ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус
|
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус »»
|
|
АНУ ногоон картын сугалаагаа зогсоов 11:53 Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан
|
Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан »»
|
|
Украины парламентад сонгуулийн асуудлаар ажлын хэсэг байгуулжээ 15:13 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах »»
|
|
Саудын Арабад цас оржээ 14:34 ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
|
ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ. »»
|
|
Хутга, тэсрэх бөмбөгтэй этгээд халдлага үйлджээ 11:20 Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон
|
Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Лавров: Барууныхан Украинтай холбоотойгоор олон улсын эрх зүйн хэм хэмжээг гуйвуулж байна 12:47 Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж
|
Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж »»
|
|
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
|
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|