BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Сүүлчийн чуулганы нээлтийн сюрпризүүд

Энэ парламентын бүрэн эрхийн хугацаан дахь хамгийн сүүлчийн чуулган өчигдөр нээлтээ хийлээ.  Хаврын ээлжит чуулган коронавирусын халдварын эрсдэлтэй үед цахимаар нээгдэж  буйгаараа онцлог байлаа. Гишүүд  хоёр метрийн зайтай сууж, 10-аас дээш хүн нэг танхимд суухыг хоригложээ.  Чуулганы нээлтэд  Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, зарим улсын Элчин сайд нар оролцсон юм.  2016 оны 


УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрэлдсэн парламентын сүүлчийн чуулганы нээлтийн сюрпризээс танд дуулгая. УИХ-ын чуулган өчигдөр 12.00 цагт хөшгөө нээсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж хэлсэн үгэндээ энэ парламентын ололт, амжилтуудаас нэлээд  онцоллоо. Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлтийг 19 жилийн дараа хийж чадсан.  “Ажил хийвэл дуустал давс хийвэл уустал” гэдэг шиг одоо Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангах эрхзүйн орчинг бүрдүүлж ажиллахаа илэрхийллээ.  Түүнчлэн чуулганы индэр дээрээс агаарын бохирдлыг бууруулсан багийнханд баяр хүргэсэн. Парламентын спикер “Сэтгэлд гал байвал зууханд гал олддог” гэдэг. Сэтгэл зориг гаргасан эрс шийдэмгий шийдлүүд амжилттай хэрэгжиж байгаагийн нэг жишээ нь утаагүй түлш юм. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, гамшгийн хэмжээнд хүрээд байсан хорт утааг бууруулсан ажлыг хаврын урь орсон өнөөдөр дүгнэж, сайн ажиллалаа гэж хэлж болохоор боллоо. Утаа бууруулах чиглэлээр Засгийн газрын гаргасан шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлсэн Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатараар ахлуулсан хамт олонд баяр хүргэе. Дараа жил утааг дахин бууруулахыг үүрэг болгож байна” гэсэн юм. 

Түүнчлэн  эдийн засгийг дэмжих, тэлэх, хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах, малчдын орлогыг бууруулахгүй байх, банкны салбарын реформ, зээл, зээлийн хүүгийн төлөлтийг тодорхой хугацаагаар зогсоох, хөнгөлөх чиглэлээр УИХ-ын зарим гишүүн идэвхтэй ажилласныг хэлсэн юм.  УИХ-ын дарга Г.Занданшатарын үгэнд гишүүд алга ташин,  сүүлчийн чуулганы нээлтийн арга хэмжээ баярын хурал шиг л боллоо. 

Мөн хаврын чуулганы нээлтэд  Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн.  Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс эшлэн хүргэвэл “...Хүн төрөлхтөн аюулт халдварт өвчин, цар тахалтай нүүр туллаа. Улсын төсөвтөө яаралтай тодотгол хийж, тэвчиж болох бүх зардлыг танах, ажлын байрыг хадгалах хэрэгтэй. Улс төрийн сонгуулийг хойшлуулах зайлшгүй шаардлага үүссэн гэж үзэж байна.

Халдварт өвчин гарсан энэ үед олон иргэн цуглуулж, улс төрийн сонгууль явуулах боломж байхгүй гэж харж байна  Улс төрийн эрх ашгаа дээгүүрт тавих нь эх орноосоо урвасантай адил. Хямралын эсрэг тусгай сан бүрдүүл. Компаниуд ашиг олохгүй байгаа энэ цагт НӨАТ-ыг царцаах хэрэгтэй. Ажлын байраа хадгалахад чиглэсэн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

Иргэд, ялангуяа хүүхдийн орчин нөхцлийг тооцож, эмийн хангамжийг нэмэгдүүлэх шийдвэр гарга. Бүхний түрүүнд иргэдээ тавьж ажиллахыг уриалж байна. Эдгээр асуудлыг ҮАБЗ-өөрр хэлэлцэж, эрдэмтдийн баг байгуулах, хямралын үеийн төрийн нэгдмэл удирдлагыг байгуулж ажиллахаас өөр гарц харагдахгүй байна. Мөн УИХ-ын гишүүн Б.Батзориг гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтэй өгсөн.  Түүнтэй адил энэ  сууж байгаа зарим гишүүн сайн дураараа огцорч, шударга ёсыг өөрсдөөсөө эхлүүлж, ард түмэндээ үлгэр дуурайлал болохыг санууллаа.

Ийнхүү хаврын ээлжит чуулганд Ерөнхийлөгч Х.Баттулга,  УИХ-ын дарга Г.Занданшатар нар үг хэлж, УИХ-ын гишүүн,  Монгол Улсын гавьяат жүжигчин  С.Жавхлангийн дуулсан “Төрийн дуулал” эгшиглэснээр өндөрлөсөн.

Энэ чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлууд ээлж дарааллаа хүлээж байна. Нэн тэргүүнд Засгийн газраас авч буй эдийн засгийн багц арга хэмжээнд зориулах 5.1 тэрбумын хөрөнгө эх үүсвэрийг батлах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.  Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах хуулийн төслүүдийг батална.  Түүнчлэн парламент дахин нэг гишүүнээ чөлөөлөх асуудлыг шийдэх юм.  Учир нь УИХ-ын гишүүн Б.Батзориг өнгөрсөн долоо хоногт бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.  Түүнийг сайдаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, ЖДҮХС-ийн мөнгийг хууль бусаар зарцуулсан гэх хэрэгт буруутган шалгагдаж буй  юм. Тэрээр чөлөөлөгдвөл парламент 73 гишүүнтэйгээр бүрэн эрхийнхээ  хугацааг дуусгах нөхцөл байдал үүснэ. 

Түүнчлэн 2020 оны УИХ-ын сонгууль хойшилж магадгүй байна. Ерөнхийлөгч чуулганы нээлт дээр ч сонгуулийг хойшлуулах саналаа хэллээ.  Харин МАН-ын дарга  У.Хүрэлсүх “Сонгууль хойшлох шалтгаан байхгүй” хэмээн мэдэгдээд байгаа.    Гэхдээ коронавирусын нөхцөл байдал хүндэрвэл яалт ч үгүй олон улсын жишгийг дагаж сонгууль хойшлогдох байх.   Энэ онд улс төрийн сонгууль явагдах 60 гаруй улс байна.  Үүнээс одоогийн байдлаар есөн орон оны эхний хагаст болох сонгуулийн үйл ажиллагаагаа хойшлуулаад байгаа билээ.  Тэгэхээр 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах эсэх асуудал ч  отгон чуулганы  гол сэдэв байх нь ээ.

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сүүлчийн чуулганы нээлтийн сюрпризүүд
Бусад мэдээ ▼

1
05-28
Б.Баярмагнай: Хэрвээ зэвсэгт хүчинд золиос гэж байх ёстой юм бол тэр нь би байг

2
05-28
Хаалгаа түгжсэн Монгол

3
05-28
УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ

4
05-28
Хунтайж Харригийн байшингийнх нь дээгүүр дронууд нисдэг

5
05-28
Коронавирусээр халдварласан тохиолдол 161 болов

6
05-28
ЗТХЯ-ыг самарсан Ж.Бат-Эрдэнийн гэр бүлийн орлого жилийн дотор 100 саяас 900 сая болтлоо өсчээ

7
05-28
ЦЕГ: Тогтоол усны гүнийг хэмжиж байна

8
05-28
19 тэрбумын хөрөнгөтэй И.Нарантуяа хатагтайн шунал барагдах болоогүй юу?

9
05-28
АН хүүхдүүдийн үхлээр улс төр хийж байна

10
05-28
Ц.Сандуйгийн НЭР ДЭВШИХ эрхийг хязгаарлах уу?!

11
05-28
АНУ-д цар тахлын улмаас нас барсан хүний тоо 100 мянгыг давлаа

12
05-28
​Ц.Мөнхбаатар: Дөрвөн хүүхэд эндсэн асуудал дээр бүх шатанд хариуцлага тооцно

13
05-28
​Б.Баатархүү: 11-15 насны дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан

14
05-28
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

15
05-28
​'Хан талст' компанийн хариуцлагагүй ажиллагаанаас болж дөрвөн хүүхэд алтан амиа алдлаа гэв

16
05-28
​Д.Нямхүү: Нэмж 13 хүнээс коронавирус илэрлээ

17
05-28
Н.Номтойбаяр гишүүн байхдаа Дорнод аймагт ямар бүтээн байгуулалт хийсэн бэ?

18
05-28
​Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйтэй ёс зүйгүй харьцсан шүүгчийн шүүх эрхийг бүх насаар нь түдгэлзүүллээ

19
05-28
Генерал Б.Баярмагнай: Улс төрчид Сьерра леонд очоосой, баялгийн балгаас нь суралцаасай

20
05-28
Зээлийн хүүг бууруулах нь гарц мөн үү?

21
05-28
​‘Онон’ Монголдоо эсэн мэнд буцаж ирсэн цорын ганц эгэл хөхөө болжээ

22
05-28
Гаршсан ЖДҮ-чин нэр дэвшиж болох уу

23
05-28
Төгсөрсөн луйварчин О.Магнайгийн маскыг хуулжээ

24
05-28
Тахалтай орнууд хөл хориогоо сулруулаад байх, манайх чангалаад байх аль нь зөв бэ

25
05-27
УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯРЫН САНААЧИЛГААР УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012-2019 ОНД ХИЙГДСЭН БОЛОН 2020 ОНД ХИЙХ АЖЛУУД

26
05-27
Хүүхдийн баярт зориулсан ХӨӨРХӨН ХЯМДРАЛ 50% зарлалаа

27
05-27
ОЛОНТОЙ ХҮН

28
05-27
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсний үр дүнд уурхайчдын цалин, ахмадуудынхаа тэтгэмжийг нэмэгдүүлжээ

29
05-27
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва барилгын материалын үндэсний үйлдвэрлэгч “Жоби” үйлдвэртэй танилцлаа

30
05-27
The New York Times: Турк улс Ливид гол тоглогч болж хувирсан нь

31
05-27
Ц.Мөнхбаяр, П.Шинжээравдан нарын иргэд Н.Энхбаярыг СЕХ бүртгээгүйг эсэргүүцэж, үймээн үүсгэв

32
05-27
Сонгуулийн солиорол ба тэрбумтан болгох амлалт

33
05-27
Д.Нямхүү: Долоон хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 148 боллоо

34
05-27
Нэр дэвшигч гэх БИРДҮҮД гарч ирээд хүслээ хэл гэвэл битгий гэнэн байгаарай

35
05-27
В.Путин: Орос хүнсээр өөрийгөө хангаж чадна

36
05-27
Т.Билэгжаргалд 2.8 жилийн хорих ял оноолоо

37
05-27
Ч.Улааны амласан ба улайсан тайлбар

38
05-27
НМХГ:"Сансар" худалдааны төвийн бэлгэнд боосон "Haribo" чихэр шошгын мэдээллийн зөрчилтэй байсан

39
05-27
БНСУ-д амны хаалтгүй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулахгүй

40
05-27
Алтны ханш 1700.60 ам.долларт буюу сүүлийн найман жилд хамгийн өндөр үнэ хүрлээ

41
05-27
Сонгууль явуулах журмаа хэзээ танилцуулах вэ?

42
05-27
Усаа хэмнэх ухаан нь амьдралыг тэтгэх үнэт зүйл юм

43
05-27
Цар тахлын төв дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст шилжиж буйг ДЭМБ анхааруулжээ

44
05-27
АНУ-ын хотуудад хөл хорионы улмаас хоол хүнсгүй болсон хархнууд бие биеэ барьж идэж байгааг мэдээлжээ

45
05-27
Мөнгөөр нь биш, мөрийн хөтөлбөрөөр нь сонгоё

46
05-27
Парламентын сонгуулиар хэнийг Ерөнхий сайд болгохоо давхар шийднэ

47
05-26
Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа

48
05-26
Энэ сарын 30-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүснэ

49
05-26
Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар М.Тулгатыг сонголоо

50
05-26
Хятадын Засгийн газар ажлын тайлангаа танилцуулжээ

51
05-26
Амжилтын түүх: Кино түрээслэгчээс "Нетфликс"-ийн гүйцэтгэх захирал болсон Рид Хастингс

52
05-26
Наадамлаад өвдөх үү, наадахаас татгалзах уу

53
05-26
Эверест оргилоос харагдах үзэмж

54
05-26
Цэнхэр дэлгэцийн наадам гэж юу байдаг юм бэ?

55
05-26
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Кремльд эргэн иржээ

56
05-26
Монгол Улсаас ОХУ-д 1 сая ам.долларын махны тусламж үзүүлэх гэрчилгээг гардуулав

57
05-26
Гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийг АНУ-д уриалжээ

58
05-26
ОХУ-д “Ми-8” цэргийн нисдэг осолджээ

59
05-26
Энэ сонгууль миний бодлоор…

60
05-26
Францад трансжендер эмэгтэй анх удаа хотын даргаар сонгогджээ

61
05-26
Салхитын мөнгөний ордын хэргээр шүүгдсэн Ш.Мөнгөншагай нарт 2-5 жилийн ял оноолоо

62
05-26
Д.Цогтбаатар сайд гадаад дахь иргэдийг ОЛИГАРХИ хэмээн доромжлов

63
05-26
Хариуцлага алдсан таван хүний асуудлыг 30 хүнийг халсан болгож дэвэргэжээ

64
05-26
МАН-ын нэр дэвшигчдээс ЖДҮ-гийн зээл авсан нь баримтаар нотлогдсон ганц хүн Х.Нямбаатар

65
05-26
Нийслэлийн 2,000 цэгт хүний нүүр царайг таних боломжтой камер суурилуулахаар болжээ

66
05-26
ОХУ-аас 171 иргэн эх орондоо ирлээ

67
05-26
Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хууль зөрчив үү?

68
05-26
Маш ноцтой: “Дуншиж” буй шашны хууль гадаадын захиалгатай гэв үү?!

69
05-26
Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хууль зөрчив үү?

70
05-26
Хитлерийн хайртай араатан Москвагийн амьтны хүрээлэнд 84 насандаа амьсгал хураажээ

71
05-26
Татан авах хүмүүсээ тал, гэр хоёртоо байрлуулъя

72
05-26
Ч.Улаан сайд аа, уучлаарай чинь хэрэггүй, дахиж Монголын төрд битгий ойрт

73
05-26
Үндсэн хуулийн өөрчлөлт: Цэцийг ч гэсэн сэгсрээд үзье

74
05-25
Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу эрүүл мэнд, соёл, амралтын орчныг бүрдүүлнэ

75
05-25
БНХАУ яагаад энэ онд эдийн засгийн өсөлтийн тодорхой зорилт дэвшүүлээгүй вэ?

76
05-25
Хөл хориог зургаадугаар сарын 30-ныг дуустал сунгалаа

77
05-25
БНАСАУ шинэ шумбагч онгоц зэвсэглэлдээ хүлээн авахаар бэлдэж байна

78
05-25
Хонконгийн залуус дахин эсэргүүцлийн жагсаал хийлээ

79
05-25
Эдийн засгийг “ХҮРЭЛСҮХ” хэмжүүрээр шинжихүй

80
05-25
Ноос хогонд, ноолуур банкны өрөнд

81
05-25
Цахим спортын “Tiger” баг Азийн топ багуудын тэмцээнд түрүүллээ

82
05-25
Тува улсын тэргүүн коронавирусээр халдварлажээ

83
05-25
The Diplomat: Монголын УИХ-ын сонгуульд сонирхолтой олон хүн нэр дэвшсэн ч тогтолцоо нь тэдний эсрэг байна

84
05-25
​АНУ-д олныг хамарсан үдэшлэгийн үеэр буудалцаан болж хоёр хүн алагдаж, таван хүн шархаджээ

85
05-25
Сисси гүйж Роми Шнайдерын амьдарлын түүхээс

86
05-25
Томуугийн өвчлөл өмнөх долоо хоногоос 5.1 хувиар өсжээ

87
05-25
Энэ кино бүхлээрээ сэтгэлзүйн драм

88
05-25
Суурь өөрчлөлт хийхгүйгээр гацаа арилахгүй

89
05-25
Коронавирусний эсрэг БНХАУ-ын тэмцлийн талаарх зургаан баримт

90
05-25
Далай ламын хойд дүрийг тодруулах асуудал ээдрээтэй болжээ

91
05-25
Дорнод аймагт ослын улмаас найман сартай хүүхэд амиа алджээ

92
05-25
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 460 машины автозогсоол барина

93
05-25
Ван И: АНУ БНХАУ-ыг өөрчлөх бодлоосоо салах хэрэгтэй

94
05-25
М.Нандин-Эрдэнэ өрсөлдөгчөө 38 секундэд яллаа

95
05-25
С.Баяр нарын 7 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан хойшлогдлоо

96
05-25
Ч.Улаан: 100 мянган төгрөгөөр ноолуураа авч чадсангүй. Малчдаасаа хүлцэл өчье

97
05-25
У.Хүрэлсүх: Хил нээхгүй, хэзээ нээхийг хэлж чадахгүй

98
05-25
БНХАУ АНУ-д хандан эсэргүүцлээ илэрхийлжээ

99
05-25
Дахин нэг хүн эдгэрч, дараагийн тусгаарлалт руу шилжлээ

100
05-25
Газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх үйл ажиллагааны түр журмыг буцаалаа