BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Коронагаас авч үлдэх сургамж, дадал

Хүн төрөлхтөн бий болсон цагаасаа маш олон зовлон бэрхшээлийг туулж өдийг хүрсэн. Нийтийг хамарсан дайн самуун, 


өвчин тахал, байгалийн гамшигт үзэгдлээс болж хэдэн зуун мянгаараа, сая саяараа хиарч байсан түүх бий. Гэсэн ч энэ бүх гай зовлонг давж гарахын тулд хүн төрөлхтөн улам ихийг сурч, илүү ихийг хийж байснаараа өнөөгийн түвшинд хүрч чаджээ. Өөрөөр хэлбэл, аймшигт цар тахал, дайн байлдааны хор уршиг өгүүлшгүй их боловч үүний дараа шинэ, шинэ соёл дэлгэрч, шинжлэх ухаан улам л хөгжсөн байдаг. 60 гаруй сая хүний амийг авч одсон дэлхийн хоёрдугаар дайны дараа л гэхэд цөмийн шинжлэх ухаан, сансар судлал, харилцаа холбооны салбар гэх мэт шинжлэх ухаан шинэ шатанд хөгжих эхлэлийг тавьжээ. Дэлхийн нэгдүгээр дайны дараа л гэхэд пулемёт, миномет болоод усанд шумбагч хөлөг онгоц, зэрэг байлдааны үйл ажиллагаанд урьд өмнө ашиглаж байгаагүй зэвсэг техник гарч ирээд зогсохгүй, цэргийн нисэх хүчний хөгжлийн эхлэл тавигдаж, тагнан турших болон сөнөөгч, бөмбөгдөгч онгоцны төрөл ангиуд үүсэн хөгжсөн байдаг. Харин дэлхийн нэгдүгээр дайны төгсгөл хавьцаа гарсан Испани ханиад дэлхийн 50-100 сая хүний амийг авч одсоноороо хүн төрөлхтний түүхэнд хамгийн их үхэл дагуулсан аймшигт халдвар хэмээн тэмдэглэгджээ. Энэ хөнөөлт өвчний талаар анх мэдээлэл түгээгээгүй дарсан нь олон сая хүнд халдах нөхцөлийг бүрдүүлсэн гэдэг. Мөн дэлхийн дайн ч нөлөөлсөн нь тодорхой. Олон зуун саяар нь хүнээ алдсаны дараа л Европ даяараа “Хичнээн хэцүү байсан ч ард түмнээсээ үнэнийг нуухгүй байх” хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн байна. Энэ үзэл баримтлалыг өдгөө соёлт хүмүүс мөрдлөг болгосоор байна.

Өнөөдөр дэлхийн улсуудад аюул болоод буй коронавирусээр олон мянган хүн эндээд байгаа ч хүн төрөлхтөнд бас нэгэн шинэ соёл хэвшүүлж, шинэ нээлтүүд гарч ирж байна. Хамгийн ойрын жишээ бол коронавирусийг анх гурав хоногт шинжилж тогтоож байсан бол өдгөө таван минутын дотор оношилж чадаж байна. Энэ нь анагаахын шинжлэх ухааны оношилгооны салбар хэрхэн хурдан хөгжиж, шинэ шинэ бүтээгдэхүүн шил даран гаргаж байгаагийн жишээ. Цаашид үүнээс ч илүү хурдан, хялбар оношилгоо эмчилгээний арга, хэрэгслүүд гарах нь дамжиггүй. Өнөөдөр Бээжингийн томхон дэлгүүр, үйлчилгээний төвүүд орж гарч байгаа үйлчлүүлэгчдийнхээ халууныг алсын зайнаас хэмжиж том дэлгэцээр харуулж байна. Халуунтай хүн байвал нэг алхам гишгүүлэхгүй мэдэх боломжтой гэсэн үг.

Монголчууд бид ч шинэ дадал, хэвшилтэй болоод, хэзээний ийм байсан мэт амьдарч байгаа. Бид гараа хэрхэн угаахыг шинэ түвшинд сурч байна. Мөн маск зүүх, нус цэрээ ил хаяхгүй, онц шаардлагагүй бол олноороо бөөгнөрөхгүй байх, ариун цэвэрч, шинэ хэв маягт бүгдээрээ л дасан зохицож эхэллээ. Яг энэ маягаараа хэвшил тогтоовол элдэв халдарт өвчин гарах магадлал буурдгийг бүгдээрээ харж байна. Өвөл, хаврын улиралд эмнэлгийн коридорт хүртэл багталцахгүй чихэлдэж, эмчлүүлдэг хүүхэд, хөгшид одоо алга. Он гараад коронагаас өөр нийтийг хамарсан өвчин гарсангүй. Өдөр тутмын амьдралдаа энэ бүхнийг хэвшил болоод дадвал бид элдэв маяггүй энгийн сайхан амьдарч чадах юм байна. Манай сонинд өгсөн судлаачийн ярианаас харахад өмнө нь 27-37 насны нэг, хоёр хүүхэдтэй гэр бүл долоо хоногт их сайндаа гурван удаа хоолны ширээний ард бөөнөөрөө суух боломжтой байж. Замын түгжрэл, гадуур хооллолт, хүүхдээ цэцэрлэг, аав ээжийнхээсээ авах хугацаа зэрэгт гэр бүлийн хамтдаа байх цагийн дийлэнх нь зарцуулагддаг байв. Харин одоо сургууль, цэцэрлэг ажиллахгүй, бага насны хүүхэдтэй ээжүүд гэртээ байгаа, ихэнх байгууллага онлайнаар ажиллаж эхэлсэн зэргээс болоод гэр бүлийн хамтдаа байх цаг нэмэгдэж, ядаж л орой бүр хамтдаа ярилцаж, хооллодог болсон гэж байгаа. Ингэснээр гэр бүлд эерэг дулаан уур амьсгал бүрдэж байна гэх.

Хүмүүсийн худалдан авалтад ч эерэг нөлөөлөл гарч байна. Дэлгүүрт ороод зөвхөн хэрэгтэй зүйлээ авдаг, эрүүл мэндийн дайсан гэгддэг хийжүүлсэн ундаа, чихэр, чипснээс татгалзаж эхэлжээ. Учир нь корона тусахгүй байхын тулд хүний дархлаа сайн байх ёстой. Дархлаа дэмжих эрүүл хүнсийг л гэрийн эзэгтэй нар сонгож байна.

Урьд жилүүдийн Цагаан сарын нүсэр золголт, дээл хувцас, өргөн хэсэлт ямар их мөнгө үрж, яаж ядраадаг байсныг одоо нийтээрээ ярьж байна. Цагаан сарыг өнөө жилийнх шиг тэмдэглэвэл их зүгээр юм гэж нийтээрээ л шагшиж байна. 2018 оны байдлаар манай 895.1 мянган өрхийн 64.0 хувь буюу 572.6 мянган өрх Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг байжээ. Судалгаагаар нэг өрхөөс дунджаар Цагаан сард 1.5 сая төгрөгийн зардал гаргадаг. Тавгийн идээ болон гарын бэлэгт улсын хэмжээнд 845.1 тэрбум төгрөгийн зардал гардаг. Харин бэлгийн 80.0 орчим хувийг импортын бүтээгдэхүүн зочиндоо бэлэглэж байгаа нь Монгол Улс Цагаан сарын баярт зориулж дунджаар 357.3 тэрбум төгрөг гадагш гаргадаг гэсэн тооцоо байна. Тэгвэл бид энэ жил гадагшаа ийм их мөнгө цутгасангүй. Гэхдээ л Цагаан сараа цомхон, тун дажгүй тэмдэглэчихсэн.

Мөн Эмэгтэйчүүдийн баяр, Цэргийн баяраас эхлээд хэн нэгнийхээ төрсөн өдрийг хүртэл хөөрч цэнгэлгүй, даруухан тэмдэглэж болдог гэдгийг мэдэж авлаа. Утга учиргүй олон хурал, семинар, үр дүн муутай хувийн болон ажил хэргийн уулзалтуудгүй бид амьдарч болоод л байна. Баасан гаригийн их архидалт, караоке дахь уулт байхгүй байсан ч амьдарч болж байгааг бид харж байна. Бааранд орж стрессээ тайлахгүй бол яаж амьд явах вэ гэж ярьцгаадаг нь худал болохыг мөн мэдлээ. Түүний оронд гэр орондоо эхнэр хүүхдүүдтэйгээ жаргал зовлонгоо хуваалцан инээхдээ инээж, уурлахдаа уурлаад бужигнаж байхад сайхан тайвширдгийг одоо л амьдралдаа үзэж байна.

Архидалт, байнгын хурал семинар, өглөө оройгүй худал үнэн ажил хийсэн нэр зүүж гэр орноосоо гадуур байх ямар их дарамттай байдгийг, энэ нь эрүүл мэндэд ямар их дайсантай байсныг хэдүүлээ мэдэж авсан нь чухал юм. Тэгэхлээр эрүүл байхыг хүсвэл өдөр бүр согтохгүй байхад л болдог юм байна. Эрүүл эр нөхөр хэрүүл хийдэггүй, эхнэртээ загнуулдаггүй, загнуулаагүй болохлоор хэрэлдэх хэрэг юу байна гэх мэтчилэн. Ийм байхад гэр бүлд энх тайван тогтож хүүхэд гарч тэнэхгүй, эхнэр үглэж яншихгүй амьдрал тэгшрээд явчихдаг гэдгийг энэ өвчний гайгаар ч гэх юм уу, золоор ч гэдэг юм уу мэдэж авлаа.

Ихэнх ажлыг цахимаар хийж болдог болчихоод байсныг одоо л хэрэгжүүлж үзэж амьдралд туршиж сурч байна. Хувь хүний харилцаа ч өөрчлөгдөж эхэлж. “Маскаа зүүгээч” гэвэл “Ямар сүртэй юм” гэж хялалзах хүн ч алга болов.

Энэ бүхнээ одоо бүгдээрээ бүр дадал, хэвшил болгоод авмаар байна. Ноднин тэмдэглэж чадаагүй юм гээд цагаан сар, наадмыг улам нүсэр хийх биш, хүндрэл чирэгдэл багатай өнөө жилийнх шиг хийж сурмаар байна.

Аз жаргалтай, амар хялбар амьдрахад нэг их олон зүйл хэрэггүй юм байна гэдгийг бид энэ өдрүүдэд мэдэж авч байна. Хамгийн гол нь эрүүл мэнд л чухал, эрүүл байвал бусад бүх зүйл аз жаргал юм байна гэдгийг мэдэж авсан нь энэ тахлын үеийн хамгийн гол олз юм.

Д.Оюунтуяа

Эх сурвалж: Өдрийн сонин

Коронагаас авч үлдэх сургамж, дадал
Бусад мэдээ ▼

1
05-28
19 тэрбумын хөрөнгөтэй И.Нарантуяа хатагтайн шунал барагдах болоогүй юу?

2
05-28
АН хүүхдүүдийн үхлээр улс төр хийж байна

3
05-28
Ц.Сандуйгийн НЭР ДЭВШИХ эрхийг хязгаарлах уу?!

4
05-28
АНУ-д цар тахлын улмаас нас барсан хүний тоо 100 мянгыг давлаа

5
05-28
​Ц.Мөнхбаатар: Дөрвөн хүүхэд эндсэн асуудал дээр бүх шатанд хариуцлага тооцно

6
05-28
​Б.Баатархүү: 11-15 насны дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан

7
05-28
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

8
05-28
​'Хан талст' компанийн хариуцлагагүй ажиллагаанаас болж дөрвөн хүүхэд алтан амиа алдлаа гэв

9
05-28
​Д.Нямхүү: Нэмж 13 хүнээс коронавирус илэрлээ

10
05-28
Н.Номтойбаяр гишүүн байхдаа Дорнод аймагт ямар бүтээн байгуулалт хийсэн бэ?

11
05-28
​Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйтэй ёс зүйгүй харьцсан шүүгчийн шүүх эрхийг бүх насаар нь түдгэлзүүллээ

12
05-28
Генерал Б.Баярмагнай: Улс төрчид Сьерра леонд очоосой, баялгийн балгаас нь суралцаасай

13
05-28
Зээлийн хүүг бууруулах нь гарц мөн үү?

14
05-28
​‘Онон’ Монголдоо эсэн мэнд буцаж ирсэн цорын ганц эгэл хөхөө болжээ

15
05-28
Гаршсан ЖДҮ-чин нэр дэвшиж болох уу

16
05-28
Төгсөрсөн луйварчин О.Магнайгийн маскыг хуулжээ

17
05-28
Тахалтай орнууд хөл хориогоо сулруулаад байх, манайх чангалаад байх аль нь зөв бэ

18
05-27
УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯРЫН САНААЧИЛГААР УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012-2019 ОНД ХИЙГДСЭН БОЛОН 2020 ОНД ХИЙХ АЖЛУУД

19
05-27
Хүүхдийн баярт зориулсан ХӨӨРХӨН ХЯМДРАЛ 50% зарлалаа

20
05-27
ОЛОНТОЙ ХҮН

21
05-27
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсний үр дүнд уурхайчдын цалин, ахмадуудынхаа тэтгэмжийг нэмэгдүүлжээ

22
05-27
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва барилгын материалын үндэсний үйлдвэрлэгч “Жоби” үйлдвэртэй танилцлаа

23
05-27
The New York Times: Турк улс Ливид гол тоглогч болж хувирсан нь

24
05-27
Ц.Мөнхбаяр, П.Шинжээравдан нарын иргэд Н.Энхбаярыг СЕХ бүртгээгүйг эсэргүүцэж, үймээн үүсгэв

25
05-27
Сонгуулийн солиорол ба тэрбумтан болгох амлалт

26
05-27
Д.Нямхүү: Долоон хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 148 боллоо

27
05-27
Нэр дэвшигч гэх БИРДҮҮД гарч ирээд хүслээ хэл гэвэл битгий гэнэн байгаарай

28
05-27
В.Путин: Орос хүнсээр өөрийгөө хангаж чадна

29
05-27
Т.Билэгжаргалд 2.8 жилийн хорих ял оноолоо

30
05-27
Ч.Улааны амласан ба улайсан тайлбар

31
05-27
НМХГ:"Сансар" худалдааны төвийн бэлгэнд боосон "Haribo" чихэр шошгын мэдээллийн зөрчилтэй байсан

32
05-27
БНСУ-д амны хаалтгүй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулахгүй

33
05-27
Алтны ханш 1700.60 ам.долларт буюу сүүлийн найман жилд хамгийн өндөр үнэ хүрлээ

34
05-27
Сонгууль явуулах журмаа хэзээ танилцуулах вэ?

35
05-27
Усаа хэмнэх ухаан нь амьдралыг тэтгэх үнэт зүйл юм

36
05-27
Цар тахлын төв дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст шилжиж буйг ДЭМБ анхааруулжээ

37
05-27
АНУ-ын хотуудад хөл хорионы улмаас хоол хүнсгүй болсон хархнууд бие биеэ барьж идэж байгааг мэдээлжээ

38
05-27
Мөнгөөр нь биш, мөрийн хөтөлбөрөөр нь сонгоё

39
05-27
Парламентын сонгуулиар хэнийг Ерөнхий сайд болгохоо давхар шийднэ

40
05-26
Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа

41
05-26
Энэ сарын 30-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүснэ

42
05-26
Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар М.Тулгатыг сонголоо

43
05-26
Хятадын Засгийн газар ажлын тайлангаа танилцуулжээ

44
05-26
Амжилтын түүх: Кино түрээслэгчээс "Нетфликс"-ийн гүйцэтгэх захирал болсон Рид Хастингс

45
05-26
Наадамлаад өвдөх үү, наадахаас татгалзах уу

46
05-26
Эверест оргилоос харагдах үзэмж

47
05-26
Цэнхэр дэлгэцийн наадам гэж юу байдаг юм бэ?

48
05-26
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Кремльд эргэн иржээ

49
05-26
Монгол Улсаас ОХУ-д 1 сая ам.долларын махны тусламж үзүүлэх гэрчилгээг гардуулав

50
05-26
Гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийг АНУ-д уриалжээ

51
05-26
ОХУ-д “Ми-8” цэргийн нисдэг осолджээ

52
05-26
Энэ сонгууль миний бодлоор…

53
05-26
Францад трансжендер эмэгтэй анх удаа хотын даргаар сонгогджээ

54
05-26
Салхитын мөнгөний ордын хэргээр шүүгдсэн Ш.Мөнгөншагай нарт 2-5 жилийн ял оноолоо

55
05-26
Д.Цогтбаатар сайд гадаад дахь иргэдийг ОЛИГАРХИ хэмээн доромжлов

56
05-26
Хариуцлага алдсан таван хүний асуудлыг 30 хүнийг халсан болгож дэвэргэжээ

57
05-26
МАН-ын нэр дэвшигчдээс ЖДҮ-гийн зээл авсан нь баримтаар нотлогдсон ганц хүн Х.Нямбаатар

58
05-26
Нийслэлийн 2,000 цэгт хүний нүүр царайг таних боломжтой камер суурилуулахаар болжээ

59
05-26
ОХУ-аас 171 иргэн эх орондоо ирлээ

60
05-26
Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хууль зөрчив үү?

61
05-26
Маш ноцтой: “Дуншиж” буй шашны хууль гадаадын захиалгатай гэв үү?!

62
05-26
Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хууль зөрчив үү?

63
05-26
Хитлерийн хайртай араатан Москвагийн амьтны хүрээлэнд 84 насандаа амьсгал хураажээ

64
05-26
Татан авах хүмүүсээ тал, гэр хоёртоо байрлуулъя

65
05-26
Ч.Улаан сайд аа, уучлаарай чинь хэрэггүй, дахиж Монголын төрд битгий ойрт

66
05-26
Үндсэн хуулийн өөрчлөлт: Цэцийг ч гэсэн сэгсрээд үзье

67
05-25
Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу эрүүл мэнд, соёл, амралтын орчныг бүрдүүлнэ

68
05-25
БНХАУ яагаад энэ онд эдийн засгийн өсөлтийн тодорхой зорилт дэвшүүлээгүй вэ?

69
05-25
Хөл хориог зургаадугаар сарын 30-ныг дуустал сунгалаа

70
05-25
БНАСАУ шинэ шумбагч онгоц зэвсэглэлдээ хүлээн авахаар бэлдэж байна

71
05-25
Хонконгийн залуус дахин эсэргүүцлийн жагсаал хийлээ

72
05-25
Эдийн засгийг “ХҮРЭЛСҮХ” хэмжүүрээр шинжихүй

73
05-25
Ноос хогонд, ноолуур банкны өрөнд

74
05-25
Цахим спортын “Tiger” баг Азийн топ багуудын тэмцээнд түрүүллээ

75
05-25
Тува улсын тэргүүн коронавирусээр халдварлажээ

76
05-25
The Diplomat: Монголын УИХ-ын сонгуульд сонирхолтой олон хүн нэр дэвшсэн ч тогтолцоо нь тэдний эсрэг байна

77
05-25
​АНУ-д олныг хамарсан үдэшлэгийн үеэр буудалцаан болж хоёр хүн алагдаж, таван хүн шархаджээ

78
05-25
Сисси гүйж Роми Шнайдерын амьдарлын түүхээс

79
05-25
Томуугийн өвчлөл өмнөх долоо хоногоос 5.1 хувиар өсжээ

80
05-25
Энэ кино бүхлээрээ сэтгэлзүйн драм

81
05-25
Суурь өөрчлөлт хийхгүйгээр гацаа арилахгүй

82
05-25
Коронавирусний эсрэг БНХАУ-ын тэмцлийн талаарх зургаан баримт

83
05-25
Далай ламын хойд дүрийг тодруулах асуудал ээдрээтэй болжээ

84
05-25
Дорнод аймагт ослын улмаас найман сартай хүүхэд амиа алджээ

85
05-25
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 460 машины автозогсоол барина

86
05-25
Ван И: АНУ БНХАУ-ыг өөрчлөх бодлоосоо салах хэрэгтэй

87
05-25
М.Нандин-Эрдэнэ өрсөлдөгчөө 38 секундэд яллаа

88
05-25
С.Баяр нарын 7 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан хойшлогдлоо

89
05-25
Ч.Улаан: 100 мянган төгрөгөөр ноолуураа авч чадсангүй. Малчдаасаа хүлцэл өчье

90
05-25
У.Хүрэлсүх: Хил нээхгүй, хэзээ нээхийг хэлж чадахгүй

91
05-25
БНХАУ АНУ-д хандан эсэргүүцлээ илэрхийлжээ

92
05-25
Дахин нэг хүн эдгэрч, дараагийн тусгаарлалт руу шилжлээ

93
05-25
Газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх үйл ажиллагааны түр журмыг буцаалаа

94
05-25
Өнөөдөр, маргааш, нөгөөдөр ОХУ-аас 500 оюутнаа татан авна

95
05-25
Айдсаа өвөртлөн одсон У.Хүрэлсүх

96
05-25
С.Баярын биеийн байдлаас болж шүүх хурлыг хойшлууллаа

97
05-25
Н.Номтойбаяр: Ц.Нямдорж оо, аятайхан байгаарай

98
05-25
“Борц” болсон эдийн засаг

99
05-25
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөдөр 12.00 цагаас эхлэн дагаж мөрдөнө

100
05-25
Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хэдий болтол захиалгатайгаар улс төрчдийг намнасаар байх вэ?