BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

”Би монгол хүний саруул ухааныг шаардаж байна”

Ард түмнээ авч явах үүрэг даалгавартай Монголын улстөр ард түмнээ буруу замаар цааш нь ингээд явуулах уу эсвэл зөв замд оруулах уу гэдэг түүхэн цаг үе ирлээ. 


Монгол орон урагшлах уу эсвэл ухрах уу? Чадах ерөнхийлөгчтэй болох уу чадахгүй ерөнхийлөгчтэй болох уу?

Монголчууд урагшгүй, хүчгүй, эрдэмгүй улстөрөөс салах боломж одоо л ирж эхэлж байна. Цаашид боломжоо улам их ашиглах хэрэгтэй. УИХ-ын олон гишүүд удахгүй наадмаар морьдоо уралдуулна. Тэд улс орныхоо ажлыг ч хийхгүй. Ийм морь уядаг уяачдыг улстөрд оруулахаа зогсоох ёстой. Улстөр гэдэг чинь морь уях биш биздээ. Монголын ард түмний саруул ухаан хаачив?

Өнөөдөр зүгээр л наадмын стадионоос авчирч УИХ-ын гишүүн болгосон бөх сандалын бөглөөс олон жил болсоныхоо дараа гэнэт би Монгол улсын ерөнхийлөгч болно гэчихсэн явж байх юм. Бөх хүн бөхөө л барилдаж эсвэл залуу бөхчүүдээ дасгалжуулж өсвөр үедээ тус болсон нь дээр биздээ. Бөхөө л хийхгүй улстөрд орж юугаа хийх гэсэн юм бэ?

Бөхчүүдийг бас тэдний дүү сумочидыг улстөрд оруулж ирэхээ зогсоомоор л болжээ. Ядаж аравдугаар анги цаанадаж дээд сургууль төгссөн мэргэжил мэдлэгтэй бөх ховорхон байна шүү дээ. Социализмын үед бол эмч хүн бөх барилддаг байлаа.

МАН гэдэг өнөөдөр сэхээтэнгүй нам болсон нь тодорхой болжээ. Тэд нар сургууль соёлын бараа хараагүй бөх хүнийг ерөнхийлөгч болгоно гэж мөн ч их доошоо орлоо доо. Бөх хүн ерөхийлөгчийн ажлыг хийж чадахгүй тул зүгээр л дуугүй суугаад л байна гэсэн үг. Ерөнхийлөгч хүн хийж бүтээх хэрэгтэй. Үүний тулд юм үзэж нүд тайлсан байх хэрэгтэй. МАН яагаад бөхчүүдээр бас морь уядаг хүмүүсээр дүүрчих вэ.

Одоо бүр давраад дараагийн ээлжинд сумо хүн ерөнхийлөгч болно гэвэл яах вэ? Сумо нар дотор Японы ханзаар ном уншиж чаддаг хүн бий юу. Бөхчүүдийг сонгодог энэ балай үйлдэлүүдээ эртхэн зогсоохгүй бол бүр болохоо байлаа шүү дээ. Монгол хүний саруул ухаан хаачив?

Хэзээ тэгээд нум сум харваа ч бас би ерөнхийлөгч болно гэх болоо. Зарим УИХ-ын морь уядаггүй, бөх барилддаггүй гишүүд нум сум харваж эхэлсэн сураг бий. УИХ-ын парламент гэдэг чинь ямар наадмын арга хэмжээ явуулдаг газар юмуу. Тэнд чинь оюунлаг хүмүүс ухаанаа уралдуулах учиртай газар шүү дээ. Ер нь дэндэж байна даа.

Ерөнхийлөгч болоход үзэмж, том жижиг, булчин шөрмөс эсвэл эрэгтэй эмэгтэй ямар ч хамаагүй. Гагцхүү ухаан мэдлэгийн том л шийдэх ёстой. Хурц ухаан, оюуны тэнхээ шийдэх учиртай. Улс орныг авч явж гадаад оронд Монгол орноо зөвөөр таниулж улс орондоо ашигтай гэрээ хэлэлцээр хийхэд наандаж мэдлэг хэрэгтэй шүү дээ.

Монголын улстөр замбараагүй хөл толгойгоо олж чадаагүй байсан үед Н.Энхбаяр гэж хүн хөнгөхөн улстөрд орж ирж уран зохиолчоос шууд л МАХН-ын дарга болж удалгүй мухар сүсэг тарааж билээ, Энэ хүн ид 90-ээд онд шинэ цаг үе лүү өндөр сэтгэгдэлтэйгээр явж байсан ард түмнээ мохоож улстөрийг улстөр биш болгосон. Тэр хүн бол орчин үеийн дайсан дэндүү мухар сүсэгтэн. Өөрийнхөө намыг баллаад одоо бас улс орноо дахиад баллах гээд өөрийгөө хамгаалж эмнэлэгт хэвтүүлсэн эмэгтэйг намаасаа ерөнхийлөгчид нэр дэвшүүлжээ.

Н.Энхбаярыг хамгаалж өөрийнхөө гэр орныхноос бараг илүүд үзэж явдаг яахаас ч буцахгүй Н.Удвал гэж эмэгтэйг хэн сонгох гээд байна? Монгол хүний саруул ухаан арай сонгохгүй биздээ.

Хэдийгээр эмэгтэй хүн ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж буй анх удаагаа ч гэсэн тэр эмэгтэй улстөр нэрийн дор эмэгтэй хүнд байж боломгүй ёс суртахууны алдаа гаргаж эх хүнд байж боломгүй үлгэр жишээгүй үйлдэл хийсэн. Тэр бол төрийн гэмт хэрэгтэнийг үхэн хатан хамгаалж зөвтгөөд байгаа явдал. Н.Удвал гэж эмэгтэй эх хүн үнэнийг хэлж шударга байж чаддаг тэр сайхан үлгэр дууриалалыг Монгол улсын охидуудад харуулж чадаагүй хуурамч хүн. Н.Энхбаярыг өмөөрч өмөөрчихөөд тэгээд гэртээ очоод үр хүүхэддээ юу гэж хэлдэг вэ. Бас л худлаа хэлдэг үү.  Ер нь хүний эхнэрийн өмнүүр орж нөхрийнх нь төлөө гүйгээд байх ямар ч утгагүй.

МАХН-ыг дэмжээд яваа хүмүүс бол ард түмнээ буруу зам руу түлхэж муу муухайг цэцэглүүлж яваа хүмүүс шүү. МАХН-ын гишүүд энэ сайхан нэрийг тээж явах нэр хүндгүй хүмүүс ажээ. Тэр намыг анхнаасаа байгуулалцаж явсан би тэднийг эцэстээ ийм болно гэж ёстой санасангүй. Тухайн үедээ Н.Энхбаярт би одоо сайхан шинэлэг цэмцгэр сайхан нам байгуулна шүү гэж хэлж зөвлөж байсан.

Герман оронд би улстөрийн онол суралцсан намайг дарга болгочих гэхэд Н. Энхбаяр за ч гэхгүй үгүй ч гэхгүй байж байгаад л МАХН-ын даргад нэрээ дэвшүүлчихсэн. Ердөө л энэ. Онолд дургүй мухар сүсэгт л дуртай хүн. Сүүлдээ Н. Энхбаяр АН-аас хөөгдсөн Энхсайхантай нийлээд л толгой холбочихсон мухар сүсэгтээд л байхыг нь хараад бөөлж цутгаад бүр хаяад явсан. Энэ хоёр хүн хоёулаа төрийн дээд алба хашиж явсан хүмүүс. Гэтэл ямар ч сэхээлэг оюунлаг биш зөвхөн л маазарч марзагнана. Монголын ард түмэн ийм хүмүүсээр олон жил удирдуулдаг бас л азгүй байна даа л гэж бодсон. Тэднийг хараад ой гутсан даа. Би ухаан саруул хүн шүү.

Хэрвээ хэн нэгэн хүн Н.Энхбаярыг яг л Н.Удвал шиг өмөөрч байвал энэ орон, энэ ард түмэн буруу замаасаа гарч чадахгүй улам л цааш уруудна. Үүнийг би хатуу хэлж байна. Би хэзээ ч яасан ч буруу хүмүүсийг бас буруу намыг хүлээн зөвшөөрөхгүй. Ард түмэн улс орноо зөв замд оруулахын тулд би хэзээд шударга байж эх орныхоо төлөө тэмцэх л болно. Би хатуу хэлнэ. Н.Энхбаярыг тойрон хүрээлэгч болон түүний хэлсэнээр бөгс долоогчид дахин төрцгөөж одоо бүр сайдууд болцгоож долоогчидын түүх дахин давтагдалаа.

Намайг хүмүүс чи МАХН-даа байгаад байсан бол одоо УИХ-ын гишүүн болчихсон байх байсан шүү дээ гэж улаан нүүрэн дээр минь хэлдэг. Тэр хүмүүс намайг тэгээд Н.Энхбаярын бөгсийг долоогоо ч гээд байгаа юмуу. Ямар их бүрхэг ухаан бэ.

Н.Удвал гэж ерөнхийлөгч болох хүсэлтэй энэ эмэгтэй Эрүүл Мэндийн тэр сайхан яамны сайд болоод  жил хүрэхгүй яамаа хаяад ерөнхийлөгч болох гээд гүйж байх юм. Хүний хүсэл гэдэг нэг хэрэг харин чадах гэдэг шал өөр хэрэг шүү. Эхлээд яамны сайд хийж чадна гэдгээ харуулчих. Яам авч явж чаддаг болчихоод ард түмэн авч явж чадна гэж хүсэх биш чаддаг гэдгээ батлах хэрэгтэй.

Монгол орныг маш хариуцлагатай ерөнхийлөгчийн сонгууль хүлээж байна. Бид урьд өмнө байгаагүй том дампуурлын өмнө тулж иржээ. Энэ дампуурлын зарим эзэд бол морь уяачид, бөхчүүд, мухар сүсэгтэнгүүд, ёс суртахуунгүй эмэгтэйчүүд. Эднээс улстөрийг цэвэрлэж авах тэр цаг ирсэн гэдгийг ухаарах хэрэгтэй. Дампуурал ихсэх биш харин багасах учиртай. Одоо л ёстой саруул ухаан гэж байдаг бол Монголчууд түүнийгээ гаргаарай.

20 жилийн өмнө С.Зориг би Монгол хүний саруул ухаанд итгэдэг гэж хэлсэн санагдана. Өнөөдөр тэр саруул ухаанд итгээд орхих биш харин түүнийг шаардаж байна. Би Монгол хүний саруул ухааныг шаардана.

Доктор С. Молор-Эрдэнэ

”Би монгол хүний саруул ухааныг шаардаж байна”
Бусад мэдээ ▼

1
05-28
Австралийн VOICE шоунд шүүгчдийг алмайруулсан монгол залуу

2
05-28
Далай Лам цахим сүлжээгээр дамжуулан Жанрайсиг бурханы авшиг хүртээнэ

3
05-28
Л.Пүрэвбаатар 1.5 тэрбумаар хувьдаа хаус авсан ч өршөөлд хамрагджээ

4
05-28
БЗД-ийн 16 дугаар хороо Нийслэлийн шилдгээр шалгарлаа

5
05-28
Гэвш лам Дэнгела буяны их үйлээ түгээсээр байна

6
05-28
Зургаан байршилд хурд хэмжиж байна

7
05-28
Б.Баярмагнай: Хэрвээ зэвсэгт хүчинд золиос гэж байх ёстой юм бол тэр нь би байг

8
05-28
Хаалгаа түгжсэн Монгол

9
05-28
УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ

10
05-28
Хунтайж Харригийн байшингийнх нь дээгүүр дронууд нисдэг

11
05-28
Коронавирусээр халдварласан тохиолдол 161 болов

12
05-28
ЗТХЯ-ыг самарсан Ж.Бат-Эрдэнийн гэр бүлийн орлого жилийн дотор 100 саяас 900 сая болтлоо өсчээ

13
05-28
ЦЕГ: Тогтоол усны гүнийг хэмжиж байна

14
05-28
19 тэрбумын хөрөнгөтэй И.Нарантуяа хатагтайн шунал барагдах болоогүй юу?

15
05-28
АН хүүхдүүдийн үхлээр улс төр хийж байна

16
05-28
Ц.Сандуйгийн НЭР ДЭВШИХ эрхийг хязгаарлах уу?!

17
05-28
АНУ-д цар тахлын улмаас нас барсан хүний тоо 100 мянгыг давлаа

18
05-28
​Ц.Мөнхбаатар: Дөрвөн хүүхэд эндсэн асуудал дээр бүх шатанд хариуцлага тооцно

19
05-28
​Б.Баатархүү: 11-15 насны дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан

20
05-28
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

21
05-28
​'Хан талст' компанийн хариуцлагагүй ажиллагаанаас болж дөрвөн хүүхэд алтан амиа алдлаа гэв

22
05-28
​Д.Нямхүү: Нэмж 13 хүнээс коронавирус илэрлээ

23
05-28
Н.Номтойбаяр гишүүн байхдаа Дорнод аймагт ямар бүтээн байгуулалт хийсэн бэ?

24
05-28
​Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйтэй ёс зүйгүй харьцсан шүүгчийн шүүх эрхийг бүх насаар нь түдгэлзүүллээ

25
05-28
Генерал Б.Баярмагнай: Улс төрчид Сьерра леонд очоосой, баялгийн балгаас нь суралцаасай

26
05-28
Зээлийн хүүг бууруулах нь гарц мөн үү?

27
05-28
​‘Онон’ Монголдоо эсэн мэнд буцаж ирсэн цорын ганц эгэл хөхөө болжээ

28
05-28
Гаршсан ЖДҮ-чин нэр дэвшиж болох уу

29
05-28
Төгсөрсөн луйварчин О.Магнайгийн маскыг хуулжээ

30
05-28
Тахалтай орнууд хөл хориогоо сулруулаад байх, манайх чангалаад байх аль нь зөв бэ

31
05-27
УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯРЫН САНААЧИЛГААР УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012-2019 ОНД ХИЙГДСЭН БОЛОН 2020 ОНД ХИЙХ АЖЛУУД

32
05-27
Хүүхдийн баярт зориулсан ХӨӨРХӨН ХЯМДРАЛ 50% зарлалаа

33
05-27
ОЛОНТОЙ ХҮН

34
05-27
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсний үр дүнд уурхайчдын цалин, ахмадуудынхаа тэтгэмжийг нэмэгдүүлжээ

35
05-27
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва барилгын материалын үндэсний үйлдвэрлэгч “Жоби” үйлдвэртэй танилцлаа

36
05-27
The New York Times: Турк улс Ливид гол тоглогч болж хувирсан нь

37
05-27
Ц.Мөнхбаяр, П.Шинжээравдан нарын иргэд Н.Энхбаярыг СЕХ бүртгээгүйг эсэргүүцэж, үймээн үүсгэв

38
05-27
Сонгуулийн солиорол ба тэрбумтан болгох амлалт

39
05-27
Д.Нямхүү: Долоон хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 148 боллоо

40
05-27
Нэр дэвшигч гэх БИРДҮҮД гарч ирээд хүслээ хэл гэвэл битгий гэнэн байгаарай

41
05-27
В.Путин: Орос хүнсээр өөрийгөө хангаж чадна

42
05-27
Т.Билэгжаргалд 2.8 жилийн хорих ял оноолоо

43
05-27
Ч.Улааны амласан ба улайсан тайлбар

44
05-27
НМХГ:"Сансар" худалдааны төвийн бэлгэнд боосон "Haribo" чихэр шошгын мэдээллийн зөрчилтэй байсан

45
05-27
БНСУ-д амны хаалтгүй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулахгүй

46
05-27
Алтны ханш 1700.60 ам.долларт буюу сүүлийн найман жилд хамгийн өндөр үнэ хүрлээ

47
05-27
Сонгууль явуулах журмаа хэзээ танилцуулах вэ?

48
05-27
Усаа хэмнэх ухаан нь амьдралыг тэтгэх үнэт зүйл юм

49
05-27
Цар тахлын төв дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст шилжиж буйг ДЭМБ анхааруулжээ

50
05-27
АНУ-ын хотуудад хөл хорионы улмаас хоол хүнсгүй болсон хархнууд бие биеэ барьж идэж байгааг мэдээлжээ

51
05-27
Мөнгөөр нь биш, мөрийн хөтөлбөрөөр нь сонгоё

52
05-27
Парламентын сонгуулиар хэнийг Ерөнхий сайд болгохоо давхар шийднэ

53
05-26
Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа

54
05-26
Энэ сарын 30-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүснэ

55
05-26
Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар М.Тулгатыг сонголоо

56
05-26
Хятадын Засгийн газар ажлын тайлангаа танилцуулжээ

57
05-26
Амжилтын түүх: Кино түрээслэгчээс "Нетфликс"-ийн гүйцэтгэх захирал болсон Рид Хастингс

58
05-26
Наадамлаад өвдөх үү, наадахаас татгалзах уу

59
05-26
Эверест оргилоос харагдах үзэмж

60
05-26
Цэнхэр дэлгэцийн наадам гэж юу байдаг юм бэ?

61
05-26
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Кремльд эргэн иржээ

62
05-26
Монгол Улсаас ОХУ-д 1 сая ам.долларын махны тусламж үзүүлэх гэрчилгээг гардуулав

63
05-26
Гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийг АНУ-д уриалжээ

64
05-26
ОХУ-д “Ми-8” цэргийн нисдэг осолджээ

65
05-26
Энэ сонгууль миний бодлоор…

66
05-26
Францад трансжендер эмэгтэй анх удаа хотын даргаар сонгогджээ

67
05-26
Салхитын мөнгөний ордын хэргээр шүүгдсэн Ш.Мөнгөншагай нарт 2-5 жилийн ял оноолоо

68
05-26
Д.Цогтбаатар сайд гадаад дахь иргэдийг ОЛИГАРХИ хэмээн доромжлов

69
05-26
Хариуцлага алдсан таван хүний асуудлыг 30 хүнийг халсан болгож дэвэргэжээ

70
05-26
МАН-ын нэр дэвшигчдээс ЖДҮ-гийн зээл авсан нь баримтаар нотлогдсон ганц хүн Х.Нямбаатар

71
05-26
Нийслэлийн 2,000 цэгт хүний нүүр царайг таних боломжтой камер суурилуулахаар болжээ

72
05-26
ОХУ-аас 171 иргэн эх орондоо ирлээ

73
05-26
Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хууль зөрчив үү?

74
05-26
Маш ноцтой: “Дуншиж” буй шашны хууль гадаадын захиалгатай гэв үү?!

75
05-26
Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хууль зөрчив үү?

76
05-26
Хитлерийн хайртай араатан Москвагийн амьтны хүрээлэнд 84 насандаа амьсгал хураажээ

77
05-26
Татан авах хүмүүсээ тал, гэр хоёртоо байрлуулъя

78
05-26
Ч.Улаан сайд аа, уучлаарай чинь хэрэггүй, дахиж Монголын төрд битгий ойрт

79
05-26
Үндсэн хуулийн өөрчлөлт: Цэцийг ч гэсэн сэгсрээд үзье

80
05-25
Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу эрүүл мэнд, соёл, амралтын орчныг бүрдүүлнэ

81
05-25
БНХАУ яагаад энэ онд эдийн засгийн өсөлтийн тодорхой зорилт дэвшүүлээгүй вэ?

82
05-25
Хөл хориог зургаадугаар сарын 30-ныг дуустал сунгалаа

83
05-25
БНАСАУ шинэ шумбагч онгоц зэвсэглэлдээ хүлээн авахаар бэлдэж байна

84
05-25
Хонконгийн залуус дахин эсэргүүцлийн жагсаал хийлээ

85
05-25
Эдийн засгийг “ХҮРЭЛСҮХ” хэмжүүрээр шинжихүй

86
05-25
Ноос хогонд, ноолуур банкны өрөнд

87
05-25
Цахим спортын “Tiger” баг Азийн топ багуудын тэмцээнд түрүүллээ

88
05-25
Тува улсын тэргүүн коронавирусээр халдварлажээ

89
05-25
The Diplomat: Монголын УИХ-ын сонгуульд сонирхолтой олон хүн нэр дэвшсэн ч тогтолцоо нь тэдний эсрэг байна

90
05-25
​АНУ-д олныг хамарсан үдэшлэгийн үеэр буудалцаан болж хоёр хүн алагдаж, таван хүн шархаджээ

91
05-25
Сисси гүйж Роми Шнайдерын амьдарлын түүхээс

92
05-25
Томуугийн өвчлөл өмнөх долоо хоногоос 5.1 хувиар өсжээ

93
05-25
Энэ кино бүхлээрээ сэтгэлзүйн драм

94
05-25
Суурь өөрчлөлт хийхгүйгээр гацаа арилахгүй

95
05-25
Коронавирусний эсрэг БНХАУ-ын тэмцлийн талаарх зургаан баримт

96
05-25
Далай ламын хойд дүрийг тодруулах асуудал ээдрээтэй болжээ

97
05-25
Дорнод аймагт ослын улмаас найман сартай хүүхэд амиа алджээ

98
05-25
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 460 машины автозогсоол барина

99
05-25
Ван И: АНУ БНХАУ-ыг өөрчлөх бодлоосоо салах хэрэгтэй

100
05-25
М.Нандин-Эрдэнэ өрсөлдөгчөө 38 секундэд яллаа