BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

МАН-ын амлалтыг мань мартаагүй

2020 оны УИХ-ын сонгууль удахгүй болж, эрх баригч намынхан дүнгээ тавиулна. Тэгвэл өнгөрсөн дөрвөн жил МАН-ынхан хэрхэн ажилласныг мөрийн хөтөлбөрийнх нь хэрэгжилтээс харж болохоор байна.  Өөрсдөө мөрийн хөтөлбөрийнхөө 80 гаруй хувийг биелсэн гэж мэдээлээд байгаа юм. Тэгвэл 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН  юу амлаж эрх баригч нам болсон гэдгийг дахин сануулъя. Тэд иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг 


засч, тэгш журамт, баян, хүчирхэг Монголыг цогцлоож чадна гэжээ.  Мөн МАН-ынхан бизнес эрхлэгчдийг дэмжиж зарим татварыг тэглэнэ гэсэн байна. 

Шинэ төрлийн татвар нэмэхгүй гэжээ. Харин тэд эрх баригч нам болсноор амлалтаасаа буцаж, хэлсэн ярьсныхаа эсрэг үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.

Тухайлбал, Шинэ төрлийн татварыг нэмж, Татварын багц хуулийг батлуулсан. 2019 оны нэгдүгээр сараас есөн төрлийн татвар нэмэгдэж ард иргэдийн нуруун дээр хүнд ачаа үүрүүллээ.  Ингэж ажиллана гэж иргэдээс санал аваагүй.

Иргэдээ ядуурлаас аварна гэжээ. Харин ядуурлын тоо багасах биш улам нэмэгдсээр байна. Эх орноо өрнөөс салгана гэжээ.  Гэтэл шинэ бонд гаргаж бондын төлбөрөө бондоор төлж, хойд  хормойгоо авч урд хормойгоо нөхөх хэлбэрээр ажилласан. Саяхан  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийхдээ “Монгол Улс маш их хэмжээний гадаад өртэй байна. 

Тодруулбал, 2021 онд “Мазаалай” бондын 500 сая, 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын зээлийг эргэн төлнө” гэсэн байна.

Түүнчлэн боловсролын салбарт сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулдаг болгоно, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах нөхцлийг бүрдүүлж, шаардлагатай дэд бүтцийг сайжруулна гэжээ.  Анги дүүргэлт өндөртэй сургууль, цэцэрлэгүүдийн ачааллыг бууруулж, нэг ангид  30-аас ихгүй хүүхэд суралцдаг болгох бөгөөд хоёр ээлжтэй болгоно. Малчны хүүхдийг 6-8 насны сонголттойгоор сургуульд элсэн суралцах боломж бүрдүүлнэ. Үүнээс гадна өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын сургалтад элсэгчдийг ил тод нээлттэй сонгож, суралцагсдын тоог хоёр дахин нэмэгдүүлэх ажлыг МАН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийхээр амласан.  Энэ амлалтууд биелээгүй.

Мөн тэтгэвэр тэтгэмжийг жил бүр нэмэгдүүлж, тэтгэврийн зээлийн хүүг бууруулна гэж МАН амлажээ. Цалинг жил бүр үе шаттай нэмнэ гэжээ. Цаашилбал, тэтгэврийн зөрүүг арилгах бодлого хэрэгжүүлнэ гэсэн байна.  Мөн өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлж, орлого багатай иргэдээ төрөөс тэтгэнэ гэжээ. Монгол төгрөгийн ханш уналтыг зогсооно гэсэн байна.  Гэвч төгрөгийн ханш 2016-2020 оны хооронд 42 хувиар унасан нь иргэдийн цалин хангамж, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөөд байна. МАН энэ амлалтаа ч хэрэгжүүлж чадаагүй.

Мөн МАН хашаандаа амины орон сууц барьсан айлыг ипотeкийн зээлд хамруулна, тав хүртэлх насны хүүхдийн эмийн зардлыг төр даана, хувийн хэвшлийг бүх талаар дэмжих, ЖДҮ, өрхийн бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, 21 аймагт импортыг орлох 100 үйлдвэр барина, залуу гэр бүл, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш олон хүүхэдтэй гэр бүлийг тэргүүн ээлжинд орон сууцжуулна. Орон сууцны түрээсээр урьдчилгаанд тооцуулдаг болно гэсэн байна.  Гэвч мөн л дээрх амлалтууд биелээгүй. Жуулчдын тоог нэг саяд хүргэнэ, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлана гэжээ.  Гэвч одоо МАН-ын Засгийн газар бүгд давхар дээлтэй ажиллаж байна.

Энэ бүхнийг 2016 онд МАН амлаж, УИХ-д олонхийн санал авч эрх баригч нам болсон.  Тэд өнөөдөр мэдэгдэхдээ мөрийн хөтөлбөрийнхөө 80 гаруй хувийг биелсэн гэж яриад байгаа. Энэ бүхнээс лав биелсэн зүйл харагдахгүй байна.

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

МАН-ын амлалтыг мань мартаагүй
Бусад мэдээ ▼

1
08-11
"Дэрэн"-гийн ялалтыг Европт онцолжээ

2
08-11
ЭМЯ: Нэг хүний биеийн байдал маш хүнд байна

3
08-11
Газраа ашиглаагүй иргэдийн эзэмших эрхийг цаашид ч хураасаар байх нь

4
08-11
Нийгмийн салбарын сайдууд нийслэлийн өнөөгийн байдал, цаашид хийх ажлуудтай танилцлаа

5
08-11
Аппаратаа зүүгээд дараа төл!

6
08-11
Дэвшилтэт технологи танилцуулах уулзалт боллоо

7
08-11
СҮРЖИН эхэлсэн ч, ДАРЖИН үргэлжилж буй бидний УХАМСРЫН ДАРХЛАА

8
08-11
Ливаны засгийн газар огцорлоо

9
08-11
Саруул хотхоны 10 давхрын блок нуржээ

10
08-11
УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад 2.6 жилийн ял оноолоо

11
08-11
Боржигоны бор талыг Хятадын “Миндуотайди” компани цөлмөж эхэлжээ

12
08-11
Минск хотод болсон эмх замбараагүй байдлын үеэр нэг хүн амь үрэгджээ

13
08-11
Төрийн яамны тухай миний бодол

14
08-11
Улаанбаатарыг хэрсэн цахилгаан “тор”-ны аюул

15
08-11
Цар тахалын үед сонгуулиа хийсэн Азийн орнуудаас Монгол улс хамгийн их ирцтэй байна

16
08-11
Сэрэмжлүүлэг: Хачигнаас хүнд халдварладаг шинэ төрлийн вирус дэгджээ

17
08-11
"Монгол Улс уламжлалт ХАА-н салбараа хөгжүүлж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай"

18
08-11
Гашуунсухайт боомтод нүүрс тээврийн 2 жолооч амиа алджээ

19
08-11
Томилгоо үргэлжилсээр...

20
08-11
Минск хотод болсон эмх замбараагүй байдлын үеэр нэг хүн амь үрэгджээ

21
08-10
"Прага-Улаанбаатар" чиглэлийн нислэгээр ирэх иргэдийн зардлыг Чехийн Засгийн газар хариуцна

22
08-10
Алдартай улс төрчдийн залуугийн төрх

23
08-10
Эмээлтийн товчоогоор мансууруулах ургамал нэвтрүүлэх гэж байгаад баригджээ

24
08-10
БНСУ пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг хөгжүүлж байна

25
08-10
Хүүхдээ юунд сургах вэ?

26
08-10
Хөшөө тийш урсах улсын мөнгө уйлдаггүй

27
08-10
Гадаадад гар утсаараа төлбөр тооцоо хийдэг боллоо

28
08-10
Жаред Лето мөрөөдлийн дүрдээ тоглоно

29
08-10
БНСУ-д хүчтэй аадар бороо орсны улмаас 31 хүн амиа алджээ

30
08-10
Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны УУЛЗАЛТ, СЕМИНАР амжилттай боллоо

31
08-10
Путиныг эсэргүүцсэн жагсаал Орос улс даяар 35 дахь хоногтоо үргэлжилж байна

32
08-10
Цар тахалын үед сонгуулиа хийсэн Азийн орнуудаас Монгол улс хамгийн их ирцтэй байна

33
08-10
БЗД-т 104 байршилд хүүхдийн тоглоомын талбай, тохижилт, ногоон байгууламжийн ажил хийв

34
08-10
Архангайд осолдсон гэр бүлийн том охин нь БНСУ-д шархаа даалгүй нас баржээ

35
08-10
Ливан улсыг Францын мэдэлд буцаахыг хүсжээ

36
08-10
А.Амбасэлмаа: 621 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

37
08-10
Сангийн сайд Хүрэлбаатар Ганнам дүүрэгт байшингүй гэв

38
08-10
Олон улсад хүчний тэнцвэр алдагдаж байна

39
08-10
Бид яагаад үргэлж өөрсдөөсөө хулгайлдаг юм бэ?

40
08-10
Их Британи:Монгол, Европт гацсан 2500 иргэнээ хэзээ авах вэ?

41
08-10
Д.Баярхүү: Гуравдагч хөрш ба Монголын гадаад орчил

42
08-10
Б.Жаргалсайхан: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар шоронгоос үхэж л гарна

43
08-10
О.Анужин: Тайзан дээрээ бүжиглэж, үзэгчдийг баярлуулах нь надад илүү үнэ цэнтэй

44
08-10
Г.Жанчив: Би харахад ШОГЧ, хөгжилтэй юм шиг хэрнээ их уяхан, мэдрэмтгий хүн

45
08-10
"Токио-2020" олимп зохион байгуулахыг Япончуудын гуравны нэг нь эсэргүүцжээ

46
08-10
УИХ-ын гишүүд хаана, ямар ажил амжуулж байна вэ?

47
08-10
“Ганнамын монгол сайд” маань Ч.Хүрэлбаатар болж таарсан уу, Ерөнхий сайд аа?!

48
08-10
Хятадад тарваган тахлын улмаас нас барсан дахин нэг тохиолдол бүртгэгджээ

49
08-08
ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

50
08-08
"ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд байна"

51
08-08
А.Амбасэлмаа: Коронавирусний халдвар нэмж илрээгүй

52
08-08
Бейрут хотод жагсаал болжээ

53
08-08
Монгол Улс иргэдээ зохион байгуулалттай нэвтрүүлсээр байна

54
08-08
МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид зарлагдлаа

55
08-08
Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг он дуустал хойшлууллаа

56
08-08
"Нас барсан иргэнээс Covid-19-ын шинж тэмдэг илрээгүй"

57
08-07
Гашуунсухайтын Цагаан хад боомтод нүүрс тээврийн 2 жолооч амиа алдлаа

58
08-07
Халдвар аваад эдгэрсэн 183 хүний тусгаарлан, ажиглах хугацаа дууссан байна

59
08-07
Бейрут: Засгийн газраа эсэргүүцсэн иргэд эмх замбараагүй байдал өдөөжээ

60
08-07
Баянхошууны замд айлын гэр мөргөж хүний амь хохироосон ноцтой осол гарчээ

61
08-07
Гейтс: Цаг уурын өөрчлөлт COVID-19 вирусээс ч илүү хор хөнөөлтэй

62
08-07
Таван хүний аминд хүрч байсан “Эко Алтан заамар”-т дахин осол гарч хүний амь эрсэджээ

63
08-07
Ливаны нийслэлд “атомын бөмбөг” маягийн дэлбэрэлт болсноос 70 гаруй хүн амь үрэгдэж, хэдэн мянган хүн шархджээ

64
08-07
Ээжийгээ скочоор хүлж, амийг нь хөнөөгөөд, хувцасны шүүгээнд хийчихээд, өөрөө зургаан давхраас үсэрч амиа хорлосон бололтой

65
08-07
Ангела Меркелийг шийтгэсэн нь буюу Америкийн цэргийг гаргах шийдвэр

66
08-07
Нийслэлийн 129 дүгээр цэцэрлэгийн багш нар өлсгөлөн зарлана

67
08-07
Богдхан уулын тусгай хамгаалалттай газрыг хятадын хоёр компанид заржээ

68
08-07
Хойд солонгос пуужинд цөмийн төхөөрөмж суурилуулсан байж болзошгүй

69
08-07
55 улсаас 11 мянган иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргажээ

70
08-07
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад залилан хийсэн хэргээр долоон жил хорих ял оноолоо

71
08-06
Санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аяны тухай таны мэдвэл зохих 5 чухал мэдээлэл

72
08-06
Тусгаарлалтанд байгаа иргэд согтууруулах ундаа хэрэглэх зөрчил гаргасаар байна

73
08-06
Улс төрийн “сул хүн”

74
08-06
ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа гурван хүний биеийн байдал хүнд байна

75
08-06
Коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй, 16 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа

76
08-06
Голомт банк бизнес эрхлэгч та бүхэнд ПОС төхөөрөмжийг онлайнаар захиалах боломжийг олгож байна

77
08-06
COVID-19: Олон орон хөл хориогоо дахин чангатгаж байна

78
08-06
"Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор" зэрэг гурван газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар болов

79
08-06
Бейрутын дэлбэрэлт ба Ливанд нүүрлээд буй сорилт

80
08-06
Ниргэсэн хойно нь хашхирах вий

81
08-06
Увс аймгийн Цагаанхайрхан сумын 240 суудалтай соёлын төвийн барилга ашиглалтанд орлоо

82
08-06
БХТ: Хэрлэн сумын багийн төвийн ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ ашиглалтад орлоо

83
08-06
Хулгайн самарчид цар тахлыг “өрдөх” вий

84
08-06
Бейрут: Дэлбэрэлтийн улмаас нас барагсдын тоо 135 боллоо

85
08-06
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өчигдөр, өнөөдөр

86
08-06
Гэрэл зурагчин Ричард Корман Мадоннагийн алдар нэрд гаргахаас өмнөх гэрэл зургуудыг дэлгэжээ

87
08-06
“Жаст”-ын Ш.Батхүүг Монголын шүүх долоон жил шүүж байна

88
08-06
Дэлхий дээрх “хиймэл нар”- эрчим хүчний шавхагдашгүй ундарга

89
08-06
Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

90
08-06
Хирошимагийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийн дурсамж

91
08-06
Н.Түвшинбаяр МҮОХ-ны Ерөнхийлөгч болох нь тодорхой болжээ

92
08-05
Төр хувийн хэвшлийн түншлэлээр хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ

93
08-05
Б.Жаргалсайхан: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар шоронгоос үхэж л гарна

94
08-05
Дэлхий дахин Ливаны гашуудлыг хуваалцаж байна

95
08-05
ТАНИЛЦ: Засгийн газраас төсвийн тодотголтой холбоотой гаргасан онцлох шийдвэрүүд

96
08-05
НҮБ: Цар тахлаас үүдэлтэй боловсролын хоцрогдол дэлхий дахинд "сүйрэл" дагуулна

97
08-05
Г.Загджав хоол, цай барьж С.Баяр, Г.Солтан, Ж.Эрдэнэбат нарыг ЭРГЭЖ ШОРОНД ОЧСОН УУ

98
08-05
"Жаст"-ын Ш.Батхүүгийн залилан, луйврын 7 хэргийн шүүх хурал эхэллээ

99
08-05
Бэйдөү дэлхийн өнцөг булан бүрийг холбоно

100
08-05
66934 хүн хэрэглэх бодисыг хураажээ