BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Олон улсад цахим залилангийн гэмт хэрэг өсөж байна

Коронавирусийн халдварын тархалт 2020 оны 01 дүгээр сараас эрчимжиж аюулын харанга дэлдсэн нь хууль бус аргаар ашиг 


хонжоо хайгч хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа идэвхжих, залилангийн гэмт хэрэг үйлдэх орчин нөхцөлийг бүрдүүлсэн. Тэдний гол арга, хэлбэр нь амны хаалт, гар ариутгалын бодис, хамгаалах хувцас, хэрэгсэл зэрэг бараа бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбоотой байна.

Тухайлбал, энэ гэмт хэрэг нь хүн, хуулийн этгээд хоорондын харилцаанаас гадна улс дамнасан шинжтэй болж эхэлжээ. Тухайлбал, Эмнэлгийн байгууллагад халдвараас хамгаалах хувцас, хэрэгсэл нийлүүлэгч үйлдвэрийн нэр, албан бичгийг хуурамчаар үйлдэж, цахим сүлжээгээр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан төлбөр авсан тохиолдол Интерпол (INTERPOL)-д бүртгэгдэж байна.

Энэ талаар INTERPOL-оос дараах анхааруулгыг өгч байна.

Цар тахлын халдварын эрсдэлтэй энэ үед гэмт хэрэгтнүүд залилангийн гэмт хэрэг үйлдэхдээ уг нөхцөл байдлыг ашиглах тохиолдол нэмэгдэж буй тул эмнэлгийн байгууллагын хэрэгсэл худалдан авахдаа анхааралтай байх шаардлагатайг анхааруулж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор гэмт хэрэгтнүүд эмнэлгийн хэрэгсэл зарах интернэт дэлгүүрүүдийг байгуулж эхэлсэн ба иргэд бараа бүтээгдэхүүн худалдан авахаар мөнгө шилжүүлж, хохирох болжээ. Энэ нь цахим залилангийн гэмт хэргийн нэг төрөл болсон талаар INTERPOL-ын гишүүн орнууд мэдэгдэж байна.

Covid-19 залилангийн схем:

Цар тахалтай холбоотой залилангийн гэмт хэргийн шинж тэмдгүүд:

  • Гар утсаар залилан хийх: Гэмт хэрэгтнүүд эмнэлгийн байгууллагын ажилтны дүрээр хэн нэг хүний (өвчтөний нэрийг ашиглаж болно) ар гэр, хамаатан садантай утсаар ярьж, эмнэлгийн хэрэгслийн болон эмчилгээний төлбөр нэхэмжлэх;
  • Фишинг: Гэмт хэрэгтнүүд иргэдийн хувийн мэдээллийг авах зорилгоор тэдний сонирхлыг татах томоохон компаниудын нэрийг ашиглан бүртгэлийн хуудас бөглүүлж, улмаар уг мэдээллийг (хувийн болон төлбөр тооцооны мэдээлэл г.м) ашиглаж, тэдний данснаас мөнгө гаргаж авдаг. Цар тахлын үед эрүүл мэндийн байгууллагын нэрийг ашиглан иргэдийг хуурч, бүртгэл хийх халхавчаар хувийн мэдээллийг нь авах хандлага гарах болжээ.

Иймд эмнэлгийн хэрэгсэл худалдан авч буй иргэн, аж ахуйн нэгж нь тухайн бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчийн талаар нарийвчлан судалсан байх шаардлагатай.

Цахим залилангийн гэмт хэргийг таслан зогсоох, төлбөрийг буцаах:

Цар тахалтай холбоотой цахим залилангийн гэмт хэргийн хүрээнд их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа бөгөөд энэ нь улс дамнасан гэмт хэргийн шинжтэй болсон. INTERPOL-ын Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын гишүүн орнуудаас цахим гэмт хэргийн талаар болон улс дамнасан гүйлгээг зогсоох тухай мэдээлэл тогтмол илгээж байгаа бөгөөд гэмт хэргийн хохирогчдын ихэнх нь Азийн орнуудад байгаа бол гэмт хэрэгтнүүд төлбөр хүлээн авахдаа Европын улсуудын банкны дансыг ашигладаг аж. Ингэхдээ гэмт хэрэгтнүүд тухайн банкнаас мөнгөө шууд авдаггүй бөгөөд тус улсын бусад банк болон өөр улс руу дамжсан гүйлгээ хийж мөнгөө авдаг байна.

INTERPOL-оос энэ оны 3 дугаар сарын байдлаар цар тахалтай холбоотойгоор Ази-Европ тивийн хооронд хийгдсэн 30 орчим томоохон гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн бөгөөд энэ хүрээнд 18 банкны дансыг царцааж, уг гэмт хэрэгтэй холбоотой байж болзошгүй 730,000 гаруй ам.долларын гүйлгээг зогсоожээ. Мөн INTERPOL-оос цар тахалтай холбоотой гэмт хэргийн гаралтын талаар дэлхийн 194 улсын цагдаагийн байгууллагад урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээлэл өгчээ.

Анхааруулга:

Хэрвээ та эмнэлгийн хэрэгсэл худалдан авах гэж буй бол залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд худалдагч талыг нарийвчлан судлах нь зүйтэй бөгөөд дараах шинж тэмдэг байгаа эсэхийг анхааралтай ажиглана уу.

  • Худалдан авалт хийхээс өмнө тухайн барааг санал болгож буй байгууллага, иргэний талаар судлах;
  • Хуурамч вэб сайтуудаас болгоомжлох. Гэмт хэрэгтнүүд ихэвчлэн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын томоохон байгууллагын албан ёсны хаягтай ижил нэртэй вэб сайт ашигладаг;
  • Худалдан авалт хийхээс өмнө тухайн компанийн сайтыг шалгаж, худалдан авсан бараа нь ирээгүй, эсвэл залилуулсан гэх мэт гомдол бий эсэхийг анхаарах;
  • Бараа худалдагч компанийн данс нь тус компанийн байрлаж буй улсаас өөр улсад байгаа эсэхийг анхаарч, ямар улсын компани, данс болохыг нягтлах (иргэний хувьд мөн адил);
  • Хэрэв та гэмт хэргийн хохирогч болсон бол гүйлгээгээ цуцлах талаар харилцагч банкандаа хандаж хууль хяналтын байгууллагад мэдэгдэх;
  • Аливаа мэдээллийн талаарх холбоос, хавсралт хэсэг рүү орохгүй байхыг анхаарах (facebook, mail)
  • Эрүүл мэндийн албан ёсны байгууллагаас өөр байгууллага эмнэлгийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүн санал болгох, эрүүл мэндийн үзлэгт хамруулах зэрэг үйлчилгээ үзүүлэх, цар тахлын нөхцөл байдлын талаар ирүүлсэн мэдээлэл зэрэгтэй холбогдохгүй байх.
 

ТАГНУУЛЫН ЕРӨНХИ Й ГАЗАР

Олон улсад цахим залилангийн гэмт хэрэг өсөж байна
Бусад мэдээ ▼

1
07-11
Цагдаагийн алба хаагчид монгол дээлээр жигдэрчээ

2
07-11
Налайх дүүрэгт шинэчлэгдэж буй авто замын эхний ээлжийн 3.5 километрийн зорчих хэсгийг нээлээ

3
07-11
Үер усны дараа гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмжүүд

4
07-11
Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно

5
07-11
Өчигдөр нийт 681 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй

6
07-11
Фото: Үндэсний их баяр наадмын торгон агшин

7
07-11
Гурван тэрбум төгрөгөөр нээлт хийгээгүй, наадаагүй

8
07-11
Х.Баттулга: Бидний өвөг дээдсийн оюун ухааны бяд, баларшгүй соёл, давтагдашгүй өв дэлхий даяар оршсоор байна

9
07-10
Баяр наадмын үеэр Мэргэжлийн Хяналтын улсын байцаагч нар хяналт тавьж ажиллана

10
07-10
Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 31-нийг хүртэл сунгалаа

11
07-10
Дотоодын аялагчид өдөрт 2000 тонн хог хаядаг

12
07-10
Сураггүй алга болсон Сөүл хотын захирагч нас барсан байдалтайгаар олджээ

13
07-10
Зөвлөгөө: Машины мотор ус залгисан үед авах арга хэмжээ...

14
07-10
Нүд тайлсан хүний яриа (Орчин цагийн үлгэр)

15
07-10
Үерийн улмаас найман хүн амь насаа алджээ

16
07-10
ОХУ-ын Холбооны Хурал "Монгол, ОХУ-ын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ"-г баталжээ

17
07-10
Усархаг, дуу цахилгаантай бороо орох тул үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

18
07-10
ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лаборторид хийсэн 328 шинжилгээний хариу "сөрөг" гарчээ

19
07-09
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

20
07-09
МУИС-ийн багш, доктор, профессор М.Баярсайхан: Амьтны үр төлийн нэр

21
07-09
Гадаад байгаа иргэдийн татан авалтыг эрчимжүүлнэ

22
07-09
Наадмын өдрүүдэд Эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарь

23
07-09
Бээжин, Тяньжиньд хамгийн ойрхон “их элсэн сав газар”-ыг цөлжилтөөс ангижруулж буй тухай тэмдэглэл

24
07-09
АТГ: 2020 оны хагас жилийн ажлын тайланг танилцуулж байна

25
07-09
13 машин мөргөлдөж, 3 айлын хашааг дайрсан ноцтой осол гарчээ

26
07-09
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт нас биед хүрсэн 19 минжийг нутагшуулжээ

27
07-09
Хариуцлагагүй ажилласан албан хаагчдыг олон нийтэд зарлана

28
07-09
Эмэгтэй хүн бүрийн мэдэх ёстой гоо сайхны 17 нууц

29
07-09
Аз жаргалтай амьдралын нууц

30
07-09
Японы ерөнхий сайд ард түмнээсээ уучлал хүслээ

31
07-09
"Бие даагчид ба Сонгууль 2020"

32
07-09
"Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барилаа

33
07-09
"Долдугаар сарын 16,17-ныг амралтын өдөрт шилжүүлэхгүй"

34
07-09
Израиль улс Палестиний хүүхдүүдийн нүүрийг хүчлээр түлжээ

35
07-09
Үндэсний их баяр Наадамд хурдан морь уралдуулах цагийн хуваарь, хөтөлбөр

36
07-09
Зургаан жилийн ял авсан Б.Отгонбаатар гэж хэн бэ?

37
07-09
Эмэгтэй гишүүдэд дайх үг

38
07-09
Тусгай хамгаалалттай бүсэд хүн амиа алдав

39
07-09
Төмсний үнэ тэнгэрт хадаж, төгрөгийн ханш газарт унасаар...

40
07-09
Аварга Э.Оюунболд энэ жилийн наадмыг өнжинө

41
07-09
Шинэ сайд нар Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл “яндан хөөлөх” үү?

42
07-09
Зуурмагийн миксер 13 автомашин мөргөж, 5 хүн гэмтсэн ноцтой осол ГАРЛАА

43
07-09
Оросын сэтгүүлчийг Чехийн тусгай албанд мэдээлэл дамжуулсан хэрэгт сэжиглэж байна

44
07-09
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өчигдөр, өнөөдөр

45
07-09
Мөнгө угаах гэмт хэргээр шүүхэд шилжүүлсэн есөн хэрэг байгаа аж

46
07-08
Т.Доржханд сайдуудаас асуусан асуултны хариулт

47
07-08
Баяр наадмын төсөвт 1.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ

48
07-08
С.Чулуун "Би хулгай хийдэг биш, эмхэлдэг цэгцэлдэг судлаач"

49
07-08
ОХУ-аас ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 227 боллоо

50
07-08
Х.Баттулга : Энэ их өрийг дарах уран ухаан, арга залийг Ч.Хүрэлбаатар та мэргэжлийн хүний хувьд бодож шийднэ биз

51
07-08
Танилц: Шинэ томилогдсон Засгийн газрын сайдуудын намтар...

52
07-08
Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатарын оронд Т.Мөнхсайханыг томилуулахаар танилцууллаа

53
07-08
"Жи Тайм" сүлжээний гэгдэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дахин хойшлов

54
07-08
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн ирнэ

55
07-08
Бразилын Ерөнхийлөгчийн шинжилгээний хариу эерэг гарчээ

56
07-08
Гэр шатаж, хоёр хүн нас баржээ

57
07-08
"Челси" гуравдугаар байр руу орж, "Лестер" дөрөв рүү ухарлаа

58
07-08
У.Хүрэлсүх жинхэнэ мэргэжлийн, технократуудын Засгийн Газар байгуулахыг зорьжээ

59
07-08
Ц.Нямдоржийг Ерөнхий Сайдын зөвлөхөөр томилжээ

60
07-08
Их Британи, Хятад хоёр Хонконгчуудыг булаацалдаж эхэллээ

61
07-08
Н.Номтойбаярын нийтийн албанд ажиллах эрхийг 5 жил хасч, 5.5 жил хорих ял оноолоо

62
07-08
Ж.Эрдэнэбатын хэрэг парламентад ямар жишиг тогтоох бол?

63
07-08
АН хаашаа нүүх вэ?

64
07-07
АНУ Хятадын нийгмийн сүлжээний хавсралтуудыг хориглох асуудлыг “судалж байна”

65
07-07
Сөүлээс 172 иргэн эх орондоо ирлээ

66
07-07
ОХУ-аас орж ирсэн ТАВАН хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 225 боллоо

67
07-07
Наадмаар ТАВ ХОНОГ амарч, долдугаар сарын 16-нд ажил ЦУГЛАНА

68
07-07
ЧУУЛГАН: Засгийн газрын бүтцийг УИХ-ын чуулганаар эцэлсэн баталлаа

69
07-07
Наадам хийх газар судлаад судлаад олдсон нь л Ерөнхийлөгчийн гэр бүлийнхний амралт юм гэнэ

70
07-07
У.Хүрэлсүх: Ирэх 4 жилд 2.9 тэрбум долларын өр төлнө

71
07-07
Ерөнхийлөгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэх санал хүргүүлжээ

72
07-07
У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн Газар 14 яам, 17 сайдтай байна

73
07-07
Байгаль Орчны Сайд асан У.Барсболд таалал төгсчээ

74
07-07
Токиогийн олимп болох эсэх нь тодорхойгүй байна

75
07-07
Ерөнхий сайд У.Хүрэлсүх наадмаас өмнө танхимаа бүрдүүлнэ

76
07-06
Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай багшийн мэлмий гийж лагшин мэндэлсний 85 насны ойн өдөр

77
07-06
Сураггүй алга болсон эмэгтэйг уулнаас эсэн мэнд олжээ

78
07-06
Ерөнхий сайд байхдаа өөртөө лиценз олгосон Ж.Эрдэнэбатад 6 жилийн хорих ял оноолоо

79
07-06
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатад ял тулгажээ

80
07-06
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр Засгийн газрын ийм хувилбарууд дээр “ярилцаж” байна

81
07-06
Амралтын өдрүүдэд гурван хүн зам тээврийн ослоор амиа алджээ

82
07-06
ОХУ-д 21 сая гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийжээ

83
07-06
ОХУ: 40 эмч коронавирусын улмаас нас баржээ

84
07-06
Бухимдал, гомдол дагуулсан 2020 оны ЭЕШ

85
07-06
НӨАТ-ын хоёрдугаар улирлын урамшуулал олгоно

86
07-06
Наадмын дараа төсөв тодотгоно

87
07-03
Ж.Чинбүрэн: Би сайд болох гэж хэн нэгний үүдийг сахиж элдэв хов жив хийж явсангүй, хийх ч үгүй!

88
07-03
П.Цагаан: Алтанхуяг аа, гудамжны чавганц уу чи

89
07-03
В.Путин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулсан ажлын хэсэгтэй уулзана

90
07-03
Haaдмaap xaмгaaлaлтaд aжиллax цaгдaa нapт мoнгoл бaaтpын дээл өмcгөнө

91
07-03
ЭМЯ: Нэмж халдвар илрээгүй, хоёр хүн эдгэрч эмнэлэгээс гарлаа

92
07-03
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Н.Энхболд томилогдов

93
07-03
Д.Лүндээжанцан УИХ-ын даргын зөвлөх болно

94
07-03
Хүүхдийн паркийн үйл ажиллагаa хэвийн явагдаж эхлэлээ

95
07-03
Баяр наадмын талбайд хуушуур хийх болон худалдаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй

96
07-03
Мексик халдвараар нас барсан хүний тоогоор Испанийг давжээ

97
07-03
Тусгай үүргийн хоёр онгоцоор 420 иргэн эх орондоо ирлээ

98
07-03
У.Хүрэлсүх : Бид ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулах учиртай

99
07-03
2020 оны нэгдүгээр улиралд 428.1 тэрбум төгрөгийн "ногоон зээл" олгожээ

100
07-03
"МИАТ-ийн тусгай үүргийн онгоцны хөдөлгүүр гэмтсэнээс Бээжинд буулт хийжээ