BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дэмжив

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд Хүй долоон худаг дахь “Монгол наадам 


үндэсний спорт цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг дэмжих тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт Хүй долоо худаг дахь “Монгол наадам үндэсний спорт цогцолбор”-ыг өв соёлын цогцолбор, олон улсын спорт цогцолбор болгохоор тусгасан байдаг. Улмаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний спортыг хөгжүүлэх, төрөлжсөн аялал жуулчлал, бизнес, соёлын төв барьж байгуулахад дэмжлэг үзүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар тусгасан юм. Цогцолборын хэрэгцээт газрын давхцалыг арилгах Ажлын хэсэг судалгаа хийж, Засгийн газраас улсын тусгай хэрэгцээний газрын хилийн заагийг шинэчилсэн бөгөөд Сонгинохайрхан дүүрэг болон Төв аймгийн Аргалант сумын 11 000 га талбайг хамруулахаар тогтсон байдаг. Үүнтэй холбогдуулан цогцолборын ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах шаардлага гарчээ.
Нийслэлийн Хот байгуулалтын хөгжлийн газрын дарга Ц.Тулга хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хуралдаанд танилцуулав. “Монгол наадам үндэсний спорт цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг одоогийн байдал болон хэтийн төлөвийн судалгаанд тулгуурлан хийжээ. Монголын уламжлалт байр наадмыг нэг  дор зохион байгуулах, олон улсад сурталчлах, цаашлаад 2030 онд олон улсын спортын наадам зохион байгуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотын иргэд амарч, зугаалах нөхцөлийг бүрдүүлэхэд төслийн зорилго оршиж буй.

Хэсэгчилсэн төлөвлөгөөний тодотголд 43.2 км авто зам, 59.8 км дугуйн зам тавьж, ногоон байгууламж, тохижилт бүхий 50-90 метр урт явган замыг 137.5 га талбайд байгуулахаар тусгажээ. Мөн 43.5 га талбайд 14 880 автомашины зогсоол байгуулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн онгоц бууж,  хөөрөх талбай, усан сан, гольфийн талбай, морины тахны хэлбэр бүхний уяачдын отог, задгай театр зэргийг байгуулахаар төлөвлөжээ. Цогцолборт барих зарим байгууламжаас дурдвал, 35 000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, 5280 хүний суудалтай сур харвааны талбай, 20 000 хүний суудалтай морь барианы цогцолбор, 5000 хүний суудалтай морин тойруулга, 10 000 хүний хүчин чадалтай амралтын цогцолбор, 5000 хүний суудалтай спорт цогцолбор, зочид буудал, музей, хурлын цогцолбор байгуулахаар төлөвлөсөн талаар Нийсллэийн Хот байгуулалтын хөгжлийн газрын дарга Ц.Тулга танилцууллаа. Эдгээрээс гадна цогцолборын үйл ажиллагааг тасралтгүй явуулах хүрээнд цанын бааз, их сургуулийн цогцолбор байгуулахаар төлөвлөсөн байна. Төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд нийтдээ 792 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд, төслийг төр-хувийн хэвшлэлийн түншлэлээр хийх аж.  
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Төслийн хүрээнд таван бүтэц бүхий цогцолбор баригдана. Улаанбаатар хот эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ аялал жуулчлал гэж тооцсон. Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч байгаа. Энэ төслийг хэрэгжүүлэхдээ ухаалаг барилга байгууламж барих, зардал хэмнэх чиглэлд анхаарч ажиллаарай. Амралт, зугаалгын чиглэлээр 19, спортын чиглэлээр 13, аялал жуулчлалын чиглэлээр зургаан барилга байгууламж барих төлөвлөлт хийсэн байна. Эдгээрийг хувийн хэвлэлээр хийлгэх нь зөв гэж бодож байна” гэв. Тэргүүлэгчид асуудлыг хэлэлцээд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг дэмжлээ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дэмжив
Бусад мэдээ ▼

1
07-07
ОХУ-аас орж ирсэн ТАВАН хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 225 боллоо

2
07-07
Наадмаар ТАВ ХОНОГ амарч, долдугаар сарын 16-нд ажил ЦУГЛАНА

3
07-07
ЧУУЛГАН: Засгийн газрын бүтцийг УИХ-ын чуулганаар эцэлсэн баталлаа

4
07-07
Наадам хийх газар судлаад судлаад олдсон нь л Ерөнхийлөгчийн гэр бүлийнхний амралт юм гэнэ

5
07-07
У.Хүрэлсүх: Ирэх 4 жилд 2.9 тэрбум долларын өр төлнө

6
07-07
Ерөнхийлөгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэх санал хүргүүлжээ

7
07-07
У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн Газар 14 яам, 17 сайдтай байна

8
07-07
Байгаль Орчны Сайд асан У.Барсболд таалал төгсчээ

9
07-07
Токиогийн олимп болох эсэх нь тодорхойгүй байна

10
07-07
Ерөнхий сайд У.Хүрэлсүх наадмаас өмнө танхимаа бүрдүүлнэ

11
07-06
Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай багшийн мэлмий гийж лагшин мэндэлсний 85 насны ойн өдөр

12
07-06
Сураггүй алга болсон эмэгтэйг уулнаас эсэн мэнд олжээ

13
07-06
Ерөнхий сайд байхдаа өөртөө лиценз олгосон Ж.Эрдэнэбатад 6 жилийн хорих ял оноолоо

14
07-06
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатад ял тулгажээ

15
07-06
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр Засгийн газрын ийм хувилбарууд дээр “ярилцаж” байна

16
07-06
Амралтын өдрүүдэд гурван хүн зам тээврийн ослоор амиа алджээ

17
07-06
ОХУ-д 21 сая гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийжээ

18
07-06
ОХУ: 40 эмч коронавирусын улмаас нас баржээ

19
07-06
Бухимдал, гомдол дагуулсан 2020 оны ЭЕШ

20
07-06
НӨАТ-ын хоёрдугаар улирлын урамшуулал олгоно

21
07-06
Наадмын дараа төсөв тодотгоно

22
07-03
Ж.Чинбүрэн: Би сайд болох гэж хэн нэгний үүдийг сахиж элдэв хов жив хийж явсангүй, хийх ч үгүй!

23
07-03
П.Цагаан: Алтанхуяг аа, гудамжны чавганц уу чи

24
07-03
В.Путин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулсан ажлын хэсэгтэй уулзана

25
07-03
Haaдмaap xaмгaaлaлтaд aжиллax цaгдaa нapт мoнгoл бaaтpын дээл өмcгөнө

26
07-03
ЭМЯ: Нэмж халдвар илрээгүй, хоёр хүн эдгэрч эмнэлэгээс гарлаа

27
07-03
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Н.Энхболд томилогдов

28
07-03
Д.Лүндээжанцан УИХ-ын даргын зөвлөх болно

29
07-03
Хүүхдийн паркийн үйл ажиллагаa хэвийн явагдаж эхлэлээ

30
07-03
Баяр наадмын талбайд хуушуур хийх болон худалдаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй

31
07-03
Мексик халдвараар нас барсан хүний тоогоор Испанийг давжээ

32
07-03
Тусгай үүргийн хоёр онгоцоор 420 иргэн эх орондоо ирлээ

33
07-03
У.Хүрэлсүх : Бид ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулах учиртай

34
07-03
2020 оны нэгдүгээр улиралд 428.1 тэрбум төгрөгийн "ногоон зээл" олгожээ

35
07-03
"МИАТ-ийн тусгай үүргийн онгоцны хөдөлгүүр гэмтсэнээс Бээжинд буулт хийжээ

36
07-03
2020 оны нөөцийн мах бэлтгэх, нийлүүлэх ажлыг нийслэл хот амжилттай зохион байгууллаа

37
07-02
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

38
07-02
Аялалд явахдаа мартаж болохгүй зүйл

39
07-02
БНСУ-аас 420 иргэн эх орондоо ирнэ

40
07-02
Эрхэм хэрэглэгчдийн анхааралд

41
07-02
Гадаадад байгаа Монголчуудаа эх оронд нь авчиръя

42
07-02
Жилээр биш сараар тоологдох настай УИХ, засаглал байгуулагдсан уу?

43
07-02
И.К.Азизов: ОХУ-ын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бүх салбарыг хамарч байгаа учир мэдэгдэхүйц өөрчлөлт авчирна

44
07-02
Д.Нямхүү: Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ

45
07-02
Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарлаа

46
07-02
Өнөөдөр Замын-үүдийн боомтоор 300 монгол иргэн орж ирнэ

47
07-02
Зарим үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээнэ

48
07-02
Ж.Эрдэнэбатыг шүүх хурал үргэлжилж байна

49
07-02
МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо

50
07-02
Т.Доржханд: Ерөнхий сайд аа дэд сайд, төрийн нарийн бичиг, зөвлөхүүдийн орон тоог цомхотгож өгөөч

51
07-02
Наадам хийж болно оо, 3 тэрбумыг “цацах” арай их биш үү

52
07-02
Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарчихсан явж байна

53
07-02
70, 80-аад оны дур булаам рокерууд

54
07-02
В.Путин 80 нас хүртлээ ОХУ-ыг удирдахаар боллоо

55
07-02
“Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Баяндэлгэрт хоёр тэрбум төгрөгийн хэрэг үүсэх үү

56
07-02
Э.Оюунболд цолноосоо “зуурч”, Н.Батсуурь, Ц.Содномдорж нар цол, чимгээ харуулдсаар наадамлах нь

57
07-02
Онцгой дэглэмийн бэлтгэлгүй ЭЕШ эхэллээ

58
07-02
С.Амарсайхан: Түүхэн цаг үеийг хамтдаа бүтээлцсэн та бүхэндээ талархал илэрхийлье

59
07-02
Герман улс Европын Холбоог даргалж эхэллээ

60
07-02
ХБИ-ий хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 50 хувийн хөнгөлөлттэй зээл олгож байна

61
06-30
МҮОХ-ны Ерөнхийлөгчийг наймдугаар сард тодруулна

62
06-30
Ж.Азжаргал: Бүртгэлийн цахим картгүй унаач хүүхдийг уралдаанд оролцуулахгүй

63
06-30
Коронавирусийн хоёр дахь давалгаа айсуй, сонгуульдаж дууссан бол ажилдаа ор

64
06-30
УОК-ын хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ

65
06-30
25 тэрбумын хохиролтой “ЖИ ТАЙМ”-ын шүүх хуралдааныг шууд дамжуулна

66
06-30
Амь аврагдсан 11 настай хүүгийн ээж цагдаагийн алба хаагчдад талархал илэрхийллээ

67
06-29
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр О.Батхандыг томилжээ

68
06-29
Д.Нямхүү: 19 хоногийн дараа гурав дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ

69
06-29
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд хоёр хүн живжээ

70
06-29
Ч.СОДНОМЦЭРЭН:НИЙТ 164 ХЭСЭГТ ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙХЭД ЯМАР НЭГ ЗӨРЧИЛ ГАРСАНГҮЙ

71
06-29
Зам тээврийн ослын улмаас гурван хүний амь нас хохирчээ

72
06-29
С.Эрдэнэболд:Сүхбаатар дүүрэгт хяналтын тооллого хийлээ,тоонууд мөргөж байна

73
06-29
Хотын дарга хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчдийн гуравдугаарт бичигджээ

74
06-26
Танзанид ховор үнэт чулуу олборлосон “нинжа” саятан болжээ

75
06-26
С.Жавхлан гомдсондоо нутгийнхандаа дуугаа сонсгохгүй, дахин очихгүй хэмээ ам алдлаа

76
06-26
БНАСАУ-ын шийдвэрийг БНСУ сайшаажээ

77
06-26
Б.Жаргалсайхан: Би бүх бурууг АН-д тохож байна

78
06-26
СЕХ: УИХ-ын сонгууль хуулийн дагуу хүчин төгөлдөр боллоо

79
06-26
Т.Бат-Оргил: МАН хар хайрцгаар луйвар хийж төрийн эрхийг булаан авлаа

80
06-26
Ард түмэндээ гомдоорой!

81
06-26
УИХ-ын гишүүний үнэмлэхийг энэ сарын 29-нд олгоно

82
06-26
Ард түмнээр дүнгээ тавиулсан МАН-ын гишүүд

83
06-26
Ялсан МАН-ын зовлон яг одоо эхэллээ

84
06-26
Үнэмлэхүй ялалтыг буухиалсан “буруутан” нь тогтолцоо

85
06-23
"Тавиул" дарга нар

86
06-23
Монголчууд түүхэн сонголт хийх үү

87
06-22
Санхүүгийн ухаалаг хэрэглээг таны гарт

88
06-22
Өрөн дээр өр нэмж 126.4 сая ам.доллар зээлэхээр болж

89
06-22
Өнөөдөр нар буцах өдөр тохиож байна

90
06-22
УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр өндөрлөнө

91
06-22
Өнөөдрөөс ГУРАВ ХОНОГ архи, согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй

92
06-22
Путины өгүүллэгийн тухайд

93
06-22
Танай нам, манай нам гэж талцсаар танхил үрсээ хөсөр хаяжээ, монголчууд

94
06-20
Орос танкууд дэлхийн топ-5-д оржээ

95
06-20
Хямралыг даваад, хуримтлуулж чадвал сайн л хэрэг

96
06-20
“Одоо боллоо”-нуудыг түр хаая

97
06-19
"Энэтхэгийн соёлын өдөр" өдөрлөгт урьж байна

98
06-18
Цагаан арьст залууг аварч байгаа хар арьст залуугийн зураг цахим орчинд хурдацтай тархжээ

99
06-17
Энэтхэг-Хятадын хилийн маргаантай бүсэд болсон мөргөлдөөний үеэр Энэтхэгийн талаас 20 цэрэг амь үрэгджээ

100
06-17
Нийгмийн халамжийн сангийн зарцуулалт