BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Сайхан сэтгэлийн өглөг

 \“Лантуу хүүгийн богц-2020’’ хандивын аяны тэмдэглэл\


Ч.Ганжавхлан, М.Мѳнхтүшиг хоёр явган аялал хийж, зураг авч явахдаа цар тахлын үед гэр хорооллын айлууд хоол хүнсний хомсдолд орж амьдрал ахуй нь хэцүүдэж буйг анзаарсан юм билээ. Угийн тарчиг амьдралтай айлын хүүхдүүд улам ихээр ѳлсгѳлѳнд ѳртѳж буйг анзаарсан хэрэг. “Лантуун дохио”-ны залуустайгаа зѳвлѳлдѳж тэдэнд туслах зорилгоор “Лантуу хүүгийн богц-2020” хандивын аяныг санаачлан эхлүүлжээ. Зав гаргаж би тэдэнтэй хоёр хоног цуг ажиллав. Хол байхдаа ийм аяныг амжилттай зохион байгуулж байгааг хараад бахархаж байсан хэдий ч, энэ удаад биеэр оролцонгоо бодит байдлыг ѳѳрийнхѳѳрѳѳ мэдрэхийг хүслээ.

 

ХАНДИВ ЦУГЛУУЛАЛТ

 

Баянзүрх дүүргийн Улиастайн эцэст байгуулагдсан “Ид шидийн орон-2”  байгууламж дээр хандив цуглуулах ажиллагаа 7 ѳдѳр зохион байгуулагдлаа. 70 нэр тѳрлийн 89495 ширхэг хүнс, хичээлийн хэрэглэл, ахуйн хэрэглэл, тоглоом, хуучин хувцасны хандив цугларчээ. Нийтдээ 20 тн гурил, 8 тн будаа, 9.5 тн гоймон, 1.8 тн элсэн чихэр, 5633 маск, 2224 боодол ариун цэврийн цаас, 1,3 тн тѳмс, 1.1 тн лууван, 460 кг овъёос, 1214 ш талх, 2652 уут боорцог зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдээс гадна цугларсан бусад хандивын талаарх мэдээллийг www.lantuu.mn сайтаас тодруулж нягтлах боломжтой аж. “Ѳгье гэвэл ганцаасаа” гэдэгчлэн сэтгэлийн ѳглѳг багаддаггүйг энд анзаарч байлаа. Жаахан хүүхдүүд хүртэл тѳрсѳн ѳдрийн бэлгээ, хураасан мѳнгѳѳ, тоглоомноосоо илүүчилж авчирч байгаа нь монголчууд бидний бие биенээ хайрлан энэрэх сэтгэлийн хѳрс үндэслэж байгааг нотлов.

 

Машинд ачиж, зарим нь дугуйгаар зѳѳж, даах чадлаараа гартаа хүнс болон бусад зүйлээ барьж дугаарлан хүлээлгэж ѳгч буй хүмүүсийг харахад ѳѳрийн эрхгүй самсаа шархирч, сэтгэл хѳдѳлж байсан. Нэг тийм үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж тѳрж, мэдрэгдэж байв. Цар тахлын хүнд хэцүү энэ цагт ѳѳрѳѳсѳѳ илүүчилж бусдад тусална гэдэг монгол хүний мѳн чанарын илрэл. Сайн дурын залуус, ирсэн хандивын зүйлсийг ангилан хурааж, түүнээсээ дахин зѳѳвѳрлѳн ялгалт хийж бэлгийн багцыг бэлтгэж байв. Эхлээд харахад барагдашгүй их мэт санагдаж байсан ч залуус шѳнѳжингѳѳ ажиллан хонож бүх ажлыг баяр хѳѳртэйгээр барагдуулж байлаа. Хичнээн олон залуус мѳнгѳ, хѳлс нэхэлгүй сайн дураар энэ ажлыг хийж байгааг харах надад сайхан байсан. Сэтгэлийн дотоод мѳн чанараа ингэж урлан бүтээж буй залуусыг харахад хайрламаар, тэднээр бахархмаар.

 

ХАНДИВ ТҮГЭЭЛТ

 

Хандивыг түгээх амралтын хоёр ѳдѳр “Ид шидийн орон-2” байгууламжинд авто машины түгжрээ үүсч байсан гээд тѳсѳѳл дѳѳ. Сониучирхаад харахад тэр орчмын гудамжнуудад машинууд дүүрсэн байв, эгээ л баяр болж буй аятай. Нийт 8 дүүрэг 1 аймгийн хэмжээнд 150 авто машин 2169 ѳрх айлд түгээлт хийжээ. Айл болгонд дунджаар 5 хүүхэд байгаа гэж тооцоод, гудамжаар явж байсан хүүхдүүдэд хүргэсэн гээд нэмэхэд 10845 болон түүнээс олон хүүхдэд “Лантуу хүүгийн богц” хүрчээ. “Ниссан Патрол” зэрэг автомашинтай залуусын нѳхѳрлѳл, нэг ангийн хамт олон, зарим компаниудын түгээлтийн баг гэх мэт олон залуус, эгэл жирийн хүмүүс хүртэл энэ аяны түгээлтэд сайн дураараа оролцов. Тэд машины бензин тосоо ѳѳрсдѳѳ гаргаж, амралтын ѳдрүүдийн цаг заваа энэ сайн үйлсэд зориулж байгаа нь сайхан санагдаж байлаа.

 

“Олон хүмүүсийн итгэл шингэсэн хандивыг аль болох хэрэгтэй хүмүүст нь хүртээмжтэй түгээхийг хичээгээрэй. Цар тахлын хорио цээрийн үед бүгдээрээ маскаа зүүж, гартаа бээлий хийгээрэй. Энэ удаад амьдралын боломжгүй, эмзэг бүлэг, ядуу буурай гэсэн тодотголыг хэрэглэлгүйгээр хүүхдүүдэд хүртээмжтэй туслах гэж байгаа юм шүү. Бэлгээ түгээхдээ зураг авч сельфи хиймээр байгаа бол хүүхдүүдийн нүүрийг гаргаж болохгүй шүү, энэ нь хүний эрхтэй холбоотой болохоор зѳв ойлгоорой. Сонгууль дѳхѳж байгаа болохоор энэ аяныг улстѳртэй холбож ойлгох вий, зѳв тайлбарлаарай. Зарим хүмүүс бухимдалтай цухалдуу байж магадгүй. Тэдэнтэй болгоомжтой, эелдэг харьцаарай. Ѳѳрсдѳѳ ч болгоомжтой хянуур байж ѳѳрсдийгѳѳ эрсдлээс хамгаалж аюулгүй яваарай.” Түгээх богцоо машиндаа ачаад, сайн дурын ажилтан жолоочтойгоо хамт хѳдлѳхѳѳс ѳмнѳ зохион байгуулах багийнханы ѳгсѳн зааварчилга энэ аяны зорилтыг илэрхийлж байлаа. Түгээх багийнханд үндсэн зааварчилга, явах замын маршрут тэмдэглэгээ, хүнд бүрд маск, бээлий болон хүнсийг ѳгч замд нь гаргаж байв.

 

Эхний ѳдрийн үдээс хойш Ч.Ганжавхлан, Д.Долгорсүрэн, Мѳнхтүшиг бид дѳрѳв нэг баг болон, Баянзүрх дүүргийн Чулуун хороо, Био комбинат, Шувуун фабрик, Сонсголон, Баянхошуу, Толгойтын хогийн цэг болон гэр хорооллуудаар явсан юм. Ѳмнѳ нь Ч.Ганжавхлан намайг гэр хорооллуудаар дагуулж явж байсан болохоор цочоо бага зэрэг гарсан ч энэ удаад бүр хэцүү дүр зургуудыг үзлээ. Ѳдрѳѳс ѳдѳрт тэлж буй энэ амьдралын хязгаарт ѳдрѳѳс ѳдѳрт нэмэгдсээр буй архидалт, ядуурал, хүчирхийлэл, арчаагүй доройгоосоо  гаслан хашгирах тарчлаант чимээг сонсож болохоор…Монголд ирснээс хойш сэтгэлийн минь чанадад тарчлаантай сонсогдож буй энэ гасланг багасгах сан гэж шаналсаар л байгаа. Ѳдгѳѳ УИХ д нэр дэвшиж буй олон эрхмүүдээс гэр хорооллын амжиргааны боломжийг сайжруулах чиглэлээр рекламдаж бус, чин сэтгэлээсээ бодитоор ажиллах хэнийг ч болов дэмжиж ажиллах хүсэл надад байна.

 

НАДАД ЮУ БОДОГДСОН ГЭЭЧ!

 

1.Хэрвээ Монголын Тѳрд зѳв хүмүүс гарч, зѳв шийдвэр гарган ѳѳрсдѳѳ манлайлах аваас олон нийт дэмжин давалгаалахад бэлэн байна. Цар тахлын энэ үед олон нийт дэг журмыг сахиж буй нь, “Лантуу хүүгийн богц-2020” хандивын аяны оролцоо дэмжлэг үүнийг нотолж байгаа.

 

2.Ч.Ганжавхлан болон түүний найзуудын үүсгэн хѳгжүүлсэн “Лантуун дохио” ТББ-ын санаачлан хэрэгжүүлж буй тѳслүүдийг олон нийт талархан дэмжиж байгаа нь тэдэнд итгэдгийн нотолгоо. Гэр хорооллуудын дунд “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хѳгжлийн тѳвүүдийг олноор байгуулах нь хүчирхийллийг багасган сэтгэлгээг ѳѳрчлѳх боломж мѳн.

 

3.Ѳнѳѳгийн Монголын залуусын сэтгэлгээ хандлага их ѳѳр болжээ. Тэд хий хоосон ярихыг биш, бодит ажил санаачлагуудыг хүсч байна. Тэд ѳѳрсдийгѳѳ рекламдаж сурталчлахыг бус чин сэтгэлээсээ нѳхѳрлѳн хамтдаа бүтээхийг хүсч байна. Монголын нийгэмд залуусын сэтгэлгээний эерэг давалгааг бий болгож буй “Лантуун дохио” ТББ-ын залууст талархаж байнаа.

 

…Тэдэнтэй хамтдаа ѳнгѳрүүлсэн хоёр ѳдѳр үнэхээр сайхан байлаа. Эерэг энергийн бѳѳн урсгал дунд хѳвѳх мэт. Хаашаа л харна, хайр талархлаар гэрэлтсэн инээмсэглэл, бие биедээ талархсан баяр хѳѳр, урам зоригоор цэнэглэгдсэн эрч хүч…”Амьдрал ийм сайхан шүү дээ” гэж хэлж ѳѳрийн эрхгүй инээмсэглэмээр…Хэн нэгнийг дѳвийлгэн хѳѳргѳж, хоосон магтахын аргагүй ар араасаа долгилох жигдхэн давалгаанд дунд урсах мэт…

 

САЙХАН БАЙСАН ШҮҮ, ЗАЛУУС АА! МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ БОЛСОН ТА НАРГҮЙГЭЭР ХѲГЖЛИЙГ ТѲСѲѲЛѲХ АРГАГҮЙ, ТА НАРТАА АМЖИЛТ ХҮСЬЕ.

 

                       Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

 

2020-05-19                                                                                                   Улаанбаат

Сайхан сэтгэлийн өглөг
Бусад мэдээ ▼

1
07-03
Ж.Чинбүрэн: Би сайд болох гэж хэн нэгний үүдийг сахиж элдэв хов жив хийж явсангүй, хийх ч үгүй!

2
07-03
П.Цагаан: Алтанхуяг аа, гудамжны чавганц уу чи

3
07-03
В.Путин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулсан ажлын хэсэгтэй уулзана

4
07-03
Haaдмaap xaмгaaлaлтaд aжиллax цaгдaa нapт мoнгoл бaaтpын дээл өмcгөнө

5
07-03
ЭМЯ: Нэмж халдвар илрээгүй, хоёр хүн эдгэрч эмнэлэгээс гарлаа

6
07-03
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Н.Энхболд томилогдов

7
07-03
Д.Лүндээжанцан УИХ-ын даргын зөвлөх болно

8
07-03
Хүүхдийн паркийн үйл ажиллагаa хэвийн явагдаж эхлэлээ

9
07-03
Баяр наадмын талбайд хуушуур хийх болон худалдаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй

10
07-03
Мексик халдвараар нас барсан хүний тоогоор Испанийг давжээ

11
07-03
Тусгай үүргийн хоёр онгоцоор 420 иргэн эх орондоо ирлээ

12
07-03
У.Хүрэлсүх : Бид ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулах учиртай

13
07-03
2020 оны нэгдүгээр улиралд 428.1 тэрбум төгрөгийн "ногоон зээл" олгожээ

14
07-03
"МИАТ-ийн тусгай үүргийн онгоцны хөдөлгүүр гэмтсэнээс Бээжинд буулт хийжээ

15
07-03
2020 оны нөөцийн мах бэлтгэх, нийлүүлэх ажлыг нийслэл хот амжилттай зохион байгууллаа

16
07-02
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

17
07-02
Аялалд явахдаа мартаж болохгүй зүйл

18
07-02
БНСУ-аас 420 иргэн эх орондоо ирнэ

19
07-02
Эрхэм хэрэглэгчдийн анхааралд

20
07-02
Гадаадад байгаа Монголчуудаа эх оронд нь авчиръя

21
07-02
Жилээр биш сараар тоологдох настай УИХ, засаглал байгуулагдсан уу?

22
07-02
И.К.Азизов: ОХУ-ын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бүх салбарыг хамарч байгаа учир мэдэгдэхүйц өөрчлөлт авчирна

23
07-02
Д.Нямхүү: Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ

24
07-02
Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарлаа

25
07-02
Өнөөдөр Замын-үүдийн боомтоор 300 монгол иргэн орж ирнэ

26
07-02
Зарим үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээнэ

27
07-02
Ж.Эрдэнэбатыг шүүх хурал үргэлжилж байна

28
07-02
МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо

29
07-02
Т.Доржханд: Ерөнхий сайд аа дэд сайд, төрийн нарийн бичиг, зөвлөхүүдийн орон тоог цомхотгож өгөөч

30
07-02
Наадам хийж болно оо, 3 тэрбумыг “цацах” арай их биш үү

31
07-02
Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарчихсан явж байна

32
07-02
70, 80-аад оны дур булаам рокерууд

33
07-02
В.Путин 80 нас хүртлээ ОХУ-ыг удирдахаар боллоо

34
07-02
“Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Баяндэлгэрт хоёр тэрбум төгрөгийн хэрэг үүсэх үү

35
07-02
Э.Оюунболд цолноосоо “зуурч”, Н.Батсуурь, Ц.Содномдорж нар цол, чимгээ харуулдсаар наадамлах нь

36
07-02
Онцгой дэглэмийн бэлтгэлгүй ЭЕШ эхэллээ

37
07-02
С.Амарсайхан: Түүхэн цаг үеийг хамтдаа бүтээлцсэн та бүхэндээ талархал илэрхийлье

38
07-02
Герман улс Европын Холбоог даргалж эхэллээ

39
07-02
ХБИ-ий хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 50 хувийн хөнгөлөлттэй зээл олгож байна

40
06-30
МҮОХ-ны Ерөнхийлөгчийг наймдугаар сард тодруулна

41
06-30
Ж.Азжаргал: Бүртгэлийн цахим картгүй унаач хүүхдийг уралдаанд оролцуулахгүй

42
06-30
Коронавирусийн хоёр дахь давалгаа айсуй, сонгуульдаж дууссан бол ажилдаа ор

43
06-30
УОК-ын хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ

44
06-30
25 тэрбумын хохиролтой “ЖИ ТАЙМ”-ын шүүх хуралдааныг шууд дамжуулна

45
06-30
Амь аврагдсан 11 настай хүүгийн ээж цагдаагийн алба хаагчдад талархал илэрхийллээ

46
06-29
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр О.Батхандыг томилжээ

47
06-29
Д.Нямхүү: 19 хоногийн дараа гурав дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ

48
06-29
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд хоёр хүн живжээ

49
06-29
Ч.СОДНОМЦЭРЭН:НИЙТ 164 ХЭСЭГТ ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙХЭД ЯМАР НЭГ ЗӨРЧИЛ ГАРСАНГҮЙ

50
06-29
Зам тээврийн ослын улмаас гурван хүний амь нас хохирчээ

51
06-29
С.Эрдэнэболд:Сүхбаатар дүүрэгт хяналтын тооллого хийлээ,тоонууд мөргөж байна

52
06-29
Хотын дарга хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчдийн гуравдугаарт бичигджээ

53
06-26
Танзанид ховор үнэт чулуу олборлосон “нинжа” саятан болжээ

54
06-26
С.Жавхлан гомдсондоо нутгийнхандаа дуугаа сонсгохгүй, дахин очихгүй хэмээ ам алдлаа

55
06-26
БНАСАУ-ын шийдвэрийг БНСУ сайшаажээ

56
06-26
Б.Жаргалсайхан: Би бүх бурууг АН-д тохож байна

57
06-26
СЕХ: УИХ-ын сонгууль хуулийн дагуу хүчин төгөлдөр боллоо

58
06-26
Т.Бат-Оргил: МАН хар хайрцгаар луйвар хийж төрийн эрхийг булаан авлаа

59
06-26
Ард түмэндээ гомдоорой!

60
06-26
УИХ-ын гишүүний үнэмлэхийг энэ сарын 29-нд олгоно

61
06-26
Ард түмнээр дүнгээ тавиулсан МАН-ын гишүүд

62
06-26
Ялсан МАН-ын зовлон яг одоо эхэллээ

63
06-26
Үнэмлэхүй ялалтыг буухиалсан “буруутан” нь тогтолцоо

64
06-23
"Тавиул" дарга нар

65
06-23
Монголчууд түүхэн сонголт хийх үү

66
06-22
Санхүүгийн ухаалаг хэрэглээг таны гарт

67
06-22
Өрөн дээр өр нэмж 126.4 сая ам.доллар зээлэхээр болж

68
06-22
Өнөөдөр нар буцах өдөр тохиож байна

69
06-22
УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр өндөрлөнө

70
06-22
Өнөөдрөөс ГУРАВ ХОНОГ архи, согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй

71
06-22
Путины өгүүллэгийн тухайд

72
06-22
Танай нам, манай нам гэж талцсаар танхил үрсээ хөсөр хаяжээ, монголчууд

73
06-20
Орос танкууд дэлхийн топ-5-д оржээ

74
06-20
Хямралыг даваад, хуримтлуулж чадвал сайн л хэрэг

75
06-20
“Одоо боллоо”-нуудыг түр хаая

76
06-19
"Энэтхэгийн соёлын өдөр" өдөрлөгт урьж байна

77
06-18
Цагаан арьст залууг аварч байгаа хар арьст залуугийн зураг цахим орчинд хурдацтай тархжээ

78
06-17
Энэтхэг-Хятадын хилийн маргаантай бүсэд болсон мөргөлдөөний үеэр Энэтхэгийн талаас 20 цэрэг амь үрэгджээ

79
06-17
Нийгмийн халамжийн сангийн зарцуулалт

80
06-17
Хөдөлмөр эрхлэлтийн статистик мэдээ

81
06-17
Сэлбэг, материал худалдан борлуулах тухай

82
06-17
АНУ-ын ерөнхийлөгч цагдаагийн байгууллагад шинэчлэлт хийх захирамж гаргана

83
06-17
Хөдөлмөрт бэлтгэх, ур чадвар олгох

84
06-17
Умард Солонгосын тал хоёр Солонгосын хамтарсан төлөөлөгчийн газрын байрыг дэлбэлжээ

85
06-17
Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр

86
06-17
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа

87
06-16
Алтаа ухуулаад авдрандаа хаягдсан “Шүрэн гал”

88
06-15
Д.Нямхүү: Өнөөдөр 10 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

89
06-15
Оросын шүүх АНУ-ын иргэнд тагнуулын хэргээр 16 жилийн хорих ял оноолоо

90
06-15
Израйль улс хорио цээрийн дэглэмийг нь зөрчсөн Америк тэрбумтны хүүг нутаг дэвсгэрээсээ хөөжээ

91
06-15
Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр

92
06-15
Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ

93
06-15
Өвөр Монголоос бал чулууны арвин нөөц илэрчээ

94
06-15
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байр дэмжих хөтөлбөр

95
06-15
БГД-ийн нэгдсэн эмнэлгийн дарга З.Балдандугар 30 хүн ажлаас халсан уу?

96
06-15
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 6 хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна

97
06-15
Ажлын байрыг дэмжих хөтөлбөр

98
06-15
Цахим хилээ хамгаалах нь жинхэнэ хил хязгаараа манахтай ижил ач холбогдолтой

99
06-15
Эдийн засгийн хямрал дөнгөж эхэлж байгааг анхааруулжээ

100
06-14
XX зууны хувьсгалч Че Гевара өнөөдөр 92 нас хүрэх байлаа