BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Улстөрчдийн хэрхэн ажилласныг мах идэж үзэхийг хүссэн хүүхдүүд дүгнэчихлээ

“Дарам аа,  өнөөдөр хүүхдийн мөнгө орно, гурил будаагаа  аваарай. 


Надад дусаалга авчихаарай” гэхтэй зэрэгцэн эргэн харахад 3 хүүхэд дагуулж нэгийг тэвэрсэн залуухан эмэгтэй ярьж байв.  

Дагуулсан 3 нь 2-7 насных бөгөөд 10 орчим сартайг нь тэвэрсэн  түүнийг хараад  “Үртэй хүн баян” гэдэг дээ гэж өөрийн эрхгүй бодсон.

Гэхдээ үр хүүхэдгүй дээ ингэж бодсон хэрэг биш л дээ. Хүүхдийн мөнгөө хүлээн амьдарч байгаа ч тэдэнд ирээдүй бий гэж бодсон хэрэг.

 “Монел”-ын автобусанд суухдаа дөхөж очиж яриа өдөв.

“Хүүхдийн мөнгө овоо цагтаа орж байна уу” гэхэд  “Харин тийм.   Ганц хүний цалингаар амьдрахад бэрх байна. Хүүхдийн мөнгө орчихоор жаахан ч гэсэн өл залгадаг юм...

“Нөхөртөө гурил будаа захиж байгаа юм уу” гэхэд “Тийм ээ, нөхрийн цалин  сардаа 500 мянга нэртэй ч шимтгэл энэ тэрээ өгөөд 400 мянга л ирдэг.  Түүнээсээ  цахилгааныхаа мөнгийг, утасныхаа төлбөр, автобусны  мөнгийг нь тооцоод  үлдсэнээр нь  зургуулаа дараа сарын өнөөдрийг хүлээнэ...  Барьц алдах үе их байна аа   эгч минь.  Зарим хүмүүс  “Навсайчхаад яасан ч олон хүүхэд гаргасан юм” гэсэн аятай хардаг.  Азаар хүүхдүүд маань эрүүл өсч байна.  “Өвдвөл  шууд л үхнэ” гэсэнтэйгээ аль эрт эвлэрчихсэн яваа дүү нь” гэхдээ хоолой нь чичирхийлж байгааг  мэдрэв.

“Ийм хөөрхөн эрүүл хүүхдүүдийг тэгж бодож болохгүй ээ” гэхэд инээмсэглээд “Ядуу хүнд ноён олон гэдгийг үзэж л явна даа эгч минь” гээд “Дөрвөн хүүхдийнхээ  мөнгөөр   нөхрийнхөө цалинг буутал өл залгаж, өлөн зөлмөн явна. Хүүхдүүд “Мах идэж үзэх юмсан” гэдгийн. Аав нь  илүү юм битгий яриад, бодоод бай тэгэхлээр улам өлсөнө гэдэг. Харин би “идэж үзнэ ээ” л гэдэг. Дандаа ийм байхгүй байлгүй дээ. Улс орон  өөдөө, сайхан болж, баян хоосны ялгаа арилж миний хүүхдүүд мах идэж үе ирж л таарна” гээд шүлсээ “гүд” хийтэл залгиж байгаа  хөхүүл эхийг хараад  өр өвдлөө...

“Эдийн засаг жаахан тэсхийгээд л махгүйдээд байна уу” гэхэд  “Бараг 2 жил мах идэж үзсэнгүй” Би төрөхдөө хажуугийн орныхоо хүүхний шөл, буузнаас идсээн, идсэн. Харин хүүхдүүд маань 2 жил мах идээгүй.  Гэдэс дотор, жижиглэн, элэг уушги л иддэг.

Тэгэхэд баячууд ясаа ч мөлжилгүй хаядаг гэсэн. Уг нь зах дээрээс шулсан яс тор дүүрнийг аваад чанаад шөлөн дээр нь будаа хаяж, бантан хийгээд өгдөг байлаа. Шулсан яс олдохоо болиод удаж байна. Тэгэхлээр бидэн шиг амьдралтай улс олширч байна гэсэн үг. Урин дулаан цаг ирлээ бид хэд тэснээ, тийм ээ миний хүүхдүүд" гэж ярив.

Хүүхэд бүрт сар бүр 10 мянган төгрөг өгдөг. Тэгвэл тэр мөнгөөр өнөөдөр өл залгаж  байгаа  зуу зуун өрх айл бий. Цадталаа идэхийг, мах идэхийг хүссэн  тэдэн шиг мянга мянган хүүхэд бий...

Өнөөгийн улстөрчдийн эх орон ард түмнээ авч яваа байдал энэ. Юутай ч сонгуулийн өмнөх шоугаараа, түр ч атугай 100 мянган төгрөг хүүхэд бүрд өгч байхаар болов. Ядаж ганц хоёр хүүхэд ч болов хаврын хахир цагт мах иддэггүй юмаа гэхэд  ясны шөл ч гэсэн ууг л дээ.

Баян нэг нь улстөрд гарах гэж нэг аархаж, баярхана. Гарсан хойноо  бэл бэнчингээ уралдуулж нэг аархацгаана. Хөрөнгө мөнгө тааруу нь сонгуулийн өмнө зээлж, гувчуулж нэг аархана. Сонгогдсон хойноо  зарлагадсанаа нөхөхийн төлөө улайрцгаана. Үе үеийн улстөрчдийн хэрхэн ажилласныг өнөөдөр мах идэж үзэхийг хүссэн хүүхдүүдийн амьдрал  дүгнэчихлээ. 

С.Туул

Эх сурвалж: erennews.mn

Улстөрчдийн хэрхэн ажилласныг мах идэж үзэхийг хүссэн хүүхдүүд дүгнэчихлээ
Бусад мэдээ ▼

1
11-27
Үнийн хөөрөгдлийн талаар иргэд ШӨХТГ-т хэрхэн мэдээлэх вэ?

2
11-27
"И-газар" гар утасны апп-ыг танилцуулж байна

3
11-27
МХЕГ: 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийлээ

4
11-27
М.Помпео хамгийн дурсамжтай мөчөөсөө хуваалцжээ

5
11-27
Цар тахлын хөл хорионы энэ үед цахимаар ажиллах мэдээллийг хүргэж байна

6
11-27
Дараалалгүй цахим үйлчилгээ

7
11-27
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хөсөр хаяж, шударга бусын хонгилыг хамгаалж огт болохгүй

8
11-27
Авлигын Эсрэг Олуулаа Нэгдье

9
11-27
Иргэдийг орон нутагт нь буцаах хуваарь гарлаа

10
11-27
Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлд олон улсын зөвлөхүүд хамтарна

11
11-27
БНАСАУ-ын гимнастикч гурван метрийн өндөр хашаа давж, Өмнөд Солонгос руу зугтжээ

12
11-27
А.Амбасэлмаа: 26 хүнээс COVID-19 илэрч, дотоодын халдварын тохиолдол 300 боллоо

13
11-27
Иргэдийн мэдээлэл хайх, олж авах эрх хангагдахгүй байна

14
11-27
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-3

15
11-27
G20: Вакциныг тэгш хүртээмжтэй хуваарилна

16
11-27
Хатуу хөл хорионы 14 хоногт 152 мянган хүн ажилгүй болжээ

17
11-27
Ерөнхийлөгчийн 13 дахь хоригийг эрх баригчид хэрхэх бол?

18
11-27
Жо Байден: АНУ дэлхийд тэргүүлэхэд бэлэн байна

19
11-26
Аргентины Ерөнхийлөгч гурав хоногийн үндэсний гашуудал зарлалаа

20
11-26
КОВИД-19 халдвар хамгааллын олон улсын туршлага: ОХУ-ын жишээ

21
11-26
Хот хооронд зорчих иргэдэд өгөх зааварчилгаа

22
11-26
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг солино

23
11-26
УОК: Нутаг буцах иргэдийг хувийн болон нийтийн тээврээр арванхоёрдугаар сарын 1-нээс 10-н хооронд явуулна

24
11-26
"Гэрийн хаяг тодорхойгүй, ойрын хавьтлаа нуух зөрчил их байна"

25
11-26
Ши Жиньпин Жо Байденд баяр хүргэжээ

26
11-26
Трамп Үндэсний аюулгүй байдлын туслах асандаа өршөөл үзүүлжээ

27
11-26
Халдвартын үндэсний төвийн урд талын “RAPID MED” төвийн эмчилгээ, оношлогооны газруудаар 11 сарын 02-19-нд үйлчлүүлсэн иргэд ЭМЯ, ХӨСҮТ-тэй яаралтай холбоо барина уу?

28
11-26
ЭМЯ: Шинээр 13 халдвар илэрч, Монгол улсад батлагдсан 712 тохиолдол боллоо

29
11-26
ТАНИЛЦ: Хот болон орон нутагт гацсан иргэдийг буцаах түр журам БҮРЭН ЭХЭЭРЭЭ

30
11-26
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр тохиож байна

31
11-26
Архи согтууруулах ундаа худалдан борлуулсан долоон зөрчлийг илрүүлэн шалгаж байна

32
11-26
Хөл хориог сунгах магадлал өндөр байна

33
11-25
Цар тахлын үед ААН-үүд хэрхэн ажиллаж байна? Эдийн засаг цаашид хэрхэх вэ?

34
11-25
Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 12-р сарын 1-ны өдрөөс эхлэн нутаг буцаана

35
11-25
Иргэн та тээврийн хэрэгслийн QR кодтой холбоотой санал хүсэлтээ 1800-1200 утсаар өгнө үү

36
11-25
2024 оноос устөрөгчийн хөдөлгүүртэй галт тэрэг туршина

37
11-25
Ч.ХҮРЭЛБААТАР: Ерөнхийлөгч алдаагүй хориг тавьж болдоггүй л юм байх даа, арай ч дээ

38
11-25
Хүмүүс жүжигчин А.Энхжинг элдвээр хэлж, хараан зүхэж байна

39
11-25
“Грэмми авардс-2021”-д нэр дэвшигчдийг зарлалаа

40
11-25
Сергей Безруков: Хөл хорионы үеэр манай театр 80 саяыг алдсан

41
11-25
Жо Байдены танилцуулсан АНУ-ын чухал албан тушаалтнууд дунд хоёр ч эмэгтэй багтжээ

42
11-25
Гена матар болон Чебурашкатай зоосон мөнгө гарчээ

43
11-25
УОК: Хөл хориог сунгах санал гаргаагүй

44
11-25
ШӨХТГ: Бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэн ажиллаж байна

45
11-25
Оюу толгойн уурхайн Монгол ажилтнаас ирүүлсэн "гунигт захидал"

46
11-25
Хяналтын постоор нэвтэрч байгаа иргэдийн асуумжийг цахим хэлбэрт шилжүүллээ

47
11-25
Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

48
11-25
Солонгосын дээд лигт драфтаар сонгогдсон монгол залуу Х.Болдсүх

49
11-25
ЭМЯ: Нэг өвчтөнд 8 сая төгрөг зарцуулж байна

50
11-25
В.Путин: Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрсөн үед л Байденд баяр хүргэнэ

51
11-25
Аймгуудын онцгой комиссыг хэн удирдаж байна вэ?

52
11-25
Covid-19: Сэлэнгэ 20, Улаанбаатарт 6, Дорноговьд 1 тохиолдол бүртгэгдлээ

53
11-25
Г.Дөлгөөн: Бизнесийн болон хэрэглээний зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулахаар шийдвэрлэсэн

54
11-25
Орон нутаг руу буцах иргэдийг 119.mn сайтаар бүртгэж эхэллээ

55
11-25
Б.Хурцын хэрэг цайрах тал руугаа оров уу?!

56
11-25
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа

57
11-25
Нохой яагаад хүнээс бага насалдаг вэ гэдэг асуултанд 6 настай хүүгийн өгсөн хариултын гайхшруулам түүх

58
11-25
Байден Төрийн нарийн бичгийн даргаараа сонгосон Энтони Блинкен гэж хэн бэ?

59
11-25
Онцгой комиссынхон онцмуу шийдвэрээ хэрэгжүүлэх үү

60
11-25
Хөл хорио зөрчсөн хүмүүсийг гудамж талбайд дайчилъя

61
11-25
Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг цахимаар хийх боломжтой

62
11-25
Эрүүл Мэндийн Яамныхан өөрсдөө хуурамч мэдээлэл тараагчид болсон уу?

63
11-24
Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа

64
11-24
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны V хуралдаан боллоо

65
11-24
БНХАУ-ын авлигатай тэмцэх байгууллагаас АНУ-ыг авлигын гэмт хэрэгтэй тэмцэхийг уриалжээ

66
11-24
Я.Содбаатар: Самранд явсан 600 гаруй иргэнийг өнөөдөр галт тэргээр авч ирнэ

67
11-24
Хурлын хороо, дэд хороодыг байгуулж, эрхлэх асуудлыг баталлаа

68
11-24
Коронавирусний анхны тохиолдлын талаар тодорхойгүй зүйл олон бий

69
11-24
Дараах дүүрэг, хороодод коронавирусийн халдвар бүртгэгдээд байна

70
11-24
Хөл хориог сунгах эсэхийг энэ долоо хоногт шийднэ

71
11-24
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Японд айлчилна

72
11-24
Трамп эрх мэдлийг Байденд шилжүүлэн өгөхийг зөвшөөрчээ

73
11-24
Улаанбаатарт 3, Сэлэнгэд 26, Говьсүмбэр аймагт 3 тохиолдол шинээр илэрлээ

74
11-24
Коронавирусийн гурав дахь давлагаа ирэх жил дахин дэгдэнэ

75
11-24
Б.Хурц нарыг суллажээ

76
11-24
Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, түр зогсоох зохицуулалтыг хуульд тусгаж яаралтай хэлэлцүүлэхийг үүрэгдлээ

77
11-24
Хөл хорионы үеийн хүүхэд хамгаалал

78
11-24
Коронавирустай тэмцэхэд зөв бодлого чухал

79
11-24
Коронавирусийн гурав дахь давлагаа ирэх жил дахин дэгдэнэ

80
11-23
Хурал зургаан хороо, долоон дэд хороотой ажиллахаар баталлаа

81
11-23
ББСБ-аас зээл авсан иргэдийн анхааралд

82
11-23
ВВС: Трамп явсны дараах Америк орон

83
11-23
Сонгинохайрхан дүүрэгт 5 том хүн, 1 хүүхдийн шинжилгээний хариу эерэг гарлаа

84
11-23
ЗАСГИЙН ГАЗАР: Сурагчид арванхоёрдугаар сарын 18-аас хоёрдугаар сарын 1-н хүртэл амарна

85
11-23
Нийслэлийн онцгой комиссоос мэдээлж байна

86
11-23
ТАЗ: Албан бичиг, өргөдөл, мэдээллийг цахимаар хүлээн авч шийдвэрлэж байна

87
11-23
Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, 6 хувь болголоо

88
11-23
ОХУ-аас ирсэн хүнсний бүтээгдэхүүнээс коронавирус илэрлээ гэж Хятадын Засгийн газар мэдэгдэв

89
11-23
“The Hu” хамтлаг энэ онд 98 тоглолт хийхээр төлөвлөж байжээ

90
11-23
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан зохион байгуулав

91
11-23
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн материалыг цахимаар хүлээн авна

92
11-23
Улсын хөрөнгийг хувьдаа завшсан хэргээр Хорватын Ерөнхий сайд ял сонсчээ

93
11-23
Багануур ХК: Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан компанийн хэмжээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай

94
11-23
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ: Зорилгоо биелүүлсэн ч түрүүлж чадаагүйдээ харамсаж байна

95
11-23
Тархи цэнэглэх таван кино

96
11-23
Covid-19-тэй тэмцсэн Хятад арга

97
11-23
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг солино

98
11-23
ШӨХТГ: Ногоо, өндөгний үнийг бууруулж, зөрчлийг арилгууллаа

99
11-23
Эрдэнэт үйлдвэр бүх ажилтнуудаа тандалтын шинжилгээнд хамруулж эхэллээ

100
11-23
ДЭМБ коронавирусийн гурав дахь давлаганы талаар сэрэмжлүүллээ