BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

О.Баасанхүү МАНАН-гийн зуучлагч байснаа хүлээн зөвшөөрөв

Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж О.Баасанхүү гишүүнийг “Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаж, УИХ-д үсрээд орж ирсэн” гэж цоллодог л юм. Харин гишүүн Ж.Батзандан түүнийг “Б.Хурцын машины хонины хонхорт чимээгүй суудаг төлөг" гэж гоочилдог. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимаас олон нийтэд хүрсэн эдгээр үгс хэн нэгэнд өс зангидсандаа бус гашуун үнэн болох нь өдөр хоног өнгөрөх тусам батлагдаж байх шиг. 


Үүний илрэл гэлтэй Тагнуулын Ерөнхий Газрын Дарга асан Б.Хурц, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Сайд асан Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын уулзалтын талаарх бичлэг олон нийтэд цацагдлаа.

Бичлэгийн хүрээнд О.Баасанхүү МАХН-ыг яагаад ”шинэ”-ээр байгуулах гэж улайрсан, уг үйл явцын ард хэн байсан нь ил болов. Бичлэгийг анхааралтай сонсвол “Жилдээ 100 сая төгрөг байхад явна. 100 мянган ам.доллар өгчихвөл “алах” гээд байна. Б.Хурцыг Солонгос явчихвал бүр их мөнгө олно. Эхлээд 50 мянган ам.доллар өгчих. Түүгээр би тоглоё. Хэрвээ казиногоор ялагдвал тэгээд больё. ””Сахал” Эрдэнэбилэгийг шоронд явуулахгүй тоо бодоод л сууж байна шүү, энүүхэндээ". 

Генералын цэрэг нь би. Энэ хүн миний дарга. Дэслэгчийн хувьд энэ хүний өмнө ёсолж байна” гэж ярих нь тод сонсогдоно. “Б.Хурцыг Солонгос явчихвал бүр их мөнгө олно” гэх ярианаас харвал түүнийг БНСУ-д суух Элчин сайдаар томилох эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж байх үе гэдэг нь илт. 

Нэгэн цагт “Сахал" Эрдэнэбилэг, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарыг МАНАН бүлэглэлийн толгойлогчоор, Тагнуулын Дарга асан, генерал Б.Хурцыг зуучлагчаар нь нэрлэдэг байв. Харин дээрх бичлэг ил болсноор О.Баасанхүү гэсэн бас нэгэн зуучлагч ил болсон хэрэг. УИХ-ын гишүүнээр анх удаагаа сонгогдон, тэгэхдээ Н.Энхбаярын оймсонд хавчуулагдан орж ирсэн О.Баасанхүүг олон нийт намын даргаас нь холдуулж хардаггүй байлаа. О.Баасанхүү ч хэний эрх ашгийг хэрхэн хангаж гэж УИХ-ын гишүүн болсноо хангалттай харуулсан байдаг юм.

Харин Орхон аймгаас хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдоход нь арай өөрөөр хардаг байв. Өөрөөр гэдэг нь О.Баасанхүү хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд МАХН-ын дарга Н.Энхбаяртайгаа хангалттай зөрчлийг бий болгосон. Өөрийгөө МАХН-ын даргаар “томилж” хүртэл үзсэн. Дээд шүүх бүртгээгүй л болохоос. Гэвч өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хугацаанд өөрийгөө АН-аас илүү сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж ирсэн хэмээдэг О.Баасанхүүгийн үнэн төрх сонгуулийн өмнө ийнхүү ил болсон нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш болов уу?

Эсрэгээрээ чуулганы индрээс үг хэлэхдээ ард түмэн, сонгогчдын талд зогсож, парламентаар хэлэлцэж байгаа асуудлаар санал хураах бүрт лайв хийдэг, шударга дүртэй О.Баасанхүү үнэн төрхөө нуун далдлах шалтаг, шалтгаан байсан нь тохуутай биш гэж үү?. Хэрвээ Б.Хурц БНСУ-д суух Элчин сайдаар явсан бол өөрийнх нь хэлдгээр “Бүр их мөнгө олох” байсан гэлтэй. Харин тэрхүү мөнгө нь юунд зарцуулагдах байсан бол гэдэг нь эргэлзээтэй.

H.Энхбаяртайгаа ана, мана үзэлцэж МАХН-д эзэн суух хүслийг нь биелүүлэх байсан уу? Эсвэл шударга дүртэй О.Баасанхүүгийн дараагийн тэмцлийн суурийг тавих байв уу хэлж мэдэхүй юм. Буруу замаар орж ирсэн мөнгө буруу замаар гарах нь л үнэн.

О.Баасанхүү гишүүн тайлбар хийсэн байна лээ. “Миний бие МАХН-д хувиасаа 127 сая төгрөг зарцуулж, хуралдаан хийсэн. Миний 127 сая төгрөгийн асуудлыг АТГ-т 5 жил орчим хугацаанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Миний мөнгө ямар нэгэн бохир мөнгө биш гэдгийг тогтоосон. Нэг нам гэхэд л дор хаяж 50 сая төгрөгөөр судалгаа хийлгэдэг шүү дээ. Гэтэл бүхэл бүтэн нам хурал хийхэд 127 сая төгрөг гэдэг бол бага мөнгө. Тэрний 60 сая төгрөгөөр нь "Баянгол" зочид буудалд гишүүдээ байрлуулсан. 

Мөнгө дууссан. Тийм учраас зургаа заръя гэж бодоод тухайн үед Ж.Батзандан намайг Б.Хурцтай холбож яриад байсан болохоор нь тусламж гуйсан. Өөрөөр хэлбэл, би Б.Хурцаас миний энэ асуудлыг шийдэж өгөх боломж байна уу гэж тусламж хүссэн юм. Тэр өөрийнхөө найз гэдэг талаасаа Т.Бадамжунай гэдэг хүнтэй уулзуулсан” гэж. Үнэн л байх. Гэтэл О.Баасанхүү гишүүн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ түүний жилийн орлого 22 сая төгрөг гэж мэдүүлсэн байх юм.

Эндээс асуудлын учиг ургаж байна. Тэр яагаад Б.Хурцтай, Т.Бадамжунайтай уулзав? Уулзахдаа ямар учраас 100 мянган ам.доллар нэхэв? ”Сахал” Эрдэнэбилэгийг шоронд явуулахгүй тоо бодоод л сууж байна шүү, энүүхэндээ” гэж яагаад тал засаж саймширч ярив гэдэг өөрөө асуулт. Намын санхүүжилт босгох гээд тагнуулын дарга асантай, сайд асантай зүгээр ч нэг тал засаад ярьдаггүй л болов уу?. Эртнээс тогтоосон холбоо, сүлбээ нь тэднийг эрх ашгаар нь нэгтгэсэн байж таарна.

Угаасаа улс төрд мөнхийн дайсан, найз байхгүй. Мөнхийн эрх ашиг бий гэдэг үгийн учиг ердөө л энэ. Хамгийн хачирхалтай, тохуутай гэмээр үйл явдал АН-ын дарга С.Эрдэнэтэй хонь, чоно шиг явж ирсэн О.Баасанхүү өнөөдөр тус намаас нэр дэвшихээр квот өвөртлөөд явж байгаа нь улстөрчдийн унаган авир байж болох ч Монголын ард түмэн, сонгогчдыг загасны ой санамжтай юм шиг доромжилж буйгаас өөрцгүй юм.

Г.Эрхэс

Эх сурвалж: sonin.mn

О.Баасанхүү МАНАН-гийн зуучлагч байснаа хүлээн зөвшөөрөв
Бусад мэдээ ▼

1
05-29
Жагсагчид Флойдыг баривчилсан цагдаа нарын ажиллаж байсан цагдаагийн хэлтсийг бүсэлж, галдан шатаасан байна

2
05-29
Хятад, АНУ-ын хэн нь цар тахлыг илүү хүч нөлөөтэй болж давж гарах вэ гэдэг тэмцэл өрнөж байна

3
05-29
Өнөөдөр олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

4
05-29
Сонгуулийн хууль зөрчвөл 20-200 сая төгрөгөөр торгоно

5
05-29
​СЕХ: Н.Номтойбаярыг хорьсон ч нэр дэвших эрхтэй

6
05-29
Бэлэн мөнгө гардаж авсан бичлэг задардаг шүү, нэр дэвшигчид ээ

7
05-29
“Хар жагсаалт”-ын хортой нөлөө

8
05-29
Юу ч хийсэн сэтгэл дутна...

9
05-28
Австралийн VOICE шоунд шүүгчдийг алмайруулсан монгол залуу

10
05-28
Далай Лам цахим сүлжээгээр дамжуулан Жанрайсиг бурханы авшиг хүртээнэ

11
05-28
БЗД-ийн 16 дугаар хороо Нийслэлийн шилдгээр шалгарлаа

12
05-28
Гэвш лам Дэнгела буяны их үйлээ түгээсээр байна

13
05-28
Зургаан байршилд хурд хэмжиж байна

14
05-28
Б.Баярмагнай: Хэрвээ зэвсэгт хүчинд золиос гэж байх ёстой юм бол тэр нь би байг

15
05-28
Хаалгаа түгжсэн Монгол

16
05-28
УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ

17
05-28
Хунтайж Харригийн байшингийнх нь дээгүүр дронууд нисдэг

18
05-28
Коронавирусээр халдварласан тохиолдол 161 болов

19
05-28
ЗТХЯ-ыг самарсан Ж.Бат-Эрдэнийн гэр бүлийн орлого жилийн дотор 100 саяас 900 сая болтлоо өсчээ

20
05-28
ЦЕГ: Тогтоол усны гүнийг хэмжиж байна

21
05-28
19 тэрбумын хөрөнгөтэй И.Нарантуяа хатагтайн шунал барагдах болоогүй юу?

22
05-28
АН хүүхдүүдийн үхлээр улс төр хийж байна

23
05-28
Ц.Сандуйгийн НЭР ДЭВШИХ эрхийг хязгаарлах уу?!

24
05-28
АНУ-д цар тахлын улмаас нас барсан хүний тоо 100 мянгыг давлаа

25
05-28
​Ц.Мөнхбаатар: Дөрвөн хүүхэд эндсэн асуудал дээр бүх шатанд хариуцлага тооцно

26
05-28
​Б.Баатархүү: 11-15 насны дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан

27
05-28
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

28
05-28
​'Хан талст' компанийн хариуцлагагүй ажиллагаанаас болж дөрвөн хүүхэд алтан амиа алдлаа гэв

29
05-28
​Д.Нямхүү: Нэмж 13 хүнээс коронавирус илэрлээ

30
05-28
Н.Номтойбаяр гишүүн байхдаа Дорнод аймагт ямар бүтээн байгуулалт хийсэн бэ?

31
05-28
​Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйтэй ёс зүйгүй харьцсан шүүгчийн шүүх эрхийг бүх насаар нь түдгэлзүүллээ

32
05-28
Генерал Б.Баярмагнай: Улс төрчид Сьерра леонд очоосой, баялгийн балгаас нь суралцаасай

33
05-28
Зээлийн хүүг бууруулах нь гарц мөн үү?

34
05-28
​‘Онон’ Монголдоо эсэн мэнд буцаж ирсэн цорын ганц эгэл хөхөө болжээ

35
05-28
Гаршсан ЖДҮ-чин нэр дэвшиж болох уу

36
05-28
Төгсөрсөн луйварчин О.Магнайгийн маскыг хуулжээ

37
05-28
Тахалтай орнууд хөл хориогоо сулруулаад байх, манайх чангалаад байх аль нь зөв бэ

38
05-27
УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯРЫН САНААЧИЛГААР УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012-2019 ОНД ХИЙГДСЭН БОЛОН 2020 ОНД ХИЙХ АЖЛУУД

39
05-27
Хүүхдийн баярт зориулсан ХӨӨРХӨН ХЯМДРАЛ 50% зарлалаа

40
05-27
ОЛОНТОЙ ХҮН

41
05-27
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсний үр дүнд уурхайчдын цалин, ахмадуудынхаа тэтгэмжийг нэмэгдүүлжээ

42
05-27
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва барилгын материалын үндэсний үйлдвэрлэгч “Жоби” үйлдвэртэй танилцлаа

43
05-27
The New York Times: Турк улс Ливид гол тоглогч болж хувирсан нь

44
05-27
Ц.Мөнхбаяр, П.Шинжээравдан нарын иргэд Н.Энхбаярыг СЕХ бүртгээгүйг эсэргүүцэж, үймээн үүсгэв

45
05-27
Сонгуулийн солиорол ба тэрбумтан болгох амлалт

46
05-27
Д.Нямхүү: Долоон хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 148 боллоо

47
05-27
Нэр дэвшигч гэх БИРДҮҮД гарч ирээд хүслээ хэл гэвэл битгий гэнэн байгаарай

48
05-27
В.Путин: Орос хүнсээр өөрийгөө хангаж чадна

49
05-27
Т.Билэгжаргалд 2.8 жилийн хорих ял оноолоо

50
05-27
Ч.Улааны амласан ба улайсан тайлбар

51
05-27
НМХГ:"Сансар" худалдааны төвийн бэлгэнд боосон "Haribo" чихэр шошгын мэдээллийн зөрчилтэй байсан

52
05-27
БНСУ-д амны хаалтгүй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулахгүй

53
05-27
Алтны ханш 1700.60 ам.долларт буюу сүүлийн найман жилд хамгийн өндөр үнэ хүрлээ

54
05-27
Сонгууль явуулах журмаа хэзээ танилцуулах вэ?

55
05-27
Усаа хэмнэх ухаан нь амьдралыг тэтгэх үнэт зүйл юм

56
05-27
Цар тахлын төв дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст шилжиж буйг ДЭМБ анхааруулжээ

57
05-27
АНУ-ын хотуудад хөл хорионы улмаас хоол хүнсгүй болсон хархнууд бие биеэ барьж идэж байгааг мэдээлжээ

58
05-27
Мөнгөөр нь биш, мөрийн хөтөлбөрөөр нь сонгоё

59
05-27
Парламентын сонгуулиар хэнийг Ерөнхий сайд болгохоо давхар шийднэ

60
05-26
Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа

61
05-26
Энэ сарын 30-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүснэ

62
05-26
Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар М.Тулгатыг сонголоо

63
05-26
Хятадын Засгийн газар ажлын тайлангаа танилцуулжээ

64
05-26
Амжилтын түүх: Кино түрээслэгчээс "Нетфликс"-ийн гүйцэтгэх захирал болсон Рид Хастингс

65
05-26
Наадамлаад өвдөх үү, наадахаас татгалзах уу

66
05-26
Эверест оргилоос харагдах үзэмж

67
05-26
Цэнхэр дэлгэцийн наадам гэж юу байдаг юм бэ?

68
05-26
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Кремльд эргэн иржээ

69
05-26
Монгол Улсаас ОХУ-д 1 сая ам.долларын махны тусламж үзүүлэх гэрчилгээг гардуулав

70
05-26
Гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийг АНУ-д уриалжээ

71
05-26
ОХУ-д “Ми-8” цэргийн нисдэг осолджээ

72
05-26
Энэ сонгууль миний бодлоор…

73
05-26
Францад трансжендер эмэгтэй анх удаа хотын даргаар сонгогджээ

74
05-26
Салхитын мөнгөний ордын хэргээр шүүгдсэн Ш.Мөнгөншагай нарт 2-5 жилийн ял оноолоо

75
05-26
Д.Цогтбаатар сайд гадаад дахь иргэдийг ОЛИГАРХИ хэмээн доромжлов

76
05-26
Хариуцлага алдсан таван хүний асуудлыг 30 хүнийг халсан болгож дэвэргэжээ

77
05-26
МАН-ын нэр дэвшигчдээс ЖДҮ-гийн зээл авсан нь баримтаар нотлогдсон ганц хүн Х.Нямбаатар

78
05-26
Нийслэлийн 2,000 цэгт хүний нүүр царайг таних боломжтой камер суурилуулахаар болжээ

79
05-26
ОХУ-аас 171 иргэн эх орондоо ирлээ

80
05-26
Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хууль зөрчив үү?

81
05-26
Маш ноцтой: “Дуншиж” буй шашны хууль гадаадын захиалгатай гэв үү?!

82
05-26
Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хууль зөрчив үү?

83
05-26
Хитлерийн хайртай араатан Москвагийн амьтны хүрээлэнд 84 насандаа амьсгал хураажээ

84
05-26
Татан авах хүмүүсээ тал, гэр хоёртоо байрлуулъя

85
05-26
Ч.Улаан сайд аа, уучлаарай чинь хэрэггүй, дахиж Монголын төрд битгий ойрт

86
05-26
Үндсэн хуулийн өөрчлөлт: Цэцийг ч гэсэн сэгсрээд үзье

87
05-25
Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу эрүүл мэнд, соёл, амралтын орчныг бүрдүүлнэ

88
05-25
БНХАУ яагаад энэ онд эдийн засгийн өсөлтийн тодорхой зорилт дэвшүүлээгүй вэ?

89
05-25
Хөл хориог зургаадугаар сарын 30-ныг дуустал сунгалаа

90
05-25
БНАСАУ шинэ шумбагч онгоц зэвсэглэлдээ хүлээн авахаар бэлдэж байна

91
05-25
Хонконгийн залуус дахин эсэргүүцлийн жагсаал хийлээ

92
05-25
Эдийн засгийг “ХҮРЭЛСҮХ” хэмжүүрээр шинжихүй

93
05-25
Ноос хогонд, ноолуур банкны өрөнд

94
05-25
Цахим спортын “Tiger” баг Азийн топ багуудын тэмцээнд түрүүллээ

95
05-25
Тува улсын тэргүүн коронавирусээр халдварлажээ

96
05-25
The Diplomat: Монголын УИХ-ын сонгуульд сонирхолтой олон хүн нэр дэвшсэн ч тогтолцоо нь тэдний эсрэг байна

97
05-25
​АНУ-д олныг хамарсан үдэшлэгийн үеэр буудалцаан болж хоёр хүн алагдаж, таван хүн шархаджээ

98
05-25
Сисси гүнж Роми Шнайдерын амьдарлын түүхээс

99
05-25
Томуугийн өвчлөл өмнөх долоо хоногоос 5.1 хувиар өсжээ

100
05-25
Энэ кино бүхлээрээ сэтгэлзүйн драм