BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

ХӨНДӨХ СЭДЭВ: Сүсэглэл, солиорлын дэнс: ЯМАА

Содон өнгө, өөр төрх, өвөрмөц хэв маягийг байгаль эхээс өвлөсөн бүхэн эрт үеэс л олны хараанд өртсөөр ирсэн. 


Гэлээ гээд бидний өвөг дээдэс содон бүхнийг шидтэнээр өргөмжлөн зарлаж, олноороо нийлэн гишгэчин сүйтгэж байсангүй. Сүсэг бишрэл нь солиорол болтлоо туйлшралгүй XXI зуунтай золгосон юм, монголчууд. Гэтэл байгалийн бүтээлээр ашиг олдог, хэтдээ сөрөг үр дагавар ихтэй бизнес энэ цагийн өнгөнд сүсэглэл, солиорлоор дэнслэгдэж байна.

Сүсэглэл нь солиорол болж хувирсан бас нэг жишээ. Модны ур гэх ургацгийг усанд буцалгаж уувал элдвийн өвчин байтугай хорт хавдар анагаадаг хэмээн сурталчлах болов. Яриад ч зогссонгүй. Ургацаг олж зардаг, авдаг, уудаг хүмүүс олширсныг хөдөө хээрээр олонтоо явахдаа цөөнгүй харж, сонсож байна. Ойн салбарын эрдэмтэн, доктор Д.Энхсайхан “Модны ур буюу ургацаг нь нэгэн төрлийн өвчин юм. Тодорхой хэлбэл, хорт хавдраар өвчилсөн хүний хавдар нь гэсэн үг” хэмээн тайлбарлалаа.

Шинжлэх ухааны талаас нь дахин тайлбар өгье. Жишээ нь, мушгирч, эсвэл далий мурий ургасан мод ургах явцдаа ямар нэг гэмтэл авсан, эсвэл генийн өөрчлөлттэй, хүнээр бол гажигтай гэсэн үг ажээ. Гэтэл тэрхүү гаж ургасан моднууд гайхамшгийг бүтээдэг шидтэн болон хувирав. XXI зууны монголчууд ийнхүү эрүүл бус, өвчин эмгэгтэйг илтгэдэг модны ургацаг, “үү”-г нь шүтэн биширч эхэлсэн нь өнөөгийн нийгмийн сүсэглэл улам л гаж болж буйг илтгэнэ.

Цаашлаад янз бүрийн ургамлын үндэс, навчийг ямаа аятай тасдан үмхэлж, үхэр мэт хивж зогсдог нөхдүүд ч олширлоо. Статистик мэдээнээс харвал, хорт хавдрын өвчлөл манай улсын хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болсон төдийгүй тоон үзүүлэлт нь жилд 4000-аар тоологдож байна. Модны ур, ургацаг мэтүүд үнэхээр тийм л шидтэй юм бол хорт хавдраас үүдэлтэй нас баралтын статистик үзүүлэлтэд гайхам эерэг өөрчлөлт гарах учиртай. Цаашлаад анагаах ухааны салбар өндөр хөгжсөн улс орнууд хэдийнэ авч ашиглаад, хүн төрөлхтнийг аврах эм бүтээснээ зарлах байсан бус уу?

Ойрын нэг танил минь өнгөрсөн хавар салхинд гарангаа арваад яргуй тасдаж идсэнээ бахархалтайгаар ярив. Өөрөө зооглоод зогсохгүй хүүхдэдээ “хүч” хэрэглэн үмхүүлжээ. Яргуй идвэл хоолойны өвчин илааршдаг гэх яриа эртнээс улбаатай. Бас тамир тэнхээ оруулдаг хэмээн ярьдаг ч яргуй идээд “шид”-ийг олохгүй гэдгийг шинжлэх ухаан баталсан. Хүүхдийн их эмч Д.Буянхүү “Малын гаралтай гоц халдварт өвчин хил хязгааргүй тархаж, хөрсний бохирдол Монгол орны хэмжээнд яригдах болсон өнөө үед ийм эрсдэлтэй алхам хийж болохгүй. Ганц яргуй ч биш. Тэгээд ч хүүхдийн дархлаа сул байдаг тул хэтдээ ямар ч эрсдэл дагуулж болзошгүй” хэмээн сэрэмжлүүллээ.

Анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан “Яргуйг Европын, Дорнын уламжлалт анагаах ухаанаар ч тэр хамгийн их судалсан ургамлын нэг.  Монгол анагаах ухаанаар бол яргуй нь халуун чанартай, цус бага зэрэг шингэлдэг болохыг батласан. Тэгэхээр цусаа шингэлэх гэж байгаа бол заавал яргуй идэж ходоод гэдсээ шархлуулах хэрэггүй. Оронд аспирин уучихаж болно гэж хэлмээр байна. Яргуй их халуун чанартай ургамал. Тэгэхээр хордож харшил авах эрсдэлтэй” хэмээн зөвлөжээ.

Сүсэг бишрэлээс улбаатай бизнесийн бас нэг жишээ бол “битүү мод”. Ерөнхийдөө энэ нь тайрч, өнгөлж лакадсан, янз бүрийн хэмжээтэй модны мөчир юм. Уг мөчир нь ямар нэг байдлаар гэмтэж буруу ургаад, салаалсан үзүүр нь эргэж үндсэн мөчир лүүгээ зоогдон бариул аятай нүх гаргасан байх ажээ (Зургаас тодорхой харна уу).

Харин ийн ургасан мөчрийг тайрч зүлгүүрдээд, дунджаар 20 мянган төгрөгөөр зардаг бөгөөд “Айлд байх маш сайн. Гай гамшиг, өвчин зовлонгоос гэр орон, үр хүүхдийг чинь хамгаална. Аянга цахилгааныг зайлуулдаг” хэмээн ухуулж байхтай цөөнгүй таарлаа. Ийн сурталчлах нөхдүүд уран шувууны үүр, махчин шувуудын өд сөд, сангас зэргийг худалдан авах санал тавьж буй арга барил нь ч адил. Хэлэх үгнийх нь үндсэн холбоос шашин шүтлэгээр улбаалж байгаа нь сүсэглэл өдгөө Монголын нийгэмд ямар их хүч авсныг илтгэнэ.

Ц.Цэвээнхэрлэн

Эх сурвалж: Zindaa.mn

ХӨНДӨХ СЭДЭВ: Сүсэглэл, солиорлын дэнс: ЯМАА
Бусад мэдээ ▼

1
05-29
Жагсагчид Флойдыг баривчилсан цагдаа нарын ажиллаж байсан цагдаагийн хэлтсийг бүсэлж, галдан шатаасан байна

2
05-29
Хятад, АНУ-ын хэн нь цар тахлыг илүү хүч нөлөөтэй болж давж гарах вэ гэдэг тэмцэл өрнөж байна

3
05-29
Өнөөдөр олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

4
05-29
Сонгуулийн хууль зөрчвөл 20-200 сая төгрөгөөр торгоно

5
05-29
​СЕХ: Н.Номтойбаярыг хорьсон ч нэр дэвших эрхтэй

6
05-29
Бэлэн мөнгө гардаж авсан бичлэг задардаг шүү, нэр дэвшигчид ээ

7
05-29
“Хар жагсаалт”-ын хортой нөлөө

8
05-29
Юу ч хийсэн сэтгэл дутна...

9
05-28
Австралийн VOICE шоунд шүүгчдийг алмайруулсан монгол залуу

10
05-28
Далай Лам цахим сүлжээгээр дамжуулан Жанрайсиг бурханы авшиг хүртээнэ

11
05-28
БЗД-ийн 16 дугаар хороо Нийслэлийн шилдгээр шалгарлаа

12
05-28
Гэвш лам Дэнгела буяны их үйлээ түгээсээр байна

13
05-28
Зургаан байршилд хурд хэмжиж байна

14
05-28
Б.Баярмагнай: Хэрвээ зэвсэгт хүчинд золиос гэж байх ёстой юм бол тэр нь би байг

15
05-28
Хаалгаа түгжсэн Монгол

16
05-28
УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ

17
05-28
Хунтайж Харригийн байшингийнх нь дээгүүр дронууд нисдэг

18
05-28
Коронавирусээр халдварласан тохиолдол 161 болов

19
05-28
ЗТХЯ-ыг самарсан Ж.Бат-Эрдэнийн гэр бүлийн орлого жилийн дотор 100 саяас 900 сая болтлоо өсчээ

20
05-28
ЦЕГ: Тогтоол усны гүнийг хэмжиж байна

21
05-28
19 тэрбумын хөрөнгөтэй И.Нарантуяа хатагтайн шунал барагдах болоогүй юу?

22
05-28
АН хүүхдүүдийн үхлээр улс төр хийж байна

23
05-28
Ц.Сандуйгийн НЭР ДЭВШИХ эрхийг хязгаарлах уу?!

24
05-28
АНУ-д цар тахлын улмаас нас барсан хүний тоо 100 мянгыг давлаа

25
05-28
​Ц.Мөнхбаатар: Дөрвөн хүүхэд эндсэн асуудал дээр бүх шатанд хариуцлага тооцно

26
05-28
​Б.Баатархүү: 11-15 насны дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан

27
05-28
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

28
05-28
​'Хан талст' компанийн хариуцлагагүй ажиллагаанаас болж дөрвөн хүүхэд алтан амиа алдлаа гэв

29
05-28
​Д.Нямхүү: Нэмж 13 хүнээс коронавирус илэрлээ

30
05-28
Н.Номтойбаяр гишүүн байхдаа Дорнод аймагт ямар бүтээн байгуулалт хийсэн бэ?

31
05-28
​Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйтэй ёс зүйгүй харьцсан шүүгчийн шүүх эрхийг бүх насаар нь түдгэлзүүллээ

32
05-28
Генерал Б.Баярмагнай: Улс төрчид Сьерра леонд очоосой, баялгийн балгаас нь суралцаасай

33
05-28
Зээлийн хүүг бууруулах нь гарц мөн үү?

34
05-28
​‘Онон’ Монголдоо эсэн мэнд буцаж ирсэн цорын ганц эгэл хөхөө болжээ

35
05-28
Гаршсан ЖДҮ-чин нэр дэвшиж болох уу

36
05-28
Төгсөрсөн луйварчин О.Магнайгийн маскыг хуулжээ

37
05-28
Тахалтай орнууд хөл хориогоо сулруулаад байх, манайх чангалаад байх аль нь зөв бэ

38
05-27
УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯРЫН САНААЧИЛГААР УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012-2019 ОНД ХИЙГДСЭН БОЛОН 2020 ОНД ХИЙХ АЖЛУУД

39
05-27
Хүүхдийн баярт зориулсан ХӨӨРХӨН ХЯМДРАЛ 50% зарлалаа

40
05-27
ОЛОНТОЙ ХҮН

41
05-27
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсний үр дүнд уурхайчдын цалин, ахмадуудынхаа тэтгэмжийг нэмэгдүүлжээ

42
05-27
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва барилгын материалын үндэсний үйлдвэрлэгч “Жоби” үйлдвэртэй танилцлаа

43
05-27
The New York Times: Турк улс Ливид гол тоглогч болж хувирсан нь

44
05-27
Ц.Мөнхбаяр, П.Шинжээравдан нарын иргэд Н.Энхбаярыг СЕХ бүртгээгүйг эсэргүүцэж, үймээн үүсгэв

45
05-27
Сонгуулийн солиорол ба тэрбумтан болгох амлалт

46
05-27
Д.Нямхүү: Долоон хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 148 боллоо

47
05-27
Нэр дэвшигч гэх БИРДҮҮД гарч ирээд хүслээ хэл гэвэл битгий гэнэн байгаарай

48
05-27
В.Путин: Орос хүнсээр өөрийгөө хангаж чадна

49
05-27
Т.Билэгжаргалд 2.8 жилийн хорих ял оноолоо

50
05-27
Ч.Улааны амласан ба улайсан тайлбар

51
05-27
НМХГ:"Сансар" худалдааны төвийн бэлгэнд боосон "Haribo" чихэр шошгын мэдээллийн зөрчилтэй байсан

52
05-27
БНСУ-д амны хаалтгүй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулахгүй

53
05-27
Алтны ханш 1700.60 ам.долларт буюу сүүлийн найман жилд хамгийн өндөр үнэ хүрлээ

54
05-27
Сонгууль явуулах журмаа хэзээ танилцуулах вэ?

55
05-27
Усаа хэмнэх ухаан нь амьдралыг тэтгэх үнэт зүйл юм

56
05-27
Цар тахлын төв дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст шилжиж буйг ДЭМБ анхааруулжээ

57
05-27
АНУ-ын хотуудад хөл хорионы улмаас хоол хүнсгүй болсон хархнууд бие биеэ барьж идэж байгааг мэдээлжээ

58
05-27
Мөнгөөр нь биш, мөрийн хөтөлбөрөөр нь сонгоё

59
05-27
Парламентын сонгуулиар хэнийг Ерөнхий сайд болгохоо давхар шийднэ

60
05-26
Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа

61
05-26
Энэ сарын 30-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүснэ

62
05-26
Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар М.Тулгатыг сонголоо

63
05-26
Хятадын Засгийн газар ажлын тайлангаа танилцуулжээ

64
05-26
Амжилтын түүх: Кино түрээслэгчээс "Нетфликс"-ийн гүйцэтгэх захирал болсон Рид Хастингс

65
05-26
Наадамлаад өвдөх үү, наадахаас татгалзах уу

66
05-26
Эверест оргилоос харагдах үзэмж

67
05-26
Цэнхэр дэлгэцийн наадам гэж юу байдаг юм бэ?

68
05-26
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Кремльд эргэн иржээ

69
05-26
Монгол Улсаас ОХУ-д 1 сая ам.долларын махны тусламж үзүүлэх гэрчилгээг гардуулав

70
05-26
Гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийг АНУ-д уриалжээ

71
05-26
ОХУ-д “Ми-8” цэргийн нисдэг осолджээ

72
05-26
Энэ сонгууль миний бодлоор…

73
05-26
Францад трансжендер эмэгтэй анх удаа хотын даргаар сонгогджээ

74
05-26
Салхитын мөнгөний ордын хэргээр шүүгдсэн Ш.Мөнгөншагай нарт 2-5 жилийн ял оноолоо

75
05-26
Д.Цогтбаатар сайд гадаад дахь иргэдийг ОЛИГАРХИ хэмээн доромжлов

76
05-26
Хариуцлага алдсан таван хүний асуудлыг 30 хүнийг халсан болгож дэвэргэжээ

77
05-26
МАН-ын нэр дэвшигчдээс ЖДҮ-гийн зээл авсан нь баримтаар нотлогдсон ганц хүн Х.Нямбаатар

78
05-26
Нийслэлийн 2,000 цэгт хүний нүүр царайг таних боломжтой камер суурилуулахаар болжээ

79
05-26
ОХУ-аас 171 иргэн эх орондоо ирлээ

80
05-26
Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хууль зөрчив үү?

81
05-26
Маш ноцтой: “Дуншиж” буй шашны хууль гадаадын захиалгатай гэв үү?!

82
05-26
Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хууль зөрчив үү?

83
05-26
Хитлерийн хайртай араатан Москвагийн амьтны хүрээлэнд 84 насандаа амьсгал хураажээ

84
05-26
Татан авах хүмүүсээ тал, гэр хоёртоо байрлуулъя

85
05-26
Ч.Улаан сайд аа, уучлаарай чинь хэрэггүй, дахиж Монголын төрд битгий ойрт

86
05-26
Үндсэн хуулийн өөрчлөлт: Цэцийг ч гэсэн сэгсрээд үзье

87
05-25
Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу эрүүл мэнд, соёл, амралтын орчныг бүрдүүлнэ

88
05-25
БНХАУ яагаад энэ онд эдийн засгийн өсөлтийн тодорхой зорилт дэвшүүлээгүй вэ?

89
05-25
Хөл хориог зургаадугаар сарын 30-ныг дуустал сунгалаа

90
05-25
БНАСАУ шинэ шумбагч онгоц зэвсэглэлдээ хүлээн авахаар бэлдэж байна

91
05-25
Хонконгийн залуус дахин эсэргүүцлийн жагсаал хийлээ

92
05-25
Эдийн засгийг “ХҮРЭЛСҮХ” хэмжүүрээр шинжихүй

93
05-25
Ноос хогонд, ноолуур банкны өрөнд

94
05-25
Цахим спортын “Tiger” баг Азийн топ багуудын тэмцээнд түрүүллээ

95
05-25
Тува улсын тэргүүн коронавирусээр халдварлажээ

96
05-25
The Diplomat: Монголын УИХ-ын сонгуульд сонирхолтой олон хүн нэр дэвшсэн ч тогтолцоо нь тэдний эсрэг байна

97
05-25
​АНУ-д олныг хамарсан үдэшлэгийн үеэр буудалцаан болж хоёр хүн алагдаж, таван хүн шархаджээ

98
05-25
Сисси гүнж Роми Шнайдерын амьдарлын түүхээс

99
05-25
Томуугийн өвчлөл өмнөх долоо хоногоос 5.1 хувиар өсжээ

100
05-25
Энэ кино бүхлээрээ сэтгэлзүйн драм