Дэлхий дахинд ‘COVID-19’-ээр нийтдээ таван сая хүн өвчилж, 329.2 хүн нас барж, хоёр сая хүн эдгэжээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд шинээр 100 мянган хүн халдвар авсан бол 4740 хүн нас барж, 370 мянган хүн эдгэсэн байна. Халдвар авагсдын тоо 200 мянга давсан зургаан улс байна. Жагсаалтыг АНУ тэргүүлж, ОХУ удаалж, дараагаар нь Бразил, Испани, Их Британи, Итали улс багтжээ.
АНУ
Шинээр 21 мянга гаруй халдвар бүртгэгдлээ. Нийт 1.59 сая хүн өвчилснөөс 370 мянган хүн эдгээд байна. Тус улс өнөөдрийн байдлаар 14 сая гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан бөгөөд нэг сая хүн тутамд 42 мянган хүнд шинжилгээ хийжээ. Нью-Йорк мужид халдварын тархалт хамгийн өндөр байгаа ч сүүлийн өдрүүдэд шинэ тохиолдлын тоо харьцангуй буурч байна. Харин Калифорни, Иллинойс, Массачусетс, Нью Жерси мужуудад өдөрт мянгаас дээш тохиолдол бүртгэгдэж байна.
ОХУ
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 8764 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдлын тоо 308 мянга давлаа. Үүнээс 85 мянган хүн эдгэж, одоо 220 мянган идэвхтэй тохиолдол байна. ОХУ нийт 145 сая хүн амтай бөгөөд одоогоор 7.5 саяд нь шинжилгээ хийжээ.
Бразил
Тус улсад өчигдөр хамгийн их буюу 21472 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдлын тоо 293 мянга боллоо. Үүнээс 116 мянган тохиолдол эдгэж одоогоор 157 мянган идэвхтэй тохиолдол байна. Тархалтын графикийг харахад хамгийн анх халдвар бүртгэгдсэн өдрөөс хойш халдвар авагсдын тоо байнга өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Турк
Ази тивийн хамгийн их халдвар тархсан улс хэвээр байна. Гэхдээ сүүлийн 10 хоногийн турш шинэ тохиолдлын тоо тогтмол буурсан үзүүлэлттэй байна. Шинээр 972 тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдлын тоо 152 мянга хүрчээ.
БНЭУ
Өнгөрсөн 24 хоногийн хугацаанд шинээр 5553 тохиолдол бүртгэгдсэн нь Ази тивд хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Тус улсад нийт тохиолдлын тоо 112 мянга хүрснээс 45 мянга нь эдгэсэн. БНЭУ-ын нийт хүн амын тоо 1.3 тэрбум. Үүнээс 2.5 сая хүнд нь коронавирусийг илрүүлэх шинжилгээг хийгээд байна.
Н.Саруулдөл