BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Дэлхийн даяар нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ

ЖЕНЕВ. /BBC/. Дэлхий даяар нэг өдөрт коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн нь цар тахлаас 


ангижрах болоогүй байгааг харууллаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт анхаарууллаа.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесусын мэдээлснээр, дэлхий даяар сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 106 мянган тохиолдол шинээр бүртгэгджээ. Мөн бага, дунд орлоготой орнуудад халдварын тархалт нэмэгдэж буйд ихээхэн санаа зовниж буйгаа тэрбээр илэрхийлжээ.
Дэлхий даяар халдвар авсан хүний тоо таван саяд дөхөж буй энэ үед дээрх мэдэгдэл гарсан бөгөөд халдварын тохиолдлын тоо дөрвөн сая болсноос хойш хоёр долоо хоног хүрэхгүйн хугацаанд таван саяд хүрэх гэж буй нь энэ юм.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, олон оронд шинжилгээнд хамрагдуулах түвшин сул байгаа тул халдварын тохиолдлын бодит тоо албан ёсны үзүүлэлтээс хавьгүй өндөр байж болзошгүй ажээ.
Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр дэлхий даяар халдварын улмаас 326 мянга гаруй хүн нас баржээ. Дэлхийн улс орнуудаас халдвар хамгийн их тархсан АНУ-д 1.5 сая гаруй хүн халдвар авч, 92 мянган хүн нас барсан байна.
 
ДЭМБ юу гэж мэдээлсэн бэ?
 
“Дэлхий даяар сүүлийн 24 цагийн хугацаанд 106 мянган тохиолдол бүртгэгдсэнийг манай байгууллагад ирсэн мэдээлэл харууллаа. Халдвар дэгдсэнээс хойш нэг өдөрт хамгийн олон тохиолдол бүртгэгдэж буй нь энэ юм” гэж Т.Гебрейесус хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.
Түүний мэдээлснээр, тэдгээр тохиолдлын гуравны хоёр орчим нь дөрөвхөн улсад бүртгэгджээ. Дэлхий нийт цар тахлаас ангижрахад урт хугацаа шаардлагатай хэвээр байна гэдгийг ДЭМБ-ын тэргүүн онцлон хэлжээ.
 
 
 
АНУ тэргүүтэй олон оронд хөл хорионы хязгаарлалтуудаа сулруулж эхэлсэн үед Т.Гебрейесус ийнхүү мэдэгдсэн байна. Мөн ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан дарга, доктор Майк Райан хумхаа өвчний хлорохин, гидроксихлорохиныг уухгүй байхыг зөвлөжээ.
 
 
 
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэргэжилтнүүдийн анхааруулгыг үл харгалзан халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд гидроксихлорохин ууж байгаагаа саяхан мэдэгдсэн юм.
"Одоогийн байдлаар гидроксихлорохин, хлорохины аль нь ч “COVID-19”-ийг эмчлэх, урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй гэсэн нотолгоо байхгүй байна” гэж М.Райан мэдээлжээ. Харин ч эсрэгээгээ эдгээр эмийн гаж нөлөөний талаарх мэдээлэл олон байгууллагаас ирсэн гэж тэрбээр нэмж хэлжээ.
Бразилын Эрүүл мэндийн яам гидроксихлорохин, хлорохинтой холбоотой янз бүрийн мэдээлэл гарч буйг үл харгалзан эдгээр эмийг халдвар авсан хөнгөн өвчтөнүүдэд уулгах удирдамжийг лхагва гарагт гаргасан байна.
Бразилын Эрүүл мэндийн сайд сүүлийн хэдэн долоо хоногт гурван удаа солигдсон бөгөөд эхний сайд нар халдварын эсрэг авах арга хэмжээнүүдийн талаар Ерөнхийлөгч Жаир Болсонарутай санал зөрөлджээ. Халдварын 270 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн Бразил нь уг үзүүлэлтээрээ дэлхийд гуравдугаарт бичигдэж байгаа бөгөөд лхагва гарагт халдварын авсан хүний тоо 20 мянга орчмоор нэмэгджээ.
 
Бусад улс оронд
 
Боливийн Эрүүл мэндийн сайдыг хэт өндөр үнэтэй хиймэл амьсгалын аппарат авсан хэмээн үзэж, авлигын хэрэгт сэжиглэн баривчилсан байна.
Энэтхэг, Бангладешийн зүүн нутгаар хүчтэй шуурганы улмаас хөрсний гулгалт үүссэн боловч коронавирусний хязгаарлалтуудын улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх, тусламж үзүүлэхэд хүндрэл учирчээ.
Шведэд зарим өвчтөнийг хангалттай хүчилтөрөгчөөр хангаагүй байж болзошгүй гэх мэдээлэлд үндэслэн асрамжийн газруудад шалгалт явуулахаар болжээ.
Грекийн эрх баригчид ирэх сараас аялал жуулчлалын улирлаа эхлүүлнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Испанид өнөөдрөөс зайнаас харилцах боломжгүй газруудад амны хаалт заавал зүүх шаардлагатай болно. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Дэлхийн даяар нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ
Бусад мэдээ ▼

1
07-14
Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр 250 иргэн ирнэ

2
07-14
Түр зуурын хүчтэй аадар борооны улмаас таван хүн үерт өртөж, нэг нь нас баржээ

3
07-14
ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг огцрохыг шаардсан 30 мянган хүн жагсчээ

4
07-14
ДЭМБ: Цар тахалтай тэмцэхэд олон орон буруу чиг шугaмыг баримталж байна

5
07-14
Өчигдөр Туул голд нэг иргэн усанд осолджээ

6
07-14
Д.Нямхүү: 13 хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 243 боллоо

7
07-14
Шүдлэн насны морьдын уралдаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Төмөрбаатарын Баяржавхлангийн хүрэн үрээ түрүүллээ

8
07-14
Парисын дарь эхийн сүмийн оройг хуучин маягаар нь сэргээн завсарлахаар болжээ

9
07-14
Энэ долоо хоногт ихэнх нутгаар бороотой

10
07-14
Уяачид наадмын комисст шаардлага хүргүүлжээ

11
07-14
Үерийн үед гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье!

12
07-11
Цагдаагийн алба хаагчид монгол дээлээр жигдэрчээ

13
07-11
Налайх дүүрэгт шинэчлэгдэж буй авто замын эхний ээлжийн 3.5 километрийн зорчих хэсгийг нээлээ

14
07-11
Үер усны дараа гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмжүүд

15
07-11
Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно

16
07-11
Өчигдөр нийт 681 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй

17
07-11
Фото: Үндэсний их баяр наадмын торгон агшин

18
07-11
Гурван тэрбум төгрөгөөр нээлт хийгээгүй, наадаагүй

19
07-11
Х.Баттулга: Бидний өвөг дээдсийн оюун ухааны бяд, баларшгүй соёл, давтагдашгүй өв дэлхий даяар оршсоор байна

20
07-10
Баяр наадмын үеэр Мэргэжлийн Хяналтын улсын байцаагч нар хяналт тавьж ажиллана

21
07-10
Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 31-нийг хүртэл сунгалаа

22
07-10
Дотоодын аялагчид өдөрт 2000 тонн хог хаядаг

23
07-10
Сураггүй алга болсон Сөүл хотын захирагч нас барсан байдалтайгаар олджээ

24
07-10
Зөвлөгөө: Машины мотор ус залгисан үед авах арга хэмжээ...

25
07-10
Нүд тайлсан хүний яриа (Орчин цагийн үлгэр)

26
07-10
Үерийн улмаас найман хүн амь насаа алджээ

27
07-10
ОХУ-ын Холбооны Хурал "Монгол, ОХУ-ын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ"-г баталжээ

28
07-10
Усархаг, дуу цахилгаантай бороо орох тул үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

29
07-10
ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лаборторид хийсэн 328 шинжилгээний хариу "сөрөг" гарчээ

30
07-09
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

31
07-09
МУИС-ийн багш, доктор, профессор М.Баярсайхан: Амьтны үр төлийн нэр

32
07-09
Гадаад байгаа иргэдийн татан авалтыг эрчимжүүлнэ

33
07-09
Наадмын өдрүүдэд Эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарь

34
07-09
Бээжин, Тяньжиньд хамгийн ойрхон “их элсэн сав газар”-ыг цөлжилтөөс ангижруулж буй тухай тэмдэглэл

35
07-09
АТГ: 2020 оны хагас жилийн ажлын тайланг танилцуулж байна

36
07-09
13 машин мөргөлдөж, 3 айлын хашааг дайрсан ноцтой осол гарчээ

37
07-09
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт нас биед хүрсэн 19 минжийг нутагшуулжээ

38
07-09
Хариуцлагагүй ажилласан албан хаагчдыг олон нийтэд зарлана

39
07-09
Эмэгтэй хүн бүрийн мэдэх ёстой гоо сайхны 17 нууц

40
07-09
Аз жаргалтай амьдралын нууц

41
07-09
Японы ерөнхий сайд ард түмнээсээ уучлал хүслээ

42
07-09
"Бие даагчид ба Сонгууль 2020"

43
07-09
"Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барилаа

44
07-09
"Долдугаар сарын 16,17-ныг амралтын өдөрт шилжүүлэхгүй"

45
07-09
Израиль улс Палестиний хүүхдүүдийн нүүрийг хүчлээр түлжээ

46
07-09
Үндэсний их баяр Наадамд хурдан морь уралдуулах цагийн хуваарь, хөтөлбөр

47
07-09
Зургаан жилийн ял авсан Б.Отгонбаатар гэж хэн бэ?

48
07-09
Эмэгтэй гишүүдэд дайх үг

49
07-09
Тусгай хамгаалалттай бүсэд хүн амиа алдав

50
07-09
Төмсний үнэ тэнгэрт хадаж, төгрөгийн ханш газарт унасаар...

51
07-09
Аварга Э.Оюунболд энэ жилийн наадмыг өнжинө

52
07-09
Шинэ сайд нар Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл “яндан хөөлөх” үү?

53
07-09
Зуурмагийн миксер 13 автомашин мөргөж, 5 хүн гэмтсэн ноцтой осол ГАРЛАА

54
07-09
Оросын сэтгүүлчийг Чехийн тусгай албанд мэдээлэл дамжуулсан хэрэгт сэжиглэж байна

55
07-09
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өчигдөр, өнөөдөр

56
07-09
Мөнгө угаах гэмт хэргээр шүүхэд шилжүүлсэн есөн хэрэг байгаа аж

57
07-08
Т.Доржханд сайдуудаас асуусан асуултны хариулт

58
07-08
Баяр наадмын төсөвт 1.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ

59
07-08
С.Чулуун "Би хулгай хийдэг биш, эмхэлдэг цэгцэлдэг судлаач"

60
07-08
ОХУ-аас ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 227 боллоо

61
07-08
Х.Баттулга : Энэ их өрийг дарах уран ухаан, арга залийг Ч.Хүрэлбаатар та мэргэжлийн хүний хувьд бодож шийднэ биз

62
07-08
Танилц: Шинэ томилогдсон Засгийн газрын сайдуудын намтар...

63
07-08
Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатарын оронд Т.Мөнхсайханыг томилуулахаар танилцууллаа

64
07-08
"Жи Тайм" сүлжээний гэгдэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дахин хойшлов

65
07-08
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн ирнэ

66
07-08
Бразилын Ерөнхийлөгчийн шинжилгээний хариу эерэг гарчээ

67
07-08
Гэр шатаж, хоёр хүн нас баржээ

68
07-08
"Челси" гуравдугаар байр руу орж, "Лестер" дөрөв рүү ухарлаа

69
07-08
У.Хүрэлсүх жинхэнэ мэргэжлийн, технократуудын Засгийн Газар байгуулахыг зорьжээ

70
07-08
Ц.Нямдоржийг Ерөнхий Сайдын зөвлөхөөр томилжээ

71
07-08
Их Британи, Хятад хоёр Хонконгчуудыг булаацалдаж эхэллээ

72
07-08
Н.Номтойбаярын нийтийн албанд ажиллах эрхийг 5 жил хасч, 5.5 жил хорих ял оноолоо

73
07-08
Ж.Эрдэнэбатын хэрэг парламентад ямар жишиг тогтоох бол?

74
07-08
АН хаашаа нүүх вэ?

75
07-07
АНУ Хятадын нийгмийн сүлжээний хавсралтуудыг хориглох асуудлыг “судалж байна”

76
07-07
Сөүлээс 172 иргэн эх орондоо ирлээ

77
07-07
ОХУ-аас орж ирсэн ТАВАН хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 225 боллоо

78
07-07
Наадмаар ТАВ ХОНОГ амарч, долдугаар сарын 16-нд ажил ЦУГЛАНА

79
07-07
ЧУУЛГАН: Засгийн газрын бүтцийг УИХ-ын чуулганаар эцэлсэн баталлаа

80
07-07
Наадам хийх газар судлаад судлаад олдсон нь л Ерөнхийлөгчийн гэр бүлийнхний амралт юм гэнэ

81
07-07
У.Хүрэлсүх: Ирэх 4 жилд 2.9 тэрбум долларын өр төлнө

82
07-07
Ерөнхийлөгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэх санал хүргүүлжээ

83
07-07
У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн Газар 14 яам, 17 сайдтай байна

84
07-07
Байгаль Орчны Сайд асан У.Барсболд таалал төгсчээ

85
07-07
Токиогийн олимп болох эсэх нь тодорхойгүй байна

86
07-07
Ерөнхий сайд У.Хүрэлсүх наадмаас өмнө танхимаа бүрдүүлнэ

87
07-06
Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай багшийн мэлмий гийж лагшин мэндэлсний 85 насны ойн өдөр

88
07-06
Сураггүй алга болсон эмэгтэйг уулнаас эсэн мэнд олжээ

89
07-06
Ерөнхий сайд байхдаа өөртөө лиценз олгосон Ж.Эрдэнэбатад 6 жилийн хорих ял оноолоо

90
07-06
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатад ял тулгажээ

91
07-06
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр Засгийн газрын ийм хувилбарууд дээр “ярилцаж” байна

92
07-06
Амралтын өдрүүдэд гурван хүн зам тээврийн ослоор амиа алджээ

93
07-06
ОХУ-д 21 сая гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийжээ

94
07-06
ОХУ: 40 эмч коронавирусын улмаас нас баржээ

95
07-06
Бухимдал, гомдол дагуулсан 2020 оны ЭЕШ

96
07-06
НӨАТ-ын хоёрдугаар улирлын урамшуулал олгоно

97
07-06
Наадмын дараа төсөв тодотгоно

98
07-03
Ж.Чинбүрэн: Би сайд болох гэж хэн нэгний үүдийг сахиж элдэв хов жив хийж явсангүй, хийх ч үгүй!

99
07-03
П.Цагаан: Алтанхуяг аа, гудамжны чавганц уу чи

100
07-03
В.Путин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулсан ажлын хэсэгтэй уулзана