BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Намын шалгуур үргэлж шударга байдаггүйг илтгэх цөөн баримт

Улс төрийн намуудын нэр дэвшүүлэлт дуусч, түүний араас залгасан гомдогсдын нулимс ч гэсэн хатаж эхэлж байна.


Гэхдээ энэ “нулимс” дан ганц нэр дэвшиж чадаагүйдээ гомдсон гориглогчдын асуудал биш. Дэвшүүлээгүйнхээ төлөө хожим хохирол амсч мэдэх намуудын ч гэсэн асуудал гэдгийг санахад илүүдэхгүй.

АН-аас Хан-Уулд нэр дэвшихээр мөнгөө төлж, тойргоо тордож ажилласан НИТХ дахь АН-ын бүлгийн дарга асан Б.Ариунболд энэ талаар анх түрүүлж дуугарсан байна лээ. “Ардчиллаа Ардчиллын төлөө 30 жил зүтгэлээ. Хан-Уулдаа 27 жил улс төр хийлээ. ХУД-ийн АН-ын дарга, Нийслэлийн төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга байлаа. УИХ-д 2000 онд дэвшиж 2012 онд жагсаалтад орж байв. 2020 онд нэр дэвшихээр шийдэж дүүрэгтээ, тойргоо тордон ажиллалаа. Хан-Уулын мянга мянган иргэд, Ардчилсан нам, МоАХ-ны олон зуун гишүүн холбогдож байна. Асуудал дуусаагүй ээ. Ардчиллаа доош нь хийхгүй. Ардчилсан намаа муулахгүй. Гэхдээ одоо бол зүгээр орхихгүй” гэжээ.

Нэг үгээр тухайн нэр дэвшигчийн ард /энэ удаад горилогч/ түүнийг дэмжиж, баг болж ажилласан бүхэл бүтэн намын үүр, хороод, намын жирийн гишүүд, дэмжигчид байдаг. Тэдний ч гэсэн итгэл зүтгэл талаар болсон гэсэн үг. АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр горилж, тойрогтоо 4 жил ажилласан НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, Хан-Уулын Б.Ариунболд, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр болоод байсан Л.Гантөмөр нарын хувьд энэ ялгарал илүү тод харагдана.

Тухайлбал, Хан-Уулд Б.Ариунболд, эдийн засагч Б.Лагшми, хотын ерөнхий менежер асан Б.Бадрал нар нэр дэвшихээр хоорондоо өрсөлдөж байтал хажуугаас Ч.Өнөрбаяр /Ц.Элбэгдоржийн зөвлөх асан/ мөргөөд ороод ирэх жишээтэй. М.Тулгатын тойргийг З.Энхболдод, Л.Гантөмөрийн тойргийг “Блүүмберг” телевизийн захирал Э.Долгионд ганцхан шөнийн дотор найр тавиад өгчихсөн. 

Э.Долгион гэж мөнгө нь багтаж ядсан нөхөр хотын төвийн автобусны буудлуудыг бүгдийг нь өөрийнхөө зургаар хулдаад “шинэ ном худалдаанд гарлаа” энэ тэр гээд байсан чинь ганцхан өглөө Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигч болоод гараад ирсэн. Хууль зөрчсөн ч бай, үгүй ч бай Эрдэнэтийн 49 хувийнхныг иргэд сонгох болов уу. 2016 онд АН энэ л наймаанаас болж ялагдсан юм шүү дээ, уул шугамандаа.

Түүнээс илүү чухал нь энэ хоёр хүний улс төрийн зам мөрийн ялгаа. Э.Долгионы хувьд хаанаас нь ч харсан ХХБ-ны хүн, “Блүүмберг” телевизийн захирал гэдэг нь л үнэн. Харин Л.Гантөмөрийн хувьд 1992 оноос, оюутан цагаасаа АН-д гишүүнээр элсэж, МҮДН фракцид багтаж явсан. 2004 онд анх УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2008 онд хоёр дахиа сонгогдсоны дараа АН-ын залуучуудыг нэгтгэсэн “Нэг Ардчилал” клубыг үүсгэн байгуулж байлаа. Яалт ч үгүй нам дотор залуусын дуу хоолой хүчгүйдэж, дуугарсан нэг нь ах нартаа “зодуулж” явсан үе. УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг, одоо л “газар, тэнгэрээ” мэдэхээ больчихоод байгаа болохоос биш Ж.Батзандан ч гэсэн “Нэг Ардчилал”-аар дамжиж парламентад анх орж ирсэн.

2012 онд АН хамгийн олон суудал авч, Н.Алтанхуягийн толгойлсон Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахад салбартаа шинэчлэл хийх гэж зүтгэсэн хоёрхон сайдын нэг нь Л.Гантөмөр. Эцэст нь Л.Гантөмөрийг “Мүүн”-ээр, Х.Тэмүүжинг “Сайн ах”-аар зодож унагасан л даа.

Сүхбаатар дүүргээс дөрвөн удаа нэр дэвшиж, гурван удаа УИХ-д сонгогдсон. 2016 оны сонгуульд АН ялагдал хүлээсний дараа намын даргын төлөө өрсөлдөж, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын дараа гурваар гарч ирж байсан улстөрч. Энэ удаад ч бас дүүргийн нам, гишүүд, дэмжигчид Л.Гантөмөрийг энэ удаагийн сонгуульд сойсон. Гэтэл сэлгээнээс "шинэ довтлогч" гарч ирээд мань хүнийг суулгачихдаг юм байна.

Энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшигчдийн 70 хувь нь залуучууд гэсэн. Залуу нь ч үнэн байна. Гэхдээ залуу болгон шинэ үеийг төлөөлдөггүй, үзэл санааг нь тээгч байдаггүй.

Сонсоод байх нь ээ, нэр дэвшүүлэлт болсон шөнө АН дээр нэлээн том худалдан авалт явагдсан сурагтай. ХХБ-ныхан өмнө нэр дэвшээд нэг ч удаа гарч үзээгүй Б.Мэдрээгийнхээ оронд Э.Долгионыг явуулсан юм байна. Э.Долгион гэдэг хүн УИХ-д орж ирлээ гэхэд хэний эрх ашгийн төлөө дуугарахыг урьдчилж хэлэх боломжгүй. Харин орж ирэхгүй бол АН дахиад нэг тойргоо өрсөлдөгчдөө сул тавьж өгсөн л хэрэг болно.

“Намын шалгуур дандаа шударга байдаггүйг хичээж зүтгэсэн олон залуусын гомдол тээсэн үгнээс харагдана” гэж бас нэг бие даагч бичсэн байна лээ. Харамсалтай нь энэ “шударга бус"-аас гарах хохирол нь нэг нэр дэвшигч, эсвэл горилогчийн бус, нийт намын боломж бололцоог авч оддогт аюул нь байна.

Б.Заяа 

Эх сурвалж: inews.mn

 

Намын шалгуур үргэлж шударга байдаггүйг илтгэх цөөн баримт
Бусад мэдээ ▼

1
11-27
Үнийн хөөрөгдлийн талаар иргэд ШӨХТГ-т хэрхэн мэдээлэх вэ?

2
11-27
"И-газар" гар утасны апп-ыг танилцуулж байна

3
11-27
МХЕГ: 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийлээ

4
11-27
М.Помпео хамгийн дурсамжтай мөчөөсөө хуваалцжээ

5
11-27
Цар тахлын хөл хорионы энэ үед цахимаар ажиллах мэдээллийг хүргэж байна

6
11-27
Дараалалгүй цахим үйлчилгээ

7
11-27
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хөсөр хаяж, шударга бусын хонгилыг хамгаалж огт болохгүй

8
11-27
Авлигын Эсрэг Олуулаа Нэгдье

9
11-27
Иргэдийг орон нутагт нь буцаах хуваарь гарлаа

10
11-27
Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлд олон улсын зөвлөхүүд хамтарна

11
11-27
БНАСАУ-ын гимнастикч гурван метрийн өндөр хашаа давж, Өмнөд Солонгос руу зугтжээ

12
11-27
А.Амбасэлмаа: 26 хүнээс COVID-19 илэрч, дотоодын халдварын тохиолдол 300 боллоо

13
11-27
Иргэдийн мэдээлэл хайх, олж авах эрх хангагдахгүй байна

14
11-27
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-3

15
11-27
G20: Вакциныг тэгш хүртээмжтэй хуваарилна

16
11-27
Хатуу хөл хорионы 14 хоногт 152 мянган хүн ажилгүй болжээ

17
11-27
Ерөнхийлөгчийн 13 дахь хоригийг эрх баригчид хэрхэх бол?

18
11-27
Жо Байден: АНУ дэлхийд тэргүүлэхэд бэлэн байна

19
11-26
Аргентины Ерөнхийлөгч гурав хоногийн үндэсний гашуудал зарлалаа

20
11-26
КОВИД-19 халдвар хамгааллын олон улсын туршлага: ОХУ-ын жишээ

21
11-26
Хот хооронд зорчих иргэдэд өгөх зааварчилгаа

22
11-26
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг солино

23
11-26
УОК: Нутаг буцах иргэдийг хувийн болон нийтийн тээврээр арванхоёрдугаар сарын 1-нээс 10-н хооронд явуулна

24
11-26
"Гэрийн хаяг тодорхойгүй, ойрын хавьтлаа нуух зөрчил их байна"

25
11-26
Ши Жиньпин Жо Байденд баяр хүргэжээ

26
11-26
Трамп Үндэсний аюулгүй байдлын туслах асандаа өршөөл үзүүлжээ

27
11-26
Халдвартын үндэсний төвийн урд талын “RAPID MED” төвийн эмчилгээ, оношлогооны газруудаар 11 сарын 02-19-нд үйлчлүүлсэн иргэд ЭМЯ, ХӨСҮТ-тэй яаралтай холбоо барина уу?

28
11-26
ЭМЯ: Шинээр 13 халдвар илэрч, Монгол улсад батлагдсан 712 тохиолдол боллоо

29
11-26
ТАНИЛЦ: Хот болон орон нутагт гацсан иргэдийг буцаах түр журам БҮРЭН ЭХЭЭРЭЭ

30
11-26
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр тохиож байна

31
11-26
Архи согтууруулах ундаа худалдан борлуулсан долоон зөрчлийг илрүүлэн шалгаж байна

32
11-26
Хөл хориог сунгах магадлал өндөр байна

33
11-25
Цар тахлын үед ААН-үүд хэрхэн ажиллаж байна? Эдийн засаг цаашид хэрхэх вэ?

34
11-25
Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 12-р сарын 1-ны өдрөөс эхлэн нутаг буцаана

35
11-25
Иргэн та тээврийн хэрэгслийн QR кодтой холбоотой санал хүсэлтээ 1800-1200 утсаар өгнө үү

36
11-25
2024 оноос устөрөгчийн хөдөлгүүртэй галт тэрэг туршина

37
11-25
Ч.ХҮРЭЛБААТАР: Ерөнхийлөгч алдаагүй хориг тавьж болдоггүй л юм байх даа, арай ч дээ

38
11-25
Хүмүүс жүжигчин А.Энхжинг элдвээр хэлж, хараан зүхэж байна

39
11-25
“Грэмми авардс-2021”-д нэр дэвшигчдийг зарлалаа

40
11-25
Сергей Безруков: Хөл хорионы үеэр манай театр 80 саяыг алдсан

41
11-25
Жо Байдены танилцуулсан АНУ-ын чухал албан тушаалтнууд дунд хоёр ч эмэгтэй багтжээ

42
11-25
Гена матар болон Чебурашкатай зоосон мөнгө гарчээ

43
11-25
УОК: Хөл хориог сунгах санал гаргаагүй

44
11-25
ШӨХТГ: Бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэн ажиллаж байна

45
11-25
Оюу толгойн уурхайн Монгол ажилтнаас ирүүлсэн "гунигт захидал"

46
11-25
Хяналтын постоор нэвтэрч байгаа иргэдийн асуумжийг цахим хэлбэрт шилжүүллээ

47
11-25
Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

48
11-25
Солонгосын дээд лигт драфтаар сонгогдсон монгол залуу Х.Болдсүх

49
11-25
ЭМЯ: Нэг өвчтөнд 8 сая төгрөг зарцуулж байна

50
11-25
В.Путин: Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрсөн үед л Байденд баяр хүргэнэ

51
11-25
Аймгуудын онцгой комиссыг хэн удирдаж байна вэ?

52
11-25
Covid-19: Сэлэнгэ 20, Улаанбаатарт 6, Дорноговьд 1 тохиолдол бүртгэгдлээ

53
11-25
Г.Дөлгөөн: Бизнесийн болон хэрэглээний зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулахаар шийдвэрлэсэн

54
11-25
Орон нутаг руу буцах иргэдийг 119.mn сайтаар бүртгэж эхэллээ

55
11-25
Б.Хурцын хэрэг цайрах тал руугаа оров уу?!

56
11-25
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа

57
11-25
Нохой яагаад хүнээс бага насалдаг вэ гэдэг асуултанд 6 настай хүүгийн өгсөн хариултын гайхшруулам түүх

58
11-25
Байден Төрийн нарийн бичгийн даргаараа сонгосон Энтони Блинкен гэж хэн бэ?

59
11-25
Онцгой комиссынхон онцмуу шийдвэрээ хэрэгжүүлэх үү

60
11-25
Хөл хорио зөрчсөн хүмүүсийг гудамж талбайд дайчилъя

61
11-25
Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг цахимаар хийх боломжтой

62
11-25
Эрүүл Мэндийн Яамныхан өөрсдөө хуурамч мэдээлэл тараагчид болсон уу?

63
11-24
Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа

64
11-24
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны V хуралдаан боллоо

65
11-24
БНХАУ-ын авлигатай тэмцэх байгууллагаас АНУ-ыг авлигын гэмт хэрэгтэй тэмцэхийг уриалжээ

66
11-24
Я.Содбаатар: Самранд явсан 600 гаруй иргэнийг өнөөдөр галт тэргээр авч ирнэ

67
11-24
Хурлын хороо, дэд хороодыг байгуулж, эрхлэх асуудлыг баталлаа

68
11-24
Коронавирусний анхны тохиолдлын талаар тодорхойгүй зүйл олон бий

69
11-24
Дараах дүүрэг, хороодод коронавирусийн халдвар бүртгэгдээд байна

70
11-24
Хөл хориог сунгах эсэхийг энэ долоо хоногт шийднэ

71
11-24
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Японд айлчилна

72
11-24
Трамп эрх мэдлийг Байденд шилжүүлэн өгөхийг зөвшөөрчээ

73
11-24
Улаанбаатарт 3, Сэлэнгэд 26, Говьсүмбэр аймагт 3 тохиолдол шинээр илэрлээ

74
11-24
Коронавирусийн гурав дахь давлагаа ирэх жил дахин дэгдэнэ

75
11-24
Б.Хурц нарыг суллажээ

76
11-24
Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, түр зогсоох зохицуулалтыг хуульд тусгаж яаралтай хэлэлцүүлэхийг үүрэгдлээ

77
11-24
Хөл хорионы үеийн хүүхэд хамгаалал

78
11-24
Коронавирустай тэмцэхэд зөв бодлого чухал

79
11-24
Коронавирусийн гурав дахь давлагаа ирэх жил дахин дэгдэнэ

80
11-23
Хурал зургаан хороо, долоон дэд хороотой ажиллахаар баталлаа

81
11-23
ББСБ-аас зээл авсан иргэдийн анхааралд

82
11-23
ВВС: Трамп явсны дараах Америк орон

83
11-23
Сонгинохайрхан дүүрэгт 5 том хүн, 1 хүүхдийн шинжилгээний хариу эерэг гарлаа

84
11-23
ЗАСГИЙН ГАЗАР: Сурагчид арванхоёрдугаар сарын 18-аас хоёрдугаар сарын 1-н хүртэл амарна

85
11-23
Нийслэлийн онцгой комиссоос мэдээлж байна

86
11-23
ТАЗ: Албан бичиг, өргөдөл, мэдээллийг цахимаар хүлээн авч шийдвэрлэж байна

87
11-23
Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, 6 хувь болголоо

88
11-23
ОХУ-аас ирсэн хүнсний бүтээгдэхүүнээс коронавирус илэрлээ гэж Хятадын Засгийн газар мэдэгдэв

89
11-23
“The Hu” хамтлаг энэ онд 98 тоглолт хийхээр төлөвлөж байжээ

90
11-23
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан зохион байгуулав

91
11-23
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн материалыг цахимаар хүлээн авна

92
11-23
Улсын хөрөнгийг хувьдаа завшсан хэргээр Хорватын Ерөнхий сайд ял сонсчээ

93
11-23
Багануур ХК: Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан компанийн хэмжээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай

94
11-23
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ: Зорилгоо биелүүлсэн ч түрүүлж чадаагүйдээ харамсаж байна

95
11-23
Тархи цэнэглэх таван кино

96
11-23
Covid-19-тэй тэмцсэн Хятад арга

97
11-23
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг солино

98
11-23
ШӨХТГ: Ногоо, өндөгний үнийг бууруулж, зөрчлийг арилгууллаа

99
11-23
Эрдэнэт үйлдвэр бүх ажилтнуудаа тандалтын шинжилгээнд хамруулж эхэллээ

100
11-23
ДЭМБ коронавирусийн гурав дахь давлаганы талаар сэрэмжлүүллээ