BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Завилаа суудалтай бурхан уулын заяа хаашаа явна вэ...

Хөгшчүүд сайхан домог, ам дамжсан ардын сургаал их хүүрнэнэ. Тээр жил Эрдэнэтэд зохиолчдын уулзалтаар явж байх үед 


тэндхийн нэг эмээ "Завилаа суудалтай бурхан уул байсан гэдэг, манай Эрдэнэт. Монголыг тэжээх учиртай бурхан байжээ" гэж сонирхуулан ярьж билээ. Бурхан үнэхээр хүн төрөлхтнийг тэжээдэг бол өөрөө ингэж хагасарч дундардаг байх даа гэж бодоод л өнгөрсөн.Тэгсэн сүүлд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед нөгөө Монголыг тэжээж байгаа бурханыг маань ХХБ сэмхэн ханцуйлчихсан байдаг байгаа. Тэгэхдээ нөөц нь дуусч байгаа, дааж давшгүй өртэй, бараг л хаях болсон бурхныг чинь Монголдоо "оршуулах" гээд аваад ирлээ л шахуу юм ярьцгаасан. Үндсэн хууль болон хэд хэдэн хууль зөрчиж, сонгуулийн босгон дээр сортоочлоод хийчихсэн ажил юм л даа. Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаасаа хойш Эрдэнэтэд онцгой байдал тогтоон ажилласан. Юун сүртэй юм гэж бодож л байлаа. Гэтэл хэн дуртай нь орж гараад, юу дуртайгаа наймаалцаад байдгийг болиулж, нөгөө Монголыг тэжээж байгаа бурхан ууландаа гүнгэрваа хийсэн төдий. Тэгсэн юу болсон гэж санана. Нөгөө Эрдэнэт чинь түүхэндээ байхгүй амжилт, ашиг авчирч, бурхан хайрхны буян заяа өсдөг юм байна. Үйлдвэрийн 42 жилийн түүхэнд байгаагүй их буюу 40 шахам сая тн олборлолт, боловсруулалт хийж, өмнөх бүх өрөө дарж, хүчингүй болгочихоод байсан хуучны улс дамжсан авлагаа ч авч, борлуулалтын орлогыг 2,2 их наядад хүргэж, улсын төсөв, орон нутгийн түүнтэй адилтгах орлогод нийт 1,2 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Хуваагаад, хуйвалдаад идчихдэг л байсан болохоос бурханаа гүнгэрваанд залж байгаад хиртэй гар хүргэлгүй тордохоор буян заяаг нь булт олноороо хүртдэг л юм байна. Энэ үйлдвэр 42 жил ажиллахдаа тоног төхөөрөмж нь хуучирч муудсан, солих шаардлагатай өвгөрсөн байсныг сүүлийн гурван жилд 600 гаруй тэрбум төгрөгөөр шинэчилж, ажилчдынхаа цалинг 20-40 хувиар нэмжээ. За хамгийн баярлууштай нь дотооддоо дахин хайгуул хийхэд хөрөнгө зарснаар дахин 20 жил ашиглах нөөц нэмж тогтоон, бурхан завилгаатай Эрдэнэт хайрхан эдүгээ ирэх 60 жилд зогсолтгүй ажиллах нөөц баялагаа ил болгожээ. Нөгөө Бадамсүрэн захирал нь вирусын үеэр ажилчдаа олноор нь цуглуулж уулзаж чадалгүй сахилга журамд баригдсаны улмаас энэ мэтийн тоо баримт, тайлангаа захидлаар хүн бүрт хүргэжээ. Гэтэл юу болов. Энэ байтугай монгол хүн баярламаар тоо баримт тэнд бий. Гэсэн чинь зарим хүний шүлс гоожоод, шунал оволзоод, дахиад л сонгуулийн босгон дээр завилгаа суудалтай бурхныг маань залсан гүнгэрваанаас нь гаргаж байгаад хулгайлах гэж байна. ХХБ Хүрэлсүхийн Засгийн газартай шүүхдээд, шүүлцээд, сүүлдээ онцгой байдал тогтоосныг буруутган Үндсэн хуулийн цэц хүртэл цэмбэлзээд заргалдсан даа. Сахал Эрдэнэбилэг түрүү оны сүүлээр хоригдоод манай энхрий хайрт Ерөнхийлөгч шударга ёс тогтоох нь гэж түмнээрээ түрхрээд...гэтэл цаагуураа тохироо, наагуураа нанчилдаан явагдсан бололтой. Нэгэн цагийн жолооч, захирал хоёр бие биенээсээ холдоод хаа холдох билээ, алим хэдий том ч ангайх аманд багтдаг нь үнэн юм чинь. Модноосоо хол өнхөрдөггүй ээ гэж...аль аль нь ч биз. Ерөнхийлөгчийн бүрдүүлсэн Үндсэн хуулийн цэц Эрдэнэтийг гүнгэрваанд залж, онцгой байдал тогтоосон нь хууль зөрчсөн гээд л Засгийн газрынхаа эсрэг алхаа цохичихлоо. Гүнгэрваагүй болгочихвол тоноход амар, тонилгоход бүүр амар. Түүнтэй нь зэрэгцээд манай шахааны, шантаажны хэвлэлүүд Эрдэнэтийг муулаад, модоор цохиод, харлуулаад хажиглаад эхэллээ. Юу гээч, сонгуулийн босгон дээр завилгаа суудалтай бурхан уулын уурхайн заяагаар дахиад л тоглох нь гэсэн хар төрж байна. Хүрэлсүхийн багийг аваад шидчихвэл Эрдэнэтийг ганц ангайгаад гялс үмхээд яг таарах гээд байна. Эрдэнэтийг дахиад ч харлуулна. Бүүр их муулна. Хувааж идэх болохоороо Эрдэнэт зэргийн олон ч бурхнаа муу, муухай, хямдхан, хэврэг...гэж гоочилсоор байгаад ханцуйлдаг аргатай шүү дээ, манай яруу алдарт бүлэглэлүүд. Тэгээд төр солигдоход хэн хүчтэйг нь хэхрүүлж байгаад худалдаад авчихдаг, хуйвалдаад өөрийн хүн болгочихдог өөдгүй аргатай даа.

Р.ЭМҮЖИН

Завилаа суудалтай бурхан уулын заяа хаашаа явна вэ...
Бусад мэдээ ▼

1
05-29
Жагсагчид Флойдыг баривчилсан цагдаа нарын ажиллаж байсан цагдаагийн хэлтсийг бүсэлж, галдан шатаасан байна

2
05-29
Хятад, АНУ-ын хэн нь цар тахлыг илүү хүч нөлөөтэй болж давж гарах вэ гэдэг тэмцэл өрнөж байна

3
05-29
Өнөөдөр олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

4
05-29
Сонгуулийн хууль зөрчвөл 20-200 сая төгрөгөөр торгоно

5
05-29
​СЕХ: Н.Номтойбаярыг хорьсон ч нэр дэвших эрхтэй

6
05-29
Бэлэн мөнгө гардаж авсан бичлэг задардаг шүү, нэр дэвшигчид ээ

7
05-29
“Хар жагсаалт”-ын хортой нөлөө

8
05-29
Юу ч хийсэн сэтгэл дутна...

9
05-28
Австралийн VOICE шоунд шүүгчдийг алмайруулсан монгол залуу

10
05-28
Далай Лам цахим сүлжээгээр дамжуулан Жанрайсиг бурханы авшиг хүртээнэ

11
05-28
БЗД-ийн 16 дугаар хороо Нийслэлийн шилдгээр шалгарлаа

12
05-28
Гэвш лам Дэнгела буяны их үйлээ түгээсээр байна

13
05-28
Зургаан байршилд хурд хэмжиж байна

14
05-28
Б.Баярмагнай: Хэрвээ зэвсэгт хүчинд золиос гэж байх ёстой юм бол тэр нь би байг

15
05-28
Хаалгаа түгжсэн Монгол

16
05-28
УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ

17
05-28
Хунтайж Харригийн байшингийнх нь дээгүүр дронууд нисдэг

18
05-28
Коронавирусээр халдварласан тохиолдол 161 болов

19
05-28
ЗТХЯ-ыг самарсан Ж.Бат-Эрдэнийн гэр бүлийн орлого жилийн дотор 100 саяас 900 сая болтлоо өсчээ

20
05-28
ЦЕГ: Тогтоол усны гүнийг хэмжиж байна

21
05-28
19 тэрбумын хөрөнгөтэй И.Нарантуяа хатагтайн шунал барагдах болоогүй юу?

22
05-28
АН хүүхдүүдийн үхлээр улс төр хийж байна

23
05-28
Ц.Сандуйгийн НЭР ДЭВШИХ эрхийг хязгаарлах уу?!

24
05-28
АНУ-д цар тахлын улмаас нас барсан хүний тоо 100 мянгыг давлаа

25
05-28
​Ц.Мөнхбаатар: Дөрвөн хүүхэд эндсэн асуудал дээр бүх шатанд хариуцлага тооцно

26
05-28
​Б.Баатархүү: 11-15 насны дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан

27
05-28
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

28
05-28
​'Хан талст' компанийн хариуцлагагүй ажиллагаанаас болж дөрвөн хүүхэд алтан амиа алдлаа гэв

29
05-28
​Д.Нямхүү: Нэмж 13 хүнээс коронавирус илэрлээ

30
05-28
Н.Номтойбаяр гишүүн байхдаа Дорнод аймагт ямар бүтээн байгуулалт хийсэн бэ?

31
05-28
​Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйтэй ёс зүйгүй харьцсан шүүгчийн шүүх эрхийг бүх насаар нь түдгэлзүүллээ

32
05-28
Генерал Б.Баярмагнай: Улс төрчид Сьерра леонд очоосой, баялгийн балгаас нь суралцаасай

33
05-28
Зээлийн хүүг бууруулах нь гарц мөн үү?

34
05-28
​‘Онон’ Монголдоо эсэн мэнд буцаж ирсэн цорын ганц эгэл хөхөө болжээ

35
05-28
Гаршсан ЖДҮ-чин нэр дэвшиж болох уу

36
05-28
Төгсөрсөн луйварчин О.Магнайгийн маскыг хуулжээ

37
05-28
Тахалтай орнууд хөл хориогоо сулруулаад байх, манайх чангалаад байх аль нь зөв бэ

38
05-27
УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯРЫН САНААЧИЛГААР УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012-2019 ОНД ХИЙГДСЭН БОЛОН 2020 ОНД ХИЙХ АЖЛУУД

39
05-27
Хүүхдийн баярт зориулсан ХӨӨРХӨН ХЯМДРАЛ 50% зарлалаа

40
05-27
ОЛОНТОЙ ХҮН

41
05-27
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсний үр дүнд уурхайчдын цалин, ахмадуудынхаа тэтгэмжийг нэмэгдүүлжээ

42
05-27
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва барилгын материалын үндэсний үйлдвэрлэгч “Жоби” үйлдвэртэй танилцлаа

43
05-27
The New York Times: Турк улс Ливид гол тоглогч болж хувирсан нь

44
05-27
Ц.Мөнхбаяр, П.Шинжээравдан нарын иргэд Н.Энхбаярыг СЕХ бүртгээгүйг эсэргүүцэж, үймээн үүсгэв

45
05-27
Сонгуулийн солиорол ба тэрбумтан болгох амлалт

46
05-27
Д.Нямхүү: Долоон хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 148 боллоо

47
05-27
Нэр дэвшигч гэх БИРДҮҮД гарч ирээд хүслээ хэл гэвэл битгий гэнэн байгаарай

48
05-27
В.Путин: Орос хүнсээр өөрийгөө хангаж чадна

49
05-27
Т.Билэгжаргалд 2.8 жилийн хорих ял оноолоо

50
05-27
Ч.Улааны амласан ба улайсан тайлбар

51
05-27
НМХГ:"Сансар" худалдааны төвийн бэлгэнд боосон "Haribo" чихэр шошгын мэдээллийн зөрчилтэй байсан

52
05-27
БНСУ-д амны хаалтгүй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулахгүй

53
05-27
Алтны ханш 1700.60 ам.долларт буюу сүүлийн найман жилд хамгийн өндөр үнэ хүрлээ

54
05-27
Сонгууль явуулах журмаа хэзээ танилцуулах вэ?

55
05-27
Усаа хэмнэх ухаан нь амьдралыг тэтгэх үнэт зүйл юм

56
05-27
Цар тахлын төв дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст шилжиж буйг ДЭМБ анхааруулжээ

57
05-27
АНУ-ын хотуудад хөл хорионы улмаас хоол хүнсгүй болсон хархнууд бие биеэ барьж идэж байгааг мэдээлжээ

58
05-27
Мөнгөөр нь биш, мөрийн хөтөлбөрөөр нь сонгоё

59
05-27
Парламентын сонгуулиар хэнийг Ерөнхий сайд болгохоо давхар шийднэ

60
05-26
Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа

61
05-26
Энэ сарын 30-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүснэ

62
05-26
Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар М.Тулгатыг сонголоо

63
05-26
Хятадын Засгийн газар ажлын тайлангаа танилцуулжээ

64
05-26
Амжилтын түүх: Кино түрээслэгчээс "Нетфликс"-ийн гүйцэтгэх захирал болсон Рид Хастингс

65
05-26
Наадамлаад өвдөх үү, наадахаас татгалзах уу

66
05-26
Эверест оргилоос харагдах үзэмж

67
05-26
Цэнхэр дэлгэцийн наадам гэж юу байдаг юм бэ?

68
05-26
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Кремльд эргэн иржээ

69
05-26
Монгол Улсаас ОХУ-д 1 сая ам.долларын махны тусламж үзүүлэх гэрчилгээг гардуулав

70
05-26
Гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийг АНУ-д уриалжээ

71
05-26
ОХУ-д “Ми-8” цэргийн нисдэг осолджээ

72
05-26
Энэ сонгууль миний бодлоор…

73
05-26
Францад трансжендер эмэгтэй анх удаа хотын даргаар сонгогджээ

74
05-26
Салхитын мөнгөний ордын хэргээр шүүгдсэн Ш.Мөнгөншагай нарт 2-5 жилийн ял оноолоо

75
05-26
Д.Цогтбаатар сайд гадаад дахь иргэдийг ОЛИГАРХИ хэмээн доромжлов

76
05-26
Хариуцлага алдсан таван хүний асуудлыг 30 хүнийг халсан болгож дэвэргэжээ

77
05-26
МАН-ын нэр дэвшигчдээс ЖДҮ-гийн зээл авсан нь баримтаар нотлогдсон ганц хүн Х.Нямбаатар

78
05-26
Нийслэлийн 2,000 цэгт хүний нүүр царайг таних боломжтой камер суурилуулахаар болжээ

79
05-26
ОХУ-аас 171 иргэн эх орондоо ирлээ

80
05-26
Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хууль зөрчив үү?

81
05-26
Маш ноцтой: “Дуншиж” буй шашны хууль гадаадын захиалгатай гэв үү?!

82
05-26
Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хууль зөрчив үү?

83
05-26
Хитлерийн хайртай араатан Москвагийн амьтны хүрээлэнд 84 насандаа амьсгал хураажээ

84
05-26
Татан авах хүмүүсээ тал, гэр хоёртоо байрлуулъя

85
05-26
Ч.Улаан сайд аа, уучлаарай чинь хэрэггүй, дахиж Монголын төрд битгий ойрт

86
05-26
Үндсэн хуулийн өөрчлөлт: Цэцийг ч гэсэн сэгсрээд үзье

87
05-25
Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу эрүүл мэнд, соёл, амралтын орчныг бүрдүүлнэ

88
05-25
БНХАУ яагаад энэ онд эдийн засгийн өсөлтийн тодорхой зорилт дэвшүүлээгүй вэ?

89
05-25
Хөл хориог зургаадугаар сарын 30-ныг дуустал сунгалаа

90
05-25
БНАСАУ шинэ шумбагч онгоц зэвсэглэлдээ хүлээн авахаар бэлдэж байна

91
05-25
Хонконгийн залуус дахин эсэргүүцлийн жагсаал хийлээ

92
05-25
Эдийн засгийг “ХҮРЭЛСҮХ” хэмжүүрээр шинжихүй

93
05-25
Ноос хогонд, ноолуур банкны өрөнд

94
05-25
Цахим спортын “Tiger” баг Азийн топ багуудын тэмцээнд түрүүллээ

95
05-25
Тува улсын тэргүүн коронавирусээр халдварлажээ

96
05-25
The Diplomat: Монголын УИХ-ын сонгуульд сонирхолтой олон хүн нэр дэвшсэн ч тогтолцоо нь тэдний эсрэг байна

97
05-25
​АНУ-д олныг хамарсан үдэшлэгийн үеэр буудалцаан болж хоёр хүн алагдаж, таван хүн шархаджээ

98
05-25
Сисси гүнж Роми Шнайдерын амьдарлын түүхээс

99
05-25
Томуугийн өвчлөл өмнөх долоо хоногоос 5.1 хувиар өсжээ

100
05-25
Энэ кино бүхлээрээ сэтгэлзүйн драм