BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Зээлийн хүүг бууруулах нь гарц мөн үү?

Манай эдийн засаг оны эхний дөрвөн сарын байдлаар  анх удаа 10.7 хувиар агшлаа. Энэ нь  иргэдийн амжиргаа, бизнест 


муугаар нөлөөлөх том цохилт болж буйг харуулж байна. Зөвхөн Монгол ч гэлтгүй дэлхий даяар л эдийн засгийн өсөлт нь хасах утгатай гарсан байдалтай байна. Хаа хаанаа хэцүү байгаа нь илт. Манай улсын хувьд эхний улирал бизнесийн байгууллагуудад хүнд цохилт боллоо. Тэр дундаа тодорхой салбаруудад  маш хүчтэй уналтыг үзүүллээ. Тодруулбал, уул уурхай 30, тээвэр 30, худалдааны салбар арван  хувь тус тус уналаа. Энэ нь хөдөлмөрийн захаар дамжин өрхийн амьжиргаанд шууд утгаараа сөргөөр нөлөөлдөг. Үүгээрээ  I улирлын байдлаар улсын хэмжээнд өрхийн хэрэглээ өссөн ч ирэх улиралд хэрэглээ буурах болов уу гэсэн айдастай хүлээлт байгааг эдийн засгийн шинжээч онцолж байна.

Түүнчлэн нэгэнт хөдөлмөрийн зах зээлд сөрөг нөлөөлөл үзүүлээд эхэлсэн тул сэргэлт тийм ч хурдан ирэхгүй бололтой. Учир нь  ажилгүй болох нь нэг хормын асуудал боловч эргэн ажлын байр бий болоход хэдэн сар, жил шаарддаг аж. Тэгэхээр  хүлээлт их л сөрөг байхаар дүр зураг ажиглагдаж буй. Тиймээс цаашид дотоодын эдийн засгаа хамгаалахын тулд ямар нэгэн бодлогын арга хэмжээ авах хэрэгтэй болж байна. Харин Засгийн газраас үүнд чиглэсэн бодлогын арга хэмжээ авсангүй. Сонгуульд бүх анхаарлаа хандуулж байна. Хэдий нөхцөл байдал хүнд байгаа ч бас эерэг зүйлс байгаа эсэх. Мөн Монголбанк бодлогын хүүгээ бууруулаад  дөрвөн орчим сар болсон.  Нөхцөл байдалтай уялдан зээлийн хүү буурах боломжтой. Энэ асуудлаар зарим эдийн засагчдын байр суурийг  сонихрлоо.

Эдийн засагч Г.Ганзориг: Төлбөрийн тэнцэлдээ анхаарахгүй бол валютын ханшид том дарамт ирнэ

-Зээлийн хүү буурах нь үүссэн нөхцөл байдалд бага ч гэсэн  эерэг зүйл авчрах болов уу?

-Боломжтой. Үл ялиг хүү буурсан байсан. Оны эцэст шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 16.9 байсан бол энэ оны IV  сарын байдлаар 16.6 хувь болсон байна. Гэхдээ оны эцэст зээлийн үлдэгдэл 18.4 их наяд төгрөг байсан бол мөн IV  сарын байдлаар 17.6 их наяд болон буурсан байна.

Түүнчлэн мөнгөний нийлүүлэлт энэ онд гурван хувиар буурчихлаа. Хэдий бодлогын хүү буурсан, зээлийн хүү ч түүнийг дагаад буурч байгаа ч, зээлийн хэмжээ хумигдаж байна. Өөрөөр хэлбэл зах зээлд мөнгө хангалттай сайн эргэлдэхгүй байна. Санхүүгийн байгууллагуудын хувьд ч сайнгүй жил болохоор харагдаж байна. Нэг талаас зээлийн эрэлт алга, нөгөө талаас банкууд ч зээл гаргах боломж нь бага байна. Тэгэхээр зээлийн хүү буурч байна гэдгийг том эерэг зүйл гэж харахгүй л байна.

-Та эрэлт бага байна гэж хэллээ. Гэхдээ нөгөө талд иргэд өмнөх зээлээ төлөөд бага хүүтэй зээлийг урт хугацаагаар авах сонирхол энэ үед их байна шүү дээ. Үүнийг банкууд анзаарч байгаа болов уу?

-Үүнийг эрэлт гэж хэлэхэд хэцүү. Энэхүү хуучин зээлээ хаагаад, шинэ зээл авах нь дахин бүтэцчилж буй хэрэг. Энэ бол эдийн засгийн хүндрэлтэй үед л түгээмэл бий болдог үйл явц. Бас л  эерэг сайн зүйл гэж харахгүй л байна. Хамтдаа л хохирол багатай даван гарах гэсэн оролдлого.

-Ер нь тэгвэл цаашид дотоодын эдийн засгаа хамгаалахын тулд ямар бодлогын арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

-Хамгийн түрүүнд мөнгөний бодлогоор дэмжих нь зайлшгүй. Үүнийг манайх хийж байгаа. Цаашид ч дэмжих орон зай байгаа, мөнгөний бодлогын уламжлалт бус арга руу орохыг ч үгүйсгэхгүй. Мөн сангийн яамнаас эдийн засгаа дэмжих бодлогоо танилцуулсан. Мөнгөний бодлоготой л адил дахиад ч дэмжих орон зай, хэрэгцээ байгаа. Эдгээр хоёр бодлоготой зэрэгцүүлэн төлбөрийн тэнцэлдээ анхаарахгүй бол болохгүй. Эс бөгөөс валютын урсгал огцом муудаж, ханшид том дарамт болох эрсдэлтэй байна. Үүндээ харин манайх анхаарал хандуулахгүй байна. Одоогийн байдлаар төлбөрийн тэнцэл сөрөг байгаа ч мөнгөний нийлүүлэлт хангалттай өсөхгүй байгаа үед асуудалгүй мэт харагдаж байна. Гэхдээ ирээдүйд мөнгөний болон сангийн бодлогын үр дүн эрчимтэй гараад эхэлбэл байдал өөр болно, буурч байгаа хүү эргээд өсөх шаардлагад хүрч мэднэ. Тэгэхээр таны хэлж байсан ганц эерэг зүйл маань ч үгүй болох эрсдэл үүснэ гэсэн үг.

Эдийн засагч Б.Дөлгөөн: хүүг бууруулах эх үүсвэр байхгүй байна

-Зээлийн хүү олон хүчин зүйлээс хамаарч тогтдог. Бодлогын хүү, хадгаламжийн хүү,  эрсдэл гээд цөөн хэдийг нэрлэж болно. Бодлогын хүү буулаа гээд дагаад буучихна гэж ойлгож болохгүй. Хадгаламжийн хүү гэхэд багадаа гурван сар, ихдээ таван жилээр хүртэл тогтоосон байгаа. Коронавирус-тай холбоотойгоор эдийн засагт тодорхойгүй байдал үүсч байна. Энэ нь хоёр нөлөөг үзүүлж байна. Нэгдүгээрт, эрсдэл өсвөл хүү нэмэгдэх хандлагатай гэтэл энэ вирустай холбоотой тодорхойгүй байдал нь эрсдэл нэмж байна гэж хүлээж авч байгаа учир хүү илүү тогтвортой байна. Хоёрдугаарт зах зээл дэх зээлийн эрэлт, нийлүүлэлтийг харахад нийлүүлэлт талаас  хүүг бууруулахаар эх үүсвэр байхгүй байна. Энэ үед буурна гэсэн хүлээлт тээвэл буруудна.

Нөгөөтэйгүүр, коронавирустай холбоотойгоор эрэлт буурч, худалдаа багассан. Жишээлбэл бараагаа татах, хадгалах гэхэд мөнгө хэрэгтэй. Гэтэл  өмнөх бараагаа зараагүй байдаг, улмаар дахиад л эргэлтийн мөнгө хэрэгтэй болно. Энэ бол зөвхөн худалдааны нэг дэлгүүр дээр биш, бас барилга, авто гээд олон салбарт тулгарч байгаа бодит байдал.

Ресторан үйлчилгээний газрууд хүртэл орлого буусантай холбоотойгоор хүндэрч байгаа. Энэ үед бизнесээ дэмжих тодорхой бодлого шаардлагатай. Бизнесээ дэмжиж байж ажлын байраа хадгалж үлдэнэ.

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

Зээлийн хүүг бууруулах нь гарц мөн үү?
Бусад мэдээ ▼

1
07-07
АНУ Хятадын нийгмийн сүлжээний хавсралтуудыг хориглох асуудлыг “судалж байна”

2
07-07
Сөүлээс 172 иргэн эх орондоо ирлээ

3
07-07
ОХУ-аас орж ирсэн ТАВАН хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 225 боллоо

4
07-07
Наадмаар ТАВ ХОНОГ амарч, долдугаар сарын 16-нд ажил ЦУГЛАНА

5
07-07
ЧУУЛГАН: Засгийн газрын бүтцийг УИХ-ын чуулганаар эцэлсэн баталлаа

6
07-07
Наадам хийх газар судлаад судлаад олдсон нь л Ерөнхийлөгчийн гэр бүлийнхний амралт юм гэнэ

7
07-07
У.Хүрэлсүх: Ирэх 4 жилд 2.9 тэрбум долларын өр төлнө

8
07-07
Ерөнхийлөгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэх санал хүргүүлжээ

9
07-07
У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн Газар 14 яам, 17 сайдтай байна

10
07-07
Байгаль Орчны Сайд асан У.Барсболд таалал төгсчээ

11
07-07
Токиогийн олимп болох эсэх нь тодорхойгүй байна

12
07-07
Ерөнхий сайд У.Хүрэлсүх наадмаас өмнө танхимаа бүрдүүлнэ

13
07-06
Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай багшийн мэлмий гийж лагшин мэндэлсний 85 насны ойн өдөр

14
07-06
Сураггүй алга болсон эмэгтэйг уулнаас эсэн мэнд олжээ

15
07-06
Ерөнхий сайд байхдаа өөртөө лиценз олгосон Ж.Эрдэнэбатад 6 жилийн хорих ял оноолоо

16
07-06
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатад ял тулгажээ

17
07-06
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр Засгийн газрын ийм хувилбарууд дээр “ярилцаж” байна

18
07-06
Амралтын өдрүүдэд гурван хүн зам тээврийн ослоор амиа алджээ

19
07-06
ОХУ-д 21 сая гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийжээ

20
07-06
ОХУ: 40 эмч коронавирусын улмаас нас баржээ

21
07-06
Бухимдал, гомдол дагуулсан 2020 оны ЭЕШ

22
07-06
НӨАТ-ын хоёрдугаар улирлын урамшуулал олгоно

23
07-06
Наадмын дараа төсөв тодотгоно

24
07-03
Ж.Чинбүрэн: Би сайд болох гэж хэн нэгний үүдийг сахиж элдэв хов жив хийж явсангүй, хийх ч үгүй!

25
07-03
П.Цагаан: Алтанхуяг аа, гудамжны чавганц уу чи

26
07-03
В.Путин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулсан ажлын хэсэгтэй уулзана

27
07-03
Haaдмaap xaмгaaлaлтaд aжиллax цaгдaa нapт мoнгoл бaaтpын дээл өмcгөнө

28
07-03
ЭМЯ: Нэмж халдвар илрээгүй, хоёр хүн эдгэрч эмнэлэгээс гарлаа

29
07-03
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Н.Энхболд томилогдов

30
07-03
Д.Лүндээжанцан УИХ-ын даргын зөвлөх болно

31
07-03
Хүүхдийн паркийн үйл ажиллагаa хэвийн явагдаж эхлэлээ

32
07-03
Баяр наадмын талбайд хуушуур хийх болон худалдаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй

33
07-03
Мексик халдвараар нас барсан хүний тоогоор Испанийг давжээ

34
07-03
Тусгай үүргийн хоёр онгоцоор 420 иргэн эх орондоо ирлээ

35
07-03
У.Хүрэлсүх : Бид ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулах учиртай

36
07-03
2020 оны нэгдүгээр улиралд 428.1 тэрбум төгрөгийн "ногоон зээл" олгожээ

37
07-03
"МИАТ-ийн тусгай үүргийн онгоцны хөдөлгүүр гэмтсэнээс Бээжинд буулт хийжээ

38
07-03
2020 оны нөөцийн мах бэлтгэх, нийлүүлэх ажлыг нийслэл хот амжилттай зохион байгууллаа

39
07-02
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

40
07-02
Аялалд явахдаа мартаж болохгүй зүйл

41
07-02
БНСУ-аас 420 иргэн эх орондоо ирнэ

42
07-02
Эрхэм хэрэглэгчдийн анхааралд

43
07-02
Гадаадад байгаа Монголчуудаа эх оронд нь авчиръя

44
07-02
Жилээр биш сараар тоологдох настай УИХ, засаглал байгуулагдсан уу?

45
07-02
И.К.Азизов: ОХУ-ын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бүх салбарыг хамарч байгаа учир мэдэгдэхүйц өөрчлөлт авчирна

46
07-02
Д.Нямхүү: Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ

47
07-02
Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарлаа

48
07-02
Өнөөдөр Замын-үүдийн боомтоор 300 монгол иргэн орж ирнэ

49
07-02
Зарим үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээнэ

50
07-02
Ж.Эрдэнэбатыг шүүх хурал үргэлжилж байна

51
07-02
МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо

52
07-02
Т.Доржханд: Ерөнхий сайд аа дэд сайд, төрийн нарийн бичиг, зөвлөхүүдийн орон тоог цомхотгож өгөөч

53
07-02
Наадам хийж болно оо, 3 тэрбумыг “цацах” арай их биш үү

54
07-02
Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарчихсан явж байна

55
07-02
70, 80-аад оны дур булаам рокерууд

56
07-02
В.Путин 80 нас хүртлээ ОХУ-ыг удирдахаар боллоо

57
07-02
“Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Баяндэлгэрт хоёр тэрбум төгрөгийн хэрэг үүсэх үү

58
07-02
Э.Оюунболд цолноосоо “зуурч”, Н.Батсуурь, Ц.Содномдорж нар цол, чимгээ харуулдсаар наадамлах нь

59
07-02
Онцгой дэглэмийн бэлтгэлгүй ЭЕШ эхэллээ

60
07-02
С.Амарсайхан: Түүхэн цаг үеийг хамтдаа бүтээлцсэн та бүхэндээ талархал илэрхийлье

61
07-02
Герман улс Европын Холбоог даргалж эхэллээ

62
07-02
ХБИ-ий хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 50 хувийн хөнгөлөлттэй зээл олгож байна

63
06-30
МҮОХ-ны Ерөнхийлөгчийг наймдугаар сард тодруулна

64
06-30
Ж.Азжаргал: Бүртгэлийн цахим картгүй унаач хүүхдийг уралдаанд оролцуулахгүй

65
06-30
Коронавирусийн хоёр дахь давалгаа айсуй, сонгуульдаж дууссан бол ажилдаа ор

66
06-30
УОК-ын хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ

67
06-30
25 тэрбумын хохиролтой “ЖИ ТАЙМ”-ын шүүх хуралдааныг шууд дамжуулна

68
06-30
Амь аврагдсан 11 настай хүүгийн ээж цагдаагийн алба хаагчдад талархал илэрхийллээ

69
06-29
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр О.Батхандыг томилжээ

70
06-29
Д.Нямхүү: 19 хоногийн дараа гурав дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ

71
06-29
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд хоёр хүн живжээ

72
06-29
Ч.СОДНОМЦЭРЭН:НИЙТ 164 ХЭСЭГТ ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙХЭД ЯМАР НЭГ ЗӨРЧИЛ ГАРСАНГҮЙ

73
06-29
Зам тээврийн ослын улмаас гурван хүний амь нас хохирчээ

74
06-29
С.Эрдэнэболд:Сүхбаатар дүүрэгт хяналтын тооллого хийлээ,тоонууд мөргөж байна

75
06-29
Хотын дарга хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчдийн гуравдугаарт бичигджээ

76
06-26
Танзанид ховор үнэт чулуу олборлосон “нинжа” саятан болжээ

77
06-26
С.Жавхлан гомдсондоо нутгийнхандаа дуугаа сонсгохгүй, дахин очихгүй хэмээ ам алдлаа

78
06-26
БНАСАУ-ын шийдвэрийг БНСУ сайшаажээ

79
06-26
Б.Жаргалсайхан: Би бүх бурууг АН-д тохож байна

80
06-26
СЕХ: УИХ-ын сонгууль хуулийн дагуу хүчин төгөлдөр боллоо

81
06-26
Т.Бат-Оргил: МАН хар хайрцгаар луйвар хийж төрийн эрхийг булаан авлаа

82
06-26
Ард түмэндээ гомдоорой!

83
06-26
УИХ-ын гишүүний үнэмлэхийг энэ сарын 29-нд олгоно

84
06-26
Ард түмнээр дүнгээ тавиулсан МАН-ын гишүүд

85
06-26
Ялсан МАН-ын зовлон яг одоо эхэллээ

86
06-26
Үнэмлэхүй ялалтыг буухиалсан “буруутан” нь тогтолцоо

87
06-23
"Тавиул" дарга нар

88
06-23
Монголчууд түүхэн сонголт хийх үү

89
06-22
Санхүүгийн ухаалаг хэрэглээг таны гарт

90
06-22
Өрөн дээр өр нэмж 126.4 сая ам.доллар зээлэхээр болж

91
06-22
Өнөөдөр нар буцах өдөр тохиож байна

92
06-22
УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр өндөрлөнө

93
06-22
Өнөөдрөөс ГУРАВ ХОНОГ архи, согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй

94
06-22
Путины өгүүллэгийн тухайд

95
06-22
Танай нам, манай нам гэж талцсаар танхил үрсээ хөсөр хаяжээ, монголчууд

96
06-20
Орос танкууд дэлхийн топ-5-д оржээ

97
06-20
Хямралыг даваад, хуримтлуулж чадвал сайн л хэрэг

98
06-20
“Одоо боллоо”-нуудыг түр хаая

99
06-19
"Энэтхэгийн соёлын өдөр" өдөрлөгт урьж байна

100
06-18
Цагаан арьст залууг аварч байгаа хар арьст залуугийн зураг цахим орчинд хурдацтай тархжээ