BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

​Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйтэй ёс зүйгүй харьцсан шүүгчийн шүүх эрхийг бүх насаар нь түдгэлзүүллээ

АНУ-ын Нью Жерси мужийн Дээд шүүх мягмар гаригт эмэгтэй хохирогчид хандан бэлгийн хүчирхийлэлд өртөхгүйн тулд ичимдэг эрхтнээ дарж хамгаалах ёстой байсан” гэж зөвлөсөн шүүгчийг ажлаас халж, шүүгч хийх эрхийг нь бүх насаар нь хориглосон байна. 


Тус мужийн Дээд шүүхийн шүүгч Жон Руссотой холбоотой энэхүү асуудал олон жил үргэлжилсний эцэст ийнхүү шийдвэр гаргажээ. Нью Жерси мужийн Дээд шүүхийн шүүгч нар түүнийг ёс зүйн ноцтой зөрчил давтан үйлдсэн гэж үзэн нэгдсэн саналтайгаар уг шийдвэрийг гаргасан аж.

Жон Руссогийн эцэг Жон Ф.Руссо нь 1986-1990 онд Нью Жерси мужаас Сенатад сонгогдон ажиллаж байсан нэгэн юм. Тиймээс иргэд түүнийг эцгийнхээ нэр хүнд, албан тушаал, танил талыг ашиглан зөрчлөө нуун дарагдуулж болзошгүй гэж сэжиглэн, хэрэг явдал олон жилийн турш олны анхааралд өртсөөр ирсэн.

Тодруулбал, Жон Руссо 2016 онд бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн нэхэмжлэлээр сэжигтэн этгээдэд ял оногдуулах шүүх ажиллагааг даргалах үеэр уг асуудалд үүссэн юм. Хохирогч эмэгтэй шүүх ажиллагааны үеэр түүнийг хүчирхийлсэн эрэгтэй хэрхэн түүнд халдсан талаар мэдүүлэг өгсний дараа, Жон Руссо Та хэн нэгэн тань руу бэлгийн хүчирхийлэл хийх зорилгоор халдахад яаж зогсоохоо мэдэх үү? гэж асуусан байна. Үүний хариуд хохирогч эмэгтэй Тийм. Жишээ нь зугтаж болно гэж хариулжээ. Харин шүүгч Жон Руссо тухайн үед эмэгтэйд хандан Та тухайн үед ичимдэг эрхтэнээ дарж хамгаалсан уу? Цагдаа дуудсан уу? Эдгээрийн аль нэгийг хийсэн үү гэж асуусан байна. Мөн Нью Жерси мужийн Шүүхийн үйл ажиллагааны хяналтын хорооны тайланд дурдсанаар Жон Руссо шүүх ажиллагаа дуусаж, хохирогч эмэгтэй шүүх танхимаас гарсны дараа шүүхийн ажилтнуудтай харилцан ярианыхаа талаар хошигнон, эмэгтэйг тохуурхаж байсан гэжээ.

Жон Руссо тухайн үед Би хэрэг үйлдэгдсэн процессын талаар илүү их мэдээлэл олж авах, хохирогч эмэгтэйн мэдүүлгийг тодруулах зорилгоор ингэж асуусан гэж мэдэгдээд, алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байсан юм. Уг асуудлыг Нью Жерси мужийн Шүүхийн зөвлөл тухайн үед авч хэлэлцээд, түүний шүүх эрхийг гурван сарын хугацаанд цалингүй түдгэлзүүлэх шийтгэл оногдуулсан байна. Гэсэн ч Жон Руссо шийтгэлээ хүлээн зөвшөөрөлгүй давж заалдах нэхэмжлэл гаргасан юм. Харин мужийн Шүүхийн зөвлөл өнгөрөгч оны нэгдүгээр сард Жон Руссогийн асуудлыг хэлэлцээд, өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл болон бэлгийн хүчирхийллийн хэргийг шүүх шүүх хурлыг даргалах явцдаа удаа дараа ёс зүйн доголдол гаргаж байсан болохыг тогтоож, түүнийг бүр мөсөн ажлаас чөлөөлөх санал гаргасан байна.

Гурван хүний бүрэлдэхүүнтэй мужийн Шүүхийн зөвлөлийн тайланд Жон Руссо өмнө нь дөрвөн ч удаа энэ төрлийн шүүх ажиллагааг даргалах үеэрээ ёс зүйн зөрчил гаргасан болохыг баримттайгаар илтгэсэн аж. Нью Жерси мужийн Ерөнхий шүүгч Стюарт Рабнер энэ талаар Жон Руссо гэр бүлийн хүчирхийлэл болон бэлгийн хүчирхийллийн шүүх ажиллагааг даргалах ямар ч ёс зүйгүй болох нь Шүүхийн зөвлөлийн тайлангаас тодорхой харагдсан. Түүний хувь хүний ерөнхий хандлага болон ёс зүй цаашид шүүгч хийхэд тохиромжгүй. Түүний зан байдал олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг алдагдуулсан. Хариуцагч Жон Руссо олон удаа шүүгчийн ёс зүйн хэмжээг ноцтой зөрчсөн нь тогтоогдсон. Тиймээс АНУ-ын хуулийн нэрийн өмнөөс түүнийг албан тушаалаас нь нэн даруй зайлуулахыг үүрэг болголоо гэжээ. Жон Руссо мягмар гаригт Дээд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн ч өмгөөлөгчийнхөө хамтаар ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан байна. 

О.Мөнхбат

Эх сурвалж: USA Today, Time, Insider New Jersey

​Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйтэй ёс зүйгүй харьцсан шүүгчийн шүүх эрхийг бүх насаар нь түдгэлзүүллээ
Бусад мэдээ ▼

1
07-07
АНУ Хятадын нийгмийн сүлжээний хавсралтуудыг хориглох асуудлыг “судалж байна”

2
07-07
Сөүлээс 172 иргэн эх орондоо ирлээ

3
07-07
ОХУ-аас орж ирсэн ТАВАН хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 225 боллоо

4
07-07
Наадмаар ТАВ ХОНОГ амарч, долдугаар сарын 16-нд ажил ЦУГЛАНА

5
07-07
ЧУУЛГАН: Засгийн газрын бүтцийг УИХ-ын чуулганаар эцэлсэн баталлаа

6
07-07
Наадам хийх газар судлаад судлаад олдсон нь л Ерөнхийлөгчийн гэр бүлийнхний амралт юм гэнэ

7
07-07
У.Хүрэлсүх: Ирэх 4 жилд 2.9 тэрбум долларын өр төлнө

8
07-07
Ерөнхийлөгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэх санал хүргүүлжээ

9
07-07
У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн Газар 14 яам, 17 сайдтай байна

10
07-07
Байгаль Орчны Сайд асан У.Барсболд таалал төгсчээ

11
07-07
Токиогийн олимп болох эсэх нь тодорхойгүй байна

12
07-07
Ерөнхий сайд У.Хүрэлсүх наадмаас өмнө танхимаа бүрдүүлнэ

13
07-06
Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай багшийн мэлмий гийж лагшин мэндэлсний 85 насны ойн өдөр

14
07-06
Сураггүй алга болсон эмэгтэйг уулнаас эсэн мэнд олжээ

15
07-06
Ерөнхий сайд байхдаа өөртөө лиценз олгосон Ж.Эрдэнэбатад 6 жилийн хорих ял оноолоо

16
07-06
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатад ял тулгажээ

17
07-06
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр Засгийн газрын ийм хувилбарууд дээр “ярилцаж” байна

18
07-06
Амралтын өдрүүдэд гурван хүн зам тээврийн ослоор амиа алджээ

19
07-06
ОХУ-д 21 сая гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийжээ

20
07-06
ОХУ: 40 эмч коронавирусын улмаас нас баржээ

21
07-06
Бухимдал, гомдол дагуулсан 2020 оны ЭЕШ

22
07-06
НӨАТ-ын хоёрдугаар улирлын урамшуулал олгоно

23
07-06
Наадмын дараа төсөв тодотгоно

24
07-03
Ж.Чинбүрэн: Би сайд болох гэж хэн нэгний үүдийг сахиж элдэв хов жив хийж явсангүй, хийх ч үгүй!

25
07-03
П.Цагаан: Алтанхуяг аа, гудамжны чавганц уу чи

26
07-03
В.Путин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулсан ажлын хэсэгтэй уулзана

27
07-03
Haaдмaap xaмгaaлaлтaд aжиллax цaгдaa нapт мoнгoл бaaтpын дээл өмcгөнө

28
07-03
ЭМЯ: Нэмж халдвар илрээгүй, хоёр хүн эдгэрч эмнэлэгээс гарлаа

29
07-03
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Н.Энхболд томилогдов

30
07-03
Д.Лүндээжанцан УИХ-ын даргын зөвлөх болно

31
07-03
Хүүхдийн паркийн үйл ажиллагаa хэвийн явагдаж эхлэлээ

32
07-03
Баяр наадмын талбайд хуушуур хийх болон худалдаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй

33
07-03
Мексик халдвараар нас барсан хүний тоогоор Испанийг давжээ

34
07-03
Тусгай үүргийн хоёр онгоцоор 420 иргэн эх орондоо ирлээ

35
07-03
У.Хүрэлсүх : Бид ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулах учиртай

36
07-03
2020 оны нэгдүгээр улиралд 428.1 тэрбум төгрөгийн "ногоон зээл" олгожээ

37
07-03
"МИАТ-ийн тусгай үүргийн онгоцны хөдөлгүүр гэмтсэнээс Бээжинд буулт хийжээ

38
07-03
2020 оны нөөцийн мах бэлтгэх, нийлүүлэх ажлыг нийслэл хот амжилттай зохион байгууллаа

39
07-02
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

40
07-02
Аялалд явахдаа мартаж болохгүй зүйл

41
07-02
БНСУ-аас 420 иргэн эх орондоо ирнэ

42
07-02
Эрхэм хэрэглэгчдийн анхааралд

43
07-02
Гадаадад байгаа Монголчуудаа эх оронд нь авчиръя

44
07-02
Жилээр биш сараар тоологдох настай УИХ, засаглал байгуулагдсан уу?

45
07-02
И.К.Азизов: ОХУ-ын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бүх салбарыг хамарч байгаа учир мэдэгдэхүйц өөрчлөлт авчирна

46
07-02
Д.Нямхүү: Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ

47
07-02
Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарлаа

48
07-02
Өнөөдөр Замын-үүдийн боомтоор 300 монгол иргэн орж ирнэ

49
07-02
Зарим үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээнэ

50
07-02
Ж.Эрдэнэбатыг шүүх хурал үргэлжилж байна

51
07-02
МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо

52
07-02
Т.Доржханд: Ерөнхий сайд аа дэд сайд, төрийн нарийн бичиг, зөвлөхүүдийн орон тоог цомхотгож өгөөч

53
07-02
Наадам хийж болно оо, 3 тэрбумыг “цацах” арай их биш үү

54
07-02
Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарчихсан явж байна

55
07-02
70, 80-аад оны дур булаам рокерууд

56
07-02
В.Путин 80 нас хүртлээ ОХУ-ыг удирдахаар боллоо

57
07-02
“Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Баяндэлгэрт хоёр тэрбум төгрөгийн хэрэг үүсэх үү

58
07-02
Э.Оюунболд цолноосоо “зуурч”, Н.Батсуурь, Ц.Содномдорж нар цол, чимгээ харуулдсаар наадамлах нь

59
07-02
Онцгой дэглэмийн бэлтгэлгүй ЭЕШ эхэллээ

60
07-02
С.Амарсайхан: Түүхэн цаг үеийг хамтдаа бүтээлцсэн та бүхэндээ талархал илэрхийлье

61
07-02
Герман улс Европын Холбоог даргалж эхэллээ

62
07-02
ХБИ-ий хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 50 хувийн хөнгөлөлттэй зээл олгож байна

63
06-30
МҮОХ-ны Ерөнхийлөгчийг наймдугаар сард тодруулна

64
06-30
Ж.Азжаргал: Бүртгэлийн цахим картгүй унаач хүүхдийг уралдаанд оролцуулахгүй

65
06-30
Коронавирусийн хоёр дахь давалгаа айсуй, сонгуульдаж дууссан бол ажилдаа ор

66
06-30
УОК-ын хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ

67
06-30
25 тэрбумын хохиролтой “ЖИ ТАЙМ”-ын шүүх хуралдааныг шууд дамжуулна

68
06-30
Амь аврагдсан 11 настай хүүгийн ээж цагдаагийн алба хаагчдад талархал илэрхийллээ

69
06-29
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр О.Батхандыг томилжээ

70
06-29
Д.Нямхүү: 19 хоногийн дараа гурав дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ

71
06-29
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд хоёр хүн живжээ

72
06-29
Ч.СОДНОМЦЭРЭН:НИЙТ 164 ХЭСЭГТ ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙХЭД ЯМАР НЭГ ЗӨРЧИЛ ГАРСАНГҮЙ

73
06-29
Зам тээврийн ослын улмаас гурван хүний амь нас хохирчээ

74
06-29
С.Эрдэнэболд:Сүхбаатар дүүрэгт хяналтын тооллого хийлээ,тоонууд мөргөж байна

75
06-29
Хотын дарга хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчдийн гуравдугаарт бичигджээ

76
06-26
Танзанид ховор үнэт чулуу олборлосон “нинжа” саятан болжээ

77
06-26
С.Жавхлан гомдсондоо нутгийнхандаа дуугаа сонсгохгүй, дахин очихгүй хэмээ ам алдлаа

78
06-26
БНАСАУ-ын шийдвэрийг БНСУ сайшаажээ

79
06-26
Б.Жаргалсайхан: Би бүх бурууг АН-д тохож байна

80
06-26
СЕХ: УИХ-ын сонгууль хуулийн дагуу хүчин төгөлдөр боллоо

81
06-26
Т.Бат-Оргил: МАН хар хайрцгаар луйвар хийж төрийн эрхийг булаан авлаа

82
06-26
Ард түмэндээ гомдоорой!

83
06-26
УИХ-ын гишүүний үнэмлэхийг энэ сарын 29-нд олгоно

84
06-26
Ард түмнээр дүнгээ тавиулсан МАН-ын гишүүд

85
06-26
Ялсан МАН-ын зовлон яг одоо эхэллээ

86
06-26
Үнэмлэхүй ялалтыг буухиалсан “буруутан” нь тогтолцоо

87
06-23
"Тавиул" дарга нар

88
06-23
Монголчууд түүхэн сонголт хийх үү

89
06-22
Санхүүгийн ухаалаг хэрэглээг таны гарт

90
06-22
Өрөн дээр өр нэмж 126.4 сая ам.доллар зээлэхээр болж

91
06-22
Өнөөдөр нар буцах өдөр тохиож байна

92
06-22
УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр өндөрлөнө

93
06-22
Өнөөдрөөс ГУРАВ ХОНОГ архи, согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй

94
06-22
Путины өгүүллэгийн тухайд

95
06-22
Танай нам, манай нам гэж талцсаар танхил үрсээ хөсөр хаяжээ, монголчууд

96
06-20
Орос танкууд дэлхийн топ-5-д оржээ

97
06-20
Хямралыг даваад, хуримтлуулж чадвал сайн л хэрэг

98
06-20
“Одоо боллоо”-нуудыг түр хаая

99
06-19
"Энэтхэгийн соёлын өдөр" өдөрлөгт урьж байна

100
06-18
Цагаан арьст залууг аварч байгаа хар арьст залуугийн зураг цахим орчинд хурдацтай тархжээ