BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

19 тэрбумын хөрөнгөтэй И.Нарантуяа хатагтайн шунал барагдах болоогүй юу?

АН-ыг мандан бадарч явах үед Хүүхдийн төлөө үндэсний газрыг толгойлох эрх авсан ч хүүхдийн төлөө бус харин ч хүний хүн гэдгээ батлан харуулсан нэгэн бол хатагтай И.Нарантуяа. 


Төвийн найман сая төгрөгөөр төгөлдөр хуур худалдаж авсан, албан өрөөгөө өндөр үнээр тохижуулсан, албан тушаалаа аваад удаагүй байхдаа 15 ажилтнаа нэгэн зэрэг шахуу халсан зэрэг асуудалд холбогдож явсан нь юу ч биш. Бүр АТГ-аас шалгалт хийхэд удаа дараагийн шийдвэрээр өөртөө илүү цагийн хөлс, урамшуулал авсан, өөрийн гар утасны төлбөрт зориулж байгууллагын төсвөөс 2014 онд 898 сая 575 мянган төгрөг, Тамгын газрын даргын ашигладаг утасны төлбөрт 1 сая 545 мянга 183 төгрөг, 2015 онд 398 мянга 781 төгрөгийг тус тусын үүрэн холбооны компанид шилжүүлсэн зөрчил илэрч байв. Энэ дагуу АТГ-аас салбарын сайд С.Эрдэнэд албан үүрэг өгсөн байдаг. Гэвч АН-аар хаягласан нөхдүүд нэг нэгнийгээ хамгаалж албан тушаалын цалинг хоёр сарын хугацаанд 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулах төдийхнөөр хэрэг замхарсан.

И.Нарантуяа гэж хүнтэй холбогдох дуулиан ингээд дуусахгүй. Хөгжлийн банкны дуулианд нэр холбогдсон АН-ын гишүүдийн нэг. 

Бүр тодруулбал, Хөгжлийн банкнаас хамгийн их хэмжээтэй зээл авсан 100 компанийн нэгээр түүний эзэмшилд бүртгэлтэй “Хурдны зам” компани багтдаг аж. Чингис бондоос нийт 19 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан гэх эл компанийг нь түүний нөхөр Ш.Бат-Энх эзэмшдэг.

АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс үзвэл, И.Нарантуяа нь 2012 онд 10 сая төгрөгийн орлогтой байсан бол 2014 онд 25 сая бол өссөн байна. Харин гэр бүлийн орлого нь 2012 онд 916.6 сая төгрөг байсан бол 2014 онд 139.5 сая болж огцом буурсан байгаа юм. Яагаад гэдэг нь тун хачирхалтай. Харин нийт 19.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий найман үйлчилгээний барилга, нэг орон сууцтай гэсэн бол “Ханталст”, “Хурдны зам”, “Төв эрдэнэ сант”, “Булнайн түшиг” гэсэн компаниуд болон гурван тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэжээ.

Гэтэл бүлийнх нь эзэмшлийн компаниудын нэг болох “Ханталст” компанийн ухсан нүхэнд тогтсон уснаас болж дөрвөн хүүхэд амь насаа алдаад байна.  

Угтаа бол хүүхдийн төлөө байгууллагыг нэгэн үе толгойлж, удирдаж чиглүүлж явсан хүний хувьд иргэдийн аюулгүй байдлыг хангуулах тал дээр зөвлөөд заагаад, анхааруулчих сэтгэл И.Нарантуяад байх учиртай. Гэтэл нүдэн балай чихэн дүлий байж, зөвхөн амин хувийн ашиг хонжоо харж өдийг хүрснээс болж гурван гэр бүл үе залгамжлах нуган үрсээ алдлаа.

Одоогоос тав орчим жилийн өмнө дөрвөн настай охин харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарах үед И.Нарантуяа хатагтай Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар ажиллаж байв. Тухайн үед тэрбээр “Эрх зүйн орчин болохгүй байна. Нэн яаралтай хуулиа өөрчлөх хэрэгтэй” гэх супер гэмээр хариулт хэвлэлд өгч байсан.

Нэг ёсондоо “Хийх хүнд боломж дүүрэн, хийхгүй хүнд шалтаг дүүрэн” гэгчээр хууль гарахгүй байна гэдэг шалтгаар өөрийгөө арагцайлсаар дараагийн сонгуультой золгосон.

Ингэхдээ УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр АН-д 888888 төгрөг хандивлаж, ирэх сонгуульд амжилт дагуулцгаая гэж уриалсан.

Гэвч тойргийнх нь иргэд түүнд итгэл хүлээлгээгүй. Тиймдээ ч улс төрөөс холуурхан байж, намын арын ажлыг гүйцэтгэж байна.

Ийнхүү нэгэн үе хүүхдийн төлөө байгууллагыг толгойлж явсан хүний эзэмшлийн компаниас болж дөрвөн хүүхэд нар хорвоогоос халилаа. Гэтэл ар гэрийнхэнтэй холбогдож, уучлалт гуйх нь битгий хэл ядаж монголчуудаас ч уучлалт гуйсангүй.

Хүн шуналтай байж, эд хөрөнгө хурааж болно. Гэхдээ бусдад гэм хор хүргэхгүйгээр шударга байх ёстой атал И.Нарантуяа, Ш.Бат-Энх нарт бизнесмэн, улстөрч хүний жаахан ч ёс зүй байсангүй. Тиймдээ ч төрийн шийдвэрийг үл ойшоож, дур мэдэн газар ухаж, барилга барьснаас болж бяцхан үрс ийн хорвоогоос халилаа. Бүхэл бүтэн 19 тэрбумын хөрөнгөтэй И.Нарантуяа хатагтайн шунал барагдах болоогүй юм гэж үү???.

Ийм л ёс зүй, үзэл баримтлалтай хүн хүүхдийн төлөө байгууллагыг толгойлж, хөрөнгөөр нь туйлж ирж. Түүнд болоод түүний гэр бүл төрийн албанд дахин залрах эрхгүй. Тэд дөрвөн бяцхан үрсийн амийг насаараа төлөх ёстой гэмтнүүд. Энэ бол цор ганц үнэн.

Г.Нацаг

Эх сурвалж: 24tsag.mn

19 тэрбумын хөрөнгөтэй И.Нарантуяа хатагтайн шунал барагдах болоогүй юу?
Бусад мэдээ ▼

1
09-21
“Чингис хаан банк”-ны хувьцаа эзэмшигч Ц.Баярсайханыг АТГ шалгаж эхэллээ

2
09-21
Эдийн засагч Э.Батшугар хямралын дүр зургийг хагас жилийн өмнө хэлж байжээ

3
09-21
Ерөнхий Сайд У.Хүрэлсүх ГХЯ-ы Консулын Газрын Захирал Л.Мөнхтүшигийг загнав

4
09-21
ХӨСҮТ: Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын иргэнээс КОВИД-19 илэрлээ

5
09-21
Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ-д хийх айлчлал эхэллээ

6
09-21
Шүүгч таалал төгссөн нь ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх үү

7
09-21
ШТС-уудын шалгалтын хариуг Б.Лхагва дарга яагаад нуув?

8
09-21
Г.Рассель: Н.Төгсцогт миний хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг

9
09-21
Япончуудын 75 хувь нь шинэ Засгийн газрыг дэмжиж байна

10
09-21
iPhone 12 гар утасны хятад хуулбар оригиналаасаа түрүүлж гарчээ

11
09-21
АНУ: “Шинэ ерөнхийлөгч томилогдтол дээд шүүхийн шүүгчийг сонгохгүй”

12
09-21
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д айлчилж байна

13
09-21
Хятадын Элчин сайд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид “Хоёр нүүртэн” гэж сануулга өглөө

14
09-21
Н.Төгсцогт дэлхийн аваргын төлөө тулалдахаар боллоо

15
09-21
Доогуураа орон нутгийн сонгууль дээгүүрээ 2021 оны оршил явагдаад байна уу?

16
09-21
Гудамжинд гарсан АН-ын эцсийн орогнох цэг нь Монголын төр болсон уу!

17
09-20
Ө.Баянмөнх: Гурван жил дараалан шилдэг аймгаар шалгарсан нь бидний ажлын үр дүнг харуулж байна

18
09-20
Ч.Лодойсамбуу: Эх орныхоо төлөө явдаг хүн гэж байхгүй

19
09-19
ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2020.09.14-2020.09.18/

20
09-19
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд “Хүндэт доктор” цол олголоо

21
09-19
Гавъяат тамирчин Н.Төгсцогтын ээлжит тулаан маргааш болно

22
09-19
Бохирдсон энергиэ сард нэг удаа зайлшгүй цэвэрлэх шаардлагатай

23
09-19
Жишигт гологдсон “жингүй” бүтээн байгуулалт

24
09-19
Монголоос очсон тэмээнүүд гадаадын амьтны хүрээлэнгийн

25
09-19
Монгол бичгээ 700 сая юаниар “солих”-ыг ҮАБЗ яагаад зөвшөөрсөн бэ

26
09-19
Сөүл рүү дөрвөн удаа нислэг үйлдэж, 1000 иргэнээ авчирна

27
09-19
Залуу малчин бэлдэх асуудал дээр төрийн бодлого хэрэгтэй байна, Ерөнхийлөгчөө

28
09-18
Навчин дээр урласан итгэмээргүй үзэсгэлэнтэй 20 сийлбэр

29
09-18
НӨАТ-ын урамшууллын тохирол Ням гарагт явагдана

30
09-18
Европт халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж буйг анхааруулжээ

31
09-18
Ван И Монголд айлчлах үеэрээ харилцан бие биеэ хүндэтгэхийг уриаллаа

32
09-18
БНХАУ нээрээ л Монголыг бодсондоо л нүүрс авч байгаа юу

33
09-18
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүн гарлаа

34
09-18
"Дэлхийн Гитарын Өдөр"-ийг тохиолдуулан Yamaha F310 гитарыг онцлон хүргэж байна

35
09-18
Ц.Нямдорж: “Сахал” Эрдэнэбилэгийн эцэг нь Ли Чин Ши гэдэг хятад хүн шүү

36
09-18
Цагдаагийн офицер ингэж бичжээ

37
09-18
Л.Наранбаатар: Миний хувьд нэг намаас гарч нөгөө намд ороогүй, би АН-аас хоёр ч удаа хөөгдчихсөн хүн

38
09-18
Голландчууд хуванцраар "мөнхийн" зам бүтээлээ

39
09-18
Жижигхэн Монголыг төлөөлөхдөө том бай даа, гурав аа...

40
09-18
Үйлдвэрийн ослын тоо өмнөх оны мөн үеийнхээс 7.4 хувь буурчээ

41
09-18
Босоо хийморь байтугай бортоготой шээсээ ярин, сэвстэй гүзээндээ тээглэн янцаглах ТҮРҮҮ БӨХ

42
09-18
Боловсон хүчин ч үгүй, бодлого ч үгүй АН-ынхан

43
09-18
Төрийн тамгыг “доромжилсон” сайд төрд байж л байг уу?

44
09-18
“Авраамын гэрээ” ба шинэ Ойрхи Дорнод

45
09-18
Бундеслиг үзэгчтэй болно

46
09-18
Ерөнхийлөгчийн "Цагаан шүхэрт" гадаад хэргийн яам

47
09-18
Хаягдсан циркчдын өмнөөс хашхирах хэдэн шалтгаан

48
09-18
АНУ: Уйгур иргэдийн эрхийг зөрчсөн үйлдлийг тэвчихгүй

49
09-18
Хоёр настнуудаа цэцэрлэгт авахад бэлэн үү?

50
09-18
Хуульчдын холбооноос асууя: Хуульчийн шалгуур нь мөнгө үү, мэргэжлийн үйл ажиллагаа юу?!

51
09-17
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ

52
09-17
Хоёр настай хүүхэд цахимаар хэрхэн бүртгүүлэх вэ

53
09-17
Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдаан болно

54
09-17
Фейсбүүк ухаалаг нүдний шил гаргана

55
09-17
Хурууны хээ уншуулж, нүүрээ таниулахаас татгалзаж болно

56
09-17
Г.Одбаяр жиндээ тэргүүллээ

57
09-17
ХНХ-ын сайдын тамга төрсөн өдрийн мэндчилгээнд заларч олныг бухимдуулав

58
09-17
Үндэсний номын баяр маргааш эхэлнэ

59
09-17
ЭМЯ: Халдвар авсан хүний тоо 30 саяыг давлаа

60
09-17
Өмнөд Солонгос Улс ОУ-ын авлигын эсрэг чуулганыг онлайнаар зохион байгуулна

61
09-17
"Юникал таувер" ХХК нь зөвшөөрөлгүй барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байжээ

62
09-17
Зорчих эрхийг хязгаарлах ялыг цахим бугуйвчаар хэрэгжүүлнэ

63
09-17
Л.Наранбаатар: АН хулгайч, луйварчин, дээрэмчин, коммунистуудын нам болчихсон

64
09-17
Н.Энхбаярын оймсонд хавчуулагдсан Ардчилсан нам

65
09-17
Ард иргэд эсэргүүцэж, эх баригчид маш нууц айлчлуулав

66
09-17
Талийгаачдын гавлын яс өтөж, цогцос өмхийрсөн байжээ

67
09-17
Долоон Дэн буудлын үйл ажиллагааг зогсоох саналыг хүргүүллээ

68
09-17
Өнөөдөр Хилийн цэргийн өдөр тохиож байна

69
09-17
Түлш олдохгүй бээвийж суугаа иргэдийнхээ бодит амьдралтай танилцана уу, дарга нар аа

70
09-17
Архангай, Баянхонгор, Говь-Алтай зэрэг зургаан аймагт зудын эрсдлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавьжээ

71
09-17
Абэ Шинзогийн Засгийн газар огцорлоо

72
09-17
Хятад хэтэрхий томорч, Орос огцом хүчирхэгжинэ

73
09-17
Охины ээж: Амьдралын боломж тааруу учраас охиноо үрчлүүлсэн

74
09-17
МАН-ын хотын фракцын өв залгамжлагчид нийслэлийн газраар тоглож эхэллээ

75
09-16
"БАЯЛАГ КОМПЛЕКС" ХХК-ийн хиамны үйлдвэр эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангаагүй байжээ

76
09-16
Энэ онд 50 хүүхэд гол, усанд живж амь насаа алджээ

77
09-16
Өмнөговь: ЭЕШ-т 800 оноо авсан сурагчид батламж гардууллаа

78
09-16
"Спутник V" вакцин хийлгэсэн сайн дурынханд зовиур илэрчээ

79
09-16
НИТХ-д нэр дэвшигчдийг харьцуулбал...

80
09-16
Өвс, тэжээл, хивэгний экспортыг түр хугацаанд хязгаарлалаа

81
09-16
Гэмт хэрэгтэн хэзээ ч завсгаа ил гаргаж явдаггүй

82
09-16
Малдаа дарлуулсан Монгол

83
09-16
Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

84
09-16
Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоцоор 255 иргэн эх орондоо ирнэ

85
09-16
Сүга Ёшихидэ 72 насандаа Японы Ерөнхий сайдаар сонгогдлоо

86
09-16
Өвөр Монголоос -Монгол хүнээс ирсэн захидал

87
09-16
Д.Батзоригийн "Тансаг хайрын дуулал" номын орлогоос тархины саажилттай хүүхдүүдэд хандивлана

88
09-16
Д.Нямхүү: Анх-Отгоны хувьд буруу ташаа мэдээлэл гарсанд ихэд эвгүйцэж, сэтгэл зовж хүлээж авсан

89
09-16
Д.Нямхүү: Нийт 522 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

90
09-16
Азийн хөгжлийн банкнаас 3.5 сая долларын буцалтгүй тусламж олгоно

91
09-16
“Рио Тинто” буулт хийж эхлэв үү

92
09-16
Сэлэнгэ аймагт самар түүж явсан иргэн сураггүй алга болжээ

93
09-16
Монгол, Хятадын соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлнэ

94
09-16
Толгойгүй АН, үнэт зүйлгүй МАХН

95
09-16
Тавантолгой-Гашуунсухайтын жолооч нар тээвэр зогсоох мэдэгдэл гаргажээ

96
09-16
Монгол улсын ГХ-ны Сайд Н.Энхтүвшин БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээр хийв

97
09-16
Японы шинэ удирдагч Ёшихидэ Сүга бол тариачны хүү юм

98
09-16
Дэн буудлуудаас цагаан хэрэглэл урагдсан, ариутгаагүй зөрчил илэрчээ

99
09-16
ДЭМБ: Коронавирусний урт хугацаандаа илрэх үр дагавар тодорхойгүй хэвээр байна

100
09-16
“Тэлээлж” сонгогдсон төлөөлөгчийг Засаг даргад зүтгэх эрхгүй болгочих