BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

“Хар жагсаалт”-ын хортой нөлөө

Манай улс 2017 онд Европын холбооны татварын асуудлаар хамтран ажилладаггүй улс орнуудыг нэрлэдэг жагсаалтад орж, 


2018 онд гарсан. Энэ удаад Европын холбооны “хар жагсаалт”-д шинээр Багам, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайка, Маврики, Монгол, Мьянмар, Никарагуа, Панама, Зимбабве улсуудтай зуузай холбов. Энэхүү “хар жагсаалт” нь “Терроризмыг санхүүжүүлэхээс сэргийлэх, мөнгө угаахтай тэмцэх дотоодын дэглэм нь доголдолтой, өндөр эрсдэлтэй гуравдагч улсуудын жагсаалт” юм. Тус “хар жагсаалт” ФАТФ-ын саарал жагсаалтаас хавьгүй өндөр эрсдэл дагуулж буйг сануулж буй хүн олон байна.

Европын холбоо Монгол Улсыг "хар жагсаалт"-д тавдугаар сарын 7-ны өдөр оруулсан. Өөрөөр хэлбэл Европын Комисс “хар жагсаалт” батлах тухай тогтоолд дурдсанаар “Монгол Улс Европын Холбооны 2015/849 дүгээр Тогтоолын 9.2 дүгээр зүйлд заасан шалгуурыг хангаж буй учир терроризмыг санхүүжүүлэхээс сэргийлэх, мөнгө угаахтай тэмцэх дотоодын дэглэм нь доголдолтой буюу өндөр эрсдэлтэй гуравдагч улсуудын жагсаалтад оруулах нь зүйтэй” гэж үзжээ.

“Covid-19”-тэй холбоотойгоор Европын комиссын тогтоолын Монгол Улсыг “хар жагсаалт”-д оруулах тухай заалт 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин Сайдын мэдэгдэлд дурдсанаар, Монгол Улс ФАТФ-ын “Өндөржүүлсэн шалгалт хийгдэж буй” улсын жагсаалтад байгаа учир Европын Комисс “хар жагсаалт”-д оруулахаар болжээ.

Шинжээчид монголчуудад сонгууль гэж хөөрцөглөхгүйгээр "хар жагсаалт"-аас яаралтай гарах арга замыг эртнээс эрэлхийлэхийг анхааруулж буй юм. Тухайлбал, Европын комиссын тогтоолд хориг тавих замаар дээрх заалтыг хүчингүй болгох боломжтойг хэлж байна.

“Хар жагсаалт” нь Европын Холбооны аливаа зээл олгогч байгууллага, санхүүгийн байгууллага, хуульч, аудитор, татварын зөвлөх зэрэг мэргэжлийн зөвлөх байгууллагад шууд үүрэг оноох байдлаар үйлчилдэг ажээ. Мөн Европын Холбооны гишүүдээс гадна Ази болон АНУ-ын нэр хүндтэй санхүүгийн байгууллагууд, мэргэжлийн зөвлөхүүд “хар жагсаалт”-д заасан шаардлагыг биелүүлэн ажиллах магадлал өндөр юм байна.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллага, иргэдтэй данс нээх, гүйлгээ хийх, гэрээ хийх гэх мэт бизнес харилцаанд шинээр орохдоо өндөржүүлсэн магадлан шинжилгээ хийх магадлалтай аж. Мөн “хар жагсаалт”-аас өмнө үүссэн бизнес харилцаандаа дахин шалгалт оруулж, Европын Холбооны хар жагсаалтад заасан шаардлагыг хангаж буй эсэхийг баталгаажуулах юм байна.

“Хар жагсаалт”-д орсны улмаас олон улсын бизнесийн түнш, хөрөнгө оруулагч, зээл олгогч байгууллагууд нэмэлт бичиг баримт, мэдээлэл шаардаж эхлэх, бизнестэй холбоотой аливаа олон улсын гүйлгээ мэдээлэл дутуу, тодорхойгүй гэсэн шалтгаанаар саатах, буцах боломжтой аж. Мөн зээл, хөрөнгө оруулалтыг буцаан татах, түншийн харилцаагаа зогсоох эрсдэл өндөр юм байна.

Зарим эх сурвалжид тэмдэглэснээр, “хар жагсаалт”-д багтсан улс орнуудын бизнес эрхлэгчид Европын Холбооны санхүүжилтийг шинээр авах эрхгүй болох, Европын улс орнуудад иргэд, ААН-үүд картаар гүйлгээ хийх боломжгүй болохоос гадна зээлжих зэрэглэл буурах магадлалтай зэрэг шууд эрсдэлтэйгээс гадна шууд бус олон эрсдэл хүлээж буй аж.

Европын холбооны санхүүгийн хяналтын зөвлөлийн баримтуудаас харахад энэ оны хоёрдугаар сарын 18 хүртэл Монгол Улсын статус өөр буюу хамтран ажиллаж байна гэсэн статустай байжээ. Одоо дэлхий даяар ажилладаг компаниуд Монголд хөрөнгө оруулалт хийхдээ Европын холбооноос ямар ч санхүүжилт авч чадахгүй болж байгаа юм.

Биднийг сонгуульдаж, шоудах зуур “хар жагсаалт”-тай холбоотойгоор эдийн засаг улам уруудах эрсдэл өндөр байна.

Цар тахлаас үүдэх хямралын үр дагавар, цараа нөлөөг хэн ч тооцож чадахгүй байгаа энэ үед Moody’s манай зээлжих зэрэглэлийг сөрөг ангилал руу уруудуулсан нь Монгол Улсын эдийн засаг муудах нь ээ гэдгийг урьдчилан хэлж анхааруулж буй юм. Манай улс шиг харьцангуй сул, жижиг эдийн засагтай орнуудад хямрал хүндээр тусах нь нэгэнт тодорхой болсон. Тиймээс сонгууль гэж туйлшрахгүйгээр ирээдүйгээ харж, хямралаас хохирол багатай ангижрах арга замыг эрэлхийлэхийг эдийн засагчид анхааруулж байна.

Б.Жаргал

Эх сурвалж: News.mn

 

“Хар жагсаалт”-ын хортой нөлөө
Бусад мэдээ ▼

1
07-02
И.К.Азизов: ОХУ-ын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бүх салбарыг хамарч байгаа учир мэдэгдэхүйц өөрчлөлт авчирна

2
07-02
Д.Нямхүү: Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ

3
07-02
Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарлаа

4
07-02
Өнөөдөр Замын-үүдийн боомтоор 300 монгол иргэн орж ирнэ

5
07-02
Зарим үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээнэ

6
07-02
Ж.Эрдэнэбатыг шүүх хурал үргэлжилж байна

7
07-02
МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо

8
07-02
Т.Доржханд: Ерөнхий сайд аа дэд сайд, төрийн нарийн бичиг, зөвлөхүүдийн орон тоог цомхотгож өгөөч

9
07-02
Наадам хийж болно оо, 3 тэрбумыг “цацах” арай их биш үү

10
07-02
Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарчихсан явж байна

11
07-02
70, 80-аад оны дур булаам рокерууд

12
07-02
В.Путин 80 нас хүртлээ ОХУ-ыг удирдахаар боллоо

13
07-02
“Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Баяндэлгэрт хоёр тэрбум төгрөгийн хэрэг үүсэх үү

14
07-02
Э.Оюунболд цолноосоо “зуурч”, Н.Батсуурь, Ц.Содномдорж нар цол, чимгээ харуулдсаар наадамлах нь

15
07-02
Онцгой дэглэмийн бэлтгэлгүй ЭЕШ эхэллээ

16
07-02
С.Амарсайхан: Түүхэн цаг үеийг хамтдаа бүтээлцсэн та бүхэндээ талархал илэрхийлье

17
07-02
Герман улс Европын Холбоог даргалж эхэллээ

18
07-02
ХБИ-ий хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 50 хувийн хөнгөлөлттэй зээл олгож байна

19
06-30
МҮОХ-ны Ерөнхийлөгчийг наймдугаар сард тодруулна

20
06-30
Ж.Азжаргал: Бүртгэлийн цахим картгүй унаач хүүхдийг уралдаанд оролцуулахгүй

21
06-30
Коронавирусийн хоёр дахь давалгаа айсуй, сонгуульдаж дууссан бол ажилдаа ор

22
06-30
УОК-ын хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ

23
06-30
25 тэрбумын хохиролтой “ЖИ ТАЙМ”-ын шүүх хуралдааныг шууд дамжуулна

24
06-30
Амь аврагдсан 11 настай хүүгийн ээж цагдаагийн алба хаагчдад талархал илэрхийллээ

25
06-29
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр О.Батхандыг томилжээ

26
06-29
Д.Нямхүү: 19 хоногийн дараа гурав дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ

27
06-29
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд хоёр хүн живжээ

28
06-29
Ч.СОДНОМЦЭРЭН:НИЙТ 164 ХЭСЭГТ ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙХЭД ЯМАР НЭГ ЗӨРЧИЛ ГАРСАНГҮЙ

29
06-29
Зам тээврийн ослын улмаас гурван хүний амь нас хохирчээ

30
06-29
С.Эрдэнэболд:Сүхбаатар дүүрэгт хяналтын тооллого хийлээ,тоонууд мөргөж байна

31
06-29
Хотын дарга хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчдийн гуравдугаарт бичигджээ

32
06-26
Танзанид ховор үнэт чулуу олборлосон “нинжа” саятан болжээ

33
06-26
С.Жавхлан гомдсондоо нутгийнхандаа дуугаа сонсгохгүй, дахин очихгүй хэмээ ам алдлаа

34
06-26
БНАСАУ-ын шийдвэрийг БНСУ сайшаажээ

35
06-26
Б.Жаргалсайхан: Би бүх бурууг АН-д тохож байна

36
06-26
СЕХ: УИХ-ын сонгууль хуулийн дагуу хүчин төгөлдөр боллоо

37
06-26
Т.Бат-Оргил: МАН хар хайрцгаар луйвар хийж төрийн эрхийг булаан авлаа

38
06-26
Ард түмэндээ гомдоорой!

39
06-26
УИХ-ын гишүүний үнэмлэхийг энэ сарын 29-нд олгоно

40
06-26
Ард түмнээр дүнгээ тавиулсан МАН-ын гишүүд

41
06-26
Ялсан МАН-ын зовлон яг одоо эхэллээ

42
06-26
Үнэмлэхүй ялалтыг буухиалсан “буруутан” нь тогтолцоо

43
06-23
"Тавиул" дарга нар

44
06-23
Монголчууд түүхэн сонголт хийх үү

45
06-22
Санхүүгийн ухаалаг хэрэглээг таны гарт

46
06-22
Өрөн дээр өр нэмж 126.4 сая ам.доллар зээлэхээр болж

47
06-22
Өнөөдөр нар буцах өдөр тохиож байна

48
06-22
УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр өндөрлөнө

49
06-22
Өнөөдрөөс ГУРАВ ХОНОГ архи, согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй

50
06-22
Путины өгүүллэгийн тухайд

51
06-22
Танай нам, манай нам гэж талцсаар танхил үрсээ хөсөр хаяжээ, монголчууд

52
06-20
Орос танкууд дэлхийн топ-5-д оржээ

53
06-20
Хямралыг даваад, хуримтлуулж чадвал сайн л хэрэг

54
06-20
“Одоо боллоо”-нуудыг түр хаая

55
06-19
"Энэтхэгийн соёлын өдөр" өдөрлөгт урьж байна

56
06-18
Цагаан арьст залууг аварч байгаа хар арьст залуугийн зураг цахим орчинд хурдацтай тархжээ

57
06-17
Энэтхэг-Хятадын хилийн маргаантай бүсэд болсон мөргөлдөөний үеэр Энэтхэгийн талаас 20 цэрэг амь үрэгджээ

58
06-17
Нийгмийн халамжийн сангийн зарцуулалт

59
06-17
Хөдөлмөр эрхлэлтийн статистик мэдээ

60
06-17
Сэлбэг, материал худалдан борлуулах тухай

61
06-17
АНУ-ын ерөнхийлөгч цагдаагийн байгууллагад шинэчлэлт хийх захирамж гаргана

62
06-17
Хөдөлмөрт бэлтгэх, ур чадвар олгох

63
06-17
Умард Солонгосын тал хоёр Солонгосын хамтарсан төлөөлөгчийн газрын байрыг дэлбэлжээ

64
06-17
Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр

65
06-17
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа

66
06-16
Алтаа ухуулаад авдрандаа хаягдсан “Шүрэн гал”

67
06-15
Д.Нямхүү: Өнөөдөр 10 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

68
06-15
Оросын шүүх АНУ-ын иргэнд тагнуулын хэргээр 16 жилийн хорих ял оноолоо

69
06-15
Израйль улс хорио цээрийн дэглэмийг нь зөрчсөн Америк тэрбумтны хүүг нутаг дэвсгэрээсээ хөөжээ

70
06-15
Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр

71
06-15
Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ

72
06-15
Өвөр Монголоос бал чулууны арвин нөөц илэрчээ

73
06-15
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байр дэмжих хөтөлбөр

74
06-15
БГД-ийн нэгдсэн эмнэлгийн дарга З.Балдандугар 30 хүн ажлаас халсан уу?

75
06-15
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 6 хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна

76
06-15
Ажлын байрыг дэмжих хөтөлбөр

77
06-15
Цахим хилээ хамгаалах нь жинхэнэ хил хязгаараа манахтай ижил ач холбогдолтой

78
06-15
Эдийн засгийн хямрал дөнгөж эхэлж байгааг анхааруулжээ

79
06-14
XX зууны хувьсгалч Че Гевара өнөөдөр 92 нас хүрэх байлаа

80
06-14
"Аравт-2020"...

81
06-14
Төв банк төгрөгийн ханшаа манаж чадсангүй

82
06-13
Хар тамхи наймаалсан Б.Баттүшиг нарт 11 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо

83
06-12
Дональд Трамп сонгуульд ялагдсан ч Цагаан ордноос явахгүй зөрүүдэлж магадгүй гэж өрсөлдөгч нь санаа зовж байна

84
06-12
Үндэсний Их баяр наадам улс даяар 7 дугаар сарын 11, 12-нд нэгэн зэрэг болно

85
06-12
Цахим наадмын наана, цаана

86
06-12
Энэ жилийн наадмын нээлтийн үйл ажиллагааг Б.Баатар найруулна

87
06-12
“Миний бэлэглэсэн цус - 3 хүнд амьдрал бэлэглэнэ” аян өрнүүлж уурхайчид цусаа хандивлалаа

88
06-12
Д.Нямхүү: Нурсултанаас ирсэн гурван хүнээс коронавирус илэрч, зургаан оюутан эдгэрлээ

89
06-12
Нэгдэж чадалгүй нийтээрээ огцорсон түүхүүд

90
06-12
Монголын түүхийн хэвлэмэл эх сурвалжийн он цагийг урагшлуулсан баримтыг архивт хадгалж байна

91
06-11
Асашёорюү Д.Дагвадорж Өвөрхангай аймгийн сурын холбооны тэргүүн болжээ

92
06-11
Хятадын нутаг дэвсгэрээс олдсон хамгийн эртний урлагийн бүтээлийг танилцуулжээ

93
06-11
Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 5 хүртэлх сая төгрөгийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгохоор зохицуулагдсан

94
06-11
Арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэгчид Бостон хот дахь Христофор Колумбын хөшөөний толгойг тасджээ

95
06-11
БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ ИРГЭДЭД ОЛГОГДДОГ Е-9 АНГИЛЛЫН ЦАХИМ ВИЗИЙН ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА 3 САРААС 6 САР БОЛЖ СУНГАГДЛАА

96
06-11
Польш улсад Монгол иргэн амиа алдсан хэргийн эргэн тойронд...

97
06-11
Ц.Равдандаш: Би өөрийгөө Гаваагийн Батхүүгийн хүү гэдгээ нуугаад хэрэггүй гэж бодож байна

98
06-11
Цагаан жалгын төлөөх дайн

99
06-11
Гүрж улс НАТО стандартын гар бөмбөг, пуужингийн үйлдвэрлэнэ

100
06-10
HBO компани арьс өнгөний үзэл агуулсан “Gone with the Wind” киног сангаасаа хасжээ