BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Доналд Трамп: Технологийн компаниудаас АНУ-ын иргэдийн үзэл бодол, үгээ чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хамгаална

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гариг “Цахим нийгмийн сүлжээний үйл ажиллагаанд хяналт тавих, зохицуулах тухай хууль”-д өөрчлөлт оруулахаа мэдэгдсэн.


Тэрээр уг хуулийн 230 дугаар хэсэгт заасан хэрэглэгчдийн оруулсан контентод тухайн цахим нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч компани хяналт тавьж, устгах боломжтой заалтыг хасах хүсэлтэй байгаагаа тодорхой илэрхийлсэн. Доналд Трамп энэ талаар “Хуульд өөрчлөлт оруулах энэхүү алхам нь иргэний үзэл бодол, үгээ чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг АНУ-ын ардчилалд тулгараад буй хамгийн том аюул заналхийллээс хамгаалах зорилготой. Цахим нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч цөөн хэдэн монополь компани АНУ-ын ард түмний хувийн харилцааны дийлэнх хэсгийг хянадаг. Тиймээс бид үүнд хяналт тавих ёстой” гэсэн юм.

Уг хуулийн 230 дугаар хэсэгт зааснаар цахим нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч компаниуд хэрэглэгчдийн нийтэлсэн терроризм, хүний наймаа, бэлгийн мөлжлөг, зэвсэг, мансууруулах бодис зэргийг сурталчилсан агуулга бүхий худал мэдээлэлд хяналт тавьж, өөрсдийн платформоос устгах эрхтэй аж. Харин АНУ-ын эрх баригчдын хувьд цахим нийгмийн сүлжээнүүд  хуулийн уг заалтыг ашиглан иргэний үзэл бодол үгээ чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд халдаж, өөрсдийн цензурыг тогтоож байна гэж үзсэн юм. Хуульд өөрчлөлт оруулах санаачилгыг сөрөг хүчин Ардчилсан намын зүгээс гаргасан болохыг Трамп мэдэгдэлдээ дурдсан.    

Твиттер компани 230 дугаар заалтын дагуу өөрийн цахим нийгмийн сүлжээн дэх хэрэглэгчдийн оруулсан мэдээлэлд “Fact Check” хийсэн тайлангаа лхагва гаригт танилцуулсан. Энэ үеэр компани Ерөнхийлөгч Доналд Трампын нийтэлсэн хоёр ч жиргээг агуулгын хувьд бусад хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж болзошгүй гэж мэдэгдсэн юм. Хамгийн гол нь Доналд Трамп Твиттер компанийн энэхүү мэдэгдлийн араас цахим нийгмийн сүлжээнд хяналт тавих тухай хуульд гар хүрэхээр шийдсэн нь технологийн компаниудын зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулаад байна.

Технологийн компаниудын хувьд хуульд өөрчлөлт оруулж байгаа явдал нь цахим нийгмийн сүлжээний эко орчин төдийгүй цаашдаа санхүүгийн тогтолцоонд томоохон сөрөг нөлөө болно гэх байр суурь илэрхийлсэн.  Томоохон цахим нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч “Facebook”, “Google” зэрэг компаниуд уг хуулийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Харин Твиттерийн хувьд албан ёсны мэдэгдэл гаргаагүй  ч тус компанийн Берлин дэх үйл ажиллагаа хариуцсан захирал Томас Жарзомбек Хэрэв АНУ хууль эрх зүйн хувьд цахим нийгмийн сүлжээнүүдэд халтай болж ирж байгаа бол Твиттер Герман улс руу нүүх боломжтой гэсэн юм.

О.Мөнхбат

Эх сурвалж: CNN, Reuters

Доналд Трамп: Технологийн компаниудаас АНУ-ын иргэдийн үзэл бодол, үгээ чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хамгаална
Бусад мэдээ ▼

1
07-02
Гадаадад байгаа Монголчуудаа эх оронд нь авчиръя

2
07-02
Жилээр биш сараар тоологдох настай УИХ, засаглал байгуулагдсан уу?

3
07-02
И.К.Азизов: ОХУ-ын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бүх салбарыг хамарч байгаа учир мэдэгдэхүйц өөрчлөлт авчирна

4
07-02
Д.Нямхүү: Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ

5
07-02
Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарлаа

6
07-02
Өнөөдөр Замын-үүдийн боомтоор 300 монгол иргэн орж ирнэ

7
07-02
Зарим үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээнэ

8
07-02
Ж.Эрдэнэбатыг шүүх хурал үргэлжилж байна

9
07-02
МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо

10
07-02
Т.Доржханд: Ерөнхий сайд аа дэд сайд, төрийн нарийн бичиг, зөвлөхүүдийн орон тоог цомхотгож өгөөч

11
07-02
Наадам хийж болно оо, 3 тэрбумыг “цацах” арай их биш үү

12
07-02
Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарчихсан явж байна

13
07-02
70, 80-аад оны дур булаам рокерууд

14
07-02
В.Путин 80 нас хүртлээ ОХУ-ыг удирдахаар боллоо

15
07-02
“Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Баяндэлгэрт хоёр тэрбум төгрөгийн хэрэг үүсэх үү

16
07-02
Э.Оюунболд цолноосоо “зуурч”, Н.Батсуурь, Ц.Содномдорж нар цол, чимгээ харуулдсаар наадамлах нь

17
07-02
Онцгой дэглэмийн бэлтгэлгүй ЭЕШ эхэллээ

18
07-02
С.Амарсайхан: Түүхэн цаг үеийг хамтдаа бүтээлцсэн та бүхэндээ талархал илэрхийлье

19
07-02
Герман улс Европын Холбоог даргалж эхэллээ

20
07-02
ХБИ-ий хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 50 хувийн хөнгөлөлттэй зээл олгож байна

21
06-30
МҮОХ-ны Ерөнхийлөгчийг наймдугаар сард тодруулна

22
06-30
Ж.Азжаргал: Бүртгэлийн цахим картгүй унаач хүүхдийг уралдаанд оролцуулахгүй

23
06-30
Коронавирусийн хоёр дахь давалгаа айсуй, сонгуульдаж дууссан бол ажилдаа ор

24
06-30
УОК-ын хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ

25
06-30
25 тэрбумын хохиролтой “ЖИ ТАЙМ”-ын шүүх хуралдааныг шууд дамжуулна

26
06-30
Амь аврагдсан 11 настай хүүгийн ээж цагдаагийн алба хаагчдад талархал илэрхийллээ

27
06-29
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр О.Батхандыг томилжээ

28
06-29
Д.Нямхүү: 19 хоногийн дараа гурав дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ

29
06-29
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд хоёр хүн живжээ

30
06-29
Ч.СОДНОМЦЭРЭН:НИЙТ 164 ХЭСЭГТ ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙХЭД ЯМАР НЭГ ЗӨРЧИЛ ГАРСАНГҮЙ

31
06-29
Зам тээврийн ослын улмаас гурван хүний амь нас хохирчээ

32
06-29
С.Эрдэнэболд:Сүхбаатар дүүрэгт хяналтын тооллого хийлээ,тоонууд мөргөж байна

33
06-29
Хотын дарга хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчдийн гуравдугаарт бичигджээ

34
06-26
Танзанид ховор үнэт чулуу олборлосон “нинжа” саятан болжээ

35
06-26
С.Жавхлан гомдсондоо нутгийнхандаа дуугаа сонсгохгүй, дахин очихгүй хэмээ ам алдлаа

36
06-26
БНАСАУ-ын шийдвэрийг БНСУ сайшаажээ

37
06-26
Б.Жаргалсайхан: Би бүх бурууг АН-д тохож байна

38
06-26
СЕХ: УИХ-ын сонгууль хуулийн дагуу хүчин төгөлдөр боллоо

39
06-26
Т.Бат-Оргил: МАН хар хайрцгаар луйвар хийж төрийн эрхийг булаан авлаа

40
06-26
Ард түмэндээ гомдоорой!

41
06-26
УИХ-ын гишүүний үнэмлэхийг энэ сарын 29-нд олгоно

42
06-26
Ард түмнээр дүнгээ тавиулсан МАН-ын гишүүд

43
06-26
Ялсан МАН-ын зовлон яг одоо эхэллээ

44
06-26
Үнэмлэхүй ялалтыг буухиалсан “буруутан” нь тогтолцоо

45
06-23
"Тавиул" дарга нар

46
06-23
Монголчууд түүхэн сонголт хийх үү

47
06-22
Санхүүгийн ухаалаг хэрэглээг таны гарт

48
06-22
Өрөн дээр өр нэмж 126.4 сая ам.доллар зээлэхээр болж

49
06-22
Өнөөдөр нар буцах өдөр тохиож байна

50
06-22
УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр өндөрлөнө

51
06-22
Өнөөдрөөс ГУРАВ ХОНОГ архи, согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй

52
06-22
Путины өгүүллэгийн тухайд

53
06-22
Танай нам, манай нам гэж талцсаар танхил үрсээ хөсөр хаяжээ, монголчууд

54
06-20
Орос танкууд дэлхийн топ-5-д оржээ

55
06-20
Хямралыг даваад, хуримтлуулж чадвал сайн л хэрэг

56
06-20
“Одоо боллоо”-нуудыг түр хаая

57
06-19
"Энэтхэгийн соёлын өдөр" өдөрлөгт урьж байна

58
06-18
Цагаан арьст залууг аварч байгаа хар арьст залуугийн зураг цахим орчинд хурдацтай тархжээ

59
06-17
Энэтхэг-Хятадын хилийн маргаантай бүсэд болсон мөргөлдөөний үеэр Энэтхэгийн талаас 20 цэрэг амь үрэгджээ

60
06-17
Нийгмийн халамжийн сангийн зарцуулалт

61
06-17
Хөдөлмөр эрхлэлтийн статистик мэдээ

62
06-17
Сэлбэг, материал худалдан борлуулах тухай

63
06-17
АНУ-ын ерөнхийлөгч цагдаагийн байгууллагад шинэчлэлт хийх захирамж гаргана

64
06-17
Хөдөлмөрт бэлтгэх, ур чадвар олгох

65
06-17
Умард Солонгосын тал хоёр Солонгосын хамтарсан төлөөлөгчийн газрын байрыг дэлбэлжээ

66
06-17
Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр

67
06-17
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа

68
06-16
Алтаа ухуулаад авдрандаа хаягдсан “Шүрэн гал”

69
06-15
Д.Нямхүү: Өнөөдөр 10 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

70
06-15
Оросын шүүх АНУ-ын иргэнд тагнуулын хэргээр 16 жилийн хорих ял оноолоо

71
06-15
Израйль улс хорио цээрийн дэглэмийг нь зөрчсөн Америк тэрбумтны хүүг нутаг дэвсгэрээсээ хөөжээ

72
06-15
Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр

73
06-15
Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ

74
06-15
Өвөр Монголоос бал чулууны арвин нөөц илэрчээ

75
06-15
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байр дэмжих хөтөлбөр

76
06-15
БГД-ийн нэгдсэн эмнэлгийн дарга З.Балдандугар 30 хүн ажлаас халсан уу?

77
06-15
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 6 хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна

78
06-15
Ажлын байрыг дэмжих хөтөлбөр

79
06-15
Цахим хилээ хамгаалах нь жинхэнэ хил хязгаараа манахтай ижил ач холбогдолтой

80
06-15
Эдийн засгийн хямрал дөнгөж эхэлж байгааг анхааруулжээ

81
06-14
XX зууны хувьсгалч Че Гевара өнөөдөр 92 нас хүрэх байлаа

82
06-14
"Аравт-2020"...

83
06-14
Төв банк төгрөгийн ханшаа манаж чадсангүй

84
06-13
Хар тамхи наймаалсан Б.Баттүшиг нарт 11 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо

85
06-12
Дональд Трамп сонгуульд ялагдсан ч Цагаан ордноос явахгүй зөрүүдэлж магадгүй гэж өрсөлдөгч нь санаа зовж байна

86
06-12
Үндэсний Их баяр наадам улс даяар 7 дугаар сарын 11, 12-нд нэгэн зэрэг болно

87
06-12
Цахим наадмын наана, цаана

88
06-12
Энэ жилийн наадмын нээлтийн үйл ажиллагааг Б.Баатар найруулна

89
06-12
“Миний бэлэглэсэн цус - 3 хүнд амьдрал бэлэглэнэ” аян өрнүүлж уурхайчид цусаа хандивлалаа

90
06-12
Д.Нямхүү: Нурсултанаас ирсэн гурван хүнээс коронавирус илэрч, зургаан оюутан эдгэрлээ

91
06-12
Нэгдэж чадалгүй нийтээрээ огцорсон түүхүүд

92
06-12
Монголын түүхийн хэвлэмэл эх сурвалжийн он цагийг урагшлуулсан баримтыг архивт хадгалж байна

93
06-11
Асашёорюү Д.Дагвадорж Өвөрхангай аймгийн сурын холбооны тэргүүн болжээ

94
06-11
Хятадын нутаг дэвсгэрээс олдсон хамгийн эртний урлагийн бүтээлийг танилцуулжээ

95
06-11
Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 5 хүртэлх сая төгрөгийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгохоор зохицуулагдсан

96
06-11
Арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэгчид Бостон хот дахь Христофор Колумбын хөшөөний толгойг тасджээ

97
06-11
БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ ИРГЭДЭД ОЛГОГДДОГ Е-9 АНГИЛЛЫН ЦАХИМ ВИЗИЙН ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА 3 САРААС 6 САР БОЛЖ СУНГАГДЛАА

98
06-11
Польш улсад Монгол иргэн амиа алдсан хэргийн эргэн тойронд...

99
06-11
Ц.Равдандаш: Би өөрийгөө Гаваагийн Батхүүгийн хүү гэдгээ нуугаад хэрэггүй гэж бодож байна

100
06-11
Цагаан жалгын төлөөх дайн