BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Онцгой дэглэмийн бэлтгэлгүй ЭЕШ эхэллээ

Сайн гэхээсээ илүү саар шүүмжлэл дагуулсан теле хичээлийн үр дүнг шүүх нэгэн томоохон сорил болсон их, дээд сургуульд элсэгчдээс авдаг элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. Энэ жил ЭЕШ-ыг онцгой дэглэмийн үед зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Улсын хэмжээнд 30 мянга 902 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсний 28 мянга нь энэ онд ЕБС төгсөж буй, 2903 нь өмнө нь ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчид байна. Шалгалтыг зохион байгуулахдаа  Монгол Улсын Засгийн газар, 


 

Улсын онцгой комиссын тогтоолоор баталгаажиж, ЭМЯ-аас боловсруулан гаргасан халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын бүхий л дэглэмийг сайтар сахиж, ажиллах юм байна.
Тухайлбал, нэг ангид байх ширээ хоорондын зайг 1.5-2 м  байхаар, нэг ангид хамгийн ихдээ 12 хүүхэд оруулахаар тооцож шалгалт авах байр, ангиудын тоог нэмжээ. Шалгалтын байрыг өнгөрсөн жилийнхээс 35-аар нэмж нийт 85 байранд шалгалтыг зохион байгуулахаар болсон байна. Шалгалтыг зохион  байгуулах явцад халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед шалгуулагчийг түр тусгаарлахаар 85 өрөөг тохижуулж бэлтгэжээ. Мэргэжлийн хяналтын байгууллагын боловсрол, эрүүл ахуй халдвар хамгааллын 65 байцаагч, шалгалтыг хянаж буй багш, ажиглагч нартайгаа нийлээд давхардсан тоогоор 10 мянга гаруй хүн шалгалтын комисст ажиллах юм. 
 
Дэлхий дахинаа тархаж өдгөө 10 гаруй сая хүн халдварлаж, хагас сая гаруй хүний амийг авч одоод буй коронавирусын улмаас тогтоосон хөл хорио улс орнуудыг олон талаар сорьж байна. Энэхүү сорилттой хамгийн эхэнд нүүр тулсан нь боловсролын  салбар юм. Учир нь хөл хорионы улмаас бүх шатны боловсролын байгууллага үүдээ хааж, сургалтаа цахимаар зохион байгуулсан. Манай улсын хувьд их дээд сургуулийн хичээлийг цахимаар, ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг теле байдлаар явуулсан. Зарим эцэг эхчүүд “Теле хичээл сурагч бүрт хүрч чадахгүй, ойлгомжгүй байна, сургууль бүрийн сургалтын төлөвлөгөө зөрүүтэй учраас хичээлийн хүртээмж хангалтгүй, ойлгоогүй зүйлээ дахин асууж лавлах боломж хомс байна” хэмээн шүүмжлэлтэй хандаж байсан. Монгол Улсын тухайд 640 мянган сурагч теле хичээл үзсэнээс 30 гаруй мянган ахлах ангийн сурагч теле хичээлийн үр дүнгээ шалгуулахад бэлэн болжээ. Хөл хорионы үед теле хичээл үзэж, шалгалтаа өгч буй учраас энэ жилийн ЭЕШ-ын дүн олны анхаарлыг ихээхэн татаж байна. Өнгөрсөн жилээс “Шууд засалтын шилэн технологи”-ийг нэвтрүүлж, хариу шалгах төхөөрөмж суурилуулж, шалгуулагчийн нүдэн дээр хариуг дэлгэцээр харуулдаг болсноор шалгалтын дүнтэй холбоотой зөрчил багасчээ.
Ийн халдварт өвчин тархсан онцгой дэглэмийн үед ЭЕШ зохион байгуулах анги, танхимуудын бэлэн байдалд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шалгалт хийлээ. Гэвч ихэнх сургууль анги, танхимдаа ариутгал, халдваргүйжүүлэлт хийж амжилгүй, шалгалт өгөх хугацаа тулжээ. Энэ талаар МХЕГ-ын Боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн “Нэг ангид 12 хүүхэд оруулах нь нэг нэгнээсээ хуулах, ярилцах, халдвар тархах магадлалыг бууруулсан ч танхимынхаа тоог нэмсний улмаас нийт анги танхимын 57 хувийг камержуулаагүй, 40 орчим хувьд нь гар халдваргүйжүүлэх уусмал байрлуулаагүй, 73 хувьд нь халдваргүйжүүлэлт хийгээгүй зөрчил илэрсэн. Жишээлбэл, Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа цогцолбор сургууль хичээлийн шинэ, хуучин хоёр байртай. Шалгалтыг хуучин байранд явуулахаар бэлтгэж байгаа боловч ангиудад цаг байрлуулаагүй, камергүй, хоёр давхартаа ариун цэврийн өрөө байхгүй, 4-5 ангийн гэрэл дутуу, сандлын хөлний нэг тал нь модгүй, 2-3 анги дээврээс ус гоожсон, нэг анги мөөгөнцрийн үнэртэй, шалгалт авах шаардлагыг өнөөдрийг хүртэл хангаагүй байна” гэсэн юм.
Засгийн газар, Улсын онцгой комисс нь халдвар хамгааллын бүхий л дэглэмийг сайтар сахиж, ажиллана гэж мэдэгдсэн боловч хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй гэсэн шалтгааны улмаас өнөөдөр эхэлж буй шалгалтын танхимуудын талаас илүү хувьд нь камер, гар ариутгагч байхгүй, халдваргүйжүүлэлт хийгээгүй байгаа нь манай улс “ковид-19”-ийн сорилтод бэлэн бус байгаагийн илрэл юм. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ халдвараас сэргийлэхийн тулд маск, гар ариутгагч, нэг удаагийн эмнэлгийн цагаан бээлий зэргийг нь сайтар бэлтгэж явуулахыг анхааруулж байна. Өнөөдөр эхэлж буй шал­галтын анги танхимуудын аюулгүй байдлыг нэг өдрийн өмнө шалгачихаад “Халдваргүйжүүлэлт, ариутгал хийгээгүй, камер суурилуулаагүй, шаардлага хангахгүй байна” хэмээн зарлаад орхиж буй нь харамсалтай. Уг нь хэдэн хоногийн өмнө хяналт шалгалтаа хийж, илэрсэн зөрчлийг нь шийдвэрлүүлээд ширээ сандал нь бүрэн бүтэн, аюулгүй байдлыг сайтар хангасан анги танхимд сурагчдаа хүлээн авч, шалгалтаа авах ёстой баймаар. Гэвч халдвар хамгааллын дэглэмийг нарийн сахина гэж хоосон мэдэгдэхээс биш бодит хөрсөн дээрээ хэрэгжсэн зүйлгүй, онцгой байдлын үеийн ямар ч бэлтгэлгүй байгаа­гаа манай улсын бо­ловс­ролын салбар батлан харууллаа.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Онцгой дэглэмийн бэлтгэлгүй ЭЕШ эхэллээ
Бусад мэдээ ▼

1
08-06
Санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аяны тухай таны мэдвэл зохих 5 чухал мэдээлэл

2
08-06
Тусгаарлалтанд байгаа иргэд согтууруулах ундаа хэрэглэх зөрчил гаргасаар байна

3
08-06
Улс төрийн “сул хүн”

4
08-06
ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа гурван хүний биеийн байдал хүнд байна

5
08-06
Коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй, 16 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа

6
08-06
Голомт банк бизнес эрхлэгч та бүхэнд ПОС төхөөрөмжийг онлайнаар захиалах боломжийг олгож байна

7
08-06
COVID-19: Олон орон хөл хориогоо дахин чангатгаж байна

8
08-06
"Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор" зэрэг гурван газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар болов

9
08-06
Бейрутын дэлбэрэлт ба Ливанд нүүрлээд буй сорилт

10
08-06
Ниргэсэн хойно нь хашхирах вий

11
08-06
Увс аймгийн Цагаанхайрхан сумын 240 суудалтай соёлын төвийн барилга ашиглалтанд орлоо

12
08-06
БХТ: Хэрлэн сумын багийн төвийн ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ ашиглалтад орлоо

13
08-06
Хулгайн самарчид цар тахлыг “өрдөх” вий

14
08-06
Бейрут: Дэлбэрэлтийн улмаас нас барагсдын тоо 135 боллоо

15
08-06
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өчигдөр, өнөөдөр

16
08-06
Гэрэл зурагчин Ричард Корман Мадоннагийн алдар нэрд гаргахаас өмнөх гэрэл зургуудыг дэлгэжээ

17
08-06
“Жаст”-ын Ш.Батхүүг Монголын шүүх долоон жил шүүж байна

18
08-06
Дэлхий дээрх “хиймэл нар”- эрчим хүчний шавхагдашгүй ундарга

19
08-06
Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

20
08-06
Хирошимагийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийн дурсамж

21
08-06
Н.Түвшинбаяр МҮОХ-ны Ерөнхийлөгч болох нь тодорхой болжээ

22
08-05
Төр хувийн хэвшлийн түншлэлээр хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ

23
08-05
Б.Жаргалсайхан: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар шоронгоос үхэж л гарна

24
08-05
Дэлхий дахин Ливаны гашуудлыг хуваалцаж байна

25
08-05
ТАНИЛЦ: Засгийн газраас төсвийн тодотголтой холбоотой гаргасан онцлох шийдвэрүүд

26
08-05
НҮБ: Цар тахлаас үүдэлтэй боловсролын хоцрогдол дэлхий дахинд "сүйрэл" дагуулна

27
08-05
Г.Загджав хоол, цай барьж С.Баяр, Г.Солтан, Ж.Эрдэнэбат нарыг ЭРГЭЖ ШОРОНД ОЧСОН УУ

28
08-05
"Жаст"-ын Ш.Батхүүгийн залилан, луйврын 7 хэргийн шүүх хурал эхэллээ

29
08-05
Бэйдөү дэлхийн өнцөг булан бүрийг холбоно

30
08-05
66934 хүн хэрэглэх бодисыг хураажээ

31
08-05
А.Энхманлайд хэзээ хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх вэ? Ж.Батбаясгалан даргаа!!!

32
08-05
Ливанд амиа алдсан хүмүүсийн тоо НЭМЭГДСЭЭР БАЙНА

33
08-05
Монголчууд ЖДҮХС-г цөлмөгчдөд ялагдлаа

34
08-05
Найман хэлээр “ярьдаг” ухаалаг маск бүтээв

35
08-05
“Чоно” хочит шинэ Хабиб – Хамзат Чимаев

36
08-05
МҮОХ-ны ерөнхийлөгчид Н.Түвшинбаяр ганцаараа нэр дэвшлээ

37
08-05
Ерөнхий сайд өчигдөр л гарч ирэв

38
08-05
Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно

39
08-05
Бейрут хотод хүчтэй дэлбэрэлт болж 78 хүн амь үрэгдэж, 3,7 хүн шархаджээ

40
08-05
Шатахууны үнэ 60-200 төгрөгөөр өсжээ

41
08-04
Найзыгаа үхэхээс наагуур дэмжиж, хууль бус томилгоо хийсэн А.Энхманлайд хэзээ хариуцлага тооцох вэ?

42
08-04
Жонатан Чебан Нью Жерсигийн Gunpoint дээрэмджээ

43
08-04
Өмнө нь илүү энгийн харагддаг байсан Холливудын үзэсгэлэнт 20 эмэгтэй

44
08-04
Танкны эрлэг зөвлөлтийн нохдын сонирхолтой түүх

45
08-04
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын албан тушаалын мялаалга!!!

46
08-04
Tha Guardian: Монголчууд Газаас ирсэн Палестинчуудтай адил хавчигдсаар байна

47
08-04
У.Хүрэлсүх маань засаглаад байна уу, Ө.Энхтүвшин гуай удирдаад байна уу?

48
08-04
Нүүрсний экспорт 46.4 хувиар буурчээ

49
08-04
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ

50
08-04
АИ92 бензиний үнэ 50 төгрөгөөр НЭМЭГДЖЭЭ

51
08-04
Дундговь аймагт зам тээврийн ослын улмаас хоёр хүн амь насаа алдлаа

52
08-04
Гадаадад ажиллагсдын Монгол руу илгээж буй мөнгөн гуйвуулга 12%-иар буурчээ

53
08-04
АН даагаа нэхэж, МАН амжилтаа бататгахаар зүтгэх орон нутгийн сонгууль

54
08-04
БНСУ-д амиа алдсан талийгаач А.Гантөмөрийн аав А.Алтанхундага: хүү маань зодуулж байхдаа ямар их тарчилж, аврал эрсэн бол гэж бодохоос зүрх өвддөг

55
08-04
А.Амбасэлмаа: Өчигдөр нийт 611 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

56
08-04
Түгжрэл айсуй

57
08-04
Сансарын ШТС-аас тунель рүү зүүн эргэхийг хоригложээ

58
08-04
100 айлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

59
08-04
Хүү нь ээжийнхээ амийг хороогоод цонхоор үсэрсэн байж болзошгүй

60
08-04
Алтны үнэ 2000 долларт хүрвэл юу болох вэ?

61
08-04
БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна

62
08-04
Та хэдэн цагт ус уух ёстой гэдгээ мэдэх үү?

63
08-04
Ардын дайсны хойд дүрүүд

64
08-04
“Ганнамын монголчууд” ба гар зөрүүлсэн сайдуудаас ногдол ашгаа нэхье!

65
08-04
Х.Баттулгаа хорооноогоор далимдуулж 300 сая доллар буюу 850 тэрбум төгрөг завшсан дээрэмчдээ яах гэж байна?

66
08-04
Төрийн албаны тухай хуулийн онцлох заалтууд

67
08-04
Он гарсаар 48 удаагийн усны ослоор 69 хүн амь насаа алджээ

68
08-04
“TikTok”-н эзэмшигч эрх ашгаа хамгаалахад бэлэн байна

69
08-04
Иракийн цэрэг Кувейтэд халдан довтолсон үйл явдлын товчоон /1990-1991/

70
08-04
“Тяньвэнь-1” тойрог замаа амжилттай сольжээ

71
08-04
“Их долоо” Оросгүйгээр өөрийгөө болгоно

72
08-04
Үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг “халтуурдаж” байна

73
08-04
Д.Трамп: Коронавирусний халдварт өвчний дэгдэлт буурч байна

74
08-03
100 айлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

75
08-03
Биткоины ханш 12 мянган долларт хүрлээ

76
08-03
Хятадын эдийн засаг ба нааштай төлөв

77
08-03
Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийг гурван жилээр сунгажээ

78
08-03
“Ковид-19” Монголд нийтдээ 2.5 их наяд төгрөгийн төсвийн дарамт бий болгоод байна

79
08-03
Барилгын салбарын 2020 оны "Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага”-ыг шалгаруулна

80
08-03
ОХУ иргэдээ вакцинжуулах ажлыг ирэх аравдугаар сард эхлүүлнэ

81
08-03
2020-2021 оны хичээлийн жилийн цахимаар бүртгэнэ

82
08-03
Наймдугаар сарын өрнийн зурхай

83
08-03
Цар тахлын үеэрх гадаадын зээл тусламжууд юунд зарцуулагдсан бэ

84
08-03
Киргизстан улсын алдааг Монголчууд давтаж болохгүй

85
08-03
Турк улсад суугаа монгол иргэдийн АНХААРАЛД

86
08-03
Хөххотын шинэ нисэх онгоцны буудалтай танилцаарай

87
08-03
"Лацио"-ийн Иммобиле "Алтан гутал" хүртлээ

88
08-03
“Ковид-19” цар тахал нийтдээ 2.5 их наяд төгрөгийн төсвийн дарамт бий болгоод байна

89
08-03
Элэгний хавдар үүсэхэд хамгийн их нөлөөлдөг 6 зүйл

90
08-03
Хоёр эхнэртэй хуулийн талаар хэлэхэд...

91
08-03
Эх дэлхий юу, их мөнгө үү?

92
08-03
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлж, эзэн хааны цом гардлаа

93
08-03
Тэр эргэн ирлээ

94
08-03
Маск, бакцин хоёр мань мэтийг аврана

95
08-03
Үерийн улмаас эвдрэл үүссэн Чойр чиглэлийн зам, Бөхөгийн голын гүүрийг бүрэн засварлаж дуусжээ

96
08-03
Улсын онцгой комиссын гишүүдийг шалгуулахаар АТГ-т ханджээ

97
08-03
Төмсний үнэ буурахгүй байна

98
08-03
БШУЯ: Оюутнуудыг гадаадад сургах асуудлаар сөрөг мэдээлэл гаргахгүй байхыг анхааруулав

99
08-03
Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор бага ял авсан хүмүүс ерөнхийлөгчийн зарлигаар инээгээд л суллагдана

100
08-03
SocialPay дижитал хэтэвч гадаадад төлбөр тооцоо хийх боломжтой анхны аппликэйшн боллоо