BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

И.К.Азизов: ОХУ-ын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бүх салбарыг хамарч байгаа учир мэдэгдэхүйц өөрчлөлт авчирна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх бүх нийтийн санал асуулгыг Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ, Дархан-Уул аймаг дахь Ерөнхий Консулын хэлтэст 6 сарын 27, 7 сарын 1-нд зохион байгууллаа.


Бүх нийтийн санал асуулга 6 сарын 25-наас 7 сарын 1-нд ОХУ даяар төдийгүй хилийн чанадад өрнөсөн юм.  Манай улсад ОХУ-ын 3000 орчим иргэн оршин суудгаас санал хураалтад оролцох насны 1000 гаруй иргэн бий. Эрдэнэт, Дархан хотод оросын иргэд олноор оршин суудаг учир 6 сарын 27-нд Дархан хот дахь Ерөнхий консулын газарт санал хураалт мөн зохион байгуулжээ.

Ингэхдээ иргэдийн биеийн халууныг хэмжиж, гарыг ариутган, амны хаалт зүүлгэж санал хураах байр луу нэвтрүүлж, цар тахлын үед Монгол Улсын мэргэжлийн байгууллага болон Роспотребнадзорын зүгээс өгсөн эрүүл ахуйн зөвлөмжийг мөрдсөн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин энэ оны 1 дүгээр сард Холбооны Хуралд илтгэл тавихдаа 1993 онд батлагдсан ОХУ-ын Үндсэн хуулийг шийдэмгий өөрчлөхийг иргэддээ уриалсан билээ. Нэмэлт өөрчлөлт боловсрол, эрүүл мэндийн орчин үеийн тогтолцоог бий болгож, иргэдийн нийгмийн хамгаалал, эрх баригчдын хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээний шинэчлэлийг багтааж байгаа юм. Энэ талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтой ярилцлаа.

-Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах нь ОХУ-ын хувьд ямар ач холбогдолтой вэ?

- Манай улсын улс төр, нийгэм эдийн засаг, иргэдийн аж амьдралыг өөрчлөх чухал мөч тохиож байна. 1993 оны 12 дугаар сард буюу 27 жилийн өмнө батлагдсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл манай парламентын хоёр танхим болон Холбооны засаг захиргааны бүх нэгжүүдийн дэмжлэгийг авснаар олон нийтийн санал асуулгаар орж байна. Бидний амьдрал байнга өөрчлөгдөж байдаг тул орчин үетэй хөл нийлүүлэн алхах нь зүйтэй. ОХУ-д өнгөрсөн хугацаанд технологийн төдийгүй нийгэм, соёлын өөрчлөлтүүд их гарсан, орчин үеийн иргэн ч өөр болсон. Энэ бүхнийг харгалзан манай улсын Ерөнхийлөгч энэ оны 1 дүгээр сарын дундуур Холбооны Хуралд илтгэл тавихдаа Үндсэн хуульд шийдэмгий өөрчлөлт оруулахыг уриалсан. Тус өөрчлөлтийг боловсруулах нарийн ажил урт удаан хугацаанд явагдаж, эрх зүйч, улс төр судлаач болон бусад мэргэжлийн хүмүүсийн хамтын ажиллагааны үр дүнд маш чанартай өөрчлөлтүүд гарсан. Монгол Улс мөн энэ онд 1992 онд батлагдсан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, энэ тал дээр манайхаас өрссөн гэж хэлж болно. Өнгөрсөн тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр болсон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үйл явц манайхаас ялгаатай байсан ч монголчуудын хувьд чухал байсан шиг бидний хувьд ч энэ өөрчлөлт чухал ач холбогдолтой юм.

- Онцлох өөрчлөлтүүдээс дурдвал. Эдгээр нь ОХУ-д ямар шинэ боломж авчирна гэж харж байна вэ?

- Үндсэн хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлт бүх салбарыг хамарч байгаа учир мэдэгдэхүйц өөрчлөлт авчирна. Жишээлбэл бүс нутгийн эрх барих байгууллага холбооны төв хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх Төрийн зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах Холбооны хуулийг батлах нөхцөл бүрдэж байна. Өөрөөр хэлбэл Төрийн зөвлөл Үндсэн хуулийн үндэс суурь болж байна гэсэн үг. Түүнээс гадна 1993 онд батлагдсан Үндсэн хуульд ОХУ-ын Ерөнхийлөгч хоёр удаа дараалан сонгогдох эрхтэй гэсэн тэмдэглэл оруулсан байдаг.  Нэмэлт өөрчлөлтөөр "дараалан" гэсэн үгийг хасаж байгаа. Ингэснээр Ерөнхийлөгч хоёр удаа сонгогдох эрхтэй болж байгаа нь мөн маш чухал өөрчлөлт. Түүнчлэн Ерөнхийлөгч, Засгийн газар, Холбооны хурал зэрэг төрийн эрх барих байгууллагуудын хоорондын уялдаа холбоог илүү тодотгож, олон зүйл маш тодорхой зохицуулалттай болох хүлээлттэй байна. 

Нийгмийн салбар дахь өөрчлөлтүүд гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудад сонирхолгүй байж болох ч оросуудын хувьд маш чухал ач холбогдолтой юм. Ард иргэд рүү чиглэсэн чухал өөрчлөлтүүдээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ амьжиргааны түвшнээс доогуур байж болохгүй, тэтгэврийн индексийг инфляцын түвшинд ба түүнээс дээш барина гэх хоёр заалтыг онцолмоор байна.  

Мөн түүнчлэн Элчин сайд миний хувьд болон манай дипломат ажилтнуудын хувьд чухал ач холбогдолтой өөрчлөлтүүд гадаад бодлогод орсон байна. Тухайлбал, ОХУ-ыг ЗСБНХУ-ын хууль эрх зүйн өв залгамжлагч мөн гэдгийг анх удаагаа бичгээр тусгасан. ОХУ өөрийн ашиг сонирхол, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг ханган хамгаалж энх тайвны гадаад бодлого явуулдаг гэдгийг Үндсэн хуульд тусгасан нь ч өмнөх заалтаас дутуугүй чухал юм. Гадаадад оршин суудаг манай нутаг нэгтнүүдэд холбоотой, тэднийг дэмжих, эх оронтой харилцах харилцаагаа таслахгүй байхын баталгаа гаргах талаар хэд хэдэн заалт ч шинээр боловсруулагдсан байна. 

Бэлгийн цөөнх буюу ЛГБТ гэх ойлголтын тухайд ОХУ-ын байр суурийг нэмэлт өөрчлөлтөөр илүү тодорхой болгосон. Тухайлбал, гэрлэлт гэдэг нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нэгдэл гэдгийг Үндсэн хуульд тодорхой заасан байна. Энэ тодорхойлолт манай улсын тусгаар иргэншлийг барууны болон АНУ-аас ялгаатай байна. Гэвч энэ нь цөөнхийн эрх чөлөөг боомилж байгаа хэрэг биш боловч хүнийг байгалийн жам ёсоор амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгааг ойлгох хэрэгтэй.

- Нэмэлт өөрчлөлтөд хүмүүс амьтны өмнө хариуцлага хүлээнэ гэсэн заалтыг тусгасан нь анхаарал татлаа?

- Тийм шүү. Энэ заалтыг оруулах болсон нь хүний ухамсраас бус бодит үйлдлээс үүдэлтэй. Харамсалтай нь манай нийгэмд зөвхөн амьтан гэлтгүй амьд байгалийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарладаггүй хүмүүс олон. Одоо үед байгаль экологийн асуудал нэгдүгээрт тавигдаж байгаа учир ийм байдлаар цааш явах боломжгүй. Энд гэрийн тэжээвэр амьтдыг ч ойлгож болно. Одоо хүмүүс гэртээ амьтан тэжээх эсэхээ сайтар тунгаан бодох хэрэгтэй болж байна. Харин нэгэнт авсан бол түүний өмнө хариуцлага хүлээх болно. Энэ бол хүмүүст хариуцлагыг ухамсарлуулах гэсэн зорилт.

- Санал хураалтыг Монголд хэрхэн зохион байгуулсан бэ?

- Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаарх санал асуулгыг Монгол хоёр байршилд зохион байгууллаа. Эхнийх нь манай Улаанбаатар дахь ЭСЯ-нд, хоёр дахь нь Дархан хот дахь Ерөнхий консулын газрын байранд явагдлаа. Эрдэнэт хот дахь манай нутаг нэгтнүүд гэвэл 6 сарын 27-нд саналаа өгсөн бөгөөд ирц 92 гаруй хувьтай байсан. Энэ ташрамд санал хураалтыг дэмжиж ажилласан Дархан-Уул, Орхон аймгийн удирдлагууд болон Монгол Улсад талархал илэрхийлье. 

Ташрамд дурдахад, ОХУ-ын Сонуулийн Төв Хорооноос өнөөдөр мэдээлснээр, 6 сарын 25-наас 7 сарын 1-нд үргэлжилсэн бүх нийтийн санал асуулгын ирц 65 орчим хувьтай өндөрлөж, саналын хуудсын 99.01 хувийг тоолсны дараах байдлаар тус улсын иргэдийн 78.03 хувь нь Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн бол 21.16 хувь нь эсрэг санал өгсөн байна.

И.К.Азизов: ОХУ-ын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бүх салбарыг хамарч байгаа учир мэдэгдэхүйц өөрчлөлт авчирна
Бусад мэдээ ▼

1
08-06
Санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аяны тухай таны мэдвэл зохих 5 чухал мэдээлэл

2
08-06
Тусгаарлалтанд байгаа иргэд согтууруулах ундаа хэрэглэх зөрчил гаргасаар байна

3
08-06
Улс төрийн “сул хүн”

4
08-06
ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа гурван хүний биеийн байдал хүнд байна

5
08-06
Коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй, 16 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа

6
08-06
Голомт банк бизнес эрхлэгч та бүхэнд ПОС төхөөрөмжийг онлайнаар захиалах боломжийг олгож байна

7
08-06
COVID-19: Олон орон хөл хориогоо дахин чангатгаж байна

8
08-06
"Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор" зэрэг гурван газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар болов

9
08-06
Бейрутын дэлбэрэлт ба Ливанд нүүрлээд буй сорилт

10
08-06
Ниргэсэн хойно нь хашхирах вий

11
08-06
Увс аймгийн Цагаанхайрхан сумын 240 суудалтай соёлын төвийн барилга ашиглалтанд орлоо

12
08-06
БХТ: Хэрлэн сумын багийн төвийн ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ ашиглалтад орлоо

13
08-06
Хулгайн самарчид цар тахлыг “өрдөх” вий

14
08-06
Бейрут: Дэлбэрэлтийн улмаас нас барагсдын тоо 135 боллоо

15
08-06
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өчигдөр, өнөөдөр

16
08-06
Гэрэл зурагчин Ричард Корман Мадоннагийн алдар нэрд гаргахаас өмнөх гэрэл зургуудыг дэлгэжээ

17
08-06
“Жаст”-ын Ш.Батхүүг Монголын шүүх долоон жил шүүж байна

18
08-06
Дэлхий дээрх “хиймэл нар”- эрчим хүчний шавхагдашгүй ундарга

19
08-06
Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

20
08-06
Хирошимагийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийн дурсамж

21
08-06
Н.Түвшинбаяр МҮОХ-ны Ерөнхийлөгч болох нь тодорхой болжээ

22
08-05
Төр хувийн хэвшлийн түншлэлээр хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ

23
08-05
Б.Жаргалсайхан: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар шоронгоос үхэж л гарна

24
08-05
Дэлхий дахин Ливаны гашуудлыг хуваалцаж байна

25
08-05
ТАНИЛЦ: Засгийн газраас төсвийн тодотголтой холбоотой гаргасан онцлох шийдвэрүүд

26
08-05
НҮБ: Цар тахлаас үүдэлтэй боловсролын хоцрогдол дэлхий дахинд "сүйрэл" дагуулна

27
08-05
Г.Загджав хоол, цай барьж С.Баяр, Г.Солтан, Ж.Эрдэнэбат нарыг ЭРГЭЖ ШОРОНД ОЧСОН УУ

28
08-05
"Жаст"-ын Ш.Батхүүгийн залилан, луйврын 7 хэргийн шүүх хурал эхэллээ

29
08-05
Бэйдөү дэлхийн өнцөг булан бүрийг холбоно

30
08-05
66934 хүн хэрэглэх бодисыг хураажээ

31
08-05
А.Энхманлайд хэзээ хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх вэ? Ж.Батбаясгалан даргаа!!!

32
08-05
Ливанд амиа алдсан хүмүүсийн тоо НЭМЭГДСЭЭР БАЙНА

33
08-05
Монголчууд ЖДҮХС-г цөлмөгчдөд ялагдлаа

34
08-05
Найман хэлээр “ярьдаг” ухаалаг маск бүтээв

35
08-05
“Чоно” хочит шинэ Хабиб – Хамзат Чимаев

36
08-05
МҮОХ-ны ерөнхийлөгчид Н.Түвшинбаяр ганцаараа нэр дэвшлээ

37
08-05
Ерөнхий сайд өчигдөр л гарч ирэв

38
08-05
Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно

39
08-05
Бейрут хотод хүчтэй дэлбэрэлт болж 78 хүн амь үрэгдэж, 3,7 хүн шархаджээ

40
08-05
Шатахууны үнэ 60-200 төгрөгөөр өсжээ

41
08-04
Найзыгаа үхэхээс наагуур дэмжиж, хууль бус томилгоо хийсэн А.Энхманлайд хэзээ хариуцлага тооцох вэ?

42
08-04
Жонатан Чебан Нью Жерсигийн Gunpoint дээрэмджээ

43
08-04
Өмнө нь илүү энгийн харагддаг байсан Холливудын үзэсгэлэнт 20 эмэгтэй

44
08-04
Танкны эрлэг зөвлөлтийн нохдын сонирхолтой түүх

45
08-04
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын албан тушаалын мялаалга!!!

46
08-04
Tha Guardian: Монголчууд Газаас ирсэн Палестинчуудтай адил хавчигдсаар байна

47
08-04
У.Хүрэлсүх маань засаглаад байна уу, Ө.Энхтүвшин гуай удирдаад байна уу?

48
08-04
Нүүрсний экспорт 46.4 хувиар буурчээ

49
08-04
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ

50
08-04
АИ92 бензиний үнэ 50 төгрөгөөр НЭМЭГДЖЭЭ

51
08-04
Дундговь аймагт зам тээврийн ослын улмаас хоёр хүн амь насаа алдлаа

52
08-04
Гадаадад ажиллагсдын Монгол руу илгээж буй мөнгөн гуйвуулга 12%-иар буурчээ

53
08-04
АН даагаа нэхэж, МАН амжилтаа бататгахаар зүтгэх орон нутгийн сонгууль

54
08-04
БНСУ-д амиа алдсан талийгаач А.Гантөмөрийн аав А.Алтанхундага: хүү маань зодуулж байхдаа ямар их тарчилж, аврал эрсэн бол гэж бодохоос зүрх өвддөг

55
08-04
А.Амбасэлмаа: Өчигдөр нийт 611 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

56
08-04
Түгжрэл айсуй

57
08-04
Сансарын ШТС-аас тунель рүү зүүн эргэхийг хоригложээ

58
08-04
100 айлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

59
08-04
Хүү нь ээжийнхээ амийг хороогоод цонхоор үсэрсэн байж болзошгүй

60
08-04
Алтны үнэ 2000 долларт хүрвэл юу болох вэ?

61
08-04
БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна

62
08-04
Та хэдэн цагт ус уух ёстой гэдгээ мэдэх үү?

63
08-04
Ардын дайсны хойд дүрүүд

64
08-04
“Ганнамын монголчууд” ба гар зөрүүлсэн сайдуудаас ногдол ашгаа нэхье!

65
08-04
Х.Баттулгаа хорооноогоор далимдуулж 300 сая доллар буюу 850 тэрбум төгрөг завшсан дээрэмчдээ яах гэж байна?

66
08-04
Төрийн албаны тухай хуулийн онцлох заалтууд

67
08-04
Он гарсаар 48 удаагийн усны ослоор 69 хүн амь насаа алджээ

68
08-04
“TikTok”-н эзэмшигч эрх ашгаа хамгаалахад бэлэн байна

69
08-04
Иракийн цэрэг Кувейтэд халдан довтолсон үйл явдлын товчоон /1990-1991/

70
08-04
“Тяньвэнь-1” тойрог замаа амжилттай сольжээ

71
08-04
“Их долоо” Оросгүйгээр өөрийгөө болгоно

72
08-04
Үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг “халтуурдаж” байна

73
08-04
Д.Трамп: Коронавирусний халдварт өвчний дэгдэлт буурч байна

74
08-03
100 айлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

75
08-03
Биткоины ханш 12 мянган долларт хүрлээ

76
08-03
Хятадын эдийн засаг ба нааштай төлөв

77
08-03
Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийг гурван жилээр сунгажээ

78
08-03
“Ковид-19” Монголд нийтдээ 2.5 их наяд төгрөгийн төсвийн дарамт бий болгоод байна

79
08-03
Барилгын салбарын 2020 оны "Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага”-ыг шалгаруулна

80
08-03
ОХУ иргэдээ вакцинжуулах ажлыг ирэх аравдугаар сард эхлүүлнэ

81
08-03
2020-2021 оны хичээлийн жилийн цахимаар бүртгэнэ

82
08-03
Наймдугаар сарын өрнийн зурхай

83
08-03
Цар тахлын үеэрх гадаадын зээл тусламжууд юунд зарцуулагдсан бэ

84
08-03
Киргизстан улсын алдааг Монголчууд давтаж болохгүй

85
08-03
Турк улсад суугаа монгол иргэдийн АНХААРАЛД

86
08-03
Хөххотын шинэ нисэх онгоцны буудалтай танилцаарай

87
08-03
"Лацио"-ийн Иммобиле "Алтан гутал" хүртлээ

88
08-03
“Ковид-19” цар тахал нийтдээ 2.5 их наяд төгрөгийн төсвийн дарамт бий болгоод байна

89
08-03
Элэгний хавдар үүсэхэд хамгийн их нөлөөлдөг 6 зүйл

90
08-03
Хоёр эхнэртэй хуулийн талаар хэлэхэд...

91
08-03
Эх дэлхий юу, их мөнгө үү?

92
08-03
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлж, эзэн хааны цом гардлаа

93
08-03
Тэр эргэн ирлээ

94
08-03
Маск, бакцин хоёр мань мэтийг аврана

95
08-03
Үерийн улмаас эвдрэл үүссэн Чойр чиглэлийн зам, Бөхөгийн голын гүүрийг бүрэн засварлаж дуусжээ

96
08-03
Улсын онцгой комиссын гишүүдийг шалгуулахаар АТГ-т ханджээ

97
08-03
Төмсний үнэ буурахгүй байна

98
08-03
БШУЯ: Оюутнуудыг гадаадад сургах асуудлаар сөрөг мэдээлэл гаргахгүй байхыг анхааруулав

99
08-03
Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор бага ял авсан хүмүүс ерөнхийлөгчийн зарлигаар инээгээд л суллагдана

100
08-03
SocialPay дижитал хэтэвч гадаадад төлбөр тооцоо хийх боломжтой анхны аппликэйшн боллоо