BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Т.Доржханд сайдуудаас асуусан асуултны хариулт

Чуулганы үеэр УИХ-ын гишүүн  Т.Доржханд сайдуудаас товч асуулт асуун хариулт авлаа. 


УИХ-ын гишүүн Т.Доржханд: 

  • Шадар сайдаас асуулт байна. Гадаадад гацсан иргэдээ ямар хугацаанд татаж авах вэ. Ялангуяа АНУ-д гацсан байгаа оюутнуудын асуудлыг яах вэ. 
  • Гадаад хэргийн сайд аа, Шанхайн хамтын ажиллагаанд элсэх үгүйг өөрийн байр сууринаас тодорхой хэлнэ үү. 
  • Сангийн сайд аа, төсвийн тодотголоо яг хэзээ хийх вэ? Дотоодын бондын зах зээлийг хэзээ нээх вэ? Банк болон санхүүгийн сектор,төсвийн зарлага, хөрөнгө оруулалтын шинэчлэлийг хэзээ хийх вэ? 2,9тэрбум долларын 4 жилийн хугацаанд төлөгдөх өрийг яаж удирдах вэ? 
  • Хууль зүйн сайдаас асууя. Та авилгатай тэмцсэн бодитой жишээ байна уу? Танай Засгийн газрын гишүүд эсвэл намын удирдлагууд авилгад холбогдсон нь нотлогдвол та өөрийнхөө харъяа байгууллага цагдаадаа шалгах үүрэг өгөх үү? 2-3 тэрбум долларын авлига авсан дарга нарын асуудал хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гээд 1-2 жилийн хорих ял авсан байгаа. Үүн дээр ямар бодлого баримтлах вэ? Хуулинд өөрчлөлт оруулах уу? 
  • Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд аа, тэтгэврийн шинэчлэл хийх үү, хэзээ,яаж эхлүүлэх вэ? 
  • Боловсролын сайд аа, боловсролын салбарт шинэчлэлт хийж чадах уу? Сургуулийн хүртээмж, чанар, багш нарын чадавхийг сайжруулах чиглэлээр ямар бодлого баримтлах вэ? 
  • Соёлын сайд аа, монгол үндэсний онцлог, ондоошлыг тээж олон улсын түвшинд өөрийн урлаг соёлыг таниулан сурталчилж байгаа уран бүтээлчдээ яаж дэмжих вэ? Гадаадад зөвшөөрөлгүй гаргасан түүх соёлын өвүүдийг оруулж ирэхэд ямар бодлого баримтлах вэ?
  • Эрүүл мэндийн сайд аа эрүүл мэндийн салбарыг шинэчлэх үү? Коронавирусын үед гадаадад биш дотроо эмчилэхэд ямар бодлого баримтлах вэ?
  • Засгийн газрын хэрэг эрхлэх сайдаас асуулт байна. Ажлын байрыг энэ 4 жилийн хугацаанд хэдээр нэмэгдүүлэх вэ? Тодорхой тоо өгнө үү. 
  • Эрчим хүчний сайд аа, Усан цахилгаан станц, тавдугаар цахилгаан станцын асуудлыг хэрхэн шийдэх вэ? 
  • Хүнс хөдөө аж ахуйн сайд аа, жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн бүтцийг цаашдаа хэрхэн удирдаж авч явах вэ? Үр ашгийг нь яаж дээшлүүлэх вэ? 

Шадар сайд Я.Содбаатар: Гадаадад байгаа иргэдээ татан авах чиглэлээр нийт 32 нислэг үйлдсэн. 66129 иргэнийг оруулж ирсэн. Нөхцөл байдлыг газар дээр нь танилцсаны дараа чиглэлүүд гарах байх гэж бодож байна. 
Хууль зүйн яамны сайд Х.Нямбаатар: Цаашид мөрдөх албаны бүтэц тогтолцоог нэг түвшинд аваачих шаардлагатай гэж түрүүн хэлсэн. Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон бүх хэргүүдийг прокурорын байгууллага дээр сэргээн шалгаж, шүүхрүү шилжүүлэх процесс явж байгаа. Аливаа төрийн тодорхой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэл нь ял шийтгэлийн бодлогоор илэрдэг. Тэр утгаараа авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, тэмцэл энэ удаагийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орно. 
МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт бүлэг, заалт болж орсон. Ялыг нь чангатгах, эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлууд цаашид үргэлжилж явагдана. 


Гадаад хэргийн сайд Н.Энхтайван: Гадаад хэргийн яамны бүтцэд ШХАБ-ын асуудлыг хариуцсан тусгай хэсэг байгуулж, асуудлаар тодорхой хариултыг өгөх болно. 


Соёлын сайд С.Чулуун: Соёлын бүхий л салбарыг бүс нутаг, олон улсын түвшинд гаргахад Соёлын яам бүрэн дэмжиж ажиллана. Мөрийн хөтөлбөрт кино урлагийг дэмжих санг тогтмолжуулах, олон улсад гарахад нь дэмжлэг үзүүлэх, энэ тал дээр ажиллана. Өөр бусад олон зүйлүүд бий. Гадаадад албан ёсоор гарсан үзэсгэлэнгээс үлдсэн нэг ч дурсгал байхгүй. Хууль бусаар гарсан зүйлүүд олон бий. Тэгэхээр гадагшаа гаргахгүй байх, гарсан зүйлүүдийг нь хөөцөлдөн оруулж ирэх тал дээр анхаарч ажиллана. 


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: “УИХ шинээр бүрдсэн. Тиймээс ээлжит бус чуулган зарлагдаж, төсвийн тодотгол батална. Дотоодын бондыг шаардлагатай тохиолдолд гаргах бүх ажлыг хийсэн байгаа. Өмнөх шиг арилжааны банкуудаас зээл авахгүй. Технологиор шууд онлайн худалдаа хийгдэж авагддаг ийм орчинг бүрдүүлсэн. 2,9 тэрбум бондын төлбөрийг эдийн засагтаа дарамт учруулахгүйгээр шийднэ. 

Т.Доржханд сайдуудаас асуусан асуултны хариулт
Бусад мэдээ ▼

1
08-04
Найзыгаа үхэхээс наагуур дэмжиж, хууль бус томилгоо хийсэн А.Энхманлайд хэзээ хариуцлага тооцох вэ?

2
08-04
Жонатан Чебан Нью Жерсигийн Gunpoint дээрэмджээ

3
08-04
Өмнө нь илүү энгийн харагддаг байсан Холливудын үзэсгэлэнт 20 эмэгтэй

4
08-04
Танкны эрлэг зөвлөлтийн нохдын сонирхолтой түүх

5
08-04
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын албан тушаалын мялаалга!!!

6
08-04
Tha Guardian: Монголчууд Газаас ирсэн Палестинчуудтай адил хавчигдсаар байна

7
08-04
У.Хүрэлсүх маань засаглаад байна уу, Ө.Энхтүвшин гуай удирдаад байна уу?

8
08-04
Нүүрсний экспорт 46.4 хувиар буурчээ

9
08-04
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ

10
08-04
АИ92 бензиний үнэ 50 төгрөгөөр НЭМЭГДЖЭЭ

11
08-04
Дундговь аймагт зам тээврийн ослын улмаас хоёр хүн амь насаа алдлаа

12
08-04
Гадаадад ажиллагсдын Монгол руу илгээж буй мөнгөн гуйвуулга 12%-иар буурчээ

13
08-04
АН даагаа нэхэж, МАН амжилтаа бататгахаар зүтгэх орон нутгийн сонгууль

14
08-04
БНСУ-д амиа алдсан талийгаач А.Гантөмөрийн аав А.Алтанхундага: хүү маань зодуулж байхдаа ямар их тарчилж, аврал эрсэн бол гэж бодохоос зүрх өвддөг

15
08-04
А.Амбасэлмаа: Өчигдөр нийт 611 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

16
08-04
Түгжрэл айсуй

17
08-04
Сансарын ШТС-аас тунель рүү зүүн эргэхийг хоригложээ

18
08-04
100 айлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

19
08-04
Хүү нь ээжийнхээ амийг хороогоод цонхоор үсэрсэн байж болзошгүй

20
08-04
Алтны үнэ 2000 долларт хүрвэл юу болох вэ?

21
08-04
БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна

22
08-04
Та хэдэн цагт ус уух ёстой гэдгээ мэдэх үү?

23
08-04
Ардын дайсны хойд дүрүүд

24
08-04
“Ганнамын монголчууд” ба гар зөрүүлсэн сайдуудаас ногдол ашгаа нэхье!

25
08-04
Х.Баттулгаа хорооноогоор далимдуулж 300 сая доллар буюу 850 тэрбум төгрөг завшсан дээрэмчдээ яах гэж байна?

26
08-04
Төрийн албаны тухай хуулийн онцлох заалтууд

27
08-04
Он гарсаар 48 удаагийн усны ослоор 69 хүн амь насаа алджээ

28
08-04
“TikTok”-н эзэмшигч эрх ашгаа хамгаалахад бэлэн байна

29
08-04
Иракийн цэрэг Кувейтэд халдан довтолсон үйл явдлын товчоон /1990-1991/

30
08-04
“Тяньвэнь-1” тойрог замаа амжилттай сольжээ

31
08-04
“Их долоо” Оросгүйгээр өөрийгөө болгоно

32
08-04
Үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг “халтуурдаж” байна

33
08-04
Д.Трамп: Коронавирусний халдварт өвчний дэгдэлт буурч байна

34
08-03
100 айлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

35
08-03
Биткоины ханш 12 мянган долларт хүрлээ

36
08-03
Хятадын эдийн засаг ба нааштай төлөв

37
08-03
Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийг гурван жилээр сунгажээ

38
08-03
“Ковид-19” Монголд нийтдээ 2.5 их наяд төгрөгийн төсвийн дарамт бий болгоод байна

39
08-03
Барилгын салбарын 2020 оны "Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага”-ыг шалгаруулна

40
08-03
ОХУ иргэдээ вакцинжуулах ажлыг ирэх аравдугаар сард эхлүүлнэ

41
08-03
2020-2021 оны хичээлийн жилийн цахимаар бүртгэнэ

42
08-03
Наймдугаар сарын өрнийн зурхай

43
08-03
Цар тахлын үеэрх гадаадын зээл тусламжууд юунд зарцуулагдсан бэ

44
08-03
Киргизстан улсын алдааг Монголчууд давтаж болохгүй

45
08-03
Турк улсад суугаа монгол иргэдийн АНХААРАЛД

46
08-03
Хөххотын шинэ нисэх онгоцны буудалтай танилцаарай

47
08-03
"Лацио"-ийн Иммобиле "Алтан гутал" хүртлээ

48
08-03
“Ковид-19” цар тахал нийтдээ 2.5 их наяд төгрөгийн төсвийн дарамт бий болгоод байна

49
08-03
Элэгний хавдар үүсэхэд хамгийн их нөлөөлдөг 6 зүйл

50
08-03
Хоёр эхнэртэй хуулийн талаар хэлэхэд...

51
08-03
Эх дэлхий юу, их мөнгө үү?

52
08-03
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлж, эзэн хааны цом гардлаа

53
08-03
Тэр эргэн ирлээ

54
08-03
Маск, бакцин хоёр мань мэтийг аврана

55
08-03
Үерийн улмаас эвдрэл үүссэн Чойр чиглэлийн зам, Бөхөгийн голын гүүрийг бүрэн засварлаж дуусжээ

56
08-03
Улсын онцгой комиссын гишүүдийг шалгуулахаар АТГ-т ханджээ

57
08-03
Төмсний үнэ буурахгүй байна

58
08-03
БШУЯ: Оюутнуудыг гадаадад сургах асуудлаар сөрөг мэдээлэл гаргахгүй байхыг анхааруулав

59
08-03
Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор бага ял авсан хүмүүс ерөнхийлөгчийн зарлигаар инээгээд л суллагдана

60
08-03
SocialPay дижитал хэтэвч гадаадад төлбөр тооцоо хийх боломжтой анхны аппликэйшн боллоо

61
08-03
С.Содномдорж: Үүрэг нуурт үлэмж биет хоёр удаа үзэгдсэн

62
08-03
Ашигтай ажилласан нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд 368.8 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ

63
08-03
Д.Нямхүү: Гурван хүний биеийн байдал хүнд байна

64
08-03
Амралтын өдрүүдэд мотоциклийн ослоор хоёр хүн амиа алджээ

65
08-03
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нагоя башёд түрүүлэв

66
08-03
Дархан-Сүхбаатар чиглэлийн замын хажуу үерт урсаж эвдрэл үүсээд байна

67
08-03
Өмнөд Солонгост коронавирусийн халдвар тараасан сүмийн тэргүүнийг баривчилжээ

68
08-03
Дарангуйллын сүүдэр дэхь Монгол орон

69
08-03
Парламент хүчирхийллийн эсрэг тэмцэнэ

70
08-03
С.Баяр ял шийтгүүлсэн нь 34 хувь уу, долоон хаус уу?

71
08-03
Д.Трамп цахим санал хураалтыг эсэргүүцлээ

72
08-03
Сергей Диордица: Цар тахлын дараа бид шинэ хэв маягаар амьдрах хэрэгтэй болно

73
08-03
Цахим ажил, цалинтай чөлөө үргэлжлэх үү?

74
08-01
ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

75
08-01
МҮОНРТ суурь хураамжтай холбоотой мэдэгдэл гаргажээ

76
08-01
Найзыгаа аварахаар үхэл рүү явсан түүх...

77
08-01
Сүүлийн таван жилийн хугацаанд мотоциклын ослоор 600 гаруй хүн нас баржээ

78
08-01
Тарваганы мах нэвтрүүлэхийг завдсан гурван зөрчил илрүүлжээ

79
08-01
ШАР ХӨВИЙН ЗЭРЭГЛЭЭ /өгүүллэг/

80
08-01
Хууль бус томилгоог эсэргүүцэх хөдөлгөөнөөс Ерөнхий сайд У. Хүрэлсүхэд хандаж МЭДЭГДЭЛ гаргажээ

81
08-01
Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ байгуулав

82
08-01
"Урт цагаан"-ыг дамлан түрээсэлж хөлжиж байсан 30 түрээслэгчидтэй цаашид гэрээ байгуулахгүй

83
08-01
15.00 цаг боллоо. Та усаа уусан уу?

84
08-01
Гималайн нуруун дахь сөргөлдөөний цаана

85
08-01
Дэлхийн хамгийн том аяллын хөлөг "Symphony Of the Seas"

86
08-01
Шадар сайд Я.Содбаатар, түүний шууд удирдлагад байдаг мэргэжлийн хяналтын газар анхаарна уу?

87
08-01
Мадам Тюссогийн музей Лондоны төвийн нэгэн гудамжинд зарим үзмэрээ дэлгэв

88
08-01
"Apple Inc" компаний Стив Джобсын хүүхдүүддээ үлдээсэн сүүлийн захиа

89
08-01
Улаанбаатар-Баруун-Уртын чиглэлд бага оврын онгоц нисгэнэ

90
08-01
Д.Трамп шуудангаар санал хураалт явуулахыг дахин шүүмжилжээ

91
08-01
"Нүгэл"

92
08-01
Эмзэг бүлгийн хүүхдүүдийг цэцэрлэгт нэмж бүртгэнэ

93
08-01
Зайсангийн тансаг зэрэглэлийн орон сууцнууд дулаангүй болно

94
08-01
Цар тахлын үеэр Өмнөд Солонгосын иргэд их хэмжээний бэлэн мөнгөө ариутгалын явцад устгажээ

95
08-01
БНСУ-аас 260 иргэн эх орондоо ирнэ

96
08-01
Д.Нямхүү: Таван хүн эдгэрч, 306 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

97
07-31
Чехээс ирсэн охины шинжилгээний хариу сөрөг гарчээ

98
07-31
Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд үргэлжилсэн их аадар бороо орно

99
07-31
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: “Ардчиллын бүдгэрэл. Дарангуйллын шохоорхом өгөөш”

100
07-31
Ө.Энхтүвшин, миний хөгшин одоо болио!