BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Шинэ сайд нар Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл “яндан хөөлөх” үү?

МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаас 31 дэх рүү улирч ажиллахаар томилогдсон. Тэрээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу эрх мэдэл нь өндөрссөн анхны Ерөнхий сайд болж байгаа юм.


Ерөнхий сайд тан­химын сайд нараа өөрийн эрх мэдлийн хүрээнд захи­рам­жаар томилж, чөлөөл­нө. Ерөнхийлөгч, УИХ-д зүгээр л танилцуулна.Хуульд ингэж заасан. Харин амьдрал дээр өөр байгаа юм.Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулгатай хуулиас арай өөрөөр тайлбарлаж болохуйц хэлбэрээр сайд нараа “зөвшилцсөн” байна.
Үүний дүнд тодорсон сайд нараа Ерөнхий сайд УИХ-д танилцууллаа.Үнэнийг хэлэхэд, улс төрийн хүрээний хүлээлт, олны яриа хөөрөөнөөс огт өөр хувилбараар 31 дэх Ерөнхий сайдын тэргүүлэх Засгийн газар бүрдлээ.
Яахав, сонгуулиас өмнө яригдаж байснаар МАН ялах юм бол Засгийн газарт №1-ээр залрах байсан Я.Содбаатар Шадар сайд болжээ. Я.Содбаатарт УУХҮЯ, ЗТХЯ оногдох болов уу гэсэн яриа байсан.
У.Хүрэлсүхийн баруун, зүүн гар болсон Л.Оюун-Эрдэнэ,  Ч.Хүрэлбаатар хоёр өмнө хашиж байсан сайдын албан тушаалдаа үлдсэн байна. Энэ хоёр сайдын албан тушаал ч Ерөнхий сайдын баруун, зүүн гар нь болдог. Тиймээс ирэх жилүүдэд сөрөх эдийн засгийн их хямрал, нийгмийн олон асуудлыг Л.Оюун-Эрдэнэ,  Ч.Хүрэлбаатар хоёртой гар нийлж давна гэсэн Ерөнхий сайдын итгэл үнэмшил бий биз ээ.
Мөн Ерөнхий сайдын гэгдээд байдаг ч "COVID-19"-ийн үеэр удирдан зохион байгуулах авьяас чадвараа харуулж чадсан Д.Сарангэрэл шинэ Засгийн газарт нь улирч үлдсэн байгаа юм. Яамаа сольж БОАЖЯ-ыг авчээ. Цахим сүлжээнд “...БОАЖЯ яагаад дандаа бэлгэнд явдаг юм бэ” гэсэн шүүмжлэл яригдаж л байна. Гээд яахав, У.Хүрэлсүх шийдсэн, Д.Сарангэрэл томилогдсон.
Д.Сарангэрэлийн илтэд дэмжлэгтэй гэгддэг Нэгдүгээр эмнэлгийн дарга Т.Мөнхсайхан сайд нарт танилцуулагдаж байх явцад ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатарыг “мөргөөд” гараад ирлээ.ХЗДХ-ийн сайдын суудал бараг л хуучин эзэндээ үлдэхээр яригдаж байсан ч УИХ-ын гишүүн Х.Нямбаатар энэ яамны сайд боллоо. Х.Нямбаатар бол хоёр төрд нүүртэй гэдэг шиг Ерөнхийлөгчийн ч, Ерөнхий сайдын ч дэмжлэгтэй. Бас л яригдаж байсан хувилбар юм.
Ер нь бол шинэ Засгийн газрын эдгээр сайд өмнө нь яригдаж байсан гэхэд болно. Намынхан нь ч, улс төрийн хүрээнийхэн ч гайхаж хүлээж авсангүй.
Харин Гадаад харилцааны сайд болсон УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван,  Батлан хамгаалахын сайд болсон тус яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга генерал Г.Сайханбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болсон Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, БХБ-ын сайд болж буй тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар, БСШУ-ны сайд болж байгаа тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Зам, тээврийн хөгжлийн сайд болсон тус яамны дэд сайд Л.Халтар,   Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болсон “Монголросцветмет” ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Г.Ёндон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болж байгаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Мэндсайхан,  Эрчим хүчний сайд болсон Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн захирал Н.Тавинбэх, Эрүүл мэндийн сайд болж буй Нэгдүгээр эмнэлгийн дарга Т.Мөнхсайхан, Соёлын сайд болж буй Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун нарын нэр Ерөнхий сайдын аманд байж байгаад л МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулагдаж олны хүртээл болов.
 
Уг нь улс төрийн хүрээнд мэдэгдэж байсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын зөвшилцлөөр яригдах сайд нарын нэр өөр байсан юм. Голдуу дэд сайдыг, Төрийн нарийн бичгийн даргыг, ТӨХК-ийн захирлыг дэвшүүлэн томилсон байгаа. Гэхдээ гэнэтийн гэмээр тодорсон дээрх сайд нарын тухайд Ерөнхийлөгчийн нөлөөлөл илүү орсон гэсэн дүгнэлтийг ажиглагчид хэлж байна.
 
Иймээс Ерөнхий сайдын зарласан энэ танхим лав дөрвөн жилийн бүрэн эрхийг дуусгахгүй болов уу гэсэн магадлал байна. Учир нь жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болж, Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшээд хэрэв сонгогдвол Үндсэн хуулийн дагуу өөрчлөгдөх бүрэн эрхтэйгээ золгож таарна.
Тэр үед Ерөнхийлөгч ингэж засгийн ажилд хөндлөнгөөс нөлөөлөх, “зөвшилцөл” нь ийм хүчтэй байхаа болино.
 
Тэгэхээр яг энэ бүтцээр Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл жил гаруй ажилласны дараа У.Хүрэлсүхийн тэргүүлсэн МАН-ынхны бүрдүүлсэн Засгийн газар “албан ёсоор” бүрдэх бололтой юм.Тэр хүртэл өнөөдөр томилогдож байгаа сайд нар “яндан хөөлөгч”-ийн ажил хийнэ. Яндан хөөлнө гэдэг нь яам, агентлаг, бусад харьяа байгууллагадаа халаа сэлгээ, бүтцийн өөрчлөлтийг хийнэ гэсэн үг. Товчхондоо МАН-ын боловсон хүчний шинэ хуваарилалт тэдний гараар хийгдэж таарах даг. Энэ сайд нар ингэж яндан хөөлнө. Хөөлсөн яндантай зуухны гал сайн асна.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Шинэ сайд нар Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл “яндан хөөлөх” үү?
Бусад мэдээ ▼

1
08-04
Найзыгаа үхэхээс наагуур дэмжиж, хууль бус томилгоо хийсэн А.Энхманлайд хэзээ хариуцлага тооцох вэ?

2
08-04
Жонатан Чебан Нью Жерсигийн Gunpoint дээрэмджээ

3
08-04
Өмнө нь илүү энгийн харагддаг байсан Холливудын үзэсгэлэнт 20 эмэгтэй

4
08-04
Танкны эрлэг зөвлөлтийн нохдын сонирхолтой түүх

5
08-04
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын албан тушаалын мялаалга!!!

6
08-04
Tha Guardian: Монголчууд Газаас ирсэн Палестинчуудтай адил хавчигдсаар байна

7
08-04
У.Хүрэлсүх маань засаглаад байна уу, Ө.Энхтүвшин гуай удирдаад байна уу?

8
08-04
Нүүрсний экспорт 46.4 хувиар буурчээ

9
08-04
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ

10
08-04
АИ92 бензиний үнэ 50 төгрөгөөр НЭМЭГДЖЭЭ

11
08-04
Дундговь аймагт зам тээврийн ослын улмаас хоёр хүн амь насаа алдлаа

12
08-04
Гадаадад ажиллагсдын Монгол руу илгээж буй мөнгөн гуйвуулга 12%-иар буурчээ

13
08-04
АН даагаа нэхэж, МАН амжилтаа бататгахаар зүтгэх орон нутгийн сонгууль

14
08-04
БНСУ-д амиа алдсан талийгаач А.Гантөмөрийн аав А.Алтанхундага: хүү маань зодуулж байхдаа ямар их тарчилж, аврал эрсэн бол гэж бодохоос зүрх өвддөг

15
08-04
А.Амбасэлмаа: Өчигдөр нийт 611 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

16
08-04
Түгжрэл айсуй

17
08-04
Сансарын ШТС-аас тунель рүү зүүн эргэхийг хоригложээ

18
08-04
100 айлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

19
08-04
Хүү нь ээжийнхээ амийг хороогоод цонхоор үсэрсэн байж болзошгүй

20
08-04
Алтны үнэ 2000 долларт хүрвэл юу болох вэ?

21
08-04
БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна

22
08-04
Та хэдэн цагт ус уух ёстой гэдгээ мэдэх үү?

23
08-04
Ардын дайсны хойд дүрүүд

24
08-04
“Ганнамын монголчууд” ба гар зөрүүлсэн сайдуудаас ногдол ашгаа нэхье!

25
08-04
Х.Баттулгаа хорооноогоор далимдуулж 300 сая доллар буюу 850 тэрбум төгрөг завшсан дээрэмчдээ яах гэж байна?

26
08-04
Төрийн албаны тухай хуулийн онцлох заалтууд

27
08-04
Он гарсаар 48 удаагийн усны ослоор 69 хүн амь насаа алджээ

28
08-04
“TikTok”-н эзэмшигч эрх ашгаа хамгаалахад бэлэн байна

29
08-04
Иракийн цэрэг Кувейтэд халдан довтолсон үйл явдлын товчоон /1990-1991/

30
08-04
“Тяньвэнь-1” тойрог замаа амжилттай сольжээ

31
08-04
“Их долоо” Оросгүйгээр өөрийгөө болгоно

32
08-04
Үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг “халтуурдаж” байна

33
08-04
Д.Трамп: Коронавирусний халдварт өвчний дэгдэлт буурч байна

34
08-03
100 айлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

35
08-03
Биткоины ханш 12 мянган долларт хүрлээ

36
08-03
Хятадын эдийн засаг ба нааштай төлөв

37
08-03
Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийг гурван жилээр сунгажээ

38
08-03
“Ковид-19” Монголд нийтдээ 2.5 их наяд төгрөгийн төсвийн дарамт бий болгоод байна

39
08-03
Барилгын салбарын 2020 оны "Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага”-ыг шалгаруулна

40
08-03
ОХУ иргэдээ вакцинжуулах ажлыг ирэх аравдугаар сард эхлүүлнэ

41
08-03
2020-2021 оны хичээлийн жилийн цахимаар бүртгэнэ

42
08-03
Наймдугаар сарын өрнийн зурхай

43
08-03
Цар тахлын үеэрх гадаадын зээл тусламжууд юунд зарцуулагдсан бэ

44
08-03
Киргизстан улсын алдааг Монголчууд давтаж болохгүй

45
08-03
Турк улсад суугаа монгол иргэдийн АНХААРАЛД

46
08-03
Хөххотын шинэ нисэх онгоцны буудалтай танилцаарай

47
08-03
"Лацио"-ийн Иммобиле "Алтан гутал" хүртлээ

48
08-03
“Ковид-19” цар тахал нийтдээ 2.5 их наяд төгрөгийн төсвийн дарамт бий болгоод байна

49
08-03
Элэгний хавдар үүсэхэд хамгийн их нөлөөлдөг 6 зүйл

50
08-03
Хоёр эхнэртэй хуулийн талаар хэлэхэд...

51
08-03
Эх дэлхий юу, их мөнгө үү?

52
08-03
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлж, эзэн хааны цом гардлаа

53
08-03
Тэр эргэн ирлээ

54
08-03
Маск, бакцин хоёр мань мэтийг аврана

55
08-03
Үерийн улмаас эвдрэл үүссэн Чойр чиглэлийн зам, Бөхөгийн голын гүүрийг бүрэн засварлаж дуусжээ

56
08-03
Улсын онцгой комиссын гишүүдийг шалгуулахаар АТГ-т ханджээ

57
08-03
Төмсний үнэ буурахгүй байна

58
08-03
БШУЯ: Оюутнуудыг гадаадад сургах асуудлаар сөрөг мэдээлэл гаргахгүй байхыг анхааруулав

59
08-03
Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор бага ял авсан хүмүүс ерөнхийлөгчийн зарлигаар инээгээд л суллагдана

60
08-03
SocialPay дижитал хэтэвч гадаадад төлбөр тооцоо хийх боломжтой анхны аппликэйшн боллоо

61
08-03
С.Содномдорж: Үүрэг нуурт үлэмж биет хоёр удаа үзэгдсэн

62
08-03
Ашигтай ажилласан нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд 368.8 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ

63
08-03
Д.Нямхүү: Гурван хүний биеийн байдал хүнд байна

64
08-03
Амралтын өдрүүдэд мотоциклийн ослоор хоёр хүн амиа алджээ

65
08-03
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нагоя башёд түрүүлэв

66
08-03
Дархан-Сүхбаатар чиглэлийн замын хажуу үерт урсаж эвдрэл үүсээд байна

67
08-03
Өмнөд Солонгост коронавирусийн халдвар тараасан сүмийн тэргүүнийг баривчилжээ

68
08-03
Дарангуйллын сүүдэр дэхь Монгол орон

69
08-03
Парламент хүчирхийллийн эсрэг тэмцэнэ

70
08-03
С.Баяр ял шийтгүүлсэн нь 34 хувь уу, долоон хаус уу?

71
08-03
Д.Трамп цахим санал хураалтыг эсэргүүцлээ

72
08-03
Сергей Диордица: Цар тахлын дараа бид шинэ хэв маягаар амьдрах хэрэгтэй болно

73
08-03
Цахим ажил, цалинтай чөлөө үргэлжлэх үү?

74
08-01
ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

75
08-01
МҮОНРТ суурь хураамжтай холбоотой мэдэгдэл гаргажээ

76
08-01
Найзыгаа аварахаар үхэл рүү явсан түүх...

77
08-01
Сүүлийн таван жилийн хугацаанд мотоциклын ослоор 600 гаруй хүн нас баржээ

78
08-01
Тарваганы мах нэвтрүүлэхийг завдсан гурван зөрчил илрүүлжээ

79
08-01
ШАР ХӨВИЙН ЗЭРЭГЛЭЭ /өгүүллэг/

80
08-01
Хууль бус томилгоог эсэргүүцэх хөдөлгөөнөөс Ерөнхий сайд У. Хүрэлсүхэд хандаж МЭДЭГДЭЛ гаргажээ

81
08-01
Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ байгуулав

82
08-01
"Урт цагаан"-ыг дамлан түрээсэлж хөлжиж байсан 30 түрээслэгчидтэй цаашид гэрээ байгуулахгүй

83
08-01
15.00 цаг боллоо. Та усаа уусан уу?

84
08-01
Гималайн нуруун дахь сөргөлдөөний цаана

85
08-01
Дэлхийн хамгийн том аяллын хөлөг "Symphony Of the Seas"

86
08-01
Шадар сайд Я.Содбаатар, түүний шууд удирдлагад байдаг мэргэжлийн хяналтын газар анхаарна уу?

87
08-01
Мадам Тюссогийн музей Лондоны төвийн нэгэн гудамжинд зарим үзмэрээ дэлгэв

88
08-01
"Apple Inc" компаний Стив Джобсын хүүхдүүддээ үлдээсэн сүүлийн захиа

89
08-01
Улаанбаатар-Баруун-Уртын чиглэлд бага оврын онгоц нисгэнэ

90
08-01
Д.Трамп шуудангаар санал хураалт явуулахыг дахин шүүмжилжээ

91
08-01
"Нүгэл"

92
08-01
Эмзэг бүлгийн хүүхдүүдийг цэцэрлэгт нэмж бүртгэнэ

93
08-01
Зайсангийн тансаг зэрэглэлийн орон сууцнууд дулаангүй болно

94
08-01
Цар тахлын үеэр Өмнөд Солонгосын иргэд их хэмжээний бэлэн мөнгөө ариутгалын явцад устгажээ

95
08-01
БНСУ-аас 260 иргэн эх орондоо ирнэ

96
08-01
Д.Нямхүү: Таван хүн эдгэрч, 306 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

97
07-31
Чехээс ирсэн охины шинжилгээний хариу сөрөг гарчээ

98
07-31
Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд үргэлжилсэн их аадар бороо орно

99
07-31
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: “Ардчиллын бүдгэрэл. Дарангуйллын шохоорхом өгөөш”

100
07-31
Ө.Энхтүвшин, миний хөгшин одоо болио!