BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Парисын дарь эхийн сүмийн оройг хуучин маягаар нь сэргээн завсарлахаар болжээ

Парисын дарь эхийн сүм /Нотр Дам/-д орон нутгийн цагаар 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цагийн орчимд гал гарч, тус сүмийн орой болон дээврийн хэсэг бүрэн сүйдсэн


Энэ харамсалтай явдлын дараа тус сүмийн оройг орчин үеийн загвартайгаар барьж магадгүй гэх таамаглал байсан юм. Тэгвэл Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон улсынхаа нийслэлд орших тус сүмийн оройг Готик хэв маягаар сэргээн засварлана хэмээн мэдэгдсэн гэдгийг BBC мэдээллээ. Түүнчлэн Макрон Парисын дарь эхийн сүмийг сэргээн засварлах ажлыг 2024 онд Парист товлосон Олимпын наадмын өмнө дуусгахаар төлөвлөсөн гэв.

Парисын Дарь эхийн сүмийн тухай танилцуулахад, 1163 онд Ромын хамба III Александр Эх дагинад зориулсан сүм барих гэсэн Парисын хамба Морис де Сюллийн санааг дэмжжээ. Ийнхүү Ромчуудын эзэгнэлийн үед байгуулсан Бархасбадь сүмийн буурин дээр энэхүү сүмийг босгожээ. Энэ газрыг эртнээс ариун гэж шүтэж хожим нь Христос бурхны сүм барьж эхэлжээ. XII зууны үед уран барилгачин Морис де Сюлли Дарь эхийн сүрлэг сүм байгуулахаар сэдэж гуравдугаар Александр хамба ламын урилгаар Парис хотод ирсэн VII Людвиг хаан 1163 онд хотын дорнод хэсэгт сүмийн шавыг тавьжээ. Сүмийг барих ажил хотын дорнод хэсгээс баруун тийш бараг нэг зуун жил үргэлжилжээ. Сүмийг хотын 100 мянган сүсэгтэн багтахаар анх төлөвлөсөн ч барих хугацаанд нь хотын хүн ам хэд дахин өссөн байлаа. Дундад зууны үед тус сүм хотын нийгмийн амьдралын төв байсан ба түүний эргэн тойронд лангуу мухлаг пиг дүүрсэн байв.

Сүм дотор нийтийн бүжиг наадам цэнгэл байнга зохионо, аюул тулгарсан үед ойролцоох тосгодын тариачид эд хогшил, малтайгаа ирж нуугдана, эрдэмтэн багш нар оюутнуудад лекц уншдаг байв. Сүмийн баруун талд байгаа 11 гишгүүр бүхий өргөн шатаар өгсөж цаашлах тусмаа улам нарийсах гол ёслолын хаалганд хүрнэ. Тус бүр нь шовх хэлбэртэй ёслолын хаалга нийтдээ гурав байв. Хаалганы хоёр талд саарал чулуугаар сийлсэн, гүн бодолд дарагдсан сахиусан тэнгэрийн дөрвөн баримлыг тавцан дээр байрлуулсан байна. Гурван гол ёслолын хаалга нь цул баганууд дээр суурилуулсан чулуун шүхрээр хоорондоо холбогдсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Чулуун шүхэр дор Христос бурхны амьдралын түүхийг зохиогч, халхгар хувцас өмссөн дөрвөн найдангийн баримал байдаг.

Гол хаалганы дээр сүмийн байшингийн нүүрэн тал дагуу тус бүрийнх нь дотор эрэгтэй хүний баримал байрлуулсан 28 нүх бүхий шүдтэй хөвөө байна. Есүс Христосын өвөг дээдэс болох Библийн судрын энэхүү 28 алдарт хаадын баримал тус бүр нь Францын хаадын бодит дүр ажээ. Хаадын баримлуудын дээр өндөр нарийхан цонхнууд байх хийгээд тэдгээрийн төвд бараг 13 метр голчтой гол том цонх бий. өнгөт чамин жижиг цонхнуудаас бүрдэх энэхүү гол цонх нь "Сарнай" нэртэй ба түүний яг голд нь Дарь эхийн дүрс түүний эргэн тойронд дугуй медалиуд дотор ариун онгон шүтээнүүдийн дүрс бий. Цонхнуудын дээд талд нарийхан баганууд дээр сиймхий хана бүхий давхар байх ба доороос нь харахад чулуун чамин сүлжээсэн хөвөөн дээр сийлсэн нисдэг хулганын далавчтай, могой толгойтой, хун шувуун хүзүүтэй хачин жигтэй амьтдын дүрсүүд шиг үзэгдэнэ. Эдгээр дүрсүүд нь хүний бүх нүглийн илэрхийлэл ажээ.

Энэхүү давхар нь нүсэр ба агаарт хий дүүжлэгдсэн мэт харагдах хавтгай дээврийг тулсан хоёр баганыг холбосон байна. Сүмийн хонх нь харуулын цамхгийн үүргийг гүйцэтгэж байжээ. Хотруу дайсан ойртохыг харангуут хонхыг цохиж Парисчуудад аюул нүүрлэснийг мэдэгддэг байжээ. Сүмийн нүүрэн тал нь ёслолын хаалга, цонх, давхар, баганууд гэсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ. Сүмийн доторх чимэглэл нь өндөр чамин чулуун багана, шовх гулдан хаалганууд бөгөөд бүх зүйл тэнгэр өөд тэмүүлсэн босоо чиглэлтэй. Тугалган хавтас бүхий хоргонуудын хүрээ дотор өнгөт шил суулгажээ. өнгөт шилийг нэвтлэн тусах нарны гэрэлд гантиг, мөнгө, тосоор урласан зогсоо, өвдөглөн суусан, морь унасан эрэгтэй эмэгтэй хүмүүс, хүүхдүүд, хаад, лам нар, дайчдын баримлууд өнгө солонгорон хараа булаана. Сүмийн доторх хана нь гулдан хаалгануудыг холбосон баганууд хийгээд шовх хэлбэртэй цонхнууд нь олон арван хүний дүрс бүхий өнгө солонгорсон зургууд юм.

Дарь эхийн сүм нь хэмжээ нь өөр өөр ч өндөр нь адилхан 35 метр таван танхимаас бүрдэнэ. Энэ нь 12 давхар байшинтай адилхан өндөр гэсэн үг. Гол танхим дотор мөн адил өндөртэй өөр нэг танхим байх ба хөндлөн өөр хоёр танхим залгаж нийтдээ Есүс Христосын цовдлуулсан хэрээсийг санагдуулна. Энэхүү аварга том сүмийг барихад асар их хөрөнгө, ажиллах хүч шаардагдсан нь мэдээж. Парисчууд хөрөнгө мөнгө аажим цуглуулж удаан барьсан юм. XIX зууны дунд үед гэхэд тус сүмийн пүр төрх XIII зууны үеийнхээс нэлээд өөрчлөгдсөн. 1841 онд Засгийн газраас Дарь эхийн сүмийг аврах тусгай тогтоол гаргасны ачаар нэрт уран барилгачин Э.Э.Виолле-ле-Дюкийн удирдлага дор сэргээн засварлах ажил 1845 онд эхэлжээ. Сүмийн баруун, өмнөд, хойд нүүрэн талуудын шилэн хоргонууд мөн нүүрэн талын баримлууд л өнөө хүртэл анхны байдлаараа хадгалагдан ирсэн юм. Сүмийг байгуулснаас хойших 850 гаруй жилийн хугацаанд уг сүмийн интерьер дизайныг хэд хэдэн удаа шинэчилж байв.

Сүмд  8000 цорготой, 111 регистртэй дэлхийн хамгийн том орган хөгжим байдгаас гадна Христийн өргөст титэм хадгалагдаж байдаг аж. Уг сүмийг жил бүр 14 сая хүн очиж үздэг байсан гэсэн тоо баримт бий.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Парисын дарь эхийн сүмийн оройг хуучин маягаар нь сэргээн завсарлахаар болжээ
Бусад мэдээ ▼

1
08-08
ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

2
08-08
"ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд байна"

3
08-08
А.Амбасэлмаа: Коронавирусний халдвар нэмж илрээгүй

4
08-08
Бейрут хотод жагсаал болжээ

5
08-08
Монгол Улс иргэдээ зохион байгуулалттай нэвтрүүлсээр байна

6
08-08
МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид зарлагдлаа

7
08-08
Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг он дуустал хойшлууллаа

8
08-08
"Нас барсан иргэнээс Covid-19-ын шинж тэмдэг илрээгүй"

9
08-07
Гашуунсухайтын Цагаан хад боомтод нүүрс тээврийн 2 жолооч амиа алдлаа

10
08-07
Халдвар аваад эдгэрсэн 183 хүний тусгаарлан, ажиглах хугацаа дууссан байна

11
08-07
Бейрут: Засгийн газраа эсэргүүцсэн иргэд эмх замбараагүй байдал өдөөжээ

12
08-07
Баянхошууны замд айлын гэр мөргөж хүний амь хохироосон ноцтой осол гарчээ

13
08-07
Гейтс: Цаг уурын өөрчлөлт COVID-19 вирусээс ч илүү хор хөнөөлтэй

14
08-07
Таван хүний аминд хүрч байсан “Эко Алтан заамар”-т дахин осол гарч хүний амь эрсэджээ

15
08-07
Ливаны нийслэлд “атомын бөмбөг” маягийн дэлбэрэлт болсноос 70 гаруй хүн амь үрэгдэж, хэдэн мянган хүн шархджээ

16
08-07
Ээжийгээ скочоор хүлж, амийг нь хөнөөгөөд, хувцасны шүүгээнд хийчихээд, өөрөө зургаан давхраас үсэрч амиа хорлосон бололтой

17
08-07
Ангела Меркелийг шийтгэсэн нь буюу Америкийн цэргийг гаргах шийдвэр

18
08-07
Нийслэлийн 129 дүгээр цэцэрлэгийн багш нар өлсгөлөн зарлана

19
08-07
Богдхан уулын тусгай хамгаалалттай газрыг хятадын хоёр компанид заржээ

20
08-07
Хойд солонгос пуужинд цөмийн төхөөрөмж суурилуулсан байж болзошгүй

21
08-07
55 улсаас 11 мянган иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргажээ

22
08-07
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад залилан хийсэн хэргээр долоон жил хорих ял оноолоо

23
08-06
Санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аяны тухай таны мэдвэл зохих 5 чухал мэдээлэл

24
08-06
Тусгаарлалтанд байгаа иргэд согтууруулах ундаа хэрэглэх зөрчил гаргасаар байна

25
08-06
Улс төрийн “сул хүн”

26
08-06
ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа гурван хүний биеийн байдал хүнд байна

27
08-06
Коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй, 16 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа

28
08-06
Голомт банк бизнес эрхлэгч та бүхэнд ПОС төхөөрөмжийг онлайнаар захиалах боломжийг олгож байна

29
08-06
COVID-19: Олон орон хөл хориогоо дахин чангатгаж байна

30
08-06
"Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор" зэрэг гурван газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар болов

31
08-06
Бейрутын дэлбэрэлт ба Ливанд нүүрлээд буй сорилт

32
08-06
Ниргэсэн хойно нь хашхирах вий

33
08-06
Увс аймгийн Цагаанхайрхан сумын 240 суудалтай соёлын төвийн барилга ашиглалтанд орлоо

34
08-06
БХТ: Хэрлэн сумын багийн төвийн ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ ашиглалтад орлоо

35
08-06
Хулгайн самарчид цар тахлыг “өрдөх” вий

36
08-06
Бейрут: Дэлбэрэлтийн улмаас нас барагсдын тоо 135 боллоо

37
08-06
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өчигдөр, өнөөдөр

38
08-06
Гэрэл зурагчин Ричард Корман Мадоннагийн алдар нэрд гаргахаас өмнөх гэрэл зургуудыг дэлгэжээ

39
08-06
“Жаст”-ын Ш.Батхүүг Монголын шүүх долоон жил шүүж байна

40
08-06
Дэлхий дээрх “хиймэл нар”- эрчим хүчний шавхагдашгүй ундарга

41
08-06
Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

42
08-06
Хирошимагийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийн дурсамж

43
08-06
Н.Түвшинбаяр МҮОХ-ны Ерөнхийлөгч болох нь тодорхой болжээ

44
08-05
Төр хувийн хэвшлийн түншлэлээр хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ

45
08-05
Б.Жаргалсайхан: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар шоронгоос үхэж л гарна

46
08-05
Дэлхий дахин Ливаны гашуудлыг хуваалцаж байна

47
08-05
ТАНИЛЦ: Засгийн газраас төсвийн тодотголтой холбоотой гаргасан онцлох шийдвэрүүд

48
08-05
НҮБ: Цар тахлаас үүдэлтэй боловсролын хоцрогдол дэлхий дахинд "сүйрэл" дагуулна

49
08-05
Г.Загджав хоол, цай барьж С.Баяр, Г.Солтан, Ж.Эрдэнэбат нарыг ЭРГЭЖ ШОРОНД ОЧСОН УУ

50
08-05
"Жаст"-ын Ш.Батхүүгийн залилан, луйврын 7 хэргийн шүүх хурал эхэллээ

51
08-05
Бэйдөү дэлхийн өнцөг булан бүрийг холбоно

52
08-05
66934 хүн хэрэглэх бодисыг хураажээ

53
08-05
А.Энхманлайд хэзээ хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх вэ? Ж.Батбаясгалан даргаа!!!

54
08-05
Ливанд амиа алдсан хүмүүсийн тоо НЭМЭГДСЭЭР БАЙНА

55
08-05
Монголчууд ЖДҮХС-г цөлмөгчдөд ялагдлаа

56
08-05
Найман хэлээр “ярьдаг” ухаалаг маск бүтээв

57
08-05
“Чоно” хочит шинэ Хабиб – Хамзат Чимаев

58
08-05
МҮОХ-ны ерөнхийлөгчид Н.Түвшинбаяр ганцаараа нэр дэвшлээ

59
08-05
Ерөнхий сайд өчигдөр л гарч ирэв

60
08-05
Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно

61
08-05
Бейрут хотод хүчтэй дэлбэрэлт болж 78 хүн амь үрэгдэж, 3,7 хүн шархаджээ

62
08-05
Шатахууны үнэ 60-200 төгрөгөөр өсжээ

63
08-04
Найзыгаа үхэхээс наагуур дэмжиж, хууль бус томилгоо хийсэн А.Энхманлайд хэзээ хариуцлага тооцох вэ?

64
08-04
Жонатан Чебан Нью Жерсигийн Gunpoint дээрэмджээ

65
08-04
Өмнө нь илүү энгийн харагддаг байсан Холливудын үзэсгэлэнт 20 эмэгтэй

66
08-04
Танкны эрлэг зөвлөлтийн нохдын сонирхолтой түүх

67
08-04
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын албан тушаалын мялаалга!!!

68
08-04
Tha Guardian: Монголчууд Газаас ирсэн Палестинчуудтай адил хавчигдсаар байна

69
08-04
У.Хүрэлсүх маань засаглаад байна уу, Ө.Энхтүвшин гуай удирдаад байна уу?

70
08-04
Нүүрсний экспорт 46.4 хувиар буурчээ

71
08-04
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ

72
08-04
АИ92 бензиний үнэ 50 төгрөгөөр НЭМЭГДЖЭЭ

73
08-04
Дундговь аймагт зам тээврийн ослын улмаас хоёр хүн амь насаа алдлаа

74
08-04
Гадаадад ажиллагсдын Монгол руу илгээж буй мөнгөн гуйвуулга 12%-иар буурчээ

75
08-04
АН даагаа нэхэж, МАН амжилтаа бататгахаар зүтгэх орон нутгийн сонгууль

76
08-04
БНСУ-д амиа алдсан талийгаач А.Гантөмөрийн аав А.Алтанхундага: хүү маань зодуулж байхдаа ямар их тарчилж, аврал эрсэн бол гэж бодохоос зүрх өвддөг

77
08-04
А.Амбасэлмаа: Өчигдөр нийт 611 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

78
08-04
Түгжрэл айсуй

79
08-04
Сансарын ШТС-аас тунель рүү зүүн эргэхийг хоригложээ

80
08-04
100 айлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

81
08-04
Хүү нь ээжийнхээ амийг хороогоод цонхоор үсэрсэн байж болзошгүй

82
08-04
Алтны үнэ 2000 долларт хүрвэл юу болох вэ?

83
08-04
БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна

84
08-04
Та хэдэн цагт ус уух ёстой гэдгээ мэдэх үү?

85
08-04
Ардын дайсны хойд дүрүүд

86
08-04
“Ганнамын монголчууд” ба гар зөрүүлсэн сайдуудаас ногдол ашгаа нэхье!

87
08-04
Х.Баттулгаа хорооноогоор далимдуулж 300 сая доллар буюу 850 тэрбум төгрөг завшсан дээрэмчдээ яах гэж байна?

88
08-04
Төрийн албаны тухай хуулийн онцлох заалтууд

89
08-04
Он гарсаар 48 удаагийн усны ослоор 69 хүн амь насаа алджээ

90
08-04
“TikTok”-н эзэмшигч эрх ашгаа хамгаалахад бэлэн байна

91
08-04
Иракийн цэрэг Кувейтэд халдан довтолсон үйл явдлын товчоон /1990-1991/

92
08-04
“Тяньвэнь-1” тойрог замаа амжилттай сольжээ

93
08-04
“Их долоо” Оросгүйгээр өөрийгөө болгоно

94
08-04
Үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг “халтуурдаж” байна

95
08-04
Д.Трамп: Коронавирусний халдварт өвчний дэгдэлт буурч байна

96
08-03
100 айлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

97
08-03
Биткоины ханш 12 мянган долларт хүрлээ

98
08-03
Хятадын эдийн засаг ба нааштай төлөв

99
08-03
Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийг гурван жилээр сунгажээ

100
08-03
“Ковид-19” Монголд нийтдээ 2.5 их наяд төгрөгийн төсвийн дарамт бий болгоод байна