BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

"COVID-19"-ийн үеийн зөрчлүүд

Хөл хорио тогтоож, хилээ хааж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш гадаадаас тусгай үүргийн онгоцоор ирээд тусгаарлагдаж байгаа иргэдийн ёс бус үйлдэлтэй холбоотой гомдол огт тасарсангүй. Халдварыг дотооддоо алдаагүй цөөн орны тоонд багтаж байгаа


 манай улс халдвараас сэргийлэхийн тулд тархалт өндөр байгаа улсаас иргэдээ тусгай үүргийн онгоцоор татаж байгаа билээ. Энэ онгоцоор хүүхэд, ахмад настан, жирэмсэн, эрүүл мэндийн шалтгаантай иргэдээс гадна тухайн амьдарч байсан оронд нь халдвар тархсан, ажил нь зогссон, амьдарч байсан байрны түрээсийн хугацаа дууссан, оюутны байр нь хаасан,  идэх хоол, хүнс хүрэлцээгүй амьдрахад тун хэцүү байгаа иргэдийг хүндэтгэх шалтгаантай хэмээн эх оронд нь авчирч байгаа.  Манай улс коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах байранд 21 хоног, гэрийн тусгаарлалтад 14 хоног байлгаж тандалт судалгаа хийж байна. Гэтэл тусгаарлах байрны хоолоо голох, нэг нэгнийхээ өрөөгөөр хэсч хөзөр тоглох тэр байтугай архидан согтуурах явдал их гарах болжээ. Энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, Хурандаа Б.Ууганбаяр  “Сүүлийн үед тусгаарлах байранд зөрчил их гарч байна.
Тодруулбал, тарагны сав, бялуун дотор согтууруулах ундаа хийн нэвтрүүлж архидан согтуурсан тохиолдол гарсан. Мөн “Баянхангай” амралтын газарт тусгаарлагдаж байсан иргэд архи ууж, олон нийтийн газар орж бүжиглэсэн. 
Тэнд ихэвчлэн энэ сарын 2-ны өдрийн Солонгос улсын цагаачлалын албанд байсан хүмүүс байрлаж байгаа. Бид даруй шалгалт хийгээд зарим хүнийг тусгаарлах арга хэмжээ авсан. Гэтэл зөрчил гаргасан найман хүн “Солонгосын шоронгоос дор байранд байна. Яах гэж авчирсан юм бэ. Буцаад явна” гэсэн.  Мөн талх, чипс гэсэн хүнсний бүтээгдэхүүн дотор тамхи нууж оруулсан, шөнө дунд 03:00-04:00 цагийн үед гадуур сэлгүүцэж, бие биенийхээ өрөөгөөр хэсч хөзөр тоглох зөрчил их гаргаж байна. Зарим үед хүч хүрэхгүй байх тохиолдол гардаг ч тухай бүрт нь арга хэмжээ авч байна” гэсэн юм.  Тэрээр энэ сарын 24-нд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Зарим сувиллын газрын  ширдгэн дээр нь хүүхдээ шээлгэж, гарахдаа хаалга, үүдийг нь эвдэлснээс зарим газар болъё гэж байна. Тухайлбал, “Ивээлэн” сувилалд хоёр эмэгтэй хоолны мөнгөө төлөхгүй гээд асуудал үүсгэсэн. 14 хоногийн турш хоолны дэглэм барьдаг гээд хоол идээгүй. Дараа нь долоо хоногийн хугацаанд төлбөрийг нь төрөөс даахад “Одоо хоол иднэ” гээд махыг нь тоолох шахсан. Өнөөдөр тэдний төлбөрийг барагдуулах гээд Сонгинохайрхан дүүргийн цагдаад хандаад араас нь явж байна. Сүүлдээ Улсын ерөнхий прокурорт нэг прокурор гаргаж өгөөч гэж хүртэл хандсан. 
Өр төлбөр барагдуулах шаардлагатай байгаа учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нэг шийдвэр гүйцэтгэгчийг урьж ажиллуулж байна” гэж ярьсан юм. 
Тусгаарлах байранд тавих шаардлагад Улсын онцгой комиссын даргын баталсан журмыг баримталж байна. Энэ журамд тусгаарлах байранд оруулахыг зөвшөөрсөн болон хориглосон зүйлсийг зааж өгсөн.
Тухайлбал, тусгаарлах байранд архи, согтууруулах ундаа, халуун бууруулах болон өвчин намдаах эмийг хэрэглэхгүй байхаар тусгасан. Мөн УОК-ын шийдвэрээр тусгаарлах байрны нэг өрөөнд нэг хүн эсвэл нэг гэр бүлийг оруулна гэсэн ерөнхий зарчимтай. Зөрчил гаргасан иргэнийг 21 хоногийн тусгаарлалт, 14 хоногийн гэр ажиглалтад байх хугацаанд нь хүн уулзаж болдоггүй. Тиймээс ажиглалтын хугацаа дууссаны дараа хууль тогтоомжийн дагуу холбогдох байгууллага хариуцлага тооцох юм байна.
Дэглэм журам зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.13-т заасны дагуу иргэнийг 150 нэгж буюу 150 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай. Тодруулбал,   “Зөрчлийн тухай хууль”-ийн Тавдугаар бүлэг: Нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг зөрчил хэсгийн 5.13.2-т “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн  дэглэм зөрчсөн эсвэл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулах, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.  Тэгвэл энэ сарын 29-ний байдлаар тусгаарлах байрны журам зөрчсөн 27 зөрчил  гарчээ. Үүнээс нийслэлийн хэмжээнд долоон зөрчил гарч, холбогдох долоон хүнийг нэг сая 350 мянган төгрөгөөр торгожээ. Харин орон нутгийн хэмжээнд 18 зөрчил гарч 22 хүнийг дөрвөн сая 350 мянган төгрөгөөр торгосон байна. Түүнчлэн зөрчил гаргасан нэг хүнийг шүүхийн шийдвэрийн дагуу долоон хоног баривчлуулсан бол нэг зөрчлийн хэрэг шүүхийн шатанд явж байгаа аж.  Манай улсын хувьд энэ сарын 29-нд 198 хүн тусгаарлан ажиглалтад орж, 277 хүн гэрийн тусгаарлалтад шилжиж, одоогоор 2677 хүн тусгаарлан ажиглалтад байна.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

"COVID-19"-ийн үеийн зөрчлүүд
Бусад мэдээ ▼

1
09-20
Ч.Лодойсамбуу: Эх орныхоо төлөө явдаг хүн гэж байхгүй

2
09-19
ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2020.09.14-2020.09.18/

3
09-19
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд “Хүндэт доктор” цол олголоо

4
09-19
Гавъяат тамирчин Н.Төгсцогтын ээлжит тулаан маргааш болно

5
09-19
Бохирдсон энергиэ сард нэг удаа зайлшгүй цэвэрлэх шаардлагатай

6
09-19
Жишигт гологдсон “жингүй” бүтээн байгуулалт

7
09-19
Монголоос очсон тэмээнүүд гадаадын амьтны хүрээлэнгийн

8
09-19
Монгол бичгээ 700 сая юаниар “солих”-ыг ҮАБЗ яагаад зөвшөөрсөн бэ

9
09-19
Сөүл рүү дөрвөн удаа нислэг үйлдэж, 1000 иргэнээ авчирна

10
09-19
Залуу малчин бэлдэх асуудал дээр төрийн бодлого хэрэгтэй байна, Ерөнхийлөгчөө

11
09-18
Навчин дээр урласан итгэмээргүй үзэсгэлэнтэй 20 сийлбэр

12
09-18
НӨАТ-ын урамшууллын тохирол Ням гарагт явагдана

13
09-18
Европт халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж буйг анхааруулжээ

14
09-18
Ван И Монголд айлчлах үеэрээ харилцан бие биеэ хүндэтгэхийг уриаллаа

15
09-18
БНХАУ нээрээ л Монголыг бодсондоо л нүүрс авч байгаа юу

16
09-18
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүн гарлаа

17
09-18
"Дэлхийн Гитарын Өдөр"-ийг тохиолдуулан Yamaha F310 гитарыг онцлон хүргэж байна

18
09-18
Ц.Нямдорж: “Сахал” Эрдэнэбилэгийн эцэг нь Ли Чин Ши гэдэг хятад хүн шүү

19
09-18
Цагдаагийн офицер ингэж бичжээ

20
09-18
Л.Наранбаатар: Миний хувьд нэг намаас гарч нөгөө намд ороогүй, би АН-аас хоёр ч удаа хөөгдчихсөн хүн

21
09-18
Голландчууд хуванцраар "мөнхийн" зам бүтээлээ

22
09-18
Жижигхэн Монголыг төлөөлөхдөө том бай даа, гурав аа...

23
09-18
Үйлдвэрийн ослын тоо өмнөх оны мөн үеийнхээс 7.4 хувь буурчээ

24
09-18
Босоо хийморь байтугай бортоготой шээсээ ярин, сэвстэй гүзээндээ тээглэн янцаглах ТҮРҮҮ БӨХ

25
09-18
Боловсон хүчин ч үгүй, бодлого ч үгүй АН-ынхан

26
09-18
Төрийн тамгыг “доромжилсон” сайд төрд байж л байг уу?

27
09-18
“Авраамын гэрээ” ба шинэ Ойрхи Дорнод

28
09-18
Бундеслиг үзэгчтэй болно

29
09-18
Ерөнхийлөгчийн "Цагаан шүхэрт" гадаад хэргийн яам

30
09-18
Хаягдсан циркчдын өмнөөс хашхирах хэдэн шалтгаан

31
09-18
АНУ: Уйгур иргэдийн эрхийг зөрчсөн үйлдлийг тэвчихгүй

32
09-18
Хоёр настнуудаа цэцэрлэгт авахад бэлэн үү?

33
09-18
Хуульчдын холбооноос асууя: Хуульчийн шалгуур нь мөнгө үү, мэргэжлийн үйл ажиллагаа юу?!

34
09-17
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ

35
09-17
Хоёр настай хүүхэд цахимаар хэрхэн бүртгүүлэх вэ

36
09-17
Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдаан болно

37
09-17
Фейсбүүк ухаалаг нүдний шил гаргана

38
09-17
Хурууны хээ уншуулж, нүүрээ таниулахаас татгалзаж болно

39
09-17
Г.Одбаяр жиндээ тэргүүллээ

40
09-17
ХНХ-ын сайдын тамга төрсөн өдрийн мэндчилгээнд заларч олныг бухимдуулав

41
09-17
Үндэсний номын баяр маргааш эхэлнэ

42
09-17
ЭМЯ: Халдвар авсан хүний тоо 30 саяыг давлаа

43
09-17
Өмнөд Солонгос Улс ОУ-ын авлигын эсрэг чуулганыг онлайнаар зохион байгуулна

44
09-17
"Юникал таувер" ХХК нь зөвшөөрөлгүй барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байжээ

45
09-17
Зорчих эрхийг хязгаарлах ялыг цахим бугуйвчаар хэрэгжүүлнэ

46
09-17
Л.Наранбаатар: АН хулгайч, луйварчин, дээрэмчин, коммунистуудын нам болчихсон

47
09-17
Н.Энхбаярын оймсонд хавчуулагдсан Ардчилсан нам

48
09-17
Ард иргэд эсэргүүцэж, эх баригчид маш нууц айлчлуулав

49
09-17
Талийгаачдын гавлын яс өтөж, цогцос өмхийрсөн байжээ

50
09-17
Долоон Дэн буудлын үйл ажиллагааг зогсоох саналыг хүргүүллээ

51
09-17
Өнөөдөр Хилийн цэргийн өдөр тохиож байна

52
09-17
Түлш олдохгүй бээвийж суугаа иргэдийнхээ бодит амьдралтай танилцана уу, дарга нар аа

53
09-17
Архангай, Баянхонгор, Говь-Алтай зэрэг зургаан аймагт зудын эрсдлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавьжээ

54
09-17
Абэ Шинзогийн Засгийн газар огцорлоо

55
09-17
Хятад хэтэрхий томорч, Орос огцом хүчирхэгжинэ

56
09-17
Охины ээж: Амьдралын боломж тааруу учраас охиноо үрчлүүлсэн

57
09-17
МАН-ын хотын фракцын өв залгамжлагчид нийслэлийн газраар тоглож эхэллээ

58
09-16
"БАЯЛАГ КОМПЛЕКС" ХХК-ийн хиамны үйлдвэр эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангаагүй байжээ

59
09-16
Энэ онд 50 хүүхэд гол, усанд живж амь насаа алджээ

60
09-16
Өмнөговь: ЭЕШ-т 800 оноо авсан сурагчид батламж гардууллаа

61
09-16
"Спутник V" вакцин хийлгэсэн сайн дурынханд зовиур илэрчээ

62
09-16
НИТХ-д нэр дэвшигчдийг харьцуулбал...

63
09-16
Өвс, тэжээл, хивэгний экспортыг түр хугацаанд хязгаарлалаа

64
09-16
Гэмт хэрэгтэн хэзээ ч завсгаа ил гаргаж явдаггүй

65
09-16
Малдаа дарлуулсан Монгол

66
09-16
Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

67
09-16
Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоцоор 255 иргэн эх орондоо ирнэ

68
09-16
Сүга Ёшихидэ 72 насандаа Японы Ерөнхий сайдаар сонгогдлоо

69
09-16
Өвөр Монголоос -Монгол хүнээс ирсэн захидал

70
09-16
Д.Батзоригийн "Тансаг хайрын дуулал" номын орлогоос тархины саажилттай хүүхдүүдэд хандивлана

71
09-16
Д.Нямхүү: Анх-Отгоны хувьд буруу ташаа мэдээлэл гарсанд ихэд эвгүйцэж, сэтгэл зовж хүлээж авсан

72
09-16
Д.Нямхүү: Нийт 522 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

73
09-16
Азийн хөгжлийн банкнаас 3.5 сая долларын буцалтгүй тусламж олгоно

74
09-16
“Рио Тинто” буулт хийж эхлэв үү

75
09-16
Сэлэнгэ аймагт самар түүж явсан иргэн сураггүй алга болжээ

76
09-16
Монгол, Хятадын соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлнэ

77
09-16
Толгойгүй АН, үнэт зүйлгүй МАХН

78
09-16
Тавантолгой-Гашуунсухайтын жолооч нар тээвэр зогсоох мэдэгдэл гаргажээ

79
09-16
Монгол улсын ГХ-ны Сайд Н.Энхтүвшин БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээр хийв

80
09-16
Японы шинэ удирдагч Ёшихидэ Сүга бол тариачны хүү юм

81
09-16
Дэн буудлуудаас цагаан хэрэглэл урагдсан, ариутгаагүй зөрчил илэрчээ

82
09-16
ДЭМБ: Коронавирусний урт хугацаандаа илрэх үр дагавар тодорхойгүй хэвээр байна

83
09-16
“Тэлээлж” сонгогдсон төлөөлөгчийг Засаг даргад зүтгэх эрхгүй болгочих

84
09-16
Тавантолгой-Гашуунсухайтын жолооч нар тээвэр зогсоох мэдэгдэл гаргажээ

85
09-15
​Сангийн яамны мэргэжилтэн Д.Болор улсын өмчийг битүүмжилж хууль зөрчсөн үү

86
09-15
Робот худалдагч

87
09-15
“Apple” шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна

88
09-15
АН-ын "шал арчсан" шалтгаан нь Ардчиллыг өмчилдөг хөгшчүүлийн "дайн"-аас үүдэлтэй

89
09-15
“Dream” буудалд тусгаарлагдсан иргэд хоолны хордлого болсон уу?

90
09-15
Шүүх хуралд ирээгүй мэргэжлийн хяналтын байцаагчийг цагдан хорихоор болов

91
09-15
Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрчээ

92
09-15
Айл өрхийн дулааныг өгч эхэллээ

93
09-15
МАН-аас нийслэлд нэр дэвшигчдийг шинжихүй

94
09-15
Дэлхийн хамгийн том дижитал камер анхны зургуудаа авчээ

95
09-15
БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал 16:00 цагт эхэлнэ

96
09-15
Л.Месси хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчдийн жагсаалтыг тэргүүлжээ

97
09-15
Залуус маргалдсаны улмаас нэгнийгээ авто машинаар мөргөж, гурван удаа дээгүүр нь гарчээ

98
09-15
ЭМЯ: Нэг хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ

99
09-15
Хоёр настнуудыг цэцэрлэгт бүртгэж эхэллээ

100
09-15
Үерийн улмаас Баянбайгаль амралт руу очих боломжгүй болсон тул иргэдийг “Вензоу” зочид буудалд байрлуулахаар болов