BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Цар тахлын үеэрх гадаадын зээл тусламжууд юунд зарцуулагдсан бэ

Монгол Улс энэ оны нэгдүгээр сараас “COVID-19” цар тахлаас иргэдээ хамгаалах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж хилээ 


хаасан. Улмаар эдийн засаг зогсонги байдал орж экспорт эрс буурснаар төсвийн орлого оны эхний хагас жилийн байдлаар 1.2 их наяд төгрөгөөр тасраад байна. Засгийн газраас иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ААН-үүдээ дэмжих, эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ шаардлагатай нэмэлт санхүүжилт дайчилж байна.

Тухайлбал,

  • Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгож нэмсэн,
  • Орлого багатай ядуу өрхүүдэд олгодог хүнсний бүтээгдэхүүн худалдан авах санхүүжилтыг хоёр дахин нэмсэн,
  • Орлого нь буурсан 6.9 мянган ААН-ийн 73 мянган хүнд сар бүр 200 мянган төгрөг,
  • Нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг иргэд болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд олгодог тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмсэн зэрэгт одоогийн байдлаар 768 тэрбум төгрөг нэмж зарцуулжээ.
  • Түүнчлэн иргэд, ААН, байгууллагуудын орлогыг хамгаалах зорилгоор нийт 1 их наяд 877.9 тэрбум төгрөгийн НДШ, Хувь хүний орлогын болон ААН-ийн орлогын албан татвар, түүний алданги, торгуулийг бүрэн чөлөөлсөн. “COVID-19” цар тахал нийтдээ 2.5 их наяд төгрөгийн төсвийн дарамт бий болгоод байна. 

Төсвийн орлого их хэмжээгээр тасарч, төлөвлөөгүй зардал нэмэгдэн, нэмэлт эх үүсвэр зайлшгүй шаардагдаж байгаа ийм нөхцөлд Засгийн газар хөгжлийн түнш улс, олон улсын байгууллагуудтай идэвхитэй хэлцэл хийж нийт 301 сая ам доллар буюу 800 гаруй тэрбум төгрөгийн нэн хөнгөлттэй эх үүсвэрийг төсвийн дэмжлэг хэлбэрээр хүлээн авсан. 

Гадаадын зээл, тусламж болон төсвийн эх үүсвэрээр иргэд, олон нийтэд чиглэсэн цалин тэтгэвэр, халамж, хүүхдийн мөнгөн тэтгэмж, эрүүл мэндийн салбар зэрэг төрийн үйлчилгээний зардлуудыг төсвийн хуулийн дагуу цаг хугацаанд нь бүрэн санхүүжүүлж байна. Тайлбар:

1.АХБ-наас зээл 100 сая ам доллар.

Богино хугацаанд хэлэлцээр хийж, УИХ-аар соёрхон батлуулснаар 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Төрийн санд хүлээн авсан.

2.ОУВС-аас зээл 99 сая ам.доллар. Энэ оны 6 дугаар сарын 8-нд хүлээн авсан.

3.Европын холбооноос буцалтгүй тусламж болох 50.8 сая евро буюу 59.7 сая ам доллар. 2020-2024 онд буюу 4 жилийн хугацаанд нийт 50.8 сая еврог буцалтгүй тусламжаар төсвийн дэмжлэг хэлбэрээр хүлээж авахаас 2020 онд 16 сая евро буюу 18 сая ам.доллар хүлээж авна. Хараахан орж ирээгүй байна.

Төсвийн дэмжлэгээс гадна Засгийн газар “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх, халдварыг оношлох, эмчлэх чадавхийг бүрдүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх төслийн санхүүжилт хэлбэрээр нэн хөнгөлөлттэй зээл, тусламжийн эх үүсвэрүүд бүрдүүлсэн.

4.Дэлхийн банкнаас 26.9 сая доллар:

2020 оны 4 дүгээр сарын 09-ний Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ингэснээр Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлэг, АШУҮИС-ийн дэргэдэх сургалтын эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг болон Нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, орон нутаг дахь нэгдсэн эмнэлгүүдийг 1000 орчим нэр төрлийн 11.500 гаруй тоног төхөөрөмжөөр хангаж, 1000 ортой эмнэлэг дэлгэн ажиллуулах боломж бүрдэх юм. Төслийн хүрээнд тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн худалдан авалтыг Дэлхийн банкны журмын дагуу Эрүүл мэндийн яам зохион байгуулах бөгөөд санхүүжилт нь тоног төхөөрөмж нийлүүлэгч компани руу Дэлхийн банкнаас тухай бүр шилжинэ.

5.Японы Засгийн газраас 1.2 тэрбум иен буюу 9 сая 319 мянган ам доллар. Энэ оны 6 дугаар сарын 17-нд хоёр өөр тусламжийн нот бичигт гарын үсэг зурсан.

Эхний 1 тэрбум иенийг “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламж” хэлбэрээр буюу "COVID-19" цар тахалтай тэмцэхэд зориулан эмнэлгийн машин болон эмчилгээний аппарат, тоног төхөөрөмж, хэрэгсэл Япон Улсаас нийлүүлнэ. Эдгээрийг худалдан авах, тээвэрлэх, нийлүүлэх ажлыг JICS (Japan International Cooperation System) байгууллага шууд хариуцан гүйцэтгэх бөгөөд санхүүжилт нь Япон улс дотроо шууд шилжинэ.

249 сая иенийг Япон улсын их, дээд сургуулиудад Монгол Улсаас хүмүүс сургахад “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд буцалтгүй тусламж хэлбэрээр зарцуулна.

6.АНУ-ын ЭСЯ-наас 1.2 сая ам.доллар

2020 оны 3 дугаар сарын 24-нд АНУ-ын Засгийн газар “COVID-19” халдварын эсрэг тэмцэхэд зориулж Засгийн газарт 1.2 сая ам. доллар буюу 3.3 тэрбум гаруй төгрөгийн дэмжлэг үзүүлэх болсон. Энэ дэмжлэгийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар (ОУХА) дамжуулан ЭМЯ, Монгол дахь ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн санд халдвараас сэргийлэх болон халдварын үеийн хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр олгоно.

7.НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрөөс 200 мянган ам долларын зээл тусламж авсан

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь НҮБ-ын системийн байгууллагын хувьд ДЭМБ-тай нягт хамтран ажиллаж байгаа. НҮБ-ын системийн байгууллагууд УОК, ОБЕГ, ЭМЯ-тай “COVID-19” цар тахлын нөхцөл байдал үүссэн үеээс эхлэн шуурхай хамтран ажиллаж төрөл бүрийн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хэрэгсэл нийлүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх чадавхийг бэхжүүлэх хүрээнд дээрх тусламжийг үзүүлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Цар тахлын үеэрх гадаадын зээл тусламжууд юунд зарцуулагдсан бэ
Бусад мэдээ ▼

1
09-23
Ерөнхийлөгчийн охин Намууны гэр бүл

2
09-23
Японы компани коронавирус устгадаг хэт ягаан туяаны гэрэл бүтээжээ

3
09-23
Л.Содномдорж: Хуримтлалаа найдвартай, эрсдэлгүй, банкинд хийхийг зорьж ГОЛОМТ-ыг сонгосон

4
09-23
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 75 дугаар чуулганы үеэр Ши Жиньпин юу ярив?

5
09-23
Аки башёд “Качгоши” буюу 8 давсан 5 сумоч байна

6
09-23
Чихэвчний буруу хэрэглээ сонсголын аппарат зүүх хүртэл эрсдэл дагуулдаг

7
09-23
Тамхи татаад мөнгө авсан түүх

8
09-23
Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хооронд нь холбоно

9
09-23
"Лантуу дохио ТББ" -аас "ХҮН БАЙ" хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнийг уриаллаа

10
09-23
Алдаагаа айдас болгосон АРДЧИЛСАН НАМ “хөрөнгөтнүүдийн” өмнө сөхөрлөө

11
09-23
10 дугаар сард нээлтээ хийх Монгол кинонууд

12
09-23
ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн “Хууль бус” томилгоо хэрээс хэтэрлээ

13
09-23
Оросууд Сугар гарагийг “Манай гараг” гэж мэдэгдлээ

14
09-23
Монгол улс: Хүний эрхийн байдлыг сайжруулахын тулд илүү ихийг хийх ёстой

15
09-23
О.Осоржамаагийн биед халдсан иргэнийг олж тогтоожээ

16
09-23
Улсын онцгой комисс 12 мянган төгрөгний үнэтэй халуун хэмжигчийг 200 мянгаар худалдан авчээ

17
09-23
Налайхын замд автомашинууд мөргөлдсон ноцтой осол гарлаа

18
09-23
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 75 дугаар чуулганы үеэр В.Путин юу хэлэв?

19
09-23
Намрын тухай бичсэн яруу найрагчдын шүлгүүд

20
09-23
Дорнод аймаг: Туршлага судлах, сургалтын аялал зохин байгууллаа

21
09-23
Очирдагинас ХХК-ны ЭКСПОРТЫН шинэ үйлдвэрийн чанар, стандарт олон улсад баталгаажлаа

22
09-23
Зам засварын тендерийг өвөл зарладаг болгоё

23
09-23
VIPEXPO.MN вэбсайт имижээ шинэчилж, илүү хялбар болжээ

24
09-22
Энэтхэг, Тайвань, Вьетнамын нүүрсний хэрэгцээ өсчээ

25
09-22
Мөрдөгч нарт сургалт зохион байгууллаа

26
09-22
15-хан настай охин санаатайгаар галт тэрэгний урдуур орсон байж болзошгүй

27
09-22
ШӨХТГ-аас Туяарах сануулга өглөө

28
09-22
Монголбанк “Тинк банк” хөтөлбөрийн хүрээнд МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

29
09-22
Автомашины азын дугаарыг иргэдэд олгохгүй боллоо

30
09-22
НОК-т цугларсан хандивын мөнгийг үргүй зарцуулсан болох нь тогтоогджээ

31
09-22
Налайхын замын зорчих хэсгийн арын хэсэгт өнгө хучилтын ажил эхэлнэ

32
09-22
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Алдагдсан өмч хөрөнгөө улс эргүүлж авах нь бусдын хувийн өмчрүү халдаж буй хэрэг биш

33
09-22
О.Осоржамаа дахиад гудамжинд танихгүй хүмүүст зодуулжээ

34
09-22
15 настай охин галт тэргэнд дайруулжээ

35
09-22
Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр албан тушаалаа ашиглан, их хэмжээний мөнгө шамшигдуулсан уу?

36
09-22
Ж.Нямаа: Архидалт охидод хамгийн их АЙДАС, ТҮГШҮҮР дагуулж байна

37
09-22
Н.Баярсайханд 2.8 жилийн ял оноолоо

38
09-22
Байгаль нуурын газар хөдлөлт Улаанбаатар хотод мэдрэгджээ

39
09-22
Үрс минь үхэж л байг уу?

40
09-22
Венесуэл улсын мөнгөн тэмдэгтийн ханш хэрхэн унасныг зургаар тодорхой харуулжээ

41
09-22
"Оймс" Н.Баярсайханыг хахуулын хэргийг хэлэлцсэн хурлын үеэр Чингэлтэйн шүүх дээр Ш.Раднаасэд заларсан нь ТОХИОЛДОЛ байсан уу!

42
09-22
Хожимдсон боловсролын хойноос бэлгэвч тараагаад нэмэргүй

43
09-22
Англид хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ

44
09-22
Б.Буджаргал 125 км зам туулж, түрүүллээ

45
09-22
Энэтхэгийн анхны ерөнхий сайд ЖАВАХАРЛАЛ НEРУ

46
09-22
НҮҮРСНИЙ ЗАМ

47
09-22
Цэмцгэр энэ гэрт цэцэг шиг охин хагдарсан

48
09-22
Хэнд ч бүү НАЙД

49
09-22
Оросын эмийн сангуудаар коронавирусний эмийг худалдаж эхэлжээ

50
09-22
Допинг гэдэг “мангаа”-гаас бөхчүүдээ яаж аврах вэ?

51
09-22
АН-д хийсэн аудитын шалгалтаар 8 тэрбумын зөрчил илэрчээ

52
09-21
Дархан, сэлэнгийг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болгох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ

53
09-21
Есөн настай охин хүчирхийлэлд өртөн нас барлаа

54
09-21
“Алтан намар-2020” арга хэмжээнд Өмнөговь анх удаа “ШИЛДЭГ АЙМАГ”-аар шалгарлаа

55
09-21
Ардчилсан нам зөвхөн Л.Болдын байранд ч биш, бүр Л.Болдод "толгой хорогдох уу"

56
09-21
“Чингис хаан банк”-ны хувьцаа эзэмшигч Ц.Баярсайханыг АТГ шалгаж эхэллээ

57
09-21
Эдийн засагч Э.Батшугар хямралын дүр зургийг хагас жилийн өмнө хэлж байжээ

58
09-21
Ерөнхий Сайд У.Хүрэлсүх ГХЯ-ы Консулын Газрын Захирал Л.Мөнхтүшигийг загнав

59
09-21
ХӨСҮТ: Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын иргэнээс КОВИД-19 илэрлээ

60
09-21
Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ-д хийх айлчлал эхэллээ

61
09-21
Шүүгч таалал төгссөн нь ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх үү

62
09-21
ШТС-уудын шалгалтын хариуг Б.Лхагва дарга яагаад нуув?

63
09-21
Г.Рассель: Н.Төгсцогт миний хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг

64
09-21
Япончуудын 75 хувь нь шинэ Засгийн газрыг дэмжиж байна

65
09-21
iPhone 12 гар утасны хятад хуулбар оригиналаасаа түрүүлж гарчээ

66
09-21
АНУ: “Шинэ ерөнхийлөгч томилогдтол дээд шүүхийн шүүгчийг сонгохгүй”

67
09-21
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д айлчилж байна

68
09-21
Хятадын Элчин сайд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид “Хоёр нүүртэн” гэж сануулга өглөө

69
09-21
Н.Төгсцогт дэлхийн аваргын төлөө тулалдахаар боллоо

70
09-21
Доогуураа орон нутгийн сонгууль дээгүүрээ 2021 оны оршил явагдаад байна уу?

71
09-21
Гудамжинд гарсан АН-ын эцсийн орогнох цэг нь Монголын төр болсон уу!

72
09-20
Ө.Баянмөнх: Гурван жил дараалан шилдэг аймгаар шалгарсан нь бидний ажлын үр дүнг харуулж байна

73
09-20
Ч.Лодойсамбуу: Эх орныхоо төлөө явдаг хүн гэж байхгүй

74
09-19
ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2020.09.14-2020.09.18/

75
09-19
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд “Хүндэт доктор” цол олголоо

76
09-19
Гавъяат тамирчин Н.Төгсцогтын ээлжит тулаан маргааш болно

77
09-19
Бохирдсон энергиэ сард нэг удаа зайлшгүй цэвэрлэх шаардлагатай

78
09-19
Жишигт гологдсон “жингүй” бүтээн байгуулалт

79
09-19
Монголоос очсон тэмээнүүд гадаадын амьтны хүрээлэнгийн

80
09-19
Монгол бичгээ 700 сая юаниар “солих”-ыг ҮАБЗ яагаад зөвшөөрсөн бэ

81
09-19
Сөүл рүү дөрвөн удаа нислэг үйлдэж, 1000 иргэнээ авчирна

82
09-19
Залуу малчин бэлдэх асуудал дээр төрийн бодлого хэрэгтэй байна, Ерөнхийлөгчөө

83
09-18
Навчин дээр урласан итгэмээргүй үзэсгэлэнтэй 20 сийлбэр

84
09-18
НӨАТ-ын урамшууллын тохирол Ням гарагт явагдана

85
09-18
Европт халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж буйг анхааруулжээ

86
09-18
Ван И Монголд айлчлах үеэрээ харилцан бие биеэ хүндэтгэхийг уриаллаа

87
09-18
БНХАУ нээрээ л Монголыг бодсондоо л нүүрс авч байгаа юу

88
09-18
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүн гарлаа

89
09-18
"Дэлхийн Гитарын Өдөр"-ийг тохиолдуулан Yamaha F310 гитарыг онцлон хүргэж байна

90
09-18
Ц.Нямдорж: “Сахал” Эрдэнэбилэгийн эцэг нь Ли Чин Ши гэдэг хятад хүн шүү

91
09-18
Цагдаагийн офицер ингэж бичжээ

92
09-18
Л.Наранбаатар: Миний хувьд нэг намаас гарч нөгөө намд ороогүй, би АН-аас хоёр ч удаа хөөгдчихсөн хүн

93
09-18
Голландчууд хуванцраар "мөнхийн" зам бүтээлээ

94
09-18
Жижигхэн Монголыг төлөөлөхдөө том бай даа, гурав аа...

95
09-18
Үйлдвэрийн ослын тоо өмнөх оны мөн үеийнхээс 7.4 хувь буурчээ

96
09-18
Босоо хийморь байтугай бортоготой шээсээ ярин, сэвстэй гүзээндээ тээглэн янцаглах ТҮРҮҮ БӨХ

97
09-18
Боловсон хүчин ч үгүй, бодлого ч үгүй АН-ынхан

98
09-18
Төрийн тамгыг “доромжилсон” сайд төрд байж л байг уу?

99
09-18
“Авраамын гэрээ” ба шинэ Ойрхи Дорнод

100
09-18
Бундеслиг үзэгчтэй болно