BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг “халтуурдаж” байна

Монгол Улс урд хөршид халдвар тархаж эхлэхэд л хилээ хааж, дотооддоо хөл хорио тогтоосноор дэлхий нийтийг цочроогоод буй цар тахлыг дотооддоо алдаагүй цөөн улсын нэг болсон. 


Тийм ч учраас эдийн засгийн хүндрэлийг бууруулах, олон сарын хөл хорионд туйлдсан хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор УОК үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр шийдвэрлэсэн. Эрүүл мэндийн яам иргэд олон нийт, төрийн болон хувийн хэвшлийн аль ч байгууллагуудыг халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдөн ажиллахыг шаардаж байгаа. Гэтэл хамгийн их хүн цуглардаг, бөөгнөрөл үүсдэг кинотеатрууд халдвар хамгааллын дэглэмийг “халтуурдаж” байна. 

Кинотеатруудын үүдээр ороход халуун хэмжиж амны хаалт зүүхийг шаардаж зүүгээгүй иргэдэд нэг удаагийн амны хаалт өгч байгаа боловч орсон хойно иргэдэд тавих хяналт сул байлаа. Иргэд амны хаалтаа орсон даруйдаа авах, буруу зүүх, олноор бөөгнөрч суух, зай барихгүй байх зэргээр коронавирусын халдвараас сэргийлэх зөвлөмжийг мөрдөхгүй байв. Хүлээлгийн сандал дээр тухайн суудалд суухыг хориглосон наалт, тэмдэглэгээ байгаа ч үл тоон бие биедээ наалдан суусан харагдана. Үүнд шаардлага хяналтын ажилтан хэрэгтэй байгаа нь харагдаж байсан юм. 
 
Цаашлаад үзвэрийн билет захиалах, амттан худалдааны хэсэгт зай барих дүрэм үйлчилсэнгүй. Амны хаалт зүүхээс гадна хамгийн чухал үр дүнтэй дэглэм бол хүн хоорондын зайг барих гэдгийг хөл хорио тогтоосон цагаас онцолж ирсэн. Зай барих дэглэмийг заавал мөрдүүлэхийг эрүүл мэндийг сахин хамгаалагчид хэдэн сарын турш шаардаж байгаа боловч кинотеатр дотор дагаж мөрдөн байгаа хүн ховорхон байгаа нь харамсалтай. Эгнээ хоорондын зай аль аль талаасаа 1.5-2 метр байх ёстой боловч зай барих тэмдэглэгээг буруу наасан байв. Энэ мэтчилэн чанд мөрдөх ёстой дэглэмийг арай л сул биелүүлж байна. Кинотеатруудад эцэг эхтэйгээ хамт яваа хүүхдүүд олон байсан юм.
Эцэг эхчүүд аюулт вирусээс хүүхдээ хамгаалан хүн ихээр цугласан газраар дагуулж явахгүй байхыг эрүүл мэндийн яамнаас зөвлөсөн ч дагаж мөрдөхгүй байгаа нь харагдлаа. Кинотеатрын үйлчилгээний ажилтан “Коронавирусын тархалтаас сэргийлэх, эрүүл мэндийн яамнаас өгсөн заавар зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийж ажиллаж байгаа. Гэхдээ зарим иргэд шаардлагыг дагаж мөрдөхгүй байна” гэсэн юм.
Үзвэр эхлэхээс хэдхэн минутын өмнө хүмүүсийг нэгэн зэрэг оруулснаар тасалбар таслуулахад бөөгнөрөл үүсэв. Үйлчилгээний ажилтан хүнтэй 1.5-2 метрийн зайнаас харьцах ёстой боловч бужигнасан олон дунд тэр дүрэм мартагдлаа. Ороход ч, гарахад ч бөөгнөрсөн хүмүүс. Танхим дотор хоёр суудалд үйлчлүүлэгчид суугаад дараагийн хүмүүс хоёр суудлын зайтай байхаар зөв зохион байгуулан суулгажээ. Гэсэн хэдий ч дүрэм журмыг дагадаггүй хэсэг хүмүүс гурав дөрвөөрөө суусан харагдана. Үүнд шаардлага тавьж байгаа ажилтан алга. Кино дуусаад танхимаас гарах хэсэгт мөн л бөөгнөрөл үүсч байлаа. 
Энэ талаар иргэн Б.Энх-Амгалан “Үүдээр ороход халуун шалгаж, маск зүүхийг шаардаж байсан хэрнээ дотроо бужигнасан, зай барьсан юм байхгүй байна. Гадаа зааланд бөөгнөрч сууж байснаа танхим дотор ороод зай барих нь ямар ч үр дүнгүй л санагдаж байна” гэв. Үзвэр үйлчилгээний газрууд эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх үүрэгтэй гэж заасан. Энэ үүргийнхээ дагуу халдвар хамгааллын дэглэмийг дагаж мөрдөж байгаа бол “халтуурдахгүйгээр” дагасан шиг дагаж биелүүлсэн шиг биелүүлмээр байна. 
 
 
Б.Бямбажаргал
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг “халтуурдаж” байна
Бусад мэдээ ▼

1
09-23
Ерөнхийлөгчийн охин Намууны гэр бүл

2
09-23
Японы компани коронавирус устгадаг хэт ягаан туяаны гэрэл бүтээжээ

3
09-23
Л.Содномдорж: Хуримтлалаа найдвартай, эрсдэлгүй, банкинд хийхийг зорьж ГОЛОМТ-ыг сонгосон

4
09-23
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 75 дугаар чуулганы үеэр Ши Жиньпин юу ярив?

5
09-23
Аки башёд “Качгоши” буюу 8 давсан 5 сумоч байна

6
09-23
Чихэвчний буруу хэрэглээ сонсголын аппарат зүүх хүртэл эрсдэл дагуулдаг

7
09-23
Тамхи татаад мөнгө авсан түүх

8
09-23
Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хооронд нь холбоно

9
09-23
"Лантуу дохио ТББ" -аас "ХҮН БАЙ" хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнийг уриаллаа

10
09-23
Алдаагаа айдас болгосон АРДЧИЛСАН НАМ “хөрөнгөтнүүдийн” өмнө сөхөрлөө

11
09-23
10 дугаар сард нээлтээ хийх Монгол кинонууд

12
09-23
ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн “Хууль бус” томилгоо хэрээс хэтэрлээ

13
09-23
Оросууд Сугар гарагийг “Манай гараг” гэж мэдэгдлээ

14
09-23
Монгол улс: Хүний эрхийн байдлыг сайжруулахын тулд илүү ихийг хийх ёстой

15
09-23
О.Осоржамаагийн биед халдсан иргэнийг олж тогтоожээ

16
09-23
Улсын онцгой комисс 12 мянган төгрөгний үнэтэй халуун хэмжигчийг 200 мянгаар худалдан авчээ

17
09-23
Налайхын замд автомашинууд мөргөлдсон ноцтой осол гарлаа

18
09-23
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 75 дугаар чуулганы үеэр В.Путин юу хэлэв?

19
09-23
Намрын тухай бичсэн яруу найрагчдын шүлгүүд

20
09-23
Дорнод аймаг: Туршлага судлах, сургалтын аялал зохин байгууллаа

21
09-23
Очирдагинас ХХК-ны ЭКСПОРТЫН шинэ үйлдвэрийн чанар, стандарт олон улсад баталгаажлаа

22
09-23
Зам засварын тендерийг өвөл зарладаг болгоё

23
09-23
VIPEXPO.MN вэбсайт имижээ шинэчилж, илүү хялбар болжээ

24
09-22
Энэтхэг, Тайвань, Вьетнамын нүүрсний хэрэгцээ өсчээ

25
09-22
Мөрдөгч нарт сургалт зохион байгууллаа

26
09-22
15-хан настай охин санаатайгаар галт тэрэгний урдуур орсон байж болзошгүй

27
09-22
ШӨХТГ-аас Туяарах сануулга өглөө

28
09-22
Монголбанк “Тинк банк” хөтөлбөрийн хүрээнд МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

29
09-22
Автомашины азын дугаарыг иргэдэд олгохгүй боллоо

30
09-22
НОК-т цугларсан хандивын мөнгийг үргүй зарцуулсан болох нь тогтоогджээ

31
09-22
Налайхын замын зорчих хэсгийн арын хэсэгт өнгө хучилтын ажил эхэлнэ

32
09-22
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Алдагдсан өмч хөрөнгөө улс эргүүлж авах нь бусдын хувийн өмчрүү халдаж буй хэрэг биш

33
09-22
О.Осоржамаа дахиад гудамжинд танихгүй хүмүүст зодуулжээ

34
09-22
15 настай охин галт тэргэнд дайруулжээ

35
09-22
Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр албан тушаалаа ашиглан, их хэмжээний мөнгө шамшигдуулсан уу?

36
09-22
Ж.Нямаа: Архидалт охидод хамгийн их АЙДАС, ТҮГШҮҮР дагуулж байна

37
09-22
Н.Баярсайханд 2.8 жилийн ял оноолоо

38
09-22
Байгаль нуурын газар хөдлөлт Улаанбаатар хотод мэдрэгджээ

39
09-22
Үрс минь үхэж л байг уу?

40
09-22
Венесуэл улсын мөнгөн тэмдэгтийн ханш хэрхэн унасныг зургаар тодорхой харуулжээ

41
09-22
"Оймс" Н.Баярсайханыг хахуулын хэргийг хэлэлцсэн хурлын үеэр Чингэлтэйн шүүх дээр Ш.Раднаасэд заларсан нь ТОХИОЛДОЛ байсан уу!

42
09-22
Хожимдсон боловсролын хойноос бэлгэвч тараагаад нэмэргүй

43
09-22
Англид хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ

44
09-22
Б.Буджаргал 125 км зам туулж, түрүүллээ

45
09-22
Энэтхэгийн анхны ерөнхий сайд ЖАВАХАРЛАЛ НEРУ

46
09-22
НҮҮРСНИЙ ЗАМ

47
09-22
Цэмцгэр энэ гэрт цэцэг шиг охин хагдарсан

48
09-22
Хэнд ч бүү НАЙД

49
09-22
Оросын эмийн сангуудаар коронавирусний эмийг худалдаж эхэлжээ

50
09-22
Допинг гэдэг “мангаа”-гаас бөхчүүдээ яаж аврах вэ?

51
09-22
АН-д хийсэн аудитын шалгалтаар 8 тэрбумын зөрчил илэрчээ

52
09-21
Дархан, сэлэнгийг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болгох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ

53
09-21
Есөн настай охин хүчирхийлэлд өртөн нас барлаа

54
09-21
“Алтан намар-2020” арга хэмжээнд Өмнөговь анх удаа “ШИЛДЭГ АЙМАГ”-аар шалгарлаа

55
09-21
Ардчилсан нам зөвхөн Л.Болдын байранд ч биш, бүр Л.Болдод "толгой хорогдох уу"

56
09-21
“Чингис хаан банк”-ны хувьцаа эзэмшигч Ц.Баярсайханыг АТГ шалгаж эхэллээ

57
09-21
Эдийн засагч Э.Батшугар хямралын дүр зургийг хагас жилийн өмнө хэлж байжээ

58
09-21
Ерөнхий Сайд У.Хүрэлсүх ГХЯ-ы Консулын Газрын Захирал Л.Мөнхтүшигийг загнав

59
09-21
ХӨСҮТ: Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын иргэнээс КОВИД-19 илэрлээ

60
09-21
Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ-д хийх айлчлал эхэллээ

61
09-21
Шүүгч таалал төгссөн нь ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх үү

62
09-21
ШТС-уудын шалгалтын хариуг Б.Лхагва дарга яагаад нуув?

63
09-21
Г.Рассель: Н.Төгсцогт миний хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг

64
09-21
Япончуудын 75 хувь нь шинэ Засгийн газрыг дэмжиж байна

65
09-21
iPhone 12 гар утасны хятад хуулбар оригиналаасаа түрүүлж гарчээ

66
09-21
АНУ: “Шинэ ерөнхийлөгч томилогдтол дээд шүүхийн шүүгчийг сонгохгүй”

67
09-21
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д айлчилж байна

68
09-21
Хятадын Элчин сайд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид “Хоёр нүүртэн” гэж сануулга өглөө

69
09-21
Н.Төгсцогт дэлхийн аваргын төлөө тулалдахаар боллоо

70
09-21
Доогуураа орон нутгийн сонгууль дээгүүрээ 2021 оны оршил явагдаад байна уу?

71
09-21
Гудамжинд гарсан АН-ын эцсийн орогнох цэг нь Монголын төр болсон уу!

72
09-20
Ө.Баянмөнх: Гурван жил дараалан шилдэг аймгаар шалгарсан нь бидний ажлын үр дүнг харуулж байна

73
09-20
Ч.Лодойсамбуу: Эх орныхоо төлөө явдаг хүн гэж байхгүй

74
09-19
ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2020.09.14-2020.09.18/

75
09-19
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд “Хүндэт доктор” цол олголоо

76
09-19
Гавъяат тамирчин Н.Төгсцогтын ээлжит тулаан маргааш болно

77
09-19
Бохирдсон энергиэ сард нэг удаа зайлшгүй цэвэрлэх шаардлагатай

78
09-19
Жишигт гологдсон “жингүй” бүтээн байгуулалт

79
09-19
Монголоос очсон тэмээнүүд гадаадын амьтны хүрээлэнгийн

80
09-19
Монгол бичгээ 700 сая юаниар “солих”-ыг ҮАБЗ яагаад зөвшөөрсөн бэ

81
09-19
Сөүл рүү дөрвөн удаа нислэг үйлдэж, 1000 иргэнээ авчирна

82
09-19
Залуу малчин бэлдэх асуудал дээр төрийн бодлого хэрэгтэй байна, Ерөнхийлөгчөө

83
09-18
Навчин дээр урласан итгэмээргүй үзэсгэлэнтэй 20 сийлбэр

84
09-18
НӨАТ-ын урамшууллын тохирол Ням гарагт явагдана

85
09-18
Европт халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж буйг анхааруулжээ

86
09-18
Ван И Монголд айлчлах үеэрээ харилцан бие биеэ хүндэтгэхийг уриаллаа

87
09-18
БНХАУ нээрээ л Монголыг бодсондоо л нүүрс авч байгаа юу

88
09-18
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүн гарлаа

89
09-18
"Дэлхийн Гитарын Өдөр"-ийг тохиолдуулан Yamaha F310 гитарыг онцлон хүргэж байна

90
09-18
Ц.Нямдорж: “Сахал” Эрдэнэбилэгийн эцэг нь Ли Чин Ши гэдэг хятад хүн шүү

91
09-18
Цагдаагийн офицер ингэж бичжээ

92
09-18
Л.Наранбаатар: Миний хувьд нэг намаас гарч нөгөө намд ороогүй, би АН-аас хоёр ч удаа хөөгдчихсөн хүн

93
09-18
Голландчууд хуванцраар "мөнхийн" зам бүтээлээ

94
09-18
Жижигхэн Монголыг төлөөлөхдөө том бай даа, гурав аа...

95
09-18
Үйлдвэрийн ослын тоо өмнөх оны мөн үеийнхээс 7.4 хувь буурчээ

96
09-18
Босоо хийморь байтугай бортоготой шээсээ ярин, сэвстэй гүзээндээ тээглэн янцаглах ТҮРҮҮ БӨХ

97
09-18
Боловсон хүчин ч үгүй, бодлого ч үгүй АН-ынхан

98
09-18
Төрийн тамгыг “доромжилсон” сайд төрд байж л байг уу?

99
09-18
“Авраамын гэрээ” ба шинэ Ойрхи Дорнод

100
09-18
Бундеслиг үзэгчтэй болно