BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Хирошимагийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийн дурсамж

Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд АНУ-ын Зэвсэгт хүчин Японы Хирошима хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдсөний 75 жилийн ой өнөөдөр тохиож байна.


 Тодруулбал, 1945 оны наймдугаар сарын 6-нд Хирошима, 9-нд Нагасаки хот атомын бөмбөгөнд өртсөн. Энэ үеэр Хирошимагийн 350 мянган иргэнээс 140 мянга нь дэлбэрэлтэд өртөж, Нагасакид 74 мянган хүн нас барсан гашуун түүхтэй. Энэ бөмбөгдөлтийн улмаас Япон холбоотнуудад бууж өгч, 1945 оны наймдугаар сарын 14-нд Ази тивд дайн дууссан юм. Энэхүү аймшигт үйл явдлын гэрч болох дэлбэрэлтээс амьд үлдсэн хүмүүс хэрхэн аж төрж байгаа талаарх мэдээллийг “BBC” сайтаас орчуулан хүргэж байна.

Теруко Уено: Миний туулсан зовлон тамтай ижил
 
Энэ дэлбэрэлтээс амьд үлдсэн хүмүүсийг Япон улсад “хибакуша” хэмээн нэрлэдэг. Амьд үлдэгсэд цацрагийн хордлогонд орж, сэтгэл зүйн гүн хямрал зэрэг аймшигт үзэгдлүүдтэй нүүр тулсан юм. Их Британийн гэрэл зургийн сурвалжлагч Карен Ли Стөү энэ түүхэн үйл явдлыг гэрчлэх эмэгтэйчүүдийн тухай гайхширмаар түүхийг ярилаа. 75 жилийн өмнөх дэлбэрэлтийн үеэр тэрээр гурван эмэгтэйтэй хамт зургаа даруулж, ярилцлага авчээ. Энэ гурван эмэгтэйн эхнийх нь Теруко Уено.  1945 оны наймдугаар сарын 6-ны бөмбөгдөлтийн үед Теруко сувилагчийн сургуулийн хоёрдугаар курст суралцдаг, 15 настай охин байлаа. Тэрээр Хирошимагийн Улаан загалмайн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан юм. Дэлбэрэлтийн дараа эмнэлгийн дотуур байр шатаж сурагчдыг галаас зөөжээ. Теруко дүрэлзсэн галаас сурагчдыг аврахад тусалсан ч галд түүний ангийн олон оюутан  өртөж нас барсан юм. Тэрээр юу ч идэхгүй балга ус уучихаад л дэлбэрэлтийн улмаас маш их гэмтсэн хохирогчдыг эмчилж байснаа одоо ч санадаг гэжээ. Сургуулиа төгссөнийхөө дараа Теруко эмнэлэгтээ арьс нөхөх мэс заслын эмчээр үргэлжлүүлэн ажиллажээ. Тэр өвчтөнүүдийн ташаа, гуяны арьснаас нь авч түлэгдсэн хэсэгт нь нөхөж байсан аж. Тэрээр “Би тамд очиж үзээгүй, ямар байдгийг нь ч мэдэхгүй. Гэхдээ там бидний амссан зовлонтой төстэй байх. Ийм зүйл ахин тохиолдохыг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Хүмүүс цөмийн зэвсгийг устгахыг маш хүчтэй дэмжиж байна. Миний бодлоор үүний эсрэг орон нутгийн удирдлагууд арга хэмжээ авах нь эхний үе шат юм. Дараа нь бид энэ үйлдэлдээ дэлхийн бүх удирдагчдыг уриална” гэж ярьжээ.  
Теруко  мөн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн Тацуяукитай гэрлэж, анхны хүүхдээ төрүүлэхдээ эрүүл байх болов уу, амьд үлдэх болов уу хэмээн санаа зовниж байв.  Гэвч түүний охин Томоко эсэн мэнд төрсөн нь Терукод маш их урам зориг өгчээ. “Хүмүүс 75 жилийн турш энд өвс ногоо, мод ургахгүй гэж хэлсэн. Гэхдээ Хирошима үзэсгэлэнт ногоон тал, голоор хүрээлэгдсэн хот болсон.
Ирээдүй бидний гарт байна. Бид өөрсдийн төсөөлөл дэх амар амгалан ертөнцийг бүтээхийн төлөө чадах бүхнээ хийх ёстой” гэж Терукогийн охин Томоко ярьжээ. Харин Терукогийн зээ охин Кунико “Бөмбөгдөлтийн үеийн хотыг төсөөлж чадахгүй байна. Учир нь би зөвхөн дахин бүтээн байгуулалт хийгдсэн Хирошимаг л мэднэ. Гэхдээ бөмбөгдөлтийн улмаас хотын бүх зүйл хүмүүс, шувуу, өвс ногоо хүртэл шатсаныг “хибакуша” болох эмээгээсээ нотлох баримттайгаар сонссон. Дэлбэрэлтийн улмаас нас барсан хүмүүсийн гэр бүл найз нөхөд нь бөмбөгдөлтийн дараа дотны хүмүүсээ  олохоор хот руу ирсэн. Тэд  болсон үйл явдлыг хараад маш их зовж шаналсан гэсэн. Гэхдээ энэ дэлбэрэлтээс амьд үлдсэн хүмүүс болох “хибакуша” нар цацрагт бодисын хор нөлөөнөөс одоо ч зовж шаналсаар байна ” гэсэн юм.
 
 
Эмики Окада:  Одоо хүртэл нар жаргаж байгаа нь хот шатаж буй юм шиг санагддаг
 
 
Хирошимад дэлбэрэлт болох үед Эмико найман настай байлаа. Түүний эгч Миекогоос гадна дөрвөн хамаатан нь бөмбөгдөлтөд өртөж нас барсан юм. “Эгч маань тэр өглөө гэрээсээ гарч явахдаа удахгүй уулзъя гэж хэлсэн боловч буцаж ирээгүй. Тэр дөнгөж 12 настай амьдрах хүслээр дүүрэн охин байсан юм. Түүнд юу тохиолдсоныг хэн ч мэдээгүй. Цогцос нь олдоогүй тул хаа нэгтээ амьд байх ёстой гээд эцэг эх маань цөхрөнгөө бартал хайсан. Ээж маань тэр үед жирэмсэн байсан ч зулбачихсан. Цацраг туяа биед хор нөлөөтэйг бид мэдээгүй. Ер нь мэддэг хүн нэг ч байгаагүй. Дэлбэрэлтийн дараагаас үс маань унаж, буйлнаас минь цус гарч эхэлсэн. Би үнэхээр их туйлдсан учраас үргэлж хэвтэж амарч байлаа. 12 жилийн дараа цус багадалттай гэж оношлогдсон. Дэлбэрэлтийн дараагаас нар гүн улаанаар жаргаж, хүмүүсийн царай ч мөн тийм улаан болсон байв. Гурван өдөр, гурван шөнийн турш хот шатсан. Одоо ч би нар жаргахыг үзэн яддаг. Яг л хот шатаж байгаа мэт санагдаад байдаг юм. Тэр үед хоол олж идэх хамгийн том асуудал байлаа. Хүмүүс нэг нэгнийхээ хүнсийг хулгайлж байсан. Ус үнэхээр сайхан амттайг мэдэрсэн” хэмээн Эмики дурсжээ. Мөн тэрээр “Олон хүн дэлхийн энх тайвны тухай ярьдаг ч үйлдэл хийдэггүй. Хүн бүр хичээвэл  амар амгалан дэлхийг бүтээж чадна. Би миний үр, ач зээ нар тайван дэлхийд өдөр бүр инээмсэглэж амьдраасай гэж хүсдэг ” гэсэн юм. 
 
 
Рейко Хада: Конпира уул миний амийг аварсан
 
 
Нагасаки хотыг 1945 оны наймдугаар сарын 9-нд бөмбөгдөхөд Рейко Хада есөн настай байв. Өглөө нь анхааруулах дохио өгсөн тул Рейко гэртээ үлдсэн юм. Дохиоллын дараа тэр ойролцоох сүм рүүгээ очиход хөршийнх нь хүүхдүүд сургуульдаа явахын оронд тэнд хичээллэж байв. Сүмд 40 минут  хичээллэсний дараа багш нар сурагчдаа тараасан тул тэр гэр лүүгээ буцжээ. “Дотор юу болж байгааг мэдэлгүй би шууд гэр лүүгээ орчихсон. Гэтэл гэнэт миний нүдний өмнө гал дүрэлзэж эхэлсэн. Шар, улбар шар, ногоон өнгө холилдон нүд эрээлжилж байсан. Юу болж байгааг гайхсаар байтал бүх зүйл болоод өнгөрсөн. Ганцаар үлдсэн мэт мэдрэмж төрсөн. Дараах нь маш чанга нүргэлсэн дуу сонсогдож бүх зүйл харанхуйлсан.  Гэнэт би гэр дотроо ээжийгээ хайсан ч олоогүй. Конпира уул миний амийг аварсан. Олон хүн уул руу зугтаж амьд гарсан. Хүмүүсийн нүд нь бүлтийчихсэн, үс нь арзайчихсан, арьс нь түлэгдчихсэн бараг л нүцгэн шахуу явж байсан. Зугтсан хүмүүс хувийн коллежийн танхимд хоргодсон юм. Тэд ус гуйсан. Би ойролцоох гол руу гүйж хагархай аяга, шанагаар ус авчирсан. Гэвч ус балгачихаад тэд нэг нэгээрээ үхчихсэн. Зун учраас  хүүрнийх нь аймшигт үнэр хамар сэтлэх шахаж байсан тул чандарласан. 
 
 
 
Коллежийн усан санд бөөнөөрөө овоо­ролдчихсон цогцоснуудыг модны хэлтэрхий дээр оршуулсан. Нас барсан хүн хэн гэдгийг нь мэдэхэд маш хэцүү байсан” хэмээн дурссан байна. Тэрээр “Бид өөр улсад амьдарч, өөр хэлээр ярьдаг ч амар тайван амьдрах цор ганцхан хүсэлтэй.
 
 
 
Тиймээс ирээдүйд ийм зүйл дахин болохгүй гэж би итгэдэг. Бид цөмийн зэвсэг хэрэглэхийг хэзээ ч зөвшөөрч болохгүй” гэжээ. 
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Хирошимагийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийн дурсамж
Бусад мэдээ ▼

1
09-26
BOLOD.MN ДОЛОО ХОНОГЫН ТОЙМ: ЦЭЦЭГ шиг охиноо үдэж, ӨЛӨН маркетинг дуулиан дэгдээсэн ДОЛОО ХОНОГ

2
09-26
Сонгинохайрханчуудын “Азын тойрог”

3
09-26
Энхийг сахиулагчдыг төрийн одон медалиар шагнажээ

4
09-26
Нийт 417 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

5
09-26
ЭХЭМҮТ-д угаартсан долоон хүүхэд ирж тусламж авчээ

6
09-26
Ирэх сараас Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг оюутнууд Япон руу нэвтрэх боломжтой болно

7
09-26
ЮНЕСКО-гийн өвийг сүйтгэх даланг Монголчууд барьж байна

8
09-25
Хэнтий аймгийн Засаг дарга 50 хоногт...

9
09-25
Эдийн засгийн өндөр мэдлэгтэй гэгддэг Э.Батшугар НИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшинэ

10
09-25
UB Пропертиз: 0 хувийн хүүтэй зээлээр санхүүгийн дарамтгүй шинэ орон сууцтай болоорой

11
09-25
ЮНЕСКО-гийн өвийг сүйтгэх даланг Монголчууд барьж байна

12
09-25
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа

13
09-25
Дугуйн тамирчид улсын аваргын төлөө өрсөлдөж байна

14
09-25
2017 онд сураггүй болсон хүний цогцсыг уурхайгаас олжээ

15
09-25
Саарал жагсаалт: ФАТФ-ын гишүүд ирэх сард Монголд ажиллана

16
09-25
Хуучин бүхэн "ул" болох учиргүй ээ

17
09-25
Хүүхдийн мэргэжлийн 10 эмч ирэх сараас 1800-0119 дугаараар томуугийн талаар зөвлөгөө өгч эхэлнэ

18
09-25
НАМ биш ЗАМ ялна

19
09-25
Монголын эдийн засаг уул уурхайдаа л түшиглэж босно

20
09-25
"Байерн" Европын супер цомд түрүүллээ

21
09-25
БНСУ-ын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа

22
09-25
Шүдний эмнэлгийн “шүдний өвчин” эдгэх үү, буглах уу

23
09-25
Архи, согтууруулах ундааг ням гараг бүр худалдахгүй байх санал гаргажээ

24
09-25
Төрийн албан хаагчдаас ХАНДИВ НЭРЭЭР мөнгө татсан уу?

25
09-25
Д.Мөнх-Эрдэнэ: С.Эрдэнэ дахиж АН-ын хаалгаар шагайж чадахгүй болтлоо луйвар хийсэн...

26
09-25
Ц.Туваан, Д.Пүрэвдаваа нараар удирдуулж доройтсон АРДЧИЛСАН НАМ

27
09-25
Хуучин бүхэн "ул" болох учиргүй ээ

28
09-25
Амласныг нэхье

29
09-25
Г.Ундармаа: Үзэгчдэдээ дэлхийн хэмжээний чанартай кино үзүүлье гэж зорьсон

30
09-24
Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан “Ядуурлаас ангижруулахуй-Хятад Улс” сэдэвт цахим сурвалжилгын нээлт амжилттай боллоо

31
09-24
Хорин жилийн түүхтэй АН хоёр, гуравхан хүнд "хагалуулж" байвал та нарт АСУУДАЛ байна

32
09-24
Дахин “амилсан” ШӨХТГ

33
09-24
Л.Оюун-Эрдэнэ: Би Д.Гэрэлийг зүгээр орхихгүй

34
09-24
Э.Батшугар НИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байна

35
09-24
Супермодель Бар Рафаэли шүүхээр шийтгэгдэв

36
09-24
У.Хүрэлсүх: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатанд нь сайжруулах хэрэгтэй

37
09-24
Байнгын засвартай, баатар хотын замууд

38
09-24
Д.Ядамдоржийг ШШҮХ-ийн даргаар томиллоо

39
09-24
2020 оны эхний хагас жил: Бид хаана байна вэ?

40
09-24
“Johnson & Johnson” компанийн вакцины гуравдугаар үе шатны туршилт эхэллээ

41
09-24
“Ковид-19”-ийн нөлөөгөөр 10 гаруй мянган хүн ажилгүй болсон уу

42
09-24
Франкфуртаас 209 иргэн эх орондоо ирлээ

43
09-24
Гадаад яамны газрын захирлуудтай танилц

44
09-24
Д.Трамп: Коронавирусыг дэлхийд тараасан Хятадад НҮБ хариуцлага тооцох хэрэгтэй

45
09-24
Архичдыг албадан эмчилье

46
09-24
Польшийн цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байсан хурандаа Ш.Цогбаатар НЦУГ-ын даргаар томилогджээ

47
09-24
О.Мөнгөншагай: “Хурд” группын барилгын тусгай зөвшөөрлийг цуцална

48
09-23
Ерөнхийлөгчийн охин Намууны гэр бүл

49
09-23
Японы компани коронавирус устгадаг хэт ягаан туяаны гэрэл бүтээжээ

50
09-23
Л.Содномдорж: Хуримтлалаа найдвартай, эрсдэлгүй, банкинд хийхийг зорьж ГОЛОМТ-ыг сонгосон

51
09-23
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 75 дугаар чуулганы үеэр Ши Жиньпин юу ярив?

52
09-23
Аки башёд “Качгоши” буюу 8 давсан 5 сумоч байна

53
09-23
Чихэвчний буруу хэрэглээ сонсголын аппарат зүүх хүртэл эрсдэл дагуулдаг

54
09-23
Тамхи татаад мөнгө авсан түүх

55
09-23
Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хооронд нь холбоно

56
09-23
"Лантуу дохио ТББ" -аас "ХҮН БАЙ" хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнийг уриаллаа

57
09-23
Алдаагаа айдас болгосон АРДЧИЛСАН НАМ “хөрөнгөтнүүдийн” өмнө сөхөрлөө

58
09-23
10 дугаар сард нээлтээ хийх Монгол кинонууд

59
09-23
ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн “Хууль бус” томилгоо хэрээс хэтэрлээ

60
09-23
Оросууд Сугар гарагийг “Манай гараг” гэж мэдэгдлээ

61
09-23
Монгол улс: Хүний эрхийн байдлыг сайжруулахын тулд илүү ихийг хийх ёстой

62
09-23
О.Осоржамаагийн биед халдсан иргэнийг олж тогтоожээ

63
09-23
Улсын онцгой комисс 12 мянган төгрөгний үнэтэй халуун хэмжигчийг 200 мянгаар худалдан авчээ

64
09-23
Налайхын замд автомашинууд мөргөлдсон ноцтой осол гарлаа

65
09-23
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 75 дугаар чуулганы үеэр В.Путин юу хэлэв?

66
09-23
Намрын тухай бичсэн яруу найрагчдын шүлгүүд

67
09-23
Дорнод аймаг: Туршлага судлах, сургалтын аялал зохин байгууллаа

68
09-23
Очирдагинас ХХК-ны ЭКСПОРТЫН шинэ үйлдвэрийн чанар, стандарт олон улсад баталгаажлаа

69
09-23
Зам засварын тендерийг өвөл зарладаг болгоё

70
09-23
VIPEXPO.MN вэбсайт имижээ шинэчилж, илүү хялбар болжээ

71
09-22
Энэтхэг, Тайвань, Вьетнамын нүүрсний хэрэгцээ өсчээ

72
09-22
Мөрдөгч нарт сургалт зохион байгууллаа

73
09-22
15-хан настай охин санаатайгаар галт тэрэгний урдуур орсон байж болзошгүй

74
09-22
ШӨХТГ-аас Туяарах сануулга өглөө

75
09-22
Монголбанк “Тинк банк” хөтөлбөрийн хүрээнд МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

76
09-22
Автомашины азын дугаарыг иргэдэд олгохгүй боллоо

77
09-22
НОК-т цугларсан хандивын мөнгийг үргүй зарцуулсан болох нь тогтоогджээ

78
09-22
Налайхын замын зорчих хэсгийн арын хэсэгт өнгө хучилтын ажил эхэлнэ

79
09-22
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Алдагдсан өмч хөрөнгөө улс эргүүлж авах нь бусдын хувийн өмчрүү халдаж буй хэрэг биш

80
09-22
О.Осоржамаа дахиад гудамжинд танихгүй хүмүүст зодуулжээ

81
09-22
15 настай охин галт тэргэнд дайруулжээ

82
09-22
Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр албан тушаалаа ашиглан, их хэмжээний мөнгө шамшигдуулсан уу?

83
09-22
Ж.Нямаа: Архидалт охидод хамгийн их АЙДАС, ТҮГШҮҮР дагуулж байна

84
09-22
Н.Баярсайханд 2.8 жилийн ял оноолоо

85
09-22
Байгаль нуурын газар хөдлөлт Улаанбаатар хотод мэдрэгджээ

86
09-22
Үрс минь үхэж л байг уу?

87
09-22
Венесуэл улсын мөнгөн тэмдэгтийн ханш хэрхэн унасныг зургаар тодорхой харуулжээ

88
09-22
"Оймс" Н.Баярсайханыг хахуулын хэргийг хэлэлцсэн хурлын үеэр Чингэлтэйн шүүх дээр Ш.Раднаасэд заларсан нь ТОХИОЛДОЛ байсан уу!

89
09-22
Хожимдсон боловсролын хойноос бэлгэвч тараагаад нэмэргүй

90
09-22
Англид хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ

91
09-22
Б.Буджаргал 125 км зам туулж, түрүүллээ

92
09-22
Энэтхэгийн анхны ерөнхий сайд ЖАВАХАРЛАЛ НEРУ

93
09-22
НҮҮРСНИЙ ЗАМ

94
09-22
Цэмцгэр энэ гэрт цэцэг шиг охин хагдарсан

95
09-22
Хэнд ч бүү НАЙД

96
09-22
Оросын эмийн сангуудаар коронавирусний эмийг худалдаж эхэлжээ

97
09-22
Допинг гэдэг “мангаа”-гаас бөхчүүдээ яаж аврах вэ?

98
09-22
АН-д хийсэн аудитын шалгалтаар 8 тэрбумын зөрчил илэрчээ

99
09-21
Дархан, сэлэнгийг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болгох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ

100
09-21
Есөн настай охин хүчирхийлэлд өртөн нас барлаа