BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Бейрутын дэлбэрэлт ба Ливанд нүүрлээд буй сорилт

Мягмар гаригт буюу өчигдөр Ливан Улсын нийслэл Бейрутад дэлбэрэлт болж тус дэлбэрэлтэд одоогийн байдлаар 100 хүн амиа алдаж, 4000 гаруй хүн шархадсан тухай мэдээ байна.


Дэлбэрэлт хотыг бүхэлд нь доргиожээ. Тус улсын Ерөнхийлөгч Мишель Аун “6 жилийн турш 2,750 тонн аммонийн нитратыг аюултай байдлаар хадгалж байсан” гэж мэдэгдэв.

Тэрбээр өнөөдөр Засгийн газрын яаралтай хуралдааныг товлоод хоёр долоо хоногийн онц байдал зарлах ёстой гэжээ.

Мөн тус улс лхагва гаригаас эхлэн гурван хоногийг албан ёсны гашуудлын өдөр болгон зарлаад байна.

Ерөнхийлөгч Аун мөн Засгийн газрын яаралтай тусламжийн хөрөнгөөс 100 тэрбум лир буюу 50.5 сая фунт стерлингийн хөрөнгө гаргахыг мэдэгджээ.

“Бид асар том гамшгийн гэрч болж байна” гэж Ливаны Улаан загалмайн тэргүүн Жорж Кеттани орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярьжээ. 

“Хаа сайгүй хохирогчид, хохирол амссан газар нутаг.”

“100 гаруй хүн амиа алдлаа. Манай багууд ойр хавийн газруудад эрэн хайх, аврах ажиллагааг явуулж байна” гэж Ливаны Улаан загалмайн хорооноос лхагва гаригт хийсэн мэдэгдэлдээ нэмж хэллээ.

Холбогдох албаны хүмүүс дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор мөрдөх ажиллагааг явуулж байгаа аж. Ливан улсын Батлан ​​хамгаалахын зөвлөлөөс дэлбэрэлтийг өдөөгчид “хамгийн дээд шийтгэл” оногдуулах болно хэмээн хариуцлагатайгаар мэдэгджээ.

Аммонийн нитратыг 2013 онд тус хотын боомтод онгоцоор тээвэрлэн ирж дараа нь тэнд байсан агуулхад хадгалж байсан гэж мэдээлж байна.

Коронавирусийн дэгдэлтээс шалтгаалан Ливанд төдийгүй дэлхий дахинд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдаг үүсч байгаа энэ үед хүндрэлтэй байсан эдийн засгийг бүр ч уналтад оруулах болоод байна.

2005 онд экс Ерөнхий сайд Рафик Харирыг машинтай нь дэлбэлж хөнөөсөн хэрэг гарсан. Тус хэргийн шүүх хурал мөн ирэх баасан гаригт болох гэж байсан юм. Ийнхүү шүүх хурлын өмнөхөн илүү хурцадмал нөхцөл байдал үүсээд байна. Мөн экс Ерөнхий сайдын авто машин дэлбэрсэн газрын ойролцоо энэхүү дэлбэрэлт болжээ.

Юу болсон бэ?

Дэлбэрэлт мягмар гарагт орон нутгийн цагаар 18:00 цагийн үед болсон. ВВС-ийн сэтгүүлч мэдээлэхдээ Бейрутын дэлбэрэлтийн дараа боомтын ойролцоо маш олон цогцос байгаа тухай болон их хэмжээний хохирол учирсныг хэлжээ.

Тус дэлбэрэлтийн гэрч болсон дүрс бичлэгт дэлбэрэлтэд өртсөн барилга, байгууламж, машинууд харагдаж байсан. Тэгвэл орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нурангид дарагдсан иргэдийг харуулсан байна. 

“Энэ хавийн бүх барилга нурсан. Би харанхуйд хагарч сүйдсэн нуранги дундуур явж байна” гэж нэг гэрч боомтын ойролцоо AFP агентлагт ярьжээ. Эмнэлгүүдийн барилга ч нурсан учир иргэд эмнэлгийн тусламж авахад хүндрэлтэй байгаа юм.

Хади Насраллах, ВВС-д ярихдаа: Би гал харсан, гэвч дэлбэрэлт болно гэдгийг хараахан мэдээгүй. Бид дотогшоо орсон. Дэлбэрэлттэй хэт ойрхон байсан болохоор би гэнэт сонсголоо алдсан. Хэдэн секундын турш сонсголоо алдахдаа ямар нэг муу юм болоод байгааг мэдсэн. Тэгтэл гэнэт барилгын шил дээрээс унаад ирсэн.

Сэтгүүлч Суннива Рөүз: “Оройхон Бейрут руу явахад гэрэл багатай дээрээс нь  гудамжнууд шил, барилгын нурангид бүрхэгдсэн, түргэн тусламжийн машинууд явахад бэрх, туйлын эмх замбараагүй байдалтай байсан. Намайг очиход боомт руу явах замыг арми хаасан байсан бөгөөд хоёр дахь дэлбэрэлт болж болзошгүй учир хол байхыг сануулсан. Орой болтол тэнгэрт утаа байсаар байсан. Хот бүхэлдээ хар өнгөтэй, эргэн тойрон явахад хэцүү, хүмүүс цусаар бүрхэгдсэн байв.” хэмээн үйл явдлын гэрчүүд ярьжээ.

Аммонийн нитрат гэж юу вэ?

Аммонийн нитратыг маш олон янзаар хэрэглэдэг байна. Гэхдээ хамгийн түгээмэл хоёр хэрэглээ байдгийн нэг нь хөдөө аж ахуйд бордооны зориулалтаар хэрэглэдэг бол нөгөө нь тэсрэх бодис үйлдвэрлэхэд ашигладаг ажээ.

Энэхүү бодис нь галд өртөхдөө маш хүчтэй тэсрэлт үүсгэдэг бөгөөд дэлбэрэлтийн явцад азотын исэл, аммиакийн хий зэрэг хорт хий ялгаруулдаг байна. Шатамхай тул аюулгүй хадгалах дүрмийг сайтар мөрдөх шаардлагатай байдаг аж.

Ливанд дэлбэрэлтээс гадна өөр ямар нөхцөл байдал байна вэ?

Ливан Улс улс төрийн үймээнээ даван туулж буй. 1975-1990 оны иргэний дайны үеийнхтэй ижил эдийн засгийн хямрал үүсээд байгааг эсэргүүцсэн гудамжны жагсаалууд өмнө нь болж байсан.

Ард түмэн улс төрд олон жил ноёрхож, эд хөрөнгөө хурааж, эрх мэдлээ  баталгаажуулсан эрх баригчдыг улс орныхоо асуудлыг шийдвэрлэх шаардлагатай, ил тод, дорвитой шинэчлэлийг хийж чадахгүй байгааг буруутгаж жагсаж байв. Өдөр бүр цахилгаан тасалдах, ундны цэвэр усны хомсдол, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний хязгаарлагдмал байдал нь иргэдийг бухимдуулж, шинэчлэлт хийх нэн шаардлагатайг харуулж байсан юм.

Түүнчлэн Израильтай хийсэн хилийн маргаан хурцадмал байдал үүсгээд байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт Хезболла Израилийн нутаг дэвсгэр рүү нэвтрэх оролдлогыг зогсоосон гэж мэдэгдсэн. Гэхдээ Израилийн өндөр албан тушаалтан Бейрутад болсон энэхүү дэлбэрэлтэд “Израиль ямар ч холбоогүй” гэж ВВС-д өгсөн мэдээлэлдээ дурджээ.

Эх сурвалж: BBC.com

Бэлтгэсэн Б.Нямзул

https://www.ugluu.mn/425217.html

Бейрутын дэлбэрэлт ба Ливанд нүүрлээд буй сорилт
Бусад мэдээ ▼

1
09-26
BOLOD.MN ДОЛОО ХОНОГЫН ТОЙМ: ЦЭЦЭГ шиг охиноо үдэж, ӨЛӨН маркетинг дуулиан дэгдээсэн ДОЛОО ХОНОГ

2
09-26
Сонгинохайрханчуудын “Азын тойрог”

3
09-26
Энхийг сахиулагчдыг төрийн одон медалиар шагнажээ

4
09-26
Нийт 417 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

5
09-26
ЭХЭМҮТ-д угаартсан долоон хүүхэд ирж тусламж авчээ

6
09-26
Ирэх сараас Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг оюутнууд Япон руу нэвтрэх боломжтой болно

7
09-26
ЮНЕСКО-гийн өвийг сүйтгэх даланг Монголчууд барьж байна

8
09-25
Хэнтий аймгийн Засаг дарга 50 хоногт...

9
09-25
Эдийн засгийн өндөр мэдлэгтэй гэгддэг Э.Батшугар НИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшинэ

10
09-25
UB Пропертиз: 0 хувийн хүүтэй зээлээр санхүүгийн дарамтгүй шинэ орон сууцтай болоорой

11
09-25
ЮНЕСКО-гийн өвийг сүйтгэх даланг Монголчууд барьж байна

12
09-25
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа

13
09-25
Дугуйн тамирчид улсын аваргын төлөө өрсөлдөж байна

14
09-25
2017 онд сураггүй болсон хүний цогцсыг уурхайгаас олжээ

15
09-25
Саарал жагсаалт: ФАТФ-ын гишүүд ирэх сард Монголд ажиллана

16
09-25
Хуучин бүхэн "ул" болох учиргүй ээ

17
09-25
Хүүхдийн мэргэжлийн 10 эмч ирэх сараас 1800-0119 дугаараар томуугийн талаар зөвлөгөө өгч эхэлнэ

18
09-25
НАМ биш ЗАМ ялна

19
09-25
Монголын эдийн засаг уул уурхайдаа л түшиглэж босно

20
09-25
"Байерн" Европын супер цомд түрүүллээ

21
09-25
БНСУ-ын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа

22
09-25
Шүдний эмнэлгийн “шүдний өвчин” эдгэх үү, буглах уу

23
09-25
Архи, согтууруулах ундааг ням гараг бүр худалдахгүй байх санал гаргажээ

24
09-25
Төрийн албан хаагчдаас ХАНДИВ НЭРЭЭР мөнгө татсан уу?

25
09-25
Д.Мөнх-Эрдэнэ: С.Эрдэнэ дахиж АН-ын хаалгаар шагайж чадахгүй болтлоо луйвар хийсэн...

26
09-25
Ц.Туваан, Д.Пүрэвдаваа нараар удирдуулж доройтсон АРДЧИЛСАН НАМ

27
09-25
Хуучин бүхэн "ул" болох учиргүй ээ

28
09-25
Амласныг нэхье

29
09-25
Г.Ундармаа: Үзэгчдэдээ дэлхийн хэмжээний чанартай кино үзүүлье гэж зорьсон

30
09-24
Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан “Ядуурлаас ангижруулахуй-Хятад Улс” сэдэвт цахим сурвалжилгын нээлт амжилттай боллоо

31
09-24
Хорин жилийн түүхтэй АН хоёр, гуравхан хүнд "хагалуулж" байвал та нарт АСУУДАЛ байна

32
09-24
Дахин “амилсан” ШӨХТГ

33
09-24
Л.Оюун-Эрдэнэ: Би Д.Гэрэлийг зүгээр орхихгүй

34
09-24
Э.Батшугар НИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байна

35
09-24
Супермодель Бар Рафаэли шүүхээр шийтгэгдэв

36
09-24
У.Хүрэлсүх: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатанд нь сайжруулах хэрэгтэй

37
09-24
Байнгын засвартай, баатар хотын замууд

38
09-24
Д.Ядамдоржийг ШШҮХ-ийн даргаар томиллоо

39
09-24
2020 оны эхний хагас жил: Бид хаана байна вэ?

40
09-24
“Johnson & Johnson” компанийн вакцины гуравдугаар үе шатны туршилт эхэллээ

41
09-24
“Ковид-19”-ийн нөлөөгөөр 10 гаруй мянган хүн ажилгүй болсон уу

42
09-24
Франкфуртаас 209 иргэн эх орондоо ирлээ

43
09-24
Гадаад яамны газрын захирлуудтай танилц

44
09-24
Д.Трамп: Коронавирусыг дэлхийд тараасан Хятадад НҮБ хариуцлага тооцох хэрэгтэй

45
09-24
Архичдыг албадан эмчилье

46
09-24
Польшийн цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байсан хурандаа Ш.Цогбаатар НЦУГ-ын даргаар томилогджээ

47
09-24
О.Мөнгөншагай: “Хурд” группын барилгын тусгай зөвшөөрлийг цуцална

48
09-23
Ерөнхийлөгчийн охин Намууны гэр бүл

49
09-23
Японы компани коронавирус устгадаг хэт ягаан туяаны гэрэл бүтээжээ

50
09-23
Л.Содномдорж: Хуримтлалаа найдвартай, эрсдэлгүй, банкинд хийхийг зорьж ГОЛОМТ-ыг сонгосон

51
09-23
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 75 дугаар чуулганы үеэр Ши Жиньпин юу ярив?

52
09-23
Аки башёд “Качгоши” буюу 8 давсан 5 сумоч байна

53
09-23
Чихэвчний буруу хэрэглээ сонсголын аппарат зүүх хүртэл эрсдэл дагуулдаг

54
09-23
Тамхи татаад мөнгө авсан түүх

55
09-23
Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хооронд нь холбоно

56
09-23
"Лантуу дохио ТББ" -аас "ХҮН БАЙ" хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнийг уриаллаа

57
09-23
Алдаагаа айдас болгосон АРДЧИЛСАН НАМ “хөрөнгөтнүүдийн” өмнө сөхөрлөө

58
09-23
10 дугаар сард нээлтээ хийх Монгол кинонууд

59
09-23
ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн “Хууль бус” томилгоо хэрээс хэтэрлээ

60
09-23
Оросууд Сугар гарагийг “Манай гараг” гэж мэдэгдлээ

61
09-23
Монгол улс: Хүний эрхийн байдлыг сайжруулахын тулд илүү ихийг хийх ёстой

62
09-23
О.Осоржамаагийн биед халдсан иргэнийг олж тогтоожээ

63
09-23
Улсын онцгой комисс 12 мянган төгрөгний үнэтэй халуун хэмжигчийг 200 мянгаар худалдан авчээ

64
09-23
Налайхын замд автомашинууд мөргөлдсон ноцтой осол гарлаа

65
09-23
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 75 дугаар чуулганы үеэр В.Путин юу хэлэв?

66
09-23
Намрын тухай бичсэн яруу найрагчдын шүлгүүд

67
09-23
Дорнод аймаг: Туршлага судлах, сургалтын аялал зохин байгууллаа

68
09-23
Очирдагинас ХХК-ны ЭКСПОРТЫН шинэ үйлдвэрийн чанар, стандарт олон улсад баталгаажлаа

69
09-23
Зам засварын тендерийг өвөл зарладаг болгоё

70
09-23
VIPEXPO.MN вэбсайт имижээ шинэчилж, илүү хялбар болжээ

71
09-22
Энэтхэг, Тайвань, Вьетнамын нүүрсний хэрэгцээ өсчээ

72
09-22
Мөрдөгч нарт сургалт зохион байгууллаа

73
09-22
15-хан настай охин санаатайгаар галт тэрэгний урдуур орсон байж болзошгүй

74
09-22
ШӨХТГ-аас Туяарах сануулга өглөө

75
09-22
Монголбанк “Тинк банк” хөтөлбөрийн хүрээнд МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

76
09-22
Автомашины азын дугаарыг иргэдэд олгохгүй боллоо

77
09-22
НОК-т цугларсан хандивын мөнгийг үргүй зарцуулсан болох нь тогтоогджээ

78
09-22
Налайхын замын зорчих хэсгийн арын хэсэгт өнгө хучилтын ажил эхэлнэ

79
09-22
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Алдагдсан өмч хөрөнгөө улс эргүүлж авах нь бусдын хувийн өмчрүү халдаж буй хэрэг биш

80
09-22
О.Осоржамаа дахиад гудамжинд танихгүй хүмүүст зодуулжээ

81
09-22
15 настай охин галт тэргэнд дайруулжээ

82
09-22
Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр албан тушаалаа ашиглан, их хэмжээний мөнгө шамшигдуулсан уу?

83
09-22
Ж.Нямаа: Архидалт охидод хамгийн их АЙДАС, ТҮГШҮҮР дагуулж байна

84
09-22
Н.Баярсайханд 2.8 жилийн ял оноолоо

85
09-22
Байгаль нуурын газар хөдлөлт Улаанбаатар хотод мэдрэгджээ

86
09-22
Үрс минь үхэж л байг уу?

87
09-22
Венесуэл улсын мөнгөн тэмдэгтийн ханш хэрхэн унасныг зургаар тодорхой харуулжээ

88
09-22
"Оймс" Н.Баярсайханыг хахуулын хэргийг хэлэлцсэн хурлын үеэр Чингэлтэйн шүүх дээр Ш.Раднаасэд заларсан нь ТОХИОЛДОЛ байсан уу!

89
09-22
Хожимдсон боловсролын хойноос бэлгэвч тараагаад нэмэргүй

90
09-22
Англид хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ

91
09-22
Б.Буджаргал 125 км зам туулж, түрүүллээ

92
09-22
Энэтхэгийн анхны ерөнхий сайд ЖАВАХАРЛАЛ НEРУ

93
09-22
НҮҮРСНИЙ ЗАМ

94
09-22
Цэмцгэр энэ гэрт цэцэг шиг охин хагдарсан

95
09-22
Хэнд ч бүү НАЙД

96
09-22
Оросын эмийн сангуудаар коронавирусний эмийг худалдаж эхэлжээ

97
09-22
Допинг гэдэг “мангаа”-гаас бөхчүүдээ яаж аврах вэ?

98
09-22
АН-д хийсэн аудитын шалгалтаар 8 тэрбумын зөрчил илэрчээ

99
09-21
Дархан, сэлэнгийг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болгох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ

100
09-21
Есөн настай охин хүчирхийлэлд өртөн нас барлаа