BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Боржигоны бор талыг Хятадын “Миндуотайди” компани цөлмөж эхэлжээ

Манай орны ашигт малтмал, эрдэс  баялагууд гол төлөв  онгон дагшин байгальтай, газрын сор болсон нутгийн хөрсөн дор байрладаг нь даанч гачлантай. Цаашлаад тэр баялагийг ухаг гээд мөнгөнд шунасан гадаадуудад төр засгаас зөвшөөрөл өгөөд байдаг нь бүр ч илүү хяслантай. 

Байгалийн өвөрмөц тогтоцтой, говь, хангай хослон оршдог Төв аймгийн Баян-Өнжүүл сумын үзэсгэлэнт нутаг уул уурхайн савраас холуур өнгөрсөнгүй. 


Нэрт яруу найрагч, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн шүүрс алдан шүлэглэсэн Боржигоны бор тал дунд Зоргол хайрханаас холгүйхэн орших Их хайрхан өдгөө  Хятад компаниар өрцөө цөмлүүлж эхэлсэн байх аж. 

Түүхийг сөхвөл 1962 онд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт орших Их хайрханд 170 метр урттай Гянтболдын эрдэсжилт бүхий судлыг олж, далд хэлбэрээр ашиглаад 1965 онд дуусч байжээ. Хөрсөн доогуур нь түнэлдэх байдлаар олборлолт хийж байсан учраас хөрсний ус гарсан, нуранги үүсэх аюултай гэсэн шалтгаанаар хуучин уурхайн дэвсэгт байгуулагдсан  сумын төвийг нүүлгэж байсан гэдэг. Ингээд хуучин уурхай хүн мал унах  аюултай эрсдэлтэй бүс болж, хаагдсан түүхтэй.

Харин 2018 оноос  Их хайрханы Гянтболдын хуучин уурхайг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Миндуотайди”ХХК гэх компани худалдан авч, сэргээн ашиглаж эхэлжээ. Ингэхдээ өнгөрсөн жил 100 гаруй хятад ажилчин ирж,  Баян-Өнжүүл сумын төвөөс 20 орчим километр зайд өндөр хүчдэлийн шугам татаж, хятад ажилчдын дөрвөн байр, олборлосон гянтболдоо татах, боловсруулах тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, нилээдгүй хөрөнгө мөнгө зарж бүтээн байгуулалт хийжээ. Гянтболд буюу вольфрам гэдэг нь маш үнэтэй ашигт малтмалд тооцогддог бөгөөд атомын зэвсэг, сансрын техник зэргийг бүтээхэд түгээмэл ашигладаг. Вольфрам манай орны цөөхөн хэдэн газарт л илэрцтэй байдгийн нэг нь Баян-Өнжүүл сумын Их хайрхан юм. Тус уурхайг 30 жилийн нөөцтэй гэж ярилцдаг бөгөөд “Ирэх 30 жил нөөцийг шавхахаар төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаж байгаа нь сүүлийн 2 жилд хийсэн бүтээн байгуулалтаар нь нотлогдож байгаа” хэмээн нутгийн иргэд хэлж байлаа. Энэ жилийн тухайд коронавирусийн цар тахалын улмаас хил хаагдсан учир Хятад ажилчид нь ирж чадаагүй, ээлжийн  дөрвөн хамгаалагчаас өөр хүнгүй байдалтай байна. Гэхдээ хэзээ хил нээгдэнэ, тэр цагт ажилчид нь орж ирэхэд бэлэн гэнэ. Их хайрханы уурхайд орж үзсэн нутгийн иргэдийн яриагаар хөрсөн доогуураа хоёр км орчим урт ухагдсан түнэл байдаг бөгөөд хэрвээ ирэх 30 жилд хөрсөн доогуур нь нэвтлээд ухчихвал энэ нутаг бүхэлдээ сүйднэ гэж тэд халаглаж сууна.  

Баян-Өнжүүл сумын малчид  “Миндуотайди” гэх хятад компани гахайн толгой шатааж, бороо хур зогсоодог гэж нууцхан ярилцдаг болжээ. Учир нь тус компани энэ уурхайг авснаас хойш буюу 2018, 2019 оны зун энэ нутагт бороо хур огт ороогүй бөгөөд ган болж, малчид нутаг сэлгэн нүүжээ“Сүүлийн жилүүдэд Их хайрханы ойр орчимд нутагладаг малчин байхгүй болсон. Харин энэ зун өнөөх хятадууд ирээгүй учраас бороо хуртай байна” хэмээн тус сумынхан ярилцаж байна. Уул уурхайн Хятад компаниуд ажлаа тасалдуулахгүй явуулахын тулд гахайн толгой шатаах дом хэрэглэн бороо зогсоодог гэх дам яриаг бодитоор нь харж, баталсан хүн ч байдаг байна.

Манай сурвалжлах баг Баян-Өнжүүл суманд очиход Засаг дарга нь эзгүй, Засаг даргын орлогч, ИТХ-ын дарга нь Улаанбаатар хот явсан, Байгаль орчны байцаагч нь чөлөөтэй гэсэн шалтгаанаар Их хайрханы Хятад уурхайн үйл ажиллагаа ямар шатандаа байгаа, хэдэн ажилчинтай, хичнээн жил олборлолт явуулах зөвшөөрөлтэй зэрэг холбогдох мэдээллийг өгөх өгөх албан тушаалтан нэгээхэн ч олдсонгүй. Харин нутгийн малчид л хаана, хэнд хандах учраа олохгүй, хятадууд битгий орж ирээсэй гэж залбирхаас өөр зүйл хийж чадахгүй сууж байна.

Эх Сурвалж: Үндэсний шуудан 

Боржигоны бор талыг Хятадын “Миндуотайди” компани цөлмөж эхэлжээ
Бусад мэдээ ▼

1
09-22
Ж.Нямаа: Архидалт охидод хамгийн их АЙДАС, ТҮГШҮҮР дагуулж байна

2
09-22
Н.Баярсайханд 2.8 жилийн ял оноолоо

3
09-22
Байгаль нуурын газар хөдлөлт Улаанбаатар хотод мэдрэгджээ

4
09-22
Үрс минь үхэж л байг уу?

5
09-22
Венесуэл улсын мөнгөн тэмдэгтийн ханш хэрхэн унасныг зургаар тодорхой харуулжээ

6
09-22
"Оймс" Н.Баярсайханыг хахуулын хэргийг хэлэлцсэн хурлын үеэр Чингэлтэйн шүүх дээр Ш.Раднаасэд заларсан нь ТОХИОЛДОЛ байсан уу!

7
09-22
Хожимдсон боловсролын хойноос бэлгэвч тараагаад нэмэргүй

8
09-22
Англид хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ

9
09-22
Б.Буджаргал 125 км зам туулж, түрүүллээ

10
09-22
Энэтхэгийн анхны ерөнхий сайд ЖАВАХАРЛАЛ НEРУ

11
09-22
НҮҮРСНИЙ ЗАМ

12
09-22
Цэмцгэр энэ гэрт цэцэг шиг охин хагдарсан

13
09-22
Хэнд ч бүү НАЙД

14
09-22
Оросын эмийн сангуудаар коронавирусний эмийг худалдаж эхэлжээ

15
09-22
Допинг гэдэг “мангаа”-гаас бөхчүүдээ яаж аврах вэ?

16
09-22
АН-д хийсэн аудитын шалгалтаар 8 тэрбумын зөрчил илэрчээ

17
09-21
Дархан, сэлэнгийг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болгох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ

18
09-21
Есөн настай охин хүчирхийлэлд өртөн нас барлаа

19
09-21
“Алтан намар-2020” арга хэмжээнд Өмнөговь анх удаа “ШИЛДЭГ АЙМАГ”-аар шалгарлаа

20
09-21
Ардчилсан нам зөвхөн Л.Болдын байранд ч биш, бүр Л.Болдод "толгой хорогдох уу"

21
09-21
“Чингис хаан банк”-ны хувьцаа эзэмшигч Ц.Баярсайханыг АТГ шалгаж эхэллээ

22
09-21
Эдийн засагч Э.Батшугар хямралын дүр зургийг хагас жилийн өмнө хэлж байжээ

23
09-21
Ерөнхий Сайд У.Хүрэлсүх ГХЯ-ы Консулын Газрын Захирал Л.Мөнхтүшигийг загнав

24
09-21
ХӨСҮТ: Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын иргэнээс КОВИД-19 илэрлээ

25
09-21
Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ-д хийх айлчлал эхэллээ

26
09-21
Шүүгч таалал төгссөн нь ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх үү

27
09-21
ШТС-уудын шалгалтын хариуг Б.Лхагва дарга яагаад нуув?

28
09-21
Г.Рассель: Н.Төгсцогт миний хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг

29
09-21
Япончуудын 75 хувь нь шинэ Засгийн газрыг дэмжиж байна

30
09-21
iPhone 12 гар утасны хятад хуулбар оригиналаасаа түрүүлж гарчээ

31
09-21
АНУ: “Шинэ ерөнхийлөгч томилогдтол дээд шүүхийн шүүгчийг сонгохгүй”

32
09-21
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д айлчилж байна

33
09-21
Хятадын Элчин сайд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид “Хоёр нүүртэн” гэж сануулга өглөө

34
09-21
Н.Төгсцогт дэлхийн аваргын төлөө тулалдахаар боллоо

35
09-21
Доогуураа орон нутгийн сонгууль дээгүүрээ 2021 оны оршил явагдаад байна уу?

36
09-21
Гудамжинд гарсан АН-ын эцсийн орогнох цэг нь Монголын төр болсон уу!

37
09-20
Ө.Баянмөнх: Гурван жил дараалан шилдэг аймгаар шалгарсан нь бидний ажлын үр дүнг харуулж байна

38
09-20
Ч.Лодойсамбуу: Эх орныхоо төлөө явдаг хүн гэж байхгүй

39
09-19
ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2020.09.14-2020.09.18/

40
09-19
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд “Хүндэт доктор” цол олголоо

41
09-19
Гавъяат тамирчин Н.Төгсцогтын ээлжит тулаан маргааш болно

42
09-19
Бохирдсон энергиэ сард нэг удаа зайлшгүй цэвэрлэх шаардлагатай

43
09-19
Жишигт гологдсон “жингүй” бүтээн байгуулалт

44
09-19
Монголоос очсон тэмээнүүд гадаадын амьтны хүрээлэнгийн

45
09-19
Монгол бичгээ 700 сая юаниар “солих”-ыг ҮАБЗ яагаад зөвшөөрсөн бэ

46
09-19
Сөүл рүү дөрвөн удаа нислэг үйлдэж, 1000 иргэнээ авчирна

47
09-19
Залуу малчин бэлдэх асуудал дээр төрийн бодлого хэрэгтэй байна, Ерөнхийлөгчөө

48
09-18
Навчин дээр урласан итгэмээргүй үзэсгэлэнтэй 20 сийлбэр

49
09-18
НӨАТ-ын урамшууллын тохирол Ням гарагт явагдана

50
09-18
Европт халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж буйг анхааруулжээ

51
09-18
Ван И Монголд айлчлах үеэрээ харилцан бие биеэ хүндэтгэхийг уриаллаа

52
09-18
БНХАУ нээрээ л Монголыг бодсондоо л нүүрс авч байгаа юу

53
09-18
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүн гарлаа

54
09-18
"Дэлхийн Гитарын Өдөр"-ийг тохиолдуулан Yamaha F310 гитарыг онцлон хүргэж байна

55
09-18
Ц.Нямдорж: “Сахал” Эрдэнэбилэгийн эцэг нь Ли Чин Ши гэдэг хятад хүн шүү

56
09-18
Цагдаагийн офицер ингэж бичжээ

57
09-18
Л.Наранбаатар: Миний хувьд нэг намаас гарч нөгөө намд ороогүй, би АН-аас хоёр ч удаа хөөгдчихсөн хүн

58
09-18
Голландчууд хуванцраар "мөнхийн" зам бүтээлээ

59
09-18
Жижигхэн Монголыг төлөөлөхдөө том бай даа, гурав аа...

60
09-18
Үйлдвэрийн ослын тоо өмнөх оны мөн үеийнхээс 7.4 хувь буурчээ

61
09-18
Босоо хийморь байтугай бортоготой шээсээ ярин, сэвстэй гүзээндээ тээглэн янцаглах ТҮРҮҮ БӨХ

62
09-18
Боловсон хүчин ч үгүй, бодлого ч үгүй АН-ынхан

63
09-18
Төрийн тамгыг “доромжилсон” сайд төрд байж л байг уу?

64
09-18
“Авраамын гэрээ” ба шинэ Ойрхи Дорнод

65
09-18
Бундеслиг үзэгчтэй болно

66
09-18
Ерөнхийлөгчийн "Цагаан шүхэрт" гадаад хэргийн яам

67
09-18
Хаягдсан циркчдын өмнөөс хашхирах хэдэн шалтгаан

68
09-18
АНУ: Уйгур иргэдийн эрхийг зөрчсөн үйлдлийг тэвчихгүй

69
09-18
Хоёр настнуудаа цэцэрлэгт авахад бэлэн үү?

70
09-18
Хуульчдын холбооноос асууя: Хуульчийн шалгуур нь мөнгө үү, мэргэжлийн үйл ажиллагаа юу?!

71
09-17
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ

72
09-17
Хоёр настай хүүхэд цахимаар хэрхэн бүртгүүлэх вэ

73
09-17
Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдаан болно

74
09-17
Фейсбүүк ухаалаг нүдний шил гаргана

75
09-17
Хурууны хээ уншуулж, нүүрээ таниулахаас татгалзаж болно

76
09-17
Г.Одбаяр жиндээ тэргүүллээ

77
09-17
ХНХ-ын сайдын тамга төрсөн өдрийн мэндчилгээнд заларч олныг бухимдуулав

78
09-17
Үндэсний номын баяр маргааш эхэлнэ

79
09-17
ЭМЯ: Халдвар авсан хүний тоо 30 саяыг давлаа

80
09-17
Өмнөд Солонгос Улс ОУ-ын авлигын эсрэг чуулганыг онлайнаар зохион байгуулна

81
09-17
"Юникал таувер" ХХК нь зөвшөөрөлгүй барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байжээ

82
09-17
Зорчих эрхийг хязгаарлах ялыг цахим бугуйвчаар хэрэгжүүлнэ

83
09-17
Л.Наранбаатар: АН хулгайч, луйварчин, дээрэмчин, коммунистуудын нам болчихсон

84
09-17
Н.Энхбаярын оймсонд хавчуулагдсан Ардчилсан нам

85
09-17
Ард иргэд эсэргүүцэж, эх баригчид маш нууц айлчлуулав

86
09-17
Талийгаачдын гавлын яс өтөж, цогцос өмхийрсөн байжээ

87
09-17
Долоон Дэн буудлын үйл ажиллагааг зогсоох саналыг хүргүүллээ

88
09-17
Өнөөдөр Хилийн цэргийн өдөр тохиож байна

89
09-17
Түлш олдохгүй бээвийж суугаа иргэдийнхээ бодит амьдралтай танилцана уу, дарга нар аа

90
09-17
Архангай, Баянхонгор, Говь-Алтай зэрэг зургаан аймагт зудын эрсдлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавьжээ

91
09-17
Абэ Шинзогийн Засгийн газар огцорлоо

92
09-17
Хятад хэтэрхий томорч, Орос огцом хүчирхэгжинэ

93
09-17
Охины ээж: Амьдралын боломж тааруу учраас охиноо үрчлүүлсэн

94
09-17
МАН-ын хотын фракцын өв залгамжлагчид нийслэлийн газраар тоглож эхэллээ

95
09-16
"БАЯЛАГ КОМПЛЕКС" ХХК-ийн хиамны үйлдвэр эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангаагүй байжээ

96
09-16
Энэ онд 50 хүүхэд гол, усанд живж амь насаа алджээ

97
09-16
Өмнөговь: ЭЕШ-т 800 оноо авсан сурагчид батламж гардууллаа

98
09-16
"Спутник V" вакцин хийлгэсэн сайн дурынханд зовиур илэрчээ

99
09-16
НИТХ-д нэр дэвшигчдийг харьцуулбал...

100
09-16
Өвс, тэжээл, хивэгний экспортыг түр хугацаанд хязгаарлалаа