BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

АН хэмээх нэр малгай болжээ

Ардчилсан хөдөлгөөн, тэр давалгаанд  үүсч бий болсон  Ардчилсан нам,  түүний гишүүдэд  хүчтэй явсан үе бий. 


1990 онд тэд 70 жил дангаар ноёрхсон нэг намын тогтолцоог халсан. Яг л архирч байгаа арслангийн аманд гараа хийж эргүүлэхтэй адил. Ардчиллыг хэрэгжүүлэх явцад гарсан алдааг  нь эс тооцвол тэд Монголоо сэрээж, өөрчилж чадсан. Харамсалтай нь одоо  Ардчилсан нам  хэвтэрт орчихлоо. Хэзээ мөдгүй “амь тавих” гэж байгаа мэт тийчлэхээс өөрийг хийж чадахаа больжээ. Тиймээс  АН-ын тухай өнөөдрийн сэдвүүд хөвөрч байна. Өнөөдөр “АН” гэх нэр малгай л болж. Дотроо эцэс төгсгөлгүй  бужигнаастай. Хорхой шавьжаар бол тэр дотор бусдыгаа гэрэлтүүлчих бүдүүн цох ч алга.
Чарлаж байгаа дуу нь хүртэл нарийнхан жул. Залуусын зүгээс  “Хөгшчүүл тэтгэвэртээ гарч гэртээ суу,  ач зээгээ хар” гэх. Хөөгдөгсөд дотор нь ч зангарагтайхан дуугарсан хүн одоо хэр нь алга. Хэлж ярьж байгаа нь хэрүүлийн чанартай.  “Хийе, бүтээе”  гэж зориг нэмэх, ханцуй шамлаад урд нь гарах  лидерээр  Ардчилсан нам өлсч байна.
Энэ асуудлаар Ардчилсан намын үндэсний бодлогын хороо нь саяхан хуралдсан. “Тулгамдаж байсан  асуудлуудаа шийдэж чадлаа. Сонгуулийн дараалсан ялагдалд дүн тавьж, өөрчлөлт, шинэчлэлийн ажлыг эхлүүллээ. Их хурлаа ирэх   арваннэгдүгээр сарын 16-нд  товлолоо” гэж зарласан. Чухам юу хийх тухайд тодорхой зүйл  хэлсэнгүй. Эхлүүлчихээд дундаас нь  зогсоосон намын даргын сунгаа, түүнд бүртгүүлсэн найман нэр дэвшигч цаашид яах  нь бүрхэг.  Гэсэн атал 180 мянган гишүүнтэй том  нам учраас  хүний нөөцийн хувьд  хангалттай. Лидерээ дотроосоо төрүүлнэ гэлцсэн. Хэлэх амархан ч  хийх хэцүү. АН-ын экс дарга нараас Ц.Элбэгдорж, 
З.Энхболд, С.Эрдэнэ нар ямар байсныг намын гишүүд, жирийн иргэд ч сайн мэднэ.  Зарим нь тусдаа  “Вант улс”-тай,  хэмжээгүй эрхт хаан шиг авирласаар намаа ялагдуулсан.  180 мянган гишүүнтэй энэ намыг   эрх мэдлийн дэнчинд “Тохиролцооны  мухлаг”  болгож таван хүний амиар таван сайдаар суудал  наймаалцсан нь ч  бий. Нам гэдэг өс хонзон авах  талбар  мэт аашилж, цаазын гүйцэтгэгч шиг байсаар  бүрэн эрхээ дууссан нь ч байна. Харин Н.Алтанхуягийн хувьд эдэн дундаа хавьгүй илүү нь  байсан. Улстөрчийн замнал,  туршлагаар ч тэр. Түүн шиг таван Засгийн газарт сайд хийж, тав дахь удаад нь  Ерөнхий сайд  болж  засаг удирдсан улстөрч АН-д үгүй. Бас Ардчилсан намынхан Н.Алтанхуягийн үед л УИХ-д хамгийн олон суудал авч үзсэн.
Ардчилсан хөдөлгөөнүүд, ардчилсан угшилтай намууд, партизан тэмцэгч, бүлэглэл, фракцуудтай үг хэлээ ололцож чаддаг байсан учраас тэр АН-ын  “Наалдан пад”  байв. Бас нэг давуу тал нь баг сайтай, тэд нь ч  сайн ажилласан.
 
Генсекүүд  дотроос  Д.Эрдэнэбатын үед АН  дээшээ ахисан. Дэвшүүлсэн  бодлого зорилтуудыг нь ч муугүй   үр дүнд хүргэсэн. Нийслэлийн АН-ын  даргын тухайд  Э.Бат-үүл, энэ албыг НИТХ-ын даргын ажилтай давхар хашсан Д.Баттулга нар  “Нохойд барьдаг мод” гэгчээр намынхаа сайн, мууг нуруундаа үүрч явсан. Сая АН-ын шинэчлэлийн хорооны залуус  БЗД-ийн АН-ын дарга байсан Д.Пүрэвдавааг  Нийслэлийн АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болголоо. Жинхлэх эсэхийг гишүүд нь мэднэ. 
 
Ардчилсан намын гол зарчим бол олуулаа хэлэлцэхэд оршдог гэж гишүүд нь хэлдэг. Гэвч одоо ярьж буй шинэчлэл нь бүх гишүүдийн хурлаар биш хэдхэн хүний бодлоор явагдаж байгаад  намын жирийн гишүүд нь бухимдах болжээ. Энэ янзаар АН-ыг  өөрчлөгдөх байх  гэсэн  найдлага бөхөх тийш сүүтийж байна. Нөгөө талаас АН дотроо  учраа олохгүй бужигнахад өрсөлдөгчид нь баярлах биш бас л толгойны өвчин болчихоод байгаа юм. Ардын намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Анхдугаар чуулганы индрээс МАН, АН хоёрын  тухайд  хэлсэн  нь  “хамтарч иддэг МАНАН шүү” гэснээс өөрцгүй сонсогдоод байснаас биш бас ч бодууштай.  Тэрээр “МАН, АН хоёр Монголын улс төрд хос багана шиг явах учиртай. АН байгаа цагт МАН байна. МАН байгаа цагт АН байна. Ээлжит сонгуулийн дүнд УИХ-д  есөн суудал авсанд нь баяр хүргэе” гэсэн. Ер нь бол хүчтэй сөрөг хүчин бусдыг ямагт хөгжүүлж, урагшлуулж байдаг. Ардчилсан нам  байгаа учраас Ардын нам  шинэчлэгдэж, хөгжиж  улам хүчтэй болж  ирсэн.Тийм болохоор Ардчилсан нам байх нь Ардын намд ашигтай.  Цаашилбал, Ардчилсан намгүйгээр Монгол Улс  хөгжихгүй. Тиймээс   хөл толгойгоо олохгүй байгаа АН-ын асуудал хэн бүхний анхаарлыг татахаас  яах билээ. Хэвлэл, мэдээлэл, сошиал орчинд тус АН-ыг шинэчлэгдэж хөл дээрээ босохыг ерөөсөн,  өөрчлөх тухайд үзэл бодлоо уралдуулж санаа бодлоо  нэмэрлэсэн, бас  гутаан доромжлох нэгэн ч байна. Морь  хэдий хурдан ч ташуурдах тусам хурдалдаг. Монголчууд ардчилалд хайртайдаа АН-ыг харааж зүхдэг ч  байж магадгүй. Одоо л хөл дээрээ бат зогсч авахгүй  бол АН  юун 2024 он, өнөөдөр ч нүд анихад бэлэн байна. 
 
 
Ч.ЗотолЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
АН хэмээх нэр малгай болжээ
Бусад мэдээ ▼

1
09-18
Навчин дээр урласан итгэмээргүй үзэсгэлэнтэй 20 сийлбэр

2
09-18
НӨАТ-ын урамшууллын тохирол Ням гарагт явагдана

3
09-18
Европт халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж буйг анхааруулжээ

4
09-18
Ван И Монголд айлчлах үеэрээ харилцан бие биеэ хүндэтгэхийг уриаллаа

5
09-18
БНХАУ нээрээ л Монголыг бодсондоо л нүүрс авч байгаа юу

6
09-18
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүн гарлаа

7
09-18
"Дэлхийн Гитарын Өдөр"-ийг тохиолдуулан Yamaha F310 гитарыг онцлон хүргэж байна

8
09-18
Ц.Нямдорж: “Сахал” Эрдэнэбилэгийн эцэг нь Ли Чин Ши гэдэг хятад хүн шүү

9
09-18
Цагдаагийн офицер ингэж бичжээ

10
09-18
Л.Наранбаатар: Миний хувьд нэг намаас гарч нөгөө намд ороогүй, би АН-аас хоёр ч удаа хөөгдчихсөн хүн

11
09-18
Голландчууд хуванцраар "мөнхийн" зам бүтээлээ

12
09-18
Жижигхэн Монголыг төлөөлөхдөө том бай даа, гурав аа...

13
09-18
Үйлдвэрийн ослын тоо өмнөх оны мөн үеийнхээс 7.4 хувь буурчээ

14
09-18
Босоо хийморь байтугай бортоготой шээсээ ярин, сэвстэй гүзээндээ тээглэн янцаглах ТҮРҮҮ БӨХ

15
09-18
Боловсон хүчин ч үгүй, бодлого ч үгүй АН-ынхан

16
09-18
Төрийн тамгыг “доромжилсон” сайд төрд байж л байг уу?

17
09-18
“Авраамын гэрээ” ба шинэ Ойрхи Дорнод

18
09-18
Бундеслиг үзэгчтэй болно

19
09-18
Ерөнхийлөгчийн "Цагаан шүхэрт" гадаад хэргийн яам

20
09-18
Хаягдсан циркчдын өмнөөс хашхирах хэдэн шалтгаан

21
09-18
АНУ: Уйгур иргэдийн эрхийг зөрчсөн үйлдлийг тэвчихгүй

22
09-18
Хоёр настнуудаа цэцэрлэгт авахад бэлэн үү?

23
09-18
Хуульчдын холбооноос асууя: Хуульчийн шалгуур нь мөнгө үү, мэргэжлийн үйл ажиллагаа юу?!

24
09-17
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ

25
09-17
Хоёр настай хүүхэд цахимаар хэрхэн бүртгүүлэх вэ

26
09-17
Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдаан болно

27
09-17
Фейсбүүк ухаалаг нүдний шил гаргана

28
09-17
Хурууны хээ уншуулж, нүүрээ таниулахаас татгалзаж болно

29
09-17
Г.Одбаяр жиндээ тэргүүллээ

30
09-17
ХНХ-ын сайдын тамга төрсөн өдрийн мэндчилгээнд заларч олныг бухимдуулав

31
09-17
Үндэсний номын баяр маргааш эхэлнэ

32
09-17
ЭМЯ: Халдвар авсан хүний тоо 30 саяыг давлаа

33
09-17
Өмнөд Солонгос Улс ОУ-ын авлигын эсрэг чуулганыг онлайнаар зохион байгуулна

34
09-17
"Юникал таувер" ХХК нь зөвшөөрөлгүй барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байжээ

35
09-17
Зорчих эрхийг хязгаарлах ялыг цахим бугуйвчаар хэрэгжүүлнэ

36
09-17
Л.Наранбаатар: АН хулгайч, луйварчин, дээрэмчин, коммунистуудын нам болчихсон

37
09-17
Н.Энхбаярын оймсонд хавчуулагдсан Ардчилсан нам

38
09-17
Ард иргэд эсэргүүцэж, эх баригчид маш нууц айлчлуулав

39
09-17
Талийгаачдын гавлын яс өтөж, цогцос өмхийрсөн байжээ

40
09-17
Долоон Дэн буудлын үйл ажиллагааг зогсоох саналыг хүргүүллээ

41
09-17
Өнөөдөр Хилийн цэргийн өдөр тохиож байна

42
09-17
Түлш олдохгүй бээвийж суугаа иргэдийнхээ бодит амьдралтай танилцана уу, дарга нар аа

43
09-17
Архангай, Баянхонгор, Говь-Алтай зэрэг зургаан аймагт зудын эрсдлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавьжээ

44
09-17
Абэ Шинзогийн Засгийн газар огцорлоо

45
09-17
Хятад хэтэрхий томорч, Орос огцом хүчирхэгжинэ

46
09-17
Охины ээж: Амьдралын боломж тааруу учраас охиноо үрчлүүлсэн

47
09-17
МАН-ын хотын фракцын өв залгамжлагчид нийслэлийн газраар тоглож эхэллээ

48
09-16
"БАЯЛАГ КОМПЛЕКС" ХХК-ийн хиамны үйлдвэр эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангаагүй байжээ

49
09-16
Энэ онд 50 хүүхэд гол, усанд живж амь насаа алджээ

50
09-16
Өмнөговь: ЭЕШ-т 800 оноо авсан сурагчид батламж гардууллаа

51
09-16
"Спутник V" вакцин хийлгэсэн сайн дурынханд зовиур илэрчээ

52
09-16
НИТХ-д нэр дэвшигчдийг харьцуулбал...

53
09-16
Өвс, тэжээл, хивэгний экспортыг түр хугацаанд хязгаарлалаа

54
09-16
Гэмт хэрэгтэн хэзээ ч завсгаа ил гаргаж явдаггүй

55
09-16
Малдаа дарлуулсан Монгол

56
09-16
Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

57
09-16
Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоцоор 255 иргэн эх орондоо ирнэ

58
09-16
Сүга Ёшихидэ 72 насандаа Японы Ерөнхий сайдаар сонгогдлоо

59
09-16
Өвөр Монголоос -Монгол хүнээс ирсэн захидал

60
09-16
Д.Батзоригийн "Тансаг хайрын дуулал" номын орлогоос тархины саажилттай хүүхдүүдэд хандивлана

61
09-16
Д.Нямхүү: Анх-Отгоны хувьд буруу ташаа мэдээлэл гарсанд ихэд эвгүйцэж, сэтгэл зовж хүлээж авсан

62
09-16
Д.Нямхүү: Нийт 522 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

63
09-16
Азийн хөгжлийн банкнаас 3.5 сая долларын буцалтгүй тусламж олгоно

64
09-16
“Рио Тинто” буулт хийж эхлэв үү

65
09-16
Сэлэнгэ аймагт самар түүж явсан иргэн сураггүй алга болжээ

66
09-16
Монгол, Хятадын соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлнэ

67
09-16
Толгойгүй АН, үнэт зүйлгүй МАХН

68
09-16
Тавантолгой-Гашуунсухайтын жолооч нар тээвэр зогсоох мэдэгдэл гаргажээ

69
09-16
Монгол улсын ГХ-ны Сайд Н.Энхтүвшин БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээр хийв

70
09-16
Японы шинэ удирдагч Ёшихидэ Сүга бол тариачны хүү юм

71
09-16
Дэн буудлуудаас цагаан хэрэглэл урагдсан, ариутгаагүй зөрчил илэрчээ

72
09-16
ДЭМБ: Коронавирусний урт хугацаандаа илрэх үр дагавар тодорхойгүй хэвээр байна

73
09-16
“Тэлээлж” сонгогдсон төлөөлөгчийг Засаг даргад зүтгэх эрхгүй болгочих

74
09-16
Тавантолгой-Гашуунсухайтын жолооч нар тээвэр зогсоох мэдэгдэл гаргажээ

75
09-15
​Сангийн яамны мэргэжилтэн Д.Болор улсын өмчийг битүүмжилж хууль зөрчсөн үү

76
09-15
Робот худалдагч

77
09-15
“Apple” шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна

78
09-15
АН-ын "шал арчсан" шалтгаан нь Ардчиллыг өмчилдөг хөгшчүүлийн "дайн"-аас үүдэлтэй

79
09-15
“Dream” буудалд тусгаарлагдсан иргэд хоолны хордлого болсон уу?

80
09-15
Шүүх хуралд ирээгүй мэргэжлийн хяналтын байцаагчийг цагдан хорихоор болов

81
09-15
Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрчээ

82
09-15
Айл өрхийн дулааныг өгч эхэллээ

83
09-15
МАН-аас нийслэлд нэр дэвшигчдийг шинжихүй

84
09-15
Дэлхийн хамгийн том дижитал камер анхны зургуудаа авчээ

85
09-15
БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал 16:00 цагт эхэлнэ

86
09-15
Л.Месси хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчдийн жагсаалтыг тэргүүлжээ

87
09-15
Залуус маргалдсаны улмаас нэгнийгээ авто машинаар мөргөж, гурван удаа дээгүүр нь гарчээ

88
09-15
ЭМЯ: Нэг хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ

89
09-15
Хоёр настнуудыг цэцэрлэгт бүртгэж эхэллээ

90
09-15
Үерийн улмаас Баянбайгаль амралт руу очих боломжгүй болсон тул иргэдийг “Вензоу” зочид буудалд байрлуулахаар болов

91
09-15
Ж.Эрдэнэбат өөрөө лицензгүй ч ойр дотно хүмүүсийнхээ нэр дээр алт олборлодог байв уу?

92
09-15
Серена азгүйтэж, Осака тодров

93
09-15
Ж.Эрдэнэбат ойр дотныхоо хүмүүсийн нэр дээр алт олборлодог байсан уу?

94
09-15
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын шүүх хурал эхэллээ

95
09-15
ГИХГ-ын Замын-Үүд боомтын ажилтан учир битүүлгээр нас баржээ

96
09-15
Бодлогын хүүг бууруулсан нь холыг харсан шийдвэр мөн үү?

97
09-15
А.Навальный Орос руу буцах бодолтой байна

98
09-15
Ковид 19-ийн үед барууны орнуудын бүх сул тал тод илэрч байна

99
09-15
Өнөөх чинь АН-ыг самарчихаад МАН руу ирлээ

100
09-15
Дэрвэгэр жиргэрүү гэх ургамлыг нуун, хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүллээ