BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Хуульчдын холбооноос асууя: Хуульчийн шалгуур нь мөнгө үү, мэргэжлийн үйл ажиллагаа юу?!

Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Өнөмөнх 2020 оны есдүгээр 7-нд тушаал гаргаж, 40 хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгожээ.


 Учир нь энэ 40 хуульч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг, Монголын хуульчдын холбооны дүрэмд зааснаар гишүүний татвараа гурав ба түүнээс дээш сараар төлөөгүй юм байна.Тиймээс татвараа төлөөгүй гишүүдийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох, хуульчдын нэгдсэн бүртгэлээс хасах шийдвэр гаргах ажлыг Хуульчдын холбооноос шат дараатайгаар зохион байгуулахаар болсноо Монголын хуульчдын холбоо албан ёсны цахим хуудсаар дамжуулан анхааруулжээ.

Монголын хуульчдын холбоо гэнэтхэн татвараа нэхэж, өгөлгүй удсан хуульчдынхаа мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон нь цаанаа учиртай ажээ. Учир юу хэмээвээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-д өргөн баригдаад байгаа юм.
Өнгөрсөн онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Шүүхийн багц хуулийг шинэчлэх шаардлагатай болсон. Энэ хүрээнд Монголын хуульчдын холбооны чиг үүрэг, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоожээ. Иймээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг мөн өөрчлөх шаардлага бий болсон гэсэн үг.
УИХ-д өргөн барьсан шинэчилсэн найруулгын төслийн 37.4-т “...Хуульчдын холбоо нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч гишүүдээс гишүүнчлэлийн хураамж авахгүй. Бусад хуульчийн төлөх гишүүнчлэлийн хураамжийн хэмжээг Холбооны дүрмээр тогтооно” гэсэн заалт орж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Хуульчдын холбооны санхүү, мөнгөний гол нөөц нь гишүүнчлэлийн хураамж буюу татвар байдаг байна. Татварын орлого болох тэрбум орчим төгрөг Хуульчдын холбооны дансанд байнга байдаг.
Хуульчдын холбоо нь нийт 5000 гаруй гишүүнтэй. Сар бүр 20 мянган төгрөгийн татвар авдаг. Хуульчдын холбоонд гишүүнээр элсэж буй хүн бүр хураамж гэж 150 мянган төгрөгийг тус холбооны дансанд тушаадаг.
Ингээд бодохоор Хуульчдын холбооны дансанд багагүй мөнгө эргэдэг болж таараад байгаа юм. Харин Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталчихвал шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатчаас татвар авч чадахаа болино.
Тэгэхээр Хуульчдын холбоо уг хуулиас өмнө гишүүддээ дүрэм сануулан арга хэмжээ ав, татвараа цуглуулж эхлэв бололтой. Зарчмын хувьд энэ нь тийм зохимжтой арга хэмжээ бус. Хуульчдын холбоо дүрмийнхээ дагуу хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлах эрхтэй.
Гэхдээ “...Татвар төлөөгүй” гэсэн шалтгаанаар 30, 40-өөр нь эрхгүй болгож буй нь Хуульчдын холбоо хуульчдынхаа мэргэжлийн үйл ажиллагааг мөнгө буюу татвараас доогуур үзэж байна гэж ойлгогдож байгаа юм.
Ер нь бол “...Хуульчийн шалгуур нь мөнгө үү, мэргэжлийн үйл ажиллагаа юу” гэж Хуульчдын холбооноос асуух хэрэгтэй болж байна.Төрийн бус байгууллагын гишүүд бол сайн дурын шинжтэй эвлэлддэг. Харин Хуульчдын холбоо нь төрийн бус байгууллага атлаа заавал тус холбоонд “ёслохгүй” бол ингэж мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөөр нь хүртэл оролддог хууль ёсны гэхэд хэцүү сүлжээ хийчихсэн.
Хамгийн ойлгомжгүй нь шүүхийн танхимд, хуулийн дагуу бие биеийнхээ эсрэг гурван талд зогсох учиртай шүүгч, прокурор, өмгөөлөгч гурав Хуульчдын холбоо гэсэн малгай дор очоод нэгдчихсэн. Зарим улсад уулзахыг нь ч хориглодог ийм гурван хуульч Монголд болохоор Хуульчдын холбооны гишүүн гэгдэж хүчээр нэгдчихсэн байдаг. Эндээс юу “ургах” нь тодорхой. Нэгэнт ойр дотно болчихсон нөхдүүд ямар ч сэжмээр найзалж, аливаа хэрэг маргаан дээр нэг байр суурьтай оролцох магадлалыг өндөрсгөнө гэсэн үг.
Энэ мэтийн олон зөрчил, хийдэлтэй Хуульчдын холбоо, түүний үйл ажиллагааг дахин нэг эргэн харж, хууль дүрмийг нь “хуулийн дагуу” болгоход оройтоогүй байна.
 
 
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Хуульчдын холбооноос асууя: Хуульчийн шалгуур нь мөнгө үү, мэргэжлийн үйл ажиллагаа юу?!
Бусад мэдээ ▼

1
10-30
Франц: Цуст пүрэв гариг тохиож, терроризмын аюулын дээд түвшнийг зарлав

2
10-30
Х.Бадамсүрэн тендер зарлаж, 512 сая төгрөгөөр G-class унана

3
10-30
Монгол улс 100 удаагийн тусгай үүрийн нислэгийг зохион байгуулж 19754 иргэнээ татан авлаа

4
10-30
Шилэн Цогоо “Улаан бал”-ын хөтлөгч Ч.Лодойсамбуугаас тайлбар шаарджээ

5
10-30
ХӨСҮТ: Нэг иргэн эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ

6
10-30
“Монголросцветмет”-ийн маш нууцалдаг “бүтээгдэхүүний гэрээ”-ний ард авлига байдаг уу?

7
10-30
Мэндийн Зэнээгийн гэрээслэл буюу Монголоороо үлдэх юмсан

8
10-30
"Оюу Толгой"-н ТУЗ-ийг мэргэжлийн баг болгох Л.Оюун-Эрдэнийн хүсэл биелсэнгүй

9
10-30
“Петровис”-ийн Ж.Оюунгэрэл таалал төгсчээ

10
10-29
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно

11
10-29
Соронзон орчныг тодорхойлох дагуул хөөргөв

12
10-29
Шинэ суурьшлын бүс дэх айл өрхүүдийг цахилгаанаар хангаж, хүчдэлийг сайжрууллаа

13
10-29
Хуулиа умартсан төрийнхний жагсаалтыг Ц.Түмэнцогт захиралтай "Эрдэнэс Оюу толгой" ХХК үргэлжлүүллээ

14
10-29
Цахилгааны үнийн хөнгөлөлтөд төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгч хамрагдахгүй

15
10-29
Л.Оюун-Эрдэнэ: Г.Ёндон сайдын одоогийн албан тушаалтай хариуцлага тооцох боломжгүй

16
10-29
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

17
10-29
Танилц: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчид

18
10-29
Ерөнхий Сайд У.Хүрэлсүх Г.Ёндонд

19
10-29
Хятадыг хөгжүүлэх Ши Жиньпинийн шинэ стратеги юу байх бол?

20
10-29
2021 онд хууль зүйн салбарт төсвөөс 28.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөжээ

21
10-29
Одоо байгаа УИХ богино настай...

22
10-28
БГД-ийн ИТХ-ыг яаралтай зарлан хуралдуулахыг шаардлаа

23
10-28
Нойргүйдлээс сэргийлж унтуулдаг малгай

24
10-28
"Сүнсний баяр"-ыг тэмдэглэхгүй байхыг БШУЯам сануулав

25
10-28
“FIFA”-гийн тэргүүн коронавирусний халдвар авчээ

26
10-28
Нарны гэрэл тусдаг Сарны талд ус байгаа болохыг тогтоожээ

27
10-28
Д.Нямхүү: ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа найман хүний биеийн байдал хүндэвтэр байна

28
10-28
Нийтийн албанд томилогдох 431 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан үзэв

29
10-28
Танилц: Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын зургаан орлогч

30
10-28
АНУ, Энэтхэг цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

31
10-27
Танилц: Нийслэлийн Засаг даргын зургаан орлогч

32
10-27
Л.Хэмилтон "Формула-1"-д түрүүлсэн тоогоороо М.Шумахерийг гүйцжээ

33
10-27
ЭЗБХ: Төсөв хэлэлцэх хугацааг сунгах, гишүүдэд бүтээлчээр ажиллах бололцоог бүрдүүлэх саналыг гаргав

34
10-27
Шилдэг их сургуулийн 30 гаруй албан хаагчдыг шалгав

35
10-27
Дэд сайд Б.Мөнхжин НҮБ-ын 75 жилийн ойд зориулсан өндөр түвшний уулзалтад үг хэллээ

36
10-27
ТТБЗ: 2021 оны төсвийн төсөлд өгсөн санал, дүгнэлт

37
10-27
Эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй эмийг худалдаж байсныг таслан зогсоолоо

38
10-27
Цахилгаан хялбар бүртгэлд нэгдлээ

39
10-27
Хөлбөмбөгийн дэлхийн аварга Роналдиньо коронавирусээр халдварлажээ

40
10-27
Армени, Азербайжан гал зогсоохоор тохиролцжээ

41
10-27
“Ачит Ихт”-ийн лоббигоор Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулсан уу?!

42
10-27
Хөнгөлөлттэй эмээр ахмадуудын амьдрах хоногоос “хумслахаа” зогсооё

43
10-27
АТГ: УИХ-ын нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татан шалгаагүй

44
10-27
ДЭМБ: Европ халдварын голомт болоод байгаа боловч тархалтыг хяналтад авах боломжтой

45
10-27
“100 жилийн ойд ирэх У.Хүрэлсүхээс өөр Ерөнхий сайд үлдэхгүй нь”

46
10-26
“Этик” продакшн ХОЁР НАС хүрчээ

47
10-26
Орон нутгийн төсвийг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарын тойрог тасархай тэргүүллээ

48
10-26
Л.Нинжжамц ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй гэв

49
10-26
68 тэрбум төгрөгийн зээлтэй “Чингис хаан” банкны эзэд хэн бэ

50
10-26
УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Татварын мөнгөөр биш дотоод журмын дагуу хүүхдийнхээ төлбөрийг төлсөн

51
10-26
Польшид үр хөндүүлэхтэй холбоотой шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал болжээ

52
10-26
С.Батболд дэлхийн зүүн төвийн улс төрийн хүчнүүдийн цахим хуралд илтгэл тавив

53
10-26
Хүүхдийн тэтгэлгээ төлөөгүй зугтсан эцэг, эхийг цагдан хорьж, албадан хөдөлмөр эрхлүүлнэ

54
10-26
НҮБ-д Монгол гишүүнээр элссэн нь Монголын түүхэн дэх хамгийн том үйл явдлуудын нэг

55
10-26
Хятадын хэвлэл: “Mongolian Airlines”-ээр ирсэн таван хятад иргэнээс COVID-19-ийн халдвар илэрсэн

56
10-26
Иогийн 30 сая төгрөгийн төлбөрөө улсаас төлүүлсэн Х.Бум-Эрдэнэ хянан шалгагч Д.Ганбатад 45 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлжээ

57
10-26
“Гадаадын иргэдийг аргалж өгнө” хэмээн хахууль авсан цагдаагийн офицерыг шалгаж байна

58
10-26
Шүүхэд очсон Сү.Батболдтой холбоотой баримтад юу байгаа вэ?

59
10-24
30 мянган хонины талаар урд хөршийнхөн хэрхэн бичив

60
10-24
“Эрдэнэтийн эхлэл-Эрдмийн уурхай”-н шилдгүүд тодорлоо

61
10-24
В.Зеленский: Дайныг зогсоож чадахгүй бол би суудлаа өгнө

62
10-24
IQ нь 210-тай гоц ухаантан хүүгийн амьдрал гэнэт өөрчлөгдөв?

63
10-24
ЭРДЭНЭТ: Мэргэжлийн баяраараа мод тарив

64
10-24
“Microsoft”, “SpaceX компаниуд сансрын хиймэл дагуулуудад суурилсан үүлэн технологийн сүлжээ байгуулна

65
10-24
Монгол Улс “FATF”-ын саарал жагсаалтаас гарлаа

66
10-24
Улаанбаатар хотын 35 дахь дарга Д.Сумъяабазар

67
10-24
ЭМЯ: Есөн хүнээс коронавирус илэрч, эмчлүүлж байгаа 14 хүний биеийн байдал хүндэвтэр байна

68
10-24
О.Тэгшгэрэл: MNB World сувгийг хаах асуудлыг би, байгууллагадаа сэтгэл дундуур бусад сувгийн уран бүтээлчид ч шийдэхгүй

69
10-24
Д.Сумьяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

70
10-24
М.Эрдэнэбат: МҮОНРТ 20 эсвэл 2 жил ажилласан хэн нэгний бус Монголын өмч, ард түмний өмч

71
10-24
BOLOD ДОЛОО ХОНОГЫН ТОЙМ: Нийслэл шинэ засагтай болсон ДОЛОО ХОНОГ

72
10-24
ШУУРХАЙ: Монгол улсыг “Саарал жагсаалт”-аас гаргаснаа ФАТФ-аас албан ёсоор мэдэгдлээ

73
10-24
Томуугийн вакцинаас болж БНСУ-д хүн нас барсан гэх мэдээлэл нотлогдоогүй

74
10-23
Г.Батзаяа: Уучлаарай, ”Алтан төлийн эзэн” Монголын радиогийн өмч, Хэнбугай нь ч сарвалзах эрхгүй

75
10-23
Хятадын хэвлэл: “Mongolian Airlines”-ээр ирсэн таван хятад иргэнээс COVID-19-ийн халдвар илэрсэн

76
10-23
НИТХ-ын тэргүүлэгчидтэй танилц

77
10-23
Тайландын Ерөнхий сайдад огцрох гурав хоногийн хугацаа өглөө

78
10-23
Танилц: НИТХ-ын шинэ дарга, тэргүүлэгчид

79
10-23
Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлж, Ерөнхий сайд батламжлах л үлдлээ

80
10-23
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ сар бүр цалингаа “Ид шидийн орон”-д хандивлахаар болжээ

81
10-23
Д.Нямхүү: Сиатлын онгоцоор ирсэн иргэнээс 20 дахь хоног дээрээ коронавирус илэрсэн

82
10-23
БНХАУ-ын найруулагчид "Фантастик Продакшн" МОНГОЛ БИЧГЭЭР татгалзсан хариу хүргүүлжээ

83
10-23
МИАТ компани Солонгосын шүүх дээр 20 гаруй тэрбум вонын өрөнд унах эрсдэлд оржээ

84
10-23
Хонь хүлээлгэн өгөх ёслол болов

85
10-23
“Lady first” эмэгтэйчүүд уламжлалтын эмнэлэг “VIPEXPO”-д нэгдлээ

86
10-23
Э.Сноуден ОХУ-д хугацаагүйгээр оршин суух зөвшөөрөл авчээ

87
10-23
Стандартгүй авто зам

88
10-23
Б.Ундармаа: Шударга ёс яллаа!!

89
10-23
Шинээр баригдаж буй барилгад гал гарлаа

90
10-23
МҮОНРТ-ээр хэн оролдов

91
10-23
Ерөнхийлөгчийн сонгуулийн гол хөзөр

92
10-23
Өөрөөсөө засаг хүлээж авсан Ерөнхий сайдын “танилцах аялал” үргэлжлэв

93
10-23
Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай хийх "дайн" АН-ыг сэргээх үү, сөхрүүлэх үү

94
10-23
Дэгийн тухай хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлт

95
10-22
“ЖДҮ-чин” Б.Ундармаа суллагдаад олон хохирогчтой хэргээ сарниулах уу?

96
10-22
Турк Азербайжан руу цэргүүдээ илгээхэд бэлэн гэв

97
10-22
Д.Тогтохсүрэн: СХД-т нөхөн сонгууль явуулна

98
10-22
Д.Сумъяазар УИХ-ын гишүүнээс татгалзаж, хотын даргад нэр дэвшихээр болжээ

99
10-22
Чуулганы хуралдааныг анх удаа эмэгтэй гишүүн удирдлаа

100
10-22
“The Woman” шилдэг продюсерын шагнал хүртжээ