BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Төрийн тамгыг “доромжилсон” сайд төрд байж л байг уу?

"Будаач будаач гэхээр сахлаа будав" гэгчээр тойрон хүрээлэгчдийн магтаалд төөрч будилав уу гэлтэй, төрийн сайд хатагтай түмний шившиг болох нь тэр. Үндэсний статистикийн хорооны даргын албан тушаалаас ХНХ-ын сайдаар томилогдсон А.Ариунзаяа хатагтайгийн айхтар сүртэй мэндчилгээ өвөөгийнх нь нэрийг дагуулсаар өөлүүлж баалуулах болов. Учир юуг тодотговоос, төрийн яамны тамгаар төрсөн өдрийн мэндчилгээг чимжээ. Энэ үйлдэл нь түүний хувьд эхний тохиолдол биш юм гэнэ. 


Өмнөх албан тушаалд байхдаа өөрийн албатууддаа мэндчилгээ хүргэхдээ хүндлэл урамшууллаа харуулж байна гээд хуудас хуудсаар нь тамгалдаг байжээ. Түүний мэндчилгээг, түмэнд хүргэсэн тайлбарыг хэвлэлүүд шил даран бичиж шүүмжиллээ. Хариуцлага ч нэхлээ. Ингэхдээ төрийн тамгыг хэрхэн, ямар тохиолдолд яаж ашиглах тухай хууль, тогтоолын заалттай нь хүртэл хүргэж, сануулж бичсэн. Жишээ нь, fact.mn сайт “...шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан П.Жасрайгийн зээ охин А.Ариунзаяа цахим орчны ээлжит шуугианы эзэн болов. ...Төрийн тамга бол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг бөгөөд олон улсын гэрээ, хэлэлцээр зэрэг төрийн эрх барих дээд байгууллагаас гаргасан хууль цаазын дээд хүчин төгөлдөр актыг батламжлахад хэрэглэдэг тэмдэг юм” гэсэн бол eagle.mn сайтад “...олон нийт өмнө нь төрийн тамга дарсан төрсөн өдрийн мэндчилгээ харж байгаагүй” гээд Засгийн газрын 2001 онд баталсан тогтоолыг маш тодорхой дурьджээ. Мөн 24tsag.mn сайт төрийн тамга ингэтлээ үнэгүйдлээ гэдэг талаас нь хөндсөн бөгөөд “Шинэхэн сайд хийсэн нэг үйлдлээрээ итгэл үзүүлсэн даргынхаа нэрийг шороотой хутгаж орхих нь тэр. Мэдээж хүлээх үүрэг, хариуцлага, эрх ямбыг нь зааж өгөөгүй даргаынх нь буруу. ...энэ асуудлыг дарга нь анхаарч үзээсэй” гээд цааш бичихдээ техник технологи хөгжсөн өнөө үед төрсөн өдрийн мэндийг яаж л бол яаж хүргэж болно гэдгийг сануулсан байгаа юм.

Ийнхүү өчигдөр хэвлэлүүдээр, цахим орчинд ч энэ тухай өөд уруугүй ярьж хэлэлцсэн ч өнөөдрөөс ингээд мартаж болохгүй. Төрийн тамгыг хэрхэн ашиглах хууль тогтоолыг санууллаа. Түмэн олон ч хүлцэн тэвчихгүйгээ илэрхийллээ. Гагцхүү “томчууд” л ганц үг ган хийсэнгүй. МАН-ын генсекийн хүн гэвэл магад хэнд ч хар төрнө.

Архив ухаж учир явдлыг сөхвөөс, Ерөнхий сайд П.Жасрай агсаны хүү Ж.Жанцан Мэдээлэл харилцаа холбооны дарга байхдаа Д.Амарбаясгаланг хэлтсийн даргаар татаж авсан аж. Харин Д.Амарбаясгалангийн зүгээс аяганы ч, агтны ч хариугаа барьж Ж.Жанцангийн хүү Ж.Хичээнгүйг ТОСК-ын захирлаар, П.Жасрай гуайн зээ А.Ариунзаяаг Статистикийн хорооны даргаар тавьсан гэнэ билээ. Хариу, бариу үүгээр дууссангүй. Д.Амарбаясгалан “ЖДҮ-чин” гуншинтайгаа 2020 оны УИХ-ын сонгуульд хүрд эргүүлэх боломж олдохгүйгээ мэдээд нэр дэвшээгүй. Үүнийхээ шагналд А.Ариунзаяадаа харин ахисан түвшний албан тушаал авч өгсөн гэдэг.

Шагналаар ирсэн суудлаас “төрсөн өдрийн төрийн тамгатай мэндчилгээ” гэдэг шагналыг төрүүлэн анхдагч болсон А.Ариунзаяа сайдыг дахин шагнах нь уу, “далд оруулах” нь уу гэдгийг одоо бүгд харах л үлдлээ. Орхиж марталгүй сануулах ч хэрэгтэй.

Төр засгаас гаргасан тушаал, шийдвэрийг албажуулж дардаг төрийн тамгыг төрсөн өдрийн мэндчилгээнд дардаг чимэглэл болгож “доромжилсон” ухамсаргүй сайдыг хамгаалах урагшгүй ноёд байвал үтэр түргэн хамтад нь унагавал зохино.

Сайд нэр зүүгээд бүтэн улирлын нүүр ч үзээгүй байхдаа айхтар том алдаа хийж, ар дээр нь буруудаа гэмшдэггүй, бусдаас ичдэггүй байх нь хэвийн үзэгдэл гэж үү? Ийм сайдаар тийм том салбараа удирдуулах бүдүүн зүрх, бүрхэг ухаан нийтийн дундаас нэг ч олдохгүй л болов уу.

Ю.Халиун

BOLOD.MN

Төрийн тамгыг “доромжилсон” сайд төрд байж л байг уу?
Бусад мэдээ ▼

1
10-19
"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал боллоо

2
10-19
Нийслэлчүүддээ зориулсан махны "Сюрприз" худалдаанд гарлаа

3
10-19
Нийслэлийг хэн захирах вэ?

4
10-19
BOLOD.MN ДОЛОО ХОНОГЫН ТОЙМ: Шинэ төлөөлөгчдөө СОНГОЖ, шинэхэн "IPHONE"-той танилцсан ДОЛОО ХОНОГ

5
10-19
Словени улстай харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулав

6
10-19
2.3 метр урттай малгайг хэн урлав

7
10-19
Осолд орсон машиныг Монголд авчраад шинэ гэж зардаг явдал эцэс болж байна

8
10-19
Бийск хүрсэн тэмээн жин кино болно

9
10-19
Daily Mail: Амгалан тайван Швед орон мафийнхны оромж болсон нь

10
10-19
Э.Оюунболдын улсын аварга цолтойгоо үлдэх эсэхийг шийдэх шүүх хурал хойшиллоо

11
10-19
Том үйл хэргийн төлөө төрсөн хүн

12
10-19
Т.Доржханд: УИХ-ын сонгуулийг олимп, орон нутгийн сонгуулийг параолимп дайтай зохион байгууллаа

13
10-19
ОХУ коронавирусний хоёр дахь вакцинаа бүртгэжээ

14
10-19
Улсын цирк, Ард кино театрыг улсын мэдэлд авах ажлыг эхлүүлжээ

15
10-19
“Оюутолгойн гэрээг дүгнэхэд хагас жилийн хугацаа шаардана”

16
10-19
Нийслэл өвөлд бэлэн үү?

17
10-19
М.Энхболдод холбогдох “60 тэрбум”-ын хэргийг сэргээжээ

18
10-19
Малын өвчнөөр хулгайч тэжээдэг хууль

19
10-16
Д.Амарбаясгалан: Иргэдийнхээ итгэлийг даахын төлөө чармайн ажиллана

20
10-16
ICT EXPO: Монголын анхны хиймэл оюун ухаант хөтлөгч "Марал" анхны ярилцлагаа хийлээ

21
10-16
Хотын даргын марафон эхэллээ

22
10-16
Дисковер Монголиа 2020: 18 дахь удаагийн Олон Улсын Уул уурхайн Хөрөнгө Оруулагчдын Чуулга Уулзалт

23
10-16
В.Путин гаднынхантай уулзахдаа хоцордог

24
10-16
МАН Хотын даргаа томилох эрхтэй болов

25
10-16
Л.Гэрэлмаа: Өдөр өнжүүлэх үйлчилгээг зоорийн буюу B1, гурваас дээш давхарт эрхлэхгүй

26
10-16
​АНУ-ын шүүх Оюутолгойтой холбоотой асуудлаар Рио Тинтогийн захирлуудыг яллагдагчаар татлаа

27
10-16
Б.Мөнхбаатар: Арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс олгож эхэллээ

28
10-16
Налайх дүүргийн 1-р тойрогт нэмэлт санал хураалт явуулахаар боллоо

29
10-16
ОХУ Европын холбоотой хийх хэлэлцээгээ хойшлуулна

30
10-16
Д.Сүхбаатар, Ю.Цэдэнбалын нутгийнхан МАН-аас татгалзсан нь У.Хүрэлсүх уруудаж эхэлснийг харууллаа

31
10-16
Д.Ганхуяг: Нанта-гийн музей ба Чингис хаан

32
10-16
Тиймээ, чөлөөт зах зээл гэж байхгүй! Үнэнийг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр нядалсан хүнд нохой өшөөтэй юу?

33
10-16
МАН 8, АН нэг дүүрэгт ялалт байгууллаа

34
10-16
Ерөнхийлөгч Х.Баттулга 09.00 цагаас шуурхай хурал зарлав

35
10-16
ТАНИЛЦ: НИТХ-д сонгогдоод буй 45 Төлөөлөгч

36
10-15
Э.Батшугар дахин "өвдөг шороодлоо

37
10-15
ХҮН-аас П.Наранбаяр, Д.Гантулга, П.Ганзориг нар ялалт байгууллаа

38
10-15
МАН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн 4 нэр дэвшигч НИТХ-ын төлөөлөгч боллоо

39
10-15
Баянзүрх дүүргийн НИТХ-ын төлөөлөгчөөр П.Наранбаяр сонгогдлоо

40
10-15
БЗД-т АН-3, ХҮН-2, МАН-5 ялалт байгууллаа

41
10-15
Урьдчилсан мэдээ: Нийслэлд МАН 34, АН 8, ХҮН 3 суудал авлаа

42
10-15
Танилц: Сонгуулийн урьдчилсан дүн гарлаа

43
10-15
ГУРАВ ХОНОГ архи, согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй

44
10-15
Хүний эрхийн мэдрэмжгүй санал авах байрууд

45
10-15
ЦЕГ: Амиа алдсан иргэн сонгуульд нэр дэвшиж байсан

46
10-15
СЕХ: 15:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 35.1 хувьтай байна

47
10-15
УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа

48
10-15
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд саналаа өглөө

49
10-15
Баян-Өлгийн 732 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгчээ

50
10-15
Хүү нь коронавирусээр халдварласнаа гадарлаагүй байсан гэж Д.Трамп мэдэгджээ

51
10-15
Санал өгөхдөө амны хаалт зүүж, хүүхэд дагуулахгүй байхыг уриалав

52
10-15
ЭМЯ: 812 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

53
10-15
Сонгогчдын санал өгөх байруудтай танилцана уу

54
10-15
Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

55
10-15
Орон нутгийн сонгуулийн дүнг СЕХ-ны албан ёсны сайтад мэдээлнэ

56
10-15
Г.Занданшатарын Г.Алтангаас авсан сая долларыг Ардын нам төлсөн үү?

57
10-15
Киргизийн “өнгөгүй хувьсгал”

58
10-15
М.Энхболдод холбогдох “60 тэрбум”-ын хэргийг сэргээжээ

59
10-15
Санал хураалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ

60
10-15
Хүн төрөлхтөн, коронавирус хоёрын тэмцэлд хэн нь ялах бол?

61
10-15
Монголын Үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо ШӨХТГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

62
10-15
"Эрдэнэт үйлдвэр" төрөлжсөн архивын байртай болно

63
10-15
Криштиану Роналду коронавирусийн халдвар авчээ

64
10-15
Зүрх мартахгүй…

65
10-14
Токиогийн тусгай нислэгээр ирсэн дөрөв дэх иргэнээс коронавирус илэрлээ

66
10-14
Европын холбоо ОХУ-ын эсрэг хориг тавих шийдвэрт хүрчээ

67
10-14
Аз жаргал гэдэг маш энгийн зүйл

68
10-14
Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

69
10-14
Неймар хет-трик хийж, Бразил хожлоо

70
10-14
Сум суурин газрын цахилгаан эрчим хүчний орой, шөнийн тарифыг 100 хувиар хөнгөллөө

71
10-14
“Apple” компани шинэ “iPhone 12” ухаалаг гар утасныхаа дөрвөн загварыг танилцууллаа

72
10-14
Г.Занданшатарын Г.Алтангаас авсан сая долларыг Ардын нам төлсөн үү?

73
10-14
Төрийн ордон эл хуль байна

74
10-13
“Хар машинтай холбож ТЕГ 11 ажилтанаа халсан гэдэг нь ор үндэслэлгүй мэдээлэл”

75
10-13
Д.Трампын коронавирусний шинжилгээний хариуг эмч нь хэлжээ

76
10-13
Уурхайчид төрийн одон медалиар шагнууллаа

77
10-13
"Хөгжөөнт буухиа" тэмцээний 2020 оны шилдэгүүд

78
10-13
Монголчуудын босгосон бонд нэртэй өрийн бичгүүд

79
10-13
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг шалгаж дуусчээ

80
10-12
Л.Мөнхгэрэл: Ойн далбига мөөгийг хорт хавдар, вирусийн эсрэг үйлчлэлтэй болохыг тогтоосон

81
10-12
Өнөөдөр ирэх иргэдийг “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарлана

82
10-12
Киргизэд онц байдал зарлалаа

83
10-12
Эрдэмтэд Сугар гаргийн агаар мандлаас амьд организмтай холбоотой хий илрүүлжээ

84
10-12
В.Путин нөлөөллөө алдаж байна

85
10-12
Мэдээлэл өгсөн хүнийг урамшуулах

86
10-12
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

87
10-12
2021 онд төсвөөс ЖДҮ-ийн зээл олгохгүй

88
10-11
BOLOD.MN ДОЛОО ХОНОГЫН ТОЙМ: Монгол улс Европын холбооны улсын СААРАЛ ЖАГСААЛТ-аас гарсан ДОЛОО ХОНОГ

89
10-11
Өнөөдөр хувьсгалч Че Гевара баривчлагдсан өдөр

90
10-10
Дональд Трамп, Жо Байден нарын хоёр дахь мэтгэлцээнийг цуцалжээ

91
10-10
Өнөөдөр Токио хот руу тусгай үүргийн нислэг үйлдэнэ

92
10-09
ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

93
10-09
БӨХӨЛЗӨХ УРЛАГ

94
10-09
Өнөөдөр төв талбайд "Хэрэглэгчээ дээдлэе" өдөрлөг зохион байгуулагдах тул та бүхнийг урьж байна

95
10-09
Замын түгжрэлийг ингэж шийдье

96
10-09
"Шилэн Цогоо": Миний хийж буй хяналтыг уг нь УИХ хийх ёстой

97
10-09
Монгол Улс цахим үндэстэн болоход бэлэн үү?

98
10-09
Ш.Ням: Аргентин танго хүндэтгэл, мэдрэмжийн урлаг

99
10-08
ГССҮТ-ийн төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар, шинэ тоног төхөөрөмжийг нь хүлээлгэн өглөө

100
10-08
Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хойшлогдлоо