BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Доогуураа орон нутгийн сонгууль дээгүүрээ 2021 оны оршил явагдаад байна уу?

Орон нутгийн сонгуулийн санал хураалт ирэх сарын 15-нд болно.  Улс төрийн намууд дотооддоо нэлээд бужигнаж, ямартай ч нэр дэвшигчдээ тодруулаад байна. 


 Удахгүй сонгуулийн сурталчилгаа эхэлж, Монголын улс төр нэг хэсэгтээ л ярих сэдэвтэй байна. 
Харин орон нутгийн сонгуулийг улс төрийн дээд түвшинд төдийлөн тоохгүй байгаа бололтой.   Тэнд  2021 оны  Ерөнхийлөгчийн сонгуулийн оршил аль хэдийнэ эхлээд байна.  Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгууль нэлээд онцлогтой болно.  Эрх баригчид өнгөрсөн онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.  Ингэхдээ  Ерөнхийлөгчийн үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн заалтыг нэмж оруулсан байдаг. 
 
 
Тухайлбал, 2021 онд сонгогдох Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна.  Ингэхээр Ерөнхийлөгч болсон хүн 2027 он хүртэл Төрийн эрхийг барина гэсэн үг.  Энэ бол Монголын улс төрийн үйл ажиллагаанд их хугацаа байж мэднэ. Тиймээс ирэх оны Ерөнхийлөгчийн сонгууль оршил, эхлэл, өрнөлөө эхлээд гал гарсан өрсөлдөөн болох нь тодорхой.
Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд 2021 оны сонгуулийн оршилоо аль хэдийнэ эхлүүлсэн.  Тэрээр аймгуудад биечлэн очиж, иргэдтэй уулзаж байна.  “Алдарт эх” одонг  энэ жил ээж бүрт нэг бүрчлэн гардуулж байна.   Өнгөрсөн сард говийн аймгуудад ажилласан бол энэ амралтын өдрүүдэд Увс, Завхан аймагт ажиллалаа.  Төрийн тэргүүн Завхан аймгийн иргэдтэй уулзах үеэрээ алслагдмал бүсийн аймгуудын дэд бүтцийн асуудлыг онцолжээ. Тэрээр дэд бүтцийн хөгжил болон аялал жуулчлалын уялдаа холбоог сайжруулах талаар байр сууриа илэрхийлж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төрийн бодлого онцгой үүрэг гүйцэтгэнэ гэсэн байна.  Мөн энэ үеэр Завхан аймгийн 227 ээжид  “Эхийн алдар” одонг гардуулжээ. Үүний дараа  Увс аймагт очиж, “Шинэ эдийн засаг-Увс” форумд Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлжээ.  Энэ үеэрээ тэрээр “ Би 2010 онд Зам, тээврийн сайд байхдаа Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг батлуулсан. Төмөр замын асуудлыг баруун аймгийнхан маш нухацтай анхаараад аваарай. Яагаад гэвэл энэ төмөр замаар дамжин Кызыл-Абакан-Красноярск чиглэлтэй холбогдоно. Баруун бүсийг төмөр замаар холбох төрийн бодлого одоогоос арван жилийн өмнө гарсан. Зүүнбаянгаас Цогтцэций, Цогтцэцийгээс Гашуунсухайт хүртэлх 700 орчим км төмөр замын дэд бүтцийн ажил үндсэндээ дуусаж, энэ оны арванхоёрдугаар сард анхны тээвэр хийгдэх гэж байна.
 
 Монголчууд түүхэндээ анх удаа 700 км төмөр замыг монгол залуучууд, инженерүүдийн хүчээр бүтээн босгоод эхэлсэн. Ийм бүтээн байгуулалтыг 21 аймагт, тэр дундаа алслагдсан, баруун бүсийн аймгуудад мөн зүүн бүсийн аймгуудад эхлүүлэх ёстой” гэжээ. Ийнхүү Ерөнхийлөгчийн орон нутаг дахь айлчлал үргэлжилж, 24-нийг хүртэл Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллахаар төлөвлөсөн байна.  
 
 
Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт ажиллав.  Тэрээр Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж,  ургац хураалт болон иргэдийн дунд хамгийн их хүлээлттэй байгаа Дархан-Улаанбаатар чиглэлийн автозам засварын ажилтай танилцлаа.  Эрх баригч намын даргын хувьд тэрээр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлал өндөртэй улстөрч.  Тиймээс  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн сүүлийн үеийн  үйл ажиллагаануудыг 2021 оны  Ерөнхийлөгчийн сонгуулийн оршил гэж харахад хүрч байна.  Тухайлбал,  Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт ажиллахдаа Дархан хүртэл төмөр замаар зорчжээ.  Ингэхдээ автозамын ажил  гүйцэтгэгч нарт 80 жилийн настай, 200 гаруй км замыг шинэчлэхээр ажлаа эхэлсэн ч цар тахлаас болж ажил удааширсан. Гэхдээ замаа хурдан дуусгах гэж чанаргүй хийж болохгүй гэдгийг хатуу анхааруулав.  Дараа нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т ажиллаж, “Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ёстой. Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ” гэв. Улмаар Сэлэнгэ аймгийн Номгон сум, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ш.Мардаан гуайн тариалангийн талбайд очив. Засгийн газар сүүлийн гурван жилд тариалан эрхлэгчдийг эрчимтэй дэмжиж байгаад тариалан эрхлэгчид талархахын зэрэгцээ дотоодын гурилын хэрэгцээгээ 100 хувь хангахаа түүнд илэрхийлсэн байна.
Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга орон нутагт ажиллаж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бие хаалтаа эхлүүлэхтэй зэрэгцэн Ерөнхий сайд  У.Хүрэлсүх ч Сэлэнгэ, Дарханд очсон.  Мөн Ерөнхий сайдын зүгээс сүүлийн үед иргэдийн анхаарал татсан олон асуудлыг хөндөх болов.  Доогуураа орон нутгийн сонгууль, дээгүүрээ 2021 оны оршил явагдаад байна уу?
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Доогуураа орон нутгийн сонгууль дээгүүрээ 2021 оны оршил явагдаад байна уу?
Бусад мэдээ ▼

1
10-24
30 мянган хонины талаар урд хөршийнхөн хэрхэн бичив

2
10-24
“Эрдэнэтийн эхлэл-Эрдмийн уурхай”-н шилдгүүд тодорлоо

3
10-24
В.Зеленский: Дайныг зогсоож чадахгүй бол би суудлаа өгнө

4
10-24
IQ нь 210-тай гоц ухаантан хүүгийн амьдрал гэнэт өөрчлөгдөв?

5
10-24
ЭРДЭНЭТ: Мэргэжлийн баяраараа мод тарив

6
10-24
“Microsoft”, “SpaceX компаниуд сансрын хиймэл дагуулуудад суурилсан үүлэн технологийн сүлжээ байгуулна

7
10-24
Монгол Улс “FATF”-ын саарал жагсаалтаас гарлаа

8
10-24
Улаанбаатар хотын 35 дахь дарга Д.Сумъяабазар

9
10-24
ЭМЯ: Есөн хүнээс коронавирус илэрч, эмчлүүлж байгаа 14 хүний биеийн байдал хүндэвтэр байна

10
10-24
О.Тэгшгэрэл: MNB World сувгийг хаах асуудлыг би, байгууллагадаа сэтгэл дундуур бусад сувгийн уран бүтээлчид ч шийдэхгүй

11
10-24
Д.Сумьяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

12
10-24
М.Эрдэнэбат: МҮОНРТ 20 эсвэл 2 жил ажилласан хэн нэгний бус Монголын өмч, ард түмний өмч

13
10-24
BOLOD ДОЛОО ХОНОГЫН ТОЙМ: Нийслэл шинэ засагтай болсон ДОЛОО ХОНОГ

14
10-24
ШУУРХАЙ: Монгол улсыг “Саарал жагсаалт”-аас гаргаснаа ФАТФ-аас албан ёсоор мэдэгдлээ

15
10-24
Томуугийн вакцинаас болж БНСУ-д хүн нас барсан гэх мэдээлэл нотлогдоогүй

16
10-23
Г.Батзаяа: Уучлаарай, ”Алтан төлийн эзэн” Монголын радиогийн өмч, Хэнбугай нь ч сарвалзах эрхгүй

17
10-23
Хятадын хэвлэл: “Mongolian Airlines”-ээр ирсэн таван хятад иргэнээс COVID-19-ийн халдвар илэрсэн

18
10-23
НИТХ-ын тэргүүлэгчидтэй танилц

19
10-23
Тайландын Ерөнхий сайдад огцрох гурав хоногийн хугацаа өглөө

20
10-23
Танилц: НИТХ-ын шинэ дарга, тэргүүлэгчид

21
10-23
Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлж, Ерөнхий сайд батламжлах л үлдлээ

22
10-23
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ сар бүр цалингаа “Ид шидийн орон”-д хандивлахаар болжээ

23
10-23
Д.Нямхүү: Сиатлын онгоцоор ирсэн иргэнээс 20 дахь хоног дээрээ коронавирус илэрсэн

24
10-23
БНХАУ-ын найруулагчид "Фантастик Продакшн" МОНГОЛ БИЧГЭЭР татгалзсан хариу хүргүүлжээ

25
10-23
МИАТ компани Солонгосын шүүх дээр 20 гаруй тэрбум вонын өрөнд унах эрсдэлд оржээ

26
10-23
Хонь хүлээлгэн өгөх ёслол болов

27
10-23
“Lady first” эмэгтэйчүүд уламжлалтын эмнэлэг “VIPEXPO”-д нэгдлээ

28
10-23
Э.Сноуден ОХУ-д хугацаагүйгээр оршин суух зөвшөөрөл авчээ

29
10-23
Стандартгүй авто зам

30
10-23
Б.Ундармаа: Шударга ёс яллаа!!

31
10-23
Шинээр баригдаж буй барилгад гал гарлаа

32
10-23
МҮОНРТ-ээр хэн оролдов

33
10-23
Ерөнхийлөгчийн сонгуулийн гол хөзөр

34
10-23
Өөрөөсөө засаг хүлээж авсан Ерөнхий сайдын “танилцах аялал” үргэлжлэв

35
10-23
Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай хийх "дайн" АН-ыг сэргээх үү, сөхрүүлэх үү

36
10-23
Дэгийн тухай хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлт

37
10-22
“ЖДҮ-чин” Б.Ундармаа суллагдаад олон хохирогчтой хэргээ сарниулах уу?

38
10-22
Турк Азербайжан руу цэргүүдээ илгээхэд бэлэн гэв

39
10-22
Д.Тогтохсүрэн: СХД-т нөхөн сонгууль явуулна

40
10-22
Д.Сумъяазар УИХ-ын гишүүнээс татгалзаж, хотын даргад нэр дэвшихээр болжээ

41
10-22
Чуулганы хуралдааныг анх удаа эмэгтэй гишүүн удирдлаа

42
10-22
“The Woman” шилдэг продюсерын шагнал хүртжээ

43
10-22
Д.Амарбаясгалан: Төрийн албан тушаалд очихгүй, МАН-ыхаа ажлыг хийнэ

44
10-22
"ХААХҮ-ийн сайдын Шилэн дансны холион бантан"

45
10-22
Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбумын оронд үл хөдлөх хөрөнгө авахаар болжээ

46
10-22
Т.Бадамжунай хаана явна?!

47
10-22
Зургаа дахь оролдлого буюу монголчуудад хаалттай казино байгуулъя

48
10-22
300 тэрбумын эх үүсвэрээр наймыг зургаан хувь руу шилжүүлэх хувилбар

49
10-22
Боловсролын салбар алдагдсан жилүүдээ хэрхэн нөхөх вэ?

50
10-22
Ц.Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ сэргээнэ

51
10-21
Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны тов гарлаа

52
10-21
“Хуралдай” зөвлөлдөх танхим анхны хурлаа хийлээ

53
10-21
Ирэх жил шатахуун, түлшний үнийг тогтвортой барихыг даалгав

54
10-21
Норвегид коронавирусний шинэ төрөл илэрчээ

55
10-21
"Таван сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах, гурван сургуулийн хөтөлбөрийг хаах дүгнэлт ирсэн"

56
10-21
8000 хүүхэд тутамд хүүхдийн нэг байцаагч ажиллана

57
10-21
Тогооч робот 19 төрлийн хоол хийж сурчээ

58
10-21
Оросын албан тушаалтнууд криптовалюттай эсэхээ мэдүүлдэг болно

59
10-21
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

60
10-21
Дэлхийн анхны эвхэгддэг зурагтын үнэ 87 мянган ам.доллар

61
10-21
Нүүрсний экспортоо өндөр төсөөлж сонгуулийн мөнгөө баталгаажуулдаг уу

62
10-21
Ш.Батхүү, Г.Алтан нарыг 12 дахь өдрөө шүүж байна

63
10-21
НАСА агентлаг “Nokia”-тай хамтран саран дээр 4G сүлжээ байгуулна

64
10-21
Томуугийн эсрэг вакцины явц 80 орчим хувьтай үргэлжилж байна

65
10-21
Ард түмний мөнгөөр тансагласан гэх Монголбанкныханд хугацаатай үүрэг өгчээ

66
10-21
Шилэн Цогоо: Г.Ёндон сайд анхаар!

67
10-21
Зөвлөгөө мэдээллийн төвөөр 499 иргэн үйлчлүүлжээ

68
10-21
2021 онд авто замд 205, соёлын төвд 78, эмнэлэгт 57, музейд 44, спорт цогцолборт 31 тэрбумыг зарцуулна

69
10-21
Жек Ма Хятадын хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтад 2020 онд тэргүүлжээ

70
10-21
Төсөл “төрүүлдэг” Дондогмаа буюу хүүхдээ хайхардаггүй монгол

71
10-21
Эрдэмтэд коронавирусний сул талыг олж илрүүлжээ

72
10-21
Циркийн сургууль 80 жилийн баяраа “майхан”-д тэмдэглэв

73
10-21
Допингтой бөх болгон давж заалдаач

74
10-21
Т.Мөнхсайхан: Эмийн хэрэглээг зохицуулсанаар тураана, эрүүлжүүлнэ гэсэн бүтээгдэхүүний зохицуулалт сайжрана

75
10-20
БГД-т МАХН-аас сонгогдсон төлөөлөгчид МАН-д элслээ

76
10-20
“Gem Oktoberfest” пивоны баярыг зорих 6 шалтгаан

77
10-20
Г.Ариунболд: Хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийг цэгцэлнэ

78
10-20
Дэд сайд Б. Мөнхжин Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

79
10-20
9.3 их наяд төгрөгийн өрийг хэрхэн барагдуулсныг Сангийн сайд тайлбарлав

80
10-20
Цементийг үнстэй хольж савлан, худалдаж байсныг илрүүлжээ

81
10-20
Улсын бүртгэлээс олгодог архивын лавлагааг харьяалал харгалзахгүй дүүргээс олгоно

82
10-20
“БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ЧАНАР, ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО” зөвлөгөөн Барилгын хөгжлийн төвд эхэллээ

83
10-20
The Washington Post: Хятад Тайванийг эзлэн түрэмгийлэх аюул заналхийлж байна

84
10-20
Сүмогийн үзэгчдийн тоог хоёр дахин нэмлээ

85
10-20
Хятад- Монголын хамтарсан сурвалжилгын баг: Ядуурлыг бууруулах үйлсэд эрчимтэй ажиллаж буй Ян ян компани

86
10-20
Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл олгох журам

87
10-20
В.Путин: ОХУ, АНУ-ын хооронд дайн дэгдвэл хэн ч үлдэхгүй

88
10-20
Саналаа өгсөн нийт сонгогчдын 11,52 хувийг 25 хүртэл насны залуус эзэлж байна

89
10-20
Монголын спортын алтан хуудас

90
10-20
100 айл дахь Улсын бүртгэлийн үйлчилгээний газраас олгодог архивын лавлагааг 11 дүгээр сарын 1-нээс зогсооно

91
10-20
"Хангарди" ордныг 43 тэрбумаас эхэлж дуудлага худалдаагаар зарна

92
10-20
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын эхнэр Д.Сэргэлэн анх удаа хэвлэлд ярилцлага өглөө

93
10-20
АН ялсан ч “МАН”-ын засаг даргатай болох вий

94
10-20
Матад сумыг хайгуулын лицензээр авсан нууц эзэн хэн бэ?

95
10-20
Ажиглагч-Анализ: У.Хүрэлсүхийн шинэ сайд нар 100 хоногт юу амжуулсан бэ?

96
10-19
"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал боллоо

97
10-19
Нийслэлчүүддээ зориулсан махны "Сюрприз" худалдаанд гарлаа

98
10-19
Нийслэлийг хэн захирах вэ?

99
10-19
BOLOD.MN ДОЛОО ХОНОГЫН ТОЙМ: Шинэ төлөөлөгчдөө СОНГОЖ, шинэхэн "IPHONE"-той танилцсан ДОЛОО ХОНОГ

100
10-19
Словени улстай харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулав