BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Допинг гэдэг “мангаа”-гаас бөхчүүдээ яаж аврах вэ?

Манай үндэсний бөхөд “хадны мангаа” нүүрлэжээ гэж хэлж болно. Тэр нь допинг. Жилийн жилд наадмын дараа заалттай юм шиг 2-3 бөх допингийн шинжилгээнд унасан тухай шуугих боллоо. Бүр нэг тэгж л тогтоосон шиг. Сүүлдээ наадмын түрүү үзүүр, бөхчүүд допинг хэрэглэсэн болж таардаг болов. Ер нь тэгж л байдаг юм, тэрний шээснээс тийм бодис илэрч гэнэ, нэг биш хэд хэдэн хориотой зүйл байсан юм байх гэх яриа дасал болчихлоо.
 
Энэ хэрээр Монголын уламжлалт өв соёлыг өнгөрсөн үед тээж ирсэн Үндэсний бөхийн маань нэр төр гутаж байна. 


Алсдаа наадам ч наадам биш болох янзтай. Сүүлийн жилүүдэд допингийн тухай яриагүй, тохиолдолгүй жил нэг ч байсангүй. Хэд хэдээрээ сэргээштэн болж, авсан цолоо хусуулж барилдах эрхээ хасуулдаг овлигогүй дүр зураг үндэсний бөхөд хар бараан түүх болж байна. Допингийн шинжилгээнд унагсадад тэр бүр жигд хандаж зохих шийтгэл ногдуулж байж чадсан уу гэвэл үгүй. Зарим нь цолоо авч үлдэж байлаа. Огт арга хэмжээнд ороогүй нь ч бий. Ингээд бүр ноднингоос хойш зүгээр нэг хэрүүлийн алим мэт хандлага ч бий болсон шүү. Улсын баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдын шинжилгээнээс хэд хэдэн төрлийн бодис илэрлээ гэхийн сацуу бүр их шуугисан бол одоо энэ тухай маргааныг шүүх Э.Оюунболд допинг хэрэглэсэн нь тогтоогдлоо гэж шийдвэрлэсэн байсан. Гэтэл түүний түрүүг хүчингүй болгосон эсэх тухай аварга цолыг хураасан уу үгүй юу ямар ч мэдээлэл алга. Гэтэл энэ  зуны наадмын дараа бас л гурван бөхөөс допинг илэрлээ гэв. Наадмын үзүүр бөх, аварга Н.Батсуурь олны хайртай бөх Р.Пүрэвдагва аймгийн арслан Б.Бат-Орших нар “шалгалт”-д унав гэх. Н.Батсуурь аваргад чимэг нэмж Б.Бат-Орших улсын харцага цол хүртсэн. Тэднээс хамгийн түрүүнд шинжилгээнийхээ хариуг авсан аварга Н.Батсуурь тун даруухан байдал гаргаж ийм юм болсонд өргөн олон түмнээсээ уучлал гуйж бөхийв. Өнөөгийн улстөрчид шиг, улсын арслан Э.Оюунболд шиг өөрийгөө өмгөөлөх маягаар элдэвлэсэнгүй. Аварга хүний зангараг гаргаж чадлаа. Дараа нь улсын арслан Р.Пүрэвдагва бас шинжилгээний хариуг үзээд хэлэхдээ,
 
-Би олон жил шударгаар барилдаж ирсэн. Гэтэл бэртлээс ангид байж чадаагүй болохоор эм, тариа хэрэглэж л байсан. Тэрнээс биш би санаатайгаар тэр хориотой зүйлийг хэрэглээгүй. Надад тийм ухамсар, ёс зүй байхгүй гэж өчнө билээ. Б.Бат-Орших чимээгүй л байх юм. Тэгэхлээр допинг хэрэглэж гэж хэн нэгэнд буруу өгөх биш яагаад энэ допинг гэдэг юм үндэсний бөхөд минь шингэв, салшгүйгээр наалдчихав гэдгийг бодох хэрэгтэй болжээ. 
 
 
Аварга, арслангуудын үг ярианаас үзэхэд өөрсдийн буруугаас биш бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллагууд муу ажилладгаас болж байна гэдэг дүгнэлтэд хүрч байгаа. Допингийн эсрэг үндэсний төв гэж бий гэдэг. Тэр байгууллага нь таг чиг ажиллагаагүй. Сүүлийн үед допингоос сэргийлэх ажил хийхээ больж. Аварга, арслан хоёрын ярианд ухуулга сурталчилгаа сүүлийн үед хийгээгүй л тухай үг сонсогдоно лээ.
 
 
 
Монголын Үндэсний бөхийн холбоо гэж хэрүүл, тэмцэлтэй 20-иод жил болж байгаа байгууллага байдаг. Тэд амжилт гэвэл наашаа, алдаа гэвэл цаашаа гэсэн юм ярьж суудаг. Жил бүр 2-3 хүн допингтой гэгдэж “жагсаалаас гараад” байвал үндэсний бөх маань юу болох юм бэ? Бөхчүүд тэр хорыг санаатай залгиад сууж байгаа гэвэл итгэмгүй юм. Бас Н.Батсуурь аваргын ярианд ч гарсан хэн нэгэн намайг хорлох гэсэн санаа байсан байх гэж. Э.Оюунболд ч тэгж хэлсэн удаатай. Чөлөөт бөхийн “олимпийн ганц найдвар” гэгдэж байсан тамирчин, дэлхийн аварга П.Орхон хүртэл “намайг хүн хорлосон” гэж байсан шүү дээ. Монголын бөхчүүд, тамирчдын хүрээлэл дотор олигтой яваа нэгнийгээ хорлодог бузар санаатнуд бий болсон гэж үү?
Хэрэв тийм бол тамирчдынхаа эрх ашгийг хамгаалдаг байгууллага, багш дасгалжуулагчдын л алдаа болж таарна байх. Тэднээс яагаад бөхчүүд, тамирчид ёс суртахууны  ийм доройтолд автав гэж асуух байна.
 
 
 
Нөгөө гэвэл нэгэнт л шинжилгээнд унасан хүмүүсийн асуудлыг сунжруулах нь буруу юм. Э.Оюунболдын маргаан нэгэнт шүүхээр эцэслэгдсэнээс эхлээд дүрэм журмын дагуу шийтгэлийг оноох нь зөв байх. Нэг харамсалтай юм санагдана. Тэр юу вэ? гэвэл аварга Н.Батсуурьгүй, арслан Р.Пүрэвдагвагүй барилдаан хойшид ямар байх вэ. Үзэгч түмэн энэ хоёрт хайртай нь үнэн.
 
 
 
Бичигч би л гэхэд нэг биш хүн “Дагвадоржийг барилдахаа байснаас хойш сүмо үзэхийг больсон” гэдэг шиг Н.Батсуурьгүй, Р.Пүрэвдагвагүй барилдааныг их үзээд баймгүй байна. Иймээс Монголын биеийн тамир, спортын байгууллагынхан худал, үнэн том ярьж хамтын ажиллагаа, гэрээ хэлэлцээр гэж ажлаа хэлбэрдэхээ зогсоож бөхчүүд тамирчдынхаа эрх ашигт үйлчлэх хэрэгтэй байна. Үндэсний гэсэн тодотголтой олон байгууллага үндсэн ажлаа хиймээр байна шүү дээ.
 
 
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Допинг гэдэг “мангаа”-гаас бөхчүүдээ яаж аврах вэ?
Бусад мэдээ ▼

1
10-29
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно

2
10-29
Соронзон орчныг тодорхойлох дагуул хөөргөв

3
10-29
Шинэ суурьшлын бүс дэх айл өрхүүдийг цахилгаанаар хангаж, хүчдэлийг сайжрууллаа

4
10-29
Хуулиа умартсан төрийнхний жагсаалтыг Ц.Түмэнцогт захиралтай "Эрдэнэс Оюу толгой" ХХК үргэлжлүүллээ

5
10-29
Цахилгааны үнийн хөнгөлөлтөд төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгч хамрагдахгүй

6
10-29
Л.Оюун-Эрдэнэ: Г.Ёндон сайдын одоогийн албан тушаалтай хариуцлага тооцох боломжгүй

7
10-29
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

8
10-29
Танилц: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчид

9
10-29
Ерөнхий Сайд У.Хүрэлсүх Г.Ёндонд

10
10-29
Хятадыг хөгжүүлэх Ши Жиньпинийн шинэ стратеги юу байх бол?

11
10-29
2021 онд хууль зүйн салбарт төсвөөс 28.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөжээ

12
10-29
Одоо байгаа УИХ богино настай...

13
10-28
БГД-ийн ИТХ-ыг яаралтай зарлан хуралдуулахыг шаардлаа

14
10-28
Нойргүйдлээс сэргийлж унтуулдаг малгай

15
10-28
"Сүнсний баяр"-ыг тэмдэглэхгүй байхыг БШУЯам сануулав

16
10-28
“FIFA”-гийн тэргүүн коронавирусний халдвар авчээ

17
10-28
Нарны гэрэл тусдаг Сарны талд ус байгаа болохыг тогтоожээ

18
10-28
Д.Нямхүү: ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа найман хүний биеийн байдал хүндэвтэр байна

19
10-28
Нийтийн албанд томилогдох 431 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан үзэв

20
10-28
Танилц: Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын зургаан орлогч

21
10-28
АНУ, Энэтхэг цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

22
10-27
Танилц: Нийслэлийн Засаг даргын зургаан орлогч

23
10-27
Л.Хэмилтон "Формула-1"-д түрүүлсэн тоогоороо М.Шумахерийг гүйцжээ

24
10-27
ЭЗБХ: Төсөв хэлэлцэх хугацааг сунгах, гишүүдэд бүтээлчээр ажиллах бололцоог бүрдүүлэх саналыг гаргав

25
10-27
Шилдэг их сургуулийн 30 гаруй албан хаагчдыг шалгав

26
10-27
Дэд сайд Б.Мөнхжин НҮБ-ын 75 жилийн ойд зориулсан өндөр түвшний уулзалтад үг хэллээ

27
10-27
ТТБЗ: 2021 оны төсвийн төсөлд өгсөн санал, дүгнэлт

28
10-27
Эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй эмийг худалдаж байсныг таслан зогсоолоо

29
10-27
Цахилгаан хялбар бүртгэлд нэгдлээ

30
10-27
Хөлбөмбөгийн дэлхийн аварга Роналдиньо коронавирусээр халдварлажээ

31
10-27
Армени, Азербайжан гал зогсоохоор тохиролцжээ

32
10-27
“Ачит Ихт”-ийн лоббигоор Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулсан уу?!

33
10-27
Хөнгөлөлттэй эмээр ахмадуудын амьдрах хоногоос “хумслахаа” зогсооё

34
10-27
АТГ: УИХ-ын нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татан шалгаагүй

35
10-27
ДЭМБ: Европ халдварын голомт болоод байгаа боловч тархалтыг хяналтад авах боломжтой

36
10-27
“100 жилийн ойд ирэх У.Хүрэлсүхээс өөр Ерөнхий сайд үлдэхгүй нь”

37
10-26
“Этик” продакшн ХОЁР НАС хүрчээ

38
10-26
Орон нутгийн төсвийг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарын тойрог тасархай тэргүүллээ

39
10-26
Л.Нинжжамц ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй гэв

40
10-26
68 тэрбум төгрөгийн зээлтэй “Чингис хаан” банкны эзэд хэн бэ

41
10-26
УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Татварын мөнгөөр биш дотоод журмын дагуу хүүхдийнхээ төлбөрийг төлсөн

42
10-26
Польшид үр хөндүүлэхтэй холбоотой шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал болжээ

43
10-26
С.Батболд дэлхийн зүүн төвийн улс төрийн хүчнүүдийн цахим хуралд илтгэл тавив

44
10-26
Хүүхдийн тэтгэлгээ төлөөгүй зугтсан эцэг, эхийг цагдан хорьж, албадан хөдөлмөр эрхлүүлнэ

45
10-26
НҮБ-д Монгол гишүүнээр элссэн нь Монголын түүхэн дэх хамгийн том үйл явдлуудын нэг

46
10-26
Хятадын хэвлэл: “Mongolian Airlines”-ээр ирсэн таван хятад иргэнээс COVID-19-ийн халдвар илэрсэн

47
10-26
Иогийн 30 сая төгрөгийн төлбөрөө улсаас төлүүлсэн Х.Бум-Эрдэнэ хянан шалгагч Д.Ганбатад 45 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлжээ

48
10-26
“Гадаадын иргэдийг аргалж өгнө” хэмээн хахууль авсан цагдаагийн офицерыг шалгаж байна

49
10-26
Шүүхэд очсон Сү.Батболдтой холбоотой баримтад юу байгаа вэ?

50
10-24
30 мянган хонины талаар урд хөршийнхөн хэрхэн бичив

51
10-24
“Эрдэнэтийн эхлэл-Эрдмийн уурхай”-н шилдгүүд тодорлоо

52
10-24
В.Зеленский: Дайныг зогсоож чадахгүй бол би суудлаа өгнө

53
10-24
IQ нь 210-тай гоц ухаантан хүүгийн амьдрал гэнэт өөрчлөгдөв?

54
10-24
ЭРДЭНЭТ: Мэргэжлийн баяраараа мод тарив

55
10-24
“Microsoft”, “SpaceX компаниуд сансрын хиймэл дагуулуудад суурилсан үүлэн технологийн сүлжээ байгуулна

56
10-24
Монгол Улс “FATF”-ын саарал жагсаалтаас гарлаа

57
10-24
Улаанбаатар хотын 35 дахь дарга Д.Сумъяабазар

58
10-24
ЭМЯ: Есөн хүнээс коронавирус илэрч, эмчлүүлж байгаа 14 хүний биеийн байдал хүндэвтэр байна

59
10-24
О.Тэгшгэрэл: MNB World сувгийг хаах асуудлыг би, байгууллагадаа сэтгэл дундуур бусад сувгийн уран бүтээлчид ч шийдэхгүй

60
10-24
Д.Сумьяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

61
10-24
М.Эрдэнэбат: МҮОНРТ 20 эсвэл 2 жил ажилласан хэн нэгний бус Монголын өмч, ард түмний өмч

62
10-24
BOLOD ДОЛОО ХОНОГЫН ТОЙМ: Нийслэл шинэ засагтай болсон ДОЛОО ХОНОГ

63
10-24
ШУУРХАЙ: Монгол улсыг “Саарал жагсаалт”-аас гаргаснаа ФАТФ-аас албан ёсоор мэдэгдлээ

64
10-24
Томуугийн вакцинаас болж БНСУ-д хүн нас барсан гэх мэдээлэл нотлогдоогүй

65
10-23
Г.Батзаяа: Уучлаарай, ”Алтан төлийн эзэн” Монголын радиогийн өмч, Хэнбугай нь ч сарвалзах эрхгүй

66
10-23
Хятадын хэвлэл: “Mongolian Airlines”-ээр ирсэн таван хятад иргэнээс COVID-19-ийн халдвар илэрсэн

67
10-23
НИТХ-ын тэргүүлэгчидтэй танилц

68
10-23
Тайландын Ерөнхий сайдад огцрох гурав хоногийн хугацаа өглөө

69
10-23
Танилц: НИТХ-ын шинэ дарга, тэргүүлэгчид

70
10-23
Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлж, Ерөнхий сайд батламжлах л үлдлээ

71
10-23
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ сар бүр цалингаа “Ид шидийн орон”-д хандивлахаар болжээ

72
10-23
Д.Нямхүү: Сиатлын онгоцоор ирсэн иргэнээс 20 дахь хоног дээрээ коронавирус илэрсэн

73
10-23
БНХАУ-ын найруулагчид "Фантастик Продакшн" МОНГОЛ БИЧГЭЭР татгалзсан хариу хүргүүлжээ

74
10-23
МИАТ компани Солонгосын шүүх дээр 20 гаруй тэрбум вонын өрөнд унах эрсдэлд оржээ

75
10-23
Хонь хүлээлгэн өгөх ёслол болов

76
10-23
“Lady first” эмэгтэйчүүд уламжлалтын эмнэлэг “VIPEXPO”-д нэгдлээ

77
10-23
Э.Сноуден ОХУ-д хугацаагүйгээр оршин суух зөвшөөрөл авчээ

78
10-23
Стандартгүй авто зам

79
10-23
Б.Ундармаа: Шударга ёс яллаа!!

80
10-23
Шинээр баригдаж буй барилгад гал гарлаа

81
10-23
МҮОНРТ-ээр хэн оролдов

82
10-23
Ерөнхийлөгчийн сонгуулийн гол хөзөр

83
10-23
Өөрөөсөө засаг хүлээж авсан Ерөнхий сайдын “танилцах аялал” үргэлжлэв

84
10-23
Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай хийх "дайн" АН-ыг сэргээх үү, сөхрүүлэх үү

85
10-23
Дэгийн тухай хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлт

86
10-22
“ЖДҮ-чин” Б.Ундармаа суллагдаад олон хохирогчтой хэргээ сарниулах уу?

87
10-22
Турк Азербайжан руу цэргүүдээ илгээхэд бэлэн гэв

88
10-22
Д.Тогтохсүрэн: СХД-т нөхөн сонгууль явуулна

89
10-22
Д.Сумъяазар УИХ-ын гишүүнээс татгалзаж, хотын даргад нэр дэвшихээр болжээ

90
10-22
Чуулганы хуралдааныг анх удаа эмэгтэй гишүүн удирдлаа

91
10-22
“The Woman” шилдэг продюсерын шагнал хүртжээ

92
10-22
Д.Амарбаясгалан: Төрийн албан тушаалд очихгүй, МАН-ыхаа ажлыг хийнэ

93
10-22
"ХААХҮ-ийн сайдын Шилэн дансны холион бантан"

94
10-22
Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбумын оронд үл хөдлөх хөрөнгө авахаар болжээ

95
10-22
Т.Бадамжунай хаана явна?!

96
10-22
Зургаа дахь оролдлого буюу монголчуудад хаалттай казино байгуулъя

97
10-22
300 тэрбумын эх үүсвэрээр наймыг зургаан хувь руу шилжүүлэх хувилбар

98
10-22
Боловсролын салбар алдагдсан жилүүдээ хэрхэн нөхөх вэ?

99
10-22
Ц.Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ сэргээнэ

100
10-21
Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны тов гарлаа